Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 23]

2 comments

Өмнөх

Дараах


Ном 10, Баруч – Хэсэг 23, Хурим
Окаси нуурын төв хэсэгт газардахтайгаа зэрэгцэн, хар дээлээ тайллаа. Тэрээр дотуураа тансаг хослол өмсжээ.
“Ноён Дэсри, би таны алдарт нэрийг эртнээс л дуулсан, өнөөдөр л бидэнд уулзах завшаан тохиолоо. Энэ миний хувьд нэр төрийн хэрэг.” Окаси инээмсэглэн бөхийснөө, дэргэд нь байх Осэнноруу хараад. “Өө, Осэнно. Хажууд чинь байгаа хүн хэн бэ?” гэхэд.
Лийман, “Сүсэгтнүүдийн командлагч Лийман!” гэвэл.
“Ноён Лийман.” гээд Окаси толгой дохин инээмсэглэлээ.
“Мастер Линлэй, арван жилийн өмнө, манай Сүүдрийн сүм таныг урьсан, гэсэн ч харамсалтай нь, Гэрэлт сүм хөндлөнгөөс оролцоод, чамайг явуулаагүй.” Окаси Линлэйг хараад хуучны найздаа үзсэн мэт гомдоллож эхэллээ.
Линлэй гагцхүү инээмсэглэнэ.
“Хангалттай.” Дэсри тайвнаар инээгээд. “Бүгдээрэй нөхцөл байдлыг мэдэж байгаа биз. Мөнх бусынхны тулаанд Гэгээнтнүүд оролцох нь маш зохисгүй зүйл. Юлан эзэнт гүрэн болон Обриэн эзэнт гүрнүүд энгийн тулаанд Гэгээнтнүүдээ ашигладаггүй. Гэгээнтнүүд айдсын эх үндэс.” гэлээ.
Дэсри санаа алдаад. “Би Хууль дүрэмгүй нутагт хэдэн мянган жилийн турш байлаа. Би эндэхийг хэт их задгай байлгамааргүй байна. Тиймээс… Гурван тал тулаандаа Гэгээнтнүүдээ ашиглахгүй байхыг зөвлөж байна. Зөвшөөрч байна уу?” гэхэд.
Осэнно “Тийм.” гээд толгойгоо дохилоо.
Линлэй ч гэсэн инээмсэглээд толгой дохив.
Дэсри даруйхан Окасируу хараад. “Асуулт байна уу? Мэдээж би асуултанд чинь хариулна.” гэхэд.
“Гайхалтай.” Дэсригийн царай ширүүн боллоо. Тэрээр гараа сунгаад дөрвөн хуйлаас үзэгтэй гаргаад ирлээ. “Өнөөдөр, дөрвөн тал бичгэн гэрээ байгуулна. Хэрэв аль нэг тал нь зөрчвөөс… бусад гурав нь нэгдэн тэр талаа устгах болно!”
Линлэй хөмсгөө зангидан Осэнно Окаси хоёрруу харна.
Одоо бол, дөрвөн талаас хамгийн хүчирхэг нь Дэсригийн тал. Эцсийн эцэст, Дэсригийн талд түүнээс гадна Хижингсон, Хайвард гээд өөр Гэгээнтнүүд бий.
“Энд гарын үсгээ зурцгаа.” Дэсри шалавлан тэр гуравт гэрээг өглөө.
Инээмсэглэсээр, Оками түрүүлж гарын үсгээ зурлаа. Линлэй ч эргэлзэлгүй гарын үсгээ зурлаа.
“За!” Осэнно гарын үсгээ зурлаа.
“Гайхалтай.” Дэсри инээмсэглэлээ. “Гэрээний хуулбаруудыг тус бүрт чинь тарааж өгье. Гэхдээ мэдээж… энэ гэрээ бидний нэр хүнд дээр тулгуурлан хийгдэж байгаа. Хэрэв аль нэг нь тулаанд Гэгээнтнээ ашиглавал, тэд нотлох баримтаа усгасан ч… бүрэн нууцах арга үгүй. Нэг л баригдвал, гурван тал тэр талаа устгана.”
…..
Шөнө болбол тэнгэр мананд хучигджээ.
Линлэй Делиа хоёр амар тайван шөнийг өнгөрөөнө.
“Өнөөдрөөс, бидний амьдрал амар амгалан байх нь.” Делиа тун жаргалтай байлаа. Тэрээр инээмсэглээд, “Ирээдүйд, бид олон зүйлд санаа зовох хэрэггүй болох нь. Линлэй, ирээдүйд, чи өнөөдрийнхөө шийдвэрт харамсахгүй биз дээ? Үнэндээ, чи өнөөдөр болсон зүйлийг зөвшөөрөөгүй ч. Дэсриг чамд туслах гэж л ингэсэн гэж бодож байна.” гэхэд.
Линлэй ч гэсэн Дэсриг өөрийнх нь тал хэмээн мэдэрнэ.
Хэрэв тэр зөвшөөрөөгүй бол, Дэсри дайснуудад өөрийг нь алахыг зөвшөөрөхгүй байх байсан.
“Үгүй дээ. Би өнөөдрийнхөө шийдвэрт харамсахгүй.” гээд Линлэй Делиагийн гарнаас атгаад. “Хэрэв би зөвшөөрөөгүй байсан бол, би одоогийнхоо хүчээр өөрийгөө хамгаалж болох ч, чамайг хамгаалж чадахгүй байх байсан. Хэрэв чамайг үхүүлсэн бол… би үлдсэн амьдралынхаа туршид харамсах байсан!”
Делиа болон гэр бүлийнх нь төлөө байсан болохоор л Линлэй энэ сонголтыг хийсэн.
“Баярлалаа.” Делиа Линлэйн цээжинд наалдан аяарханаар хэллээ.
Тэр зөөлөн дулаан зүйл мэдэрвэл, Линлэйд зөв зүйл хийсэн мэт санагдана.
….
Юлан цаг тоолол, 10010 он. 7-р сарын 21. Баруч хот(Хуучны Хар шороо хот) хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Баруч хотын бүтээн босголд дуусчээ. Энэ хот бол шинэчлэн засварлагдсан Хар шороо хот. Баруч хотын бүтээн босголт энгийн хэрнээ ашигтай байдалд төвлөрч хийгдэж.
Ордон нь хэт том биш ба хоёр км квадрат хэмжээтэй ажээ. Өмнө нь, Баруч Вант улс үүсэх үед, тэд бүтээн босголтоо эхлүүлсэн. Тэрнээс даруй таван сарын дараа, тэд эцэст нь нэг юм дуусгажээ. Ордны ихэнх хэсэг ганц давхар бол хоёрхон хэсэг нь л хоёр давхар байлаа. Ордны гол танхим их том ба хэдэн зуун хүн багтахуйц.
Харин өнөөдөр, энэ гол танхим цочидоор дүүрчээ.
“Эрхэм дээдэс, Линлэй, би Рохаулт эзэнт гүрний эзэн хаанг төлөөлөн ирсэн илч билээ, танд сэтгэлийнхээ гүнээс баяр хүргэж байна.” дунд эргэм насны эр хүндэтгэлтэйгээр Линлэйд ийн хэллээ. Линлэйг дарстай хундагаа тулгаж байх үед, Делиа Линлэйгээс сугадан зогсоно.
Энэ бүхэн тэднийг ядрааж байсан ч, тэд их жаргалтай байлаа.
“Өнөөдөр олон хүн ирж шүү.” Вартон ах дээрээ хүрч очлоо. “Ахаа, Рохаулт эзэнт гүрэн, Ринэ Эзэнт гүрэн болон Обриэн эзэнт гүрнүүдээс элч ирцгээсэн. Өө… хардаа. Тэр алс холын зүүн зүгийн хаант улсуудын нэгнээс нь ирсэн элч байна.” гэв.
“Их хаан Линлэй, Мүхан хаант улсын хааны өмнөөс танд сэтгэлийнхээ гүнээс баяр хүргэж байна.” Линлэй ч гэсэн энэхүү алс холын зүүн зүгийн Мүхан хаант улсын элчид нүүр өгнө.
Линлэй Делиа хоёр инээмсэглэцгээнэ.
“Линлэй, чи ядарсан харагдаж байна.” Делиа аяархан хэлбэл.
“Тийм ч муу биш байна аа.” гээд Линлэй өөрийгөө хүчлэн инээмсэглэлээ. Линлэй зочид хүлээж авах дургүй ч, өнөөдөр өөрийнх нь хурмын өдөр. Тэр энэ үүрэг хариуцлагаас зугтаж чадахгүй. Делиа аяархан, “Ингэвэл яаж байна? Доод албан тушаалт хүмүүсийг надад үлдээчих.” гэлээ. Өмнө нь, Делиа дипломатч хийдэг байсан. Тиймээс, түүнд хүмүүстэй харилцах амархан.
Бас тэр Линлэйгээс бага няцаасан өгүүлбэр ашигладаг.
“Гэрэлт сүмийн Их лам Гуллермо ирлээ!” Танхимын гаднаас ийн дуу хадахад, танхим тэр чигтэй анир чимээгүй боллоо. Линлэй Гэрэлт сүм хоёр хоорондоо арсалддаг болохыг хүн бүр мэднэ. Эцсийн эцэст, Линлэйн зургаан Сахиусан тэнгэр алсан гэдэг мэдээ тив даяар тарсан.
Гэтэл одоо, Гэрэлт сүм хүнээ явуулж байна гэж үү?
“Хаан Линлэй.” Гуллермо бөхийн хэллээ.
Линлэй одоо ч, арван жилийн өмнө, Гуллермо Их лам Эрнст сургууль дээр өөрийг нь элсүүлэхээр ирж байсныг санана. Арван жилийн дараа, Гуллермо Их лам хэвээрэй байх агаад, тэрээр Гэрэлт сүмээс Хаант улсын хаан дээр хүрэлцэн ирж эрсдэл үүрч байгаа нь энэ.
“Ноён Гуллермо дотор орж амар.” гээд Линлэй инээмсэглэлээ.
“Дайны бурхны сургуулийн шавь ирлээ!”
Кастро болон өөр хоёр хувийн шавь хүрэлцэн ирлээ.
“Ноён Майкэкан ирлээ!”
Өөр нэгэн Гэгээнтэн зэрэглэлтэн.
“Сүүдрийн сүмийн ноён Окаси ирлээ!”
Эдгээр нэрсийг сонсоод, Эзэнт гүрэн болон хаант улсуудын элч нар буланд цуглан яриа өрнүүлцгээлээ. Бурхан минь гэж. Тэд бүгд Гэгээнтэн зэрэглэлтнүүд байлаа.
“Юлан эзэнт гүрний Дэд санваартны гурван шавь ирлээ!”
Линлэй Делиа хоёр тэдний даруйхан угтан авлаа. Тэдгээр хүмүүсийг хараад, Делиагийн сэтгэл хөдлөн. “Ахаа!” хэмээн дуудлаа. Эдгээр хүмүүсийн голд буй хүн Дикси байлаа. Дикси болон түүнтэй хамт яваа хоёр хүн Линлэйд баяр хүргэхээр ирцгээжээ.
“Линлэй, чи эцэст нь дүүгийн минь итгэл найдварыг амьдруулах шив.” Линлэйн өмнө, Дикси эцэст нь нэг юм инээмсэглэлээ харууллаа.
Эрнст сургуульд байх үед, Линлэй Дикси хоёр хоёул гоц суутнууд байсан.
Дикси гэнэтхэн Линлэйн чихэнд. “Линлэй, чамд анхааруулъя. Ирээдүйд, чи дүүг минь уурлуулаагүй чинь дээр шүү. Эс бөгөөс… би өөрөө чамайг аргалж дөнгөхгүй байсан ч, багшаасаа чамайг чадаад өгөхийг асууж чадна шүү!” гэвэл.
“Багшдаа ховлох шаардлагагүй дээ. Би өөрөө өөрийгөө шийтгэчихнэ.” гээд Линлэй тачигнатал инээлээ.
Өнөөдөр, Линлэйд Дикси их дотны хүн шиг нь санагдана. Линлэй Дикси хоёрыг ч нөхөрсөг байхыг хараад, Делиа жаргалтай байлаа.
Энэ үед.
“Алс холын зүүн зүгийн Дайны гэгээнтний шавь ирлээ!” гаднаас дуулдах энэ дуу Линлэйг татлаа.
Дайны гэгээнтэн хэн юм бол?
Дэсри өнөөдөр эрт ирсэн бөгөөд, Линлэйн дэргэд хүрч ирлээ. Тэрээр, “Линлэй, одоогоор, Юлан тивд надтай дүйх дөрвөн хүн бий. Тэдний нэг нь алс холын зүүн зүгийн хамгийн хүчирхэг мэргэжилтэн, Дайны гэгээнтэн Түлилэй.”
Линлэй одоо л ойлголоо.
Таван Тэргүүний Гэгээнтнүүд. Фаин, Дэсри болон Түлилэй нар тэр дунд ордог. Үлдсэн хоёр нь хэн юм бол?
Дунд эргэм насны эрээр ахлаалсан гурван хүн танхимд орж ирцгээлээ. Линлэйг хараад, өнөөх дунд эргэм насны эр. “Хаан Линлэй. Би бол Мүүр, манай багш чин сэтгэлээсээ танд баяр хүргэж байна.” гэхэд.
“Би ч гэсэн сэтгэлийнхээ гүнээс ноён Түлилэйд талархаж байна.” гээд Линлэй инээмсэглэлээ.
Өнөөх эр, “Тэгэхээр Хаан Линлэй манай багшийн нэрийг мэддэг байх нь ээ. Аа, Ноён Дэсри.” гээд тэрээр Дэсриг хармагцаа бөхийлөө.
Мүүр өмнө нь багшийгаа Дэсритэй тулалдаж байсныг харж байсан. Багшийнх нь хүч Дэсритэй энэ тэнцүү. Иймд, Мүүр эелдэг байх нь мэдээжийн хэрэг буй зай.
“Хүйтний дарь эхийн шүтээний Ариун хатагтай ирлээ!”
Дэсри Пэнслин нар түүнийг даруй хүлээн авлаа. Линлэй Делиа хоёр ч гэсэн тэнд байлаа. Линлэйд машид сонирхолтой санагдана. Энэ нууцлаг Хүйтний дарь эхийн шүтээн хэр хүчирхэг бол?
Энэ Ариун хатагтай урт хаш үстэй ба, яг л хүрч болохооргүй мөсөн ханаар бүрхэгдсэн мэт санагдана. Түүний араас хоёр үзэсгэлэнтэй эмэгтэй дагалдана.
“Эгчээ.” Пэнслин баярлан хэллээ.
Дэсри Линлэйд. “Линлэй, энэ Хүйтний дарь эхийн шүтээний Ариун хатагтай, Росари, Хүйтни дарь эхийн шүтээний хамгийн хүчирхэг нь. Тэр надтай дүйхүйц хүчтэй.” гэлээ. Энэ үгийг сонсоод, Линлэй энэ Росари гэгчийг таван Тэргүүний Гэгээнтнүүдийн нэг болохыг мэдлээ.
Тэр одоо таван Тэргүүний Гэгээнтнүүдийн дөрвийг нь мэддэг боллоо: Дэсри, Фаин, Түлилэй болон Росари.
“Сүүлчийнх нь хэн юм бол?” Линлэй нууцхан гайхширна. Харамсалтай нь, сүүлчийнх нь хурим дээр ирсэнгүй.
Гол танхим, олон тооны Гэгээнтнүүдээр дүүрлээ. Янз бүрийн эзэнт гүрнүүдийн элч нар хоорондоо ярилцах бол, Гэгээнтэн зэрэглэлтнүүд ч гэсэн хоорондоо ярилцана. Дэсри Росари тэр хэд цугтаа байцгаана.
Түвшин бүрээрээ тодорхой хэмжээгээр тусгаарлагджээ.
“Юлан эзэнт гүрний элч ирлээ!”
Энэ хүн Жорж байлаа.
“Хоёрдугаар ах.” Линлэй баярлан инээхэд, Жорж түүн дээр гүйн хүрч ирээд, санаатайгаар бөхийн. “Хаан Линлэй! Жорж би Эрхэм дээдсийн өмнөөс…!” ийн хэлж байтал, Линлэй Жоржийн мөрөн дээр алгадаад түүний үгийг талаас нь зогсоолоо.
“Болно оо. Хүний өмнө жүжиглээд зүгээр.” гэснээ. “Алив, цуг явж дөрөвдүгээр дүүтэй уулзая.” гэхэд.
“Дөрөвдүгээр дүү энд байгаа юм уу?” Жоржийн сэтгэл ихэд хөдөлжээ.
7-8 жилийн өмнө салснаас хойш, тэр Рэйнолдсыг дахин хараагүй.
“Дөрөвдүгээр дүү!” “Хоёрдугаар ахаа!”
Жорж Рэйнолдс хоёр нэгнээ хараад даруй хашхиралдан гүйж очоод тэврэлдэн авлаа. Яг энэ үед…
“Давсон худалдааны пүүсийн захирал ирлээ!” Зарлаж дуусахаас өмнө, Иел гүйн орж ирлээ. Орж ирмэгцээ тэрээр Линлэй, Рэйнолдс болон Жорж нарыг олж харлаа.
“Хаха, Хоёрдугаар дүү, Гуравдугаар дүү, Дөрөвдүгээр дүү, дарга нь ирлээ!” гээд Иел хөхрөн инээгээд тэдэн дээр очлоо.
Танхимд байх олон хүмүүс дөрвөн найзуудруу харцгаана. Хэрэв энгийн хүмүүс ийм дүр зургаа үзүүлсэн бол, тэд хэдийнээ муулаад эхэлчихсэн байх байсан биз. Гэхдээ тэд бол Линлэй болон түүний дотны найзууд. Тэдний нэг нь ч юм хэлж зүрхлэхгүй.
Арван жилийн дараа, дөрвөн ах дүүс ингэж нэг юм уулзлаа.
“Хөөе, энэ Линлэй жаал хаан болоод удаагүй байж, өөр дүр эсгээд эхэлчихсэн байх шив. Үйлчлэгч чинь надаас урилга асууж байгаа юм даа? Бас намайг хэн бэ гэж асуулаа? Ёстой нэг, намайг гомдоож байна шүү!” Дунд эргэм насны эр залхуутай орж ирлээ. Тэрээр дэргэд нь байсан хундага дарсыг барьж аван хоёр балгалчихаад.
“Ммхх. Муугүй шүү.” гээд царай дээр нь сэтгэл ханасан үр зураг илэрлээ.
“Ноён Цезарь?!” Гол танхимд байсан Баркер өнөөх дунд эргэм насны эррүү харлаа. Тэр өөрийг нь аварсан Тэнгэрлэг оршихуй зэрэглэлтнийг яалаа гэж мартах билээ дээ.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

2 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 23]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s