Чөтгөр бурхдын домгууд 183

Чөтгөр бурхдын домгууд 183

Сурталчилгаа
One comment

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 183 – Цаст Салхин Бурханлиг сахиус

Аймшигтай аянгын энерги могойн дүрсээ олон хээн бичээснээс гарч ирлээ. Аймшигт аянгат могой нар эргэн тойрноо бүрхэн авна. Тэнгэрт аянга бүрэлдэн хэдэн зуугаараа бууж эхэллээ.

Энэхүү аянгын энерги энд байгаа бүх хүнд дарамт учруулна.

Хоёр Хар алтан зэрэглэлийн дайчдын царайнд айдас илэрлээ. Тэд Нарт шуурга ямар аймшигтай гэдгийг мэдэрэнэ.

Тэд хариу үйлдэл үзүүлж амжихаас өмнө тэнгэрээс аянга буув.

Хоёр Хар Алтан зэрэглэлийн дайчид тэнгэрээс буух аянгад өртөв.

Таас. Таас. Таас

Нягт шигүү аянга газарт буумагцаа тойрог нүх үүсгэнэ. Хөрс хагарч зуун метрийн орчим зайг бүхэлд нь бүрхлээ.

Хоёр алтан зэрэглэлийн дайчид сэрэмж алдсан юм. Сонор алдсан тэд Не Лиг ийм аргатай байна гэж саналгүй амжиж бултаж чадсангүй.

Домгын зэрэглэлийн хээн бичээсүүдийг Домгын зэрэглэлийн дайчид ихээхэн хүч хөдөлмөр, материал ашиглан хийдэг. Энэ бол Домгын зэрэглэлийн чөтгөрийн сүнстнүүдийн амиа аврах арга билээ. Ийм зүйлийг Хар алтан зэрэглэлийн дайчид яахан тэсч гарах уу?

Тоо томшгүй олон аянга тэдэнд буув. тэдний хамгаалалт нүд ирмэх зуур олон хэсэг болон бутрав. Тэдний биеийг тэсрэлт нисгэвэл бие нь хар хөө болтлоо түлэгдэв. Өрөвдөлтэй аргагүй тэд газар унав. Мэдээж хэрэг тэд дахиж босч чадахгүй. Не Лиг мөшгин хөөж байсан Шэн Хонг ямар нэгэн зүйл болохгүй байгааг мэдрэгцмээ хойш ухарсан. Тэрээр гэсэн хэдий ч аянганы дам нөлөөнд өртвөл биед нь тоо томшгүй шарх үлдэж, хувцас нь сийчигдсэн байв.

Хоёр Хар алтан зэрэглэлийн дайчин газар байгааг хараад Шэн ХОнгийн царай барайв. Азаар тэр амжиж бултсан. Эс бөгөөс тэрээр Хар алтан зэрэглэлийн дайчидтай адил газар хэвтэж байх байлаа.

Нарт шуурга техник бол Домгын зэрэглэлийн хориотой техник.

Яг одоо зөвхөн Домгын зэрэглэлийн хориотой техник хэрэглэж чадах хүн бол Е Мо билээ. Хээн бичээснүүдийн хувьд эрт дээр үеэс уламжилж ирсэн учраас нөлөөгөө алдсан байдаг. Не Ли Домгын зэрэглэлийн хээн бичээсийг хаанаас авсан юм бол?

Шэн Хонг ихэд сэтгэлээр унав. Өст дайсан нь ердөө Алтан зэрэглэлийнх, гэтэл нойтон загас мэт гулган зугатахдаа гарамгай юм. Түүнд ойртох үнэхээр арга алга. Не Ли ханцуйндаа олон хөзөр нууж байна.

Не Ли хоёр Хар алтан зэрэглэийн дайчдыг газар байгааг хараад инээмсэглэн хэлэв. “Шэн Хонг овгийн ахлагч аа, үргэлжлүүлэн намайг хөөхгүй юмуу?”

“Жаалаа, хэрэв сачий чинь хүрвэл зугатаахаа боль. Дахиад арга заль хэрэглэлээ ч би чамайг дөнгөчихөж чадахгүй гэж бодоо юу?” Шэн Хонг уур нь орой дээр тулав. Тэрээр ууртайгаар хашгиран дээшээ тэнгэрт дүүлэн Не Ли уруу чиглэв.

Ариун Галт бүрхүүл?

Не Ли инээмсэглэв. Ариун Галт бүрхүүл Е Зонгийн Хар хайрст газрын луунаас сул, Шэн Хонг Домгын зэрэглэл хүрч чадахгүй байсанд гайхах зүйл алга.

Ур чадвараараа Шэн Хонг Е Зонгоос дутмаг биш. Гэсэн хэдий ч нэгдсэн чөтгөрийн сүнс нь Е Зонгоос нэг шат даруй сул байжээ. Шэн Хонг дотроо санааширдаг байсан шалтгаан нь энэ байж болох юм.

Шэн Хонг Хар Алтан зэрэглэлийн дайчдын оройд байна. Не Ли гэсэн ч түүнийг нэг ч нүдээрээ тоож харахгүй. Шэн Хонгоос зугатаах түүнд хангалттай олон арга бий.

Шэн Хонгтой тоглоод байх шаардлага одоо үгүй.

“Дүан Жиан, Би Арван Мянган Чөтгөрийн Араатны байгуулалт уруу очлоо. Би түүнийг чамд үлдээе.”  Не Ли чангаар хэлэв. Тэрээр хойшоо харалгүйгээр эргэж хараад гүйв. Дүан Жианы хүч чадалтай байхад Шэн Хонг том асуудал биш. Шэн Хонг Дүан Жианыг богино хугацаанд яаж ч чадахгүй.

Арван Мянган чөтгөрийн араатны байгуулалт идэвхижих аваас Ариун Гэр бүлийнхэн зугатаана гэдэг сэрүүн зүүд.

Ариун Галт бүрхүүл газар буумагц нэгэн хүчтэн нисч ирлээ. ДҮан Жиан үргэлж Не Лигийн хажууд байдаг. Гэхдээ тэрээр Не Лигийн тушаалаар л гарч ирлээ.

Дүан Жиан хос хар далавчаа сунгав, Тэрээр Хар Галт илдээ барин Ариун Галт бүрхүүл уруу чөтгөр лугаа дайрна.

Таас, Таас, Таас.

Агаарт хүчтэй тэсрэлтийн чичирхийлэл тарлаа.

Дүан Жиан дахин дахин Ариун Галт бүрхүүлд цохиулна. Гэсэн хэдий ч Дүан Жианд шархадсан гэх ул мөр огтхон ч алга. Харин ч тэрээр эр зоригтойгоор юунаас ч үл айн давшилна. Үлэмж галт бөмбөлгүүд тэнгэрт тэсэрлээ. Энэ ширүүн тулаан олон хүний анхаарлыг татна.

“Маш олон шигүү дайралтанд өртсөн ч шалбархай ч биед нь алга. Энэ залуугийн биеийн хөгжил нь мангас мэт юм.”

“Энэ залуу хүн мөн үү? Луугийн овгийнхонтой адил хүчтэй биетэй юм.”

Дүан Жиан чөтгөрийн араатантайгаа нэгдээгүй. Тэрээр ердөө биеийн хүчээ ашиглана. Энэ биеийн хүч энэ өндөрлөгт хүрлээ юм гэжүү.

Е Сью болон бусад хүмүүсийн нүдэнд гайхал төрлөө. Шэн хонгийн хүчийг тэд сайн мэднэ. Е Мо болон Е Зонгийн удаа л орохоор хүчтэн билээ. Е Сью болон Е Шуо хоёр гар нимйлсэн ч тэд Шэн Хонгийг Ариун Галт бүрхүүлтэйгээ нэгдэх хүртэл зогсоож чадна. ЭНэ залуу гэтэл Шэн Хонгийг биеийн хүчээрээ л зогсоож, давуу байдлаа алдалгүй явж байна.

Ариун Гэр бүлийн хүчтэнгүүд энэ байдлыг хараад царай нь хувирав. Шэн Хонг хүртэл хүлэгдэх аваас тэд зугтана гэж мөрөөдөхөөс өөр зүйл хийж чадахгүй.

Таас.

Шэн Жиү Е Сьюгийн цохилтоос болж нислээ.Амнас нь цус гарвал тэрээр ихэд өрөвдөлтэй харагдана.

Шэн Юуэ болон бусад гишүүд ч гэсэн сайнгүй харагдана. Хуяан гэр бүл, мөн Тэнгэрлэг овгийнхонд зодуулан тэд баригджээ.

Ариун Гэр бүлийн Хар алтан зэрэглэлийн дайчид Цаст салхин гэр бүл, Тэнгэрлэг гэр бүл мөн Хуяан гэр бүлийн эсрэг тэсч үлдсэнгүй. Тэдний хүчний ялгаа хэтэрхий их байжээ.

Ариун Гэр бүлийн Хар алтан зэрэглэлийн хэдэн дайчид бие биерүүгээ харцгаалаа. Тэд архиран хэдэн хээн бичээсийг гаргаж ирвэл эргэн тойронд нь гал бадран аслаа.

Нэн даруй тэднээс харанхуйн эрчим мэдрэгдэв.

“Энэ Харанхуйн бүлгэмийн Сүүдрийн чөтгөрийн техник байна. Бүгдээрээ, болгоомжтой байгаарай.” Е Сью болон бусдууд хашгирав. Тэд хүчээ цуглуулан ямар хүчээр довтлох гэж буйг ажин зогсоно.

Улаан гэрэл Ариун Гэр бүлийн Хар Алтан зэрэглэлийн настангийн нүднээс гарав.

Таас, Таас, Таас.

Гал тэднийг бүрхэн авч дэлбэрэв. Нууцлаг хүчтэй оршихуй харанхуйгаас амилан гарч ирлээ.

Цаст салхин гэр бүл, болон Тэнгэрлэг гэр бүлийн хэдэн хүмүүс тэсэрч, цуст манан Ариун Гэр бүлийн Хар алтан зэрэглэлийн настангуудын өмнө буув.

Үлэмж сүүдэр тэнгэрт гарч ирж яг л хөшиг мэт харагдана. Цусанд улангассан нүд бүхэл орчинг харав. Хар сүүдэр хурц илдээ тэдний зүг далайлган цавчилаа.

“Шүү.” “Пшш.”

Шинэхэн цус урсан дусав. Тэр даруй зуу зуун хүчтэнгүүд алагдав.

“Хмм., Би та бүхнийг бүгдээрэнг алмаар байна.” Манлайлж буй настан Шэн Юуан хүчтэйгээр архирав. Тэрээр галзууран солиорсон мэт харагдана.

Е Сью болон Е Шуо хоёр бултаж чадав. Гэсэн ч сэтгэл дотор нь айдас төрж эхэллээ. Энэ Сүүдрийн чөтгөрийн техник үнэхээр хүчирхэг юм. Тэд хүртэл энэ техникт алуулахаа шахав. Амьд гарсан хэдий ч сүүдрийн чөтгөрийн сарвуу тэднийг дагасаар байв. Өөрсдөд нь бултахаас өөр сонголт өгсөнгүй.

“Хараал идэг. Тэд биднийг Сүүдрийн чөтгөрийн техник ашиглахад хүргэлээ.” Шэн Хонг Дүан Жиантай тулалдаж байхдаа хэлэн хараан зүхэв. Тэрээр машид хилэгнэнэ. Сүүдрийн чөтгөрийн техникийг Харанхуйн бүлгэм тэдэнд өгсөн. Энэ нь тэднийг Яруу алдрын хотоос урвасан гэдгийг олон нийтэд зарлаж буй юм. Энэ нь бусад гэр бүлүүдийн уур хилэнг бадрааж дайрахад хүргэнэ. Дүан Жиан өөрийг нь барин хөдлөгөхгүй байна. Тиймээс Ариун Гэр бүлдээ ч туслаж чадахгүй, Не Лиг ч элдэн хөөх боломжгүй ажээ. Түүний сүнсний хөгжил Дүан Жианийхаас их гэдэг нь ойлгомжтой. Харин ДҮан Жианы биеийн хөгжил хэний ч санаанд буумгүй өндөр байх ажээ. Юу ч болсон бай тэрээр ДҮан Жианыг алж чадахгүй. Ердөө шалбархай төдий шарх үүсгэнэ.

“Чиний дайсан би, бусдад санаа зовох цаг чамд байна уу?” Дүан Жиан хүйтнээр хэвлэл Хар Галт илдээ Шэн Хонг уруу далайлгав.

Таас, Таас, Таас.

Дахин ширүүн тулаан эхэллээ.

Хар алтан зэрэглэлийн настангууд Сүүдрийн чөтгөрийн техникээ ашиглахад хүрлээ. Тэд бусдад хэсэг хугацаанд дарамтлуулж баригдахаас санаа зовох шаардлагаггүй. Гэсэн хэдий ч энэ аймшигтай үр дүнг авчирна. Зөвхөн ЦАст салхин гэр бүл, Хуяан гэр бүл, Тэнгэрлэг гэр бүл л тэднийг нэхэн хөөж байсан бол Хар алтан зэрэглэлийн дайчдыг сүүдрийн чөтгөрийн техникийг ашигламагч бусад гэр бүлүүд шийдвэрээ гаргав. Ариун Гэр бүл үнэхээр Яруу алдрын хотоос урваж Харанхуйн бүлгэмтэй нэгджээ.

“Ариун Гэр бүл Яруу алдрын хотоос урвасан байна. Тэднийг бүсэл.”

“Тэднийг зугатаалгаж болохгүй шүү.”

Ариун Гэр бүл тэднээс урвасныг мэдээд бүгдийн нүд улаанаараа эргэлдэв. Тэдэнд алах хүслэн бадарна. Урвалтыг өршөөж болохгүй. Харанхуйн бүлгэм маш олон хорон зүйлс хийсэн. Бүх гэр бүлд уучилж болшгүй өш хонзон бий. Бусад гэр бүлүүд Харанхуйн бүлгэмийн хүмүүсийн гарт амиа алдаж байсан түүхтэй.

Хүмүүс тэднийг бүслэхийг хараад Ариун Гэр бүлийн Хар алтан зэрэглэлийн настангууд хүйтнээр инээмсэглэв. Хэрэв тэд өөрсдийг нь Сүүдрийн чөтгөр дуудсан байхад нь дайрах аваас тэд үхлээ эрж буй хэрэг.

Таас, Таас, Таас

Хар сүүдрүүд тэнгэрт хурц сарвуу мэт цавчигдана. Энэхүү цавчилт хэдэн зуун хүмүүсийн амийг аван одно.

Хэдэн Хар алтан зэрэглэлийн настангууд агаарт хөөрөв. Тэдний биеийг харанхуй бүрхэн авбал гал багахан маналзан төөнөнө.

“Хмм. Ердөө Сүүдрийн чөтгөрийн техникээр миний хотын захирагчийн эдлэнд үймээн тарина гэнээ?” Е Сью хүйтнээр хэлээд их танхимын нэгэн хананд хүрэв. Тэрхүү хана хачирхалтай хээн бичээсээр бүрхэгдсэн байв.  Е Сьюгийн хоёр гар тамга үүсгээд хана уруу цохигдов. “Хотын захирагчийн эдлэн бэлтгэлгүй хоосон балгас гэж бодсон уу?”

Их танхимд тод гэрэл асав. Цагаан өнгийн хуягт үлэмж бурхан их танхимд сүрлэгээр зогсоно. Түүнийг тойрон цаст шуурга шуурна. Энэхүү бурхан үлэмж сүх хоёр гартаа барьсан байлаа. Үлэмж зах хязрааргүй тэнгэрт зогсох нь тэнгэрлэг оршихуйг нь улам бадраана.

Үлэмж бурхан хүрэлээр хийсэн мэт харагдана. Нүд нь тэнгэрээс Сүүдрийн чөтгөр уруу харжээ. Энэхүү аймшигт хүч нь бүх хүний хүзүүг боомилж буй мэт дарамж өгч байв.

“Энэ чинь… ЦАст салхин бурханлиг сахиус уу даа?”

Үүнийг харсан Ариун Гэр бүлийн хэдэн настангуудын царай барайв. ЦАст салхин бурханлиг сахиусыг тэд өмнө сонсч байсан. Хэдэн зуун жилийн өмнө чөтгөрийн араатны сүрэг дайрахад Цаст салхин бурханлиг сахиус гурван Домгын зэрэглэлийн чөтгөрийн араатныг мөхөөж Яруу алдрын хотыг аварсан түүхтэй.


Өмнөх хэсэг

Дараагийн

1 comments on “Чөтгөр бурхдын домгууд 183”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.