Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 22]

5 comments

Өмнөх

Дараах


Ном 10, Баруч – Хэсэг 22, Дөрвөн талын цуглараан
“Ямар хүчирхэг сүнслэг энерги вэ. Тэр ийм зайнаас хүртэл гэмтэл учруулж байна. Лийман эсэргүүцэж чадахгүй.” Линлэй цочирдолд орлоо. “Дайны бурхан таван Тэргүүний Гэгээнтнүүдийн Тэнгэрлэг оршихуй зэрэглэлд хүрэхэд ганц шат дутуу байгаа гэсэнд гайхах зүйл алга. Тэдэнд үнэхээр л ганц алхам л дутуу байгаа юм байна! Тэд хэтэрхий хүчирхэг юм.”
Осэнно хөдөлж зүрхэлсэнгүй. Тэр дотроо маш их айж байлаа.
“Тас.” Уснаас хүн дүрст зүйл гарч ирлээ. Энэ Лийман байв. Лийман Осэнногийн дэргэд хүрч ирлээ. Түүний царай цонхий цайсан байх ба, Дэсрирүү айсан харцаар харна.
Дэсри өнөөх хоёр эррүү хараад. “Намайг өмнө нь Даяанчдын ахлагч байсныг та хоёр мэднэ. Намайг Их шидтэн гэдгийг ч мэдэх байх гэж бодож байна.” гэхэд.
Осэнно Лийман хоёр нэгэн нэгэнрүүгээ харцгаана.
Их шидтэний сүнслэг энерги их хүчирхэг, ялангуяа Дэсри шиг мэргэжилтнүүд хэдэн мянган жил бэлтгэл хийсэн. Тэр сүнслэг энергиэ ашиглах үед, сайн найз Хайвардаасаа дээд түвшинд очдог. Сүнслэг энерги эсвэл Гэрлийн хуулийн ойлголтоороо Дэсри Гэгээнтэн зэрэглэлийн хязгаарт хүрсэн.
Дахиад ганц л алхам хийхэд, тэр Тэнгэрлэг оршихуй болно.
“Ноён Дэсри.” Осэнно Дэсригийн нэрэнд эргээд хүндэтгэл залгалаа.
Осэнно Гэрэлт сүмийн судар дээрх Дэсригийн мэдээллийг эргүүлэн санана. Тэр Дэсриг домогт Ариун эзэн хаан Эрнсттэй дотны найзууд байсныг нь мэднэ.
“Ноён Эрнтс Гэрэлт сүмийг босгохын тулд амьдралаа зориулсан. Тэр Ариун нэгдлийг байгуулсан. Тэр Гэрэлт сүмийн яруу алдрыг өндөрт өргөсөн! 5000 жил, бид огтхон ч бууж өгөлгүй шаргуу хичээсэн.” Осэнно сулхан дуугаар хэллээ.
Дэсри хөмсгөө зангидна.
Түүнд, Гэрэлт сүмийг гэх хайр үгүй. Гэхдээ, түүнд Эрнстд их гэм хийсэн мэт санагддаг. Эрнст яг л түүний ах шиг байдаг байсан! Түүний ах бүхэл амьдралаа Гэрэлт сүмд зориулаад, эцэст нь, Гэрэлт тэнгэрлэг ертөнцрүү явсан.
“Гэхдээ Линлэй… тэр дан ганц өөрөө Луугийн цуст дайчнаас гадна, түүний удирдлага доор түүний дүү бас өөр таван үхэшгүй дайчид байдаг. Түүнд бас Бэбэ гэх шидэт араатан бий, тэр нь надтай дүйцэхүйц.” гээд Осэнно Дэсрирүү хараад. “Хэдхэн жилийн дараа тэр, долоон оргил түвшний Агуу дайчид мөн аймшигт шидэт араатантай болно. Хэрэв тэд хамтдаа дайрвал, Гэрэлт сүм дууслаа л гэсэн үг!”
“Ноён Дэсри, бидний Гэрэлт сүм дуусгавар болно!”
“Ноён Эрнстийн амьдралаа зориулсан газар үгүй болно шүү дээ!”
Осэнногийн хоолой Дэсригийн сэтгэлийг хөдөлгөнө. Түүнд одоо ч Эрнст ахыгаа гэх хайр нь буй.
Линлэй, Пэнслин болон Делиа нар хамтдаа зогсоно. Пэнслин аяархан санаа алдаад. ” Дэсри ганц Эрнст гэх хүнд л гэх хийсэн гэж боддог. Одоо түүнд маш хэцүү байгаа байх.” Эрнст сургуулийг Эрнстийн нэрээр нэрлэсэн.
Линлэйн Эрнстийн талаар мэднэ.
Дэсригийн санаа алдах сонсогдоно. Дэсри хоёр талруу хараад. “Ингэвэл яаж байна. Хоёр тал ухарцгаа. Дэсри надад нүүр өгөөд?”
“Ухрах?” Осэнно Лийман хоёр Дэсриг цоо ширтэнэ.
Линлэй гайхширна.
“Та нар, нуурын төвд хүрээд ир.” Дэсри ийн хэллээ. Линлэй Дэсрид итгэж байсан болохоор, Делиаг тэврээд, нуурын төврүү нислээ. Осэнно Лийман хоёр ч гэсэн нуурын төврүү нислээ.
Линлэй Делиа хоёр аварга чулууны нэг тал дээр буувал, Осэнно Лийман хоёр нөгөө тал дээр нь бууцгаалаа. Тэд хамгаалалтаа өндөрсгөнө.
“Дэсри яах гэсэн юм?” Линлэй хөмсгөө зангидвал.
Дэсри тайвнаар инээмсэглээд. “Би та хоёрын асуудал машид гүн гүнзгий гэдгийг мэдэж байна. Ингэвэл яаж байна… хорин жил, Гэрэлт сүм Линлэйг алах гэхгүй.” гэв.
“Хорин жил?” Осэнно дурамжхан. “Ноён Дэсри, хорин жил хэтэрхий их байна, Линлэ хүн төрхөндөө байхдаа Гэгээнтэн зэрэглэлд хүрчихнэ шүү дээ. Бид түүнийг алахыг хүссэн ч боломжгүй болно. Шударга бус байна!”
“Амаа хамхи!” Дэсри хилэгнэлээ.
Осэнногийн зүрх салгална. Тэр гэнэтхэн нэг зүйл саналаа… сөргүүлэн хэлэх зүйлээ.
“Энэ шаардлага Гэрэлт сүмийг ухар гэж байгаагаас гадна Линлэйд ч бас адилхан.” гээд Дэсри Линлэйруу харлаа.
“Ноён Дэсри, хэлнэ үү.” Линлэйн ийн хэлбэл.
Дэсри инээмсэглээд. “Осэнногийн хэлдэг үнэн. Линлэй чи өөрөө том аюул заналхийлэл биш ч, дүү болон таван үхэшгүй дайчидтайгаа нэгдвэл та нар долоон Агуу дайчны хүчинг үүсгэнэ. Та нар Гэрэлт сүмийг устгах чадвартай. Тиймээс, би чамайг өнөөдрөөс, Гэрэлт сүмтэй өшөөтэй бол, өөрөө л ганцаараа асуудлаа шийдээсэй гэж хүсэж байна. Бусад гэдэгт чиний шидэт араатан ч багтана.”
Энэ үгийг сонсоод, Осэнно Лийман хоёр тайвширцгаалаа.
Ариун арал ямар төрлийн газар билээ дээ?
Энэ бол бүхэл Гэрэлт сүмийн төв байр. Тэнд Гэгээнтэн зэрэглэлийн Сахиусан тэнгэрүүд болон, Хэйдэнс, Фаллэн Леаф нар шиг хүмүүс байгаа. Бас Ариун арал том хэмжээний шидэт тойргоор хамгаалагдсан… Тэнгэрлэг оршихуй зэрэглэлтэн л биш бол тийшээ дайрвал үхнэ.
“Одоо миний юу хүсэж байгааг ойлгов уу?” гээд Дэсри хоёр талруу харлаа.
“Манай тал, хорин жил Линлэйн эсрэг ямар нэг зүйл хийхгүй. Хариуд нь Линлэй ганцаараа биднээс өшөөгөө авна биз дээ?” гээд Осэнно тайвнаар инээгээд. “Би зөвшөөрч байна. Хэрэв бид ганц чамайг зогсоож чадахгүй бол, Гэрэлт сүм устгагдсан ч яахав.”
Осэнно зөвшөөрлөө.
Гэрэлт сүм Линлэйгээс айхгүй байлаа. Тэд Линлэйн ард буй хүмүүсээс л айдаг.
“Линлэй, чи яах вэ?” Дэсри Линлэйруу харлаа.
Дотроо, Линлэй хүсэхгүй байв.
“Гэрэлт сүмтэй ганцаараа учраа олно оо?” Линлэй өөрийнхөө хязгаарыг мэднэ. “Сүм 10 мянган жил оршин буй… учраа олох хялбар байхгүй. Гэхдээ Тэнгэрлэг оршихуй зэрэглэлд хүрэхийн тулд… Цезарь хүртэл 5000 жил зарцуулсан. Домогт Дайны бурхан хүртэл азаар л тэнгэрлэг гялбааг олж авснаар л хялбархан Тэнгэрлэг оршихуй зэрэглэлд хүрсэн. Хэрэв дан ганц өөрийнхөө чадварт суурилбал, хэр урт хугацаа өнгөрхийг хэн мэдлээ?”
Линлэй хөмсгөө зангидна.
“Линлэй!” Дэсри дахин хэлбэл. Осэнно Лийман хоёр нэг нэгэнрүүгээ харна.
Линлэй гэнэтхэн Делиаруу харлаа. Линлэйн зүрх салгална. “Юу ч болж байсан, Делиад л хор хүргэж болохгүй.” Линлэй ийн бодно. Тэрээр даруйхан. “Гэрэлт сүм хорин жил надруу дайрахгүй, гэхдээ… миний ойр дотны хүмүүст хор хүргэхийг үүрд хориглож өг.” гэхэд.
“Болж байна.” хэмээн Осэнно хэллээ.
Линлэй Осэнноруу хүйтэн гэрэл гялалзсан харцаар харна. Тэрээр дотроо, “Ганцаараа? Хэдийгээр би Ариун аралруу дайрч зүрхлэхгүй ч, чамтай ганцаараа явж байхад чинь таарах юм бол алж чадахгүй гэж бодсон юм байх даа? Хэрэв хүсээд байгаа юм бол, Ариун аралдаа үүрд үлд л дээ!” хэмээн бодлоо.
Гэр бүл найз нөхдийнхөө төлөө, Линлэй энэ саналыг хүлээн авахаар боллоо.
Осэнно Лийман хоёр тайвширан санаа алдлаа. Эцсийн эцэст, Дэсри Линлэйн тал. Энд тэдний тал байхгүй.
Хар хэрээ уулан дахь нуурын голд, Линлэйн тал болон Гэрэлт сүмийг тал энэ гэрээг зөвшөөрцгөөлөө.
“Хэрэв дараагийн хорин жилд, Линлэй бидэнрүү дайрвал, бид хариу дайрна. Хэрэв бидний хариу дайрсан дайралтанд үхвэл, биднийг битгий буруутгаарай.” хэмээн Осэнно яаравчлан хэлбэл. Линлэй, “Ххмм, санаа бүү зов. Би чамтай тоглох гээгүй.”
Линлэй гэнэтхэн инээгээд. “Хэрэв ирээдүйд, Дайны бурхан шиг нэгэн Ариун аралруу дайрахаар болбол, надад завшаан болох нь ээ. Би энэ нөхцөл байдлыг буруутгаж чадахгүй шүү дээ.” гэхэд.
“Энэ чиний буруу биш ээ.” гээд Осэнно толгойгоо сэгсэрлээ.
Хэрэв Дайны бурхан Гэрэлт сүмийг устгахыг хүсвэл, Гэрэлт сүм аль эрт үгүй болчих байсан.
Гэрээг дууссаны дараа, Делиа гэнэтхэн. “Хууль дүрэмгүй нутгийн газар нутаг яах болж байна? Гэгээнтэн зэрэглэлтнүүд тулаанд оролцохгүй хэрэг үү?” гэхэд.
“Гэгээнтнүүд үү?” гээд Осэнно хөмсгөө зангидлаа.
Үнэн. Гэрэлт сүм Хууль дүрэмгүй нутгийн том хэсэг газрыг эзэлдэг, Линлэй ч гэсэн. Хэрэв тэд хоорондоо тулалдахаар болбол… Гэгээнтнүүд оролцвол, 20 жил болохоос өмнө Линлэй Гэрэлт сүмтэй тулалдсан болно.
“Ингэвэл яаж байна.” гээд Дэсри.
“Тулаанд… Гэгээнтнүүдийг оролцуулахгүй байя.” Дэсри Пэнслинрүү харвал. “Хатагтай, Сүүдрийн сүмийн Окасиг олоод ирээч. Надад түүнд хэлэх зүйл байна. Бид энд хүлээж байя.” гэхэд.
“За.” гээд Пэнслин толгой дохиод, даруй нислээ.
“Окаси? Хэн юм?” Линлэй хөмсгөө зангидан асуухад.
Осэнно, “Окаси бол Сүүдрийн сүмийн шүүхийн ахлах шүүгч. Түүний байр суурь Гэрэлт сүм дэх миний байр суурьтай дүйнэ. Тэр Хууль дүрэмгүй нутаг дахь Сүүдрийн сүмийг удирддаг.” гэхэд.
Линлэй толгой дохилоо.
“Мөнх бусуудын тулаанд, Гэгээнтнүүд оролцохгүй. Линлэй… чи үүнийг зөвшөөрч чадах юм уу?” гээд Осэнно Линлэйруу хүйтнээр харбал.
“Баркер болон түүний ах дүүс хүн төрхөндөө байхдаа Гэгээнтэн зэрэглэлд ороогүй. Тэд тулаанд орж болно биз дээ?” гэхэд.
“Мэдээж. Тэр тав 9-р зэрэглэлийн дайчид.” Осэнно дургүйлэхсэнгүй.
“Линлэй, 9-р зэрэглэлийн дайчдын хувьд, танай хүчин Гэрэлт сүм болон Сүүдрийн сүмтэй дүйхгүй.” гэхэд.
Линлэй итгэлтэйя инээснээ, түүнд анхаарал хандуулсангүй.
“Делиа.” Линлэй Делиагийн гарнаас атгалаа. Одоо бол, тэр Луугийн хувиралдаа байх ба, түүний гар хайрсанд хучигдсан байсан ч, Делиа юм бодсонгүй. Тэр Линлэйг хараад, аяархан. “Линлэй, баярлалаа.” гэв.
Делиа Линлэйг өөрийнх нь төлөө энэ гэрээг зөвшөөрснийг мэдэж байлаа.
Линлэй юу ч хэлсэнгүй.
Линлэй олон жил зовлон амссан тул, Линлэй олон зүйл сурсан. Заримдаа, ганц алдаа ч хэн нэгэнд асар их харамсал авчирж болно. Хайртай нэгнээ аюулгүй байлгахаар хийсэн гэрээ нь ч аймшигт харгислалыг зөвшөөрсөн хэрэг болж болно!
“Би ганцаараа Гэрэлт сүмтэй учраа олж чадахгүй ээ?”
Линлэй дотроо, “Түүхэнд, Агуу дайчин хэрнээ Их шидтэн болсон хүн байгаа билүү?” Түүний хүч оргилдоо хүрмэгц, тэр Ариун аралруу дайрахдаа бэлдэх болно. Тэр устгаж чадахгүй байлаа ч, өөрийнхөө амийг аваад гарч чадна.
Урт хугацааны дараа.
“Эзэнтээн!” хар сүүдэр хурдтайгаар нисэн ирлээ.
“Бэбэ.” Линлэй баярлав.
Бэбэ Линлэйн мөрөн дээр хараад, Осэнноруу ууртайгаар хараад. “Дахиад л чи юу?” гэхэд.
“Одоо зүгээр дээ.” хэмээн Линлэй хэллээ.
“Ххмм.” Бэбэ хүйтнээр амьсгалаад. “Эзэнтээн, эдгээр хүмүүсээс айх хэрэггүй. Харанхуйн ойд, бид хэд хэдэн Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан найзуудтай болсон. Тэд бүгдээрэй их хүчирхэг. Цаг нь ирэхэд, бид тэднээс хамтарч дайрахыг асууя.” гэлээ.
“Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан найзууд аа?” Линлэ гайхширан Бэбэрүү харна. Линлэй бэлтгэл хийж байх хойгуур, Бэбэ Харанхуйн ойгоор сэлгүүцэж байсан. Арай ч түүнийг Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан найзуудтай болоод явж байх юм гэж тэр бодоогүй.
“Тийм. Тэд бүгд их хүчирхэг. Хэирүгийн угсаанийхан бол энгийн 9-р зэрэглэлийнхэн. Тэр арай гэж л хязгаараа эвдсэн. Түүний хүч Гэгээнтэн зэрэглэлтнүүд дундаа энгийнд тооцогдоно. Гэхдээ би “Том цагаан”, Шуургат далавчит цагаан бар. Бас “Том эр”, Алтан Бегемот. Эсвэл “аварга могой”, есөн толгойт могойн эзэн хаан нартай найзууд болсон.”
Линлэйд хэлэх ч үг олдсонгүй. Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнууд нэгэнтэйгээ ийм амархан найзууд болдог гэж үү?
“Тийм. Гэгээнтэн зэрэглэлтнүүд дунд өөр бас хархны төрлийн шидэт араатан байсан.” гээд Бэбэ тачигнатал инээлээ.
Линлэй гайхширан хоцров.
Гэгээнтэн зэрэглэлийн хархны төрлийн шидэт араатан?
“Харамсалтай нь, тэр эрэгтэй.” Бэбэ оюун санаагаараа ийн хэллээ.
Линлэй уйлах уу инээх үү гэдгээ мэдсэнгүй. Тэгээд оюун санаагаараа, “Тэр Гэгээнтэн зэрэглэлийн хархны төрлийн шидэт араатан ямар харагдаж байна? Чам шиг харагдаж байна уу?” гэхэд.
“Үгүй.” гээд Бэбэ толгойгоо сэгсэрснээ. “Тэр Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан ягаан өнгөтэй байсан. Бас их царайлаг. Гэсэн ч, тэр надад их сайхан хандаж байсан. Тэр надад олон амттай зүйлс өгсөн.” хэмээн Бэбэ инээмсэглэн хэллээ.
Линлэй нууцхан санаа алдана.
Ягаан Гэгээнтэн зэрэглэлийн харх аа? Номон дээр тийм бодгаль тэмдэглээстэй байгаагүй. Түүнд ном бүрэн бус мэт санагдана.
“Гэхдээ эзэнтээн, найз нар маань их бардам. Тэд бүгд надтай тулалдсаныхаа дараа найзууд болцгоосон.” гэхэд Бэбэгийн царайнд инээмсэглэл тодорно.
Энэ мөчид хоёр хүн дүрст зүйлс хурдтайгаар ирж байлаа. Тэдний нэг нь Пэнслин. Нөгөөх нь урт хар дээлтэй эр байлаа. Сүүдрийн сүмд Гэрэлт сүм дэх Осэннотой зэрэгцэх хүн болох ахлах шүүгч, Окаси.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

5 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 22]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.