Чөтгөр бурхдын домгууд 184

чөтгөр-бурхдын-домгууд-184

Сурталчилгаа
8 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 184 – Үхсэн ч надад харамсах зүйл үгүй.

Хоёр аймшигтай хүчит оршихуйг тэнгэрт байхыг хараад танхимд байх хүчтэнгүүд гайхширав. Тэд Үндсэн гэр бүлүүдийн бат суурийг ямар бэхийг хараад гайхширна.

Хоёр үндсэн гэр бүл хэдэн нууц хөзөр ханцуйндаа нууж байгааг мэдэхгүй.

Сүүдрийн чөтгөр ба Цаст салхин бурханлиг сахиус хоёр тулалдана. Тэр даруй тэнгэрт байх харанхуй үймж эхэллээ. Хэд хэдэн мөсөөр хучигдсан алх Сүүдрийн чөтгөр уруу давшилна. Сүүдрийн зүгээр хэвтэн цохилтыг зүгээр авчихгүй билээ. Сарвуугаа сунган алхны эсрэг тулав.

Таас, Таас, Таас.

Хүчтэй тэсрэлт үүсч дооор байсан хүчтэнгүүдийг түлхэн холдуулав.

Үүнийг Алтан зэрэглэлийн дайчид эсхүл Чөтгөрийн сүнстнүүд тэсч гарч чадахгүй. Тиймээс тэд хойш урхан холоос харцгаав.

Цаст салхин бурханлиг сахиус Сүүдрийн чөтгөрөөс багахан хүчтэй байв. Тэнгэрт цасан шуурга шуурч Сүүдрийн чөтгөр уруу очив. Хүйтэн жавартай салхи нь Сүүдрийн чөтгөрийн биеийг бээрүүлж, биеийг нь мөсөнд хучуулав.

Аар.

Цаст салхин бурханлиг сахиус эртний тэнгэрлэг оршихуй билээ. Доод тал бие нь салхин шуурганд орсон байна. Бие нь яг л үлэмж уул мэт харагдана. Мөсөн сүхээрээ цавчивал цаст салхи исгэрнэ.

Цаст салхин бурханлиг бурханы дайралтанд Сүүдрийн чөтгөр гаслантайя хашгиран аажмаар ухарна.

Хар алтан зэрэглэлийн настангуудын царай хувьсхийв. Тэд Сүүдрийн чөтгөр эргэн тойронд байсан хүмүүсийг дийлнэ гэж итгэж байсан. Гэсэн хэдий ч тэд Е Сьюг Цаст салхин гэр бүлийн хамгаалаг Цаст салхин бурханлиг сахиусыг дуудна гэж бодоогүй. Цаст салхин бурханлиг сахиус Сүүдрийн чөтгөрийг бүхэлд нь нухчин дарав.

Хэдэн жил өнгөрсөн бэ? Тэд бүгд Цаст салхин бурханлиг сахиусыг домог л гэж боддог байсан.

Не Ли уул мэт Цаст салхин бурханлиг сахиусыг хараад нэг алхам ухраад хэлэв. “Е Сью өмнө нь Арван мянган чөтгөрийн араатны байгуулалтыг идэвхижүүлэх бэлтгэлээ базаагаагүй шалтгааныг ойлголооо. Тэд аль хэдийн бэлтгэлээ базаасан байж ээ. Цаст салхин гэр бүлийг басч болохгүй юм байна.” Не Ли өмнөх амьдралд нь Яруу алдрын хот мөхөж байх дүр зургыг эргэн санав. Тэрээр үлэмж Цаст салхин бурханлиг сүнсийг холоос харсан болно. Өмнөх амьдралд нь хүчит ЦАст салхин бурханлиг сахиус эцэс төгсгөлгүй чөтгөрийн араатнуудад залгиулсан билээ.

Е Сью Арван мянган чөтгөрийн араатнуудын байгуулалтыг идэвхижүүлээгүй шалтгаан нь тэрээр Цаст салхин бурханлиг сахиусыг сонгосон оршино. Байгуулалтыг эцэст нь ашиглах бодолтой байсан биз.

Ийм бол Арван мянган чөтгөрийн араатны байгуулалтыг түр зууртаа идэвхижүүлэх шаардлагагүй юм байна. Тэд байгуулалтыг идэвхижүүлэхээс өмнө нөхцөл байдал ямар болохыг харах гэсэн байна. Цаст салхин бурханлиг сахиус Ариун Гэр бүлийг дарамтлахад хангалттай эсэхийг харах шаардлагатай.

Сүүдрийн чөтгөр гаслангайя хашгирвал эцэс төгсгөлгүй сарвуу Цаст салхин бурханлиг сахиус уруу чилгэнэ.

Цаст салхин бурханлимг сахиус архиран үлэмж алгаараа Сүүдрийн чөтгөрийн сарвууг барина.

Дин, Дин, Дин.

Хар илднүүд Цаст салхин бурханлиг сахиусын алга уруу дайрна. гэсэн хэдий ч дайралтууд нь гантай тулгарсан мэт тэнгэрлэг оршихуйг огтхон ч гэмтээсэнгүй.

Таас.

Цаст салхин бурханлиг сахиус Сүүдрийн чөтгөрийг барив. Цаст салхин энерги түүн уруу чиглэв. Сүүдрийн чөтгөрийн бие нь хөлдөж, тэнгэрлэг оршихуйн атгалтаас мултрахыг эрмэлзэнэ. Хөлдүү мөс болон болтлоо тэрээр гаслантайя хашгирав.

Хар алтан зэрэглэлийн настангууд амнаасаа цус олгойдон гаргаж хойш нисцгээв. Тэд Сүүдрийн чөтгөрийг өөрийн сүнсний хүчээрээ дуудсан билээ. Сүүдрийн чөтгөр мөсөн хөшөө болсон учир тэдний сүнс гэмтсэн болно.

Е Сью Цаст салхин бурханлиг сахиусны дор зогсон хэлэв. “Ердөө нэг Сүүдрийн чөтгөр. Манай Цаст салхин гэр бүлийг юу гэж бодов? Та нар аймшиггүй Цаст салхин гэр бүлийн нутагт зандарна гэнээ?”

Тэд ЦАст салхин бурханлиг сахиусыг дуудах бүрт ихээхэн хэмжээний Ариун Сүнсний чулууг ашигладаг. Цаст салхин гэр бүлд байх Ариун Сүнсний чулуу Цаст салхин  бурханлиг сахиусыг гурван удаа л дуудах хүчтэй. Гэхдээ тэдэнд одоо Арван мянган чөтгөрийн араатны байгуулалт бий. Тэдэнд дахиад нэг нууц хөзөр бий. Тиймээс Е Сью шийдэмгийгээр Цаст салхин бурханлиг сахиусыг дуудсан билээ.

Сүүдрийн чөтгөр Цаст салхин бурханлиг сахиуст ялагдсан учир Ариун гэр бүлийнхэн үхэхээс өөр сонголтгүй.

Цаст салхин бурханлиг сахиус доош суун, том алгаараа Ариун Гэр бүлийн Хар алтан зэрэглэлийн настангуудыг барив. Тэд Цаст салхин бурханлиг сахиусанд бариулвал Ариун Гэр бүлийн настангууд даруй хөлдөж хэдэн хэсэг бутран унав.

Шэн Хонг үүнийг харвал зүрх нь салгалав. Тэрээр зугтах гэсэн авч Дүан Жиан өөдөөс нь халхална. Тэрээр зугтах ямар ч арга чарга алга. Хэрэв тэрээр настангуудад тусласан бол Цаст салхин бурханлаг сахиусыг ялж чадахгүй юм гэхэд ийм амархан ялагдахгүй байх байсан.

Шэн Хонгийн царай барайв. Тэр залуу яагаад ирээгүй байна? Ариун гэр бүлийг Харанхуйн бүлгэм хаяж байгаа юм гэжүү?

Не Ли холыг ширтэнэ. Ариун Гэр бүлийн суурь Цаст салхин гэр бүлийнхтэй бодвол дутмаг. Тэрээр АРван мянган чөтгөрийн араатны байгуулалтыг идэвхижүүлэх шаардлагаггүй мэт харагдана.

ЦАст салхин бурханлиг сахиус Хар алтан зэрэглэлийн настангуудаас дахин барих гэтэл харанхуй гэрэл тэднийг бүрхэн авлаа.

Таас.

Цаст салхин бурханлиг сахиусны алга тэрхүү хар өнгийн гэрлэнд ойж урагшлах боломж үгүй.

“Цаст салхин гэр бүл үнэхээр бат бөх суурьтай юм гээч. Энэ Цаст салхин бурханлиг сахиус овоо хүчтэй юм.” нэгэн залуу хоёр хар далавчаараа тэнгэрт Цаст салхин бурханлиг сахиусны өмнө дүүлнэ. Түүний хоолой намбалаг авч хүн бүхэнд сондоно.

Энэ залууг тэнгэрт хөөрхийг хараад Е Сьюгийн нүд хурц болов. “Бид өмнө уулзаж байгаагүй юм байна, чи чинь…”

“Харанхуйн бүлгэм, Гю Ша.” залуу хөрхөн инээв. “Яг одоо би Харанхйн бүлгэмийн хэв журам сахиулах настан хийж байгаа. Багш минь одоо тусгаарласан бэлтгэл хийж байгаа. Харанхуйн бүлгэмийг Лон Ша бид хоёр удирдаж байгаа. Багш маань бэлтгэлээсээ гарч ирвэл та нарт дээд хүч гэж юу болохыг харуулна. Танай Цаст салхин гэр бүлийн эсэргүүцэл ямар ч утгаггүй болно тэр үед. Цаст салхин гэр бүл манай Харанхуйн бүлгэмийн өмнө өвдөг сөгдөх аваас манай Харанхуйн бүлгэм танайд боломж олгож өөрсдийнхөө нэгэн салбар болгож болно.”

“Утгаггүй зүйл чалчихаа боль.” Е Сью хүйтнээр хэлэвл. “Одоо харин Цаст салхин бурханлиг сахиустай учраа ол.”

Цаст салхин бурханлиг сахиус Гю Ша уруу ойртов.

Гю Шагийн бие харанхуй гэрлээр бадарч, харанхуй бөмбөлөг болов. Цаст салхин бурханлиг сахиусын алга хар бөмбөлгөнд хүрч, түүнийг бяцлах гэж оролдов. Харанхуйн бөмбөлгөнд мөсөн бүрхүүл тогтож эхэллээ. Гэсэн хэдий ч хичнээн их хүч зарцуулсан ч харанхуйн бөмбөлгийг бяцлах боломж үгүй байв.

Үүнийг харсан Е Сью хөмсгөө зангидав. Цаст салхин бурханлиг сахиус хүртэл нэвтэлж чадахгүй хамгаалалттайг бодвол энэ Гю Ша Домгын зэрэглэл хүрсэн бололтой. Домгын зэрэглэлийн дайчин үнэндээ зарц хийгээд явж байна гэжүү? Тэгвэл эзэн нь ямар хүчтэй бол?

“Харанхуйн бүлгэмийн салбарыг устгаж, Ариун Гэр бүлийн үүрийг мөхөөсөн Цаст салхин гэр бүл үнэхээр зохицуулахад бодсоноос амаргүй юм гээч. Хэрэв Цаст салхин гэр бүл өвдөг сөгдвөл амьд гарах боломж олгоё. Эс бөгөөс ширүүн загнасанд битгий гомдоорой.” Гю Ша хүйтнээр хэлэв. Тэрээр баруун гараа аажмаар өргөөд Цаст салхин бурханлиг сахиус уруу чиглүүлэв. Намуухнаар хашгирвал түүний атганаас хар өнгийн гал Цаст салхин бурханлиг сахиус уруу чиглэв.

Энэ гал удалгүй давуу талаа олж, Цаст салхин бурханлиг сахиусыг дарамталнха.

“Ердөө нэг Цаст салхин бурханлиг сахиус, тэгээд намайг дарж дийлнэ гэж бодоо юу?” Гю Ша хүйтнээр хэлэв. Түүний биенээс дийлдэшгүй хүчит эрчим ялгарна.

Цаст салхин бурхалиг сахиус хүртэл тэсч чадахгүй гэж үү?

Энэ Гю Ша ийм өндөрлөгт хүрсэн хүчтэн юм гэжүү? Тэгвэл Харанхуйн бүлгэмийн эзэн, ямар түвшинд хүрсэн бол?

Энэ мөчид олон гэр бүлийн гишүүд цочирдов. Гю Шагийн сүр хүч тэднийг тавьтаргүйтүүлнэ.

ЦАст салхин бурханлиг сахиусын эсрэг Е Мо ноён хүртэл тэсч чаддаггүй. Гэтэл Е Мо Домгын зэрэглэлийн оройд байдаг шүү дээ.

Гю Ша мөн Домгын зэрэглэлийн оройд байгаа юм биш биз? Энэ их хүчээр Яруу алдрын хотыг мөхөөх асуудал биш.

Е Сью хөмсгөө зангидав. Тэрээр ямар нэгэн зүйл болохгүй байгааг мэдэж байгаа авч юу болохгүй байгааг ойлгохгүй нь. Гю Ша ийм хүчирхэг, Чөтгөрийн ноёныг оролцуулвал Яруу алдрын хотыг тэд яагаад шууд устгахгүй байна?

Шалтгаан нь юунд?

Энэ явдлыг харсан Шэн Хонг инээмсэглэв. Тэрээр Гю Шагийн хүч ямар болохыг өмнө харж байсан билээ. Тэрээр аль хэдийнээ Домгын зэрэглэлийн хүчтэн. Лон Ша болон Чөтгөрийн ноёныг оролцуулвал Гурван домгын зэрэглэлийн дайчин бий. Чөтгөрийн ноёнтон тусгаарласан бэлтгэлээ гарч ирэх аваас Цаст салхин гэр бүл сүйрэх нь дамжиггүй. Энэ л учраас Ариун Гэр бүл Харанхуйн бүлгэмд элссэн.

Энэ олон жил Харанхуйн бүлгэмийн хүч Яруу алдрын хотын эсэргүүцэж чадах зүйл байхаа больсон.

Харанхуйн бүлгэмд нэг айдас бий. Е Мо одоо хүртэл амьд. Гэвч тэрээр хөгширч буй. Яруу алрын хот Харанхуйн бүлгэмын гарт орох нь тодорхой болсон.

Үүнийг харсан хэн бүхэн бодов. Не Ли дотроо хэлэв. “Тэр Хар Алтан зэрэглэлийн оройд байгаа. Хамгийн ихдээ Е Зонгтой адил хүчтэй. Домгын зэрэглэлийн дайчин шиг аашилна гэнээ. Биенд нь байгаа эрдэнэсүүд гайгүй юм. Гэхдээ миний өмнө чи гэнэн байна даа.”

Не Ли энэхүү багны цаадахыг ганц хараад мэдэв.

Чөтгөрийн ноён өөрөө Домгын зэрэглэлийн хүчтэй эсвэл жинхнээсээ Домгын зэрэглэл эсэхийг тэрээр мэдэхгүй. Гэхдээ өмнө байгаа Гю Ша Домгын зэрэглэлийн биш гэдэг нь гарцаагүй.

“Энэ эрдэнэсүүдээр тэрээр давшилж бас ухрахаас өөр зүйл хийж чадахгүй. Гэвч надад байгуулалт бий.” Не Ли Арван мянган чөтгөрийн араатны байгуулалтыг харлаа. Арван мянган чөтгөрийн араатны байгуулалт л Гю Шаг үлдээж чадна. Гю Шаийн өнгөнөөс сонсоход тэр Харанхуйн бүлгэмийн том загас. Тиймээс Не Ли Арван мянган чөтгөрийн араатны байгуулалтаа ашиглахад гэмгүй.

Арван мянган чөтгөрийн аратаны байгуулалт бол Цаст салхин овгийн нууц өхөзөр. Е Сью болон бусдын бодлоор үүнийг ашилахгүй байх нь өлзийтэй. Гэхдээ Не Лигийн хувьд тйим биш. Хэрэв нууц хөзрөө дэлгэвэл дахиад хэдэн нууц хөзөр бэлдэх хэрэгтэй.

Удалгүй  НЕ Ли Арван мянган чөтгөрийн араатны байгуулалтанд хүрч гарандаа тамга хийв.

Гю Ша Цаст салхин бурханлиг схаиусыг дарамтлан Яруу алдрын хотын хүчтэнгүүдийг дээрээс харна. Е Мо ноён байхгүй үед Гю Шаг хэн эсэргүүцэх юм бэ?

Гэнэтхэн нэгэн хүн хэлэв.

“Хараач, тэнд.”

“Тэр Хотын захирагч байна, хотын захирагч иржээ.”

Е Зонг харанхунй бүлгэмийн салбарыг устгаад, Ариун Гэр бүлийг устгаснаас хойш тэрээр зогсоо зайгүй ирлээ.Гэсэн хэдий ч тэрээр дөнгөж ирмэгцээ Гю Шаг Цаст салхин бурханлиг сахиусыг дарамталж буйг харлаа.

Харанхуйн бүлгэм хөдөлж эхлээ юу дээ.Тэрээр Харанхуйн бүлгэмийн хүчтэн Яруу алдрын хотод ирнэ гэж үнэхээр санаагүй.

Цаст салхин бурханлиг сахиус хүртэл дарамтлуулж байна. Энэ Гю шагийн хүч үнэхээр төсөөлшгүй хүчтэй ажээ. Харанхуйн бүлгэм ийм хүчтэй нэгнийг явуулахыг бодвол тэд Яруу алдрын хотыг мөхөөх санаа агуулсан юм байхдаа?

Е Зогийн олдоогийн хүчээр тэр Гю Шагийн өрсөлдөгч болж чадахгүй. Хэрэв тийш очвол үхлээ эрж буй хэрэг.

Гэсэн хэдий ч тэрээр одоо ухарч болохгүй. Түүнийг Яруу алдрын хотын дайны бурхан гэлдэг. Яруу алдрын хотын иргэдийн хамгаалагч. Хэрэв тэрээр одоо ухарвал Яруу алдрын хотын иргэд Харанхуйн бүлгэмийн зарц боол болох бус уу? Е Зонгийн нүдэнд харагдах дүр зургууд дунд, Е Зиюун, Не Ли, Е Сью болоод олон хүн орж ирэв. Удалгүй харц нь шулуудав.

“Яруу алдрын хотоо аврахын тулд, би үхсэн ч, Е Зонг миний бие харамсахгүй.”

Е Зонг өөрөөсөө хэд дахин хүчтэй дайсантайгаа нүүр тулвал нүд нь шулуудав. Тэрээр агаар дээр гишгэвэл “Таас.” Сүнсний хүчний давалгаа үүсч тархав.


Өмнөх хэсэг

Дараагийн

8 comments on “Чөтгөр бурхдын домгууд 184”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.