Чөтгөр бурхдын домгууд 185

Чөтгөр бурхдын домгууд 185

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 185 – Гю Ша

Таас, Таас, Таас

Хүчтэй сүнсний хүчний давалгаа Е Зонгийн гишгэсэн газраас тал тал тийш давалгаалав. Е Зонгийн хөл доор хүчтэй цасан шуурга бүрэлдэж эхэлнэ.

Е Зонг агаар дээр зогсоно. Тэрээр аажмаар Гю Ша уруу чиглэлээ.

Энэ Цаст салхин гэр бүлийн Ул мөргүй Цаст салхин техник. Энэхүү техникийг гүйцэтгэж чадах хүмүүс дор хаяж Домгын зэрэглэл байдаг. Е Зонг үнэхээр Домгын зэрэглэл хүрлээ юм гэжүү?

Гю Ша хүүхэн хараа агшив. Е Зонг Гю Шагийн хүчийг мэднэ. Гю Ша Домгын зэрэглэлийн оройд байдаг. Домгын зэрэглэлийн орой хүрсэн хүчтэй дайсантай нүүр тулсан ч гэсэн Е Зонгийн зүрхэнд айдас үл төрнө. Хүчтэй тулалдах хүсэл Е Зонгийн эргэн тойронд бүрэлдэж эхэллээ.

Яг одоо Е Зонг мэргэжлийн тулааны оюуны байдалд оров. Алхах тутамдаа түүний бие тэнгэр ба газартай нэгдэн бүхэл нэг бие болов. Энэхүү нууцлаг байдал бодит Домгын зэрэглэл билээ. Е Зонг өөрийгөө хэзээ ч яг энэ чухал мөчид Домгын зэрэглэлд хөл тавина хэмээн бодоогүй.

Е Зонг агаар дээр гишгэхийг хараад бусад гэр бүлийн гишүүд бүгдээрээ цочирдов. Тэд бүгдээр уухайлан баярлцагаалаа. Гю Ша шиг хүчтэй хүчтэнтэй нүүр тулаад тэд цөхрөнгөө барж байсан юм. Одоо Е Зонг бурхан мэт өмнө нь гараад ирлээ.

Е Зонг тэдний зүрхэнд бурхан мэт хүчтэй. Тэд бүгдийн хувь тавиланг тэрээр гартаа атгаж байгаа билээ.

“Яруу алдрын хотод минь хууль бусаар хөл тавьсан хүмүүс үхэх учиртай.”

Е Зонгийн нурууг хараад Не Ли уочирдов.  Е Зонгийг тэрээр энэ мөчид Домгын зэрэглэлд хүрнэ хэмээн тэрээр бодоогүй. Тэр үнэхээр Яруу алдрын хотын хамгаалагч гэсэн нэрээ хамгаалж авч үлдлээ. Ийм хүчтэй хүнтэй тулгараад Е Зонгийн дотор сэтгэл, оюун бодолд хувьсал үүсч тэрээр Домгын зэрэглэлийн хүчтэн болсон юм.

Е Зонг хүчтэй тулалдах хүслэнгээ нэг цэгт төвлөрүүлэн сэлмээрээ Гю Ша уруу чичлэв. Энэхүү хүчтэй энерги яг л тэнгэрийг уран тасдах хүсэлтэй мэт санагдана.

Е Зонгийн сэлмийн дайралтыг хараад Гю Ша хүйтнээр хэлэв. “Домгын зэрэглэл чи хүрлээ ч гэсэн миний өрсөлдөгч чи бишээ.”

Тэр даруй хар өнгийн атга лугаа адил хэмжээтэй хар бөмбөлгүүд эргэн тойронд нь бүрэлдэж эхлэв. Энэхүү хар өнгийн бөмбөлгүүд гэнэтхэн Е Зонг уруу давшилан урагшиллаа.

Е Зонг одоо тэрхүү нууцлаг тойронд орсон учраас өөдөөс нь ирэх хар өнгийн бөмбөлгүүдийг солир лугаа зүйрлэм хурданаар сэлмээрээ цавчив.

Мөст гялбаа сэлмийн аура.

Е Зонгийн гарт байсан илд хэд хэдэн газар хожуу дүрс болон үлдэж хар бөмбөлгүүдийг цавчив.

Таас, Таас, Таас.

Эрчим хар бөмбөлгүүдтэй мөргөлдвөөс хэнгэрэг хагалам хүчтэй тэсрэлтүүд сонсогдов.

Е Зонг өөрийнхөө одоогийн хүчээр Гю Шагийн өрсөлдөгч байж чадахгүй хэмээн бодсон. Тиймээс тэрээр өөрийнхөө хүчээ давуулан хүчээ гаргав. Гэтэл Е Зонг энэ хар бөмбөлгүүдээс авч үзвэл дайсан нь Домгын зэрэглэл хүрээгүйг мэдэрлээ.

Гю Са хүйтнээр амьсгалаа гаргаад хар өнгийн галыг алганаасаа гаргалаа.

Энэ мөчид Е Зонг Гю Шагийн алганд ямар нэгэн зүйл нуугдсан байгааг анзаарлаа. ЭНэ бол хар луугийн гал юм. Мөс ба гал хоёр бие биенээ дарамтлан хуулийнхаа дагуу сөргөөцөлдөв.  Цаст салхин бурханлиг сахиусыг дарамталж чадсан нь аргаггүй юм.

“ЦҮ цү, энд хөгжилтэй зүйл тохиолдохгүй юм байна. Би ингээд явья даа.” Гю Ша хэрэв үргэлжлүүлэн тулалдах аваас Е Зонгийн өрсөлдөгч байж чадахгүй гэдгээ мэдлээ.

Гю Ша гэнэтхэн гялбаа болон хувиран хэдэн зуун метрийн цаана гарлааа. Хоёр гар нь тамга үүсгээд хар өнгийн хуйлрааг Ариун Гэр бүлийн Хар алтан зэрэглэлийн хүчтэнгүүдийг бүрхэв.

“Тэднийг зогсоо.” Е Сью хүйтнээр хэлэв. Хар алтан зэрэглэлийн хэдэн дайчид гэнэтхэн ураглав.

Шүү, Шүү, ШҮү.

Ариун Гэр бүлийн хэдэн Хар алтан зэрэглэлийн хүчтэнгүүд хар өнгийн хуйлраа уруу орон алга болов.

Гэсэн хэдий ч амжиж хоёр Хар алтан зэрэглэлийн дайчид орж чадахгүйгээс Е Сью болон бусдын дайралтанд өртөн үхэцгээв.

“Зугатаах гээ юу? Тийм ч амархан биш байх шүү.” Е Зонг хүйтнээр хэллээ. Тэрээр Гю Шаг нэхэн хөөж байхдаа илдээрээ цавчина.

“ЯРуу алдрын хот миний хүссэн цагтаа ирж очдог газар. Намайг зогсоож чадна гэж бодож байна уу?” Гю Ша хөхрөн инээлээ. Тэрээр гараараа тамга хийн хоёрдахь Харанхуйн Орон зайн хаалгыг үүсгэв.

Үүнийг харсан Шэн Хонгийн царай хувирав. Хэрэв Гю Ша явах аваас, тэрээр сүйрнэ. Тэр даруй тэрээр бүх хүчээ  ашиглан Дүан Жианыг түлхэн Гю Ша болон бусдын зүгт Харанхуйн Орон зайн хаалга уруу Гю Шатай хамт зугатаахыг хүснэ.

“Намайг хүлээгээч.” Шэн Хонгийн зүрхэнд айдас тодорно. Тэрээр энд үхэхийг үл хүснэ.”

“Хэтэрхий оройтсон.” Е Зонгийн царай хувирав. Хэрэв Гю Ша хүссэн үедээ ирээд буцдаг бол Е Зонг Хотын захирагч байхын хэрэг юун.

Түмп, Түмп, Түмп.

Хар бөмбөлгүүд Е Зонгийг цохив. Түүний замд садаа учруулна. Цаст салхин бурханлиг сахиус мөн гараа сунган Гю Шаг барих гэж оролдов. Гэсэн хэдий ч хэтэрхий оройтжээ. Гю Шаг хэн ч зогсоож чадсангүй.

Энэ мөчид Не Ли Арван Мянган Чөтгөрийн араатны байгуулалтын дунд байлаа.  Тэрээр нүдээ нээн тайвнаар хэлэв # Явах гээ юу? Миний зөвшөөрөлгүй юу?”

Гю Ша болон бусад хүмүүс Орон зайн хаалгаар гарах гэж байх тэр хооронд Орон зайн хаалганы эргэн тойронд гурван хий дүрс мэт амьтад гарч хажууд нь гараад ирлээ.

Энэ амьтдыг хараад Гю Шагийн царай хувирав. Энд Тамын дүрснүүд энд гараад ирэх ч гэж дээ. Тамын дүрснүүд ердөө Хар алтан зэрэглэлийн нэг одтой чөтгөрийн араатнууд, мөн хүчирхэг тулааны чадваргүй ч гэлээ тэдэнд нэг онцгой чадвар бий. Энэ нь орон зайг хөлдөөх юм.

Гю Шагийн багахан нээсэн Орон зайн хаалга нь тэр даруй хөлдлөө.

“Хараал идэг гэж .” Гю ша эргэн тойрноо харвал Хотын захирагчийн эдлэнгийн хачин баганууд өнгөөр тодрон гэрэлтэж байлаа. Бусад хүмүүст энэ нь тааламжгүй мэдрэмжийг төрүүлж байв. Тэрээр өмнө нь энэ байгуулалтын талаар сонсч байсан юм. Энэ үнэхээр онцгой юм. Хавцлын чөтгөрийг энэ алж байсныг сонссон ч тэрээр үүнийг биеэрээ мэдэрч байгаагүй билээ.

Не Ли байгуулалтын төвд нь чөтгөрийн бурхан мэт нисч байлаа.

Орон зайн хаалга үгүй бол Гю Ша зугатаахад бэрх юм. Эцсийн эцэст Е Зонг болон Цаст салхин бурханлиг сахиус түүнийг ширтэнэ.

Гю Шагийн  Харанхуйн Орон зайт хаалга нээгдэхгүй байгааг хараад Шэн Хонгийн царай хувирав.

“Хмм, Орон зайн хаалга үгүй бол та нар намайг энд үлдээж чадна гэж бодож байна уу? Би та нарт багшийн минь өгсөн Цасанд улгассан чөтгөрийн хүчийг мэдрүүлье.” Гю Ша галзуу мэт хөхрөн инээлээ. Түүний бие аажмаар томрон чөтгөрийн дүрсийг олов. Хүчтэй эрчим биенээс нь гарч эхэллээ.”Е Зонг, сайн бодоорой. Намайг үлдээвэл хүмүүс чинь ихээхэн зовлон амсана шүү.”

“Чи Домгын зэрэглэл хүрлээ гээд яав гэж? Би хөдөлж эхэлвэл энд байгаа хэдэн арван Хар Алтан зэрэглэлийн хүчтэнгүүдийг алах боломжгүй хэрэг биш шүү.” Гю Ша хөхрөн инээв. “Өнөөдрийн явдлыг ингээд өнгөрөөвөл бид ажлаа бодоод мөр мөрөө хөөж болох юм. Хэрэв чи тулалдмаар байвал араа дараа нь бодоорой.”

Бусад гэр бүлийн хүчтэнгүүдийг хараад Е Зонг эргэлзэж эхлэв. Цусанд улангассан Чөтгөр бол маш нууцлаг чөтгөрийн сүнснүүд. Үүнийг элдэн хөөхөд маш хэцүү. Хэрэв Гю Ша бусад гэр бүлийн хүчтэнгүүдийг хөнөөх гэж оролдвол түүнийг барихад тун хэцүү.

“Ямар араа бодох гээд байгаа юм бэ? Би араа бодох талаар чамд заагаад өгье л дөө.” Не Ли Арван мянган чөтгөрийн араатны байгуулалтнаас сонсогдов.

Гю Ша хөндий уруу харан хэллээ. “Би Е Зонгтой ярьж байна, хүний хэрэгт хошуу дүрнэ гэнээ?”

“Чи намайг мэддэггүй бололтой. Гэхдээ өнөөдрөөс мэддэг болно оо.” Не Ли хэлвэл Арван Мянган араатны чөтгөрийн байгуулалтыг идэхижүүлэв. Тэр даруй тэнгэр хар болон Яруу алдрын хотыг харанхуй бүрхэн авлаа.

Ердөө арван хувийн хүчээр Гю Шаг хөнөөе.

Гэнэтхэн хүчтэй тэсрэлт сонсогдов.

Олон уул мэд сүүдрийн дүрсүүд Гю Ша уруу чиглэв.

Гю Ша энэхүү хүчтэй дарамтыг мэдэрвэл зугатаах гэж оролдлоо. Гэсэн хэдий ч тэрээр энэхүү хүчтэй энерги зөвхөн өөрийг нь дагаж байгааг анзаарав. Тэрээр хүйтнээр амьсгалаа гаргаад хоёр атгаа тэнгэр уруу чиглүүлэн уул мэт сүүдрийн дүрсүүдийг сарниулах гэж оролдов.

Таас.

Энэхүү хүчтэй энерги Гю Шад хүрвэл тэрээр доторх эрхтнүүдээ сийчүүлэхийг мэдрэв. Царай нь саарал болж хувиран амнаасаа ихээхэн цус урсгалаа. Тэрээр энэхүү уул мэт сүүдрийн дүрсүүдийг ийм хүчтэй байна гэж төсөөлөөгүй.

Энэхүү хүчний эсрэг тэрээр тулалдах боломжгүй. Өөрийнх нь нэгдсэн Цуст улангассан чөтгөр өөрийнх нь дайсан биш гэдгийг мэдэрлээ.

Домгын зэрэглэлийн дайчин хүртэл уул мэт сүүдрийн дүрснүүдэд дарамтлуулах байсан. Гю Ша нэн даруй хэдэн хэсэг болон тасдаагүй байгаа нь азтай хэрэг. Чөтгөрийн сүнс нь бусад ердийн араатнуудтай адил биш байгаа нь түүний хувьд азтай хэрэг. Эс бөгөөс тэрээр аль хэдийнээ үхэх байсан юм.

Гю Ша нэн даруй сандарч эхэллээ. Энэ үхлийн ирмэгтэй ингэж ойрхон ирсэн анхны тохоидол.

Гю Ша Цуст улангассан чөтгөрийн сүнсээрээ Домгын зэрэглэлийн дайчдаас зугатаах боломжтой байдаг. Гэхдээ энэ мөчид тэрээр Цусанд улангассан чөтгөрийн сүнс нь энэхүү аймшигт байгуулалтаас амьд мултруулахгүйг ухаарав.

Гю Ша ганцаар биш, Е Зонг болон бусдууд бүгд цочирдов. Тэд Арван мянган чөтгөрийн араатны байгуулалтын хүчийг анх удаа харж буй юм. Онгироо Гю Ша хүртэл Арван Мянган Чөтгөрийн араатны ганц цохилтоор хүнд шархадав.

Гю Ша уруу гүйж байсан Шэн Хонг үүнийг хараад голдоо ортол цочирдов. Тэрээр Гю Шаг энэ байгуулалтанд дарамтлуулна хэмээн хэзээ ч бодоогүй. Үнэндээ Шэн Хонгийн бодолд Гю Ша Домгын зэрэглэлийн оргилд хүрсэн хүчтэн билээ. Гэхдээ одоо л тэрээр хууртагдсанаа ухаарав.

Шэн хонг Ариун Гэр бүлийг ийм зүйлийн төлөө урвуулсан гэж бодохоор цусаар бөөлжмөөр санагдана.

Өмнөх амьдралд нь мэдээж Ариун Гэр бүл Яруу алдрын оргилд хүрч Хавцлын шорон ертөнцөд орж чадсан. Гэхдээ Не Ли энэ амьдралд ирсэн учраас бүх зүйл өөрчлөгдсөн билээ.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.