Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 32]

4 comments

Өмнөх

Дараах


Ном 10 – Баруч, Хэсэг 32 – Нэгдсэн хүчин
Юлан тивийн түүхэн дэх хамгийн том шидэт эрдэнийн уурхайг үүсэн бий болоод ердөө 20 жил болж буй Баруч хаант улс оллоо.
“Хууль дүрэмгүй нутагт цаг үргэлж дайн тулаан болдог. Хэдэн мянган жилийн турш, ганц хүчин уурхайгаас олборлолт хийгээд байх боломж байхгүй. Миний эзэмшил нутгаас ийм том уурхай олдоно гэж бодож ч байсангүй.” Линлэй ийн гайхна.
Гэхдээ үүнтэй зэрэгцэн, Линлэйн сонирхол хөдлөнө.
Шидэт эрдэнэ алгуурхнаар мөн чанараас, энергиэс бүрэлдэн тогтдог зүйл. Ийм том шидэт эрдэнийн уурхайг бий болгохын тулд байгалийн асар их мөн чанар шаардлагатай. Яагаад энд тийм их байгалийн мөн чанар байгаа юм бол?
Гэхдээ Линлэйн Сүнслэг энергиэрээ газар доорхыг шалгаж байхдаа, ямар ч хачирхалтай зүйл илрүүлээгүй.
“Муу шүү.” Вартоны царай хувьс хийгээд явчихлаа.
“Яасан?” Линлэй гайхан Вартонруу харвал, Бэбэ ч гэсэн зэрэгцэн түүнрүү харлаа. “Бяцхан Вартон, бид уурхайг хэр том болохыг мэдчихээд байна. Яагаад муу шүү гэж?” гэхэд.
Вартон толгойгоо сэгсрээд. Нухацтайгаар, “Ахаа, та үүнийг хэдэн зуун тэр бум алтан зоосны үнэд хүрнэ гэсэн байхаа. Санхүүгийн талаас гадна, шидэт эрдэнийн уурхай өөр нэг чухал талтай… тэднийг дайнд ашиглаж болно.” гэхэд.
Линлэй ч хариу толгой дохилоо.
“Чи шидийн их бууны талаар яриад байна уу?” хэмээн Линлэй асуулаа.
Шидийн их бууг метал болон алхимийн аргаар гаргаж авдаг.
Их хэмжээний шидийн хадгаламж байхад дээд түвшний Амин шидтэний шаардлага ч байхгүй. Өмнө нь, Фэнлай хаант улсын нийслэлд шидийн их буу байдаг байсан. Гэсэн хэдий ч, Сүйрлийн өдөр, Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнууд, бас олон тооны нисдэг араатнуудаас болоод… шидийн их буугаар галлах ч боломж олдоогүй.
Үнэнийг хэлэхэд, шидийн их буу дайнд асар их нөлөөтэй.
Жишээлбэл, сайн чанарын шидийн их буу их хэмжээний шидэт эрдэнэ ашигладаг ба, галлах бүртээ 7-8р зэрэглэлийн шидтэй тэнцэх хүчээр галлах бөгөөд үүгээрээ хэдэн зуун хүмүүсийг амархан гэгч нь алдаг. Тулааны талбарт, ганц хүн ч аварга шидийн их буугаар хэд хэдэн удаа галлах боломжтой…
Тэр даруй дайсны армийн арван мянган цэрэг хүйс тэмтрэгдэнэ. Энэ тулаанд асар их нөлөө үзүүлнэ.
Гэхдээ шидийн их буу бол ёроолгүй мөнгө хүүдийлэгч. Шидийн их буунд асар их хэмжээний шидэт эрдэнийг зарцуулагддаг. Өмнө нь, Баруч хаант улс газарт нутгаа нэгтгэхдээ огт шидийн их бууг ашиглаагүй, учир нь шидийн их буугаар галлаад байвал ядуурч дуусна.
Их буунууд асар их хэмжээний шидэт эрдэнийг ашигладаг. Бас энэ нь алтнаас ч үнэтэй!
“Бага хэмжээний шидэт эрдэнийг алтаар худалдаж авч болдог.” гэснээ Вартон нухацтай царай гаргаад. “Гэсэн ч их хэмжээний шидэт эрдэнэд Эзэт гүрнүүд хяналт тавьдаг. Тэд үүнийг гадны хүмүүс худалдаж авахыг зөвшөөрдөггүй. Хэдийгээр зарим хүмүүс хууль бусаар хил давуулах гэж үздэг ч, энэ нь хэр их байж шалихав дээ?” гэв.
Линлэй ч хариу толгой дохино. Юу гэж л дайсан улсдаа цэргийн дэмжлэг үзүүлэх зүйлийг ихээр зарах билээ дээ?
Вартон нухацтайгаар, “Үнэндээ, шидийн их бууг худалдаж авах амархан, бид хаант улсынхаа хүчийг нэмэгдүүлье гэвэл, бид мөнгө гаргаад авчихсан дээр. Бид шидэт эрдэнийн уурхайгаа шидийн их буутайгаа хослуулбал… манай цэргийн хүч асар ихээр нэмэгдэнэ.”
Шидтэнгүүдэд 7 эсвэл түүнээс дээш түвшинд хүрэх хэр хэцүү байдаг билээ дээ? Тивд, агуу Эзэнт гүрнүүд, Ариун нэгдэл болон Харанхуйн нэгдэл л бүхэл бүтэн шидтэний хүчин удирдах боломжтой байдаг.
Линлэйн улсад арай ч энэ хэмжээний хүчин байхгүй. Гэхдээ шидийн их буу байхад… арван том шидийн их буу болон хангалттай шидэт эрдэнэ байхад, шидтэнгүүдийн бүлгийн хэрэг ч байхгүй.
“Ахаа.” Вартон Линлэйруу хараад. “Та энэ тивд, дөрвөн Эзэнт гүрэн болон бусад хаант улсууд дайн тулаандаа Гэгээнтэн зэрэглэлтнүүдээ ашиглах ёсгүй байдаг гэдгийг мэднэ дээ. Хэрэв Гэгээнтэн зэрэглэлтнүүд оролцохгүй бол… Шидийн их буу тулааны байдлыг машид өөрчлөнө. Хэрэв Гэрэлт сүм эсвэл Сүүдрийн сүм биднийг Юлан тивийн хамгийн том шидэт эрдэнийн уурхайтай болсныг мэдвэл…” гэхэд.
Линлэйн илрэмж ч хувьс хийгээд явчихлаа.
Тэр хорвоо ертөнцийн дайн тулааныг умартан бэлтгэлдээ их цагийг зарцуулсаар ирсэн.
“Чиний зөв. Гэрэлт сүм болон Сүүдрийн сүм энэ талаар мэдэх л юм бол, тэд манай хаант улсруу хүчээ нэгтгэн дайрах нь дамжиггүй.” Линлэй одоо их хэмжээний аюул заналхийлэл мэдэрнэ.
Өмнө нь, тэд энгийн тулааныг зөвшөөрсөн, Гэгээнтэн зэрэглэлтнүүд үүнд оролцохгүй.
Тэгтэл…
Яаж зуухан сая хүн амтай Баруч хаант улс, Гэрэлт сүм болон Сүүдрийн сүмийн нэгдлийн асар их хүчийг гэтэлгэх билээ дээ?
Хоёр тал Линлэйтэй харьцуулахад илүү их газар нутгийг эзэмшдэг, бас баян чинээлэг нутгуудыг эзэмшдэг. Гэрэлт сүм болон Сүүдрийн сүмийн нийт хүн 400-500 саяд хүрнэ.
“Ахаа, бид яах ёстой вэ?” Вартон ахруугаа харлаа.
Линлэйн нүднээс хүйтэн гэрэл гялбаад. “Хэтрүүлэн бодох хэрэггүй. Одоо бол, бид шидийн их бууг л худалдаж авах арга чарга бодох хэрэгтэй. Би Давсон худалдааны пүүсийн туслалцааг авч болно! Тэгээд чанга хатуу итгэл дээр суурилан уул уурхайгаа эхлүүлэх хэрэгтэй. Хэрэв Гэрэлт сүм болон Сүүдрийн сүмд мэдээ хүрвэл, бид шидийн их буугаар өөрсдийн жижиг армиудаа дэмжинэ.” гэхэд.
“За, ахаа.” хэмээн Вартон хариуллаа.
Линлэй шийдвэрээ гаргасан, тэд нуугдаж эсвэл зугтахгүй.
Удалгүй, уурхайн бүсэд олон тооны хүмүүсийг авчирлаа. Үүнтэй зэрэгцэн, энд олон тооны цэргүүд харуул хийх боллоо. Уурхайд байх үедээ, уурхайчдыг гадаах ертөнцтэй харилцахыг нь бүрэн хоригложээ. Мэдээж хэрэг, тэдний цалин маш өндөр.
Гадныханд, ашигт малтмалын орд газар илрүүлсэн гэдгийг л зарласан.
Баруч хаант улсын нууцлал маш үр дүнтэй байлаа. Бүтэн сар өнгөрсөн ч мэдээлэл огт задарсангүй. Гэсэн хэдий ч, Сүүдрийн сүм болон Гэрэлт сүм хэд хэдэн тагнуулаа Баруч хаант улсад байрлуулсан. Заримдаа, мэдээлэл бага багаар алдагдсаар. Эцэст нь, Гэрэлт сүм уурхайчны гэр бүлээс жинхэнэ мэдээг олж мэджээ.
Нам гүм, язгууртны эдлэнд.
“Юлан тивийн хамгийн том шидэт эрдэнийн уурхай? Дор хаяж арван км хэмжээтэй?” Мөнгөлөг үстэй залуу гар дахь захиагаа уншина. Түүний илрэмж өөрчлөгдөн, цааш уншвал, царай нь улам л нухацтай болно.
Энэ мөнгөлөг үстэй залуу эр ихэд залуухан авч, бодит байдал дээрээ Хэйдэнс Осэнно хоёр хүртэл түүнээс ах байгаад шалихгүй ажээ.
Учир юунд гэвэл… тэр бол Гэрэлт сүмийн Гэгээнтэн зэрэглэлийн Сахиусан тэнгэр. 3000 жилийн өмнө, тэр Юлан тивд бууж ирсэн. Хэдийгээр Сахиусан тэнгэрийн хүч өсөөгүй ч, түүний чадамж хүнийхтэй харьцуулашгүй ба, энд өнгөрөөсөн урт хугацаанд түүий оюун ухаан, мэргэн ухаан зэрэг нь асар өндөр хөгжсөн.
Арфан, дөрвөн далавчит Сахиусан тэнгэр, одоогоор Хууль дүрэмгүй нутаг дахь Гэрэлт сүмийн удирдагчийн үүргийг гүйцэтгэдэг.
“Сайхан мэдээ байна.” Арфан инээмсэглэл тодруулснаа, даруйхан энэ зурвасыг хүргэж ирсэн хүнд хандан. “Даруйхан явж Сүүдрийн сүмд мэдээ хүргэ. Тэднийг ямар хариу үйлдэл гаргахыг харцгаая.” гэхэд.
“Мэдлээ, эрхмээ.” хэмээн өнөөх дунд эргэм насны эр нь хариуллаа.
Арфан багахан толгойгоо дохино.
Хэрэв Сүүдрийн сүм Баруч хаант улсруу довтолбол сайн зүйл болно. Хэдийгээр тэд довтлохгүй байсан ч, үүнийг мэдээллэснээр Гэрэлт сүмд ямар ч хохирол учрахгүй.
“Энэ мэдээг Ариун аралруу хүргэ. Ариун арлаас бидэнд юу хийх ёстойг минь хэлэх биз!” Арфан ийн тушаалаа. Тэр… Ариун арлаас Хууль дүрэмгүй нутагдах хамгийн чухал асуудлын шийдлийг гаргадаг гэдгийг мэднэ.
Удалгүй…
Ариун арлаас тушаал ирлээ.
Арфан захиаг уншина. Яг л түүний таамаглаж байсан шиг.
“Сүүдрийн сүмтэй хүчээ нийлүүлэн Баруч хаант улсруу довтолго. Бид дор хаяж л уурхайн гуравны нэгийг авна.” Тушаал маш энгийн байсан юм. Эцсийн эцэст, олон зүйлийг шууд хэлээд байх шаардлага байхгүй. Энэ хэсгийг удирддаг Арфан тэнэг биш. Жишээлбэл, тэр Сүүдрийн сүмийг өөрсдөөс нь илүү их хүч болон энерги зарцуулуулахаар хамаг чаддагаа хийнэ.
Арфан инээмсэглэнэ. Тэрээр дотроо, “Сүүдрийн сүмийн хариу үйлдлийг харах цаг боллоо.”
Удалгүй, Сүүдрийн сүмд зурвас хүргэсэн хүн яаравчлан мэдээ авч ирлээ… тэд Арфаныг урьж авч ирэн энэ талаар ярилцахыг хүсчээ. Арфан тэдэнд яравчлан хариулалгүй, оронд нь тэднийг асуухыг хүлээнэ. Тэр хэдийнээ Ариун арлаас тушаалаа хүлээгээд авчихсан.
Бүх зүйл одоо л эхэлж байна.
Энгийн жижигхэн хот. Энгийн жижигхэн хашаад. Гэгээнтэн зэрэглэлийн Дөрвөн далавчит сахиусан тэнгэр Арфан, Сүүдрийн сүмийн ахлах шүүгч, Окасигийн хамтаар байлаа. Тэд өөд өөдөөсөө харан дарс уун сууцгаана.
“Муугүй шүү. Амт чанар нь гайхалтай юм. Энэ Юлан эзэнт гүрний Цэнхэр цэцгийн дарс байхаа?” гээд Окаси хөхрөн инээхэд.
“Ноён Окаси та ч дарс сайн мэдэх юм аа.” гээд Арфан ч тайвнаар инээснээ. “Тойруулаад яахав. Өнөөдөр, намайг энд урьж авчирсан нь Баруч хаант улсад олдсон шидэт эрдэнийн уурхайны талаар хэлэлцэхийн тулд. Юу гэх гэсэн юм, Окаси?”
Окаси Арфанруу ирэмсэнээ, сэтгэл хангалуунаар. “Ноён Арфан, чи надад энэ дарснаасаа өгч явуулж болох уу? Би… бүүр донтчих шиг боллоо.”
Арфан хөмсгөө зангидана. Тэрээр бухимдаж байлаа.
Гэхдээ энэ хэлэлцээр болохоор, тэр тэвчих хэрэгтэй.
“Ноён Окаси, та шөнө дөл болтол надтай дарс ууж ярилцахыг хүсээ юу?” Арфан нухацтайгаар хэллээ.
Тэгтэл Окаси Арфанруу хараад хөхрөн инээгээд. “Ноён Арфан, би зүгээр л чамтай тоглож байна. Сүүдрийн сүм Баруч хаант улсын шидэт эрдэнийн уурхайн талаар хэдэн зүйл бодсон. Гэсэн хэдий ч… бид Баруч хаант улсын эсрэг тулалдмааргүй байна.”
“Хийхгүй хэрэг үү?” Арфан Окасируу анхааралтай гэгч нь харлаа.
Энэ Окаси юу төлөвлөөд байна? Тэр Баруч хаант улстай тулалдахыг хүсэхгүй байна ий? Тэгвэл энэ уулзалт ямар учиртай юм?
“Ноён Окаси, юу гэсэн үг вэ?” Арфаны царай эвгүйрхвэл.
Окаси инээмсэглээд. “Үнэндээ, Арфан, чи ойлгох хэрэгтэй. Бид нар бүгдээрэй л Баруч хаант улсруу хүмүүсээ явуулцгаасан… Гэрэлт сүм Баруч хаант улсруу дайрах бэлтгэлээ базаан, Сүүдрийн сүмээс түүндээ нэгдэхийг урьсан. Баруч хаант улсын хувьд, тэд шидэт эрдэнээсээ өгнө гэвэл, манай Сүүдрийн сүм аль ч талд нь туслахгүй. Гэхдээ Гэрэлт сүм бидэнд илүү ихийг өгнө гэвэл, Сүүдрийн сүм Гэрэлт сүмд тусалж болох юм.” гээд Окаси Арфанруу харвал, түүний царай айхтар барайжээ. “Арфан, надад хэлээч. Линлэй Вартон хоёр ямар сонголт хийх бол?”
Арфан дуугаа хураалаа.
“Линлэйгийн Гэрэлт сүмтэй дайсагнах дайсагнал жижиг биш.” Окаси залгуулан ийн хэллээ.
Тэр үнэн. Окасигийн хэлдэг үнэн. Линлэйн тал Сүүдрийн сүмд шидэт эрдэнээсээ өгч болно, эсвэл Сүүдрийн сүмд их хэмжээний хувь хүртээгээд Сүүдрийн сүмийн тусламжтай Гэрэлт сүмийг хүйс тэмтэрч ч болно.
Гэрэлт сүм болон Сүүдрийн сүм нар дайснууд.
Арфан одоо л нөхцөл байдалд тэдэнд таагүй байгааг ухаарлаа.
“Ноён Окаси.” Арфан Окасируу нухацтайгаар хараад. “Та шидэт эрдэнийн ордны талаар хэр ихийг мэдэх вэ?” гэхэд.
“Би мэдэхгүй, гэхдээ шидэт эрдэнийн орд урьд өмнөн олдож байсан хамгийн том ордоосоо даруй хэд дахин том.” гэв. Уурхайн хэмжээний талаар хэдэн л хүн мэднэ. Эцсийн эцэст, энэ талаарх мэдээлэл бүрэн задраагүй байгаа. Линлэй шиг нэгэн л сүнслэг энергиэрээ энэ газрын хэмжээг шалгаж чадна.
Гэсэн ч Гэрэлт сүм болон Сүүдрийн сүм Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнээ эрсдэлд оруулан байж юу гэж Линлэйруу явуулахав?
Линлэй тэр мэргэжилтнийг нь тэр доор нь алчихаж ч мэднэ.
Эцсийн эцэст, тэд Гэгээнтэн зэрэглэлтнүүдийг тулаанд оролцуулахгүй гээд гэрээ хийчихсэн. Гэхдээ Линлэй бусад Гэгээнтэн зэрэглэлтнүүдийг алах зөвшөөрөлтэй.
Арфан толгой дохиод. “Та уурхайн хэмжээг мэдэхгүйгээс хойш, Линлэй танд их хэмжээний хувь хүртээсэн ч тэр нь нийт уурхайн хэдэн хувь болохыг тааварлашгүй.” гэхэд.
“Тэр үнээн.” гээд Окаси хүлээн зөвшөөрлөө.
Линлэйн олборлож байгаа нь л хэдэн зуун тэр бум болохоос үнэндээ уурхай тэрнээс арав дахин их ч байж болно. Эцсийн эцэст, уурхайг хэр том болохыг мэдэх хүн байхгүй… Линлэй тэдэнд амархан гэгч нь худал хэлж болно.
“Бид хүчээ нэгтгээд Баруч хаант улсруу довтлоод, шидэт эрдэнийн уурхайг 50-50%-аар нь хуваан авч болно шүү дээ.” Арфан ийн хэлбэл.
“Тал ий?” Окаси толгойгоо сэгсрээд. “70-30%. Бид 70%, танайх 30%.” гэхэд.
Арфан хүйтнээр. “Окаси, хэтрүүлэх хэрэггүй шүү. Хэрэв бид үүнийг тэнцүү хувааж авбал, ирээдүйд илүү сайн ажиллах боломжтой болно.” гэхэд, Окаси түүнрүү ирмээд хөхрөн инээснээ. “Ингэж байгаагаас хойш… би Линлэйн талд туслая даа. Бидэнд ч эрсдэлгүй, бас бид шидэт эрдэнээс их хувь хүртэнэ.” гэв.
Арфан хөмсгөө зангидна.
“Танайх 60%, манайх 40%. Тийм эсвэл үгүй?” Арфаны царай ихэд барайжээ. Окаси Арфанруу хаснаа, инээмсэглээд. “Ноён Арфан, алив. Бид хүчээ нэгтгэх болно!”
Арфаны царайнд инээмсэглэл тодроод явчихлаа.
“Төлөө.” Тэд хундагаа өргөцгөөлөө.
Гэрэлт сүм болон Сүүдрийн сүм нар том хэмжээний шидэт эрдэнийн уурхайн төлөө, хүчээ нэгтгэлээ. Энэ нь мөнхийн холбоотнууд эсвэл үүрдийн дайснууд гэж байдаггүйн нотолгоо болсон юм. Гагцхүү мөнхийн ашиг сонирхол л гэж буй. Тэрхүү ашиг сонирхол нь заримдаа мөнгө, заримдаа хүч, заримдаа хайр сэтгэл байдаг.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

4 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 32]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.