Чөтгөр бурхдын домгууд 186

6 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 186 – Сүнсний ордны техник

Таас, Таас, Таас

Уул мэт сүүдрийн дүрсүүд Гю Ша болон эргэн тойрныг нь бөмбөгдөв. Гю Ша энэхүү дайралт болгон нь өмнөхөөсөө хэд дахин илүү хүчтэй болж байгааг мэдэрч эхэллээ.

Энэхүү аймшигт хүч нь Гю Шагийн тэсч гарах зүйл биш билээ.

Чөтгөрийн хүчтэй байгаа хэдий ч гэсэн хүч нь удалгүй хязгаартаа хүрч эхлэв. Гю Шагийн булчингууд сийчигдэн урагдаж байгааг мэдэрлээ. Хэрэв энэ үргэлжлэх юм бол бие нь бяцрах юм.

Энэ бол Арван Мянган чөтгөрийн араатны байгуулалтын хүч.

Не Ли зөвхөн байгуулалтын аравны нэг хүчийг нь ашиглаж Гю Шаг алах гэж буй нь энэ юм.

Үүнийг харсан Шэн Хонг голдоо ортол айлаа. Тэрээр гялбаа болон зугатаах гэж оролдов. Энэ мөчид тэрээр Яруу алдрын хотоос зугатаахыг л хүснэ.

Е Зонг Шэн хонгийг анзааралгүй орхино гэж байхгү. Шэн Хонгийг зугатаах гэж оролдож байгааг хараад тэрээр дотроо санаашрав. Хэрэв одоогийн ийм нөхцөл байдалд хүрэх байсан юм өмнө нь яах гэж тийм шийдвэрийг гаргав. Е Зонг гартаа байсан илдээ зугатаж буй Шэн Хонг уруу чиглүүлэв.

“Чи урваснаас хойш чамд энд байгаад байх зай үлдээгүй.”

Е Зонг одоо Домгын зэрэглэлийн хүн болсон. Шэн Хонг үүнийг тэсч чадахгүй.

Шүү.

Илд нь Шэн Хонгийн илдийг сүлбэв.

Шэн Хонг цээжиндээ сүлбүүлсэн илдээ харав. Тэрээр ийнхүү үхнэ хэмээн хэзээ ч төсөөлж байгаагүй. Дотор нь байсан их агуу зорилго бүхэн утаа болон замхарлаа. Энэ мөрөөдөл л байсан юм банйа. Тэрээр үхсэнээр зуу зууны настай Ариун Гэр бүл гарт нь мөнхлөө.

Шэн Хонг санаашрав. Тэрээр нүдээ аажмаар анив. Тэрээр юуг буруу хийсэн юм бол? Энэ ингээд төгсгөл нь юм байна. Түүний хүч биенээс нь аажмаар гарч тэнгэрээс унав.

Бусад овгийн ахлагч нар Шэн Хонгийн үхлийг гэрчилэв.

Гю Ша л ганцаар амьд үлдэж их өвдөлтийг мэдэрч байв. Тэрээр уул мэт сүүдрийн дүрсүүдээс мултран гарах гэж хичээнэ. Гэхдээ хичнээн их хичээсэн ч гэсэн уул мэт дүрсүүд нь цуцашгүй их хүчтэй байж өөрийг нь ганц ч алхам урагшлуулахгүй нь.

Гю Шаг алсан нь Яруу алдрын хотод илүү аюулгүй байх болно.

Не Ли хүйтнээр амьсгалаа гарган Арван Мянган чөтгөрийн араатны байгуулалтын хүчийг нэмлээ.

Гю Ша гарцаагүй үхэх болов.

Гэнэтхэн их тэсрэлт сонсогдов. Уул мэт сүүдрийн дүрсүүд замхран алга боллоо. Гю Шагийн дэргэн нэгэн хүн гарч ирэн түүнийг барьж аваад тэнгэрт дүүлэв.

Тэр Арван мянган чөтгөрийн араатны байгуулалтыг эвдэж чадлаа юм гэж үү? Энэ залуу магад жинхнээсээ Домгын зэрэглэл хүрсэн бололтой.

Не Ли цагаан нөмрөг өмссөн залуугийн нүд уруу харав. Энэ маш царайлаг залуу байв. Харанхуйн бүлгэм дотор Гю Шагаас хүчтэй хоёр хүн бий.

Тэр хоёр хүмүүсийн нэг нь энд ирнэ гэж санасангүй шүү.

Гю Шагийн амь аврагдах тэр агшинд Е Зонг хүйтнээр хэлэв. “Зугатаах гээ юу? Тийм ч амар байхгүй л болвуу.” Цаст салхин их мич чөтгөрийн сүнс ба түүний үүсгэсэн цаст салхин шуурга тэрхүү залуу уруу чиглэнэ. Тэр мөчид Цаст салхин бурханлиг сахиус хажууд нь цагаан нөмрөгтэй залууг барин авах гэж оролдов.

Гю Ша нүдээ нээвэл цагаан нөмрөгтэй залууг харав. Тэрээр санаа амраад хэлэв. “Лон Ша, энд юу хийж байгаа юм бэ?”

Цагаан нөмрөгтэй залуу хариулсангүй. Харин харцаа Арван мянган чөтгөрийн араатны байгуулалтын голд байгаа хүн уруу чиглүүлэв. Тэрээр нууцлагаар инээмсэглээд хэллээ. “Е Могоос гадна дахиад нэг сонирхолтой хүн гараад иржээ. Чөтгөрийн ноён энэ залууг сонирхоно гэж би итгэж байна.”

Е Зоногийг хараад, мөн Цаст салхин бурханлиг сахиусыг хараад цагаан нөмрөгт залуу ханцуйгаа хөдөлгөвөл хоёр нууцлаг чулуу унав. Энэхүү хоёр нууцлаг чулуу хэлбэр дүрсгүй энергийг үүсгэн гэнэтхэн тэсэрлээ. Энэхүү тэсрэлтийн нөлөөлөл нь Цаст салхин бурханлиг сахиусыг хэдэн алхам ухрахад хүргэж тэнцвэрийг нь алдуулав. Е Зонг харин амнаасаа цус алдан хойш шидэгдэв.

Хэн ч энэ хоёр чулууг ямар чулуу гэдгийг мэдэхгүй. Гэдхээ маш хүчтэй энергийг тэрээр агуулна.

Цагаан нөмрөгтэй залуу тайван байж Не Ли уруу харан асуув. “Чамайг хэн гэдэг юм бол? Сүнсний ордны техникээр хэдэн удаа орж байсан? Миний бодлоор энэ тулааныг үргэлжлүүлэх хэрэггүй. ХЭрэв чи сонирхож байвал манай Харанхуйн бүлгэмд очиж Чөтгөрийн ноёнтой уулзаж болно шүү. Чиний айлчлалыг бид хүлээж байх болно.”

“Сүнсний орд” гэсэн үгийг сонсоод Арван мянган чөтгөрийн араатны байгуулалтын голд байсан Не Лигийн хараа өөрчлөгдөв. СҮнсний ордны техник бол маш хэрцгий техник. Энэхүү техникийг хэрэгжүүлэхийн тулд тоо томшгүй олон хүүхдийг тахилд өргөн, золиосонд гаргаж өөрийнхөө сүнсийг нэг хүүхдэд оруулснаар шинэ амьдралтай болдог юм. Сүнс чинь устаагүй тохиолдолд хэдэн ч амьдралаар амьдрах боломжтой. Мэдээж энэхүү техникийн сөрөг нөлөө бий. Энэ нь техникийг ашиглавал сүнс нь шатаж буй мэт маш хүчтэй шаналж шинэ бие нь маш амархан гэмтдэг болно.

Не Ли шиг ийм ганц хүүхэд хэмжээлшгүй мэдлэгийг ашиглан Арван Мянган чөтгөрийн араатны байгуулалтыг зуржээ. Цагаан нөмрөгт залуугийн хувьд Не Ли Сүнсний ордны техникийг ашигласан байх ёстой. Эс бөгөөс тэрээр ийм их зүйлийг амжуулах боломжтой. Гэхдээ цагаан нөмрөгт залуу Не Лиг Түр зуурын чөтгөрийн сүнсний номоор буцаж амьдралдаа ирсэнийг мэдэхгүй. Сүнсний ордны техникийг тэрээр ашиглаагүй билээ.

Сүнсний ордны техник маш нууцлаг билээ. Цөөхөн хэдэн түүнийг сонссон хүнээс өөр мэддэг хүн үгүй.

Домгын зэрэглэлийн оргилд хүрсэн хүмүүс сүнсний хүчээ цааш хөгжүүлэхэд тун бэрх болдог. Хүний бие аажим аажмаар хөгшрөн дахин даваа давах боломжгүй болдог байна. Тоо томшгүй гоц ухаантнууд харамсал дүүрэн үхэж байсан. Эцсийн эцэст нэг гоц ухаантан энэхүү хязгаарыг даван туулах арга замыг бодоод Сүнсний ордны техникийг зохиосон юм. Сүнснээ хадгалж шинэ биенд орох энэхүү техникийг зохиосон билээ. Тэд сүнсний хүчгүй шинэ биенээс дахин эхлэх боломжтой болдог байна. Ингэснээр Домгын зэрэглэлээс гарахад улам ойртох боломжтой болдог.

Харанхуйн Бүлгэмийн эздүүд бүгдээрээ өөрсдийгөө Чөтгөрийн ноён гэлцдэг. Чөтгөрийн ноён ч мөн Сүнсний ордны техник ашигладаг юм биш биз?

Цагаан нөмрөгт залуу Харанхуйн бүлгэмийн хоёрдугаар дарга Лон Ша.

Не Ли энэ залууг явуулж бол болохгүй. Эс бөгөөс эцэс төгсгөлгүй асуудал ирнэ. ЭНэ цагаан нөмрөгт залуу дор хаяж Домгын зэрэглэл хүрсэн бололтой.

“Надтай ярилцмаар байна уу? Болно. Гэхдээ миний нэг цохилтыг даагаад гарчих.” Не Ли тайвнаар хэлээдАрван Мянган Чөтгөрийн араатны бүх хүчийг гаргав. Тэрээр одоо өмнөх шигээ яараагүй учраас бүх хүчийг нь гаргах завтай байлаа.

Арван мянган чөтгөрийн араатны байгуулалт хурднаар эргэв. Мөн арван мянган Хар Алтан зэрэглэлийн чөтгөрийн араатнууд тэнгэрт гарч ирэв. Тэдний энерги нэг цэгт удалгүй цугларав.

“Хаха, мэдээж. Хүчтэнгүүд хүчээрээ л хоорондоо харилцдаг шүү дээ.” Цагаан өмсгөлт залуу бахархалтайгаар хэлэн тэнгэр уруу харав. Тэрээр өөрийнхөө хүчинд итгэдэг. Удахгүй Домгын зэрэглэлийн оройд хүрэхээс хойш юунаас нь айх билээ?

Энэ цагаан өмсгөлт залуу зогссон газраа бат бэх зогсвол хувцас нь салхин хуйлрана. Хэрэв анхаарлаа хүн хандуулвал түүний хар нүд, уран хөмсөг бүгд тансаг дээд оршихуйг илтгэнэ.

Хэн ч энэ хүний хэн гэдгийг мэдэхгүй, энэ хүний царай олон охидыг өөртөө татахаар сайхан байлаа.

Не Ли хүйтнээр энэ хүнийг харав. Хэрэв тэрээр энэ хүнийг Яруу алдрын хотын гудамжинд харах аваас энэ хүнийг Харанхуйн бүлгэмийн Лон Ша гэж хэзээ ч болдохгүй.

Лон Ша зугатаах гэж оролдвол Не Ли Арван Мянган чөтгөрийн араатны байгуулалтыг ашиглаж болох ч Арван Мянган чөтгөрийн араатны байгуулалт үр дүнгээ өгөхгүй л болвуу.

“Лон Ша, болгоомжтой. Арван Мянган чөтгөрийн араатны байгуулалтыг битгий басамжлаарай.” Гю Ша хурдан сануулав.

Лон Ша хүйтнээр хэлэв. “Би энэ байгуулалтыг надад юм хийж чадна гэж бодохгүй  байна.” тэрээр удахгүй Домгын зэрэглэлийн хүчтэн болно. Тэрээр цэвэр луугийн цустай биетэй ба олон эрдэнэсээр хамгаалуулсан. Энэ байгуулалтаас айх зүйл юун? Тэрээр Арван Мянган чөтгөрийн араатны байгуулалтын хүчийг мэдрэх цаг болсон.

Домгын зэрэглэл уруу орсон хүн бүхэн энэ ертөнцийн оргил юм. Тэдний хувьд Домгын зэрэглэлийн дайчин бурхан мэт болдог. Ийм их өндөрлөгт оршдог хүн сэхүүн зан гаргаж Арван Мянган Чөтгөрийн араатны байгуулалтаас айх хэрэг юун.

Не Ли Домгын зэрэглэлийн дайчдын энэхүү бодлыг ойлгож буй. Хүн төрөлхтний хувьд тэд хамгийн хүчирхэг нь. Тиймээс тэд хүчээ сорихыг хүсэх нь мэдээжийн хэрэг.

Лон Шагийн хэмжээлшгүй хүчийг хараад Не Ли инээмсэглэв. Лон Ша өөрийнх нь Домгын зэрэглэл хүрэх еийг бодогдуулав. Тэрээр тэр үед бүх зүйлийг басамжилж байдаг байлаа. Гэхдээ тэрээр хэдэн чөтгөрийн араатанд хөөгдөж бүхэл ертөнц даяар зугтааж санаандгүй байдлаар Түр зуурын Чөтгөрийн араатны номонд орно гэж яаж мэдэх билээ. Түүний дараачаар тэрээр эрдэм мэдлэг гэдэг нь хязгааргүй. Өөрөөс нь илүү хүчтэй хүн үргэлж байдгыг санах болсон

“Тийм бол миний цохилтыг амс.” Не Лигээс гэрэл цацран байгуулалтыг удирдан намуухнаар орилов.

Арван Мянган чөтгөрийн араатны байгуулалт бүхэл арван мянган чөтгөрийн араатны хүчийг агуулсан. Не Ли Алгаа урагшаа болгон түлхвэл эргэн тойрон дахь газар харанхуй болон үймж эхлэв.  Энэхүү аймшигт дарамт Лон Ша уруу ойртож эхэллээ.

Энэ аймшигт хүчийг мэдрээд Лон Ша хөмсгөө зангидав. Энэ хүч Домгын зэрэглэл хүрснээс нь хойш тулгарсан дээд хүч билээ.

“Ашгүй чи ирлээ.” Лон Ша айсангүй. Бүх хүчээ биендээ цуглуулав. Булчингууд нь хэдэн дахин томсч, урт сүүл нуруунаас нь ургаад гараад ирлээ. Түүний далны булчингууд нь урагдан шинэхэн далавчууд ургаж эхэллээ .Домгын зэрэглэлийн дайчны хувьд энэ хүчнээс хулчийн зугатаах аваас дахин хэзээ ч домгын зэрэглэлээс ахих боломжгүй болох юм.

Лон Шагийн нэгдсэн чөтгөрийн сүнс бол Алтан далавчит Луугийн сүнс билээ. Энэ нь жинхэнэ луугийн цустай чөтгөрийн сүнс. Е Зонгийн Хар Хайрст Газрын луугаас хавь илүү хүчтэй.

“Чиний Арван Мянган Чөтгөрийн Араатны байгуулалт ямар хүчтэйг харья л даа.” Лон Ша ийнхүү хэлэв. Тэрээр Луугийн овгийн хүчирхэг биетэй. Тиймээс Арван мянган чөтгөрийн байгуулалт өөрийг нь яаж ч чадахгүй хэмээн бодно.


Өмнөх хэсэг

Дараагийн

 

Сурталчилгаа

6 comments on “Чөтгөр бурхдын домгууд 186”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.