Чөтгөр бурхдын домгууд 189

Чөтгөр бурхдын домгууд 189

Сурталчилгаа
6 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 189 – Тэнгэрийн тавилангийн тавцан

Хотын захирагчийн эдлэн

Е Зонг Не Лигээс мөн захидал авсан.

“Не Ли гадагш гарч сургуулилалт хийх гэж байгаа юмуу?” Е Зонг хөмсгөө зангидав. Яруу алдрын хотод тулгарсан гамшиг, Харанхуйн бүлгэмээс учрах аюул түрдээ хойшилсон. Яруу алдрын хот түрхэн зууртаа аюулгүй. Не Ли хажууд байхад Е Зонг санаа зовохгүй байдаг. Эцсийн эцэст Не Ли өөрийнх нь хүнд ачаанаас нэлээн сайн хувцаалдаг хүн нь билээ. Одоо Не Ли гэнэтхэн яваад өгөхөөр энэ өөрчлөлтөнд дасахгүй хэцүү байв.

“Гэтэл, чи явахаасаа өмнө ийм олон зүйлсийг үлдээгээд явах гэж.” Е Зонг толгой сэгсрэв. Не Лигийн үлдээсэн зүйлс дунд Яруу алдрын хотыг хамгаалахад шаардлагатай олон зүйлс байлаа. Түүний нэг нь сүнс хөгжүүлэх техник байв. Сүнс хөгжүүлэх техник өөрийнх нь нэгдсэн ЦАст салхин Их мичтэй нэгдсэн чөтгөрийн сүнсэнд машид тохиромжтой. “Чиний аз хийморьд чинь талархая даа, бяцхан моньд минь.”

‘Би хадам аав нь болох учраас ёс зүйгүй санагдахгүй байна.’ Е Зонг дотроо бодлоо. Е Зонг дотроо Е Зиюунаа Не Литэй гэрлүүлнэ хэмээн шийдсэн юм.

Гэгээн Өвөг дээдсийн уулны холоо, Төсгөлгүй ой мод дунд.

Не Ли Төгсгөлгүй ойд хурдан гэгч нь гүйж байлаа. Тэрээр өөрийнхөө хаашаа явж байгаагаа мэдэж буй бололтой. Энэ газар түүнд маш танил дотно газар. Өмнө нь тэрээр энэ замаар явж байсан учраас энэ зам харьцангүй аюулгүй. Гэсэн хэдий ч үе үехэн чөтгөрийн араатан түүнтэй тулгарна.

Сүүдрийн чөтгөрийн араатантайгаа нэгдээд Не Ли улам хурдан болов. Тэрээр аливаа нэгэн аюулд тулгарах төдийд чилглэлээ өөрчлөн аюулаас мултрав. Харанхуй ойд хэсэг зуур явж байгаад тэрээр хүрэх ёстой газраа ирлээ.

Өмнөх амьдралдаа Яруу алдрын хот зөвхөн хүмүүсийн амьд үлдсэн цор ганц газар байсан. Чөтгөрийн араатнууд Харанхуйн эринээс хойш улам хүчирхэгчиж ганц ч хүн амьдрах боломжгүй болгосон юм. Гэснэ хэдий ч хүмүүс зарим нэгэн онцгой арга ашиглан үржиж олширсон билээ.

Хүн төрөлхтний амьд үлдэх арга үнэхээр гайхалтай юм.

Не Ли ирсэн газар бол өмнөх амьдралдаа зугатааж байхдаа нээж олсон,  хүмүүс амьдран суудаг нэгэн газар юм. Энэ газрыг Тэнгэрийн тавилант тавцан гэдэг.

Тэнгэрлэг тавилант тавцан уулын оргилд бий. Уулын оргилын тал нь хэрчигдсэн мэт харагддаг. Энд уулын оргилд хүргэх гацхан зам бий. Мянга мянган хүмүүс энд цугларан нэгэн овгийг үүсгэжээ.

Тэнгэрлэг тавилант тавцан өндөрлөгт оршдогоос болж дээшээ гарах, доошоо буух ганц гарцтай. Чөтгөрийн араатнууд дээшээ гарахад ч хэцүү тул энд аюулгүй байдаг байна. Гэхдээ энд байдаг ганц асуудал нь энд хоол хүнсний дутагдал бий. Тиймээс энд байх мянга мянган хүмүүс дөнгөж амь зогоодог байна.

Тэнгэрлэг тавилант тавцангийн дор маш аюултай газар байдаг түүнийг Хар Рашаан гэдэг.

Хар Рашаан хаанаас гарч ирсэнийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ Гэгээн Өвөг дээдсийн уулсын доош ёроолгүй хавцал гэж үздэг. Хар рашааныг хүрээлсэн чөтгөрийн араатнууд бүгд Хар Алтан зэрэглэлийн байдаг. Домогт өгүүлснээр дор хавцалд Домгын зэрэглэлийн чөтгөрийн араатнууд амьдардаг гэдэг.

Байгалийн хаалт үгүй байсан бол Тэнгэрлэг тавилант тавцан өдийг хүрэхгүй байх байсан.

Тангэрлэг тавилант тавцанд наран ээлээ. Не Ли аль хэдийн Тэнгэрлэг тавилант тавцанд иржээ. Тэрээр богино дээл өмсөн худалдааны захаар нь явна.

зах маш их хүн амтай байв. Эргэн тойронд байгаа хүмүүс бүгдээрээ урагдсан хувцас өмсчээ. Тэдэнтэй харьцуулвал Не Ли маш цэмцгэр харагдана.

“Залуу эзэн хаанаас ирсэн юм бол? Таныг би яагаад овгийн уулзалтанд харж байгаагүй юм бэ?” олон хүмүүс энэ шинэ хүний талаар ярилцана.

Хэзэн зуун жилийн өмнө л Тэнгэрлэг тавилант тавцанд шинээр хүн ирж байсан. Тиймээс тэд түүнийг үл ойшоож балйаа.

Не Ли сунгалтын дасгал хийгээд, гүнзгий амьсгаа аваад биеэ барилгүйгээр инээмсэглэв. Энд байгаа бүх зүйл өмнөх амьдрал шиг нь байлаа. Не Ли энд байгаа дэлгүүрүүдээр хэсэн зогсов.

Урт алтан үст залуу гал тогоонд суув. Үзэсгэлэнтэй эмэгтэй мөн шөл аягалж байлаа.

“Юн овгийн дэлгүүр үргэлж сайн байдаг шүү.” Не ли инээмсэглэн хэлэв. Тэрээр зоош суугаад орилов. “Хоёр тавга модон нунтагт шөл авья.”

Төд удалгүй нэгэн охин хоёр халуун шөл тавцан дээрээ тавин ирлээ. Энэ охин арван таваас арван зургаан настай харагдана. Тэрээр нил ягаан өнгийн хувцас өмссөн харагдана. Хувцас нь хэдийгээр хуучирж өнгөө алдсан ч энэ түүний үзэсгэлэн гоод нь огт нөлөөлөхгүй. Нарийнхан сайхан хөмсөгний дор нь хоёр хос хөх нүд, улаан сарнай мэт улайсан сайхан хацар, мөн өндөр хамартай охин байв. Тэрээр инээмсэглэвэл хоёр хацарт нь хонхой үүснэ. Бусад хүмүүс түүнийг мөрөн дээрээ суулгаад аваад явмаар энхрийхэн сайхан санагдана.

Юн Лин дүү өмнө амьдрал шигээ үзэсгэлэнтэй юм. Өмнө уулзаж байснаас арай залуу л болохоос биш.

Өмнөх амьдралдаа тэд энд ирэхэд Юн хөгшин мөн Юн Лин хоёр Е Зиюун мөн түүнд оромж өгч байсан. Тэр үед Зиюун болон түүнийг тэд маш их халамжилж тусалсан билээ. Не Ли тэд дараа нь аялалаа үргэлжлүүлэх шаардлагатай болсон ч энэ Юн хөгшин, Юн Лин хоёрын буруу биш. Тэрээр тэднийг аялалаа цааш үргэлжлүүлэх болоход Юн Лингийн нүдэнд нулимс тогтсон байхыг санав.

Хоёр таваг шөл Не Лигийн урд тавиад Юн Лин түүнийг харан бодлогоширов. Тэрээр балмагдлаа. Юн Лин аавтайгаа олон үйлчлүүлэгчийг харж байсан. Түүний ой тогтоолт ч мөн сайн билээ. Энэ тавцанд байдаг бүх хүнийг бараг харсан хэдий ч Не Лиг өмнө харж байгаагүй.

Юн Лин гараа сэгсрэн асуув. “Дүү минь, чамайг би өмнө харж байгаагүй юм байна? Чи Тэнгэрлэг тавилант тавцангийн хүн биш байна, зөв үү?”

“Үгүй ээ, би энүүгээр өнгөрч яваа аялагч байна.” Не Ли инээмсэглэн хэлэв.

Не Лигийн үгийг сонссон Юн Лин амаа таглан балмагдав. Сүүлийн хэдэн зуун жил гадны нэг ч хүн энд ирээгүй. Гадна ертөнцөд өөр хүн байх боломжгүй. Гэтэл тэрээр өнөөдөр гадны үйлчлүүлэгч харлаа.

Юн Лин даруй суув, Не Ли уруу сониучирхан харлаа. “Та хаанаас ирсэн юм бэ? Манай Тэнгэрлэг тавилант тавцанд яах гэж ирсэн юм бол?”

“Би энд Гэгээн өвөг дээдсийн уулсад сургуулилалт хийхээр ирсэн. Мөн санаандгүй байдлаар энд ирлээ.” Не Ли хэлж инээмсэглэв. Юн Лин нүдээ олон анивчин, тормолзсон том нүдээрээ сониучирхан харах нь түүнд өмнөх амьдралыг нь санагдуулав. Өмнөх амьдралдаа Е Зиюунтэй энд ирэхдээ Юн Лин мөн яг л сониуч хүүхэд шиг энэ зангаа гаргаж байсан юм.

“Би гадны ертөнцөд олон аюултай мангасууд байдаг гэж сонссон. Хар чулуун зэрэглэлийн дайчин хүртэл гадна ертөнцөд ганц ч хөл тавьж чаддаггүй. Та Хар чулуун зэрэглэлийн хүчтэн юм биш биз?” Юн Лин гайхан асуув. Не Ли Гэгээн өвөг дээдсийн ууланд ирсэн юм чинь сүнсний хөгжил нь маш өндөр.

Юн Линий яриад байгаа Хар чулуун зэрэглэлийн дайчин нь Хар алтан зэрэглэлийн дайчин юм. Тэнгэрлэг тавцангийн сүнс хөгжүүлэх техник нь дутуу учраа схамгийн хүчтэй хүмүүс энд 1-одтой Алтан зэрэглэлийн хүчтэнгүүд юм.

“Би хар чулуун зэрэглэлийн дайчин биш, гэхдээ надад амиа аврах арга зам бий. Тиймээс хүчирхэг чөтгөрийн араатнууд намайг яаж ч чадахгүй байгаа юм.” Не ли инээмсэглэн хэлээ.

Гэнэтхэн гадны нэг хүний дуу сонсдов.

“Миний шөл яагаад ирээгүй байна?”

“Би очиж байна.” Юн Лин хурдхан хариулав. Тэрээр Не Ли уруу хараад. “Та хаана амьрах гэж байна?”

Не Ли хэсэг зуур бодов. “ойрхон байх зочид буудалд бух байхаа. Гэхдээ надад Тэнгэрлэг тавилант тавцанд ашигладаг зэс байхгүй. Чамтай зарим зүйлийг бартер хийж сольж болохуу.

Не Лигийн үгийг сонсоод Юн Линий нүд сэргэв. Не Ли гаднаас ирсэн. Тиймээс түүний харж байгаагүй зүйлсийг авчирсан нь мэдээж.

“За, тэгье. Би шөлөө зөөгөдө ирье. Түр хүлээгээрэй. Би удахгүй ирнэ.” Юн Лин инээмсэглэн хэллээ.

“За тэгье.” НЕ Ли толгой дохив.

Юн Лин шөл зөөх шаардлаагатй. Не Ли өөрийнхөө шалаа уугаад эргэн тойроноо харав. Энд байгаа хэдэн наймаачид төрөл бүрийн зүйлсийг зарж байгаагаас гадна хэдэн анчид мөн байлаа. Анчид хүчтэй биетэй ба төрөл бүрийн зэвсгийг эзэмшиж байсан юм.

Тэнгэрлэг тавилант тавцан хоол хүнсний дутагдалд орсон. Тиймээс тэд чөтгөрийн араатнууд агнан арай ядан ходоодоо баясгадаг. Гэсэн хэдий ч ан хийх тун аюултай. Тиймээс хамгийн хүчтэй нь анчин болдог.

Чөтгөрийн араатан агнахаас гадна бусад ажил хийж болдог. Тухайлбал наймаачин болох эсхүл хөлсний ажилтан.

Юн шөлний дэлгүүрт бүлэг анчид ороод ирлээ. Тэд зургуулаа байв. Тэд маш өндөр, ба хамгийн хүчтэй нь урд яваа удирдагч нь байлаа. Тэрээр урт цагаан дээл өмссөн залуу эр байв.

“Юн Лин авхай, дээрийн явдалд өршөөл эрье. Миний хүмүүс булчимгүй үйлдэл гаргасан байна.” Залуу инээмсэглэн Юн Линээс уучлалт гуйв. Юн Линийг харвал шохоорхолын оч бадарсан байв.

“Зүгээрээ, та бүхнийг удаан хүлээлгэсэнд.” Юн Лин толгой сэгсрэн шөлөө доош тавилаа. Шөлөн дотор мах байгаа аягыг нь залууд өгөв.

Мах маш үнэтэй. Өндөр хэргэм зэрэг бас мөнгөтэй хүмүүс л үүнийг хэрэглэдэг. Хэдэн анчид дотроо атаархсан ч гэсэн тэд өөрсдийнхөө шөлийг дуугуй ууцгаав.

“Алив идэцгээе.” залуу хутгаа гарган махыг хэдэн хэсэг болгов.

Тэнгэрлэг тавилант тавцанд овгийн ахлахаас гадна хэдэн настангууд энэ тавцангийн бүх зүйлийг шийддэг. Настангуудын хувьд таван настан байдаг ба тэдэнд төрөл бүрийн хүч бий.

Энэ царайлаг эрийн хувьд Не ли түүнийг бага зэрэг мэднэ. Энэ нэг настангийн хүү байх учиртай. Тэр ааш зангийн хувьд сайн хүн ч нэрийг нь мартжээ.

Юн Лин шөлөө зөөж дуусаад Не Ли уруу ирэн суудал дээр суув. Тэрээр Не Лиг сониучирхан харж байлаа.

“Нээрээ, таныг хэн гэдэгийг би мэдэхгүй юм байна.” Юн ЛИн инээмсэглэн хэллээ. Хацарт нь хоёр хонхорхой үүсэх нь эгдүүтэй байв.

“Намайг Не Ли гэдэг.” Не Ли инээмсэглэн толгой дохив. Тэрээр өмнөх амьдралдаа энэ охиныг маш сайн охин гэж боддог байсан.

“Танилцахад таатай байна. Не ли, та надтай юу бартераар солих гэж байгаа юм бол?” Юн Лин асуув. Гаднах ертөнцийн зүйлсийн талаар тэрээр ихэд сониучирхав.



Өмнөх хэсэг

Дараагийн

6 comments on “Чөтгөр бурхдын домгууд 189”

  1. Тоглоом байлаа, ХБЛ орох эсэхийг би мэдэхгүй ээ. Амараагаас л шууд асуусан дээр байх даа. Бидний оруулсан пост дээр орсон сэтгэгдэл зөвхөн бид нарт харагддаг. Амараад харагддаггүй юмаа. Баярлалаа уншдагт.

    Таалагдсан

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.