Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 30]

10 comments

Өмнөх

Дараах


Ном 10 – Баруч, Хэсэг 30 – Илрүүлэлт
Гурван хүүхдийн өмнө сав дүүрэн луугийн цусыг тавиад, Линлэй гараа сунган орон зайн бөгжнөөсөө их хэмжээний цэнхэр зүрхэн өвс гаргаад ирлээ. Цэнхэр зүрхэн өвсний навч нь хаш ногоон өнгөтэй ба өөрөө цэнхэр гэрлэн давхаргатай ажээ. Линлэйд эднийг таван багц болгоод гурав хуваалаа.
“Та гурав сонсож буй.” гээд Линлэй тэр гуравруу харлаа.
Цина, Тейлор, болон Саша нар Линлэй өмнө зогсоод Линлэйн тайлбарыг анхааралтай сонсоно. Линлэй, “Та нар луугийн цуснаас аль болох гэдсээ цэрдийтэл уу. Гэхдээ тэгэхээсээ өмнө, энэ Цэнхэр зүрхэн өвснөөс ид. Ер нь бол, хүн бүр гурван багцыг идэхэд л хангалттай ч, аюулгүй байдлын төлөө, хүн бүр таван багцыг ид.”
“Өвс иднэ ээ?” Саша дурамжхан нүдээ ирмэлээ.
Хүүхдүүдэд Цэнхэр зүрхэн өвсийг иднэ гэдэг, ялангуяа бүхэл амьдралынхаа туршид эрхэлж өссөн хүний хувьд, эсэргүүцэхээр зүйл байсан юм.
“Эгчээ, аав бага байхдаа, Шидэт араатны уулнаас Цэнхэр зүрхэн өвсийг олоод Хуягт ирт нуруун лууны цусыг уусан. Тэгтэл аав одоо бидний өмнө лууны цус авч ирээд тавьчихаад байна. Тэгтэл та уухаасаа айгаад байгаа хэрэг үү?” Тейлор тоох ч үгүйгээр, шалавлан цэнхэр зүрхэн өвснөөс идэж эхэллээ.
Тэрээр томоо гэгч нь амаа ангалзуулаад, зажилж гарлаа.
Үүнийг хараад, Линлэйн царайнд инээмсэглэл тодорно. Тэрээр хүү Тейлорноо ихэд сэтгэл хангалуун байв. Хэдийгээр тэр тоглож хөгжилдөх дуртай ч, шаргуу бэлтгэл хийдэг. Тейлор Линлэйн арван настай байх үеийнхээс нээх сул дорой биш.
Цина инээмсэглэснээ, цэнхэр зүрхэн өвсийг атгаж аваад идэж эхэллээ.
“Саша, зүгээр дээ. Цэнхэр зүрхэн өвсний шүүх их сэнгэнэсэн амттай юм байна.” Цина ийн хэллээ.
“Өө?” Аавыгаа харснаа, Саша цэнхэр зүрхэн өвснөөс аваад зажилж эхэллээ. Зажилж байтал, царай нь багахан ярвайгаад явчихав. “Цина ахаа, та намайг хуурчээ. Сэнгэнэсэн хэрнээ, навч нь ам бадайруулаад байна.” Саша гомдоллонгоо иднэ.
Линлэй Делиа хоёр хөхрөлдөн инээнэ.
“Гүдд, гүдд.” Тейлор эхэлж цустай савыг өргөн ууж эхэллээ. Тейлор луугийн цус ууснаар луугийн цус нь идэвхжих нь илүү хялбар болно гэдгийг сайн мэдэж байсан болохоор эргэлзэх ч үгүйгээр залгилж гарлаа.
Цина Саша хоёр ч гэсэн цуснаас ууж эхэллээ.
“Гүдд, гүдд.” Гурван хүүхэд луугийн цуснаас залгилна. Энэ дүр зураг Линлэйн сэтгэлийг ихэд хөдөлгөнө.
Өвөг дээдэс нь мод тайрч гал түлдэг болсноос хойш, үр хойч нь хүйтнээс айхаа больцгоосон.
Яг түүн шиг Линлэйн шаргуу хөдөлмөрийн ачаар үр хойч нь үхлээс айх шаардлагагүй боллоо.
“Аа!” Тейлор хамгийн эхэнд зовлонтойя хашхирч эхэллээ. Тэрээр газар гараараа тулан байснаа, эвхэрэн оочлоо. Түүний царай хувхай цайн, хөлс бөмбөрнө.
Делиагийн царай хувьс хийгээд явчихлаа.
“Зүгээр ээ.” Линлэй Делиаг тайвшрууллаа.
Делиа… Луугийн цуст дайчин луугийн цусаа хүчээр идэвхжүүлэхэд юу болдогыг мэднэ. Эхний хувирал маш хэцүү зовлонтой байдаг. Линлэй ч гэсэн өмнө нь энэ өвдөлтийг мэдэрч байсан… тэгээд өвдөл тодорхой түвшинд хүрэхэд тэрээр ухаан алдсан.
Түүний биенээс хар хайрс цухуйж байтал, Тейлор ухаан алдлаа.
Удалгүй, Цина Саша хоёр ч гэсэн гаслантайя хашхиран газарт эвхрэн оочлоо. Цэнхэр хайрс Цинагийн биенээс алгуурхан ургана. Түүний биед хайрс ургах уг өвдөл нь түүнийл алахаас ч илүү ихээр өвтгөж байсан юм.
“Хэрэв тэд иймхэн өвдөлтийг тэсвэрлэж чадахгүй бол, цаашид яах болж байна?” Линлэй чимээгүйхэн ажиглан зогсоно.
Удалгүй, Тейлор Цина хоёр бүрэн хувирч дууслаа. Сашагийн хувьд, тэрээр хамгийн сүүлд луугийн цусыг уусан болохоороо, одоо л хувирч дуусаж байлаа. Тейлорын луугийн хайрс нь хар ба Харгислагч лууны өнгө нь өвлөгдөн иржээ. Харин Цинагийн хайрс цэнхэр ба, энэ ч гэсэн Аянгын луунаас өвлөгдөн ирсэн зүйл нь юм.
Сашагийн хувьд…
“Линлэй, хараач.” Делиа балмагдаж орхижээ.
Линлэй Сашагийн хувирлыг анзаарлаа. Чичирхийлэх чимээ гарч, хоёр алтан эрвээхийн нимгэхэн далавч Сашагийн нуруунаас ургалаа. Энэ хоёр биет далавч нь Алтан луунаас түүнд өвлөгдсөн зүйл нь ажээ. Гэхдээ алтан далавч нь Сашаг яг л домгийн сүнс шиг харагдуулж байсан юм.
Гэсэн хэдий ч, царай нь бүхэлдээ алтан хайрсаар хучигдсан нь түүнийг ихэд нууцлаг харагдуулна, ялангуяа духан дээрх луугийн эвэр болон сүүл нь. Сашагийн луугийн дайчны хувирал нь ихэд ихэмсэг аура ялгаруулна….
ХЭсэг хугацааны дараа хүүхдүүд сэрлээ. Тэгээд өөрсдийнхөө хувирлыг хараад ихэд сэтгэл нь хөдөлцгөөлөө.
“Хөөх, эгчээ та далавчтай болчихож?” Тейлор Сашаруу баярлан харна.
Сашад далавч нь таалагджээ. Тэд яг л гар шиг нь л биеийнх нь нэгээхэн хэсэг. Хоёр далавчаа хурдан дэвбэл, Саша агаарт хөөрлөө. “Би нисэж байна, нисэж байна!”
“Би үнэхээр хүчирхэг болчихсон юм шиг санагдаж байна.” Тейлор ойролцоох чулууг цохивол, чулуу жижигхэн хэсэг болтлоо бутарлаа. Арван насандаа чулууг бутартал цохиж байна ий? Энэ энгийн хүний хийж чадах зүйл биш.
Цина ч гэсэн ихэд нь сэтгэл нь хөдөлжээ.
“Вишш!” Гялбаа мэт хөдөлбөл, ард нь ердөө л дүрс нь үлджээ. Тэр үнэхээр хурдан болсон байлаа.
Линлэй, Делиа, Вартон болон Нина нар үүнийг хараад хөхрөлдөн инээнэ.
“Ямар гайхалтай юм бэ.” Гэгээнтэн зэрэглэлийн Алтан луу шагшин магтана. “Луугийн цуст дайчид үнэхээр гайхалтай юм.” Гурван Гэгээнтэн зэрэглэлийн луунууд уг дүр зурагт ихэд цочирджээ. Домогт Агуу дайчид үнэхээр гайхалтай юм. Хэдхэн жилийн дараа гэхэд, эдгээр гурван хүүхдүүд Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүд болсон байна.
Хүүхдүүд тоглож, тоглож ядарснаа.
“Ээжээ, миний хувцас хаана байна?” Саша Делиаруу харан хэллээ.
Хувирснаас болж түүний хувцас ноорхой болжээ. Аз болж, Сашагийн дотоож зүгээр үлдсэн байх ба, багахан заваартжээ. Гэхдээ дээгүүрх хувцас нь далавчнаас нь болоод бүрэн урагджээ. Луугийн хувиралд байхад нь сүртэй зүйл биш ч, эргээд хүн болоход, тэр бүхэлдээ нүцгэн болохгүй гэж үү?
Делиа хөхрөн инээнэ.
Линлэй ч гэсэн инээгээд. “Та гурав сонсож бай. Ирээдүйд, Нууц Луугийн цусны гарын авлагад төвлөрөн бэлтгэл хий. Гэхдээ нэг зүйл гэвэл… та нар луугийн хувиралдаа хувирахгүй. Түүнчлэн, одоо бол та нарын Луугийн хувиралын чинь хүч их биш байгаа.” гэхэд.
“За, ааваа(авга ахаа).” гэцгээлээ.
Хүүхдүүд хэлснийг нь зөвшөөрч байлаа.
“Вартон, бэнэ гурвыг чамд даатгаж байна.” Линлэй ийн хэлээд дүүрүүгээ харлаа. Тэр гурав Баруч хотод байх ёстой. Тэд одоо ч жаахан байгаа. Хэрэв тэд Хар хэрээ уул шиг газарт байвал, эргэн тойронд нь хэн ч байхгүй болохоор зан аашинд нь ч нөлөөлж болно.
“За.” Вартон хариу толгой дохилоо.
Тейлор тэр хэд уулнаас бууцгаалаа. Гурван лууны хоёр нь сониуч зандаа хөтлөгдөн, Баруч хотруу явцгаасан. Гэхдээ мэдээж хэрэг, тэд хэмжээгээ жижигсгэсэн. Линлэй Делиа хоёр Хар хэрээ ууланд үлдэцгээн, эндээ нам гүм бэлтгэлээ хийн байрлана.
Делиа Линлэйтэй цагийг их өнгөрөөдөг ч, мэдээж хэрэг тэр Баруч хотод хүүхдүүдтэйгээ дийлэнх цагаа өнгөрөөдөг.
Линлэйн хувьд…
Тэр хүүхдүүдтэйгээ уулзалгүй хэдэн сар эсвэл хагас жил ч болдог.
Ерөнхийдөө, тэр Хар хэрээ уулан дээр л бэлтгэлээ хийж байдаг.
Тэнгэр харанхуйлжээ.
Хар хэрээ уул. Нуурын голд байх чулуун өрөө. Өрөөн доторхыг сайн харвал, Линлэй Делиа хоёр орон дээрээ хэвтэж байлаа. “Линлэй, чи Бэбэгээс бидний хурмын өдөр өгсөн хар чулууг яг юу болохыг асуусан уу?” гэхэд.
“Би асуусаан, гэхдээ Эзэн хаан харх бэлтгэлд сайн үр нөлөөтэй л гэж хэлсэн гэсэн.” хэмээн Линлэй хариуллаа.
Делиа инээгээд. “Миний шидтэний бэлтгэл ийм хурдацтай байх юм гэж санасангүй. Миний ах гоц суутан, бас Дэд санваартны шавь, бас 9-р зэрэглэлийн Амин шидтэн. Харин би түүнээс сайн биш… гэтэл би түүнээс ч өмнө Амин шидтэн болчихсон. Өдөр бүр, би сүнслэг энерги минь ихсэж байгааг мэдэрдэг… Би бэлтгэл хийхгүй байсан ч, миний сүнслэг энерги аажуухнаар өссөөр л байдаг. Би хэтэрхий хурдтай өсөж байна уу даа гэж эмээж байна.” гэвэл.
“Болно оо, их зүйл бүү бод. Эзэн хаан харх бидэнд өгсөн, бид ч авсан. Хэтэрхий оройтсон шүү дээ. Унтацгаая.” гэлээ.
…….
Линлэй Хар хэрээ уулан дээр бэлтгэлээ хийн, Салхи болон Газрын хуулиудыг шинжлэнэ… Баруч хаант улсаас зүүн тийш 300 км газар байр жижиг уулан дээр, хоёр эр хөрсний чанарыг сайтар шалгана.
Хаант улсууд болон Эзэнт гүрнүүд бүгд өөрөө өөрсдийнхөө ашигт малтмалынхаа нөөцийг хангах хэрэгтэй байдаг. Баруч хаант улс цогцлон босохоос өмнө, энэ хавь дайн тулаан, үймээн самуунтай бүс байсан. Өнөөдөр, чи энд ирлээ гэхэд, маргааш бүүр ч хүчтэй хүн ирж болно. Иймээс л хэнд ч ашигт малтмал хайх цаг байгаагүй аж.
Хэрэв тэд ашигт малтмал олсон байлаа ч, ойр хавийнх нь бүлгүүд тэдэнрүү дайрах байсан.
Тиймээс, хэн ч олдвор олохоор явдаггүй байсан.
Гэхдээ Баруч хаант улс цогцлон боссоны дараа, тэд ашигт малтмалын нөөц хайх ажилдаа ханцуй шамлан орсон. Эдгээр судлаачид Баруч хаант улсын нутаг дэвсгэрийг сайтар шалгасан. Өмнөх хорин жилд, тэд хэд хэдэн төмөр, зэс, алт, мөнгөний уурхай илрүүлсэн. Гагцхүү, уурхайнууд өөр өөр хэмжээтэй л байсан.
Хэд хэдэн уурхай олсон ч, уурхайнаас гаргаж авах ашигт малтмал харьцунгуй бага байсан ч, аз болж хар төмөр болон мидрил их байлаа.
Хаант улс өөрийн гэсэн уурхайтай байна гэдэг нь бусад орнуудаас зэвсэг хийх материал авах шаардлагагүй болно гэсэн үг.
“Даргаа, эндэхийн хөрс их өвөрмөц юм.” Алтлаг үстэй туранхай сармагчин шиг эр аяархан хэллээ. Дунд эргэм насны эр хөрсийг анхааралтай ажаад, даруй ийн тушаалаа. “Кая, доош ухаад үзье. Жаахан гүн ухаад юу байгааг нь харъя.” гэхэд.
“За, дарга аа.” хэмээн өнөөх нь ч хариу хэлэнгүүтээ даруй даргатай хамжин ухаж гарлаа. Хэдийгээр тэд хүчирхэг бш ч гэлээ, залуу эр нь 3-р зэрэглэлийн дайчин, дарга нь 5-р зэрэглэлийн дайчин ажээ. Ухна гэдэг тэдний хувьд, их хялбар зүйл.
Тэдний ухах чадвар нэлээд сайн тул, тэд өргөн биш ч гүн нүх ухаж чадлаа.
“Таг.” юм тулах чимээ дуулдлаа. Ямар нэг метал зүйл газарт байв.
“Даргаа, ирээд энийг хардаа!” Залуу эр яаравчлан хэллээ.
Дунд эргэм насны эр ч толгойгоо доошлуулан харав. Одоо бол, үд өнгөрсөн байх ба, нар бага зэрэг хэлбийсэн байлаа. Дунд эргэм насны эр жаргаж буй нарны гэрэлт уг зүйлийг тодхон харж байлаа. Тэгээд даруйхан шаврын гараараа арилгалаа.
Түүний нүдний өмнө тунгалаг эрдэнэс гараад ирлээ.
“Энэ… энэ…” Дунд эргэм насны эрд хэлэх ч үг олдсонгүй, тэрээр цочирдолд орон. “Энэ шидэт эрдэнэ байна. Шидэт эрдэнэ. Кая, энэ шидэт эрдэнэ байна!” гэвэл.
“Юу?! Дарга аа, бид баяжлаа! Бид баяжлаа шүү дээ!” хэмээн залуу эр баярлан хашхирлаа.
Шидэт эрдэнэ маш үнэтэй. Үнэндээ… шидэт эрдэнэ шидэт араатны шидэт цөмтэй их төстэй. Хэдийгээр цөм ч гэлээ, ялгаагүй л нэг төрлийн эрдэнэ. Жишээлбэл, луугийн цөмийг луугийн эрдэнэ ч гэж болно.
Гэхдээ мэдээж, байгалийн шидэт эрдэнэ луугийн эрдэнэ шиг их энергитэй биш.
Зах зээл дээр…
Хамгийн муу чанартай шидэт эрдэнэ – 10 алтан зоос, буюу 3-р зэрэглэлийн шидэт араатны цөмтэй тэнцэхүйц байдаг.
Дунд түвшний чанартай шидэт эрдэнэ – 100 алтан зоос буюу 5-р зэрэглэлийн шидэт араатны цөмтэй тэнцэнэ.
Дээд түвшний чанартай шидэт эрдэнэ – 1000 алтан зоос буюу 6-р зэрэглэлийн шидэт араатны цөмтэй тэнцэнэ.
Харин шилдэг түвшний чанартай шидэт эрдэнэ – 10000 алтан зоосны үнэд хүрдэг. Үнэндээ, энэ нь 7-р зэрэглэлийн шидэт араатны цөмийн үнэд хүрдэггүй. 7-р зэрэглэлийн шидэт араатны цөм ойролцоогоор 50 мянган алтан зоос байдаг. Шилдэг түвшний шидэт эрдэнээс илүү үнэтэй шидэт эрдэнэ юм уу цөм олъё гэвэл, 7 юм уу 8, эсвэл бүүр өндөр зэрэглэлийн шидэт араатан алах хэрэгтэй болно.
Товчхондоо… шидэт эрдэнийн уурхай энгийн алтны уурхайгаас арван сая дахин үнэ цэнэтэй. Учир нь алт олборлоход их хугацаа зарцуулагддаг. Гэхдээ шидэт эрдэнийн уурхай бол өөр. Шидэт эрдэнүүд олноороо нэг газарт байж байдаг…
Юлан тивд, шидэт эрдэнийн уурхайтай харьцуулж болох ганц уурхай бол мидрилийн (Зохиомол метал) уурхай.
“Бид баяжлаа, даргаа! Бид эрдэнээр цүнхээ дүүргэвэл, амархан гэгч нь зуун мянган алтан зоостой болно. Бид баяжлаа шүү дээ!” Залуу эр баярлан хөөрнө.
Тэгвэл дарга нь хөмсгөө зангидаад. “Бүү яар. Энэ шидэт эрдэнийн уурхай байх учиртай… Энэ уурхайг хэр том болохыг харцгаая.” гэв.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

10 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 30]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.