Чөтгөр бурхдын домгууд 188

6 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 188 – Аялал 

Е Зиюуны эдлэнд, Не Ли завилан чимээгүйхэн бясалгаж сууна.

Е Зиюунтай өнгөрүүлсэн зүйлс нүдэнд нь зурвас хийж харагдана. Ариун Гэр бүл мөхсөн учраас анхны зорилго нь биелсэн гэсэн үг. Ирээдүйд юу ч тохиолдож байсан бүх зүйл оронгоороо эргэсэн.

Ариун Гэр бүлийн дараа Харанхуйн бүлгэм бий. харанхуйн бүлгэмийн дотор нууцлаг Чөтгөрийн ноён байх агаад Яруу алдрын хотод цаг мөч бүр заналхийлэл авчирна. Харанхуйн бүлгэмийг мөн Чөтгөрийн ноёнтонг хөнөөхгүй л бол Не Ли тайван сууж, амар амгалан сууж чадахгүй.

Гэсэн хэдий ч энгийн сүнсний хөгжлөөр Домогын зэрэглэл хүрнэ гэдэг мөрөөдөл болсон зүйл.  Өөр арга замыг л ашиглах болж дээ.

Не Лигийн дотор олон зүйл бодогдоно. Гэхдээ тэд бүгдээрээ өөрийг нь Яруу алдрын хотоос хэсэг хугацаанд явахыг шаардана. Сүнсний хөгжлөө дээшлүүлэхээс гадна Не Ли Харанхуйн бүлгэмийн үүрийг олохыг хүснэм.

Не Ли тэнгэр уруу харвал сүнсний хүүхэлдэй аажмаар мөрөн дээр нь буув.

Не Ли хэсэг зуур бодоод хэллээ. “Е Ян эртний өвөг дээдэстээн, би Яруу алдрын хотыг орхиж бэлтгэл сургуулилалт хийхээр явлаа. Би хэдэн захидал бичиж танд үлдээе. Миний гэр бүл болон эцэг эхэд минь өгөөрэй.”

“Жаалаа, чи хааш нь явах гээ вэ?” Эртний өвөг дээдэс Е Ян асуув. “Чи намайг чамайг дагаасай гэж хүсч байна уу?”

“Хэрэггүй ээ.” Не Ли толгой сэгсрэн хэллээ. “Миний очих гэж байгаа газар хол биш. Түүнчлэн би таны дурдсан газар доорх ертөнц дээр очиж харанхуйн бүлгэмийн ул мөрийг судлах гэсэн юм. Эс бөгөөс дайснууд гэрэлд, бид харанхуйд байх гэж байна[1. Дайснууд өөрсдийг нь мэдэх атал, дайснуудаа мэдэхгүй байх үеийг хэлж байна ],ийм үед бид Харанхуйн бүлгэмийг мөхөөх талаар яриад ч хэрэггүй.”

Не Лигийн хэлсэн зүйлсийг сонсоод Е Ян өвөг дээдэс цухалдан хэллээ. “Чи Харанхуйн бүлгэмийг ганцаараа тагнах гэсэн юмуу? Энэ хэтэрхий аюултай биш үү?”

“Үгүй ээ, надад өөрийгөө хамгаалах хэдэн арга чарга бий.” Не Ли хэллээ. Чөтгөрийн ноёнтой биечлэн тааралдахгүй л бол Не Ли өөрийгөө хамгаалан амьд гарчихаж чадна.

Не Ли хэсэг хугацаанд бодлогоширов. Түр зуурын чөтгөрийн сүнсний ном цөлийн ордонд байгаа хэвээрээ эболов уу? Тэрээр гурван сарын хугацаанд эргэж ирэх шаардлагатай. Хэрэв Цөлийн ордон уруу явбал эргэж ирж амжихгүй байж мэднэ. Гэсэн хэдий ч Цөлийн ордоноос гадна Не Лигийн санаж байгаа өөр нэгэн газар бий.

Богино хугацаанд Домгын зэрэглэл хүрэх тун хэцүү. Өөрөөс нь гадна Яруу алдрын хотыг аврах хүн үгүй. Тиймээс энэ хариуцлагыг үүрэх хүн бол Не Ли. Сүнсний хөгжлөө богино хугацаанд өсгөх ганц арга бол гарч сургуулилалт хийх юм.

Не Ли хэдэн захиаг бичээд Е Ян өвөг дээдэст өгөв.

“Болгоомжтой байгаарай.” Е Ян Не Лид сануулав. Тэгээд тэрээр захиануудыг барин нисэн одлоо.

Тэрээр Е Ян хол нисэхийг харсны дараа Е Зиюуны өрөөнд оров.

Е Зиюун өрөөндөө ууртай сууна. Тэрээр Алтан зэрэглэл арай хүрч, эцэгтээ туслах завшаан гарсан ч гэсэн, тулаан ойртвол Не Ли өөрийг нь нууц өрөөнд түгжин хорьсон юм.

Не Ли, эцэг хоёр нь өөрт нь санаа тавьж түгжсэн ч гэсэн дотроо гомдолтой байлаа. Өнөөдөр тэрээр Не Лиг харахыг хүсэхгүй нь.

“Не Ли намайг хуур гэж хэн чамд хэлсэн юм? Энэ чиний шийтгэл болог.” Е Зиюун дотроо бодов.

Тэрээр орон дээрээ завилан сууж сүнсний хүчээ урсган сүнсний хүчээ хөгжүүлнэ. Түүний ард Цаст салхин Хатны дүрс аажмаар тодроно. Түүний бие үүнтэй зэрэгцэн мөсөн бүрхүүлд хучигданв. Сарны гэрэл бие дээр нь тусвал дагина мэт үзэсгэлэнтэй харагдах бөлгөө.

Не Ли намуухан шөнө Е Зиюуны өрөөнөөс сүнсний хүч ялгарч байгааг мэдэрлээ. Тэрээр Е Зиюуныг хичээнгүйлэн сургуулилалт хийж байгааг мэднэ. Е Зиюуныг Яруу алдрын хотыг хамгаалах гэж хичээж байгааг ойлгож буй.

Өмөн нь Е Зиюуныг нууц өрөөнд хорьсон нь түүнийг өвтгөөсэй гэсэндээ биш. Дахиж төрөөд дахиж хохирол амсахгүй гэсэндээ ингэсэн.

Е Зиюун, Сяо Нин Арь, Дү Зэ болон бусдад сургуулилалт хийхээр явна гэвэл тэд дагах нь гарцаагүй. Тэд нартай явах нь улам эрсдэлтэй. Тиймээс Не Ли чимээгүйхэн явна. Гэсэн хэдий ч тэрээр дотроо тэднээсээ хагацахыг хүссэнгүй.

Не Ли Е Зиюуны хаалган дээр хүрээд тэндээ зогсов. Хаалгыг тогших гэсэн боловч эргэлзэв.

Е Зиюун хаалганы цаана хүн байгааг мэдрээд нүдээ нээв. Энэ хүн Не Ли байхаас гарцаагүй.

“Би өнөөдөр хаалга нээхгүй. Чи намайг нууц өрөөнд түгжээ биз дээ” Е Зиюун дотроо бодов. Нэгэнт оройтжээ. Не Ли өрөөнд нь орохоор шийдэх эсэхийг хэн ч мэдэхгүй. Е Зиюуны зүрх саллгалав. Не Ли юу хийхийг хэн ч мэдэхгүй. Тэрээр гэхдээ хаалгаа өөрөө нээхгүй. Не Лигийн оронд орсон талаараа Зиюун бодвол газар нүх ухаад толгойгоо хиймээр санагдана.

Е Зиюуны өрөөны гадна хэсэг зуур зогсоод Не Ли эцэст нь тогшихгүй байхаар шийдлээ. Юу ч хэлэлгүй явах нь дээр бололтой. Эс бөгөөс явахад улам бэрх болж мэднэ.

Чөтгөрийн ноён ба Харанхуйн бүлгэмтэй тэмцэх хүчтэй болохын төлөө Не Ли сүнсний хөгжлөө сайжруулах хэрэгтэй. Сүнсний хөгжлөө сайжруулахын тулд тусгаар бэлтгэл хангалтгүй, тэрээр зарим зүйл хийж байж л сүнсний хөгжлөө өдөөж чадна.

Не Ли сүүдрийг хаалганы цаана байгааг хараад Е Зиюун эргэлзэв. Хаалгаа тайлах хэрэгтэй юу.

“Намайг тэр аюултай тулааны үеэр хорьчихоод чамд зөөлөн хандана гэж бодоо юу? Е Зиюун дотроо бодов. Не Ли хэтэрхий яршигтай юм. Аав нь, овгийнхон нь, Не Ли амь насныхаа төлөө тулалдаж байсан, тэр үед түгжээтэй байсан гэж бодохоор түүнийг ямар байдалтай байгааг, юу мэдэрч байгааг та бүхэн таамаглах биз. Не Литэй өнөөдөр ярихыг тэрээр хүссэнгүй.

Не Лид хаалгаа тайлах талаар хэд хэдэн удаа бодсон Зиюун өөрийгөө хориглов.

“Би хаалгаа тайлахгүй, намайг дээрэлхэх ч юм билүү.”  Е Зиюун бодов.

Сарны гэрэлд хацар нь хөнгөхөн ягаарсан байв. Тэрээр улам үзэсгэлэнтэй харагдаж байлаа.

Не Ли хэсэг тээнэгэлзэж зогсоод удалгүй захиагаа хаалганы завсар хавчуулав. Тэрээр эргэж хараад хурдан алга боллоо.

Е Зиюун Не Лиг явсны дараа сандраад газар дэвслэв. “Мангараа, яагаад тогшсонгүй вэ?”

Хаалгаа нээн үзвэл Не Ли үл харагдана. Газар нэгэн захиа л байх нь харагдлаа. Түүнд муу зовин төрж ,доош бөхийгөөд захиаг онгойлгон уншив.

Удалгүй Е Зиюуны нүдэнд нулимс цийлэгнэв. Не Ли салах ёс гүйцэтгэх гэж ирсэн байсан бололтой.

Сүнсний хөгжлийн замналд ямар ч аюултай тулгарахыг хэн мэдэх билээ?

Не Лид явуулахыг хүсэхгүй байгаагаа хэлэх гэсэн боловч эргэн тойронд Не Ли хаана ч харагдахгүй байв.Е Зиюун Не Лиг Яруу алдрын хотыг хамгаалахын тулд явж байгааг мэднэ. Не Ли бүх зүйлийг өөрийн хариуцлага мэтээр хардаг. Гэхдээ Яруу алдрын хотод аав нь бас өвөө нь байгаа бус уу?

Даанч Не Ли аль хэдийнээ явжээ.

Е Зиюун захиаг чанга атгав, сэтгэл нь хөндүүрлэн өвдөж байв. Хэрэв Не Лиг салах ёс гүйцэтгэх гэж ирсэнийг мэдсэн бол Зиюун хаалгаа тайлж өгөх бйалаа.

Не Ли хаашаа явав? Аюулд унах болвуу?

Далавчит Луугийн овог.

Сяо Нин Арь захиаг авбал Не Ли аль хэдийнээ яваад өгсөн байв. Захиаг энгэртээ наагаад, их олон зүйлийг түүнд хэлэх гэсэн боловч бодол болон замхрав.

“Ирэхийг чинь заавал хүлээнэ.” Сяо Нин Арь алсыг харлаа. “Яруу алдрын хот чиний ганцаар хамгаалах хот биш. Бид ч мөн чадна.”

Түүний үс салхин сэвэлзвэл бодолдоо байгаа олон зүйлсээ зүрхэндээ нуув. Тэрээр сэтгэл шулуудан, урам зориг нь дүрэлзэн бадрав.

Ариун Орчид сургууль

“Не Ли дэндэж байна. Биднийг авч яваагүй байна.” Лу Пиао ууртайгаар гараа зангидав. Хэрэв Не Ли энд байсан бол түүнийг зодох байлаа. “Тэр эргээд ирдэг юм бол би түүнийг зодно.”

“Бид цуг явсан бол тээг л болно.” Дү Зэ толгой сэгсрэн хэлэв. Не Ли яагаад ингэснийг тэрээр мэднэ.

“Бид ядахнаа адилхан сүнсний хөгжилтэй шүү дээ.” Лу Пиао хэллээ.

“Мэдээж, бид адилхан сүнсний хөгжлийн түвшинтэй, гэхдээ хүчний хувьд ямар гэж?” Дү Зэ гашуунаар инээмсэглээд хэлэв. “Бид нэгдээд түүний эсрэг тулалдсан ч түүнийг ялж чадахгүй. Тэглээ ч түүнд Сүүдрийн чөтгөрийн сүнс бий, аюулд унавал тэрээр хүссэн газраа явж чадна. Бид тээг л болохын төдий.”

“Тэгээд одоо юу хийх вэ?” Лу Пиао сэтгэлээр унан хэлэв.

“Бэлтгэлдээ анхаар.” Дү Зэ хэлэв. “Не Ли ирэхэд бид адилхан сүнсний хөгжилтэй байх хэрэгтэй. Не Ли хөгжил нь ахих нь биднийхээс арав дахин хэцүү. Бид хөгжлөө хурдан байлгахгүй байвал Не Лигийн их тусыг цустсанаараа толгойгоороо хана мөргөж амиа хорлох дутна.”

Лу Пиао Дүан Жианыг харан асуув. “Дүан Жиан, чи яах болж байна? Не Ли чамд захиа үлдээгээгүй юу?”

ДҮан Жиан Хар алтан зэрэглэл, Домгын зэрэглэлийн хүчтэй, яагаад түүнийг авч яваагүй билээ?”

“Эзэнд явах газар бий гэж хэлсэн. Би дагах аваас би үхэхээс аргаггүй. Тиймээс эндээ үлдээд бэлтгэлээ хий гэсэн” Дүан Жиан хэлэв. Не Ли хаашаа явсаныг мэдэхгүй ч эсэн мэнд ирнэ гэдэгт нь бат итгэлтэй байв.

Дүан Жиан юу хэлэхийг сонсоод бүгдийн царай хувирал. Домгын зэрэглэлийн биетэй хүн. Ердийн зүйлс түүнийг алж чадахгүй. Дүан Жиан тэр газарруу явбал үхнэ? Не ли хаашаа явчихав? Бүгд санаа зовниж эхлэв.

Гэхдээ Не Ли итгэлгүй байсан бол явахгүй байх байсан биз. Не Ли итгэлгүй зүйлээ хийдэггүй хүн.

Не Ли явахаасаа өмнө ДҮан Жианд сүнс хөгжүүлэх техник өгсөн. Тэрээр холыг харав. Не Ли явсан ч тэрээр Не Лигийн баруун гар болохын тулд хүчээ хурдан ихэсгэх боломжтой


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

6 comments on “Чөтгөр бурхдын домгууд 188”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.