Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 25]

8 comments

Өмнөх

Дараах


Ном 10, Баруч – Хэсэг 25, Нүд ирмэх зуурт 20 жил
Гэрэлт сүм. Ариун арал. Гэрэлт дуганы 9-р давхар.
Цонхоор гадаах байдлыг Хэйдэнс зовнисон байдалтай ажина. Өмнө нь, Гэрэлт сүм Линлэйтэй гэрээс хийснээд, Гэрэлт сүм ихэд тайвширсан. Эцсийн эцэст, бусад Агуу дайчид болон аймшигтай хархны төрлийн шидэт араатан байхгүй. Линлэй ганцаараа бол том аюул заналхийлэл биш.
Гэхдээ тэд ердөө есхөн жил л тайван байв.
Учир нь есөн жилийн дараа, Гэрэлт сүм аймшигт нууцыг олж мэдсэн.
Линлэй хүн төрхөндөө байхдаа Гэгээнтэн зэрэглэлд хүрсэн.
“Хэйдэнс.” мөс мэт хүйтэн хоолой дуулдлаа. Осэнно чөтгөрийн гэмээр ягаан үсээ намируулсаар есдүгээр давхарын голд гараад ирлээ.
Хэйдэнс эргэж харалгүйгээр, тайван гэгч нь. “Осэнно, яасан?” гэвэл.
Осэнно, “Сүүлийн гурван жилийн хугацаанд, Сүмийн олон мэргэжилтнүүд Ариун аралд бүгцгээх боллоо. Чи зөвшөөрөлгүйгээр Ариун арлаас бүү гар хэмээн тушаасан. Хэйдэнс… Линлэйгээс болж, бид ингэж амьдарч байгаа хэрэг үү?”
“Бас Хэйдэнс, чи ойлгох хэрэгтэй, энэ мэдээлэл бол Линлэйн хүүхэд Вартоны хүүхэдтэй ярьж байсныг нь манай төлөөлөгч сонсоод бидэнд мэдээллэсэн зүйл. Бидэнд Линлэйг Гэгээнтэн зэрэглэлд хүрсэн гэх мэдээлэл үүнээс өөр байхгүй. Түүний хүүхдийн хэлсэн зүйл байлаа гээд заавал ч үгүй үнэн байх албагүй шүү дээ.” Осэнно дурамжхан хэллээ.
Линлэйг хүн төрхөндөө байхдаа Гэгээнтэн зэрэглэлд хүрсэн гэх мэдээнээс л болоод, Хэйдэнс Осэнно тэр хэдийг Ариун арлаас гаргахаа больсон
Хэйдэнс Осэнноруу нуруугаа харуулсан чигээрээ, тайван гэгч нь. “Осэнно, юун түрүүнд, Вартоны хүү Цина бол найдвартай, няхуур хүн: Түүний хэлсэн зүйл үнэн байх ёстой. Бас хоёрдугаарт гэвэл… Линлэй Обриэн эзэнт гүрэнд нуугдаж байхдаа, хэдийн 9-р зэрэглэлд хүчирхсэн байсан. Арав гаран жил болсон. Луугийн цуст дайчны өсөлтийн хурдаар бол, Линлэй хүн төрхөндөө байхдаа Гэгээнтэн зэрэглэлд хүрэх цаг хэдийн болсон.”
Хэйдэнс гэнэтхэн Осэнноруу эргэн хараад.
“Чи Линлэйг хэр хүчирхэг болохыг мэдэж байх учиртай. 20 жилийн өмнө, тэр чамаас бага зэрэг л сул дорой байсан. Тэр одоо хүн төрхөндөө байхдаа Гэгээнтэн зэрэглэлд орсон гэдэг нь… түүний хүч өмнөхөөсөө арав эсвэл бүүр их хэмжээгээр нэмэгдсэн гэсэн үг. Түүний ойлголт нэмэгдээгүй байсан ч, тэр чамайг ялж чадна. Гэхдээ чи энэ хорин жилд ойлголтоо нэмэгдүүлээгүй байж байна гэж бодож байна уу?” Хэйдэнс Осэнногоос ийн асуувал.
Осэнно юу ч дуугарсангүй.
Тэр Линлэйн бэлтгэл хэр ахицтай байдгыг сайн мэднэ.
Энэ хорин жилд түүнийг ямар ч ахиц гаргаагүй гэдэгт хэн итгэх юм?
Баруч овгийн өвөг дээдэс нь хүн төрхөндөө байхдаа Гэгээнтэн зэрэглэлд орж байж л ‘Тулгах’ түвшинд хүрсэн атлаа Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний шидт араатнуудтай тулалддаг байсан.
Харин Линлэйн хувьд?
Биееийн хүч болон тулааны ки-гээрээ, түүнд өвөг дээдсээсээ дутаад байх зүйл үгүй. Гэсэн ч, түүний хуулийн ойлголт маш гүн гүнзгий. Тэр өвөг дээдсээсээ ч аймар болсон.
Осэнно, “Хэйдэнс, Ариун арал намайг хамгаалах хэрэг байхгүй ээ.” гэхэд.
“Осэнно, чи Ариун арлаас явмаар байвал… би чамайг зогсоохгүй.” гэснээ Хэйдэнс тайвнаар. “Гэхдээ Ариун арлаас явна гэдэг Линлэй чамайг хайж ололгүй зүгээр орхино гэсэн үг биш! Мэдээж, чиний зугтах чадвар шилдэг нь. Гэхдээ би чамайг Линлэйгээс зугтаж чадна гэж бодохгүй байна.” гэв.
Осэннод Ихэр техник нь бий бас тэр их хурдан.
Гэхдээ хэрэв Линлэй түүнрүү дайрвал түүнд зугтаж чадах боломж 50-50%-тай л байгаа.
“Ххмм, зүгээрээ. Би өөрийнхөө Ихэр техникээ оргил түвшинд нь хүртэл хүлээх болно.” Осэнно хүйтнээр амьсгалчихаад, 9-р давхараас алга болчихов. Түүний үгс их хатуу байсан ч, тэр хэдийн хүлээн зөвшөөрсөн нь илт байлаа.
Хэйдэнсийн царайнд багахан инээмсэглэл тодорно.
Одоогийн Линлэйгийн түвшний хүнд баригдахгүй байна гэдэг бараг боломжгүй. Одоо, Линлэйн нисэх хурд өмнөхөөсөө маш ихээр нэмэгдсэн. Юлан тивийг бүхэлд нь хөндлөн гулд тойръё гэвэл хагас өдрөөс ч бага хугацаа зарцуулах биз. Ийм хурдтай байхад… хэн нэгнийг алахаар хөөе гэвэл… нөгөө хүндээ тусламж дуудах ч боломж олгохгүй биз.
Юлан цаг тооллын, 10022 он. 5 дугаар сар. Баруч хотын гадаах талбай дахь зэрлэг өвс болон зэрлэг цэцэгс салхинд бүжицгээнэ. Одоо бол, хоёр тансаг сүйх тэрэгнүүд элит хүлэгт баатруудаар хамгаалуулан уг зэлүүд замаар явна.
“Эрхэм дээдсээ, бид Хар хэрээ ууланд хүрэлцэн ирлээ.” Хүлэгт баатар хоёр сүйх тэрэгрүү харан хүндэтгэлтэйгээр хэллээ.
Тэр даруй, хоёр хос сүйх тэрэгнээсээ гарч ирцгээв. Энэ хос бол Вартон Нина хоёр. Вартон өмнөхөөсөө илүү нас бие гүйцсэн байлаа. Тэрээр одоо Баруч хаант улсын хаан, бас өөрийнх нь хүч эрс өссөн. Вартоны биенээс мэргэжилтний аура ялгарна. Нинагийн хувьд, тэрээр бүүр ч илүү боловсорсон байх бөгөөд, илүү эмэгтэйлэг болжээ.
Тэдний өмнө буй 20-30 насны хүү яагаад ийм нөхөрсөг царай гаргаад байгаа гээч? Энэ хүү бол Вартон Нина хоёрын хүү, Цина Баруч.
“Хөөх, бид Хар хэрээ уулан дээр хүрээд ирлээ!” тэдний арын сүйх тэрэгнээс сэтгэл нь хөдөлсөн дуу хадна.
“Тейлор.” хэмээн дуудаад Цина хөхрөн инээлээ.
“Ахаа.” Тейлор жаргалтай нь аргагүй гүйн хүрч ирлээ. Тейлор харьцангуй царайлаг ч гэлээ, Цинагаас илүү эрч хүчтэй ажээ.
Энэ үед, өөр нэгэн үзэсгэлэнт хатагтай арын сүйх тэрэгнээс, хөөрхөн бяцхан хатагтайн хамт гарч ирлээ. Тэд Делиа болон түүний охин Саша нар байлаа. Саша яг л Тейлортой адилхан харагддаг. Тэд үнэндээ ихрүүд ч гэлээ, Саша Тейлороос жаахан л өмнө төрсөн болохоор, Тейлор түүний дүү гэгдэх болсон.
Цина одоо 20 настай, Саша, Тейлор хоёр арван настай.
“Бид удахгүй аавтай уулзана. Аавтай уулзалгүй хагас жил болж.” Тейлорийн сэтгэл ихэд хөдөлсөн байх ба, Цинагийн нүднээс ч гэсэн сэтгэл нь хөдөлсөн өнгө аяс үзэгдэнэ. Баруч овгийн үр хойчийн хувьд, тэд бүгд бүхэл Баруч овгийн дэмжиж тэтгэдэг энэ хүнийг биширцгээдэг.
Баруч хаант улсын олон хүн Линлэйг биширдэг. Асуулт ч үгүй Линлэй бол бүхэл Баруч хаант улсын дэмжигч.
Хэдийгээр хорин жил өнгөрсөн ч, Делиагийн царай огт өөрчлөгдөөгүй ажээ. Үнэндээ, түүний аура улам бүр тод болжээ. Делиагийн хүүхдүүд царайндаа жаргалтай инээмсэглэл тодруулна. Хорин жил тэдний амьдрал тайван сайхан байсан. Делиа үүнд их сэтгэл хангалуун байгаа.
Хааны нийслэл, Баруч хот өмнөөхөөсөө өргөжин тэлсэн. Энгийн хүн ам нь л гэхэд сая хүрсэн. Учир нь Линлэйн Фэнлай хаант улсаас авсан их баялаг нь, Баруч хаант улсын эхний хэдэн зуун жилд нь алзахааргүй болгосон.
Хар хэрээ уул өөд харвал, Делиагийн сэтгэл хэдийнээ Линлэйн дэргэд хүрээд оччихсон байлаа.
“Вартон, Нина өгсөцгөөе.” гэснээ Делиа. “Тейлор, Саша, Цина та гурав ч гэсэн дагаад хүрээд ир.” гэхэд.
“За.” хэмээн Тейлор чнгаар хариуллаа.
Харин түүний эгч Саша нь чимээгүй л байв. Хүлэгт баатрын салаа Хар хэрээ уулын бэлээр эгнэн зогсвол, Вартон, Нина болон Делиа нар хүүхдүүдээ дагуулан дээш өгсөцгөөлөө. Хар хэрээ уул ихэд тайван бас үзэсгэлэнтэй ажээ.
Жимийг дагасаар, тэд алсаас харагдах нууран дээр хүрч очлоо.
Нуурын голд цэнхэр дүрст зүйл загасчлана.
“Ааваа!” Тейлор холоос чанга гэгч нь хашхирлаа.
Тэрхүү цэнхэр дүрст зүйл эргэн харлаа. Тэр Линлэй байв. Линлэй өмнөхөөсөө ч илүү нас бие гүйцсэн харагдах ба, холоос харвал, яг л байгальтайгаа нэг мэт харагдана. Линлэй даруйхан тачигнатал инээгээд. “Хаха, Тейлор!”
Линлэйн зогсож буй нь өөрөө салхиныг хөдөлгөх мэт мэдрэмж төрүүлэхийн сацуу, маш хатуу тийм нэг мэдрэмж төрүүлнэ. Уг хоёр эрс тэрс мэдрэмжийг мэдэрвэл, тэд төсөөлөөгүйгээс болон ихэд өвөрмөц мэдрэмжийг авна.
Линлэй гараа даллавал…
“Банг!” Гэнэтхэн усны нэг хэсэг нүүр боллоо. Харин үлдсэн хэсэг нь өмнөхөөрөө л байв. Тейлор, Саша хоёр ихэд туршлагатай тул, гүүрэн дээгүүр шалавлан гүйлдэцгээлээ.
Усан гүүр хатуу, бат бөх ажээ.
Ойртон харвал, усан гүүрний гадаргуй дээр шингэхэн агаарын урсгал байгааг олж харах буй зай.
“Тейлор. Алив. Тэврэе.” Линлэй жаргалтай нь аргагүй Тейлорыг өргөөд Сашагийн зүгт харлаа. Тэгээд даруйхан хайрт охиноо ч гэсэн тэврэн авлаа. “Тейлор, Саша, аавтайгаа уулзсанаас хойш хагас жил болж. Аавыгаа санасан уу?” гэвэл.
“Тэгсээн.” гэснээ Тейлор. “Өдөр бүр.” гэв.
Линлэйн царайнд инээмсэглэл тодорно. Тэр одоо Делин өвөө нь түүнээс мэдэрдэг байсан мэдрэмжийг, бас эцэг хүний хайр хэр гүн гүнзгий болохыг ойлгодог болсон.
“Хөөе, Тейлор, Саша хүрээд ир.” Тэнгэрээс жаргалтай хоолой дуулдвал, тэр дуу гаргасан хар зүйл нуурын голд гэнэтхэн гараад ирлээ. Энэ шидэт араатан Бэбэ байв, тэрээр одоо хоёр метр болжээ.
Линлэй Бэбэрүү хараад тачигнатал инээв.
Бэбэ гурван доод үеийнхнийхээ дэргэд үргэлж биеэ жаахан том болгодог. Бэбэ “Хэрэв миний бие хэт жижиг байвал, надаас хөгшин аура гарахгүй” гэдэг.
“Авга Бэбэ.” Тейлор даруйхан Линлэйгээс холдоод Бэбэг тэврэн авлаа.
Тейлорыг бага байхаас нь л, Бэбэ үе үе Тейлортой тоглодог байсан.
Вартон хөхрөн инээгээд. “Ахаа, эхлээд сууцгаая. Тэгээд идэнгээ ярилцая. Би олон амттай зүйлс авчирсан.” гэхэд, тэр хэд гэр бүлээрээ тэгж өнцөг ширээг тойрон сууцгаавал, Вартон орон зайн бөгжнөөсөө шинэхэн хоол хүнс гарган ирлээ.
Гэр бүлийг зоог эхэллээ.
Хажууханд нь байсан Делиа санаа алдаад. “Энэ Оливер үнэхээр аймшигтай болсон байна лээ шүү. Тэр ганц л цавчсан байна лээ! Хэйдсоны домогт хамгаалалтыг, ганц л цавчин эвдээд түүнийг алчихсан…” гээд Делиа уртаа санаа алдвал. Цина Линлэйгээ хараад, “Авга ахаа, та хэрэв дахиад Оливертой тулалдвал, түүнийг ялах уу?” гэв.
Линлэй хөхрөн инээнэ.
“Оливерийн сайжрах хурд миний төсөөлж байснаас ч хурдан байлаа. Энэ хорин жилд, тэр ганц дайралтаар Хэйдсонг алах түвшинд хүрч ирж. Үнэнгээсээ тулалдаж үзэхгүй л бол, хэн нь ялахыг хэлэхэд хэцүү л юм.” гээд Линлэй тачигнатал инээтэл.
“Эзэнтээн, юунд даруу загнана вэ?” гээд Бэбэ жаргалтайгаар. “Хэйдсоны хамгаалалт өнгөрсний таныхтай тэнцэхүйц байсан. Одоо тэгвэл? Дан ганц таны луугийн хайрс л гэхэд хорин жилийн өмнөх Лугшилтан бүрхүүлт хамгаалалт болон луугийн хайрс хоёрыг хослуулсанаас ч илүү дээд зэрэглэлийн хамгаалалт. Одоо харин таны Лугшилтан бүрхүүлт хамгаалалт тэр үеийнхээс арав дахин илүү болсон. Таны өмнө, Оливер юу ч биш. Осэнно шиг хоёрдугаар шатны хүмүүс ч таныг гомдоож зүрхлэхгүй. Би… тантай гагцхүү таван Тэргүүний Гэгээнтнүүд л тэнцэнэ гэж бодож байна.” гэв.
Вартон. “Ахаа, та бол манай овгийн түүхэн дэх хамгийн хүчирхэг Луугийн цуст дайчин. Яагаад ийм даруу загнана вэ?”
Вартон болон бусад нь Линлэйг хэр аймшигтайг мэднэ.
Хорин жил бэлтгэл хийсний дараа, Линлэйн хуулийн ойлголтууд нь ярих юмгүй их болсон.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

8 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 25]”

  1. 20 bish 12 jil shig sanagdaj bn bartonii huuhed lenlein huuhdees 2 nasaar ah bogood 1 ued tootsogdon tsug toglodog bzde mon 20 jiliin amlalt duusagui bga bolhoor daraagiin angiud deer garah monh bus humuusiin daind lenlei oroltsodgu shde

    Таалагдсан

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.