Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 20]

5 comments

Өмнөх

Дараах


Ном 10, Баруч – Хэсэг 20, Хүлээн авах үйл явц
Хууль дүрэмгүй нутгийн хойд хэсэг дэх муж хотуудын нэг. Анк, Гэйтс болон Бүүнэ нар аварга сүхээ барьчихсан, хотын хананы дэргэд яг л дайны бурхад шиг зогсоно. Эргэн тойронд нь цогцос овооролдон, шинэхэн цус харанд наалдан үлджээ.
Ойролцоох цэргүүд нь айн хулжина.
Тэд эргүүлэн дайрч чадахгүй байлаа. Тэд бүгд зэвсгээ буулгаад.
“Долоон вант улсын тав нь сайн дураараа бууж өгсөн. Өмнөх нэг чинь амархан эзлэгдсэн. Одоо танайх л ганцаараа үлдсэн.” Гэйтс харуулуудын ахлагчруу аймшигтай харцаар ширтээд. “Чөтгөр гэж, яагаад хүч хүрэхээргүй байхад эргүүлж дайрах хэрэгтэй гэж? Энэ чинь цэргүүдийнхээ амийг хорлуулж байгаагаас өөрцгүй бус уу?”
Энэ үнэхээр л амиа хорлолт байсан юм.
Хоёр талын хүчний ялгаа хэтэрхий их. Гэйтс болон нөгөө хоёр нь асар олон хүн алсан.
Харуулын ахлагч айн. “Ноёдоо, тэр чинь надад хамаагүй. Энэ бол Их Вангийн тушаал.”
“Тавдугаар дүү.” Анк инээснээ. “Хангалттай. Хийцгээе. Ах болон бусад нь ард үлдсэн. Тэд бараг уугаад эхэлчихээ биз. Энэ муж хотыг эзэлчихвэл, бууж өгсөн тав, бас эзэлсэн нэг гээд бид ажлаа дуусгачихаж байна гэсэн үг!”
Гэйтс Бүүнэ хоёр ч гэсэн инээлдэнэ.
20 өдөрт л, тэд Харанхуйн ойн хил дээр байдаг 8 вант улсуудыг нэгтгэн, Баруч хаант улс болгож болохоор боллоо. Баруч хаант улс зуун сая хүн амтайн дээр Хууль дүрэмгүй нутгийн дөрөвний нэгийг эзэлдэг.
Хэдийгээр эндэхийн хүмүүс ядуу тарчиг ч гэлээ, машид хүчтэй догшин. Хууль дүрэмгүй нутгийн баячуулын хэсэг Сүүдрийн сүм болон Гэрэлт сүм нарын удирдлага доор байдаг. Эндээс харахад… Хууль дүрэмгүй нутаг гурван том хэсэгт хуваагджээ.
Юлан тивийн түүхэн дэх хамгийн гоц суут нэгэн, Линлэй, Юлан эзэнт гүрний Леон овгийн Делиатай гэрлэхээр болсон! Хурмын өдөр Баруч хаант улс албан ёсоор байгуулагдах өдөр.
Хугацаа: Юлан цаг тооллын 10010 он, 7-р сарын 21.
Байршил: Баруч хаант улсын ирээдүйн нийслэл – Баруч хот (Одоогийн Хар шороо хот).
Энэ мэдээ Хууль дүрэмгүй нутгаар хуй салхи мэт тархвал, үүнтэй зэрэгцэн бүхэл Юлан тивээр тарлаа. Юлан тивийн өнцөг булан бүрт урилга хүрч очивол… олон хүний анхааралд Хууль дүрэмгүй нутаг туслаа.
Юлан эзэнт гүрний хааны нийслэл. Леон овгийн гол танхим.
Байр суурийн хувьд, Леон овгийн хамгийн өндөр байр суурьтай хүн бол овгийн ахлагч Дилла Леон биш. Дикси Леон!
Хамгийн түрүүнд, тэр бол дараагийн овгийн ахлагч. Гэхдээ хамгийн чухал нь… тэр Юлан эзэнт гүрний хүчирхэг багана болох Дэд санваартны хувийн шавь. Дэд санваартан бол хүний нийгэм дэх хамгийн хүчирхэг хүмүүсийн нэг. Олон хүн дотроо, Дайны бурханг Дэд санваартантай л харьцуулах боломжтой гэж боддог.
Юлан цаг тооллыг эхлэхээс ч өмнө Тэнгэрлэг оршихуй зэрэглэлд хүрсэн гайхалтай хүчирхэг мэргэжилтэн. Дэд санваартны хувийн шавиараа авсан хүмүүсийн дийлэнх нь Их шидтэнгүүд болцгоодог!
Дэд санваартны хувийн шавь, ирээдүйн Их шидтэн! Болоогүй бүүр хос элементэт Их шидтэн!
Дилла Леон хүүгийнхээ авсан захидлыг хөмсгөө зангидан харна.
Тэрээр цэх зогсож байх агаад алтан шаргал урт үсээ боогоогүй байлаа. Тэр гараа сунгавал мөс мэт аура ялгарна. Тэр ингэх нь тодорхой байсан. Харин Диксигийн хувьд, тэр захиаг уншаад, ховор гаргадаг инээмсэглэлээ гаргана. “Линлэй эцсийн эцэст дүүг минь урмыг хугалсангүй шив.”
“Дикси, бид яах вэ?” Дилла Леонг ийн асуухад.
Дикси аавруугаа хөмсгөө зангидан харснаа. “Юу гэсэн үг юм? Дүү минь бүтэн арван жилийн дараа хүсэж байсан аз жаргалаа оллоо. Бид түүнд баяр хүргэх нь мэдээж биз дээ.” гэв.
Дилла Леон болон түүний эхнэр хэсэг эргэлзлээ.
“Ааваа, ээжээ, би та хоёрыг юм төлөвлөөд байгааг мэдэж байна.” гэснээ. “Та хоёр өөрсдийн харах хүрээг тэлэх хэрэгтэй. Юлан тивийн хувь тавиланг… Дайны бурхан, Дээд санваартан болон Гэгээнтнүүд л удирдаж байна.”
Дикси эцэг эхийгээ алсын хараагүй хүмүүс гэдгийг хүлээн зөвшөөрлөө.
“Дикси, хайрт хүү минь, Линлэй хэр хүчтэй байсан ч, тэр яаж Юлан эзэнт гүрэнд нөлөөлж чадах юм бэ?” гээд Дилла Леон санаа алдсанаа. “Эцсийн эцэст, Юлан эзэнт гүрэнд манай овгийн үндэс суурь бий шүү дээ.” гэхэд.
Дикси аавруугаа хараад. “Ааваа, би танд нэг зүйл хэлэхэд. Та Линлэйг хэт дутуу үнэлээд байна.” гэвэл.
“Өө, хэр их?” Дилла Леон тээнэгэлзэн хэлбэл.
Дикси нухацтайгаар. “Үнэндээ, намайг буцаж ирэхээс өмнө, багш надад тушаал буулгасан.”
“Багш аа? Аа!!! Дэд санваартан!” Дилла Леоны нүд эргэлдэж эхэллээ. Бурхан минь гэж. Түүн шиг энгийн хүн Дэд санваартантай бүхэл амьдралынхаа туршид уулзаж чаддаггүй. Гэтэл одоо, Дэд санваартан хүүнд нь тушаал буулгаж.
Тэд гэнэтхэн сүр жавхланг мэдэрнэ.
“Дэд санваартан надад болон өөр хоёр шавьдаа Хууль дүрэмгүй нутагруу явж Линлэйд баяр хүргэж хэмээн тушаасан.” Дикси нухацтайгаар хэллээ.
Дикси ойлгож өгөөгүй. Яагаад Дэд санваартны түвшний хүн Линлэйтэй нөхөрсөг харьцах гээд байгааг? Тэр тусмаа… Дайны бурхан болон Дэд санваартан нар дайсагналцдаг. Линлэй Дайны бурхантай сайн харилцаатай. Бодоод үзвэл, уг нь Дэд санваартан Линлэйд муу байх учиртай.
Тэгтэл…
Дэд санваартан Линлэйтэй нөхөрсөг байхыг хүссэн.
“Юлан тивийн ус маш гүн юм.” Дикси дотроо санаа алдлаа.
Юлан Эзэнт гүрний хааны нийслэл. Валш овог.
“Ноёнтоон, энэ Мастер Линлэйгээс ирсэн захиа.” Гэрийн үйлчлэгч хүндэтгэлтэйгээр Жоржд захиаг өглөө. Энэ үед, Жорж хэдийнээ Валш овгийн дараагийн ахлагчаар тодорчихсон байв.
Жорж захиаг авлаа.
“Хаха… Гуравдугаар дүү. Делиатай ингэж дуусах юм гэж таамаглаж ч байсангүй шүү.” Жорж захиаг уншаад тачигнатал инээлээ.
“Хорвоо ертөнц биднээр тоглож өгч байх шив.” Жорж Эрнст сургууль Линлэй Делиа хоёр анх яаж танилцаж байсныг нь эргүүлэн дурсана. Гэхдээ Линлэй Алистай уулздаг болсноос хойш, Линлэй Делиа хоёр огт ахиц гаргаагүй.
Бүтэн арван жилийн дараа, тэр тойрог дуусах юм гэж тэр таамаглаж байсангүй.
Линлэй Делиа хоёрын харилцаагаа тасалсан байсан.
Юлан тив дэх Линлэйтэй холбоотой байгууллагууд бас зарим хүчирхэг мэргэжилтнүүд захиа хүлээн авлаа.
Эцсийн эцэст, энэ бол зүгээр нэг хурмын ёслол биш. Хаант улс байгуулж буй баяр. Мэдээж, тэд олон янзын байгууллагуудын удирдагчдыг урьсан.
Линлэй Хар шороо хотод ирснээсээ хойш, бүтээн босголтын ажил явагдсан. Одоо бол, Хар шороо хот, жижиг газар нутаг эзэлсэн ч, машид тансаг газар болжээ. Хар шороо хотын гаднах хэсэгт ч том бүтээн байгуулалт явагдаад эхэлчихсэн.
Линлэй олон зочин урьсан. Хар шороо хотод ирсэн эхний бүлэгт Вартон, Нина, Авга Хиллман болон өвөө Хири нар байлаа.
Хотын даргын эдлэн. Сэтгэл хөдөлгөм жаргалтай дүр зураг үзэгдэнэ.
“Ахаа, Нина бид хоёр энд байрлацгаахаар болсон.” Вартон чангаар инээгээд. “Ахаа, та өөрийнхөө хаант улсыг байгуулахаар шаргуу ажиллаж. Яаж бид хааны нийслэлд тань тансаг тав тухтай амьдарлаар амьдарна аа? Ичмээр юм!”
Линлэй нууцхан баярлана.
Түүнд үнэндээ Хаант улсаа удирдах чөлөөт цаг байхгүй. Тэр бэлтгэлээ хийх ёстой.
“Вартон, би чамаас энэ үгийг сонсохыг их удаан хүлээлээ.” гээд Линлэй тачигнатал инээлээ. Тэгээд гэнэтхэн Нинагийн гэдэсрүү харснаа, дараа нь Вартонруу гайхширсан харцаар хараад. “Вартон, Нинагийн гэдэс томорчихож. Арай…” гэхэд.
Вартон Нина хоёр нэг нэгэнрүүгээ харцгааж байснаа, инээлдэв. Тэдний дэргэд байсан Хиллман ч гэсэн хөхрөн инээнэ. “Линлэй, чи үнэхээр л Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэн юм. Чиний юмыг ойлгох чадвар үнэхээр гайхалтай юм. Тийм. Гүнж Нина жирэмсэн болсон. Линлэй, чи энэ тал дээр бага зэрэг хоцорлоо. Ирээдүйд, Делиа та хоёр их л шаргуу ажиллах болох нь дээ.” гэв.
Линлэй Делиа хоёр инээх үү уйлах уу гэдгээ үл мэднэ.
“Нина, хүүхдээ хэн гэж нэрлэхээ шийдсэн үү?” Делиаг асуувал. Нина толгой дохиод. “Тийм ээ. Хүү ч байсан охин ч байсан, бид Цина гэж нэрлэхээр болсон.”
“Цина.” Линлэй Вартонруу хараад. “Ямар нэгэн онцгой утга бий юу?” гэхэд Вартон чангаар инээгээд Нинаруу харснаа. Линлэйд, “Энэ Нина бид хоёрын л нууц. Би танд хэлж чадахгүй нь дээ.” гэлээ.
Линлэй түүний толгойг нудраад авлаа. “Яасан гэнээ? Чи ахаасаа юм нууж байна уу?”
Хүн бүр тачигнатал инээлдэнэ. Энэ үйл явдлын дундуур, Линлэй дүүгээ дагуулан цэцэрлэгрүү гаран алхацгаалаа.
“Ахаа, яасан бэ?” Вартон цэцэрлэгт орж иртлээ энэ асуултыг асуухаар хүлээж байсан. Линлэй дүүрүүгээ хараад түүнээс, “Вартон, би үргэлж чамайг энд ирж надтай хамт амьдрахаар шийдсан байгаасай гэж найдаж байлаа.Чи энд байгаад би их баяртай байна. Гэхдээ… Нинагийн хувьд тэр үнэхээр жаргалтай байгаа болов уу? Түүний хүсэхгүй зүйлийг битгий хийгээрэй.”
Вартон толгой дохиод. “Ахаа, би Нинатай удаан ярилцсан. Тэр надтай хамт ирж, ирээдүйд цав гарсан үедээ, эргэж улсруугаа явахаар болсон.”
“Тэр ганц арга нь байсан болохоор, би дэмжсэн.” гэв.
Линлэй тачигнатал инээснээ Вартонруу хараад. “Вартон, би Баруч хаант улсыг байгуулж Делиа бид хоёрын хурим дууссаны дараа, би шууд чамд Хаант улсынхаа хаан болгомоор байна.” Линлэй дүүгийнхээ оюун санааг бэлтгэхийн тулд тэдгээр зүйлсийг хэлсэн.
Вартон цочирдолд орлоо. “Хаан?”
“Би хаант улсаа Баруч гэж нэрлэсэн. Мэдээж хэрэг, Баруч овгийн өв залгамжлагч л захирах нь зүйн хэрэг.” Линлэй аль эрт л шийдвэрээ гаргачихсан байсан.
Вартон татгалзалгүй. “За. Би одоогоор дөнгөж л 8-р зэрэглэлийн дайчин. Би хүн төрхөндөө байхдаа Гэгээнтэн зэрэглэлд орохын тулд 20-30 жил шаардлагатай. Одоо бол, надад ойлголтын дээд түвшинрүү ахих бэлтгэлдээ анхаарлаа хандаалах шаардлага байхгүй. Тэгэх үе ирэхэд, би өөрийн хүү эсвэл таны хүүд хааны суудлаа залгамжлая.” Линлэй Вартоны бодлыг ойлгож байлаа, эцсийн эцэст Вартонд ч гэсэн бэлтгэл хийх цаг хэрэгтэй.
Гэхдээ Хуулиар бэлтгэл хийнэ гэдэг нь тухайн хүнийг байгалиа мэдрэн, зохицолдуулан, мөн чанарын хөдөлгөөнүүдийг мэдрэх явдал юм. Товчхондоо, шидтэнгүүдийн мөн чанарын түвшин дээд зэрэглэлийнх ч, дайчдынх тийм биш. Тэдний мөн чанар их биш.
Вартоны хувьд ч гэсэн. Одоо бол, тэр байгалийг бүрэн мэдэрч чадахгүй байгаа. Тиймээс, Хуулийн ойлголтоо нэмэгдүүлэх нь хэцүү байгаа юм.
Гэхдээ Гэгээнтэн зэрэглэлд хүрэхэд, байдал өөр болно.
Гэгээнтэн зэрэглэлд хүрэхэд, түүний эргэн тойрныхоо элементийг мэдрэх чадвар нь дээд түвшинд хүрнэ. Гэгээнтнүүдийн элементийг мэдэрч, ойлголтын түвшин нь түргэн нэмэгддэг болдог! Тиймээс л 9-р зэрэглэлийн дайчин Гэгээнтэн зэрэглэлд хүрэх маш хэцүү байдаг. 9-р зэрэглэлийн цөөн дайчид л дээд мөн чанартай байдаг.
Гэсэн хэдий ч, Агуу дайчид ямар нэг тодорхой ойлголтын түвшин хэрэггүй. Тэд тодорхой түвшинд хүртлээ тулааны ки-гээ бэлтгэхэд, тэд Гэгээнтэн зэрэглэлд хүрдэг.
Хар шороо хотод гурван өдөр болсны дараа, Линлэй Делиа хоёр хотоос гарч Хар хэрээ уулыг зорьцгоолоо. Бэбэгийн хувьд, тэр уйдаад байсан болохоороо, Хэирүтэй хамт Харанхуйн ойн хавиар хэсүүчлэн, шидэт араатнууд агнана.
……….
Цайвар хөх тэнгэрт хар, цагаан гэрлийн цацраг хурдтайгаар хөдлөнө, Хууль дүрэмгүй нутгийн Хар шороо хотын зүгт.
Осэнно хар цацраг нь.
Өнөөдөр, Осэнно урт хар дээл өмсжээ. Түүний чөтгөрийн гэмээр ягаан үс нь салхинд намирна. Түүний дэргэд дунд эргэм насны урт цагаан дээл өмссөн хүн байлаа. Тэрээр 2.5 метр өндөртэй ажээ.
2.5 метр бол хүний хувьд бараг л урьд хойчид байгаагүй өндөр.
Түүний урт цагаан дээл салхинд намиран, богино ногоон үс нь яг л ган мэт гялалзана. Түүний царай яг л чулуун дээр сийлсэн мэт бөгөөд, духных нь төвд бүдгэрсэн тамга байлаа. Цагаан галын тамга.
Түүнээс зүрх чичирхийлүүлэм, харгис аура ялгарна.
Энэ хүн бол Сүсэгтнүүдийн командлагч. Лийман.
Хамтдаа нисэнгээ Осэнно Линлэй Бэбэ хоёрын хосолсон төлөвлөгөө болон чадварыг Лийманд тайлбарлан өгнө. “Ингээд боллоо. Лийман, одоо чи нөхцөл байдлаас сайн зүйл мэдэрч байна уу? Хэр итгэлтэй байна?” гэхэд.
Лийман түүнрүү харвал, нүднээс нь гэрэл гялалзана. Тэрээр цээжнийхэээ гүнээс, “Осэнно, тэр хүн болон шидэт араатан хүчээр чамаас доогуур ч, чи тэдэнд ялагдаж. Гэсэн ч, тийм ч гайхаад байх зүйл алга, чиний нэг байт дайралт тийм ч хүчтэй биш. Чи ихэвчлэн Ихэр техникдээ найддаг. Би… ганцаараа ч тэднийг алчихна.”
Осэнно ойлгож байлаа, өөрийнх нь нэг байт дайралт сул.
Гэхдээ Лийман, эсэргээрээ, түүний ганц байт дайралт аймшигтай.
“Хар шороо хот урд байна.” Осэнно доор байгаа хотоо заалаа. “Хажууд нь Хар хэрээ уул бий. Миний олж мэдсэнээр, Линлэй ихэвчлэн Хар хэрээ уулан дээр байдаг. Бид шууд тийшээ явсан дээр.” гэв.
Лийман Хар хэрээ уулруу анхааралтай ажиглана.
Тэд даруй, Хар хэрээ уулыг чиглэлээ.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

5 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 20]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.