Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 24]

5 comments

Өмнөх

Дараах


Ном 10, Баруч – Хэсэг 24, Шөнө
Баркерын ах дүүс түүнрүү гүйлдэн хүрэхэд, Цезарь дургүйлхэн. “Надад битгий ойрт. Би анхаарлын төвд баймааргүй байна. Зайтай, зайтай!” гэхэд таван ах дүүс холоос Цезарьруу баяртайя инээмсэглэцгээлээ.
“Гүд, гүд.”
Дарсаа шимэнгээ, Цезарь өрөөний буланд нуугдана. Тэрээр Эзэнт гүрнүүдийн элч нартай ярилцан хундага тулгана.
“Цезарь.” Гэнэтхэн хүйтэн хоолой дуулдлаа.
Тэрээр эргэн харвал түүний царайнд инээмсэглэл тодорно. Энэ хүн Хүйтний дарь эхийн шүтээний Ариун хатагтай, Росари байлаа. Росари түүнрүү ширтэнэ. Тэрээр хэдэнтэй хүчтэй амьсгалахаас өөр зүйл хэлсэнгүй. Түүний хутга мэт харц, Цезарийг тэнэг юм шиг инээлгэхээс өөр зүйл үл хийлгэнэ.
“Чи Тэнгэрлэг оршихуй зэрэглэл болчихжээ, гэсэн ч яг хэвээрэй байх шив.” Мөсөн гоо үзэсгэлэн Росаригийн нүд чийгтжээ.
Цезарь инээмсэглээд. “Росари, Ариун хатагтай болоод цагийг сайхан өнгөрөөж байгаа юм биш үү? Миний хувьд, би хэрэн хэсүүчилдэг хүн. Би хүссэн зүйлээ хийж хүссэн зүгрүүгээ явдаг. Би чамд анхаарал хандуулж чадахгүй.” хэмээхдээ Цезарь дотроо зовиур мэдэрнэ.
“Ноён Цезарь.” Линлэй Цезарьруу харвал.
“Битгий оч.” гээд Дэсри Линлэйг нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар хойш татсанаа. “Яагаад хоёр хайрын шувуухайны дундуур орох гээд байна?” гэв.
“Хайрын шувуухайнууд? Тэр чинь Ариун хатагтай биш билүү?” Линлэй гайхширч орхилоо.
“Ариун хатагтайд эр хүн байхгүй гэж хэн хэлж байна?” гээд Дэсри Линлэйруу харснаа. “Росари өөрөө бараг л Тэнгэрлэг оршихуй зэрэглэлтэн. Тэр Хүйтний дарь эхийн шүтээний өмнөөс үргэлжлүүлэн ажиллахын тулд хэдийнээ өөрийгөө зориулсан.” гээд Дэсри холоос Цезарь Росари хоёрруу харлаа.
Линлэй Делиатай харц солилцоно. “Линлэй, тэгэхээр тэр чиний яриад байсан Цезарь гэгч үү?” гэхэд Линлэй ч толгой дохив.
“Би энэ Тэнгэрлэг оршихуй зэрэглэлтэнд хайрын асуудлаар өртэй.” гээд Делиа уруулаа муруйлга инээхэд, Линлэй толгойгоо сэгсрээд. “Ноён Цезарь, тэр… хайрын асуудалд их ихэмсэг хүн.”
Энэ шөнө хүмүүс баярлан хөөрнө, ялангуяа Дэсри тэр хэд. Мөн Жорж, Иел бас Рэйнолдс нар. Хүн бүртэй мэндчилсээр, хэдийн шөнө дунд болжээ. Линлэй одоо л нэг юм Делиагийн өрөөний зүг явж болохоор боллоо….
Гэгээнтэн зэрэглэлтний нэг ач тус нь хэр их уусан ч согтохгүй.
“Линлэй?”
Тэр хаалган дээр хүрч ирэхийн өмнө хэн нэгэн өөрийг нь дуудахыг сонслоо. Линлэй эргэн харвал Цезарь дарс уучихсан хэвтэж байлаа. “Линлэй, чи яаж гэрлэж чадав аа? Би чамайг гэрлэж байгаа гэдгийг дуулаад, үнэндээ их харамссан.” гэлээ.
“Харамссаан?” Линлэй гайхширав.
Цезарь босож ирээд алгуурхан хөөрөөд. “Үнэхээр харамсалтай юм! Өөр нэг эр бунханруу яваад орчихлоо!” гээд Цезарь өндөрт нислээ. “За, жаргалтай байгаарай. Би явлаа.” гэх Цезарийн хоолой Линлэйн чихэнд маш тод дуулдлаа.
Гэнэтхэн…
“Чи муу хөгшин төгзөг!” хурц дуу хадвал. Гоёмсог цагаан хувцастай хүн түүний араас хөөлөө.
Цезарь хурдаа даруйхан нэмэв.
“Ммхх… магадгүй бунханд байснан дээр байх.” гэхдээ Линлэйн царайнд инээмсэглэлд доторч байлаа. Удалгүй, тэр Делиагийн өрөөний хаалганы өмнө ирлээ. Өрөөний өмнө байсан хоёр үзэсгэлэнтэй үйлчлэгч нар хаалгыг хүндэтгэлтэйгээр нээж өглөө. Линлэй тэдэнрүү гараа даллаад. “Одоо явдаа.” гэхэд.
“За, эрхэм дээдсээ.” гэцгээгээд үйлчлэгч нар явлаа.
Харанхуй өрөөнд, ганц Делиа л орны өмнө сууж байв. Тэр Линлэйруу харан, түүнийг юм хэлэхийг нь хүлээнэ. Эцэст, Линлэй юм дуугарлаа… “Бэбэ, гар.”
“Хаха. Эзэнтэн.” гээд Бэбэ орон доороос гараад ирлээ.
“Бэбэ?” Делиа инээх үү уйлах уу гэдгээ мэдсэнгүй. Өнөөдөр, Бэбэ маш эрт алга болчихсон. Хэн түүнийг энд нуугдаж байх юм гэж мэдэх билээ дээ?
Линлэй Бэбэрүү харвал, тэр ч гэсэн уйлах уу инээх үү гэдгээ олж чадна. “Бэбэ, юу хийж байгаа юм?” гэхэд.
“Эзэнтээн, танд бэлэг бэлдэж байлаа!” гээд Бэбэ толгойгоо өндөрт өргөлөө.
“Ямар бэлэг?” Линлэй тээнэгэлзвэл.
Бэбэ инээмсэглээд, бяцхан савраасаа хар чулуу гаргаад ирлээ. “Үүнийг сайн найз маань өгсөн юм. Дээрийн хэлж байсан ягаан алтан Гэгээнтэн зэрэглэлийн харх. Би залуу бас их баялаг хураагаагүй байгаа болохоор, найз маань надад үүнийг өгсөн юм.” гэв.
“Энэ юу юм бэ?” Линлэй чулууруу сониучирхан харлаа. “Энэ ховор төрлийн эрднийн чулуу юм болов уу? Байж боломгүй юм. Ийм жижиг чулууг юунд ашиглаж болно гэж?” Линлэй сайтар шалгасан ч, юу болохыг нь мэдэж чадсангүй.
“Би ч гэсэн мэдэхгүй ээ.” гээд Бэбэ Делиад өгснөө. “Делиа, цусаараа сүнсэн холбоо байгууль.” гэв.
“Цусаар холбоо тогтоох ий?” Линлэй нүдээ бүлтийлгэн харлаа.
Цусаар холбоо байгуулж байна гэдэг үүнийг эргэлзээгүй үнэт эрдэнэ гэдгийн илрэл. Жишээлбэл, Линлэйн Цустягаан болон Хуйларч буй луу бөгж. Түүний адамантин илд хүртэл цусан холбоо тогтоохуйц үнэ цэнэтэй зүйл биш. Товчхондоо, гагцхүү маш ховор зүйлсэд ийм зан үйл үйлдэж болно.
“За.” Делиа Бэбэд маш их итгэдэг. Делиа даруйхан хуруугаа исгэн, шарх үүсгэлээ.
Хар чулуун дээр ганц дусал цус дусав.
Хар чулуу гэнэтхэн хувьсан гэрэл цацруулж Делиаг бүрхлээ. Линлэй машид цочирдов… тэр хар чулууг Делиагийн биетэй нэгдэн, уусан алга болохыг харлаа.
“Юу болчихов?” Линлэй цочирдолд оржээ.
Тэр урьд өмнө нь ийм хачирхалтай зүйл харж байгаагүй. Бэбэ харж байснаа. “Мэдэх юм алга.” гэв.
“Делиа, яаж байна?” Линлэй шалавлан асуухад.
Делиа толгойгоо сэгсрээд. “Юу ч мэдрэхгүй байна. Хмм… үнэндээ, ойр хавийн мөн чанаруудыг илүү мэдрээд байгаа юм шиг санагдаж байна. Тийм байна. Үнэхээр тэгж байна.” гэв. Линлэй нууцхан толгойгоо дохино. Товчхондоо, цусан холбоо байгуулдаг эд зүйлс хэзээ ч эзэндээ хор хүргэхгүй.
Линлэй энэ тал дээр тийм ч их санаагаа зовоогоогүй.
Гэхдээ… яг ямар зүйл юм бол оо?
“Бэбэ, энэ хар чулууг… яагаад тэр шидэт араатан чамд өгсөн юм бол? Энэ их үнэтэй эрдэнэ шиг байх юм.” хэмээн Линлэйн асуулаа. Тэд бүгдийн мэдэж байгаа ганц зүйл нь, энэ зүйл мөн чанарыг ихээр нэмэгдүүлдэг.
Бэбэ толгойгоо сэгсрээд. “Эзэнтээн, үнэндээ, сайн найз маань надад зүгээр л өгсөн. Тэр шидтэнд их хэрэг болно гэсэн.”
“Шидтэнд их хэрэг болно оо?” Линлэй одоо л ойлголоо. Энэ онцгой төрлийн зүйл байхад мөн чанарыг ихээр нэмэгдүүлдэг. Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатанд энэ хэрэггүй болохоор, Бэбэд өгсөн байх л даа. Гэхдээ Линлэйд… энэ хар чулуу харж байгаагаас нь ч илүү зүйл мэт санагдана!
“Тэгэхээр, Бэбэ. Энд байсаар л байх уу?” гээд Линлэй Бэбэрүү харлаа.
Бэбэ нүдээ эргэлдүүлэн хамраа үрээд. “Эзэнтээн, энд та хоёр л байгаагаас хойш, намайг байгаа гэдгийг мартчих аа.” гэхэд Линлэй Бэбэгийн зүгт өшиглөвөл, Бэбэ өрөөнөөс сураггүй алга боллоо.
Хаалга хаагдав.
Өрөө анир чимээгүй боллоо. Линлэй Делиа хоёр орон дээр зэрэгцэн сууна.
“Юу харж байгаа юм?” Делиа одоо багахан ичингүйрчээ.
Линлэй инээгээд. “Би… хэдэн хүүхэдтэй болохоо бодож байлаа.” гэв. Делиа гайхширалд орлоо. Линлэй гэнэтхэн Делиаг өргөөд орон дээр хэвтүүлээд, тэгээд… тэдний хувцас орон дээрээс нэг нэгээрээ шидэгдэгдэж гарлаа.
….
“Ммхх…”
Тэд бүхэл шөнөжин унтсангүй.
“Хөөх.” Линлэй орон дээр хэвтэнгээ, Делиаг цээжиндээ наан тэвэрнэ. Делиагийн анхилуун үнэрт үс түүнийг ийм зүйл хийхэд хүргэжээ. Линлэй Делиаруу харлаа. Түүний царайн минчийтлээ улайжээ.
Тэрээр бяцхан хамраа үрчилзүүлж байлаа.
Линлэй Делиагийн толигор гарыг эелдэгхэнээр илбэн, нуруунд нь хүрнэ. Тэрээр болж өнгөрсөн амтлаг зүйлийн талаар бодол хийлнэ. Делиагийн биед нэвтрэн орохдоо ямар их сандарч байсан гээд л… Линлэй энэ зүйлийг бага зэрэг ширүүн байсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Уг зүйл бүтэн гурван цаг үргэлжилсэн.
“Делиа, яасан бэ?” гэвэл.
“Уйлмаар байна.” гээд Делиа Линлэйн цээжийг тэвэрнэ. “Би одоо уйлмаар байна. Алис та хоёрыг хамт байхдаа яадаг талаар бодох бүртээ, надад уйлмаар санагддаг. Үүнийг бүтэн арван жил хүлээсэн гэдгээ бодоход ч гэсэн, уйлмаар байна.”
Линлэй түүнийг чанга гэгч нь тэвэрнэ.
Эмэгтэй хүн. Тэднийг ойлгоно гэдэг боломжгүй юм.
“Линлэй, чамд нэг зүйл хэлж болох уу?” Делиа аяархан хэлбэл.
“За?” гээд Линлэй Делиаруу харлаа.
Делиа дээш хараад. Нухацтай царай гаргаад, аяарханаар. “Чиний… доотох чинь, хатуурчихаж.” гэлээ.
“Аа?”
Хэсэг зуур, Линлэй юу гэхээ ч мэдсэнүй.
“Делиа, Вартон Нина хоёрын хүүхэд хэдэн сарын дараа төрнө. Чи өөрсдийгөө шаргуу ажиллах ёстой гэж бодохгүй байна уу?” Линлэйг ийн хэлэхэд.
“Нөгөө?” Делиа гайхширч орхилоо.
“Тэгэхээр, би үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй болох нь дээ.” гээд Линлэй дахин Делиа дээрээс дараад авлаа.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

5 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 24]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.