Чөтгөр бурхдын домгууд 187

Чөтгөр бурхдын домгууд – 187

Сурталчилгаа
5 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 187 – Зөрчилдөөн

Не Ли нүдээ хурцлав. Алгандаа тэрээр Арван Мянган Чөтгөрийн Араатны Байгуулалтын бүх хүчийг харам үгүй цуглуулан ашиглана.

Таас.

Тэнгэр газар доргиж аймшигтай дуу, түүний чичирхийлэл эргэн тойронд тархаж эхэллээ. Тэр даруй бүх хүний хүч тэрхүү чичирхийллээс болж тэнцвэрээ алдаж эхлэв. Тэр ч бүү хэл эргэн тойрны барилгуудад ан цав үүсч, зарим нь нуран уналаа.

Ямар их хүч вэ?

Энэ хүчинд эгэл жирийн хүн хүрч чадахгүй.

Е Зонг болон бусад Хар Алтан зэрэглэлийн хүмүүсийн царайны хувирал өөрчлөгдөв. Энэ хүчтэй нүүр тулсан хэн ч болов тэр дарүй тоосонцор болон замрхан алга болно гэдгээ мэдэрлээ.

Лон Ша энэхүү хүчтэй нүүр тулгараад царай нь цав цагаан болон хувирав. Гарны арьс нь задран булчингууд нь гарч ирлээ. Энэ хүч ямар ч хүчтэй хүний биеийг устгахаар байх бөгөөд луугийн биеийг нь ч устгаж эхлэв. Лон Ша энэхүү аймшигт хүчтэй тулгараад даруй биендээ байсан хэдэн эрдэнэсээ идэвхижүүлэв.

Таас, Таас, Таас.

Эрдэнэс бүр үнс болон хувирав. Энэхүү эрдэнэсүүдийг Чөтгөрийн ноёнтон өөрийг нь Домгын зэрэглэл хүрэхэд бэлэглэсэн билээ. тэнгэрлэг хамгаалагч хуягыг ч мөн тэрээр өгсөн.

Гэхдээ энэхүү хамгаалалтууд Арван Мянган чөтгөрийн байгуулалтын хэсэг хүчийг хамгаалаад үнс болон нуран унацгаав

Лон Ша хэзээ ч Арван мянган чөтгөрийн араатны хүч ийм өндөрт хүрнэ гэж төсөөлөөгүй. Домгын зэрэглэлийн эрдэнэсүүд хүртэл үнс болон нуран унаж байна шүү дээ.

Таас.

Лон Ша хэдэн зуун метр нисэн одоод зогсч чадалгүй унав. Түүний цээжинд хүнд шарх үүсч амьсгал авахад бэрх байлаа. хувцас нь хэдэн хэсэг сийчигдэж бие нь шархаар бүрхэгдэв. Тэрээр одоо маш өрөвдөлтэй байдалтай харагдах бөгөөд Домгын зэрэглэлийн эрдэнэсүүдээ гаргуунд нь гаргаагүй бол Лон Ша аль хэдийн үхсэн байх биз.

Хүч нь Домгын зэрэглэл хэдий ч Арван Мянган Чөтгөрийн араатны байгуулалтын ганц ч довтолгоог гадны тусламжгүй хамгаалж чадсангүй.

Лон Ша нүдэнд айдас хүйдэс төрж эхэллээ. тэрээр өөрийнхөө хүчээ арай өндрөөр үнэлж байж.

Е Зонг болон бусад хүмүүс Лон Шаг ийм хүчтэй байна гэж төсөөлсөнгүй. Харанхуйн бүлгэмийн хоёрдугаар хүн ийм хүчтэй байхад Харанхуйн бүлгэмийн хамгийн хүчирхэг хүн Чөтгөрийн ноён ямар аймшигтай хүчтэй байх бол?

Лон Ша цээжээ барин, томоор амьсгал аван, цонхийсон царайтай авч хүндэтгэлтэй аргаггүй хэлэв. “Энэ Арван Мянган Чөтгөрийн Араатны байгуулалт үнэхээр нэртэй эд юм. Хэрэв намайг хамгаалах эрдэнэсүүд байгаагүйсэн бол би аль хэдийнээ үнс болоод хувирчихсан байх байсан биз. Би чамаас нэг цохилт даасан учраас Чөтгөрийн ноёнтой хамт чамайг Харанхуйн бүлгэмд ирэхийг чинь хүлээж байя. Гурван сарын дотор бидэн дээр ирэхгүй бол чамайг өөрсдийн биеэр ирж залахаас.”

Ийнхүү хэлээд Лон Ша Гю Шаг барин нисэн одов. Тэрээр нүд ирмэх зуур алга боллоо.

Лон Ша болон Гю Шаг зугатаахыг хараад Не Ли нүдээ хурцлав. Тэрээр Арван Мянган Чөтгөрийн Араатны байгуулалтаа ашиглах аваас Лон Ша болон Гю Ша нарыг энд үлдээж чадна. Гэсэн хэдий ч Лон Ша болон Гю Ша нарыг хөнөөх аваас Не Ли Чөтгөрийн Ноёнг өөрийн биеэр ирэх болвуу хэмээн эмээнэ. Лон Ша ийм хүчтэй байхад Чөтгөрийн Ноён улам хүчтэй байх ёстой. Түүнчлэн тэр хүн хэдэн ч удаа Сүнсний ордны техникийг ашигласан. Е Могоос ч хүчтэй байх боломжтой. Лон Ша болон Гю Ша нар үхсэнийг дуулаад Яруу Алдрын хотод галзууран улам гамшиг дагуулах эрсдэлтэй.

Яг одоо Лон Ша өөрийнх нь хүчнээс айсан учраас гурван сарын хугацаа өгч зугатаав. Гурван сар богинохон ч гэсэн Не Ли хүчээ хэдэн шат ахиулах боломжтой. Тэр үед түүнчлэн Е Мо ноёнтон ирэх учиртай.

Лон Ша өөрийг нь Сүнсний ордны техник хэдэн удаа ашиглан дахин амилсан гэж бодсон. Тиймээс тэрээр Не Лигээс айж байгаа. Гурван сарын хугацаа өгсөн учраас хэлсэн үгэндээ хүрэх биз.

Не Ли хөмсгөө зангидан хэлэв. “Гурван сарын дараа уулзая даа.”

Е Зонг болон Е Сью нар Не Лигийн хажууд буув.

Е Зонг санаашрав. “Тэр Лон Ша 3-одтой Домгын зэрэглэлийн дайчин бололтой. Дээр нь Чөтгөрийн ноён байгаа. Энэ хүмүүс Яруу алдрын хот уруу дайрах юм бол тэднийг зогсоох хэцүү байх.”

Е Сью болон бусдын зүрхэнд айдас төрөв Не лигийн ганц цохилт маш хүчтэй. Гэвч энэ Лонг Шаг алж дийлсэнгүй. Лонг ша үнэхээр хүчтэй юм. Нууцлаг Чөтгөрийн ноёны хувьд улам хүчтэй байх нь тодорхой.

“Бид Харанхуйн бүлгэмээс айж байгаа, тэд ч биднээс айж буй. Бидэнд Е Зонг мөн Е Мо ноён бий. Бид үхэх сэхэхээ үзвэл тэд ч мөн хүнд хохирол амсана.” Не Ли хэлэв.

“Не Ли чи үнэхээр Сүнсний ордны хүчтэн биш үү?” Е Зонг Не Ли уруу хэлэв. Өмнө нь Не Ли ба Лонг ша хоёрын яриаг Е зонг ойлгож ийнхүү хэлэв.

“Сүнсний ордны техник ашигласан хүн шөнө бүр сүнсээ шатаалгаж буй мэтээр шаналдаг. Би тийм муу ёрын зүйл хийхгүй. Би зүгээр л бусдаас ухаантай. Мөн домогт тэнгэрлэг ухаанаа нээсэн.” Не Ли шалтаг олж хэлэв..

Тэнгэрлэг ухаан аа? Е Зонг болон бусдын толгойд юу ч орж ирсэнгүй. Гэхдээ яаж ч бодсон Не Ли Сүнсний орд ашигласан хүн мэт харагдахгүй нь.

“Сүнсний орд ашигласан хүн Домгын зэрэглэлийн оройд дөхсөөр л байдаг. Тэд нэг шат ахисаар л байна. Тэд энэ шатыг л давах аваас улам дээд оргилд хүрэх боломжтой. Чөтгөрийн ноён харин тэр оргилд маш дөхүү очсон болвуу.” Не Ли хэллээ. Энэ Чөтгөрийн ноён гэгч нууцлаг хүн Не Лид дарамт учруулна. Хэрэв Яруу алдрын хотыг хамгаалахыг хүсвэл Чөтгөрийн ноёныг ялах шаардлагатай.

Сүнсний хөгжлөө нэмэгдүүлэх арга чарга олох хэрэгтэй.

Е Зонг болон Е Сью нар холоос харав. Яруу алдрын хот улам том асуудалд орох болчихлоо. Е мо үргэлж ирэхдээ хөмсгөө зангидсан ирдэг байсныг Е Зонг одоо л ойлгов. Е Зонг түүнийг хаашаа явж байгааг мэдэхгүй ч Харанхуйн бүлгэмийг мөрдөн тэдний нууцуудаас судалдаг гэдгийг мэднэ.

Ариун Гэр бүл мөхөж, Харанхуйн бүлгэм ухрав. Яруу алдрын хотод энэ сайн хэрэг.

Эргэж харвал энэ газар тулаан болсон учраас эмх замбараагаа алдав. Олон гэр бүлийн хохирол багаггүй байлаа. Гэхдээ Е Зонг мэдээжийн хэрэг энэ асуудлуудыг зохицуулж чадна.

Не Ли гурвсан сарын хугацааг бодхоор яарч эхэллээ. Харанхуйн бүлгэм өөрийнх нь хооронд тулаан явах нь ойлгомжтой. Энэ Чөтгөрийн ноён Домгын зэрэглэлийн оргилд хүрсэн хүн.

Хэдэн мянган бээрийн цаана ууланд Лонг Ша Гю Ша хоёр бууж шинэхэн цасан дээр мөрөө гаргалаа.

“Лон Ша, шарх чинь яаж байна?” Гю Ша асуув. Лон Ша бол луугийн дуамтай хүн. Гэхдээ Арван мянган чөтгөрийн араатны цохилтонд тэрээр хүндээр шархадсан. Арван Мянган чөтгөрийн араатны байгуулалтын хүчийг эргэж дурсвал Гю Ша айна.

“Энэ Арван Мянган чөтгөрийн араатны байгуулалт ийм хүчтэй байна гж бий төсөөлсөнгүй. Бараг миний сүнсний тойронг бутраахаа шахлаа.” Лон Ша гашуунаар инээмсэглээд хэлэв. “Би гурван Домгын зэрэглэлийн эрдэнэс ашигласан ч гэсэн биенд минь учирсан гэмтэл дэндүү их юм. Ийм гэмтэлтэй хоёр жилийн дараа л бүрэн эдгэрэх байх. Миний ирээдүйн сүнсний хөгжилд энэ том саад болох нь дээ.”

Лон Ша цээжээ барин ханиалгав. Ханиалгавал амнаас нь цус гоожин шинэхэн цасыг улаанаар ббудав.

“Тийм ноцтой гэж үү?” Гю Ша цочирдов.

“Сүнсний хөгжлийн замналаа эхлүүлсэнээс өдийг хүртэл Чөтгөрийн ноёноос өөр олон хүн намайг гэмтээж чадаагүй. Гэхдээ би өнөөдөр гэмтлээ. Тэр Арван Мянган чөтгөрийн араатны байгуулалтыг ийм сүрхий гэж хэн мэдлээ.” Лон Ша Хэллээ, “Миний бодлоор Арван Мянган чөтгөрийн араатны байгуулалт ердийн Домгын зэрэглэлийн хүнийг алчихаж дөнгөнө гэж боддог байсан. Би өөрийн биеийн хөгжлөөр тэсч гарах боломжтой гэж бодсон ч би эндүүрчээ.”

“Тэр Арван мянган чөтгөрийн араатны байгуулалтыг удирдаж байгаа хүн маш аюултай юм. Ирээдүйд тэр хүнээс болгоомжлох хэрэгтэй.” Лон Ша дороо айж байлаа. Яруу алдрын хотоос эсэн мэнд зугатаасандаа тэрээр баярлана. Аз болж бие нь хүчтэй байсан учир зугатааж чадав. Эс бөгөөс шархаа дийлэхгүй үхэх аюултай байлаа.

“Мэдлээ.” Гю Ша толгой дохив. Сая болсон зүйлсийг бодвол шилэн хүзүүгээр нь хүйт даалаа. Лон Ша Арван Мянган чөтгөрийн араатны байгуулалтанд алуулахаа шахав. Амьд үлдсэн нь өөрийнх нь хувьд ч мөн азтай хэрэг.

“Бид Харанхуйн бүлгэмдээ очоод доорх хүмүүст гурван сар гарахгүйг сануулах хэрэгтэй. Чөтгөрийн ноён гарч ирвэл бид дараа нь юу хийхээ шийднэ.” Лон Ша хэллээ. Тэрээр Не Лигээс ихээхэн айв. Тэр хүн Сүнсний ордны хүчтэн байх боломжтой. Хэрэв Чөтгөрийн ноён ирэхээс өмнө Не Ли элдэн хөөвөөс тэрээр үхэх нь гарцаагүй. Түүнчлэн одоогийн хүч нь ердөө нийт хүчнийх нь аравны нэгтэй тэнцэж буй. Е Зонг ирсэн ч түүнийг хөнөөх боломжтой.

Тэр хоёр тэр газраа хэсэг хугацаанд амраад Харанхуйн бүлгэмийн төв байр уруу яаран орлоо. Тэд гадагш үлдэж удах тусам эрсдэлтэй.

Хотын захирагчийн эдлэн том тулаанд орсон учраас балгас болов. Яруу алрын хотын хүмүүс АРиун Гэр бүлийг хотоос урваж, Харанхуйн бүлгэмтэй нэгдсэнийг дуулав. Тэд бүгдээрээ Ариун Гэр бүлийг хараан зүхэж байв. АЗ болж Ариун Гэр бүл мөхсөн нь яамай. Харанхуйн бүлгэм ч мөн Яруу алдрын хотоос ухарлаа. Харанхуйн бүлгэмийн хоёр хүчтэн хүнд шархадан зугатаасныг ч тэд мөн сонсов.

Энэ сэдвийн талаар хамгийн их яригдсан хүн бол Не Ли, тэрээр Арван Мянган чөтгөрийн байгуулалтыг удирдаж байсан хүн. Не Ли тусламжтай Харанхуйн бүлгэм зайлуулагдсан. Чөтгөрийн араатны сүрэгтэй таарсан, Харанхуйн бүлгэмтэй тулалдсан гээд Не Лигийн нэр алдар хотдоо Е Мо ба Е Зонгийн удаад л бичигдэнэ.

Олон хүмүүс Не Лиг дараагийн хотын Захирагч болно гэж боддог. Е Мо болон Е Зонг нар нийлж түүнийг бэлдэж байна гэж таамаглаж байна. Тэрээр дараагийн хотын захирагч болдоггүй юм гэхэд Е Зонгийн хүргэж болно. Е Ханы хувьд хотоос урвасан учраас хүн бүрийн жигшилийг хүлээв.

Харанхуйн бүлгэмийн хүч бүгдэнгийн зүрхэнд сийлэгдсэн ч Е Мо ноён ирвэл Чөтгөрийн ноёныг ялах аргатай байх нь дамжиггүй.  Яруу алдрын хотын ирээдүй гэрэлтэй байна. Тэд үүнд итгэж найдаж байлаа.

Е Зонг, Е Сью болон бусад хүмүүс тулааны дараах ажлуудыг зохицуулна. Сяо Нин Арь болон бусад хүмүүс өөрсдийнхөө гэр уруу буцацгаав.

Яруу алдрын хотын уулсын хөндийгөөр наран ээж туслаа. Энэ тулааны дараа энх тайван тогтов. Нуран унаж сүйдсэн барилгууд дахин сэргэж, шинэ амьдрал цэцэглэж эхэллээ.


Өмнөх хэсэг

Дараагийн

5 comments on “Чөтгөр бурхдын домгууд 187”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.