Чөтгөр бурхдын домгууд 181

Чөтгөр бурхдын домгууд – 181

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 181 – Жинхэнэ санаа нь гарч ирсэн нь

“Шэн Хонг овгийн ахлагч Ариун Сүнсний номны гуравдугаар бүлгийн зургадугаар Сүнс ариусгах нууц техникийг мэдэхүү?” Не Ли хөхрөн инээж Шэн Хонгоос асуув.

Сүнс ариусгах аа? Сүнс Ариунсгах чинь хүн эрүүдэн шүүх арга шүү дээ. Энэ  хүний сүнснийг хуу татаж гаргадаг. Хэрэн хүн сүнсгүй бол ухаан санаагүй бүх үнэнээ хэлдэг.

Не Ли үгийг сонссон Шэн Хонг царай хувирав. “Би мэдээж Сүнс ариусгах техник мэднэ. Тийм аюулт техникийг эзэмшсэн хүн ховор байдаг байх. Не Ли үүнийг мэддэг юм биш биз?”

Сүнс ариусгах техник гэсэн үү? Сүнс ариусгах техник бол хүнийг эрүүдэн шүүх ёс бус арга. Энэ хүний сүнсийг биенээс нь татан гаргадаг. Хүний сүнс биенээс нь татагдан гарван сүнс ухаан санаа үгүй болох тул юу ч асуусан үнэнээ хэлдэг байна.

Не Лигийн үгийг сонссон Шэн Хонгийн царай барайгаад урвагараар хариулав. “Би мэдээж Сүнс ариусгах техникийн талаар мэднэ. Тэрхүү харгис хэрцгий техникуудыг ашиглаж чаддаг хүмүүс гарын таван хуруунд багтдаг байх. Магад Не Ли үүнийг ашиглаж чаддаг юм биш биз?”

Ариун Сүнсний ном бол хүмүүсийн сайн мэддэг нууц ном. Маш олон хүмүүс Сүнс ариусгах аргын талаар сонссон боловч үүнийг ашиглаж чаддаг хүмүүс нь маш ховор. Не Ли мэдээж энэхүү техникийг ашиглаж чадна. Өөрийнх нь Алтан зэрэглэлийн сүнсний хөгжлөөр Шэн Миний сүнсийг татахад хангалттай билээ.

“Би Сүнс ариусгах техникийн талаар бага сага зүйлс мэднэ. Би Не Ли ноёнтонд туслаж болно.” Е Шуо инээмсэглэн хэллээ.

Е Шуо үүгийг сонссон Шэн Хонгийн царай өөрчлөгдөв. Е Шуо маш нууцлаг нэгэн. Бусад хүмүүс Е Шуог мэддэггүй байж болох авч тэрээр түүнийг санй мэднэ. Е Шуо мэдээлэл цуглуулах, тагнуул хийх, аллага үйлдэхийг гардан хариуцдаг ба Цаст салхин гэр бүлийн байцаалтыг хариуцдаг. Тэрээр орооцолдоход тун хэцүү нэгэн билээ.

“Овгийн ахлагч аа, намайг авраач. Шэн Мин миний бие Ариун Гэр бүлд энэ олон жил үнэнчээр зүтгэсэн. Овгийн ахлагч намайг аврахыг би хичээнгүйлэн гуйя.” Е Шуо үгийг сонссон Шэн Миний царай үнс мэт цайрав. Түүний сүнс татагдах аваас тэрээр үхэх болно.

Шэн ХОнг Е Шуо уруу харан хүйтнээр хэлэв. “Цаст салхин гэр үблийн овог арай хэрцгий байгаа бус уу? Юу ч тохиолдсон бай Шэн Мин манай Ариун Гэр бүлд олон жил ажилласан. Тэрээр Манай Ариун Гэр бүлээс гарсан хэдий ч түүнийг доромжлохыг би хараад тэвчихгүй.”

“Би Шэн Хонг овгийн ахлагчийг яагаад гэнэт ийм шудрага хүн болоод хувирсаныг ойлголоо. Шэн Мин Ариун Гэр бүлийн хуучин үнэнч албан. Тиймээс түүнийг ингэж байцаах нь зохимжгүй.” Не Ли хөндий хоолойгоор хэлэв. “Тэгвэл нөгөөдөхийг нь аваад ир.”

Хэсэг хугацааны дараа Юн Хуа ахлагчийг аваад ирлээ. Саарал нөмрөгтэй тэрээр машид айсан байв.

“Шэн Хонг овгийн ахлагч энэ хүнийг таньж байна уу?” Не Ли инээмсэглэн Шэн Хонгоос асуув.

Шэн Хонг хөмсгөө зангидан хүйтнээр хэлэв. “Би түүнийг яагаад таних ёстой гэж?”

“Түүний нэрийг Юн Хуа гэдэг. Тэрээр Харанхуйн бүлгэмийн ахлагч. Тэрээр Ариун Гэр бүлтэй холбоо тогтоох, харилцаагаа хадгалах үүрэгтэй. Түүнийг та танихгүй хаачих билээ?” Не ли хэлэхдээ хөнгөхөн инээмсэглэн Шэн Хонг уруу тайван хэлэв. Не Ли Шэн Хонгийг илчлэх гээд хичнээн хичээсэн ч ямар ч үр дүнгүй гэдгийг мэдэж байгаа. Тэрээр Е Зонг эргэж ирэх хүртэл цаг хожих л санаатай.

“Хмм, Не Ли залуу эзэнтэн хэлсэн үгээ баталгаажуулж чадах уу?” Шэн Хонг хүйтнээр инээмсэглэв.

“Би Шэн Мин настанд Сүнс ариусгах арга ашиглаж чадахгүйгээс хойш Харанхуйн бүлгэмийн Юн Хуа ахлагчид ашиглавал яасан юм бэ? Шэн Хонг ахлагч үүнд дургуйцэхгүй биз дээ?” Не Ли инээмсэглэн Шэн Хонг уруу харлаа.

“Би мэдээж юу гэж дургүйцэх юм бэ?” Шэн Хонг хүйтнээр инээмсэглэв. Тэрээр Юн Хуа ахлагч уруу хурцаар харна. Тэрээр баруун гартаа тамга хурдан хийж бэхжүүлэв. Хэрэв Юн Хуаг амьд үлдээвэл гарах үр дүн нь гамшиг ч дагуулж мэднэ.

Юн Хуа ахлагч Не Лигийн үгийг сонсоод айснаас болж царай нь үнс мэт барайв. Тэрээр юм хэлэх гэсэн боловч хоёр нүд нь харанхуйлав. Нүд, ам гээд зургаас нүхнээс нь цус олгойдон гарч эхэллээ. Хүчтэй энерги зүрхийг нь сийчин тасдаж эхлэв. Тэрээр хуруугаараа Шэн Хонг уруу заан хэлэв. “Чи….” Тэрээр дараагийн үгээ хэлж амжаагүй байтал хүүр нь газар унаж бие нь уналаа. Нүд ирмэх зуур амьсгал тэрээр хураав.

Хмм. Тэр үхэхдээ таарсан амьтан. Юн Хуа ахлагч газар үхсэнийг хараад Шэн Хонгийн царайнд өчүүхэн ч хувирал гарсангүй. Тэрээр Не ли уруу хүйтнээр харсан хэвээр зогсоно.

Юн Хуао Ахлагчийн биенээс цус олгойдон гарч бүхэл шалыг улаанаар будлаа.

“Залуу эзэнтэн Не Ли, түүнд юу тохиодов? Тэр яагаад гэнэт үхчихэв? Залуу эзэн Не Ли үхсэн хүнээр арай Ариун Гэр бүлийг минь гүтгэх гэсэн юм биш байгаа?” Шэн Хонг хүйтнээр хэлэн хөхрөн инээлээ. Түүний нүдэнд огтхон ч айх айдас үгүй харагдана.

Не Ли хөмсгөө зангидав. Сүнсний гинж техник дахиад л уу? Сүнсний гинж техникээр хүн гинжлэгдэх аваас Не Ли байсан ч үүнийг тайлж чадахгүй. Харанхуйн бүлгэмийн гишүүний хувьд Юн Хуа ахлагч Сүнсний гинжээр хүлэгдсэн байх нь аргаггүй.  Өмнө нь Юн Хуао ахлагч үхээгүй шалтгаан нь Сүнсний гинж хийсэн хүн нь өөрөөс нь хэтэрхий хол байсанд оршино. Тиймээс Сүнсний гинжийг ашиглах боломжгүй байсан. Юн Хуа ахлагч гарч ирмэгц Шэн Хонг сүнсний гинжийг ашиглан Юн Хуа ахлагчийг алсан билээ.

Энэ тэмцэлдээн дунд Ариун Гэр бүл эрчээ авсан харагдан. Не Ли хүртэл давуу байдлыг үүсгэж чадахгүй нь

Мэдээж овгийн ахлагч нар хурц хараатай хүмүүс. Юн Хуа ахлагч үхэхээс өмнө Шэн Хонг гараараа тамга хийсэн нь харагдсан. Тэд аль хэдийн Ариун Гэр бүлийн эсрэг сэрэмжилсэн байр суурьтай байгаа. Ариун Гэр бүл үнэхээр Харанхуйн бүлгэмтэй хуйвалдсан юм биш биз. Тэд санаа зовнингуй байсан ч гэсэн цаашид юу болохыг харахийг хүснэ.

Не Ли Юун Хуа ахлагч Ариун Гэр бүлийн эсрэг юу ч хийж чадахгүйг мэднэ. Юун Хуа ахлагчийн үхэл зөвхөн бусад Ахлагч нарт сэрэмжлүүлэг болох зорилготой. Яг одоо тэд зөвхөн цаг хожих шаардлагатай. Тэд Ариун гэр бүлийн эсрэг баттай нотолгоо гаргаж ирвэл амьдрал үхлийг шийдсэн тулаанд одоо орох шаардлагатай. Тулаанд орвол хэдэн хүн амь эрсдэхийг хэн мэдлээ.?

Тэд Е Зонг ирэх хүртэл хангалттай хугацаа хожих аваас энэ хамгийн сайн хэрэг.

Шэн Хонг Цаст салхин гэр бүлийг нотолгоо гаргаж ирж чадахгүйг мэднэ. Шэн Мин болоод Юн Хуа ахлагчийг тэрээр хэзээ ч алж чадна. Хоосон үг бол нотолгоо болж чадахгүй. Тиймээс тэд Ариун Гэр бүлийн эсрэг юу ч хийж чадахгүй билээ. Гэсэн хэдий ч Шэн Хонг бусад овгийн ахлагч нар өөрөөс нь сэрэмжилсэнд сэтгэл гундуу байлаа. Цаст салхин овог Ариун Гэр бүлийн эсрэг нотолгоо гаргаж ирж чадахгүй ч Цаст салхин гэр бүл хуруугаа Ариун Гэр бүл уруу чичилсээр байгаа цагт дийлэнхи овгууд үүнд итгэнэ.

Е Зонг энд байхгүй, мөн Шэн Хонг түүнийг үхсэн гэсэн хэдий ч Цаст салхин гэр бүлийн дарамт аль эртнээс улбаатай. Энэ мөн Е Зонгийн зарлиг байсныг хүн бүхэн мэднэ.

Харьцуулахад овгийн ахлагч нар Е Сью, Е Шуо мөн Хуяан Сионг нарт итгэх нь илүү байх нь аргаггүй билээ.

Ариун Гэр бүл.

Е Зонг үлэмж байгууламжинд нэвтрэн их танхимд ороод ирлээ.

Гурван Хар алтан зэрэглэлийн Ариун Гэр бүлийн Их настангууд Е Зонгийн эсрэг дайралтийг удаа дараа угсруулан хийнэ.

Хар Алтан зэрэглэлийн Их настан ууртайгаар хэллээ. “Хотын захирагч аа, Манай Ариун гэр бүл таныг биднийг устгах хүртэл ямар гэм нүгэл хийсэн бэ? Хотын захирагчаас шударга ёсыг бид нэхэж байна.”

Е Зонг хүйтнээр хашгирав. “Ариун Гэр бүл Харанхуйн гэр бүлтэй хуйвалдаж Яруу алдрын хотоос урвасан. Хэрэв та нар бууж өгвөл та бүхэнд амьд үлдэх боломж өгч болох юм. Хэрэв эсэргүүцсээр байвал намайг ширүүн загнасанд өөртөө гомдоорой.”

Е Зонгийн үгийг сонссон гурван Их Настангууд бие биенээ харан дуугаа хураалааа. Тэд Е Зонг уруу дайрав.

Их настангуудыг үйлдлийг хараад Е Зонг Ариун Гэр бүлийн замыг тэгшлэхийн тулд Гурван настан юуг ч хийхээс буцахгүйг ойлгов. Е Зонг ууртайгаар Цаст салхин Их мичтэйгээ нэгдэн дайрав. Гурван Алтан зэрэглэлийн дайчид Е Зонгийн бүслэн авлаа.

Ширүүн тулаан эхлэв.

Хотын захирагчийн Их танхим.

Шэн Хонг Не Лигийн харцыг харвал дотор нь тавгүйрхэнэ. Тэрээр Не Ли болон бусад хүмүүс өөрийг нь энд зориудаар байлгаад байгааг мэдэрнэ.

Шэн Хонг нэг зүйлийн талаар бодов. Хэрэв Е Зонг үхээгүй байх аваас,  мөн Е Хан Е Зонгийн хүн байсан бол. Түүнчлэн Е Зонг аль хэдийн Ариун Гэр бүлийг урвасныг баталгаажуулсан бол Е Зонгийн шийдэмгий зангаар Ариун Гэр бүлийн үүрийг аль хэдийнээ хүйс тэмтэрч байж болох юм.

“Цаст салхин гэр бүл манай Ариун Гэр бүлд итгэхгүй бах аваас манай Ариун Гэр бүл энд байх шаардлага юу байна, Алив явцгаая.” Шэн Хонг хүйтнээр хэлээд ширээг цохин босов.

Ариун Гэр бүлийн хэдэн зуун хүмүүс мөн бослоо.

“Овгийн ахлагч Шэн хонг Хотын Захирагч тушаалаа өгөөгүй байна. Энэ цуглалт Яруу алдрын хотын аюулгүйн байдлын төлөө. Хэрэв энэ хурал дундаас явах аваас та бүхнийг урвагч хэмээн харах болно шүү.”  Е Сью хоолой танхимд цуурайтан сонсогдоно.

Овгийн ахлагч нар Е Сьюг ийм шийдэмгий байна гэж санасангүй. Бусад хүчтэнгүүд Шэн Хонг болон бусад Ариун Гэр бүлийн гишүүд уруу харцаа төвлөрүүлэв.

Бүгд энд байгаа дайсагнасан уур амьсгалыг мэдэрнэ. Тэд энэ нөхцөл байдал хэрхэн үүссэн талаар гайхширна. Энэ хоёр овог үнэхээр бие биенийхээ эсрэг дайтах гэж байгаа юмуу? Цаст салхин гэр бүл үнэхээр Ариун Гэр бүлийг зайлуулах гэж үү?

Шэн Хонг Е Сью болон бусад уруу хүйтнээр хараад хэллээ. “Хэрэв Хотын захирагч Е Зонг биднийг энд үлдэхийг хүсч байсан бол бидэнд маргах зүйл алга. Гэхдээ чи хэн юм бэ? Чи Цаст салхин гэр бүлийг төлөөлж чадах уу? Чи хотын захирагчийг орлож чадах уу?  Хотын захирагч амьд эсэхийг хэн ч мэдэхгүй. Та нар зальжин арга сэдэж байгааг хэн нотлох юм бэ? ”

Овгийн ахлагч нар Е Сью болон бусдад итгэдэг хэдий ч дотроо эргэлзэнэ. Тэд үнэхээр Ариун гэр бүлийг буулгаж авах юм гэж үү? Шэн Хонг үнэнийг хэлж байвал яах болж байна?

“Ариун Гэр бүл бидний үгэнд итгэхгүй байгаа бол явахад яарах зүйл юу байна? Эцэст нь Хотын захирагч ирэх хүртэл хүлээнэ шүү дээ, энэ шийдэл яаж байна? ” Е Сью хэлэв. Тэрээр хөгшин үнэг Шэн ХОнгийг ямар нэгэн үнэр авсан гэдгийг мэднэ. Яг одоо тэрээр Шэн Хонгийн шарыг малтахаас өөр зүйл хийж чадахгүй.

“Та нар энэ олон хүчтэнг энд цуглуулсан нь цаана ямар нэгэн санаатай байгааг бид яаж мэдэх билээ?” Шэн хонг хүйтнээр хэлэв. “Биднийг энд цуглуулан бидний гэр бүлийг буулгаж авах санаа ч байх юм билүү!”

Шэн Хонгийн хэлсэн үгс бүх хүний зүрхийг хөдөлгөв. Олон овгийн ахлагч нар эргэлзэж эхлэв.

“Шэн Хонг, энэ цугларалтыг хотын захирагч өөрийн биеэр хүргэсэн. Та Хотын захирагчийг сэжиглэж байгаа юм биш биз?” Не ли Шэн Хонг уруу ширтэв. Тэрээр энэ хөгшин үнэгийг буулгаж авч чадахгүй гэдгийг мэдэж байгаа. Одоо зөвхөн хангалттай цаг хожих л хэрэгтэй.

“Хотын захирагчид юу тохиолдсоныг хэн мэдэх билээ? Та нар юу төлөвлөж байгааг хэн мэдэх юм бэ?” Шэн Хонг хүйтнээр хэллээ. “Бид одоо явна. Та нар яахыг харья.

Ариун Гэр бүлийн гишүүд их танхимын хаалга уруу зүглэв

Бусад овгийн хүмүүс зам тавьж өглөө. Нотолгоо үгүй бол тэд хэнд итгэхээ үл мэднэ. Тэд хажуунаас л харах үлдлээ.

Е Сью болон бусад бүгдээр хүйтнээр хэлэв.“Тэднийг зогсоо!”


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.