Би аалз, тэгээд юу гэж? – 3

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


3-р бүлэг – “Шинжлэх” гэж бодтол дэмий чадвар байж
Би бол аалз.
Би одоо болтол нэргүй.
Би чинь гэнэтхэн юу яриад байна аа?
Би зүгээр л нэргүй болохоороо л хэлэхийг хүссэн.
Тайлбарлахын тулд, болсон зүйлрүү буцах хэрэгтэй болно.
Би хэмжээгээ баталгаатай болгосныхоо дараа цочирдолд орсон.
Энэ чинь энгийн биш зүйл биз дээ?
Аалз болоод дахин төрсөн нь л хангалттай цочирдуулам хэрэг байтал, би мангас болчихож.
Энэ үнэхээр л.
Энгийн хүн байсан бол цөхрөлд унаж амиа егүүтгэчих байсан биз.
Миний хувьд, би хараахан үхэхийг хүсэх дээрээ тулчихаагүй л байна.
Гэхдээ би тайвширч болохгүй.
Хэрэв эндэх дэлхий биш өөр ертөнц юм бол, энэ ертөнц хэр аюултай болохыг би мэдэхгүй.
Тэр аварга аалзнаас гадна ямар мангас байгаа нь баталгаагүй.
Өөрийнхөө уртаас тооцоолоод үзвэл тэр аварга аалз ойролцоогоор 30 метр байсан юм шиг байна.
Хүний ялж чадах зүйл мөн гэж үү?
Би лав хөлийн мөр шигээ аварга аалзтай таарчихгүй юмсан гэж залбирдаг.
Гэсэн хэдий ч, хүнд галан зэвсэг байвал өөр хэрэг.
Түүнчлэн, энэ ертөнцөд шид гэдэг зүйл байдаг байх.
Тийм бол, тэр аварга аалзыг эсэргүүцэх арга байгаа л байхдаа?
Мэдэх юм алга.
Гэхдээ тэр аварга аалзыг боссын түвшний дайсан гээд зүйрлэчихэж болох байх.
Эс бөгөөс, би үхнэ.
Түрүүн, хүмүүсийг тэр аварга аалзтай тулалдахаар явж байна гэж ердөө таамагласан ч гэлээ, тэр муу хэрэг биш гэж үү?
Эцсийн эцэст, би чинь тэр аварга аалзны хүүхэд шүү дээ.
Би бол мангасын зулзага.
Ммхх.
Одоо сэлгүүцээд байх цаг байхгүй.
Хэрэв би хэн нэгэнтэй таарчихвал, би алагдах нь гарцаагүй биш гэж үү?
Боломжтой л зүйл.
Эсвэл, алагдах магадлал маш өндөр байна.
Яах вэ?
Хүний талаарх зарим мэдээллийг олж мэдмээр байгаа ч, баригдвал би алуулна.
Ммхх.
Энэ ч муу шүү.
Мэдээлэл бага байгаагаас болж, ойлгох юм алга.
Юу гээч газар юм бол оо?
Энэ ертөнцөд амьдардаг хүмүүс яг ямар юм бол?
Энэ ертөнцөд над шиг мангасуудтай яаж харилцдаг юм бол?
Олон зүйлийг мэдмээр байвч, олж мэдэх арга алга.
Аа, надад зохиол дээрх шиг мэдээлэл цуглуулах “Шинжлэх” чадвар байсансан бол.
<Одоогоор танд 100 чадварын оноо байна. Чадвар “Шинжлэх LV1&#8221;-г 100 чадварын оноогоор эзэмшиг боломжтой. Та эзэмшмээр байна уу?>
…Нээрэн гэж үү?
Гэнэтхэн, машиных шиг дуу толгой дотор минь дуулдлаа.
Ойлголоо.
Байна.
“Шинжлэх&#8221; чадвар байна!
Тиймээ!
Халаад ирлээ шүү!
Өөр ертөнцөд дахин төрсөн юм шиг л болоод ирлээ шүү!
Миний хариулт ТИЙМ!
<“Шинжлэх LV1&#8221; эзэмшлээ. Таны үлдэгдэл чадварын оноо 0>
Хамаг чадварын оноогоо ашиглачихсан ч гэлээ, цаг өнгөх тусам нэмэгдээд байх болохоор санаа зовох хэрэггүй байх.
Тэр ч яахав.
Янзан бүрийн зүйл туршиж “Шинжлэх&#8221; чадвараа шалгах хэрэгтэй!
…Яаж ашиглах юм бол%
Дотроо “Шинжлэх&#8221; гэдэг үгээ давтаад чулуунд анхаарлаа хандуулаад үзье.
Ммммм!
Болж байгаа юм шиг санагдаад байна шүү!
Толгойд минь мэдээлэл орж ирж байна.
“Чулуу&#8221;
….Ххммм?
Айн?
Ингээд л болоо юу?
Үгүй ээ, үгүй.
Ийм байж болохгүй биз дээ?
Би эхний удаадаа бүтэлгүйтсэн бололтой.
Дахиад оролдоод үзье.
“Чулуу&#8221;
…..Айн?
Надад ингээд л болчихсон гэж битгий хэлээрэй дээ?
Үгүй ээ, үгүй.
Энэ чулуу чухал мэдээлэлгүй байж таарна. Энийг энгийн л чулуу гэдэгт итгэлтэй байна.
Одоо хана шинжлээд үзье.
Ямар ч тохиолдолд, би эндэх хаанах болохыг мэдэж чадах байх.
Агуйн нэр бас дэлгэрэнгүй мэдээлэл нь байвал сайхан л байна.
“Хана&#8221;
………..
Надад хэлэх ч зүйл олдсонгүй.
“Шинжлэх LV1&#8221; LV гэдэг зүйлийг заавал холбож өгч байна гэхээр, би дахиад жаахан бодож үзэх хэрэгтэй бололтой.
Товчхондоо, LV1 болохоор чадвар маань тийм ч их нөлөөтэй биш байх нь.
Тэглээч, би LV-н ихэсгэхийг хүссэн ч, надад чадварын оноо байхгүй.
Үвааа!
Би чадварын оноогоо бүгдэнг нь дэмий үрчихлээ!
“Шинлжэх&#8221;-ээс өөр ямар чадвар байгааг мэдэхгүй ч, лав энэний LV1-ээс нь илүү юм байсан л байж таараа!
Үгүй ээ, би эсрэгээр нь бодох ёстой.
Хэрэв “Шинжлэх&#8221; ийм байгаа юм чинь, бусад чадварууд ч гэсэн LV1 байх үедээ ялгаагүй хэрэгцээгүй байх байсан байх.
Ингэж бодъё.
Эс бөгөөс, би үргэлжлүүлж чадахгүйд хүрэх нь.
Хаа.
Арай ч дээ.
Би өөрийгөө шинжлэх ёстой юм болов уу?
“Аалз, нэргүй&#8221;
Хмм?
Шинжлэхэд аалз л гэж гарч ирэх болов уу гэтэл… нэргүй гэнээ?
Бүгдэнг нь нэгтгээд дахин эхнээс нь эхэлье.
Нэргүй.
Би өмнөх амьдралдаа нэртэй байсан ч, одоогийн энэ аалзан төрхөндөө нэргүй байгаа гэсэн үг үү?
Дээрээс нь, “Шинжлэх&#8221; чадвар цагийг минь хий дэмий үрлээ.
Эсвэл, би энэ чадвар илүү ярвигтай болгосон гэх ёстой байх.
Чадварын оноо.
Би чадварын оноогоо хадгалбал шинэ чадвар эзэмшиж болох байх.
Гэхдээ яаж оноогоо нэмэгдүүлэхийг би мэдэхгүй.
Хэрэв энэ ертөнц LV гэх зүйлээр явагддаг юм бол, би LV-ээ ахиулснаар оноо авах байх.
Хэрэв бодсон шиг минь байвал.
Энэ ертөнц чадвар болон оноотой LV-тертөнц шиг байх нь.
Энэ зүгээр гэж үү?
Би зүгээр л аалзан мангас.
Би амьдралаа дээшлүүлэх боломжгүй. Юун түрүүнд, би зүгээр л аалз. Би хүнийхээс илүүтэйгээр аалзны амьдралаар л амьдрана.
Ямартай ч, энэ тоглоом шиг ертөнцөд, би аалз болон төрсөн, тиймээс яг л тоглоом тоглож байгаа юм шиг аалзны амьдралаар л амьдарх ёстой.
Дээрээс нь, би өлсөөд байна.

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.