Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 26]

16 comments

Өмнөх

Дараах


Ном 10 – Баруч, Хэсэг 26 – Цэнхэр зүрхэн өвс болон Луугийн цус
Хүч?
Линлэй өөрийгөө хэр хүчирхэг болсныг мэднэ.
Тэр одоо хүн төрхөндөө байхдаа Гэгээнтэн зэрэглэлд хүрсэн. Луугийн хувиралдаа орох юм бол, түүний луугийн хайрс нь л гэхэд өмнөхөөс нь арав дахин хатуу болсон. Түүний биеийн хүч болон тулааны ки нь ч гэсэн аймшигтай түвшинд хүрсэн. Линлэй… өвөг дээдэс нь дээд түвшний ойлголтгүй байсан ч, Луугийн хувиралд орохоороо Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний шидэт араатанг ялж чаддаг байсных нь учрыг ойлголоо.
Ойлголт…
Дэлхийн лугшилт. Тэр хэдийн 256 үет давалгааг эзэмшсэн. Үе нь нэмэгдэх бүрт улам л хэцүү болсоор байсан юм. Үргэлж л тийм байсан ч, тэр бүтэн жилийн зарцуулж 256 үет давалгааг эзэмшсэн ч, цааж алхам ч хөдөлж чадаагүй л байгаа.
56 үет давалгаа… хягаар нь байж болох юм.
“Энэ хязгаар нь биш ээ.” Линлэйд итгэл орлоо. “Дайны бурхны хэлснээр, хуулийн(суурь) хязгаарт хүрмэгц, тухайн хүн Тэнгэрлэг оршихуй зэрэглэлд ордог. Би Тэнгэрлэг оршихуй болбол ахиад хол зам байна. 256 үет давалгааны цаана юу байгаа бол?”
Линлэй таамаглах ч үгүй байв.
Түүний дэлхийн лугшилтын ойлголт ихэд өвөрмөц болохоор түүнд асуух ч хүн байсангүй. Линлэй өдийг хүртэл ганцаараа л Дэлхийн лугшилтын хязгаараа давахаар хичээж буй.
Салхины хуулийн хувьд, Линлэй удаанаар ахиц гаргасаар байгаа.
Тэр хараахан өмнөх бартаагаа даваагүй л байгаа.
“Гэхдээ, сүнслэг энергиэ хүчирхэгжүүлэх маш хэцүү юм. 20 жил болоход, би одоо ч 9-р зэрэглэлийн оргилд байсан хэвээр л байна. Их шидтэн болох их хэцүү юм.” Линлэй дотроо уртаа санаа алдана. Хэрэв хэн нэгэн түүний бодлыг сонсох юм бол, тэд түүнийг дотроо хараах байсан буй зай.
Шидтэнд, 6-р зэрэглэлээс 7-р зэрэглэлд орох саадыг давах хэцүү байхад, 9-р зэрэглэлээс Гэгээнтэн зэрэглэлд орох бүүр л хэцүү.
Юу гэж л энэ саад амархан байх билээ дээ?
Линлэй Делиаруу харвал, өөрийн эрхгүй хурмын үеэр Бэбэгийн Делиад өгсөн чулууны талаар бодолхийлнэ. “20 жилд, Делиа 7-р зэрэглэлээс 9-р зэрэглэл хүртэл ахилаа. Хэдийгээр тэр хэдийнээ 7-р зэрэглэл болчихсон байсан ч, энэ хурд үнэхээр аймшигтай юм.”
Делиа хэдийн 9-р зэрэглэлийн их шидтэн болсон.
Хурмын дараа, Делиа өөрийнх нь шидийн хүч, сүнслэг энерги болон мөн чанар зэрэг нь хурдацтай өсөж байгааг олж мэдсэн… бүүр Линлэйгийнхээс ч хурдтайгаар. Линлэйн харж байгаагаар, үүнийг тайлбарлаж болох ганц л зүйл байв.
Тэр нууцлаг хар чулуу.
Зоогийн дараа.
Цина, Тейлор болон Саша нар нуурын ойр хавиар хөгжилдөн тоглох бол, Линлэй, Вартон, Делиа болон бусад нь ойролцоох нь сууцгаана.
“Ахаа.” Вартон эцэст нь хүрч ирсэн зорилгоо хэллээ. “Цина Тейлор хоёрыг багад нь шалгасан. Тэдний Луугийн цусны нягтаршил шаардлагатай түвшинд хүрсэнгүй. Бид өмнө нь ярьж байсан аргаа ашиглах хэрэгтэй гэж бодож байна.” гэвэл.
Линлэй хөмсгөө атиралдуулан.
“Тийм л дээ. Тэд судсан дахь Луугийн цусаа шинэхэн луугийн цус уун идэвхжүүлбэл, тэд эртхэн Луугийн цусны нууц гарын авлагаар хичээллэж чадна.” гээд Линлэй багахан толгой дохилоо. Линлэй Ертөнц хянагч Ходантай ярилцаж байгаад нэг зүйл анзаарсан…
Баруч овгийн түүхэнд номон дээрхээс ч олон Луугийн цуст дайчид байсан. Тэдний тоо машид их бөгөөд, бүгдэнгийнх нь Луугийн цуст идэвхжсэн байсан.
“Энэ аюултай юу?” Делиа багахан сандарвал.
“Луугийн цусыг Цэнхэр зүрхэн өвстэй хольж уувал ямар ч аюулгүйгээр цусан дахь Луугийн цусаа идэвхжүүлэх боломжтой.” хэмээн Линлэй хэлснээ, хөгжилдөн тоглох хүүхдүүдийнхээ зүгт харлаа. “Тейлор болон Цина хоёр цусаа идэвхжүүлэх хэрэгтэй. Харин Саша?” гэхэд.
“Саша?” гэснээ Вартон Делиа хоёр Сашаруу харцгаалаа.
Саша бол охин. Хэдийгээр эрэгтэй дайчид эмэгтэй дайчидтай харьцуулбал хамаагүй илүү байдаг ч, охидууд мэргэжилтэн болдоггүй гэсэн үг биш.
Делиа тайвнаар инээмсэглээд. “Түүгээр өөрөөр нь сонгуулъя.” гэхэд.
Линлэй ч хариу толгой дохилоо.
….
“Луугийн цуст дайчин болох оо?” Тейлор хамгийн түрүүнд баярлан цовхцоод. “Би болъё, би болъё. Би аав шиг Луугийн цуст дайчин болохыг мөрөөддөг байлаа. Гайхалтай! Энэ тухай бодоход хүртэл гайхалтай санагдаж байна.” гэхэд.
Цина толгой дохиод. “Тэгье.” гэлээ.
Линлэй, Вартон, Нина болон Делиа нар ч үүнд тийм ч их гайхсангүй. Эрэгтэй хүүхдүүд энэ боломжоос татгалзах юм бол харин хачин хэрэг болох биз. Тэд одоо Сашаруу харцгаана. Саша чимээгүй л байв. Хэдийгээр тэр одоо арван нас хүрсэн ч, Делиагаас гоо сайхныг нь өвлөн авчээ.
“Би… Би болъё.” Сага уруулаа багахан нээгээд, толгойгоо дохилоо.
Делиа Сашагийн толгойг илээд. “Саша, ирээдүйд, миний охин хүчирхэг Луугийн цуст дайчин болох болно оо.” гэхэд, Сашагийн нүүрэн дээр ч инээмсэглэл тодроно.
“За.” гээд Линлэй толгойгоо дохисноо. “Ийм зүйл болсных… Вартон, Нина Цинаг надад даатгачих Би энэ гуравт… Наран жаргахын уулнаас Гэгээнтэн зэрэглэлийн луунууд хайгаад олоод ирье. Гэгээнтэн зэрэглэлийн луунуудын цусыг зооглох цаг ирж.” гээд Линлэйг тачигнатал хөхрөн инээлээ.
Гэгээнтэн зэрэглэлийн луунуудын цусыг зооглох. Энэ үгс Саша, Тейлор, Цина нарыг цочирдолд оруулсан юм.
“Би явъя.” Вартон багахан сандарвал.
“Хөөе, Бяцхан Вартон, чи дөнгөж л 9-р зэрэглэл. Хувиралд орсон ч, чи ердөө л Гэгээнтэн зэрэглэлийн анхан түвшинд орно.” хэмээн Бэбэ дурамжхан хэлснээ. “Чи өөрийнхөө ойлголтын түвшинг Эзэнтэний 20 жилийн өмнөхтэй харьцуулахуйц гэж бодоо юу?” гэлээ.
Хэдийгээр тэр хувираад Гэгээнтэн зэрэглэлийн анхан түвшинд орох ч гэлээ, ойлголтоороо, Вартон Линлэйгээс машид дутмаг.
“Би эзэнтэй хамт явна. Хэрэв нэг луу гарч ирвэл бид тэрийг нь ална, хоёр гарч ирвэл нэгийн алаад нөгөөхийн барьж авч ирэх болно.” Бэбэ ихэд бардам байв ч, үнэхээр л тэр тэр хэмжээний хүчтэй. 20 жил өнгөрсний дараа, Бэбэ өмнөхөөсөө хол илүү хүчтэй болсон. Вартон толгой дохин инээгээд. “Чи байгаагаас хойш, санаа зовох юм алга даа.” гэв.
Салаа ийм байдлаар шийдэгдлээ: Линлэй, Бэбэ, Делиа болон гурван хүүхдүүд. Делиа гурван хүүхдээ хариуцах бол, Бэбэ тэднийг хамгаалах үүрэгтэй. Линлэйн хувьд… тэр Гэгээнтэн зэрэглэлийн луунуудтай тулалдана.
…..
Алс холын тэнгэрт, хэдэн цагаан үүлс хөвнө. Арван метр шидэт араатан тэнгэрээр дүүлэх ба уг араатан Бэбэ байв. Тэрээр хувираад Делиа, Цина, Тейлор, болон Саша нарыг нуруун дээрээ суулгажээ.
Делиа шидэт шившлэг хийн хаалт үүсгэн салхинд хийсэхээс сэргийлнэ.
“Гайхалтай… Ээжээ, тэр хот харж байсан хамгийн том хот маань.” гээд нударганы хэмжээтэй хотыг заалаа. Хэдийгээр дээрээс хот жижиг болж харагдах ч, нударганы хэмжээтэй гэдэг нь үнэндээ ихэд том гэсэн үг.
Делиагийн нүд ихэд ярвигтай болон. Тэрээр уртаар санаа алдсанаа. “Энэ ээжийнх нь төрөлх хот, Юлан эзэнт гүрний хааны нийслэл байгаа юм.” гэлээ.
“Юлан эзэнт гүрний хааны нийслэл?” Тейлор, Саша, болон Цина нар бүгд доош харцгаавал. “Өлсөхгүй байна уу?” гээд Делиа орон зайн бөгжнөөсөө хоол гарган ирлээ. Бэбэ 10 метр урттай болон хувирсан байх агаад, нуруу нь их өргөн болжээ. Делиа Саша, Цина болон Тейлор нарыг байранд нь байлахын тулд салхи хаах шид ашигласан.
Тэд бүгд хөгжилдөн хоолоо идэцгээнэ.
Бэбэ ямар ч чичиргээн гаргалгүй хурдтай ниснэ.
“Делиа, хүүхдүүдээ хэт битгий эрхлүүл.” Линлэй Бэбэгийн хажууд нисэж байхдаа, инээн хэллээ.
Делиа Линлэйруу хараад. “Линлэй, намайг битгий зэмлээд бай. Чи өөрөө хүүхдүүдтэйгээ ховорхон уулздаг байж, намайг зэмлэж байгаа хэрэг үү?” гэхэд Линлэй үг ч хэлж зүрхэлсэнгүй.
Үнэндээ Линлэй өөрийгөө буруутай мэтээр мэдэрнэ. Заримдаа, тэр бүтэн сараар ч бэлтгэл хийдэг. Түүнд Делиа болон хүүхдүүдтэй өртэй мэт санагддаг.
Линлэй доош хязгааргүй уудам газарруу харна. Тэд Шидэт араатны уулнаас холгүйхэн ирцгээжээ.
Юлан тивд их хэмжээний шидэт араатан цуглардаг гурван газар байдаг, Шидэт араатны уул, Харанхуйн ой бас Наран жаргахын уул. Мэдээж, өөр газар шидэт араатнууд байдаг ч, тэд тэнд ховор үзэгддэг. Гэхдээ энэ гурван газарт, тэд асар олноороо цуглардаг.
Одоо бол, Харанхуйн ой болон Шидэт араатны уул хоёр Тэнгэрлэг оршихуй зэрэглэлтнүүдтэй болсон. Тиймээс, Линлэй Наран жаргахын уулруу явахаар шийдсэн нь энэ.
Урт хугацааны дараа…
Тэнгэрийн хаяанд Наран жаргахын уулын орой харагдлаа. Наран жаргахын уулын бүсэд, Харанхуйн нэгдлээс эхлээд Юлан эзэнт гүрний өмнөд хил, бас Ринэ болон Шатаж буй цөл хоёрын хоорон дахь огтлолцол оршдог.
Үнэндээ, Наран жаргахын уул болон Шатаж буй цөл Юлан тивийн хамгийн өмнөд хэсэгт байрладаг.
Хэрэв өмнө нь хэн нэгэн Наран жаргахын уул эсвэл Шатаж буй цөлрүү явах гэвэл, заавал өмнөд далайгаар явдаг байсан.
“Гайхалтай, үнэхээр том юмаа. Харанхуйн ойгоос ч том юм.” Тейлор гайхширан хэллээ. Тейлор болон бусад нь өмнө нь Бэбэгийн нуруун дээрээс Харанхуйн ойг харж байсан.
Цина, “Тейлор, номон дээрхээр, Наран жаргахын уул болон Шидэт араатны уул хоёул их өргөн уудам, өргөн нь л гэхэд мянган км. Харанхуйн ойн хувьд, урт нь мянган км ч, өргөн нь 2-3 мянган км.” гэвэл.
Тейлор учрын ойлгон толгой дохилоо.
“Доошлоход бэлдээд. “Линлэй гэнэтхэн хэллээ.
Аварга Бэбэ Линлэйг даган доошиллоо. Тэд уулнаас зуун метр зайд ирмэгцээ, тэд зогсоцгоолоо.
“Бид одоо ийм өндөрт ниснэ шүү. Бэбэ бид хоёр зарим луунуудтай уулзая.” Линлэй Делиа болон хүүхдүүддээ хандан ийн хэлбэл.
“Санаа бүү зов, ааваа.” Тейлор итгэлтэйгээр хэллээ.
Линлэй, хүүгээ хараад, хөхрөн инээлээ. Үүнтэй зэрэгцэн, тэрээр сүнслэг энергиэрээ орчин тойрноо шалгалаа. Наран жаргахын ууланд цөөн шидэт араатан байлаа. Үнэндээ, энд хэд хэдэн шидэт араатан байсан юм.
Гэхдээ Наран жаргахын уул их том. Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнууд нь тараад байрлачихсан байлаа. Гэгээнтэн зэрэглэлийн араатнуудыг олохын тулд ийм зүйл хийж болохгүй.
“Ххмм?” Линлэй сүнслэг энергиэрээ Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатныг мэдэрвэл, ихэд танил мэдрэмж төрлөө. Ягаан нүдэд алтан бич. Энэ аймшигтай, гурван давхарын өндөр Гэгээн зэрэглэлийн араатан өөрийг нь хүн илрүүлэхийг мэдэрчээ.
“Хэн бэ?” Ягаан нүдэт алтан бич аянга адил дуугаар асуухад, агаар дээр зогсох хүн толгойгоо өргөн урагш харлаа.
Линлэй агаар дээр зогсоод, дуугаа насган. “Би хууль дүрэмгүй нутгийн Линлэй. Төвөг учруулсан бол өршөөгөөрэй.” гэхэд, Ягаан нүдэт алтан бич түүнд үргэлжлүүлэн анхаарал хандуулсангүй. Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан дундаж хүнээс илүү ухаантай.
Юлан тивийн мэргэжилтнүүд тэдэнд их танил.
Хамгийн мэргэжилтнүүдийн нэг, Хууль дүрэмгүй нутгийн Дэсри, Хайвард, Их нутгийн Түлилиг тэд мэднэ. Хууль дүрэмгүй нутгийн Линлэй ч гэсэн тэдэн дунд алдартай. Линлэй өөрөөс нь холгүй байв ч, Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнууд оргил зэрэглэлийн мэргэжилтнүүдтэй тулалдахыг хүсэхгүй.
Хайлт дууслаа.
“Эзэнтээн, би Гэгээнтэн зэрэглэлийн луу оллоо. Харанхуйн элементийн Харгислагч луу.” Бэбэгийн хоолой Линлэйн оюун санаанд дуулдлаа. Эргэлзэх зүйлгүйгээр, Линлэй Бэбэ хоёр тэр зүгт нисэцгээлээ.
Уулын дээр газардаад, Линлэй. “Цина, чи дүү нараа аваад энд үлд. Делиа чи тэднийг харж байгаарай… Бэбэ, юу ч болж байсан тэднийг хамгаална шүү.” Линлэй Бэбэрүү хараад хэлэхэд. “Санаа бүү зов, эзэнтээн. Би Сүүдрэн хэлбэрт ихэд техникээрээ дөрвөн хувилбар гаргаж чаддаг болсон.”
Бэбэгийн аймшигтай хурд дээр Сүүдрэн хэлбэрт ихэр техникийг хэрэглэвэл, гурван энгийн Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан байсан ч, Делиа тэр хэдийг гэмтээж чадахгүй.
“Болгоомжтой байгаарай, ааваа.” Саша ийн хэллээ.
Линлэй хөхрөн инээгээд. “За. Эндээ хүлээж байгаарай. Би Харгислагч лууг аваад ирье.” гээд Линлэй хурдтайгаар нисээд яваад өглөө. Делиа болон хүүхдүүд байдлыг ажин зогсоцгооно. Аз болоход, тэд толгод дээр байсан болохоор, тэд холын газрын харж чадаж байлаа.
Богино хугацааны дараа…
Линлэй Харгислагч лууны дээр ирлээ. Лууны угсаатныг хоёр төрөлд хувааж үздэг, хүчирхэг, хүнд далавчгүй луу, болон хүчирхэг шидэт далавчит луу. Харгислагч луу бол хамгийн хүчирхэг далавчгүй луунуудын нэг. Тэрээр зуун метр урт биетэй ба хар гантиг шиг хайрс нь ихэд хатуу ажээ.
Харгислагч луу хэдийнээ Линлэйг анзаарчээ. Тэрээр дүрэлзэх гал мэт харцаар Линлэйг хараад. “Чи хэн бэ?” гэвэл.
“Хууль дүрэмгүй нутгийн Линлэй.” хэмээн хариуллаа.
“Линлэй?” Харгислагч луу архиран. “Би бол Наран жаргахын уулын Плакет. Линлэй чи юу хүсээв?” Энэ Гэгээнтэн зэрэглэлийн Харгислагч луу бол эндэхийн хүчирхэг тулаанчдын нэг.
Линлэй инээмсэглээд. “Плакет, би таны цуснаас зээлэхийг хүссэж байна.” гэхэд.
“Роооаааар….” Харгислагч луугийн нүд уур хилэнгээр дүүрвэл, хажууд нь байх гурван аварга мод болон бул чулуунууд нь шатаж эхэллээ. “Линлэй, чи намайг доромжлох гээ юу? Хэрэв ялдаггүй юм бол, миний уур хилэнг хүлээж авахдаа бэлдээрэй.” Агаар дээр, Линлэй толгойгоо сэгсрээд санаа алдаад. Гараа сунгавал, гарт нь цустягаан гараад ирлээ.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

16 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 26]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.