Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 21]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 10, Баруч – Хэсэг 21, Гэрлийн хуулиуд
Осэнно болон Лийман нар Хар хэрээ уулруу хурдлахын зэрэгцээ, сүнслэг энергиэ уулаар нэг тараахад. “Линлэй Хар хэрээ уулан дээр байна. Тэр хөх өнгийн юм өмссөн байна!” Осэнно даруйхан хэлбэл.
“Ойлголоо.”
Лийманы нүднээс гэрэл гялтганахын зэрэгцээ, биенээс нь энерги оргиллоо. Лийманы гаранд, гурван метр урт зүйл гэнэтхэн гараад ирлээ. Хэдийгээр урт зүйл энгийн хүнд бол модон саваа гэхэд илүү дөхөм зүйл балаа. Гэсэн ч өөрөө 2.5 метр болохоор, гартаа урт зүйлийг барьсан байх нь их л нууцлаг зүйл мэт харагдуулна.
“Хархны төрлийн шидэт араатан алга, гэхдээ өөр хоёр Гэгээнтэн зэрэглэлтэн бас нэг энгийн эмэгтэй байна. Делиа юм байх даа?” Осэнно тээнэгэлзэнэ.
Гэхдээ одоо бодож байх цаг байхгүй.
“Бүүм.” аянганы нүргэлэн доош буулаа. Лийман, гартаа нөгөө зүйлээ атгаад хурдтайгаар давшина. Тэр бусад зүйлсийг үл тоон, ганц Линлэйг л байгаа болгожээ.
Линлэй Делиа хоёр одоогоор зочидтой байлаа. Дэсри болон түүний эхнэр! Дэсри эхнэртэйгээр Хүйтний дарь эхийн шүтээн дээр оччихоод буцах замдаа Линлэйд баяр хүргэхээр ирсэн нь энэ юм. Хоёр хосууд жаргалтай нь аргагүй ярилцана…
Тэнгэрээс аймшигтай хүч буун ирнэ. Бай бол: Линлэ!
“Холд!” Линлэйн царай хувьс хийн, даруй Делиаг түрхлээ. Делиаг салхи хүрээлбэл, Линлэй шалавлан Луугийн дайчны хувиралдаа орлоо. Түүний хөх дээл хэдэн хэсэг болж, адамантин илд нь гарт нь гараад ирлээ. Хязгаар хүчирхэг мөнгөлөг урт зүйл Линлэйн нүдний өмнө ирчихжээ.
“Вишш!”
Агаар нэвчин орж ирлээ. Мөнгөлөг урт зүйл өөрийг нь чиглэн ирвэл, Линлэй урьд өмнө нь мэдэрч байгаагүй тийм их аюул мэдрэгдэнэ. Тэр хөших шиг болж, түүний эргэн тойрны орон зай дарамтанд орох шиг боллоо.
“Линлэй.” Делиа түүнрүү айсан харцаар харна.
Гэтэл энэ мөчид…
Сүүн цагаан, эелдэг гэрэл Линлэйн өмнө гарч ирвэл, сүүн цагаан давуу шиг зүйл байв. Мөнгөлөг урт зүйл, сүүн цагаан гэрэлтэй сүүн цагаан даавуутай мөргөлдлөө.
Сүүн цагаан даавуу багахан нугарсан ч, урт зүйл тэрийг огтхон ч хөдөлгөж чадахгүй байлаа.
Гэхдээ урт зүйл барьсан Лийман хойш зуун метр хэрээтэй газар шидэгдлээ. Осэнно Лийманы дэргэд газардаад, Дэсрируу гайхширан харна. Тэр Лийманы дайралтыг хаасан энэ хүнийг сайн мэддэг ажээ.
“Чи хэн бэ?” Осэнно хэлтэл.
“Осэнно, чи юу!” Линлэй царайнд уур хилэн тодроно. Делиа Линлэйн дэргэд гүйн хүрч очлоо. Түүний санаа машид зовсон байлаа.
Одоо бол, Линлэй Дэсри хоёр нуурын төвд байх бол, Осэнно Лийман хоёр эрэг дээр байлаа. Тэд нэг нэгнээ усны хоёр талаас ширтэнэ.
“Гэрэлт сүмийн хүчин?” Дэсри хөмсгөө зангидлаа.
Линлэй нууцхан гайхширна. “Дэсри Гэрэлт сүмд харъяагддаг байсан. Түүнд тэр үеийнх нь дурсамж хамаагүй гэж болсон гэж үү?” үүнтэй зэрэгцэн Линлэй, оюун санаагаараа Бэбэд. “Бэбэ, Харанхуйн ойгоор сэлгүүцэхээ боль. Гэрэлт сүмийнхэн ирсэн.” гэхэд.
Бэбэ, “Эзэнтээн, одоохон хамаг хурдаараа очлоо.” шалавлан хэллээ.
Линлэй Осэнно Лийман хоёрруу анхааралтай харна, ялангуяа 2.5 метр өндөр Лийман Линлэйд аймшигтай санагдана. “Надруу энэ аварга эр дайрсан. Энэ аварга эр Осэнногоос дутахааргүй юм.”
“Делиа, чи өөрийгөө хамгаалаарай.” Линлэй дэргэдээ байх Делиад шивнэн хэллээ.
Делиа үг дуугарч зүрхэлсэнгүй. Тэр Линлэйн анхаарлыг сарниулахыг хүсэхгүй байлаа.
“Чи хэн бэ?” Осэнно Дэсрирүү ширтэнэ. “Энэ Линлэй Гэрэлт сүм хоёрын асуудал. Өөрийг чинь хөндлөнгөөс оролцохгүй гэж найдаж байна. Та ч гэсэн гэрлийн хуулиар хичээллэдэг бололтой… өнөөдөр хойш ухарвал, та Гэрэлт сүмд их тус хүргэсэн хэрэг болно. Ирээдүйд, бид танд хариуг чинь барих болно.”
Лийман их бардам хүн болохоор юм ч дуугарсангүй.
Гагцхүү түүний ашигласан техникээс нь түүний хэр аймшигтай болохыг нь тэр мэдэрлээ.
“Миний нэр бол… Дэсри.” Дэсри эцэст нэг юм ам нээлээ.
“Дэсри… чи?” Осэнно Лийман нарын царай хувьс хийлээ.
Дэсри бол Гэрэлт сүмийн домог болсон хүн. Эрт цагт, домогт Ариун эзэн хаан Эрнст Ариун нэгдлийг үүсгэсэн. Тэр үед, Дэсри Гэрэлт сүмийн Даяанчдын удирдагч байсан.
Түүний байр суурь одоогийн Фаллэн Леафийнх шиг.
Осэнно болон Лийман нар нэг нэгэнрүүгээ харцгаана. Тэдний аль аль нь түүнээс эмээцгээж байлаа. Ариун эзэн хаан Эрнстийн үеийн Гэгээнтэн. Одоо түүний хэр хүчирхэг болсон төсөөлөгдөнө.
“Ноён Дэсри, таныг хоорондын холбоогоо бодолцож үзнэ гэж найдаж байна.” Осэнно ийн хэлбэл. “Ххмм. Мөрөөдсөний чинь гарз.” түүний араас мөс мэт хоолой дуулдлаа. Энэ Пэнслин бав.
Пэнслин Линлэйруу санаа зовох хэрэггүй гэсэн харцаар харна. Пэнслины хэлсэн үгийг сонсоод, Линлэй талархал мэдэрнэ. Гэхдээ Линлэй Дэсрирүү харсаар л байлаа.. эцсийн эцэст шийдвэр гаргах нь тэр.
“Чи юу бодоод байгаа юм?” Пэнслин уурлан хэлбэл Дэсри эргэлзсэн байдалтай байлаа. Пэнслиний хувьд үүнд эргэлзэх зүйл байсангүй.
Делиагийн сандрал нэмэгдэнэ. Тэр Дэсрирүү ширтсээр байлаа.
“Ноён Дэсри, та Ноён Эрнсттэй өнгөрөөсөн хуучны сайхан өдрүүдээ мартлаа гэж үү?” Осэнно яаравчлан хэллээ. Дэсри тээнэгэлзэж байснаа, санаа алдаад. “Би чамаар Линлэйг алуулж чадахгүй. Чи одоо яв.” гэв.
Дэсри Гэрэлт сүмтэй гүн гүнзгий холбоотой.
Ялангуяа Эрнсттэй. Өмнө нь, тэр хоёр дотны ах дүүс байсан.
“Ноён Дэсри!” Осэнно ихэд сандарна. “Энэ Линлэй Гэрэлт сүмд өршөөл үзүүлэлгүй зургаан Сахиусан тэнгэрийг алсан. Хэрэв түүнийг хөгжихийг нь зөвшөөрвөл, ялангуяа таван Үхэшгүй дайчидтайгаа тэр Гэрэлт сүмд асар их заналхийлэл учруулна. Ноён Дэсри, та Сүмийг устгагдахийг зүгээр хараад суух юм гэж үү?”
Дэсри хөмсгөө зангидлаа.
“Би чамайг яв гэсэн.”
Осэнно Лийман хоёр нэг нэгэнрүүгээ харцгаана. Тэд хэдийнээ шийдвэрээ гаргацгаасан. Лийман Дэсрирүү хараад. “Дэсри, чи ингэж байгаагаас хойш, бидэнд сонголт үлдсэнгүй.” Тэд Дэсригийн нэрэнд хүндэтгэл залгахаа больлоо.
Лийманы биенээс гэнэтхэн цагаан гал дүрэлзвэл, түүнээс аймшигтай хүч ялгарлаа, түүний эргэн тойрны өвс ногоо ч юу ч үгүй болов.
Мөнгөлөг урт зүйл аянга адил гялбана.
“Сүсэгтэн?” Дэсри тайвнаар инээлээ.
Осэнногийн биенээс хар гал дүрэлзэн, бие нь дөрөв болж хуваагдлаа. “Лийман, би Дэсриг авъя. Чамд Линлэйг даатгалаа.” Осэнно өөрийгөө Дэсригээс сул дорой гэдгийг мэдэж байвч, Ихэр техникээ ашиглавал, түүнд асуудал удаж чадах ёстой гэж бодож байлаа.
“Хатагтай Пэнслин, танд Делиаг даатгалаа.” Линлэй ийн шивнэлээ.
“Санаа бүү зов.” Пэнслин даруй Делиаг бариав авлаа. Делиа юу ч хэлэлгүй, Линлэйг анхааралтай харна. Линлэй тулалдах хүсэл мэдрэгдвэл, “Юу ч болж байсан, Делиагийн төлөө, үхэж болохгүй.”
Линлэй даруй Лийманруу хүйтнээр харлаа.
“Тэгэхээр чи хүчирхэг дайралтта юм биз дээ? Наад зүйлээрээ ганц дайраад намайг алж чадах юм уу?” Линлэйн биеийг хар энергий хуйлран эргэлдэнэ. “Миний лугшилтан бүрхүүлт хамгаалалт 152 үенд хүрсэн. Дээрээс нь нэмээд Луугийн хайрс маань байхад… чи намайг ганц дайралтаар алж чадах юм уу? Мөрөөдсөний чинь гарз!” Линлэй өөртөө их итгэлтэй байлаа.
Түүний газрын гүн гүнзгий үнэн тоглоом биш. “Энэ удаа, би өөрийнхөө сүүлчийн нөөцнийхөө техникийг хэрэглэе.” Линлэй зүүн гартаа цустягаанаа атгажээ. Эгзэгтэй мөч тулгарвал, Цустягааныхаа аймшигт аураг ашиглана.
“Бүүм!” Аймшигтай дэлбэрэлт Лийманыг урагшилбал дуулдлаа.
Үүнтэй зэрэгцэн, дөрвөн Осэнно саяны тэсрэлтээр Дэсриг урхидахыг оролдон урагш давшина. Гэнэтхэн хурдаа нэмэгдүүлснээс болоод, салхи шууран, Линлэйн чулуун байшингийн чулуунууд шидэгдэн, нуурын ус давалгаална.
“Ямар инээдтэй юм бэ!”
Дэсригээс чанга дуу хадлаа. Дэсри агаар дээр зогсвол, түүний биенээс цагаан гэрэл гялталзана. Тэр даруй… Дэсри нар мэт болон, цагаан гэрлэн шугамууд Дөрвөн Осэнно болон Лийман нарруу буудлаа.
Хэр хурдан байсан ч, тэд гэрлээс хурдан биш.
Дөрвөн Осэнно болон Лийман цагаан гэрлэнд цохигдлоо. Дөрвөн Осэнно чичирж байснаа, гурав нь алга болон, үлдсэн нэг нь гэрлийг эсэргүүцэхийн тулд, хар галаар өөрийгөө хучлаа.
“Аа!” Лийман галзууран хашхирвал, түүний духан дээрх цагаан галын тамга гэрэлтлээ.
“Банг!” Лийман мөнгөлөг урт зүйлээрээ Дэсригин хамгаалалтыг сүйтгэлээ. Дэсри үүнд маш их цочирдов. Түүнийг хоёр дахь дайралтаа хийхээс өмнө, Линлэй Лийман хоёр цохилт солилцож байлаа.
Дэсригийн эхний хаалтыг эвдэлснийхээ дараа, Лийман хүйтэн хар алтан нүд болон хар цэнхэр хүнд илд харсан. Лийман цочирдон. “Линлэй!” Эргэлзэх зүйлгүй, тэр Линлэйн зүгт мөнгөлөг урт зүйлээ савлаа. Линлэй ч гэсэн өөрийгөө барилгүй, Цустягаан болон Адамантин илдээрээ зэрэг дайрлаа.
“Үх!” Лийман чангаар хашхирвал, царай нь аймшигтай болсон байлаа. Түүний духан дээрх цагаан галын тамга гэрэлтэн, мөнгөлөг урт зүйл нь аймшигтай хүч агуулан хүрч ирлээ.
Линлэй Цустягаандаа нуугдсан муу ёрын аураг идэвхжүүллээ.
Линлэйн хар алтан нүд гэнэтхэн улаан болж, оюун санаанд нь танил дүр зураг буулаа… Эцэс төгсгөлгүй цусан далай, араг яс болон цогцос хөглөрсөн газар. Духан дээрээ хоёр эвэртэй арван метрын өндөр аварга цогцоснууд. Мөн хачирхалтай алтлаг туяатай цагаан араг яснууд…
Цогцос болон араг яснуудаас дор хаяж л Гэгээнтнүүдийн аура ялгарах бол, заримаас нь бүүр ч аймшигтай аура ялгарч байлаа.
“Аа!” Лийман гэнэтхэн догшин гэгч нь хашхирлаа.
Тэрхүү аймшигтай муу ёрын аура түүний оюун санаанд нэвчинэ. Муу ёрын аура Лийман шиг хүчирхэг мэргэжилтнийг хүртэл айдаст автууллаа. Түүний духан дээрх цагаан галан тамга болон гаран дахь урт зүйл нь ч суларлаа.
“Банг!”
Мөнгөлөг урт зүйл болон адамантин хүнд илд туллаа.
Газрын гүн гүнзгий үнэн – 152 үет давалгаа!
Линлэйн адамантин хүнд илд хүч хатуу зүйлтэй тулан, тэрээр арагш шидэгдлээ. Лугшилтан бүрхүүлт хамгаалалт их хүчтэй тулахад, хамгаалалтын энерги тэр даруй бүрхэн авсан ч, аймшигт хүч түүний хамгаалалтыг эвдлээ.
Линлэйн хойш шидэгдэв…
“Линлэй.” Делиа санаан зовон холоос орилбол.
Линлэйн нуурын эрэг дээр газардаад түүнрүү инээмсэглэлээ. “Санаа зовох хэрэггүй дээ. Би зүгээр.” Линлэйн хоолойноос нь оргилох цусаа эргүүлэн залгиад хэллээ. Цээжин хэсгийнх нь хайрс цуурсан байгааг хараад, Линлэй өөрийн эрхгүй гайхширлаа.
Хэрэв тэр Цустягаанаа ашиглаагүйсэн бол, тэр маш хүнд бэртэх байж.
Лийман одоо ч агаар дээр зогсох бөгөөд, амнаас нь цус олгойдно.
“Муу новш.” Лийман галзуу мэт хашхираад, дахин урт зүйлээрээ Линлэйрүү дайрлаа.
“Ххмм.”
Хоолой засах сонсогдвол, Дэсригийн бие тунгалаг боллоо. Нүд ирмэх зуурт, тэр Лийманы өмнө гараад ирлээ. Лийманы аварга бие чичирхийлснээ, доош уналаа.
“Тас!” тэр шууд нууран дээр буулаа.
“Та хоёр, намайг хүчлээд хэрэггүй шүү.” Дэсри уураллаа.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s