Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 31]

5 comments

Өмнөх

Дараах


Ном 10 – Баруч, Хэсэг 31 – Шидэт эрдэнийн уурхай
“За, даргаа.” Залуу эр сэтгэл нь хөдлөн, үргэлжлүүлэн ухна.
“Энд.” Дарга нь нүдээ онийлговол.
“Даргаа, энд шидэт эрдэнэ байна.” Зуун метрын зайнаас, залуу эр, Кая, сэтгэл нь хөдөлсөн байртай хашхирлаа. Хөгшин эр ч өнөөх эрийн дэргэд гүйн ирээд, амьсгаагаа даран. “Тэгэхээр, энэ үнэхээр шидэт эрдэнийн уурхай байх нь. Дор хаяж энэ хэдэн зуун метрын өргөнтэй уурхай байна. Бүхэл Юлан тивд ч аварга шидэт эрдэнийн уурхай маш ховор.
Тэд ахин дахин толгойгоо дохицгооно.
Шидэт эрдэнэ. Ганц цүнх нь л гэхэд цүнх дүүрэн алтнаас мянга дахин үнэтэй. Энэ асар үнэтэй.
Даргаа харснаа, тэрээр эргэн тойрноо ажлаа. Энд хэн ч харагдаагүй болохоор, тэрээр сулхан дуугаар. “Даргаа бид баяжлаа. Бид эндээс их хэмжээний эрдэнэ оллоо. Энэ хэсэгхэн газар л гэхэд хэдэн зуун сая эсвэл түүнээс ч үнэд хүрч болно.” гэв.
Дарга нь судалгааны мэргэжилтэн. Тэр энэ хэсэг газар хэр их үнэд хүрэхийг мэднэ.
“Тэгээд, чи юу гэх гэсэн юм?” Дарга нь Каягийн нүдэнд шунал доторч буйг харлаа.
Тэрээр яаравчлан. “Дарга аа, энэ бидний хэдэн жилийн цалин гэж бодохгүй байна уу? Бид хэнд ч хэлэхгүй бол, бид цүнхээ эрдэнэсээр дүүргээд зарж байж болно. Тэгвэл бид баяжина шүү дээ! Энэ уурхай байхад бид тивийн хамгийн баян хүмүүс ч болж болно.”
Энэ талаар бодох бүрт, Каягийн сэтгэл улам хөдлөнө.
Тэгээд ч зогсохгүй. Шидэт эрдэнэ бол эрэлттэй бараа, бас үүнийг зарж болох олон арга зам буй. Түүнчлэн, шидэт эрдэнэнийн хамгийн хямдхан нь л гэхэд арван алтан зоос. Үүнээс л энэ уурхай хэр үнэ цэнэтэй болох нь төсөөлөгдөх биз.
“Тайван. Чи мөнгөтэй байсан ч, үүнийг зарцуулахын тулд амьд байх хэрэгтэй.” гэхэд, Кая зуны халуунд толгой дээр нь хүйтэн ус асгах мэт чичирсэнээ, даргаруугаа хараад. “Дарга аа, наадах чинь юу гэсэн үг вэ?”
Тэгвэл дарга нь нухацтайгаар. “Чи хайгуулч биднийг хэр чанга гар доор байдгийг мэднэ. Дээдчүүл биднийг үнэд хүрэх уурхай олоод, нууцаар тэндээсээ юм хулгайлж байх вий хэмээн санаагаа зовоодог. Хаант улс биднийг байнга хянаж байдаг.” гэхэд.
Өнөөх нь хөхрөн инээгээд. “Дарга аа, та юунд айна вэ? Тийм, тэд хянаж байдаг, гэхдээ бид эргэж ирэхгүй явахад л болно.” гэвэл.
“Чи одоо ч залуу байна.” гээд дарга нь түүнийг зандачсанаа. “Чи бидний өдөр бүр хийсэн малтлагын мэдээлэл төвд очдог гэдгийг мэднэ. Хэрэв бид алга болчихвол, тэд энэ хэсэг газрыг судална. Тэгэх юм бол, тэд энэ уурхайг олох нь дамжиггүй.”
“Хоёрт…” гээд, дарга нь Каяруу харснаа. “Хаант улсад хэд хэдэн мэргэжилтнүүд бий. Бид илчлэгдэх л юм бол, тэд биднийг мөшгөх нь дамжиггүй. Бидний гэр бүл ч гэсэн энэ холион бантанд хутгалдана.”
Тэрээр гэнэтхэн дарга нь Баруч хотод сайхан гэр бүлтэй гэдгийг саналаа. Гэхдээ, тэр ялгаатай. Түүний эцэг эх нь дайны үеэр амь үргэдсэн. Өөрөө хараахан гэрлээ ч үгүй байгаа. Түүнийг араас нь татаж чангаах зүйл үгүй. Тиймээс… тэр ирээдүйд баян тансаг амьдралаар амьдрана гэдэгтээ ихэд итгэлтэй байсан юм.
“Тиймээс.” гээд дарга нь түүнрүү харснаа. “Хэрэв бид энэ талаар төвд мэдэгдвэл, төв бидэнд уурхай олсон гээд шагнал хүртээнэ.” гэлээ.
“Хэр ихийг?” гэхэд. “Арван мянган алтан зоос л ихдээ өгнө байх.” гэв.
Үнэндээ, арван мянган алтан зоос хангалттай их мөнгө. Энгийн гэр бүл л гэхэд жилд хэдхэн арван алтан зоос зарцуулдаг. Арван мянган алтан зоос энгийн гэр бүлд зуун жилийн хэрэгцээнд хангалттай хүрнэ. Гэхдээ наргиж цэнгэж өнгөрөөнө гэвэл… энэ мөнгө юу ч биш.
“Хэлэхэд хэцүү л юм. Энэ уурхайн хэмжээнээс л хамаарна. Хэрэв уурхай илүү том бол, тэд бидэнд хэдэн арван эсвэл хэдэн зуун алтан зоос ч өгч болно.” гэснээ дарга нь түүнийг ятгах гэж оролдон. “Бидэнд хаант улс мөнгө өгч, бид ч айх шаардлагагүй болж, гэрээсээ ч хүчээр дүрвэх шаардлагагүй болно шүү дээ.” гэлээ.
Тэрээр доор буй нүхэн дэх шидэт эрдэнийг харна, тэгснээ даргаруугаа харлаа. Тэгээд хэсэг бодож байснаа, алгуурхнаар толгойгоо дохив.
Даргынх нь царайнд инээмсэглэл тодорно.
Дарга нь эхнэр болон гурван хүүхэдтэй. Тэр үнэхээр хүүхдүүдийнхээ хамтаар зугтааж амьдрахыг хүсэхгүй байсан юм.
Гэтэл энэ мөчид, түүний өмнөөс хурц чинжаал тулаад иржээ. Залуугийн нүд уур хилэнгээр дүүрчээ. “Үх!” тэгтэл чинжаал цаашаа ч үгүй наашаа ч үгүй таг гацчихав.
Дарга нь чинжаалыг бариад авчээ.
Каягийн царай хувьс гээд явчихав.
Дарга нь түүнрүү хүйтнээр ширтэнэ. Тэгээд гарнаас нь барин аваад хугалчихлаа. Кая гаслантайя хашхирвал, үүнтэй нь зэрэгцэн дарга нь зүүн гараараа дайрав. Гунигтай… тэр гуравдугаар зэрэглэлийн дайчин, харин дарга нь 5-р зэрэглэлийн дайчин.
Тэдний ялгаа хэтэрхий их.
“Банг!”
Даргынх нь энгийн цохилт Каягийн цээжин дээр буулаа. Яс нь хугарч Кая хойш шидэгдэн оочлоо. Каягийн цээж цөмөрч, амнаас нь цус олгойдно.
“Чи…” Каягийн амь биенээс нь салан одно. Тэрээр хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа… тэр даргыгаа отож байсан. Харин дарга нь үүнд бэлтгэлтэй байж. Дарга нь түүнрүү харан санаа алдсанаа. “Кая минь дээ, хэрэв би хорин настай байсансан бол эргэж буцалтгүй чамтай л адил шийдвэр гарган, их хэмжээний мөнгө хүүдийлээд алга болох байсан биз. Тиймээс, би чамд ямар санагдаж байгааг ойлгож байна.” гэлээ.
Дарга нь өөрийг нь гэнэдүүлэх гэж байна гэдгийг таамаглаад, хамгаалалтаа өндөрсгөн, тулааны ки-гээ идэвхжүүлчихсэн байсан.
Кая энэ үгсийг сонсоод, нүдээ анилаа. Тэр өөд болжээ. Тэрээр Каяг хараад толгой сэгсрэн санаа алдана. Гэхдээ тэр их зүйл бодсонгүй, түүнийг залуу байхад, Баруч хаант улс байгуулагдаагүй байсан. Тэр хэд хэдэн хүн алахдаа ийм зүйл ашигладаг байсан. Тэр ганц өөрийнхөө сайхан амьдралын төлөө олон хүний амийг золионд гаргасан.
Дарга нь нүхийг даруй шороогоор далдлаад, даруйхан ойролцоох Нифенг хотыг зорьлоо.
Баруч хаант улсын Нифенг гэх жижиг хотоос шидэт эрдэнийн уурхай илрүүлсэн гэх мэдээ хаант улс даяар тархлаа. Уурхайн хэсгийг хэдэн мянган цэргүүд бүслэн авч, ойр орчмоор нь хүн явуулахыг хориглолоо. Тэгээд чимээгүйхэн нийслэлээс мэдээ ирэхийг хүлээв.
Хар хэрээ уул.
Вартон уулруу хамаг хурдаараа гүйнэ. Тэрээр аварга моднуудыг өнгөрөн, жимийг дагасаар Линлэйн бэлтгэл хийж буй газарт хүрч ирлээ.
“Ахаа.” Вартон холоос ийн хашхирлаа.
Линлэй, нуурын голд бясалгал хийж байснаа, дүүгийнхээ дууг сонсвол даруй нүдээ нээлээ. Вартонг хараад тэрээр царайндаа инээмсэглэл тодруулан. “Вартон, юунд яараав?” гэхэд.
“Ахаа, надтай хамт яв.” хэмээн яаран хэллээ.
“Бяцхан Вартон, юу болоов?” Бэбэ ойролцоох модноос буун ирвэл.
Вартон, “Ахаа, зүүн хилээс, манай хүмүүс том хэмжээний шидэт эрдэнийн уурхай илрүүлсэн байна. Одоогоор, дор хаяж л мянган метрын өргөнтэй гэж тогтоогоод байна. Бас энэ ердөө л гадна давхарга нь. Уурхайг хэр том болохыг хэлэхэд тун хэцүү байна. Гэсэн ч мянган метр өргөнтэй гэж үзвэл, хэдэн тэр бум алтан зоосны үнэд хүрнэ гэсэн үг!” гэлээ.
“Өө?” Линлэй цочирдолд орлоо. “Ийм том шидэт эрдэнийн орд газар байдаг гэж үү?”
Шидэт эрдэнэ нь төмөр эсвэл зэсийн орд шиг биш. Шидэт эрдэнэ нь энергийг шингээсээр хэдэн мянган жилийн дараа л үүсэн бий болдог зүйл. Тэд байнга нэгдэн нягтаршсаар… бүрэлдэн бий болдог. Зарим шидэт эрдэнийн орд нь хэдхэн метрийн диаметртэй л байдаг.
“Явцгаая, ахаа.” Вартон ийн хэлбэл.
“За, хамт явцгаая.” хэмээн Линлэйг хэлбэл, Бэбэ ч гэсэн. “Би ч гэсэн явъя.” гэлээ.
Вартон хөхрөн инээгээд. “Бэбэ, чи явах бол, би Луугийн хувиралдаа орохгүй шүү.” гэв.
Вартон одоо 9-р зэрэглэлийн дайчин, Луугийн хувиралгүй л бол тэр нисэж чадахгүй. Гэхдээ луугийн хувиралдаа орчихвол хувцасаа ураад хаячихна.
“За.” Бэбэ даруй зөвшөөрлөө.
Бэбэ биеэ томсголоо. Вартон нуруун дээр нь мордвол тэд хамаг хурдаараа зүүн зүгийг чиглэлээ. Линлэй болон Бэбэгийн нисэж буй хурдаар, ганц аяга цай уух хугацаанд л тэд +300 км газар туулж байсан юм.
“Доор.” Вартон харуулуудара хамгаалагдаж буй том хэмжээний газарруу заалаа.
Линлэй бараг толгойгоо дохивол, тэр гурав газардлаа. Нисэн ирж буй хүмүүсийг хараад, цэргүүд гүйлдэн очиж зүрхэлсэнгүй. Тэдний захирагч нь л хүрч очлоо. Харамсалтай нь, энэ ахлах ахмад Вартонг өмнө нь харж байгаагүй.
“Та… Ноён Линлэй юу?”
Бэбэг Линлэйн мөрөн дээр үсрэн гарвал, олон цэргүүд гайхширан уулга алдацгаав. Энэ хар Гэгээнтэн зэрэглэлийн хулгана Линлэйн бэлгэ тэмдэг болсон зүйл! Тэр бол Баруч хаант улсын домог бөгөөд, сүнслэг дэмжигч нь!
Линлэйн нөлөө асар их.
“Тийм. Би Линлэй байна. Энэ бол та нарын хаан Вартон.” гээд Линлэй тайвнаар хөхрөн инээлээ.
Вартон гараа сунгавал, даруйхан гүн хөх хайрсаар хучигдлаа. Ингэсэн нь илүү үнэмшилтэй. Луугийн цуст дайчны хувирал… гагцхүү Баруч овгийн үр хойч л ингэж чадна.
“Эрхэм дээдэс. Ноён Линлэй.”
Цэргүүд чангаар ийн хэллээ.
Вартон тайвнаар. “Хангалттай. Эргээд ажилдаа орцгоо. Ах бид хоёр энэ газрыг шалгахаар ирцгээсэн юм.” гэхэд.
“Мэдлээ.” гээд тэднийг хүрээлсэн цэргүүд толгойгоо өргөн цээжээ тэнийлгэн цэх зогсоцгоолоо. Тэд бүгд өмнө нь Хаан нь бас домогт Гэгээнтэн Линлэй ирсэн байгаад ихэд баяртай байсан юм. Линлэй, энэ хавийг сүнслэг энергиэрээ хайж эхэллээ.
Вартон Линлэйг дэргэдээс нь харан зогсоно.
“Ямар том юм бэ.”
Линлэй энэ хавийг сүнслэг энергиэрээ шалгаад ихэд цочирдлоо. Сүнслэг энергиэр материаллаг зүйлийг амархан нэвтэлж болно, гэхдээ мэдээж материаллаг зүйлс агаараас илүү сүнслэг энергийн хүрээг багасгадаг. Агаараар бол, сүнслэг энергиэрээ арван км доторх зүйлсийг мэдэрч болдог.
Гэхдээ материаллаг зүйлс байхад, хүрээ нь 1 км болтлоо багасдаг.
“Ахаа, яасан бэ?” Вартно аяархан асуувал.
Линлэй инээмсэглээд. “Би үүнийг… илүү ноцтойгоор хүлээж авах хэрэгтэй гэж бодож байна.” гэлээ.
Вартон мэл гайхна.
Тэр Линлэйн хэлсэн үгийн учрыг ойлгосон. Энэ шиэт эрдэнийн уурхай Линлэйн сүнслэг энергиэрээ мэдэрч чадах хүрээнээс давсан зүйл аж.
“Ахын сүнслэг энерги маш том газрыг бүрхэх чадвартай. Энэ уурхай хэр том юм бэ?” Вартон дотроо ихэд цочирджээ.
Линлэй одоо хамаг хүчээ гарган хайлт хийж байлаа.
Бүрэн хүчээ гаргаснаар сүнслэг энергиэсээ хоргодуулна. Тиймээс, зарим нэг онцгой шалтгааны улмаас л гэхээс биш, мэргэжилтнүүд барагтай бол их хэмжээний сүнслэг энерги ашигладаггүй.
ЭЦэст нь…
Линлэй энэ аймшигтай шидэт эрдэнийн уурхайг шалгаж дууслаа.
“Аймшигтай. Энэ уурхай ямар том юм бэ.” Линлэй энэ уурхайг зууван хэлбэртэй болохыг нь л илрүүллээ. Гэхдээ энэ зууван хэлбэрийн газарт, хэд хэдэн орд байлаа.
Орднуудын хамгийн ойролцоох нь газрын газаргаас 3-4 метрын зайд байлаа.
Энэ том хэмжээний орд газар хорин км өргөн ажээ!
Энэ Линлэйн түвшний ойлголттой хүнийг хүртэл сандаргажээ. Линлэй амьсгаагаа дараад, Вартноруу харлаа.
Вартон аяарханаар, “Ахаа хэр том юм байна?” гэвэл Линлэй түүний дэргэд хүрч ирснээ. “Энд ярилцая.” гэлээ.
Вартон Линлэйг дагаад өнөөх газарт нь хүрч очлоо.
“Ахаа, хэр том юм байна?” Вартон дахин лавлан асуулаа.
Линлэй нухацтайаар. “Маш том… Юлан тивд урьд өмнө нь илэрч байсан хамгийн том уурхайнаас дор хаяж арав дахин том.”
Вартон хэд цочирдлоо. Өмнө нь 1-2 км хэмжээтэй л уурхай олдож байсан. Тэрнээс 10 дахин том гэхээр…”
“Шидэт эрдэнийн уурхай дор хаяж л 20км урттай. Түүнчлэн, маш гүн юм… миний тооцоолсноор, энэ уурхай дор хаяж л хэдэн зуун тэр бум алтан зоосны үнэд хүрнэ.” Линлэйн сэтгэлийг энэ тоо ихэд хөдөлгөжээ.
Хэдэн зуун тэр бум алтан зоос ий?
“Бурхан минь гэж.” Вартонд амьсгалахад хүртэл бэрх боллоо.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

5 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 31]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.