Би аалз, тэгээд юу гэж? – 2

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


2-р бүлэг – Би яг л мангас шиг харагдаж байна
Аалз болж дахин төрсөн нь жаахан харамсалтай л юм.
Хэдийгээр би аалз болсон гэдэг үнэнийг хүлээн зөвшөөрсөн ч, би одоо яах ёстой юм бол?
Тамшаалах!
Зарим шалтгаанаас болоод, би заналхийлсэн дуу сонссон.
Ммхх.
Бодит байдлаас нүд буруулах сайн зүйл биш.
Нүдний минь өмнө, ах дүү минь гэж тооцогдох аалзны арми байна.
Тэд нэг дуу гаргаад байна.
Сайн харъя.
Тамшаалах!
Хяааа!?
Тэд юу хийгээд байна аа!?
Айн, тэд юм идээд байна уу даа?
Тэд нэг нэгнээ идээд байна уу даа!?
Би яг одоо ах дүүсийн хоорондын тэмцлийг харж байна.
Үгүй ээ, үгүй!
Энэ ч муу шүү, үнэхээр муу!
Яагаад бид төрөл нэгтнүүдтэйгээ цуст тулаан хийх ёстой гэж!?
Аа, хоол хүнснээс болж.
Тэд бүгд өлссөн байна.
Үнэндээ, би ч гэсэн өлсөж байна л даа.
Ха!?
Үгүй ээ, үгүй.
Би дахиад л бодит байдлаас зугтааж байна.
Тулааны талбарт, над шиг гэм хоргүй охин нүд ирмэх зуурт л эрчүүдийн дарлалд өртөнө.
Зүйрлэвэл!
Тулаан
Хэрэгсэл
Зугтах
Энэ нөхцөл байдлаас гарах ганц арга нь зугтах.
Би тулалдах ёстой юм болов уу?
Боломжгүй.
Би бол гэртээ харих клубын гоц суут сурагч.
Надад хүчирхийллийн бүлэгтэй тэмцэлдэх боломж байхгүй
Аа! Миний одоогийн төрх тэднийхтэй адилхан.
Ммхх.
Би ийм хэрэггүй зүйлс бодож байхынхаа оронд зугтах хэрэгтэй.
Түс!
Юу байв аа!?
Араас сүртэй дуу хадаж чичирхийлэл мэдрэгдлээ.
Намайг эргэн хартал, асар том аалз байж байв.
Аа! Ээж юм болов уу?
Эсвэл аав нь юм болов уу?
Энэ огт хөдлөхгүй байна.
Би ихэд тээнэгэлзэж байв.
Энэ аалз арай том биш үү!?
Надаас бараг арав дахин том юм.
Дэлхий дээр йм том аалз байдаг гэж үү?
Аа.
Том аалз жижиг аалзнуудаа идэж байна.
Яг л зууш идэж байгаа юм шиг.
Хэдий ээж нь байлаа ч гэсэн…!
Доодохоороо боддог юм шиг харагдаж байна.
Би эндээс зугтаж амьд үлдэх хэрэгтэй!
Би хамаг хурдаараа зугтлаа.
Би хамаг хурдаараа зугтан дахин хөдөлж чадахааргүй болох үедээ л нэг юм санаа минь амарлаа.
Аа, үхэх нь л гэж бодлоо.
Төрөнгүүтээ үхнэ гэдэг хөгжилтэй биш л байна шүү.
Одоо бодох нь ээ, надад бодолцох зүйл их байгаа юм байна.
Би одоо аалз.
Би хэдийн үнэнтэй эвлэрсэн.
Би одоо хүний өндөртэй хана давж гүйж энэ тэр гэж чадахгүй.
Би юу яриад байна аа?
Зугтах талаар шүү дээ.
Энд олон аалз байгаа болохоор, эгц шулуун замаар зугтана гэдэг боломжгүй.
Хэрэв би харьцуулаад хэлбэл, яг л авга эгч хямдарсан бараарүү сүлжилдэн гүйдэг шиг.
Ямар хэрэгцээгүй үйлдэл!
Үгүй ээ, би өмнө нь огт тэгж хямдарсан барааны араас гүйж байгаагүй.
Ямартай ч, би зугтахдаа, яг л нинжа шиг ханан дээгүүр гүйн харайж эдгээр аалзнуудаас зугтсан.
Зугтаж байхдаа, надад хөлнөөс болж эвгүй мэдрэмж төрсөн ч, би яаж ийгээд зөөгөөд л байсан.
Энэ төрөлхийн зөн совин гээч нь юм байх даа?
Биеэ ямар ч түвэггүй зөөн гэдэг сайн зүйл.
Тэгэхээр би аалз юм бол, түрүүний харсан аварга аалз юу юм бол?
ММхх.
Нөхцөл байдлаас аваад үзвэл, тэр үнэхээр миний ээж эсвэл аав юм болов уу?
Би аалзны экологийн талаар ихийг мэдэхгүй ч, байгалийн хуулиараа хүүхдүүд нь эхээ идэх ёстой байдаггүй билүү?
Тэд төрсөн мөчөөсөө л өрсөлдөөнд ордог, тиймээс эх нь хүүхдүүдээ идэж байсан нь тийм ч хачин зүйл юм шиг.
Хэрэв тэр аварга аалз миний эх юм бол, би нэг л өдөр түүн шиг хэмжээтэй болно гэсэн үг үү?
Энэ талаар бодсон чинь жаахан эвгүй байна шүү.
Үгүй ээ, аалз бол хүмүүст тустай ашигтай шавж. Ядаж л өмнөх амьдралаас минь дээр биш гэж үү?
Айн, ямар хачин юм бэ, би гуниглаад байна уу даа.
Аа, үгүй ээ, үгүй.
Эргээд бодож байсан зүйлрүүгээ оръё.
Тэр том аалзыг өөрийнхөө биеийн хэмжээтэй харьцуулах арай хэтдэнэ.
Учир нь би өөрийнхөө биеийн хэмжээг мэдэхгүй.
Хэрэв миний хэмжээ хурууны өндөг шиг л байвал сайнсан.
Хэрэв тийм байвал тэр аварга аалзны хэмжээг ойлгож болохсон.
Тарантула аалзны хэмжээтэй юм ч гэх юм уу.
Гэсэн ч, миний хэмжээ том бол тэр аварга аалз дэлхийд нээгдээгүй байгаа шинэ төрөл гэсэн үг.
Шинэ төрөл зүйл нээх сайн зүйл ч гэлээ, ийм уран зөгнөлт дахин төрөлт хийнэ гэдэг сайн зүйл биш.
Ямартай ч, бататгахын тулд би өөрийнхөө хэмжээг аль болох түргэхэн шиг мэдэх хэрэгтэй.
Хэмжээгээ харьцуулж болох зүйл байна уу?
Би эргэн тойрноо ажлаа.
Би том агуй дотор байсан бололтой.
Хэдийгээр гэрэлгүй ч, юмс тийм ч муу харагдахгүй байлаа.
Би эргэн тойрноо тайвнаар харлаа.
Э-Энэ!
Газар дээр хүний хөлийн мөр байна.
Өө!
Хэд хэдэн хүний хөлийн мөр үлдэж!
Товчхондоо, энд өмнө нь хүн ирж байсан гэсэн үг.
Тэгэхээр энэ хүний ертөнц болж таарах нь.
Хүн байгаа гэдгийг мэдсэн чинь сэтгэл их хөдөлж байна шүү.
Үнэндээ, би нэг аймшигтай үнэнийг мэдсэн юм.
Миний бие хүний хөлийн мөрнөөс том байлаа.
Ммхх.
Хүний өндөр ойлцоогоор 170см, тэгэхлээр миний хэмжээ ойлголцоогоор 1 метр гэсэн үг.
Ммхх.
Би өмнө нь харсан аварга аалзныхаа талаар бодолхийлэв.
Яаж ч бодсон, би дэлхий дээр байдаг аалз биш байна.
Товчхондоо, бэнэ дэлхийгээс ялгаатай өөр ертөнц бөгөөд яаж ч өөдрөгөөр бодсон, би мангас болж таарч байна… Бурхан минь баярлалаа!

 

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.