Чөтгөр бурхдын домгууд 182

Чөтгөр бурхдын домгууд 182

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 182 – Их тулаан

Е Сью хоолой намжимагц олон харуулууд их танхимд дайрч орж ирээд нэгэн дуунаар хэллээ. “Хотын захирагчийн тушаал ёсоор, хэрэв Ариун Гэр бүлийн гишүүн хэн ч байсан энэ танхимаас гарах аваас тэднийг урвагч хэмээн үзэж өршөөл үзүүлж болохгүй гэсэн байдаг.”

“Хуяан овгийн хүмүүс бүгд сонсоцгоо, Хотын захирагч өөрийн биеэр хэлэхдээ эндээс гарсан хэнийг ч болов хөнөө гэсэн, өршөөл бүү үзүүлэ.” Хуяан Сионг хашгирав.

“Тэнгэрлэг гэр бүлийн гишүүд сонсоцгоо. Хотын захирагчийн өнөө өдөр хэлсэн тушаал. Ариун гэр бүлээс хэн ч болов гарах гэж оролдвол тэднийг хөнөө гэсэн.” Тэнгэрлэг овгийн овгийн ахлагч ч мөн нэмэрлэв.

Не Ли хөмсөг зангирав. Тэнгэрлэг овог хүртэл нэмэгдэж байгаа юмуу? Е Зонг сайн бэлтгэл хийж ээ. Тэнгэрлэг гэр бүл дангаараа Ариун Гэр бүлийг барьж дийлнэ. Ариун Гэр бүлд зугатаах боломж үгүй.

Их танхимд таамаглаагүй нөхцөл байдал үүслээ. Их тулаан хэзээ ч эхэлж магадгүй болов. Бусад овгийн ахлагч нар сэрэмж алджээ. Тэд хэзээ ч нөхцөл байдал ийм дээрээ тулна хэмээн төсөөлөөгүй. Хэрэв зөвхөн Е Сью болон Хуяан Сионг нар Ариун гэр бүлийг эсэргүүцэж байсан аваас тэд сэжиглэх басан. Гэхдээ Тэнгэрлэг гэр бүлийн овгийн ахлагч энэ зөрчилдөөнд нэгдэн орлоо. Түүнээс гадна Хотын захирагч өөрийн биеэр тушаал өгсөн гэж байна. Ариун гэр бүл одоо эндээс гарна гэдэг үлгэр болов. Гурван үндсэн гэр бүлээс Тэнгэрлэг гэр бүл Цаст салхин гэр бүл хоорондоо нэгдэв. Тэдэнд эргэлзээд байх юу байна одоо?

Тэнгэрлэг гэр бүл хүртэл хөдөлж эхлэв. Шэн Хонгийн царай барайв. Цаст салхин гэр бүл бүхий чадлаараа тэмцэх гэсэн юм байхдаа? Е Зонгийн тушаал үнэн юмуу, эсвэл худал юм болвуу? Е Зонг амьд байгаа юм байхдаа?

Е Хан юм болвуу? Е Хан намайг хуурсан юм байхдаа?

Азаар, би аль хэдийнээ бэлтгэлээ базаасан. Эс бөгөөс энд байсан бүх хүмүүс үхэхээр байлаа даа.

“Би үнэхээр сэтгэлээр унаж байна. Миний Ариун гэр бүл яруу алдрын хотод маш том гавьяа байгуулж байсан. Харин одоо Цаст салхин гэр бүл гаталж болохгүй гүүрээ даван биднийг устгах гэж үү? Гадна хэрэмнээс чөтгөрийн араатан дайрах бус, дотроосоо золбин чононууд хотын маань мөхөөх гэж үү? Харамсалтай юм.” Шэн Хонг чангаар хэлэв.

“Шэн Хонг, чи ам нээснээс хойш, ярилцая л даа. Ариун Гэр бүл хэрхэн үндсэн гурван гэр бүлийн нэг болсон талаар. Та өмнөх чөтгөрийн араатнуудын сүргийн дайралтаар дайрахад учирсан хохиролыг сануулмаар байна уу? Өмнөх араатнуудын дайралтуудаар Ариун гэр бүл хамгийн бага тулаанд орж хүчээ нөөшилсөөр байгаад гурван үндсэн гэр бүлийн тоонд орж байсан. Энэ үедээ та нар бусад гэр бүлүүдийг дарамталхаас өөр юу хийсэн юм бэ?” Не Ли хүйтнээр хөхрөн инээв.

“Гавьяа байгуулсан талаар ярих юм бол энд байгаа овгуудаас танай овгоос бага гавьяа байгуулсан нэг ч овог байхгүй юм шүү.”

Не Лигийн үгийг сонсоод бусад овгийн ахлагч нар бүгд өнгөрсөнд болсон зүйлсийг санав. Өнгөрсөнд Ариун Гэр бүлийн хохирол хамгийн бага байдаг байсан. Чөтгөрийн араатнуудын дайралт болгонд олон овгууд бүгдээрээ ихээхэн хэмжээний хохирол амсдаг байсан. Гэтэл Ариун Гэр бүлийн хүч чөтгөрийн дайралт болгоны дараа нэмэгддэг байсан билээ. Тэд жижигхэн овгоос үндсэн Гурван гэр бүлийн нэг болсон юм.

Шэн Хонг Не Ли уруу хилэгнэн харав. “Чи бидний дунд яс хаях гээ юу.Мэдээж мана й Ариун гэр бүл хамгийн бага байдаг байсан. Гэхдээ чөтгөрийн араатны дайралт блогонд бид Яруу алдрын хотыг бүхий чадлаараа хамгаалсан юм шүү. ”

“Хүчээ нөөшлөлгүй бүхий чадлаараа хамгаалсан? Утгаггүй хэрэг. Би бусад гэр бүлүүд Ариун Гэр бүлийг харсан байх гэж бодож байна. Шэн Хонг овгийн ахлагч аа, булзайруулах гэж оролдоод хэрэггүй.” Не Ли хүйтнээр хөхрөн инээгээд хэллээ. “Түүнээс гадна Ариун Гэр бүл Харанхуйн бүлгэмтэй хуйвалдсан нотолгоо бий. Та Ариун гэр бүл Харанхуйн гэр бүл та хоёр хоорондох захиаг харах уу?”

“Бидэнд хуурамж муу нэр зүүлгээд дүүжлэх санаа агуулаа юу?” Шэн Хонгийн гар чанга атгагдах чимээ сонсогдоно. “Утгаггүй хэрэг. Миний Ариун Гэр бүл Яруу алдрын хотод үнэнчээр зүтгээд ингээд гүтгүүлэх гэж үү. Бид хүлцэнгүй байсан. Гэхдээ өнөөдөр чи Ариун гэр бүлийг гүтгэлээ. Дараа нь ямар гэр бүлийг гүтгэх юм бол доо?”

Хөгшин үнэг үгээр наадахдаа тун ч гарамгай байв. Е Зонг хүртэл хөдлөшгүй нотолгоо гаргаж ирсэн ч Шэн Хонг хэзээ ч бууж өгөхгүй байсан гэдгийг мэдэж байсан. Тиймээс Ариун гэр бүлийг бууж өгөхийг хүлээх боломжгүй зүйл. Үүнийг хүчээр л дарж авах хэрэгтэй.

Гэнэтхэн саарал нөмрөгтэй настан нисч ирлээ. Шэн Хонгийн хажууд ирээд чихэнд нь юм шивнэвэл Шэн Хонгийн царай хувирав.

“Е Сью болон бусад нөхдүүд Яруу алдрын хотоос урважээ. Тэд бидний анхаарлыг сарниулж энд авчирсан байна. Яруу алдрын хот Харанхуйн бүлгэмийн дайралтанд өртөж байна. Ариун Гэр бүлийн хүмүүс бүслэлтийг сэтлэж зам гарга.” Шэн Хонг ууртайгаар хашгирав. Бусад Ариун Гэр бүлийн гишүүд дайрч эхэллээ.

Шэн Хонг үнэхээр зальжин юм. Энэ үед ч гэсэн бодит байдлыг эргүүлэх гэж оролдоно. Шэн Хонгийн үгийг сонсоод Хуяан гэр бүл, Ариун Гэр бүл болон бусад хэдэн гэр бүл Цаст салхин гэр бүлийн дэргэд зогсоно. Бусад гэр бүлүүд эргэлзэн зогсч байлаа. Тэдний гэр бүл үнэхээр Харанхуйн бүлгэмийн дайралтанд өртсөн бол яах вэ хэмээн бодно.

Гэсэн хэдий ч тэд тулаанд хуумгай байдлаар оролцож чадахгүй. Тэд нөхцөл байдлыг сайн тунгаан бодож эргэцүүлсний дараа оролцох билээ.

Цаст салхин гэр бүл, Тэнгэрлэг гэр бүл, Хуяан гэр бүл бүгд нэгдэн тулалдана. Энэ нөхцөл байдал үнэхээр эмх замбараагаа алдав.

Шэн Хонг түрүүнд манлайлан тулалдана. Тэрээр хэдэн Цаст салхин гэр бүл, Хуяан овгийн хүчтэнгүүдийг цохин нисгэв.

Яруу алдрын хотод Шэн Хонг хүчээрээ гуравдугаарт жагсдаг. Зөвхөн Е Мо, Е Зонг түүний дээр байдаг билээ. Түүнчлэн түүний хүч Хар Алтан зэрэглэлийн оройд тулсан. Е Зонг энд байхгүйгээс хойш Ариун Гэр бүлийг манлайлж буй Шэн Хонгийг зогсоох нь хэцүү хэрэг.

Цаст салхин гэр бүлийн гишүүд болон Хуяан гэр бүлийн хүчтэнгүүд их танхимд Ариун гэр бүлийнхэнийг элдэн хөөнө. Нэн даруй тулаан илүү ширүүн болов.

Е Сью нисэв. Тэрээр Арван Мянган Чөтгөрийн араатны байгуулалтыг идэвхижүүлэх гэж оролдоно. Арван мянгөн чөтгөрийн араатны байгуулалтыг идэвхижүүлэх аваас Шэн Хонг болон бусад гишүүд зугатаана гэж мөрөөдөх ч хэрэггүй болно.

Е Сью хөдөлвөл гурван хар өмсгөлтэй хүчтэнгүүд түүний араас хөөв. Энэ гурав гурвуулаа Хар алтан зэрэглэлийн хүчтэнгүүд байлаа.

“Ариун Гэр бүлтэй минь сөргөөцөлдсөний төлөөсөө төл.” Шэн хонг хүйтнээр хэлэв. Тэрээр Не Ли уруу харав. Нүдэнд нь аллага үйлдэх гэсэн хүслэн бадрав. Ариун Гэр бүл энэ нөхцөл байдалд орсон нь Не Лигийн л буруу. “Үх, бяцхан жаалаа. Чамайг хэдэн хэсэг болгон хуваахаа харья л даа.”

Шэн Хонг хүйтнээр архирав. Тэрээр аянга мэт хурдалж Не Ли уруу давшилав.

Шэн Хонгийн төсөөллөөр Не Лиг алах бол асуудал биш.

Не ЛИ аль хэдийн Шэн Хонг өөрийнх нь эсрэг арга хэмжээ авна гэдгийг мэдэж байсан. Тэрээр аль болох хурднаараа Арван Мянган чөтгөрийн араатны байгуулалт уруу давшилав. Алтан зэрэглэлийн дайчин ч гэсэн тэрээр Шэн Хонгод хөөгдөж байхдаа огтхон ч сандарсангүй.\

“Хмм, Алтан зэрэглэлийн дайчин хаа холдохыг харья л даа.” Шэн Хонгийн хурд Не Лигээс хэд дахин хурдан байлаа. Не Ли болоод тэр хоёрын хоорондох зай хурдан нөхөгдөв.

Гурван зуун метр, хоёр зуун метр, зуун метр…

Шэн Хонг Не Лиг цохих гэж байгаа тэр агшинд Не Ли баруун гараа хөдөлгөн Тэнгэрлэг хамгаалалтын чулууг гаргаж ирэв. Тас хийх дуунаар Тэнгэрлэг хамгаалалтын чулуу бутран үл үзэгдэх хамгаалалт эргэн тойронд нь гарч ирлээ.

таас.

Шэн Хонг үл үзэгдэгч хамгаалалтыг цохив. Дайралтын эрчим нь Не Лиг донсолгох авч тэрээр унасангүй.

Энэ юу бэ? хамгаалалт уу даа? Хар алтан зэрэглэлийн дайчны хүч үүнийг нэвтэлж чадсангүй. Мэдээж Шэн Хонг Тэнгэрлэг хамгаалалтын чулуу гэж юу болохыг мэдэхгүй.

Шэн Хонгийн дайралтын нөлөөгөөр хамгаалалтанд цууралт үүсч эхлэв.

Шэн Хонг цочирдох тэр мөчид Не Лигийн баруун гар хөдлөв. Улаан Галт нисдэг хутга гарч ирэн Шэн Хонгийн толгой уруу чиглэв.

“Хмм, миний өмнө бяцхан заль хэрэглэнэ гэнээ?” Шэн Хонг амьсгалаа гарган сүнсний хүчээ цуглуулан баруун гараараа хутгыг барих гэж орлодов. Алтан зэрэглэлийн дайчны хутгыг барин авах асуудал биш.

“Пшш.”

Шэн Хонгийн баруун гарыг Улаан Галт нисдэг хутга сүлбэв. Үргэлжлүүлэн хутга толгой уруу нь чиглэв.

Ийм хурц хутга гэж байх аа? Миний алгыг нэвтэллээ шүү дээ.

Шэн Хонг ихэд цочирдов. Цөхрөнгөө барах тэр агшинд тэрээр толгойгоо гилжийлгэв. Хутга нүүрийг нь сүлбэвэл цус урслаа. Жаахан л удсан бол толгой нь энэ хутганд сүлбүүлэх байлаа шүү дээ. Шэн Хонг ихэд айн хүйтэн хөлс нь цувлаа.

Сүлсүүлбэн алгаа хараад Шэн Хонг ихэд хилэгнэв. Хар алтан зэрэглэлийн оргил тулаанч Алтан зэрэглэлийн шоргоолжинд гэмтлээ юм гэ үү? ЭНэ бол том гутамшиг. Тэрээр алганыхаа цэгийг лацдаад цус алдалтаа зогсоов.

“новш гэж. ЧАмайг хаашаа зугатаахыг харья.” Шэн Хонг ууртайгаар архирав. Тэрээр дахин нэг удаа Не Лиг цохих гэж оролдов.

Таас.

Не Лигийн эргэн тойрон дахь хамгаалалт хэдэн хэсэг болов. Шэн Хонгийн дайралт дахиад бүтэлгүйтсэн ч цаг алдалгүй Не Лиг барин авах гэж гараа сунгав.

“Миний Цус Оргилуулалах техникийг амс.” Не Ли гараа савчивал зургаан гэрэл Шэн Хонг уруу чиглэв.

Не Лигийн үгийг сонсоод Шэн Хонг Не Лиг барих гэсэн гараа татан царайгаа хувиргав. Яруу алдрын хотын хэрэм дээр Цус оргилуулах чөтгөрийн лонхнуудыг тэрээр харсан. Энэ аймшигт зүйлст Шэн Хонг яасан ч хүрч болохгүй. Зургаан өнгийн гэрэл ойртохыг хараад Шэн Хонг хэдэн метр холдов. Түүнчлэн агаарт энергиэрээ цохилоо.

Таас, Таас, Таас

Зургаан гэрэл агаар дээр тэсрэн нунтаг чулуу болон бутарсан ч юу ч болсогүй. Зургаан гэрэл үнэндээ зургаан гэрэлт чулуу байснаас өөр ЦУс оргилуулах техник биш байжээ.

Не Ли тэр заруй аль хэдийн зуугаад метр зугатааж амжив.

“Өө, би буруу юмаа гаргаад иржээ. Намайг уучлаарай. Би ингээд явья даа.” Не Ли Арван мянган чөтгөрийн араатны байгуулалтын гол уруу дайран оров.

Не Ли өөрийг нь хуурч дөнгөлөө шүү. Шэн Хонгийн царай мушгирах хүртэл ихэд уурлав. Не Ли уруу хуруугаараа чичлэн хэлэв. “Намайг хуурч дөнгөнө гэнээ? Намайг бэлдээгүй гэж бодож байна уу? Алив түүнийг зогсоогоодох.”

Хоёр хүн Не Ли уруу давшилав. Тэр хоёр Хар алтан зэрэглэлийн дайчид байна. Тэр хоёр хар алтан зэрэглэлийн дайчид харанхуйд нуугдан Шэн Хонг тушаал өгөхийг хүлээж байлаа.

Е Сью, хэдэн Хар алтан зэрэглэлийн дайчидтай тулалдаж байхдаа нөхцөл байдлыг хараад Е Шуо уруу орилов. “Не Лиг хамгаалаарай.”

Тэд Ариун Гэр бүлийг ийм олон Хар алтан зэрэглэлийн дайчидтай байна гэж төсөөлөөгүй. Хар Алтан зэрэглэлийн дайчдын хөдөлгөөн ихэд догшин байх агаад Харанхуйн бүлгэмээс ирсэн нь дамжиггүй.

Хоёр сүүдэр ард нь байгааг мэдэрсэн Не Ли үхлийн техникээ ашиглахгүй бол зугатааж чадахгүйгээ ойлгов. Баруун гараа хөдөлгөвөл Домгын зэрэглэлийн хээн бичээсээ дотор орон зайт бөгжнөөсөө гарган тарниа уншив. Хэсэг хугацааны дараа Домгын зэрэглэлийн хээн бичээс нүд гялбам хурц гэрэлтэж эхлэв.

Нарт шуурган техник!


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.