Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 18]

3 comments

Өмнөх

Дараах


Ном 10, Баруч – Хэсэг 18
Линлэй нуурын эрэг дээр газардлаа. Сэтгэл нь хөдлөн, Делиаг харван түүний нүдэнд нулимс цийлэгнэжээ. Тэр түүнийг даруйхан тэврэхийг хүснэ. Гэхдээ хэдий тийм байсан ч, Делиагийн өмнө ирээд, тэр юу гэж ч хэлэхээ мэдэхээ больжээ.
Түүний дотор арван сая үгс байсан ч, ганц ч үг гаргаж чадахгүй байлаа.
“Линлэй, чи огтхон ч өөрчлөгдөөгүй байна.” гээд Делиа инээснээ зүүн гарт нь хүрлээ.
Цагаахан булбарай гарыг хараад Линлэй хэсэг зуур цочирдлоо. Делиа түүнрүү хараад. “Тэнэг минь дээ, чи хөөрөх техникээ ашиглахгүй бол, яаж нуурын төв хэсэгт очих болж байна?” гэв. нуурын төв эргээсээ хэдэн арван метр зайтай. Хэрэв Делиа хөөрөх техникийг ашиглахгүй л бол энэ зайг гаталж чадахгүй.
Делиаг өөррүү нь харж байгааг хараад, Линлэй даруйхан түүний цасан цагаан гарнаас баруун гараараа атгалаа.
“Тэгэхээр, би ингээд явъя даа.” Засслэр одоо л үг дуугарлаа.
Линлэй Делиа хоёрын царай улаа бутарцгаана. Линлэй юу ч хэлэлгүй Засслэррүү харна. Засслэр Линлэйруу ирмэчихээд, эргэж хараад хурдлан гүйлээ.
“Засслэрийг дээ.” Делиагийн гарнаас атгаад, Линлэй хөлөө товшвол, тэднийг эргэн тойрноор салхи бослоо. Аядуухнаар… Линлэй Делиа хоёр нуурын төврүү нисэцгээнэ. Тэд чулуун тавцан дээр ирээд зэрэгцэн сууцгаалаа.
Тэд үргэлжлүүлэн гар гарнаасаа барьсан байдалтай байна. Делиагийн гарны тулааныг мэдэрвэл, Линлэй өөрийгөө яг л үүлсийн дунд байгаа мэтээр мэдэрнэ. Делиагийн царай аажуухнаар ягаарна. Тэдний хоорондын уур амьсгал улам л дотно болжээ.
Гэнэтхэн…
Линлэй усруу харахад, холгүйхэн, Бэбэ бяцхан толгойгоо цухуйлгачихаад жижигхэн нүдээрээ Линлэй Делиа хоёрыг сэм харж байлаа.
“Өө! Эзэнтээн! Та хийж байгаа зүйлээ үргэлжлүүлдээ. Бэбэ би тоглохоор явлаа. Та хоёр үргэлжлүүл, үргэлжлүүл!” Бэбэ, баригдсанаа мэдээд, даруй уснаасаа гарлаа. Тэгтэл, удалүй модон дээрээс Парри ч гэсэн сэм харж байгааг тэд анзаарлаа.
“Хэхэ.” Делиа инээснээ. “Линлэй, Бэбэ үнэхээр өхөөрдөм юм аа.” гэхэд.
Линлэй толгойгоо дохин инээгээд. “Тэр чинь Бэбэ шүү дээ. Нээрээ, тийм. Делиа яагаад Обриэн эзэнт гүрнээс явсаныхаа дараа энд иртлээ ийм удаан хүлээхээр болсон юм бэ? Ямар нэг зүйл болоо юу?” Линлэй Делиаг явахдаа удахгүй араас чинь очно гэж хэлж байсныг нь эргүүлэн саналаа.
Делиа толгой дохисон ч дуугаа хураалаа.
Хааны нийслэлд болсон явдал Делиаг машид шархлуулсан. Тэр эцэг эхдээ урам нь хугарсан. Линлэйн үгс… түүнд гунигт автууллаа.
“Юу болсон юм бэ? Надад хэлээч.” Линлэй Делиагийн гараас атгавал.
“Чи мэдэхийг хүсэж байна уу?” гээд Делиа түүнрүү харвал, тэдний нүүр нэг нэгэндээ маш ойрхон ирсэн байлаа.
Линлэй толгойгоо дохитол.
“Хэрэв чи сонсвол, надтай гэрлэх болно шүү.” Делиа гэнэтхэн хэлбэл.
“Ай…” Энэ дайралтанд хамгаалалтаа сулруулсан байлаа. Делиа бол түүний ганц сонирхдог эмэгтэ ч гэлээ, тэр даруйдаа гэрлэнэ гэдэг, түүнийг яах аргагүй сандаргаж байлаа. Түүний эхний харилцаа бүтэлгүйтсэн болохоор, тэр энэ тал дээр хамгаалалтаа өндөрсгөхөд хүрсэн.
Тэр одоо ч эмэгтэй хүнтэй доривтой харилцаанд орж зүрхлээгүй.
Тэр дахиад шархалж хоцрох вий гэхээс эмээж байгаа.
“Чамаар тоглосон юм аа.” Делиа инээснээ, аальгүйтэн. “Линлэй, чи намайг шоглох ч юм уу эсвэл горьдлого төрүүлж болдоггүй юм уу?” гэх Делиагийн үг Линлэйд нэг сэдэл төрүүллээ.
Делиа гүнзгий амьсгаа аваад. “Би чамд ярьж өгье, хэрэв чи сонсохыг хүсэж байвал?” гэхэд Линлэй даруйхан толгойгоо дохилоо.
Делиа шийдвэрээ гаргажээ. Тэрээр Линлэйн гарнаас атгаад, тайван нуурын усруу ширтээд, алгуурхнаар. “Линлэй. Би овгоосоо мэдээ хүлээж аваад гэртээ эргэж харихдаа… эмээгээ зүв зүгээр байгааг мэдсэн. Ямар ч муу зүйл болоогүй байсан.” гэхэд Линлэй хөмсгөө атиралдууллаа.
Делиа захиандаа эмээгээ зүв зүгээр байгаа гэдгийг хэлэх үед л, Линлэй ямар нэг зүйл биш байгааг мэдэрсэн.
“Удалгүй, эцэг эх маань багшаас маань миний Обриэн эзэнт гүрэнд үлдсэн шалтгаан нь чамтай байхын тулд гэдгийг мэдсэн гэдгийг мэдсэн. Тиймээс л эцэг эх маань чамаас салган эргүүлж гэртээ авч ирэх гэснэн тэр.” Делиа Линлэйруу харан инээгээд. “Энэ болхидуухан арга ч гэлээ, одоо болтол намайг сэтгэлээр унагаж байна.”
Линлэйн төөрөгдөлд орон. “Танай эцэг эх…”
“Овгийн төлөө байсан юм аа.” гээд Делиа санаа алдсанаа. “Хууль дүрэмгүй нутагт чи өөрийнхөө эзэмшлийг бүтээж эхлэхээс өмнө, чи зургаан их хүчинд Обриэн эзэнт гүрнийх хэмээн тооцогдож байсан. Обриэн эзэнт гүрэн Юлан эзэнт гүрэн нар үргэлж нэгнээ өрсөлдөгчид хэмээн хардаг байсан.”
Линлэй учрын ойлголоо. Юлан эзэнт гүрэнд энэ хоёр эзэнт гүрэн хамгийн хүчирхэг нь.
“Эцэг эхийн маань бодлоор, хэрэв би чамтай гэрлэвэл, өөрсдөө дайсны чухал Гэгээнтэн зэрэглэлтэнтэй холбоотон болж сүлбэлдсэн болно. Тэгснээр Юлан эзэнт гүрний эзэн хаан ч бидэнд үзүүлэх итгэл нь буурна. Тиймээс эцэг эх маань намайг чамтай байлгахыг хүсээгүй.”
Ийн хэлээд Делиа Линлэйруу хараад. “Энэ бол эцэг эхийн маань л бодол. Тэд… биднийг хэзээ ч гэрлэх талаар ярьж байгаагүй гэдгийг мэдэхгүй.”
Линлэй сонсонгоо хамраа үрэхээс өөр зүйл хийж чадахгүй байлаа.
Делиа, “Хааны нийслэлд олон хүмүүс миний араас явдаг, бас эцэг эх маань ч хэн нэгэнтэй суу гэж ятгадаг. Би л хүсээгүй! Надад үнэндээ таалагдаагүй! Линлэй… би чамтай уулзах гээд шуудхан хүрээд ирэхийг хүссэн ч, эцэг эхтэйгээ холбоогоо таслахыг хүсээгүй. Би эцэг эхдээ маш их хайртай!”
“Ойлгож байна аа.” Линлэй түүнийг аргадна.
Тэр мэдээж Делиагийн мэдрэмжийг ойлгож байлаа. Учир нь тэр ч бас эцэг эхээ ихэд нандигнадаг.
“Би чамтай уулзахыг хүссэн ч, би эцэг эхээ хаяж зүрхлээгүй.” Делиа уруулаа жимбийлгээд, сулхан хэллээ. Линлэй Делиаг улам чанга атгаж байгааг мэдэрнэ.
Линлэй Делиагийн гарыг хөлөн дээр нь тавьбал.
Делиа түүнрүү хараад инээмсэглэснээ. “Би… чамайг вант улсаа босгохыг чинь л хүлээж байсан. Гэтэл эцэг эх маань намайг Юлан эзэнт гүрний Эзэн хаантай гэрлэх ёстой гэсэн.”
“Ххмм?” Линлэй дотроо уур хилэн мэдэрнэ.
Делиагийн эцэг эх хэтэрхий хол явж.
“Би хүсээгүй. Тэр үед, би эцэг эхдээ ууралсан.” Делиа толгойгоо сэгсрээд. “Би үргэлж эцэг эхийнхээ бахархалыг төрүүлсэн, дуулгавартай хүүхэд байсан. Гэсэн ч, тэр үед уур минь үнэхээр их хүрсэн. Би эцэг эхдээ тэр хүнтэй чинь гэрлэж байснаас үсэн дээр гээд хэлчихсэн.”
Линлэй дотроо ихэд талархана. Энэ эмэгтэй үнэхээр тийм зүйл хийж.
“Хүлээсний эцэст… би захиа хүлээж авсан. Чи Вант улсаа байгуулсан.” гээд Делиа Линлэйруу хараад. “Тэр үед, миний сэтгэл маш их хөдөлсөн. Эцэг эх маань биднийг хориглохоо болино гэж бодсон.” Линлэй аз жаргал мэдэрнэ. Линлэй харж буйгаар, Делиа эцэг эхтэйгээр ярилцсаны дараа жаргалтай баймаар юм.
“Тэгтэл эцэг эхдээ тэр мэдээг хэлтэл… тэд надад эзэн хаантай гэрлэхийг зөвлөсөн.” Делиагийн царайнд багахан жуумалзалт үзэгдэхэд.
“Тэд яаж тэгж чаддаг байна аа?” Линлэйн царай хувьс хийлээ.
Тэдний үйлдэл… Делиад ямар мэдрэмж төрүүлсэнийг Линлэй ойлгож байлаа.
“Тийм, тэд яаж тэгж чаддаг байна аа?” Делиагийн нүдэнд гуниг хардвал. “Би тэднийг жаргалтай болгоно гэж бодсон ч, ийм үр дүн хүлээж байх юм гэж санаагүй. Үнэндээ… би үүнийг урьдчилан таамаглах ёстой байсан юм. Аав минь овгийн ахлагч. Тэр овгийн байр суурийн үүднээс тэгж бодох нь гарцаагүй зүйл байсан. Түүний нүдэнд, Эзэн хаан бол хамгийн дээд байр суурь. Түүнтэй гэрлэснээр овогт ач тустай. Эрхэм дээдэстэй гэрлэх нь үнэхээр төгс хэрэг байсан. Гэсэн ч… тэр огтхон ч миний байр сууринаас бодолцож үзээгүй.”
Делиа гүнзгий амьсгаа аваад. “Тиймээс би дахиж хоосон итгэл найдвар тээж хий дэмий цаг үрээгүй.” гээд Делиа Линлэйруу харснаа. “Би явчихсан. Би эцэг эхтэйгээ ярилцаж төвөг удахыг хүсээгүй. Би тэр даруй чамтай уулзахаар хааны нийслэлээс гарсан.”
Делиагийн нүдийг харвал, Линлэйд, маш хүчтэй сэтгэл хөдлөл мэдрэгдэнэ…. гутрал мөн сэтгэл хангалуун байдал!
“Делиа…” Линлэй нэг зүйл хэлэхийг хүссэн ч, хоолойгоор нь гарч өгсөнгүй.
Түүний өмнө буй энэ охин…
Түүний төлөө, арван жил хүлээсэн.
Түүний төлөө, тэр Хатан хаан болохоос татгалзсан.
Түүний төлөө, эцэг эхээ орхин түүнтэй уулзахаар энэ хүртэл ганцаараа явж ирж.
……..
Линлэйд гэнэтхэн асар хүчтэй доромжлол мэдрэгдэнэ. Тэр өөрийгөө үзэн ядна!
“Тэр бол эмэгтэй хүн. Тэр чиний төлөө их зүйл золиосолсон ч, эхлэлээсээ төгсгөл хүртэл, чи… чи амлалт ч өгсөн удаа байсангүй.” Линлэй дотроо ийн хэлнэ.
“Би юу хүлээгээд байгаа юм бэ? Юунд эргэлзээ вэ?”
Тэрээр Делиагийн нүдрүү харлаа. Делиа үргэлж түүнийг гэж хүлээж ирсэн… гэтэл тэр үргэлж эргэлзэж ирсэн. Гэхдээ өнөөдөр, Линлэй цаашид эргэлзэх хэрэггүй гэдгийг мэдлээ. Тэр энэ урт хугацаанд эргэлзэж л байсан…
Тэр хамгийн чухал зүйлээ хэдийнээ олсон байжээ.
“Тэр бүтэн арван жил хүлээсэн бас бүхнээ золионд гаргаж. Бас тэр одоо ч хүлээсээр л байна… намайг ямар ч амлалт өгөөгүй байтал.” Линлэй Делиагийн нүдэн нулимс цийлэгнэсэн буйг харна. Тэрээр сэтгэлээ чангалаад. “Чи Делиаг үүрд хүлээлгэхийг хүсээ юу? Түүний сэтгэл хөрж өөрөө явах тэр өдөр хүртэл нь?” Линлэй сэтгэл нь хөндүүрлэнэ.
“Таг.”
Линлэйн сэтгэлийг хучсан мөсөн давхарга хайлж эхэллээ.
Линлэй цаашид хүлээхийг хүссэнгүй.
Тэр өөрийгөө хүлээлгэхийг хүссэнгүй!
Бас тэр Делиаг ч хүлээлгэхийг хүссэнгүй!
“Линлэй, яасан бэ?” Линлэйн царайг харвал, Делиад зовнил мэдрэгдлээ.
Линлэй гэнэтхэн гараа сунган Делиагийн мөрөн дээр тавихад, Делиагийн сэтгэл нь хөдөллөө. Линлэй Делиаруу хараад гүнзгий амьсгаа авснаа, нухацтайгаар. “Делиа… надта гэрлээч!” гэлээ.
Делиа цочирдон харвал Линлэйн нүд яг л сар адил эргэлдэж байлаа.
Линлэйн хэлсэн тэдгээр үгс, Делиагийн оюун санаанд яг л аянга адил буун, бүх л дүр зургийг гэрэлтүүлнэ. Эрнст сургуульд анх уулзсан цагаас л энэ охин их өхөөрдөм харагддаг байсан. Тэд бага насаа хамт өнгөрөөсөн. Бас тэр шөнө Вушан тосгонд салалтын үнсэлт үлдээсэн…
Дараа нь.
Тэр сэтгэл нь дулаацахыг мэдэрлээ.
Түүн шиг эхнэр байхад, түүнд өөр юу хэрэгтэй гэж?
“Линлэй.” Делиа хоолойгоо засаад, нүдээ бүлтийлгэн Линлэйруу хараад. “Юу гэсэн бэ? Дахиад хэлээд өгөөч? Гуйя?” хэмээн Делиаг хэлбэл.
Линлэй түүнрүү ширтэж байгаад. “Делиа. Надтай гэрлээч! Үүрд хамт байгаая?” ийн хэлэхэд Линлэйн хоолой чичирхийлж байлаа. Одоо бол, Линлэй маш их сандарч байлаа.
Тийм. Маш их сандарч байв.
Делиа Линлэйн нүдрүү харлаа. Тэрээр гэнэтхэн нулимс бөмбөрүүлж эхэллээ.
Хэр удаан?
Тэр энэ өдрийг хэр удаан хүлээлээ дээ?”
Хэдийгээр тэд хүүхдүүд бас харилцаа нь нэг их сүртэй байгаагүй ч, тэр ийм өдөр ирнэ хэмээн итгэдэг байсан. Тэр Линлэйг гялалзсан хуяг дуулга өмссөн баатар нь болно хэмээн найдаж байсан.
Өдөр хоног урсан өнгөрнө…
Тэр жил, тэр ердөө өсвөр насны охин байсан. Гэтэл одоо, тэр хэдийнээ 28 настай нас бие гүйцсэн эмэгтэй болсон. Бүтэн арван жил өнгөрч. Линлэй Алистай хамт байх үед ч, Линлэй арван жил сураггүй байх үед ч, эцэг эх нь түүнийг хориглоход ч гэсэн тэр бууж өгөөгүй.
Тэр ганц л зүйлээс айж байсан…
Линлэйд хаягдах вий гэхээс!
Тэр үргэлж хүлээж ирсэн. Тэр Линлэйг амлалт өг гэж хүчилж зүрхлээгүй!
“Чи тэгж хүсэж байна уу?” Делиагийн нулимсдаа дарагдсан царайг харвал, Линлэйн сэтгэл машид хөдөллөө.
Делиа гэнэтхэн Линлэйн тэвэррүү ухас хийгээд, хоёр гараараа чанга гэгч нь тэврээд, Линлэйн чихэнд. “Би хүсэж байна, хүсэж байна…”
Линлэйд Делиагийн биеийн дулаан мэдрэгдэнэ. Дотроо, тэрээр урьд өмнө нь мэдэрч байгаагүй тийм их сэтгэл хангалуун байдал мэдэрнэ.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

3 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 18]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s