Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 28]

5 comments

Өмнөх

Дараах


Ном 10 – Баруч, Хэсэг 28 – Хүлцэнгүй байдал
“Чичирхийлэх.” Газар хагарвал, элс болон чулуунууд доош урсан орно.
Газарт уул шиг хэмжээтэй цөмрөлт үүслээ. Аварга луу толгойгоо сэгсрээд, агаар дээр буй аймшигт зүйлрүү харлаа. Луугийн чяс улаан нүд үл итгэсэн байдлаар дүүрлээ. Луугийн цуст дайчны оргил! Харгислагч лууг хар алтан нүд цоо ширтэнэ.
Анир чимээгүй!
Гагцхүү, салхины исгэрээн, навчис газарт буух болон тоос босох л дуулдана. Гурван луу Линлэйн аймшигтай хүчинд цочирджээ.
“Гайхалтай! Аав гайхалтай юм!”
Тейлор холоос магтаж эхэлбэл, Цина Саша хоёрын ч гэсэн сэтгэл ихэд хөдлөнө. Делиа дотроо, Линлэйгээр машид бахархаж байлаа. Эцсийн эцэст, энэ эр түүнийх!
Бэбэ хөхрөн инээгээд. “Гурван Гэгээнтэн зэрэглэлийн луунууд муугүй байлаа. Тэд Эзэнтэнг Луугийн хувирлаа ашиглахад хүргэлээ.”
Линлэй одоо Луугийн хувиралдаа орсон байх ба өмнөхөөсөө тэс өөр болсон байв.
Өмнө нь, Линлэйн хайрс хар байсан бол, одоо, тэд хар хөх хоёр өнгө нэгдэн, гүн хөх өнгөтэй болжээ!
“Хэдийгээр би Хуягт ирт нуруун лууны цусыг ууж судсан дахь луугийн цусаа сэргээсэн ч, одоо ч миний хүчийг нэмэгдүүлсэн хэвээр л байна.” Линлэй нууцхан бодлоо. Хуягт ирт нуруун лууны луугийн кристал дахь энерги Луугийн цуст дайчны агуу удамтай харьцуулахуйц гэж үү?
Цэвэр Луугийн цуст дайчин, хувирах үедээ, Вартоных шиг хөх хайрстай болдог.
Луугийн цус уусан дайчид, Гэгээнтэн зэрэглэлд хүрэн луугийн хувиралд орох үед л, хайрс нь хөх өнгөрүү дөхөн очдог.
Харгислагч луу аварга биеэ агаарт хөөргөөд, өнөөх хоёртойгоо нэгдлээ. Тэр гурав нэг нэгэнрүүгээ харж байснаа, Линлэйрүү нухацтай гэгч нь харлаа. Тэдний түрүүнийх нь бардам зан юу ч үгүй арилжээ.
Линлэй гурван Гэгээнтэн зэрэглэлийн луунуудыг илүү сайн мэдэрнэ.
Харгислагч лууны хүч оргил түвшний Луугийн цуст дайчныхаас дутаад байх зүйлгүй. Тиймээс Линлэй түүний сүүлийг амархан бариад авч чадахгүй болохоор, Лугшилтан бүрхүүлт хамгаалалтаа ашиглан өрсөлдөгчийнхөө хүчийг барж байснан энэ.
Хувирсаны дараа, Линлэйн тулааны ки өмнөхөөсөө хэд дахин хүчирхэгжлээ.
Лугшилтан бүрхүүлт хамгаалалт хувирсаных нь дараа бүүр л хүчтэй болжээ. Харгислагч лууны сүүлийг барьж авахаас өмнө хүчийг нь барж байгаад, тэгээд авч шидсэн.
Аянгын гүрвэлийн хувьд…
Линлэй хувирсан ч гэсэн, хурдаараа түүнээс дутмаг. Гэхдээ өрсөлдөгчийнх нь дайралтын хүч сул тул түүнийг гэмтээж чадахгүй. Үнэндээ, Линлэйн түвшний хүнд л энэ хүчтэй биш.
Алтан луу…
Энэ лууны угсаатнууд маш сайн шид ашигладаг. Линлэй сая бүүр сайн мэдэрсэн. Гэхдээ тэд энгийн л зүйлс солилцсон. Түүний чадамж хэр болох нь одоо ч тодорхойгүй.
“Ярьж дууссан уу?”
Линлэй агаар дээр зогсохдоо, хар алтан нүдээрээ Гэгээнтэн зэрэглэлийн луунуудруу харлаа. Тэгээд амаа ангайн, “Та гурав, надтай үхлийн тулаан хийх юм уу, эсвэл цуснаасаа жаахаанг л өгчих юм уу?”
Гурван Гэгээнтэн зэрэглэлийн луунууд хэдийнээ шийдвэрээ гаргажээ. Тэдний удирдагч, Аянгын гүрвэл. “Хууль дүрэмгүй нутгийн Линлэй, чиний хүчийг бид хүндэлж байна. Чи даруй явбал, бид болсон зүйлийг тоолгүй орхъё.”
Линлэйн уруул нумарна.
Хорин жилийн бэлтгэл нь өмнөхөө бодвол харьцангуй удаан байсан.
“Бид тэгвэл нударгаараа ярилцах болох нь дээ.” Линлэй нударгаа зангидвал, Линлэйн эргэн тойрноор гүн хөх тулааны ки-н давалгаа, зүг бүрт тархан эргэн тойрныг чичирхийлүүлнэ.
Линлэйн хар алтан нүдээрээ Гэгээнтэн зэрэглэлийн луунуудруу хүйтнээр хараад. “Алив. Би үнэндээ, хорин жилийн турш бүх хүчээ гаргаж тулалдаагүй юм байна. Өнөөдөр… Би та нартай тулалдая.” гээд Линлэй луугийн сүүлээ шарваганууллаа.
Гурван Гэгээнтэн зэрэглэлийн луунууд Линлэйг цоо ширтэцгээнэ.
“Энэ бидний энгийн л хамтарсан дайралт. Чи өөрийгөө биднийг ялж чадна гэдэгтээ бат итгэлтэй байгаагүй чинь л дээр шүү.” гэснээ Аянгын гүрвэл. “Линлэй, энэ дайралтыг Гялбаан ниргэлт гэдэг юм.” гэлээ.
Гэгээнтэн зэрэглэллийн Аянгын гүрвэл өөртөө машид итгэлтэй байлаа.
Линлэй чөтгөр мэт царай гарган агаар дээр хөвнө, тэр өмнөө буй Гэгээнтэн зэрэглэлийн луунуудыг тоох ч үгүй байлаа.
“Чичирхийлэх…”
Аянгын гүрвэлийн цэнхэр хайрснаас аянга цахиж, энд тэндгүй аянган могой гаргаад ирлээ. Тэдний голд нь, Аянгын могой Линлэйруу хүйтнээр харж байснаа… гэнэтхэн, аймшигтай аварга аянга Линлэйруу илгээлээ.
Үгүй ээ. Энэ аянга байсангүй. Аянгын гүрвэл өөрөө байлаа!
“Хаха…”
Чангаар инээгээд, Линлэй дээд хурдаараа хөдлөн тоолж баршгүй олон сүүдэр болон хувирлаа. Линлэйн эргэн тойрны орон зай хөлдөж, гажуудах шиг боллоо. Түүний ойр орчим бүхэлдээ бүрсэлзэн сүүмэлзэнэ.
Луугийн цуст дайчин, Линлэй тасралтгүй хөдөлнө.
Салхины хуулийн ойлголтоос нь авч үзвэл, түүнд Аянгын гүрвэлийн дайралтнаас зугтах юухан байхав. Линлэйг луунд цохиулалгүй өнгөрөөн гаргатал… гэнэтхэн Аянгын гүрвэийн нүдэн дэх аянга улам л хүйтэн ширүүн боллоо.
“Чичирхийлэх…” аянга цахих дуулдана.
Линлэйгийн байсан газарт аянга цахих шиг болоход, Аянгын гүрвэлийн хүчирхэг сүүл Линлэйн зүгт шавхуурдлаа. Түүний сүүл өөрөөс нь ч хурдан байсан тул, Линлэйд бултах ч цаг гарсангүй.
Сүүлний дайралт эргэн тойрныхоо газрыг гажуудуулсан болохоор, аймшигт олон аянга үүсгэжээ.
Аянгын ниргэлт дайралтын жинхэнэ хүч нь луугийн сүүлний дайралт байжээ.
Линлэйн лугшилтан бүрхүүлт хамгаалалт 20 см зузаантай ч, огтхон ч чамлахаар биш. Сүүл өөр дээр нь буух бүрт, Лугшилтан бүрхүүлт хамгаалалт хүчнийх нь хагасыг саармагжуулна.
Нэг эсвэл хоёр цохиулт уу, Линлэйд ойлгох завдал гарсангүй.
Гэтэл нүд ирмэхийн зуурт, луугийн сүүл Линлэйг мянгантаа удаа ороожээ.
“Энэ хурд үнэхээр аймшигтай юм.” Линлэйд хэлэх ч үг олдсонгүй. Тэр ийм аймшигтай хурд урьд нь харж байгаагүй. Луугийн сүүлний хурд түүнийг машид цочирдуулжээ.
“Ааваа зүгээр үү?” Сашагийн санаан зовинон.
“Авга Бэбэ, авга Линлэй…?” Цинагийн санаан ч гэсэн зовжээ. Тэд холоос тулааныг сайн харж чадахгүй байлаа. Тэд энэ холоос сонсохын зэрэгцээ, тоолж баршгүй олон аянга цахихыг л харсан.
Бэбэ цагаан соёогоо яралзуулан инээнэ.
“Болгоод өгье л дөө!” Линлэй ууртайгара хэллээ.
Дараа нь, тас хийх дуун гарлаа, Аянгын гүрвэл арагш хурдтай ухарч байх ба, үүнтэй зэрэгцэн, сүүлнийхээ дээд хурдаар дайрах боломжгүй болсон байв… Учир нь, Линлэй Аянгын гүрвэлийн сүүлийг хамаг хүчээрээ цохижээ.
Аянгын гүрвэлийн хамгаалалт их хүчирхэг. Энгийн хүчээр юу ч хийж чадахгүй, гэхдээ Линлэйн газрын гүн гүнзгий үнэний цохилт. Луугийн сүүлний дотор зөөлөн эд болон яс нь чичиргээнд хугарч бяцаржээ. Аянгын гүрвэл ууртайгаар, “Түргэл!” хэмээн архирлаа.
Гурван Гэгээнтэн зэрэглэлийн луунуудын хөдөлгөөнөө нийлүүлэх гэж их бэлтгэл хийсэн.
“Рооааар!” Алтан луу амаа нээн архирлаа.
Алтан луу энэ бүх хугацаанд хүчирхэг дайралтандаа зориулан энергиэ цуглуулж байжээ. Одоо бол, цэвэр, өргөн цагаан гэрлэн жад Линлэйг чиглэн хурдтайгаар ирж байлаа. Энэ цэвэр цагаан жад аймшигтай хүчирхэг байснаас болоод, Линлэйн царай хүртэл хувьс хийгээд явчихлаа.
“Гэрлийн хандлагат хориотой шид: Ариун гэрлийн жад?”
Ганц байт хориотой шидийн хүч аймшигтай их.
Линлэйд бултах боломж олдсонгүй. Түүний хийж чадах зүйл нь ганц энэ аварга гэрлийн цагаан жадыг өөр дээр нь буухыг харан, хамгаалалтаа чангатгах явдал байлаа. Гэхдээ энэ бол гэрлийн хандлагат хориотой шид: Ариун гэрлийн жад.
Харин хамгаалалт бол оргил түвшний Луугийн цуст дайчин болоод Лугшилтан бүрхүүлт хамгаалалт!
“Бүүм!”
Линлэйн бие шидэгдлээ. Ариун гэрлийн жад болон Линлэйн бие хоорондоо тулахад орон зайд хагарал үүсэн, ойр орчмынх нь мод болон чулуунууд шороо болон замхарлаа.
Уг хагарал яг л усанд үүссэн долгион мэт байсан юм.
Дэлхий өөрөө хүртэл намилзах шиг боллоо.
“Болгоомжтой.”
Бэбэ даруй энэ дайралтыг зогсоохын тулд өөрийн хүчирхэг харанхуйн хандлагат энергиэ ашиглалаа. Энэ дайралт ойр орчмын хэдэн км-н хүрээн дэх бүх зүйлийг шороо болгожээ. Бүүр ганц ч навч үлдээгээгүй ажээ.
“Тэр шархадсан уу?” Харгислагч луу аяархан хэлбэл.
“Энэ хориотой шид байсан. Ямар ч хүчирхэг Гэгээнтэн зэрэглэлтэн байсан үүнийг хүлээж авч чадахгүй. Гэсэн ч, Плакет тэр чиний дайралтыг өөрөө бариад авсан гэхээр, түүний хамгаалалт их хүчирхэг гэсэн үг.” Алтан луу эргэлзэнгүй хэлснээ. “Тэр үхээгүй байлаа гэхэд, ядаж хүнд шархадсан байх ёстой.” гэлээ.
“Эцсийнхээ дайралтанд бэлтгэ.” Аянгын гүрвэл ийн хэллээ.
Алтан луу болон Харгислагч луу даруй дараагийн дайралтандаа бэлдэцгээлээ. Гурван луу хосолсон хамгийн хүчирхэг дайралтаа хийхээр зэхэнэ. Энэ дайралтыг хааж чадах нь… Тэнгэрлэг оршихуй зэрэглэлээс өөр байхгүй.
Алтан луу аварга амаа нээн бувтнана.
Луугийн хэл дээрх шившлэг!
“Бам!” Линлэй газраас сум мэт хөөрлөө. Түүнд ганц ч шалбархай харагдсангүй. Лугшилтан бүрхүүлт хамгаалалт болон Луугийн хайрс нь аймшигтай хүчирхэг хамгаалалт болжээ.
Хориотой шид Лугшилтан бүрхүүлт хамгаалалтыг нэвтэлсэн ч, хайрснаас нь болоод гэмтэл учруулж чадаагүй ажээ.
Гэнэтхэн, орчлон хорвоо чичирхийлэх шиг боллоо. Үл үзэгдэгч долгион Алтан лууны биенээс ялгарч, Линлэйг чиглэлээ. Линлэй даруй ойлголоо… өмнө нь, Дэсри энэ техникээрээ Лийманг хүнд шархдуулан нуурруу унагасан.
Энэ бол Алтан лууний хамгийн хүчирхэг дайралт – Сүнсний довтолгоон!
Лугшилтан бүрхүүлт хамгаалалт энэ үл үзэгдэгч долгионы хүчийг сулрууллаа.
Одоо…
Ухамсарын нууцлаг гүнд, хагас тунгалаг, долоон өнгийн болор далай мэт сүнслэг энергид хөвнө. Энэ дуусашгүй их сүнслэг энерги ус шиг аажуухнаар урсах ч, энэ яг л Газрын гүн гүнзгий үнэний нууцуудыг тээвэрлэж буй мэт байлаа.
Хэрэв үүнийг сайтар шалгавал, сүнслэг энергид хөвөх долоон өнгийн болор гүн хөх өнгийн гэрлээр хамгаалагдсан байгаа нь харагдана.
Одоо бол, Линлэйн сүнсийг чиглээд хүчирхэг сүнслэ энергийн тэсрэлт ирж байлаа.
“Банг!”
Алтан луун хамгийн хүчирхэг дайралт Линлэйн сүнстэй туллаа.
Алтан луу энэ техникээ ашиглах үед, Харгислагч луу үүнтэй нь зэрэгцүүлэн биенээсээ тамын гал дүрэлзүүллээ.
Аянгын гүрвэл тун итгэлтэй байв. Линлэй одоо сүнсэндээ хүнд гэмтэл авсан байгаа. Үхээгүй байгаа гэхэд, манарсан байгаа.
Энэ нөхцөл байдалд, Линлэй өөрийн хамгаалалтын удирдлагаа алдах байсан.
Харгислагч луу хамгийн хүчирхэг дайралтаа бэлтгэнэ…
“Вишш!” Линлэй, хэн ч бодсон хөдөлж чадахааргүй байдалд байх ёстой байтал, гэнэтхэн Алтан лууны өөдөөс ухас хийв. Ганц хүчирхэг нударга, Алтан лууг газарт унагалаа.
Харгислагч луу болон Аянгын луу хоёр Линлэйг цочирдон харна.
Линлэйн хар алтан нүдээр мөс мэт хүйтэн харцаараа тэднийг ширтэнэ. Тэрээр тайвнаар, “Эсэргүүцлээ зогсоо. Плакет, би чиний дайралт их хүчирхэг болохыг мэдэрч байна. Гэхдээ чиний хурдаар бол, надад гэмтэл учруулна гэдэг юу л бол.”
Юу гэж Харгислагч луу энэ боломжийг бодохгүй байх билээ дээ?
Хэрэв тэр өрсөлдөгчөө хүрч чадахгүй бол, хэр хүчирхэг дайралттай байлаа гээд яана гэж?
Тэд энэ дайралтыг Сүнсний довтолгоон дайралттай хослуулан ашигладаг, гэтэл Сүнсний довтолгоон Линлэйд нөлөөлсөнгүй. Гурван Гэгээнтэн зэрэглэлийн луунууд харсан зүйлдээ үл итгэнэ.
Линлэй нууцхан инээж байлаа.
“Сүнслэг дайралт ий? Миний өвөг дээдэс хэдхэн арван жилд Гэгээнтэн зэрэглэлд хүрдэг. Тэдний ойлголт дээд түвшнийх биш, бас сүнслэг энерги нь хүчирхэг биш. Тэгтэл энэ хорвоод хэр олон сүнслэг дайралтыг эзэмшсэн хүмүүс байдаг билээ. Тийм байсан хэрнээ л Луугийн цуст дайчдын ховог машид алдартай байсан шүү дээ? Яагаад тэднийг хамгийн хүчирхэг Гэгээнтэн зэрэглэлтнүүд гэж тунхагладаг байсан гээч?”
Агуу дайчдын нэг болох Луугийн цуст дайчид тэнгэрээс хишиг хүртсэн.
Линлэйн өвөг дээдэс ч, энгийн сүнстэй байсан ч, Гэгээнтэн зэрэглэлд хүрээд сүнслэг дайралтаас эмээхээ больцгоодог. Гэгээнтэн зэрэгт хүрмэгцээ Луугийн хувиралд ороход, Луугийн цуст дайчдын сүнс өвөрмөц хачирхалтай энергиэр хамгаалагддаг.
Энэ бол Луугийн цуст дайчид! Луугийн цуст дайчид ялагдашгүй!


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

5 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 28]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.