Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 17]

One comment

Өмнөх

Дараах


Ном 10, Баруч – Хэсэг 17, Гэртээ харьсан нь
Осэнно судалгаа хийнэ.
“Ноён дээд зааварлагчаа?” Алтлаг үстэй дунд эргэм насны эр аяарханаар дуудлаа. Осэнно Линлэй Бэбэ хоёрт ялагдан зугтаж ирснээсээ хойш, Осэнно хүйтэн хөндий болсон. Түүний дагалдагчид нь ч түүнд ойртож зүрхэлхээ больсон.
Осэнно толгойгоо өргөөд, хүйтэн нүдээрээ түүнрүү харвал.
Дунд эргэм насны эр инээмсэглээд. “Ноён Дээд зааварлагчаа, бид Линлэйг яах вэ?” гэхэд.
“Линлэй?” гээд Осэнно хүйтнээр ёжлон инээлээ.
Дунд эргэм насны эрин зүрх салгална. Тэр энэ өрөөний хэм буурахыг мэдэрлээ. Осэнно хүйтнээр, “Даруйхан Ариун аралруу хүн явуулж Ариун эзэн хаанд мэдээ хүргэ. Бид Линлэйг зохицуулахгүй бол… ирээдүйд, гэрэлт сүм устгагдлаа гэхэд, Линлэйн гарт устгагдсан байх болно шүү!”
Осэнно Линлэйн өсөлтөөс маш их айж байлаа.
Өнгөрсөн жилийн 8 сард, Линлэйн Хэйдсонтой тулалдах үед, түүний хүч Хэйдсоныхтой дүйхүйц байсан. Гэтэл одоо, 4-р сар л болж байна, наймхан сарын дотор…. Линлэйн хүч асар ихээр өссөн байлаа.
Өмнө нь, цуст ягаанаараа Хэйдсонд ч гэмтэл учруулж чадахгүй байсан тэр Осэннод гэмтэл учрууллаа!
“Тэр… тэр гуч ч хүрээгүй байгаа!” Осэнногийн сэтгэл зовинолоор дүүрнэ.
“За, Дээд зааварлагчаа. Би даруй хүн явуулж Ариун эзэн хаанд мэдээ хүргүүлье.” хэмээн дунд эргэм насны эр яаравчлан хэллээ.
Осэнно санаа алдаад. “Хэрэв… Хэрэв өмнө нь, Гэрэлт дэд эрхт ноёлогчид Линлэйн ээжийг өргөл болгоогүйсэн бол, магадгүй… магадгүй Линлэйн Сүүдрийн сүмийг устгах Гэрэлт сүмийн тулгуур багана байх байсан болов уу.”
Гэхдээ одоо хэтэрхий оройтсон.
Линлэй болон Гэрэлт сүм одоо дайснууд.
…..
Хууль дүрэмгүй нутаг. Одоогоор, гурван үндсэн бүлэгт хуваагдчихаад байга. Нэг нь Гэрэлт сүм. Нөгөөх нь Сүүдрийн сүм. Үлдсэн нь Линлэйн тал. Шэрри муж улсад болсон тулаанаас болж, Гэрэлт сүм чимээгүй болцгоон толгойгоо багахан цухуйлгасан байдалтай байгаа.
Сүүдрийн сүм ч саад болохгүй байгаа. Тэд Линлэй Гэрэлт сүм хоёрын хоорон дахь тулааныг харахыг хүсэж байгаа. Мэдээж, тэд ч гэсэн, толгойгоо багахан цухуйлгачихаад л бүхнийг ажиж байгаа. Линлэй л тэдэнтэй тэрсэлдэхгүй бол, тэд Линлэйтэй яасан ч тэрсэлдэхгүй.
Иймэрхүү л нөхцөл байдалтай байлаа.
Линлэйн тал хамгийн өргөжин тэлж хүчирхэгжиж байснан бөгөөд, Баруч вант улсаа байгуулах бэлтгэлээ базааж байгаа. Одоогоор, Баруч вант улс гурван муж хот, 19 жижиг хот мөн 20 сая гаруй хүн амтай болчихоод байгаа. Энэ том хэмжээний бүлэг энгийн хаант улсын хагастай тэнцэнэ.
Энэ үнэхээр том Вант улс байлаа.
Харин Линлэй? Түүний домог иргэдийн дунд дуурсагдах бөгөөд… Түүний домгийн жагсаалтанд одоо зургаан Дөрвөн далавчит Сахиусан тэнгэрийг хороон, Гэрэлт сүмийн шүүхийн Дээд зааварлагчийг ялсан гэдэг зүйлс нэмэгдсэн. Линлэйн алдар цуу үргэлжлүүлэн өссөөр, олон дайчид болоод шидтэнгүүд Баруч вант улсын тэргүүн Линлэйг бишрэн шүтэцгээнэ.
Тэд Линлэйтэй тулалдахыг хүсэцгээж байлаа!
………..
Юлан эзэнт гүрний хааны нийслэл.
Лонгхаусын гэр. Делиа хашаанд л байх ба тэр багшийнхаа шидийн тэмдэглэлийн нарны туяан доор цэвэр агаарт судлан сууна.
“Хатагтай Делиа, Давсон худалдааны пүүсийн төлөөлөгч ирлээ.” харуул хүрч ирээд түүнд мэдээллээ.
Делиа нүдээ бүлтийлгэн харна.
“Том шар би Линлэйгээс захиа ирсэн байх гэж таамаглаж байна.” Дэлхин баавгай инээгээд Делиаруу харвал. Тэрээр, “Түргэн түүнийг оруул.” гэв.
“Мэдлээ.” харуулч хүндэтгэлтэйгээр хэллээ.
Хэсэг хугацааны дараа, дунд эргэм насны эр хашаанд орж ирлээ. Делиаг харангуутаа тэрээр өврөөсөө захиа гарган ирээд. “Хатагтай Делиа, энэ танд хүргүүлсэн захиа. Хууль дүрэмгүй нутгаас ирсэн юм.” гэв. Энэ Делиагийн шуудан хүргэгчтэй уулзаж буй анхны удаа биш. Делиа энэ хүнийг хараад л, Линлэйгээс захиа ирсэн болохыг мэдсэн.
“Хатагтай Делиа, би ингээд явъя даа.” хэмээн өнөөх эр эелдэгээр хэллээ.
Делиагийн сэтгэл нь хөдлөн инээнэ. Түүний явсны дараа, тэр даруй захиаг нээг уншлаа. Дэргэд нь байсан Дэлхийн баавгай ч толгойгоо тонгойлгонон. Түүнийг хараад Делиагийн царай улайлаа. “Том шараа, би уурлана шүү.” гэхэд Дэлхийн баавгай гүнзгий амьсгалаа, хөхрөн инээлээ.
Делиа ч гэсэн инээгээд үргэлжлүүлэн уншив. Тэгтэл түүний бие чичирж эхэллээ.
“Гайхалтай. Гайхалтай.” Делиа сэтгэл нь хөдлөн босож зогслоо. Түүний сэтгэл машид хөдлөн хамаг бие нь хөлөрчээ.
“Делиа, яагаад ингэтлээ баярлаа вэ?” хэмээн Дэлхийн баавгай төөрөгдөн асуулаа. Тэр ч бүү хэл Догшин аянга шуургат харцага хүртэл гайхширан Делиаг харна. Энэ мөчид, дунд эргэм насны эр хашаанд гараад ирлээ. Энэ хүн бол Лонгхаус.
“Багшаа.” Делиа хүндэтгэлтэйгээр хэллээ.
Лонгхаус Делиаруу харан инээгээ. “Хаттон надад Линлэйгээс захиа ирсэн гэдгийг хэлсэн. Яасан жаргалтай байх юм?”
Делиа Хаттонруу харж байснаа, инээж эхэллээ.
“Багшаа.” Делиа сэтгэл нь хөдөлсөн байртай. “Линлэйгээс захиа ирсэн. Тэр надад… энэ жилийн 4-р сарын 16нд Баруч вант улсаа албан ёсоор байгуулна гэж. Тэр өнөөдөр эцэст нь нэг юм вант улсаа байгууллаа. Энэ… үнэхээр гайхалтай байна.” гэлээ.
Багш нь Делиагийн хэрэг явдлын талаар бүгдэнг нь мэднэ.
“Тэгээд л баярлаа юу? Линлэйтэй уулзаж болохоор болсон болохоор уу?” хэмээн Лонгхаус Делиаг шоглолоо.
Делиагийн царай улаа бутрана. Ичсэнээс ч юм уу, эсвэл хэтэрхий их сэтгэл нь хөдөлсөнөөс болоод ч юм уу?
“Багшаа. Би одоо яриад зогсоод байж чадахгүй нь. Би бушуухан харьж эцэг эхдээ энэ талаар хэл дуулгалаа. Тэд өмнө нь Линлэйг вант улстай бол гэж байсан, одоо тэд биднийг хамт байхыг эсэргүүцэх ёсгүй.” гэхэд Лонгхаус ч толгойгоо дохилоо.
“За. Явдаа.” хэмээн багшийгаа хэлэхэд.
Делиа хариу толгой дохиод, даруйхан Парри дээрээ мордоод багшийнхаа гэрээс явлаа. Делиаг нисэн одохыг хараад, багш нь толгойгоо сэгсрээд уртаа санаа алдсанаа. “Делиагийн эцэг тийм ч амархан байрнаасаа хөдлөхгүй болов уу гэж эмээж байна.”
……
Леон овог.
Дилла Леон болон түүний эхнэр хоёр тээнэгэлзэцгээнэ. Яагаад охин нь тэднийг энэ өрөөнд юм ярихаар авч ирсэн юм бол?
“Ааваа, ээжээ, надад та хоёртоо хэлэх зүйл байна.” гэснээ Делиа гүнзгий амьсгаа авбал.
Делиагийн ээж инээгээд. “Ямар баярт үйл явдал болоод ингэтлээ хөөрчихөөв?” гэвэл.
Делиа инээсгээ. “Ааваа, ээжээ, хэрэв Линлэй бид хоёр хамт байвал эрхэм дээдэс манай овогт үзүүлэх итгэл нь алдарна гэсэн байхаа? Гэхдээ одоо, Линлэй Хууль дүрэмгүй нутагт өөрийн гэсэн Вант улстай болж.”
“Вант улстай болсоон?” Дилла Леон болон эхнэр нь нэг нэгэнрүүгээ харцгаана.
“Делиа, хайрт охин минь, би чамайг аавдаа худлаа хэлээгүй гэж найдаж байна. Би ийм зүйл огт дуулаагүй юм байна.” гэхэд.
Делиа нууцхан инээмсэглэлээ.
Линлэй вант улс өнөөдөр албан ёсоор буй болж байгаа. Хэдэн мянган км зайтай Юлан эзэнт гүрэн шиг газарт дор хаяж 10-аас хагас сарын дараа л мэдээ хүрнэ. Харин ч энэ талаар аав нь мэдэж байх юм бол хачирхалтай хэрэг болох биз.
“Энэ үнээн. Би дөнгөж сая мэдээ хүлээж авлаа. Линлэйн вант улсаа Баруч гэж нэрийдэж.” Делиа тодорхой хэллээ.
Дилла Леон болон эхнэр нь нэг нэгэнрүүгээ ширтэлцэнэ.
“Үнэн шүү дээ, ааваа, ээжээ. Надад итгэхгүй байгаа хэрэг үү?” гээд Делиаг хөмсгөө зангидвал.
Дилла Леон толгойгоо сэгсрээд инээснээ, “Итгэж байна аа. Гэхдээ чи яагаад Линлэйтэй гэрлэх гээд байгаа юм бэ? Хэдийгээр Линлэй вант улстай болсон ч… Их вангийн эхнэр болон Хатан хаан болохтой зүйрлүүлэхээр зүйл гэж үү?” гэв.
Делиа хүйтнээр инээмсэглээд.
“Ааваа, юж гэх гээд байна?” гээд Делиагийн царай илүү нухацтай болбол.
Дилла Леон гараа сунган Делиагийн мөрөн дээр тавиад. Санаа алдсанаа, “Делиа, Линлэйн Гэгээнтэн бас их хүчирхэг гэдэг нь үнэн. Гэхдээ Эзэн хаан Рандэ бол Юлан эзэнт гүрний эзэн хаан. Хэрэв чи түүнтэй гэрлэвэл, гайхалтай сайхан амьдарна. Бас… овогт чинь ч ач тустай.”
Делиа аавруугаа үл итгэсэн байдлаар хараад.
“Ааваа. Та намайг хайралдаг аав минь мөн гэж үү?” хэмээн Делиа сөөнгөтсөн хоолойгоор хэлээ.
Дилла Леон цочирдвол, эхнэр нь ч мөн адил сэтгэлээр уналаа.
“Ааваа. Би Линлэйд хайртай, маш их хайртай. Гэхдээ энэ түүнийг Гэгээнтэн зэрэглэлтэн болохоор нь биш. Би түүнтэй Эрнст сургуульд уулзах үедээ л дуралсан. Тэр тэр үед Гэгээнтэн зэрэглэлтэн байсан гэж үү? Танд яаж охин чинь тийм төрлийн хүн гэх санаа төрдөг байна аа? Бас Эрнст сургуулиас явсан 8-9 жил, яагаад би хааны нийслэлийн эрчүүдийн тавьсан саналд татгалздаг байсан гээч? Яагаад гэж үү? Та ойлгохгүй л байна уу?”
Делиа үнэндээ эцэг эхийнхээ юу гэж бодож байгааг мэдэхгүй байлаа.
“Би Обриэн эзэнт гүрнээс ирээд танд Линлэйн талаар хэлснээсээ хойш, би таны адислалыг л хүссэн. Гэтэл… та оронд нь намайг зогсоох гэлээ.” Делиагийн нүдэнд нулимс цийлэгнэнэ. “Би таны хэлсэн зүйлийн учрыг ойлгож байна. Тэр үед, хэрэв би Линлэйтэй хамт байхыг сонгосон бол, Эзэн хааны манай овогт үзүүлэх итгэл буурах байсан.”
“Ааваа, ээжээ. Би та хоёртоо хайртай. Гэр бүлдээ ч хайртай. Тиймээс л та нарыгаа хүнд байдалд оруулахыг хүсээгүй. Хэдийгээр Линлэйтэй уулзахыг хүсэж байсан ч, та нарын төлөө гээд тэссэн. Би хааны нийслэлд үлдэж, гэр бүлээ дэмжсэн.”
“Гэтэл, та намайг энэ хүнтэй, тэр хүнтэй гэрлэ хэмээн ятгаж байна. Яасан гэж? Линлэйн тэдгээр язгууртнуудаас доогуур гэж үү? Яагаад та үргэлж ийм байдаг юм бэ?” Өмнөх 8-9 жил Делиа маш их сэтгэлийн дарамтанд байсан.
“Би энэ мөчийг л хүлээсэн. Би… эцэг эхийнхээ адислалыг хүртэнэ гэж найдсан. Гэтэл…”
Делиагийн ийн хэлэнгээ нулимс дуслуулна. “Та урмыг минь хугаллаа. Үнэхээр урмыг минь хугаллаа.”
Дилла Леон болон эхнэр нь охиныхоо царайг чимээгүйхэн ширтэцгээнэ.
“Ааваа, ээжээ. Би та хоёртоо хайртай, маш их.” гээд Делиа гүнзгий амьсгаа авснаа. “Хэрэв та хоёр надад хайртай л юм бол, Линлэйн бид хоёрын хурмын өдөр адислалаа хүртээнэ гэж найдаж байна. Гэхдээ охин чинь та нарт хамаагүй бол… мартаж болно оо.”
Үгээ дуусгаад Делиа эргэж хараад гараад явчихлаа.
Дилла Леон болон түүний эхнэр хоёул цочирдолд орцгоожээ.
Охин нь явсны дараа л тэд ухаан орцгоолоо.
“Делиа!” тэднийг ийн дуудахад, Делиа хэдийн Парригийн нуруун дээр мордоод алс холыг зорьж байлаа.
……
Делиа Парригийн нуруун дээрээс алслан холдох нийслэлийг тольдоно. Тэр багштайгаа салах ёс гүйцэтгэчихээд хааны нийслэлийг орхисон. Алтан шаргал үс нь салхинд хийсэхийн хажуугаар нулимс нь ч гэсэн хатжээ.
Одоо бол, Делиа гагцхүү Линлэйтэй л уулзахыг хүснэ. Гагцхүү Линлэйн тэврэлт л түүнийг тайтгаруулахаар байлаа.
Парри Делиаг аргадаж буй мэт хэдэнтэй архиран дуугарна.
Алгуурхнаар… Парри Делиа хоёр алс холын хойд зүгийг зорьцгоолоо.
…..
Хар шороо хот. Хар хэрээ уулын бэл.
“Линлэй одоо Хар хэрээ уулан дээр бэлтгэл хийж байгаа.” Засслэр уулруу заагаад инээлээ. Үзэсгэлэнт Хар хэрээ уулыг ажаад, Делиагийн маш ихээр хөдлөнө. “Ноён Засслэр, Линлэй байнга тэнд байдаг уу?” гэхэд.
Засслэр инээгээд. “Ихэнх цагаа тэр энд бэлтгэл хийж өнгөрөөдөг. Бэбэ ч бс энд байгаа.” тэрээр уулруу хараад ийн хэллээ.
Засслэр Делиаг нуурын эрэгт хүргэвэл, Делиа ч Линлэйг олж харлаа. Одоо бол Линлэй урт цайвар хөх өнгийн дээл өмссөн байлаа. Тэрээр урт үсээ боогоогүй байх агаад, нуурын гадаргуй дээр ягаан урт илдээрээ илдний дайралтын туршилт хийж байв.
Илдний явсан орон зай бүдгэрэн, манантаж байлаа.
“Аа! Делиа. Чи ирчихээ юу. ЭЗЭНТЭЭН!!!” Бэбэ усан дээр тоглож байснаа, Делиаг харвал тэрээр уйлах шахам баярлалаа.
Линлэй огцом зогсоод эргэн харав.
Делиаг хараад, Линлэйн сүнс оргилох шиг боллоо. Түүний бүхэл бие хөлдөх шиг болсноо… тэрээр хурдтайгаар нисэн хүрч очлоо. Делиагийн тухайд уу? Тэр инээмсэглэхэд, нүд нь чийгтсэн байлаа.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

1 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 17]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s