Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 27]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 10 – Баруч, Хэсэг 27 – Гал авалзсан тулаан
Линлэйг Цустягаанаа сугалхыг хараад, Харгислагч луу Линлэйг өөррүү нь дайрах гэж байгааг мэдлээ!
Гэгээнтэн зэрэглэлийн луу, Харгислагч луу үнэхээрийн бардам.
“Банг!” уурлан газар дэвсэхэд, газар тэр чигтэй чичирхийлэв. Ойр хавынхаа бүх моддыг үндсээр нь унаган, Харгислагч луу газраас хөндийрөөд, Линлэйрүү чяс улаан нүдээрээ цоо ширтэснээ тамын галаар тургилаа.
Үүнд хэн ч өөртөө итгэлтэй байхгүй биз.
“Планкет, чи ч том юмаа. Би зүгээр л жаахаан л луугийн цус уухыг хүссэн юмсан.” гээд Линлэй толгойгоо сэгсрэн санаа алдлаа.
“Чи намайг доромжлох гээд байна уу, Гэгээнтэн зэрэглэлийн хүчирхэг луу намайг!” Харгислагч луу, Плакет, гэнэтхэн амаа нээгээд хар луугийн галаар тургивал, Линлэй даруй замхран алга боллоо.
Плакет гэнэтхэн дээш харав.
Линлэй түүний яг дээр байлаа. “Болгоомжтой гэм. Одоо би чамруу дайч эхэлье.” хэмээн Линлэй найрсааар хэллээ.
“Ххмм.” Харгислагч луу, Плакет, асар их доромжлол мэдэрнэ, тэгээд тэрээр аварга биеэ аймшигтай хурдаар өсгөлөө. “Бүүм!” Харгислагч луу аварга биеэрээ Линлэйрүү дэлсвэл аймшигтай дуу хадлаа.
Гэхдээ тэр Линлэйн гайхалтай хурдыг анзааралгүй яах билээ.
“Яасан зальтай юм бэ дээ Харгислагч луу минь.” Линлэй бие салхин сүүдэр болж хувираад, энд тэндгүй гарч ирнэ. Хар сүүдэр Линлэйн гарч ирсэн газарт савчина. Энэ зүйл Харгислагч лууны сүүл байлаа.
“Бүүм!” Харгислагч луугийн сүүл хурднаас гадна аварга салхи ирний хамт нэг зүгийг чиглэнэ. Ойролцоох мод болон бул чулуунууд нь хэдэн хэсэг болж, эсвэл бул үсэрцгээнэ.
Луугийн сүүлний хурд нь л гэхэд аймшигтай хүчирхэг салхин ир бүтээхүйц байлаа. Тийм байхад өөрөө ямар хүчирхэг байх нь ойлгомжтой биз?
“Энэ дайралтыг хүлээж авч болохгүй.” Линлэй илүү нухацтай боллоо.
“Вишш!” Линлэйн хурд гэнэтхэн хязгаартаа хүрэн, салхины исгэрээнээс ч хурдан боллоо. Линлэйн одоогийн салхи удирдалтын түвшин 20 жилийн өмнөхөөсөө асар ихээр нэмэгджээ. Харгислагч лууны бүхэл бие халуу шатаж, темпратураа аймшигтайгаар нэмэгдүүллээ.
Хэрэв Линлэй дайрсан бол, тэрээр энэ халуун орчинд орох байсан биз. Линлэйн бие хар энергийн давалгаанд бүрхэгдлээ. Лугшилтан бүрхүүлж хамгаалалтаа идэвхжүүлээд, Линлэй шуудхан л хар дөлрүү ухас хийлээ.
“Виш!!” Цустягаан ягаан аянга болон хувирлаа. Аймшигтай хурданд хүрч бодит байдлыг нэвтлэн, орон зайг гажуудууллаа. Бүдгэрэх орон зай гажуудан, ягаан гэрлийн цацраг Харгислагч луун дээр буулаа.
Салхины гүн гүнзгий үнэн – Орон зайн мушгираан
Тас!
Цустягаанаар цавчихад нэг метр урт 30 метр гүн шарх үүслээ. Гэсэн хэдий ч, Харгислагч луунаас ганц ч дусал цус асгарсангүй. Энэ түүний хайрс 30 метрээс ч зузаан болохыг нь илтгэнэ.
“Ямар хүчирхэг хамгаалалт вэ. Илдээрээ эвдэж болохгүй нь ээ.” Линлэй ихэд гайхширлаа.
Орон зайн мушгираан дайралтын хүч Хижингсоны Хуурмаг хоосон илдний дайралтаас ганц шатаар л дутмаг. Эцсийн эцэст, Линлэйн Хурдны талын ойлголт Хижингсоныхоос бага.
Хижингсон хэдэн мянган жил бэлтгэл хийсэн.
“Хэрэв чамд бөмбөг байвал, надтай тоглооч дээ!” Харгислагч луу ууртайгаар архирлаа. Тэр Линлэйн хурд хэтэрхий хурдан болоыг мэдэрсэн ч, Линлэйн үгнээс болоод тэрээр чангаар архирвал, Харгислагч луунаас галан хар тэмрүүл гарч ирээд Линлэйг бүслэн авлаа.
“Тэмтрүүл?”
Линлэй гайхширахын сацуу өөрийг нь бүсэлсэн уг тэмтрүүлнүүд мөс адил хүйтэн хэмээн мэдэрлээ. Линлэй одоогийн нөхцөл байдалдаа огт санаа зовохгүй байлаа. Оронд нь, тэр гайхширан. “Наймаалжны тэмтрүүл шиг зүйл байх чинь вэ. Яаж Харгислагч луу…” гэхэд.
“Эзэнтээн, энэ харанхануй хандлагат шид Мөсөн тэмрүүл байгаа юм.” гэх Бэбэ хоолой Линлэйн оюун санаанд дуулдлаа.
Линлэй одоо л учрын ойлголоо.
Харгислагч луу Линлэйруу гал дүрэлзсэн харцаар хараад. “Линлэй, үхэхдээ бэлд.” Гэхдээ түүнийг дайрахаас өмнө, Линлэйг тойрон гүн энергийн давхарга хуйлран, тэлээд… Мөсөн тэмрүүлнүүдийг чичиргэж эхэллээ.”Банг!” Тэд дэлбэрлээ.
Лугшилтан бүрхүүлт хамгаалат одоо 256 давхаргатай болсон. Өмнөхөөсөө 10 дахин хүчтэй гэсэн үг.
Гэхдээ Линлэйг Мөсөн тэмтрүүлнүүдийг дэлбэлэхэд… “Виш!” аянганы хурдтай луугийн сүүл дахин түүний зүгт шавхуурдагдав. Линлэй биеэ хурдан гэгч нь холдуулсан ч, Лугшилтан бүрхүүлт хамгаалалтын ирмэг оногдчихов. Луугийн сүүлний аймшигтай хүчнээс болж Линлэйн бие салганана.
“Харгислагч луугийн хүч энгийн биш юм.” Линлэй нууцхан цочирдлоо.
Хэйдсоний түвшиний мэргэжилтэн Харгислагч луугийн эсрэг юу ч хийж чадахгүй.
“Рооаар!” Харгислагч луу ууртайгаар архирвал, Линлэйг аймшигтай дуу чиглэлээ. Линлэй аймшигтай дуу сонсвол, Харгислагч луу Линлэйн зүгт ухас хийв.
Линлэй Харгислагч луу хоёрын хооронд зуухан метрын зай байсан ч, Линлэйрүү дайрахад, түүний хурд саарч байлаа.
Гэсэн хэдий ч, дайралт улам л хүчирхэгжиж байлаа.
“Рооааар!” Нүд ирмэх зуурт, Линлэйг чиглэн уул шиг зүйл сүндэрлэн ирлээ.
Үүнтэй зэрэгцэн, саарал манан татаж орчин тойрны хэдэн зуун метр газрын бүрхэн авлаа.
“Цохиж чадахгүй л болов уу.” Линлэй мананг тоох ч үгүй, гар дахь Цустягаанаа бүжүүлэн хурдтайгаар бултана. Тэрээр Харгислагч луугийн дайралтнаас бултчихаад эргүүлээд дайралт илгээнэ…
Түүний илд хурдан агаад нууцлаг байлаа. Орон зайн мушгираан болон Орон зай хөлдөөхийг нэгтгэн, Салхины хэмнэлийг хийвэл, Хуурмаг хоосролын илднээс ч хүчирхэг дайралт үүслээ.
“Тас!”
Зузаан хайрс голоороо хуваагдлаа.
“Рооаар!” ууртайгаар архирна. Тэр даруй метр хэрээтэй шархнаас цус олгойдлоо.
Дуугийн цус урсахыг хараад, Цина, Саша, болон Тейлор нар баярлан хөөрнө. Делиагийн царайнд инээмсэглэл тодроно. Линлэй давуу талтай байлаа. Үнэндээ.. Линлэй Луугийн хувиралдаа ч ороогүй байв.
Харгислагч луу газарру тангаран дээш хөөрлөө.
“Тас!” Харгислагч лугийн толгод мэт аварга бие газар чичирхийлүүлнэ. Үүнтэй зэрэгцэн, толгойгоо өргөн чангаар архирлаа. “Роооаааар!” Харгислагч луу тэсрэлтэт дуу гаргахад, ойр хавийнх нь модод цуурцгаалаа.
Тэгмэгц Бэбэ түргэлэн хариу үйлдэл үзүүлэн, Делиа тэр хэдийг хүрээлэн хар хориг бүтээв.
“Юу хийгээд байгаа юм? Өөрийгөө чанга дуутай гэдгийг үзүүлээд байгаа хэрэг үү?” гээд Линлэй агаар дээр зогсонгоо хэлснээ. “Би чиний биеийг шархдуулчихсан. Би чамаас багахан цус л авна. Санаа бүү зов. Би чамайг алахгүй.” гэвэл.
“Намайг доромжилж байна уу.”
Харгислагч луу, Планкет уурсан архирлаа.
Гэтэл Линлэй тэнгэрийн хаяан зүгт харвал царай нь хувьс хийгээд явчихлаа. Хоёр аварга шидэт араатнууд хурдтайгаар нисэн ирж байв. Тэдний нэг нь тахиралдсан биетэй агаад аварга далавчтай ажээ. Энэ бол домогт Гэгээнтэн зэрэглэлт Алтан луунуудын нэг.
Нөгөө лууны хувьд, тэр Харгислагч луу шиг хэлбэртэй ч, хайрс нь гүн хөх өнгөтэй ба биенийх нь гадаргуу дээр аянга цахина.
“Гэгээнтэн зэрэглэлийн Алтан луу болон Гэгээнтэн зэрэглэлийн Аянгын гүрвэл!” Линлэй багахан эмээлээ.
Харгислагч луу л гэхэд дангаараа их хүчтэй. Линлэй хүртэл, Луугийн хувиралдаа оролгүйгээр, Лугшилтан бүрхүүлт хамгаалалтаараа Харгислагч луугийн сүүлний дайралтыг хүлээж авч зүрхлэхгүй. Харгислагч луу удаан. Гэхдээ Гэгээнтэн зэрэглэлийн Алтан луунууд ир хурдан, Аянгын гүрвэл ч гэсэн… цахилгааны хурдаар хөдөлдөг.
“Плакет, юу болоов?” гэснээ Аянгын гүрвэл. “Энэ жигшмээр хүн үү?” гэлээ.
Харгислагч луу архиран. “Ахаа. Энэ жигшүүрт хүний хурд болон хариу үйлдэл нь их хурдан.” Харгислагч луу ихэд ууралжээ. Тэр удаан байгаагүйсэн бол, юу гэж ингэж ялагдах билээ дээ? Тэрээр удааныхаа хэрээр, аймшигтай хамгаалалт болон дайралтын хүчтэй. Тэр бүгд нь Үхэшгүй дайчдынхтай ижил.
Аянгын гүрвэл Линлэйруу алтан нүдээрээ ширтэнэ.
Гэгээнтэн зэрэглэлийн Аянгын гүрвэл. Гэгээнтэн зэрэглэлийн Алтан луу. Гэгээнтэн зэрэглэлийн Харгислагч луу. Энэ гурав бол Наран жаргахын уулны хамгийн хүчирхэгүүд.Тэд хүчирхэг дайсантай таарахаараа, нэг нэгэндээ тусалдаг. Тэд хүчээ нийлүүлэхэд… Тэд нэгнийхээ дутагдалыг нөхөж аймшигтай хүчирхэг болдог.
“Ааваа!” Тейлор сандарч эхэллээ. Цина Саша хоёр ч гэсэн Гэгээнтэн зэрэглэлийн луунуудыг цоо ширтэнэ.
Харгислагч луу агаарт хөөрлөө. Луу тус бүр л гэхэд жижиг уулын хэмжээтэй ажээ. Гурван Гэгээнтэн зэрэглэлийн луунууд зэрэгцэн нисвэл, тэд нарны гэрлийг хаана. Тэдний аймшигтай аура л дангаараа хэний ч зүрхийг салгануулахад хангалттай ажээ.
“Хэрэв тэр хурдан юм бол, бид хосолсон дайралтаа ашиглаад дэмий.” Алтан луу тайвнаар ийн хэллээ.
Линлэйн царайнд инээмсэглэл тодорно. Энэ тулаан улам бүр л зугаатай болж байлаа.
Гэнэтхэн…
“Виш!” тэнгэрээс аварга аянгын гялбаа буун ирлээ. Аянгын гүрвэлийн аварга бие гэнэтхэн Линлэйн өмнө гарч ирээд, Линлэйн бултаж чадахааргүй хурдаар түүнийг самардлаа. Самардалт Линлэйн бие дээр тусав.
Линлэйн Лугшилтан бүрхүүлт хамгаалалтын хүчний хагас нь үгүй болж, Линлэй хойш шидэгдлээ.
“Банг!” Аянгын гүрвэл нүдээрээ хоёр цахилгаанаар буудлаа.
Линлэйн бие хана мөргөн оочлоо. “Банг!” газар хүчтэй чичирхийлж, ангал үүслээ.
“Энэ хурд үнэхээр аймшигтай юм, бараг Бэбэгээс ч хурдан байлаа.” Линлэй нууцхан гайхширлаа. “Гэсэн хэдий ч, Аянгын гүрвэлийн хүч Харгислагч луугийнхаас бага. Миний лугшилтан бүрхүүлт хамгаалалтыг бараг л эвдсэн ч, би цохилтыг хүлээж авч чадлаа.”
Хурдан ч гэлээ, хүч султай.
Эцсийн эцэст, хэр хурдан байлаа ч, Харгислагч луунд оногдвол дуусаа л гэсэн үг.
“Ааваа, зүгээр үү?” Саша сандарч эхэлтэл.
“Тэр зүгээр ээ.” Бэбэ Линлэйн одоогийн нөхцөл байдлыг сайн мэдэж байлаа. Тэрээр инээд алдаад. “Эзэнтэний сэтгэл одоо их хөдөлж байгаа гэж бодож байна.” гэв.
Одоо бол, гурван Гэгээнтэн зэрэглэлийн луунууд агаарт тойрог үүсгэн нисэх агаад доош ширтэцгээж байлаа.
“Бам!”
Линлэй гэнэтхэн газар хүчтэй дэвсээд, хурдтайгаар чавхадлаа. Гэхдээ түүнийг тэгтэл, Линлэйн толгойруу аймшигтай гэрлийн дайралт дөхөн ирлээ. Линлэйн зүрх салганана, тэрээр бултсан хэдий ч…
Линлэйн биенд гэрэл хүрэх төдийд л, тэрээр сүнсэндээ аймшигтай хүчирхэг дайралт ирэхийг мэдэрлээ.
Энэ их танил мэдрэмж байлаа. Линлэй шидийн чадваруудыг туршиж үзэж байхдаа, уг сүнслэг энергийн хүчний Айдас шившлэгийг туршиж үзэж байсан. Гэхдээ Айдас шившлэгийг ашиглах үед, нимгэхэн, гэрлийн туузан могой шиг л зүйл байсан.
Эсэргээрээ, энэ Алтан лууны ашигласан Айдас дайралт 10 метрын зузаан байлаа.
“Гэрлийн хандлагат шид, Айдас? Энэ шившлэг хэр хүчирхэг юм бэ?”
“Хаха, одоо миний ээлж!” Харгислагч луу доошлон аймшигт сүүлээрээ Линлэйг чиглүүлэн шавхуурдлаа. Энэ төрлийн дайралтууд нь энэ гурван лууг төгс төгөлдөг болгосон. Алтан луу Сүнслэг айдсаа ашиглан дайснаа манарааж байх хооронд, ХАргислагч луу хамаг хүчээрээ дайрна.
“Вишш.”
Аварга луугийн сүүл доош буун ирвэл, орон зайгаа чичирхийлүүлэн, ойр орчмынх нь модод эрчмэнд нь үндсээрээ булгаран унана.
“Ааааррр!” Ууртай архираан гэрлийн дайралтны төвөөс дуулдахад, Харгислагч лууны сүүл асар их хүч мэдэрлээ. Гэрлийн дайралт үгүй болбол, Аянгын луу, Алтан луу болон холоос Бэбэ, Делиа тэр хэд ч гэсэн аймшигтай төрх харцгаалаа.
Хүний хэлбэрт зүйлийг, гүн хөх хайрс хучиж эхэлж байлаа. Дээрээс нь эхлээд хөх өнгийн гэрэл доош урсана.
Энэ бол Гэгээнтэн зэрэглэлийн Луугийн цуст дайчны Луугийн хувирал! Луугийн цуст дайчны оргил түвшин!
Тэрээр гараараа Харгислагч лууны сүүлий ороон авлаа. Уулны хэмжээтэй Харгислагч луу ууртайгаар архиран, сүүлээ чөлөөлөхийг оролдов ч, Линлэйг тавиулж чадахгүй байлаа. Энэ бол Гэгээнтэн зэрэглэлийн Луугийн цуст дайчны аймшигт хүч.
“Ааарррр!”
Хүчтэй, тэсрэлтэт архираад, Линлэй уулны хэмжээтэй Харгислагч лууг сүүлнээс нь барьж байгаад газарт савлаа.
“Бам!” Харгислагч луу газар хүчтэй мөргөвөл, газар даруй чичирхийлж, олон бул чулуу болон модод бул үсэрлээ.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.