Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 19]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 10, Баруч – Хэсэг 19, Хаант улс
Линлэй бага байхдаа Алисийн гарнаас атгахдаа аз жаргал мэдэрдэг байсан. Гэхдээ одоо, Делиагийн гарнаас атгах үед, Линлэй сэтгэлийнхээ гүнээс сэтгэл ханамж мэдэрнэ!
Энэ… жинхэнэ аз жаргал байлаа!
Линлэйн мөсөнд бүрхэгдсэн сэтгэл бүрэн хайлжээ.
Делиагийн царайнд инээмсэглэл тодорно. Тэр өмнөн ийм аз жаргалтай байгаагүй.
“Линлэй. Би үнэхээр жаргалтай байна.” Делиа Линлэйн гарнаас атгаад шивнэвэл.
“Би ч гэсэн.” гээд Линлэй Делиагийн анхилуун үнэрт үсийг нь илбэж байгаад мөрөнд нь хүрлээ. Делиа Линлэйн цээжийг нална. Тэрээр. “Линлэй, надад яг л зүүдэлж байгаа юм шиг л байна… надад хэлээч, энэ бодит байдал мөн үү?” Эзэн хааныг ч хүртэл сандаргаж чадах чанга хатуу эмэгтэй одоо яг л жаахан хүүхэд шиг болсон байлаа.
“Бодит байдал аа.” Линлэй Делиагийн биеийн дулааныг мэдэрвэл, түүний сэтгэлд ч гэсэн дулаацана.
Делиа гэнэтхэн толгойгоо өргөн Линлэйруу хараад. “Линлэй, хэрэв нэг өдөр, Алис чам дээр ирвэл, чи яах вэ?” Делиа үнэнд Линлэйг өөр нэгэнд алдчих вий хэмээн эмээж байлаа.
“Алис?”
Линлэй хэсэг гөлрөнгө байдалд орсноо, Делиагийн үсийг үргэлжлүүлэн илбээд. Түүнийг тайвшруулан, “Тэр бид хоёрын хоорон дахь асуудал аль эрт дууссан. Надад одоо түүнийг гэх хайр эсвэл үзэн ядалт байхгүй. Эцсйн эцэст, тэр өөрт таалагдсан нэгнээ л сонгосон шүү дээ…” Линлэй Делиагийн царайг илбээд инээснээ. “Делиа, тиймэрхүү зүйл битгий боддоо. Би чамайг орхихгүй. Хэрэв би чамайг орхивол… үнэхээр тэнэг хэрэг болох биз.”
“Делиа, би тийм тэнэг хүн гэж үү?” гээд Линлэй Делиаруу харвал.
Делиа жаргалтайя инээмсэглэнэ.
“Чи чинь гоц суутан шүү дээ. Чи бол Юлан тивийн хамгийн гоц суут нэгэн.”
Делиаруу харвал, түүний уруул үнэхээр сэтгэл татам байсанд… Линлэй эргэлзэлгүйгээр,толгойгоо доошлуулан Делиагийн уруулан дээр үнслээ. Делиа яг л аянганд цохиулах шиг болж хамар бие нь чичирхийллээ. Гэхдээ дараа нь, тэр хариу үнслээ…
Энэ бол Линлэй Делиа хоёрын хоёр дахь үнсэлт.
Эхнийх нь Вушан тосгонд болсон.
Дараагийнх нь, энэ урт хугацааны дараа.
Делиа юу ч хэлэлгүй, Линлэйд тэврүүлнэ. Царайнд нь ичингүйрсэн байдал ажиглагдана. Линлэйн хувьд, одоо яг л Делиад ховсдуулж байгаа мэт л байв.
“Аа, цаашид харж чадахгүй нь, харж чадахгүй нь!!!!” гэнэтхэн Бэбэ нуурын усан доороос үсрээд гараад ирлээ.
Линлэй Делиа хоёр хоёул гайхширцгаалаа.
Бэбэ, агаар дээр хөөрөн инээгээд. “Уучлаарай, эзэнтээн! Уучлаарай эзэнтний эхнэр! Та хоёр үргэлжлүүлдээ.” гэв.
“Эзэнтний эхнэр?” Линлэй Делиа хоёр инээлдлээ.
“Тэгэхээр чи энэ бүх хугацаанд биднийг ажиглаж байжээ, Бэбэ. Надад хэлээч, би чамайг яаж шийтгэх ёстойв?”
Линлэй Бэбэг сэм харж байгаа болов уу гэж таамаглаж байсан ч, Бэбэ энэ бүх хугацаанд Сүүдрэн хэлбэр техникээ ашиглан нуурын сүүдэрт нуугдаж байж. Линлэй Бэбэгийн сүнслэг энергийг мэдрээгүй болохоороо, түүнийг анзаараа ч үгүй.
“Намайг шийтгэх ий?” Бэбэ хэсэг бодсоноо. “Өө. Намайг өөр нэг хүчирхэг эмэгтэй хулганаар шийтгээч. Би үнэхээр ганцаардаж байна.” хэмээн Бэбэ сэтгэлээр унасан байдалтай харахад. Линлэй Делиа хоёр хөхрөн инээлдлээ.
“Харамсалтай нь, би мянган жилд ганц гарч ирдэг гайхамшигт хулгана л даа.” гээд Бэбэ санаа алдсанаа. “Эзэнтээн, эзэнтний эхнэр… та хоёр хэзээ гэрлэх вэ? Би тэсэн ядан хүлээж тэсэхгүй нь ээ.” гэхэд.
“Гэрлэх ий?”
Линлэй Делиаруу харлаа. Үнэхээр энэ талаар ярилцах цаг нь болж.
……
Хотын даргын эдлэн. Хар шороо хот.
Баркер тэр хэд Делиа Линлэй хоёрын хөтлөлцөн ирэхийг хараад бүгд гайхширцгаалаа. Засслэр хамгийн түрүүлж сэхээ ороод чангаар. “Ноён Линлэй, Делиа хатагтайтай юу болсон?”
Линлэйн байр сууринаас болоод, бусад хүмүүсийн өмнө, Засслэр түүнийн Ноёнтон гэж дууддаг.
“Делиа бид хоёр гэрлэхээр болсоон.” гээд Линлэй инээмсэглэлээ.
Энэ мэдээ хориотой шидийн нөлөө шиг, хүн бүрт дуулдлаа.
“Гайхалтай! Гэрлэхээр болжээ?” Гэйтс түрүүлж ам нээлээ.
“Хөөх! Хатагтай Делиа, та Ноён Линлэйтэй гэрлэхээр болоо юу? Гайхалтай!” Ребека сэтгэл нь хөдлөн үсчинэ. Бүх танхим сэтгэл хөдлөлд автана. Ганц л хүн хүчээр инээмсэглэж байлаа. Женне. Сүүлийн өдрүүдэд, Женне Вант улсын хэрэг явдлыг хариуцаж байсан. Тэр гэнэтхэн ийм мэдээ дуулна гэж бодоогүй.
Гэхдээ мэдээж… Женне ийм өдөр ирэх болов уу хэмээн таамаглаж байсан.
Линлэй Делиагаас өөр нэгэн байхгүйн дээр, тэр Линлэй Делиа хоёрын хооронд болсон зүйлсийг ч мэднэ. Делиа Женне дээр хүрч ирээд гарнаас нь атгаснаа. “Женне, намайг Линлэйтэй гэрлэх үед, чи миний найзын хувиар оролцож болох уу?” (Бэрийн найз)
Делиагийн инээмсэглэлийг хараад, Женне толгой дохилоо.
Делиа Женнед нөхөрсөг хандан түүний талд байж, түүнтэй ярилцана.
Линлэй Баркер тэр хэд дээр дөхөж очоод. “Делиа бид хоёр хэдийнээ шийдвэрээ гаргацгаасан. Бид шууд хурмиа хийнэ. Одоогоос гурван сарын дараа, 7-р сарын 2нд.” гэснээ Линлэй Баркерруу хараад. “Баркер, би гурван сарын дотор ойролцоох вант улсуудыг эзлээд Хаант улс болгоё гэж бодож байна. Чи чадах уу?” гэв.
Линлэй хурмиа гайхалтайгаар хийхийг хүсэж байлаа.
Гэхдээ гурван сар, Линлэйн бодлоор, маш бага хугацаа.
“Гурван сар? Хэрэггүй дээ.” Баркер итгэлтэйгээр. “Ганц сар байхад хангалттай.” гэв.
“Ганц сар аа?” Линлэй тээнэгэлзэн. “Сарын дотор зохион байгуулалт хийн, вант улсруу дайрна гэдэг хэцүү. Энэ маш төвөгтэй хэрэг. Чи яаж үүнийг сарын дотор амжуулах гэж байгаа юм?” гэхэд.
Гэйтс чангаар инээгээд. “Ноёнтоон, танд мэдэхгүй байгаа зүйл байна. Үүнийг харна уу.” гээд ханан дээр өлгөөстэй байх цэргийн газрын зурагруу дөхөж очлоо. “Ноёнтоон, Хууль дүрэмгүй нутаг дахь хүчний одоогийн байдлыг харна уу. 20 гаран Вант улсууд Гэрэлт сүмд бас Сүүдрийн сүмд харьяалагддаг. Гэхдээ тэд… холбоогүй.”
Линлэй даруй ойлголоо.
Энэ хүчний тархалт их хачирхалтай байсан юм. Гэрэлт сүм болон Сүүдрийн сүм өмнө хэсэгт байрладаг ч хоёул төв хэсэгт байрладаг Вант улсуудыг удирддаг. Тэд Хууль дүрэмгүй нутгийн талаас илүү хувийн эзэлдэг. Гагцхүү Харанхуйн ойн зэргэлдээ байдаг хамгийн хойд хэсгийг л орхисон.
Хууль дүрэмгүй нутаг тэгш өнцөгт хэлбэртэй. Хэрэв үүнийг дөрөв хуваавал хамгийн хойд хэсэг нь Харанхуйн ойн зэргэлдээх хэсэг болж таарна.
Гэрэлт сүм Харанхуйн сүм хоёрын аль нь ч энэ хэсгийг хүсдэггүй!
“Ноёнтоон, манай Баруч Вант улс Харанхуйн ойтой ойрхон байрладаг.” Баркер ийн тайлбарлавал.
“Өө. Өмнө нь, би энэ тал дээр анхаарч байгаагүй юм байна.” Линлэй цэргийн газрын зургийг анхааралтай ажиглаад. “Сүүдрийн сүм болон Гэрэлт сүм Хууль дүрэмгүй нутгийн хагасаас илүүг нь эзэлж. Гэсэн хэрнээ яагаад хамгийн хойд хэсэгт байрлах Харанхуйн ойтой ойр хэсгийг хүсдэггүй юм бол?”
Баруч вант улс, хойд хэсэг хамгийн ойр байрладаг.
“Ноён Линлэй.” Засслэн инээн хүрч ирээд. “Тиймээс л бид энэ хэсгийг хурдан хугацаанд нэгтгэж чадна.”
“Өө?” Линлэй Засслэррүү хараад. “Аль ч талд нь хамааралгүй болохоор, нэгтгэхэд илүү хялбар гэж үү?” гэхэд.
Засслэр, “Яг тийм биш ээ. Би юу гэх гэсэн бэ гэхээр, Манай Вант улсаас гадна, Харанхуйн ойн ойр байдаг долоон вант улсуудын талаас илүү нь бидэнд шууд бууж өгөхийг хүсэх болно.” гэв.
“Хагасаас илүү нь бидэнд шууд бууж өгнө өө?” Линлэй ойлгосонгүй. “Тэд биднээс тийм их дарамт мэдэрдэг гэж үү?” гэвэл.
Засслэр, “Ноён Линлэй хэдэн жил тутам эсвэл хэдэн арван жил бүрт Харанхуйн ойгоос их хэмжээний шидэт араатан дайрдаг байхаа? Тиймээс Харанхуйн ойтой ойрхон хилийн Вант улсууд шидэт араатны давалгаанд хамгийн түрүүлж өртдөг, тиймээс тэдгээр Вант улсууд бол тулааны талбар.”
Линлэй учрын ойлголоо.
“Чи Вант улсуудыг..”
“Тийм. Тэдгээр вант улсууд бол Хууль дүрэмгүй нутаг дахь хамгийн ядуу буурай хүн ардтай вант улсууд.” гээд Засслэр санаа алдсанаа. “Гэрэлт сүм болон Сүүдрийн сүм хоёул тэдгээр вант улсуудыг нэгтгэдгүйн учир нь… шидэт араатнуудын дайралтнаас үүдэх хохирол, Вант улс байгуулахаас ч өндөр тусна.”
Линлэй одоо л бүрэн ойлголоо.
Энэ бол ямар ч үржил шимгүй цөл байсан юм!
Энэ хэсгийг нэгтэн авна гэдэг нь Харанхуйн ойн тоолж баршгүй олон шидэт араатнуудыг зохицуулах хэрэгтэй болно гэсэн үг. Линлэй хэр хэрцгий тулаан болдгыг төсөөлнө… тулаан бүрт, хэдэн сая хүн үхдэг нь тодорхой.
“Линлэй, бууж өгөхийг хүссэн хүсээгүй тэдгээр долоон вант улсууд өөрсдийг нь дэмжих хүчирхэг туслагч хүсэж байгаа.Тэгээд, ноёнтоон… Гэгээнтэн зэрэглэлтэн бол гайхалтай хүчирхэг туслагч.” гээд Засслэр инээгээд. “Зөвхөн тэр ч биш. Энгийн иргэд нь ч танаар удирдуулж нэгдэхийг хүснэ. Тэгвэл, тэд аюулгүй болно.” гэв.
Баркер инээгээд. “Ноёнтоон, одоо ч гэсэн, дор хаяж гурван вант улсруу хүн явуулж бууж өгөх нөхцлийг хэлэлцсэн ч болно. Гагцхүү, тэдний газар нутаг биднийхтэй зэрэгцэн оршидгүй болохоор эхлээд бидний зүүн хэсэгт буй Вант улсыг эзлэн авах хэрэгтэй.”
Линлэй толгой дохиод. “Ийм зүйл болсных, түргэлцгээе.” гэв.
Гэйтс цээжээ дэлдээд. “Ноёнтоон, одоогоос сарын дараа гэхэд, бүхэл Хууль дүрэмгүй нутгийн дөрөвний нэг таны удирдлага доор орох болно. Мэдээж… энэ Хууль дүрэмгүй нутгийн хамгийн ядуу буурай нь ч, үүний зэрэгцээ, тэд хамгийн догшин ширүүн нь.” гэхэд.
Линлэй толгой дохиод. “Засслэр, чи зохион байгуул. Бас хурмын урилгыг минь миний гаргаж өгсөн жагсаалт дээрх хүмүүсрүү явуулаарай.” гэхэд.
“За, Ноён Линлэй.” гээд Засслэр инээлээ. “Та гэрлэлтийнхээ талаар нээлттэй зарлах гэж байна уу?”
Линлэй дэргэд нь Делиа Женне хоёрыг жаргалтайя ярилцахыг нь харлаа.
Тэгээд. “Нээлттэйгээ зарлах болно оо! Би хурмын минь өдөр Баруч хаант улс буй болох өдөр байлгамаар байна!” Линлэй зоригтойгоор хэллээ.
Товчхондоо, одоогоос сарын дараа, Хууль дүрэмгүй нутгийн дөрөвний нэгийг нэгтгэн, гурван сарын дараа… Баруч хаант улсаа зарлахын зэрэгцээ хурмынхаа өдрийг тэр өдөр болгохоор боллоо. Газар нутгийн хувьд, Хууль дүрэмгүй нутгийн дөрөвний нэгийг хамрана гэдэг асар том газар нутаг захирч буйн илрэл юм.
Энэ хэмжээ нь хуучны Фэнлай хаант улсаас ч том аж.
Хүн ам нь ч, ойролцоогоор зуун сая хүрнэ.
….
Далай дахь ганцаардмал арал. Гэрэлт сүмийн цөм нутаг – Ариун арал. Энд Хууль дүрэмгүй нутгаас ирсэн мэдээ хүрч иржээ.
Гэрэлт дуганы 9-р давхар. Хэйдэнс захиаг уншина.
“Линлэй шидэт араатантайгаа нийлээд, Осэнног зугтахад хүргэсээн?” Энэ захиаг уншаад, Хэйдэнсийн сэтгэл хүндрэх шиг болно. Осэнногийн хүчинд эргэлзэх зүйл үгүй. Түүний ‘Ихэр техник’ нь түүнийг дөрөв болгодог. Тэр үнэхээр аймшигта.
Хэйдсон хүртэл хүнд бэртэл аван алуулах магадлалтай. Эцсийн эцэст, ‘Ихэр техник’-ийг хаах маш хэцүү.
“Осэнно үнэнийг хэлсэн.” Хэйдэнс сэтгэээ чангаллаа. “Хэрэв энэ байдлаараа үргэлжилбэл…”
Гэрэлт сүм Линлэйгээс айгаагүй.
Гэхдээ Линлэй ганцаараа биш. Түүнд нууцлаг, бурхан шиг шидэт араатан, Бэбэ бий. Бас таван үхэшгүй дайчид… мөн түүний дүү.
“Ирээдүйд, Линлэй, түүний дүү болон таван үхэшгүй дайчид хүн төрхөндөө байхдаа Гэгээнтэн зэрэглэл хүрнэ. Тэр үед тэд долоон оргил түвшний Агуу дайчидтай болно гэсэн үг. Хэрэв тэр Агуу дайчидтай дүйх шидэт араатанг тооцвол… найм болно!”
Оргил түвшний Агуу дайчид бүрийг хамгийн хүчирхэг Гэгээнтэн зэрэглэлтэн гэж тооцдог.
Долоон Агуу дайчид мөн шидэт араатан Бэбэ, хэрэв тэд Ариун аралруу дайрвал… Хэйдэнс тэрхүү дүр зургийг төсөөлнө. Гэрэлт сүм өөрийн оршин тогтнолын төлөө тулалдаад мөхнө.
“Болохгүй. Линлэй үхэх ёстой.”
Хэйдэнс Гуллерморуу эргэн хараад. Түүнд ийн тушаалаа, “Гуллермо, Командлагч Лийманыг түргэхэн шиг дууд!”
“Командлагч Лийман?” Гулермо цочирдолд орлоо.
Гэрэлт сүмд, хамгийн хүчирхэг нь Ариун эзэн хаан, Хэйдэнс. Хамгийн нууцлаг аймшигтай нь Осэнно. Хамгийн хүндтэй хүн нь Даяанчдын ахлагч, Ноён Фаллэн Леаф. Гэхдээ хамгийн айдас хүргэм нь…. Сүсэгтнүүдийн домогт командлагч: Лийман!
Сүсэгтнүүд маш өвөрмөц хүчтэй.
“Яагаад эргэлзээв? Түргэл!” Хэйдэнс ийн зандачлаа.
Хэйдэнс эргэлзэж зүрхэлсэнгүй. Тэр Осэнногоос дутахааргүй хүчирхэг Командлагч Лийманыг дуудуулахаар явууллаа. Хэрэв хоёр хүчин нэгдээд… Линлэйг дарж чадахгүй бол харин ч тэр гайхшруулам хэрэг болох биз!


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s