Чөтгөр бурхдын домгууд 190

Чөтгөр бурхдын домгууд 190

Сурталчилгаа
3 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 190 – Солилцоо

Не ли хэсэг зуур бодоод хэлэв. “Энэ хувцаснууд ямар бэ?”

Не Ли хэдэн хувцас орон зайт бөгжнөөсөө гарган ширээн дээр ил гаргав.

Юн Линий нүд орой дээрээ гарав. Не Ли орон зайт бөгжтэй юм байна шүү дээ. Орон зайт бөгж маш ховор зүйл. Тэнгэрлэг тавилант тавцанд зөвхөн ахлагч л ганц бөгжтэй байх. Түүний нүд ширээн дээр байгаа хувцаснууд дээр туслаа. Тэрээр уулга алдан  ширээн дээр байгаа хувцсанд хүрч үзлээ. Хувцас маш торгомсог зөөлхөн байв. Маш тансаг цэцэгсийн хээтэй байлаа.

Хувцаснуудад гар хүрч үзээд Юн Лин нүдээ салгаж чадахгүй хэсэг зуур зогслоо. Тавцан дээр зөвхөн хатуу хувцас байдаг. Ийм торгомсог зөөлхөн хувцас хаанаасаа гараад ирэв?

“Та энэ хувцаснуудыг хэдэн хүрэл зоосоор солих гэж байна?” Юн лин толгойгоо өргөн асуув. Не Ли уруу тэрээр улаан хацартайгаар асууж билээ. тэрээр энэ хувцаснуудыг хараад өөрийгөө барьж чадалгүй барьц алдлаа.

“Би хоёр зуун хүрэл зоос санал болгож байна.” Не Ли инээмсэглэн хэлэв.

“ердөө хоёр зуун зоос уу даа? Энэ таван мянган хүрэл зоосоор зарагдаж ч чадна. Тийм үнэ хэллээ ч олон хүн оочирлож зогсох абйх шүү.” Юн Лин гайхан хэллээ.

Юн Лин өмнөх  амьдрал шигээ юм. Тэрээр хүмүүст чин сэтгэлээсээ ханддаг байна. Не Ли инээмсэглэн хэлэв. “Хоёр зуун зоосоор би хэдэн өдөр энд байхад хангалттай. Юн Лин авхайд бэлэг болгоод өгчихьё. Би мөн Юн Лин авхайг надад нэг тус хүргээч хэмээн хүсч байна.”

“Ямар тус билээ?” Юн Лин сониучирхан асуув. Тэрээр гэнэтхэн сандрав. “Та намайг Юн Лин гэдэг гэж яаж мэдсэн юм бэ?”

“Би зах дээр байсан хүмүүсээс сонссон юм.” Не ли инээмсэглэн хэллээ.  “Юн лин авхайг мэдэхгүй хүн энд хаа байхав?”

Энэ газар Юн Линийг олны танил гэж хэлэхэд болно. Тэрээр ажилдаа шаргуу мөн үзэсгэлэнтэй эмэгтэй. Энд гэрлэх санал тавих хүмүүс олноороо оочирлодог байна.

“Өө.” Юн Лин толгой дохив.

“Юн Лин авхай энд ойрхон ягаан өнгөтэй чулуу байдгийг мэдэх үү? Ромбо хэлбэртэй?” Не Ли инээмсэглэн асуув. “Түүнчлэн нарны гэрэл тусаад халуун болбол түүнээс ягаан өнгийн утаа суунагладаг.” гэхэд.

“Өө та Ягаан утаат  чулууг хэлж байгаа юм шиг байна. Энэ манайд олноороо байдаг. Энэ чулуунууд хэрэггүй эд шүү дээ. Тэд бас багахан хэмжээний хор агуулдаг.” гэснээ Юн Ли. “Энэ зүйлийг ойр хавьдаа хүмүүс байлгах дургүй.”

Ягаан утаат чулуу Юн Лигийн хэлж байгаачлан Ягаан оройт чулуу мөн бололтой. Энэ чулуунууд маш үнэтэйд тооцогддог. Тэднийг цуглуулан тусгай аргаар Не Ли сүнсний хүчээ өсгөх боломжтой. 3-одтой Алтан зэрэглэл хамгийн хурдаар энэ аргаар хүрэх боломжтой юм.

“Тийм, би Ягаан утаат чулууг хүсч байна. Хэд ч байсан, тэд ямар ч үнэтэй байсан хамаагүй. Үнийн хувьд… би тэднийг хоолоор солино. Арван ягаан утаат чулууг уут будаагаар солино.” Не Ли хэлэв. Энэ аялалдаа, Не Ли бүрэн дүүрэн хуваалцав.

Не Ли хэлснийг сонсоод Юн Лин цочирдов.Арван Ягаан утаат чулуугаар нэг уут будаа гэсэн үү?

“Чи итгэлтэй байна уу?” Юн Лин цочирдон асуув.

“Мэдээж би итгэлтэй байна.” Не Ли толгой дохин хэлэв. Не Ли будаагаар наймаа хийхийг хүсч байгаа ганц шалтгаан нь Тэнгэрлэг тавилант тавцан нь хоол хүнсний хомсдолд орсон байдаг. Тиймээс хангалттай хоол хүнс энд байдаггүй. Өмнөх амьдралд нь Е Зиюун тэр хоёр ирэхэд энд мөн нөхцөл байдал ийм байсан. Тэрээр өмнө нь нинжин сэтгэлтэй хүмүүсийн тусыг авч байсан. Тиймээс будаагаар наймаа хийх нь ачийг хариулж буй хэрэг гэж үзэж болно.

“Тэгвэл би Ягаан утаат чулууг аваад ирье.” Юн Лин хурдхан хэлээд Ягаан утаат чулууг авч ирэхээр явлаа. Эдгээр сайхан хувцастай харьцуулахад будаа маш үнэтэй. Уут будаа хүний амийг аварч болно. Тэнгэрлэг тавилант тавцан үнэхээр хоол хүнсний хомсдол гачигдалд орсон.

Хурдхан Юн Лин хорин Ягаан утаат чулуу авчрав, мөн хоёр зуун хүрэл зоос. Не Ли Юн Линд хувцас болон амласан ёсоороо хоолийг өгөв.

Ягаан утаат чулууг үнэхээр хоолоор сольж болдог юм гэжүү?

Хоёр уут будаагаа аваад Юн Лин мөрөөдөл нь биелсэн мэт болов. Тэд өмнө нь идэж байсан зүйлс нь модны нунтаг билээ. Тэдгээрийн Муяан Модноос гаргаж авдаг. Будаа бол маш үнэтэй зүйл. Үүнийг зөвхөн хэдхэн ноёд түшмэдүүд хэрэглэдэг билээ.

Уут будаагаар үзэсгэлэнтэй эмэгтэйг ядуу айлаас авч хүртэл болно.

Тэрээр гэтэл арван ширхэг Ягаан утаат чулуугаар энэхүү уут будааг авчихлааа.

“НЕ Ли, энэ солилцоо хүчинтэй хэвээрэй юу?” Юн Лин асуув. Тэрээр ихэд баярлав.

“Мэдээж ирээдүйд ч хүчинтэй байна.” Не Ли толгой дохин хэлэв. “Харамсалтай нь надад тоотой хэмжээний будаа байгаа, Арван хэсэг Ягаан утаат чулааг мөн таван цул махаар солих боломжтой. Не Ли орон зайт бөгжөө төрөл бүрийн хоол болон өөр зүйлсээр дүүргэсэн.

“За би тэгвэл бүгдэнд мэдээлэл түгээе.” Юн Лин баяртайгаар бослоо. Ягаан утаат чулууг мах болон будаагаар сольж болно гэдгийг сонсоод бүгд баярлах байх.

Хэрэв энд өөр хүн байсан бол нууцханаар баян болох гэж хичээх байсан байх. Гэхдээ Юн Линд ийм бодол байхгүй. Тэрээр бүх хүнийг чулуугаар хоол солин амьдралаа дээшлүүлээсэй хэмээн хүснэ.

Юн Лин явбал залуу хүн Не Лигийн өмнө ирээд суув.

“Таньтай танилцахад таатай байна. Намайг Сяо Ян гэдэг. Би таныг арван Ягаан утаат чулуугаар арван уут будаа солих хүсэлтэй байгаа гэж сонслоо.” Сяо Юн Не Ли уруу харав. Энэ гадны хүн харж байсан анхны тохиолдол. Тэрээр Не Лиг гэсэн их сонирхол төрөв.

“Зөв өө.” Не Ли толгой дохив.

“Би Ягаан утаат чулуу ямар зориулалттайг гайхаж байна?” Сяо Ян асуув.

Бүгд будаа махаар солих боломжийг нь анзаарсан ч, Сяо Ян Ягаан утаат чулууг анзаарав.

“Би үүнийг хэлж чадахгүй нь дээ.” Не Ли толгой сэгсрэв.

Сяо Ян толгой дохиод цааш нь асуусангүй. Не Ли мах, будаагаар Ягаан утаат чулууг солих гэсэн учир ямар нэгэн шалтгаан байгаа. Не Ли хэлэхгүй байгаа нь ойлгомжтой хэрэг.

Ягаан чулууг цуглуулах шаардлага үнэндээ байхгүй. Не Ли энд хэдхэн өдөр байна. ЭНэ тавцангийн хамгийн хүчтэй хүн л гэхэд 1-одтой Хар алтан зэрэглэлийн тулаанч байх, тэр түүнд аюул учруулахгүй.

Хэрэв 1-одтой Хар алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн байсан бол Не Ли багахан эмээх байсан. Гэхдээ 1-одтой Хар алтан зэрэглэлийн тулаанч учраас Не Лид санаа зовоод байх зүйл байхгүй.

Не Ли 2-одтой АЛтан зэрэглэл ч гэсэн, тэрээр Хар алтан зэрэглэлийн хүчтэнгүүдийг шаналгах, толгойг нь гашилгах олон арга чаргатай. Хар алтан зэрэглэлийн дайчид Не Лигийн гарт мундашгүй олон үхэж байсан.

Мэдээлэл тархвал солилцоо хийх хурд нэмэгдэв.

Арван Ягаан утаат чулуугаар будаа мах сольж байгаа гэсэн мэдээ тархав. Олон хүн эхэндээ эргэлзэж байсан ч гэсэн олон хүн Юн Линий үгэнд итгэсэн. Тэд оролдоод үзэх гээд зарим Ягаан утаат чулуу авчрав. Олон хүн ганц хоёрыг л цуглуулав. Энд тэндгүй гэхдээ Ягаан утаат чулуу байв.

Ягаан утаат чулууг хагас махаар, харин арвыг будаагаар солив. Не Ли машид завгүй болов.

“Ягаан утаат чулууг хоол хүнсээр сольж болдог юм гэжүү?”

“Тэнгэр минь, энэ үнэхээр бодитой юм байна.”

Маш хурдан мэдээ улам хурдан тархаж хүмүүс будаа мах авахаар дугаарлана.

Олон хүмүүс Ягаан утаат чулууг Не Лид өгөв. Ягаан утаат чулуу хайсан хүмүүсийн тоо улам нэмэгдлээ.

Ягаан утаат чулуу цуглах тэр тоо нь хэдэн мянга болов. Хүмүүс олноороо хоол хүнс авах гэж шөлний газрын урд дугаарлав.

Сяо Ян болон бусад хүмүүс Не Лиг ийм их хэмжээний будаа махтай байна гэж төсөөлсөнгүй. Энд эцэс төгсгөл үгүй мэт харагдана. Энэ залуу үнэхээ баян юм.

Гэнэтхэн гадаа үймэлдээн болов.

“Зам тавь, миний замаас ходл.” Хэдэн булчинлаг залуус зам нээж шөлний газар орж ирлээ. Удирдагч залуу нь халзан залуу эр байв. Тэрээр цамц өмсөөгүй булчинлаг биеэ ил гаргав. Царай бие нь аймшигт сорвиор дүүрэн байлаа.

“Энэ тэр байна. Не Ли энэ хүн ахлагчийн хүү. Болгоомжтой байгаарай.” Юн Лин сандрангуй Не Лид сануулав.

Сяо Ян болон бусад хүмүүс хөмсгөө зангидав. Сяо Куан энд хүрээд ирнэ гэж хэн ч санаагүй. Сяо Куан бол хотын ахлагчийн хоёрдугаар хүү ба 3-одтой Шар чулууны зэрэгт хүрсэн. Энгийн үед тэрээр маш догшин хэрцгий ба зугаа цэнгэлээ гаргах гэж хүмүүс зоддог байна.

Сяо Ян Не Ли уруу харна. Яах учраа тэрээр мэдэхгүй байлаа. Хэрэв НЕ Ли учраа олж чадахгүй бол дундуур нь орж эв зүйг нь тэрээр олох учиртай.

“Өө, гадны хүн.” Сяо Куан сандал дээр нэг хөлөө тавив. Тэрээр ихэд онгироо харагдана. “Чи эндэхийг ямар газар гэж бодож байна? Хэрэв арилжаа хийх гэж байгаа бол татвар төлөх шаардлагатай.”

“Татвар аа? Би ямар татвар төлөх ёстой юм бол?” Не Ли Сяо Куан уруу харлаа.

“Худалдааны татвар, чи ийм олон Ягаан утаат чулууг сольсон. Таван зуун будаа гаргаад ир. Эс бөгөөс чамд үзүүлээд өгье.” Сяо Куан хүйтнээр хэлэв. Түүний биенээс хүчирхэг аллага үйлдэх хүслэн бадрав. Олон чөтгөрийн араатнуудыг алсаны эцэст бие нь аллага үйлдэх цуст эрчимээр дүүрэх нь дамжиггүй.

“Сяо Кун, чи хэтэрч байна.” Юн Ли урагш алхан Сяо куан уруу ширтэв.

“Юн Лин, аавын чинь нэр нүүрийг бодоод чамайг зүгээр орхиё. Одоо хөндөлсөөд байлгүй холдож бай.” Сяо Кун хүйтнээр хэлэв.

Не Ли Юн Линийг хажуудаа татаад инээмсэглэн хэлэв. “Залуу эзэн Сяо Куан, надад таван зуун уут будаа байгаа. Тэднийг авмаар байвал чадвараа харуулах болж дээ.”

“Өө, гадны хүн, чи их онгироо бололтой. Чи энэ газрыг ямар газар гэдгийг мэдэх үү?” Сяо Куан хэрцгийгээр Не Ли уруу ширтэв.

“Би мэднэ. Тэнгэрлэг тавилант тавцан. Энд байгаа ахлагч ердөө 1-одтой Хар алтан зэрэглэл.” НЕ Ли инээмсэглэн хэллээ.

Не Лигийн байдлаар бол тэрээр хүчгүй дорой хүн биш. Сяо Куан бодлогоширов. Не Ли гэж ер нь хэн юм бэ? Тэрээр хотын ахлагчийн хүү учраас онгироо байж болно. Гэхдээ энэ хүн тархигүй ухаан муутай хүн биш. Тэрээр хүйтнээр инээмсэглээд асуув. “Жаалаа, чи хаанаас ирсэн юм бэ?”

“Яруу алдрын хот” Не Ли тайвнаар хэлэв.

“Яруу алдрын хот оо? Тэр чинь хаа байдаг юм? Та нар энэ газрын талаар мэдэх үү?” Сяо Куан эргэн тойрны хүмүүсээсээ асуув.

“Мэдэх юм алга.” Доодох хүмүүс нь толгой сэгсрэв. Тэд Тэнгэрлэг Тавилант тавцангаас нэг ч алхам холдож үзээгүй билээ.


Өмнөх хэсэг 

Дараагийн

3 comments on “Чөтгөр бурхдын домгууд 190”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.