Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 29]

6 comments

Өмнөх

Дараах


Ном 10 – Баруч, Хэсэг 29 – Яруу алдар
Энэ бурханлиг харагдах, ялагдашгүй Луугийн цуст дайчин, гурван Гэгээнтэн зэрэглэлт Луудад айдаст мэдрүүлж эхэллээ.
Тийм. Айдас!
Өөрсдийгөө алуулчих вий гэх айдас. Гурван Гэгээнтэн зэрэглэлийн луунууд хэдийнээ Алтан лууны хамгийн хүчирхэг шидийн дайралт хүртэл Линлэйд хор хүргэж чадахгүй гэдгийг ойлгосон, Харгислагч луу хамгийн хүчирхэг бие бялдартай ч хурдаараа Линлэйтэй энэ зэрэгцэхгүй.
Аянгын гүрвэлийн хувьд, Линлэй шиг хүнтэй тулалдахад түүний хамгаалалт хэтэрхий жулдана.
“Бид үхнэ гэж үү?”
Гурван луу юу хийхээ мэдэхгүй байлаа. Тэд Линлэйг өөрсдийн зугтаалгана гэж бодохгүй байлаа, учир нь эхэндээ Линлэй тэдэнд зөөлөн хандаж байсан ч, тэд түүнд хамгийн хүчирхэг дайралтаа хийн, түүнийг алахыг оролдсон.
Тэд үнэхээр Линлэйг алахыг хүсэцгээсэн. Тийм байхад яаж Линлэй тэднийг зугтаалгана гэж?
Гурван луунууд юу хийхээ үнэхээр мэдэхээ байцгаажээ!
Гэтэл удалгүй, өнөөх гурвын дээрээс хөгжим мэт хоолой дуулдлаа. “Үхлийг сонго, эсвэл хэдэн зуун жил миний доор хүчин зүтгэ.” Линлэй хар алтан нүдээрээ гурван лууг цоо ширтлээ. Магадгүй хорин жил нам гүм бясалгал хийсэн болохоор, Линлэй барагтай бол аллага үйлдэхээ больсон бололтой.
Гурван Гэгээнтэн зэрэглэлийн луунууд Линлэйтэй тэнцэхгүй ч, Осэнногийн түвшний хүмүүсийн эсрэг бол өөр.
Аянгын гүрвэл, Алтан луу болон Харгислагч луу нар бүгд нууцхан санаа алдацгаана. Хэдхэн зуун жил. Эдгээр мөнх наст бодьгалуудад энэ бол бага хугацаа. Түүнчлэн, шидэт араатнууд хүчийг хүндэлдэг. Линлэй ганцаараа тэднийг ялсан шүү дээ.
Тэд өөрсдийнхөө нэр төрд толбо тогтохыг зөвшөөрөхгүй.
“Эзэнтээн!”
Гурван Гэгээнтэн зэрэглэлийн луунууд Линлэйд хүндэтгэл үзүүлэн бөхийцгөөлөө. Холоос, энэ дүр зургийг Делиа, Тейлор, Цина болон Саша нар тээр тэнд Бэбэгийн нуруун дээрээс харна. Хүүхдүүд баярлан чарлалдана. Хүчирхэг Гэгээнтэн зэрэглэлийн луунууд, эцэст нь, Линлэйн өмнө толгойгоо бөхийлгөлөө, энэ бахархахгүй байхын аргагүй зүйл байсан юм.
“Ааваа, та үнэхээр хүчирхэг юм! Гайхалтай! Гурван Гэгээнтэн зэрэглэлийн луунуудыг!” Тейлор сэтгэл нь хөдөлжээ.
Саша Цина хоёр тайван мэт байх ч, эдгээр аварга луунуудыг харвал, нүдэнд нь баярласан оч харагдана. Бэбэ хөхрөн инээгээд, “Муу гурван өт, яагаад эзэнтэний минь өөдөөс тулалдаж байгаа юм? Эхнээсээ л буугаад өгчих байсан юм.” гэтэл.
“Ххмм!” гурван Гэгээнтэн зэрэглэлийн луунууд Бэбэрүү уурлангуй харна.
Линлэй одоо л нэг юм ам нээв. “Энэ бол миний хайрт дүү Бэбэ. Тэр ч гэсэн Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан. Гэсэн хэдий ч, түүний хүч та гурвынхаас хол илүү. Бэбэгийн хурд, Аянгын гүрвэл, чамтай дүйхүйц. Гэхдээ түүний хамгаалалт болон дайралтын хүч нь Харгислагч луугийнхаас ч их.”
Эдгээр үгсэд луунууд ихэд цочирдлоо.
Энэ хорвоод ийм шидэт араатан мангас байдаг гэж үү?
Аянгын гүрвэл шиг хурдан атлаа, хамгаалалт болон дайралтын хүчээрээ Харгислагч луугаас илүү. Ийм шидэт араатан байж болно гэж үү?
“Чи харахны төрлийн шидэт араатан биз дээ?” Гэгээнтэн зэрэглэлийн Аянгын гүрвэл сулхан дуугаар хэлэхдээ, тэрээр Бэбэг ихэд цочирдсон байдалтай харж байлаа. Тэд Линлэйн үгэнд огт эргэлзээгүй. Линлэй шиг мэргэжилтэнд тэдэнд худлаа яриад байх шаардлага байхгүй.
Бэбэ толгой дохиход.
“Гэхдээ… гэхдээ… чи хар юм байна шүү дээ. Ягаан биш.” Аянгын гүрвэл итгэж өгсөнгүй. “Юлан тивд, Гэгээнтэн зэрэглэлийн ганц харахны төрлийн шидэт араатан байдаг нь… Харанхуйн ойн домогт эзэн хаан. Гэхдээ Эзэн хаан харх ягаан алтан өнгөтэй.”
Харанхуйн ойд Чулуу идэгч харх болон Сүүдрийн хулганууд олноороо амьдардаг.
“Ягаан алтан?” Бэбэ гэнэтхэн ойлголоо. “Өө. Чи миний найзын талаар яриад байгаа хэрэг үү. Тэр үнэхээр Эзэн хаан харх шүү.” гэхэд.
“Хар Гэгээнтэн зэрэглэлийн харх, энэ…” Луунуудад энэ их ойлгомжгүй санагдана.
Бэбэ Линлэйруу хараад. “Эзэнтээн, буцахгүй юм уу?” гэлээ. Одоо нэгэнт луунуудыг тушаал доороо байлгахаар болсон болохоор, тэд буцаж очоод Саша, Цина болон Тейлор нарын судсан дахь луугийн цусыг сэргээх хэрэгтэй.
Харгислагч луу хүржигнэн, “Эзэнтээн, та сүнсний холбоо техник хэрэглэхгүй юм уу?” гэв. Сүнсний холбоо техник нь шидэт араатнаа удирдахад их үр дүнтэй арга. Гурван луу ялагдсан болохоор, тэд сүнсний холбоо техникийг хийхийг зөвшөөрнө.
“Хэрэггүй ээ.” Линлэй тайвнаар хэллээ.
Сүнсний холбоо техник ээ?
Линлэйн мэдэхээр, хүн гуравхан шидэт араатантай байж болдог. Хэрэв өөр нэгийг тушаал доороо оруулахын тулд өөр нэгийгээ суллах хэрэгтэй болно. Линлэй хэдийн хоёр шидэт араатантай болсон. Тэр дахиад ганц л шидэт араатантай болж болно.
“Хэрэггүй ээ?” Гурван Гэгээнтэн зэрэглэлийн луунууд ихэд цочирдлоо. Гурван Гэгээнтэн зэрэглэлийн луунууд өөрсдийгөө санал болгосон ч, тэр тэднийг хүсэхгүй байна гэж үү дээ?
“Би та нарт итгэж байна.” Линлэй тайвнаар хэллээ.
Итгэл гэдэг бол сайн зүйл.
“Ах дүү бид гурав хэдэн зуун жил танд зүтгэнэ. Бид үгнээсээ буцахгүй ээ.” Гурван луу Линлэйг чин сэтгэлээсээ хүндлэнэ. Гурван лууг хараад Линлэй өөрийн эрхгүй өнгөрснөө дурсана.
Түүнийг бага байхад, өвөг дээдсийнх нь танхимд аав нь түүнд овгийнхоо домгийг ярьж өгч байсансан.
“Баруч, Юлан тивийн хамгийн анхны Луугийн цуст дайчин. Юлан цаг тооллын 4560 онд, Линнан хотын хэрмийн гадна, Баруч Хар луу болон Аварга жаврын луу нартай тулалдсан. Төгсгөлд нь, тэрээр Хар луу болон Аварга жаврын луу нарыг алж өөрийн алдар цуугаа хорвоо даяар тараасан. Юлан цаг тооллын 4579 онд, хойд далайн бүсэд, Баруч Есөн толгойт могойн Эзэнт хаантай тулалдсан. Тэр өдөр, далай тасралтгүй давалгаалан ойр орчмынхоо хотуудыг балгас болгон, бүтэн өдөр шөнө тулалдсаны эцэст, Баруч эцэст нь Есөн толгойт могойн эзэн хаанг ялсан… Тэгээд, Баруч өөрийн Баруч овгоо байгуулж, овгийнхоо анхны ахлагч нь болсон!”
“Ряан Баруч, Юлан тив дэх хоёр дахь Луугийн цуст дайчин. Юлан цаг тооллын 4690 он, Шидэт араатны ууланд, тэр Гэгээнтэн зэрэглэлийн Алтан лууг ялж, Алтан луу унагч Гэгээнтэн гэдгээрээ танигдсан! 4697 онд…”
“Хазар Баруч, Юлан тив дэх гурав дахь Луугийн цуст дайчин. Юлан цаг тооллын 5360 онд мэндэлсэн тэрээр анхны тулаанаа Наран мандахын ууланд Гэгээнтэн зэрэглэлийн Цуст нүдэт зогдорт арслантай хийсэн. Тэр арсланг ялж, өөрийн алдар нэрийг хорвоо даяар цуурайтуулсан…”
Линлэй аавыгаа яаж харагдаж байсныг эргүүлэн дурсана.
Тэр бардамнаж, бахархсан янзтай байсан.
Тэр өвөг дээдсээрээ бахархаж байсан. Луугийн цуст дайчин овгийнхоо өвөг дээдсээр. Гэсэн хэдий ч, тэрээр бүхэл амьдралынхаа туршид нэг зүйлд харамсаж ирсэн. Тэр үргэлж өвөг дээдсийнхээ залгамжлагчийг дахин бий болгосой хэмээн мөрөөддөг байсан. Тэр… нэг л өдөр овгийнх нь алдар нэр дахин мандан бадарна хэмээн мөрөөддөг байсан.
“Ааваа… та харж байна уу?” Линлэй дотроо ийн үгүүлрүүн. “Линлэй Баруч, би, Юлан цаг тооллын 10022 онд, Наран мандахын ууланд ганцаараа Гэгээнтэн зэрэглэлийн гурвн луутай тулалдан өөрийн тушаал доор орууллаа.” Ганц энэ л гэхэд өвөг дээдсийнх нь амжилтуудыг даван гарахуйц ажээ.
Линлэй бол овгийнхоо түүхэн дэх хамгийн хүчирхэг Луугийн цуст дайчин.
“Хэрэв аав минь үүнийг харсан бол ч…”
Түүний эцэг бүхэл амьдралынхаа туршид овгийнхоо яруу алдарыг мандуулахыг хүсдэг байсан. Линлэй Эрнст сургуулийн сурагч болоход, аав нь түүнд овгийнхоо өвийг эргүүлэн авчирж, алдар цууг нь дахин мандуулах чулах үүргийг хүлээлгэсэн.
Харин өнөөдөр…
Линлэй тэрхүү үүргээ гүйцэлдүүлж дууслаа!
Гэсэн ч түүний эцэг үүрд үгүй болсон.
“Явцгаая. Харих цаг болж. Та гурав хэмжээгээ жаахан багасга.” Линлэй санаа алдаснаа, ийн тушаалаа.
Даруй, Гэгээнтэн зэрэглэлийн луунууд арван метр хэрээтэй болон, Бэбэтэй ижил хэмжээтэй боллоо. Гурван луу болон Линлэй тэр хэд хурдтайгаар хойд зүг дэх Хууль дүрэмгүй нутгийг чиглэн ниснэ.
Хууль дүрэмгүй нутаг. Баруч хотын гадна. Хар хэрээ уул.
“Ахаа, та үнэхээр гайхалтай байлаа.” Вартоны царай цочирдол болон баяр хөөрөөр дүүрэн байлаа. “Та гурван Гэгээнтэн зэрэглэлийн лууг хэдэн зуун жил өөрийнхөө доор байлгахаар боллоо шүү дээ. Ирээдүйд, бидний үр хойч луу олох шаардлагагүй боллоо.” гэхэд Линлэй хөхрөн инээнэ.
Үнэндээ, тэднийг өөрийнхөө доор оруулсан нь өөртөө Гэгээнтэн зэрэглэлтнүүдийн хүчийг нэмэхээс гадна, Вартоны байр суурь ч гэсэн өөр нэгэн шалтгаан нь байсан юм.
“Ахаа.” Вартоны сэтгэл ихэд хөдөлжээ. “Би… бид хэдэн мянган жилийн өмнөх овгийнхоо алдар цууг сэргээсэн юм шиг санагдаж байна. Өмнө нь Ходан гэгч танд, манай овог хэдэн арван Луугийн цуст дайчид байдаг байсан гэсэн байхаа?” гэхэд.
Линлэй толгой дохиод. “Тийм. Хэдэн мянган жилийн өмнө, бидний Луугийн цуст дайчин овогт энэ аргыг ашиглан олон Луугийн цуст дайчидтай болсон байсан. Юлан тивд Дөрвөн Агуу дайчдын овог давамгайлдаг байсан түүхийн дунд Луугийн цуст дайчны овог ч бий.” Тэдний овог хэр гайхалтай байсан билээ дээ! Төсөөлөөд үзэхэд л мэдэгдэнэ.
“Харамсалтай нь, Луугийн цуст дайчин овгийн нөхөн үржихүйн чадвар муудсан.” гээд Вартон санаа алдлаа.
Үнэн. Линлэйн өвөө ганц л хүүтэй, тэр нь Хогг. Хогг хоёр хүүхэдтэй нь Линлэй, Вартон хоёр. Олон овогт… өрх бүрт 7-8 хүүхэд байдаг. Гэхдээ Луугийн цуст дайчин овогт энэ өөр.
Линлэй Делиа хоёрын хувьд, тэдний хоёр ихрээс гадна, өөр хүүхэд байхгүй.
“Тэнгэр бидэнд хангалттай сайн хандсан. Хэрэв тэд бидэнд олон хүүхэд заяасан бол… Юлан тивд өөр хүн амьд үлдэх боломжгүй болох байсан биз.” ийн хэлээд Линлэйг хөхрөн инээвэл, Вартон ч гэсэн даган инээнэ. Үнэн, хүн хэтэрхий шуналтай байж болохгүй. Линлэй, “Вартон, Цина болон нөгөө хоёрыг бэлд. Маргааш, тэдний судсан дахь луугийн цусыг өдөөнө.”
Гол үйл явдал бол Луугийн цусыг өдөөх явдал. Маргааш, Хэирү Бэбэ хоёр хоёул Хар хэрээ ууланд байцгааж байлаа. Гурван Гэгээнтэн зэрэглэлийн луунууд, Линлэйн хүслийг мэдэх тул, эсэргүүцэл үзүүлсэнгүй. Гурван аварга Гэгээнтэн зэрэглэлийн луунууд, өөрсдөөсөө багахан цус гаргалаа. Энэ нэг их сүйдтэй зүйл биш.
Харгислагч луу, Аянгын гүрвэл болон Алтан луу нар хэмжээгээ жижигсгэчихсэн, гурван хүүхдийг ширтэнэ. Линлэй гурван хүүхэдрүү хараад инээснээ. “Та нар амьд луугийн цус ууж луугийн цусаа өдөөвөл, хувирах үед чинь уусан лууны цус чинь их нөлөө үзүүлдэг гэдгийг мэдэх хэрэгтэй.” гэснээ.
“Жишээлбэл, өмнө нь, би Хуягт ир нуруун луугийн цусыг уусан, тиймээс л миний өвдөг, тохой болон духнаас гадас цухуйж гарч ирдэг юм. Харин миний хурд харьцангуй хурдан байсан. Энэ ч гэсэн Хуягт ирт нуруун луугийн нөлөөний ач.” Линлэй ийн тайлбарлаад. “Өөрсдөө л сонгоцгоо гэлээ.”
Тейлор, Саша болон Цина нар энэ талаар бодоцгооно.
Тэд адилхан луу сонгож болно эсвэл өөр өөрийг. Гурван Гэгээнтэн зэрэглэлийн луунуудад эдгээр хүүхдүүдэд цуснаасаа өгнө гэдэг маш хялбар зүйл.
“Тейлор, чи алийг нь сонгох гэж байна?” Делиа хүүрүүгээ харвал.
Тейлор луунуудруу анхааралтай харж байснаа, харцаа Харгислагч луун дээр төвлөрүүлээд. “Би Харгислагч лууг сонгож байна. Тэр их хүчирхэг. Би түүн шиг болмоор байна.” гэлээ. Тейлорын хэлсэн зүйл ч Харгислагч лууг ихэд баярлууллаа. “Үнэн. Плакет би их хүчирхэг шүү.” гэлээ.
“Би Алтан лууг сонгож байна.” Саша ам нээлээ. “Алтан луу их үзэсгэлэнтэй юм. Түүний хайрс яг л алт шиг харагдаж байна.” гэв.
“Үзэсгэлэнтэй?” Линлэй Делиа хоёр нэг нэгэнрүүгээ харна.
Тэдний охин Алтан лууг ийм шалтгаанаас болж сонголоо гэж үү? Алтан луу ч үүнд нь ихэд баярлана. Өмнө нь, тэр өөрийнх нь цусыг дорд үзэж байна гэж үзэж байсан ч, одоо түүний эзэн Линлэй болсон. Эзнийх нь хүүхэд өөрийг нь сонгосон нь түүнд ихэд таалагдана.
Луу бол бардам амьтан. Тэд бусдыг доромжилж үэн яддаг.
Аянгын луу даруй Цинаруу харлаа. Цинагийн царай тайван дөлгөөн байв. Тэрээр инээснээ. “Би Аянгын лууг сонгож байна.” гэлээ.
Үнэндээ, түүнд тэдний хэнийг нь сонгох хамаагүй байсан, луугийн цус л байхад түүний эхлэлд их нөлөө үзүүлнэ. Хамгийн чухал зүйл нь тэр Луугийн цуст дайчны удам гэдэг л.
“Та гуравт, луугийн цуснуудыг жижиг саванд хийж өгье.” Линлэй гэдсээ цүндийтэл уухад хүрэлцэхээр том савруу заалаа. Луунуудын хувьд, энэ сав юу ч биш. Алтан луу өөрийн хайрснууды нэгийг салгалаа.
Тэгээд хайрсын авсан хэсгээ модон савны дээр аваачвал, шинэхэн цус хүний толгой шиг хэмжээтэйгээр дуссаар савыг дүүргэлээ.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

6 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 29]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.