Би аалз, тэгээд юу гэж? – 1

One comment

Дараах


1-р бүлэг
Баатар болон Чөтгөрийн хааны тулаан.
Энэ тулаан энэ ертөнцөд тоо томшгүй олон удаа давтагдсан.
Чөтгөрийн хаан бол Чөтгөрийн угсааныхны захирагч.
Эрин бүрт ганц л Чөтгөрийн хаан байдаг.
Одоогийн чөтгөрийн хаан ялагдахад, ер бус хүчтэй чөтгөр дараагийн эриний шинэ Чөтгөрийн хаан болдог.
Энэ ертөнц ингэж л өрнөдөг.
Тиймээс, Чөтгөрийн хааны угсаа хэзээ ч устахгүй.
Мөн зан чанар нь ч олон янз байдаг.
Чөтгөрийн хаан уул мэт ер бус хүчтэй.
Чөтгөрийн хаан хараал хийх гэх мэт хэдэн мянган техник ашиглаж чаддаг.
Чөтгөрийн хаан Хүний угсаатанруу дайралт хийх нь нийтлэг үзэгдэл.
Хүний угсаатны найдвар бол, Чөтгөрийн хаантай тулалдах Баатар.
Баатар Чөтгөрийн хаан хоёрын тулаан энэ тэнцүү өрнөдөг.
Хэрэв Баатар Чөтгөрийн хааныг албал, дараагийн Чөтгөрийн хаан Баатрыг устгана.
Чөтгөрийн хаан шиг, Баатар мөнх оршихуй биш.
Тэдний тулаан зогсолтгүй үргэлжилнэ.
Энэ бол энэ ертөнцийн хувь тавилан.
Эмгэнэлтэй зүйл гэвэл, Баатар Чөтгөрийн хаан хоёрын хоорондын харилцаа тааламжтай болох үе.
Тэд хоёул ховор орон зайн шид эзэмшдэг.
Тэд энэ тэнцүү орон зай болон хэмжээс удирддаг шидүүдтэй.
Тэд энэхүү шидээ өөрсдийнхөө хувь тавилангийн дагуу ашиглацгаасан.
Хоёр шид мөргөлдөж, хорвоо ертөнц гуйвсан.
Баатар болон Чөтгөрийн хааны аль аль нь өөрсдийн шидээ тэвчих боломжгүй болцгоосон.
Тэдний шидийн үр нөлөө орон зайг гатлан өөр ертөнцөд хүрсэн.
Дэлхий гэдэг гаргийн, Япон гэдэг улсын нэг ахлах сургууль дээр том хэмжээний тэсрэлт үүсгэсэн.
Анги доторх, багш сурагч гээд нийт 26 хүнийг шид шууд онон үхэлд хүргэсэн.
Энэ хэргийг нууцлаг том хэмжээний дэлбэрэлт хэмээн мэдээлэлсэн.
Гэхдээ тэнд үхсэн хүмүүс тухайн мэдээний талаар огт мэдэхгүй.
Тэд эргэж төрцгөөсөн ч гэсэн.
Учир нь тэд Баатар болон Чөтгөрийн хааны тулалдаж байсан ертөнцөд ирцгээсэн юм.
Тэдний сүнс шинэ ертөнцөд цөлөгдөн, шинэ амьдрал олон дахин төрцгөөв.
Энэ бол тэдний нэгнийх нь түүх.
Үүаа.
Ёолох гэсэн ч хоолой гарахгүй байна.
Миний бие их гэмтэл авсан юм байх даа?
Зүгээр дээ, тайвшир.
Бие минь огт өвдөхгүй байна.
Япон хэлнийхээ хичээлд сууж байтал, гэнэтхэн аймшигтай өвдөлт мэдрэгдсэн.
Дараагаас нь ухаан балартсан ч одоо огт өвдөхгүй байна.
Нүдээ нээсэн ч, тас харанхуй байгаа болохоор хаана байгаагаа ч мэдэх юм алга.
Эсвэл магадгүй би бие маань нэг зүйлд хүлэгдчихсэн болохоор хөдөлж чадахгүй байна гэх ёстой байх.
Ургамлын төлөв үү дээ?!
Уваа.
Хэдийгээр би хүлээн зөвшөөрмөөргүй байгаа ч энэ нөхцөл байдал их ноцтой байна.
Би тэр үед юу болсныг мэдэхгүй ч, би яг л ургамлын төлөвт орсон хүн шиг л харагдаж байна.
Үгүй байлгүй дээ.
Биеэ ч хөдөлгөж чадахгүй бас таван мэдэрхүйгүй ганц ухамсартайгаа л байгаа юм байна.
Солиормоор юм.
Одоо бодох нь ээ, би хэдэн аймшигтай дуу сонссон юм байна.
Тэгэхээр миний сонсох мэдрэмж одоо ч байгаа гэсэн үг.
Ммхх.
Би сонсож чаддаг байлаа ч, одоогийн минь нөхцөл байдал өөрчлөгдөхгүй юм даа.
Тас!
Яая!?
Юу байв аа?
Ямар нэг юм намайг цохичихлоо доо?
Ххмм?
Би өвдөлт мэдэрч байна гэхээр би юм мэдэрч байна гэсэн үг биз дээ?
Айн?
Би одоо тайвширах хэрэгтэй.
Зөвөөр дүгнэвэл, жаахан эвгүй мэдрэгдэж байгаа ч би биеэ хөдөлгөж чадаж байна!
Харах нь ээ, ургамлын төлөв орж гэж буруу дүгнэлт гаргасан бололтой.
Өмнө нь, бие маань нэг зүйлд баригдчихсан юм шиг байсан ч одоо яг л ачаа аччихсан юм шиг санагдаж байна.
Ахахаха.
Үгүй ээ, энэ инээдтэй биш байна!?
Ээ, яг ямар нөхцөл байдалд орчихсон юм бол оо?
Би хулгайлагдаад уутанд хийлгүүлчихсэн юм байх даа?
Үгүй ээ, үгүй.
Хэн над шиг нэр хүнд муутай эмэгтэйг хулгайлна гэж?
Ямартай ч, би зугтаах хэрэгтэй.
Таг.
Биеэ хүчээр хөдөлгөх үед, бие маань бүрхэгдсэн байгаа зүйлээсээ салж эхэлж байна.
Би уутанд байгаа биш бололтой.
Юу юм бол?
Хатуу бас зөөлөн зүйл, их нууцлаг санагдаж байна шүү.
Маа, би хөдөлж үүнээс салах хэрэгтэй.
Салчих юм бол тэр даруйдаа зугтая!
Таг!
Нээгдчихлээ!
Толгойноос эхлээд зугуйхан хөдөлж эхэлж байна.
Би чөлөөтэй боллоо!
Нүдний минь өмнө, их хэмжээний аалз мөлхөлдөж байна.
Хооааа!?
Үүаа!?
Кишо!?
Ямар том аалзны арми бэ?
Тэдний нэг бүр нь л надтай адил хэмжээтэй юм байна!?
Ээ, тэднээс өндөг шиг зүйл гараад байна!
Тэгэхээр миний сонссон чимээ энэ байж ээ!!
Эргээд бодох нь ээ.
Ямар нэг зүйл хөлийг минь цохиж эргэн тойрноор холхиод байсан.
Айн? Тэгэхээр энэ?
Түрүүнээс хойш эргэн тойрноор минь мөлхөөд байсан зүйл энэ гэж үү?
Эдгээр зүйлс аалзны армийн өндөг шиг л харагдаж байна. Энэ эсвэл миний төсөөлөл юм болов уу?
Ингэж харагдаж байна гэхээр, адил зүйл юм биш үү?
Өөрийгөө дахиад нэг шалгая.
Миний хүзүү хөдлөхгүй байна.
Гэхдээ миний харах өнцгөөс, хөл шиг зүйл харагдаж байна.
Аалзны хөл.
Т-Т-Т-Т-Т-Таййййййван!!!
Э-Энэ чинь!?
Энэ үнэн гэж үү?!
Энэ чинь интернетэд л алдартай зүйл биш гэж үү!?
Үгүй ээ, үгүй!
Яг л зохиол дээрх шиг, эндэх Бурхан шиг нэг зүйл гарч ирж шинэ боломж өгдөг газар юм байх даа.
Өөр ямар ч санаа буухгүй байна!
Гэхдээ яаж ч харсан, эндэх Бурхан гарч ирэхээргүй л газар байна даа.
Эрэгтэй нь баатар, эмэгтэй нь тосгоны охин гэх мэт ч юм уу.
Дахиад эргэн тойрны ажиглая.
Аалзнууд хөл шиг нарийхан утсаараа яваад байна.
Хөлөө хөдөлгөөд үзвэл, хүссэнээр минь хөдөлж байна.
Үммм.
Үнэнээс зугтмаар байвч, би энд өөрийгөө илүү таньж мэдэхээр шийдлээ.
Би аалз болж дахин төрсөн бололтой.


Дараах

 

Сурталчилгаа

1 comments on “Би аалз, тэгээд юу гэж? – 1”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s