Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 16]

11 comments

Өмнөх

Дараах


Ном 10, Баруч – Хэсэг 16, Баруч
Линлэй нэг гартаа адамантин хүнд илдээ, нөгөө гартаа Цустягаанаа барьжээ. Тэрээр гудамны голд зогсох бөгөөд мөрөн дээр нь Бэбэ хөдлөлгүй зогсоно Осэнно хүн шидэт араатан хоёрруу дайрлаа, тэгтэл 10 метр зайд ирмэгцээ, Осэнно гэнэтхэн зогсчихов.
Энд нэг учир байна!
Осэнно Линлэйруу харвал тэр их итгэлтэй байлаа. Түүний сандрал улам нэмэгдлээ.
“Энэ муу яг юу нуугаад байна?”
“Яасан, айгаа юу?” Линлэй гартаа хоёр илдээ атгаад Осэнноруу харснаа. “Айгаад байвал, миний хотоос зайл. Би чамайг хөөхгүй.” гэв.
Линлэйн үгс Осэнногийн уурыг хүргэн цусыг нь хөөргөнө.
“Намайг хөөх ий?” Осэнно Линлэйг дотроо хараана. Осэнно давуу талтай байгаа нь илт байлаа. Гэсэн ч Осэнно ихэд болгоомжлоно. Тэр үнэндээ Линлэйг ямар юм нуугаад байгааг ихэд гайхаж байсан юм. Гэхдээ тэр Линлэйг өөртөө ийм итгэлтэй байгааг хараад, гэнэтхэн нэг бодол төрлөө. “Байзаарай, Линлэй намайг айлгаж явуулах гэсэн юм биш биз дээ?”
Осэнно Линлэйг сайтар шалгаад. “Хэрэв Линлэйд тийм л сүрхий дайралт байсан юм бол, тэр аль эрт л ашиглачих байсан. Яагаад сул талтай байна гэж? Түүнчлэн, тийм техник байлаа ч, өөртөө ийм итгэлтэй байх учиргүй. Ямар нэг техник байгаа гэж хүнд итгүүлэх гэсэн худал зүйл байж таарна.”
Осэнно дотроо хүйтнээр инээгээд. “Үнэн бол худал, худал бол үнэн. Надаар тоглох гэж оролдож байна. Тэр намайг гэмтээж чадна гэж байхгүй.”
“Яагаад эргэлзэнэ вэ, Дээд зааварлагчаа? Таны тэр сүрхий шийдэмгий зан чинь яагаа вэ?” Линлэйн Осэнног дооголлоо.
Осэнно Линлэйн хар алтан нүдрүү хараад. “Чи муу, би…” Үгээ хагас хэлээд дөрвөн Осэнно Линлэйруу аймшигтай хурдаар дайрлаа. Гэтэл энэ мөчид…
“Чичирхийлэх…”
Зуун метрд, талбарыг газрын гэрэлт давхарга бүрхэх бөгөөд Линлэй Бэбэ хоёрыг ч гэсэн бүрхлээ.
Шууд шид – Сүпер татах хүчний талбай, 7-р түвшин!
7-р түвшний Сүпер татах хүчний талбай нь талбайд буй хүмүүсийнхээ жинг дөрөв дахин нэмдэг. Энэ нь дан ганц булчин ч биш дотор эрхтэн болоод судаснуудад ч нөлөөлдөг. Өрсөлдөгч нь хэр хүчирхэг байсан ч, гэнэт нөлөөнд нь орвол удааширна.
Гэгээнтэн зэрэглэлт, 10 мянган тонн бул чулуу өргөдөг байлаа гэхэд энэ асуудал биш.
Гэхдээ Сүпер татах хүчний талбай бол өөр.
Жишээлбэл, энэ хэдэн зуун тонн жин нэмж байгаатай адил тийм энгийн зүйл биш. Хүний бие дэх цусны урсгал удааширснаар хүнд амьсгалахад бэрх болдог… Сул дорой хүн, дөрөв дахин хүчтэй татах хүчний талбайд орвол, тэр дороо үхнэ. Гэгээнтнүүдэд ч гэсэн энэ физик түвшин нөлөөлнө.
“Ал!”
Сүпер татах хүчний талбайг хэрэглэчихээд Линлэй болон хоёр Бэбэ даруй Осэнноруу дайрцгаалаа. Линлэй адамантин илдээрээ цавчихтай зэрэгцэн, Цустягаанаараа ч гэсэн цавчлаа.
“Тас.” Осэнно хойш шидэгдэн, дөрвөн бүх Осэнно нэг боллоо. Тэр Линлэйн дайралтнаас бултсан ч, хоёр Бэбэгийн дайралтнаас бултаж чадсангүй.
Эргэлзэх ч үгүй, Линлэй Осэнноруу дайртал, тэрээр даруй дахин дөрөв болж биенээс нь хар гал ялгарч эхэллээ. Гал орчин тойрныг юу ч үгүй болтол нь шатаалаа, Линлэйн Сүпер татах хүчний талбайг ч гэсэн.
“Чамд ийм техник байх юм гэж бодсонгүй.” Осэнно ууртайгаар Линлэйруу харлаа.
“Гэсэн ч энэ техник чинь ямар ч нэмэргүй.”
“Нэмэргүй?”
Линлэй өөртөө маш итгэлтэй байлаа.
Дөрвөн Осэнно дахин дайртал, үүнтэй зэрэгцэн, орчин тойрныг газрын өнгөт гэрэл бүрхлээ – 7-р түвшний Сүпер татах хүчний талбай.
Дөрвөн Осэнно түр зогсвол, ‘Бам!’ хар дөл дүрэлзэн Сүпер татах хүчний талбайг устгалаа. Осэнногийн нүд уур хилэнгээр дүүрнэ. “Нэмэргүй, Линлэй. Миний бие энэ татах хүчний түвшинд чинь дассан.” гэхэд.
“Бэбэ, хийцгээе.”
Линлэ Бэбэ хоёр Осэнноруу дайрахтай зэрэгцэн, Линлэй дахин Сүпер татах хүчний талбайгаа ашиглалаа. Энэ удаа… 6-р түвшний Сүпер татах хүчний талбай байлаа.
Осэнно хэдийнээ дөрөв дахин их татах хүчинд бэлтгэсэн байсан ч, гэнэтхэн оронд нь хоёр дахин их татах хүчтэй болоход хөдөлгөөн нь бодсоноос нь түргэн болчихлоо.
“Банг!”
Салхины гүн гүнзгий үнэн – Салхины хэмнэл. Цустягаанд Хурдан болон Удаан хоёул агуулагдах ба, орон зайн ирмэг Цустягааны ирмэг дээр үзэгдэнэ. Илдний ирмэгээр Осэнноруу дайрвал, түүний дөлөн бүрхүүл тасран, тэр дахиад л хойш шидэгдлээ.
Осэнногийн цээжин дээр шарх үүслээ.
Осэнно Линлэйн адамантин илд болон хоёр Бэбэгээс зугтсан ч, Цустягаанд оногдлоо.
“Ямар хүчирхэг юм бэ?” Осэнногийн царай хувьс хийлээ.
Тэгээд, тэр зугтлаа. Дөрвөн сүүдэр Линлэйрүү дайрч байсан болохоор Линлэй болон хоёр Бэбэд хариу дайрахад хялбар байсан, бас тэд бүгд өөрөөс нь хурдан байсан юм. Юу ч болж байсан, Осэнно л хохирол амсаж байлаа. Тэр Адамантин илдний дайралтыг авч зүрхлэхгүй, бас Бэбэгийн саврын дайралтыг ч гэсэн.
Эцсийнх нь сонголт Цустягаан л байсан.
Гэсэн хэдий ч… Цустягаан илд Бэбэгийн савраас ч хүчтэй байлаа.
“Би ягаан илдний дайралт Бэбэгийнхээс хүчтэй байна гэж бодсонгүй.” Осэнно итгэж өгсөнгүй.
Үнэндээ, Хэйдсонтой тулалдаж байх үед, Линлэйн Салхины хэмнэл дайралт нь тийм ч хүчирхэг байгаагүй. Гэхдээ одоо түүний Салхины хуулийн Хурдан болон Удааны талын ойлголт нь нэмэгдсэн болохоор, үүнийгээ Салхины хэмнэл техниктэйгээ хослуулахад, тэрээр техникийнхээ хүчийг дор хаяж л 2 түвшин ахиулна.
“Осэнно, чи намайг алахыг хүсээгүй билүү?” Линлэйн машид бардам байлаа.
Дайралт!
Чөтгөр шиг төрхтэй Линлэй Бэбэтэй нийлэн дайрна. Тэгэх үедээ, Линлэй дахин Сүпер татах хүчний талбайгаа хэрэглэн, газрын өнгөт гэрэл түгээлээ.
“Банг!” Нүд ирмэх зуурт, Осэнногийн хар дөл татах хүчний талбайг устгалаа.
Гэхдээ Линлэйд, энэ төрлийн доод түвшний техникийг шидийн хүчээ баралгүйгээр 100-200 удаа ашиглаж чадна. Бас хамгийн чухал нь, Линлэйд Хуйларч буй луу бөгж бий, энэ нь түүний шидийн хүчний зарцуулалтыг багасгана.
6 болон 7-р түвшний татах хүчний талбай. Линлэй эднийг ээлжлэн ашиглана.
“Муу шүү.” Татах хүч байн байн өөрчлөгдөх нь Осэнногийн баримжааг алдагдуулна.
6-р түвшний Сүпер татах хүчний талбай хоёр дахин илүү татах хүчтэй болдог. Энэ нь 7-р түвшний татах хүчний талбайгаас тэс өөр… Энэ ялгаатай татах хүчнээс болоод Осэнно уг байдалд дасаж чадахгүй байлаа. Энгийн хүн зүгээр л алхаж явтал, гэнэтхэн татах хүч үгүй болон, жингүүднэ. Тухайн хүн яаж ч чадахгүй.
Үүнтэй л адил.
Заримдаа, Сүпер татах хүчний талбай тийм ч хүчтэй байх хэрэг байхгүй. Бултах боломжгүй байж байтал, Бэбэгийн хоёр савар түүнийг чиглэн ирвэл, тэрээр хойш шидэгдлээ. Хугарах чимээ гарвал, Осэнногийн хавирга хугарчээ… Энэ удаа, Осэнно өндөрт нисэхгүй, бас газарт ч ойртохооргүй боллоо. Энэ хичээлээс үүдэн, Осэнно газарт буухаас зүрхшээн, агаар дээрээ үлдлээ.
“Энэ ашиглагдаж байгаа Сүпер татах хүчний талбайн түвшний ялгааг мэдэх юм алга.” Осэнно ийн хэллээ.
Тэр их хүнд бэртжээ.
Линлэйн Адамантин хүнд илд бас Цустягааны араас, Бэбэгийн саврын дайралт.
“Бэбэ, дайрцгаая. Тэр хүнд бэртсэн.”
Осэнно огт эргэлзсэнгүй. Дөрвөн сүүдэр асар хурдтайгаар урд зүгийг чиглэн нисвэл, Бэбэ хүртэл түүнийг хөөсөнгүй. Магадгүй Бэбэ хөөсөн бол тэр дөрвөн сүүдрээ зогсолтгүй сольж болох байсан байх. Тэр Бэбэгээс эмээж байлаа.
Гэхдээ Линлэй хөөсөн бол…
Магадгүй Осэнно Линлэйг шархдуулж болох байсан байх. Эцсийн эцэст, агаар дээр, Линлэй Сүпер татах хүчний талбайгаа ашиглаж чадахгүй. Бас түүний хурд Осэнногийнхоос бага. Хэрэв тэр хөөсөн бол асуудал удахаас хэтрэхгүй байх байсан биш гэж үү?
….
Энэ үед, Баркерын ах дүүс хотын даргын эдлэнгээс гүйлдэн гарч ирцгээгээд.
“Тэр муу Осэнно зугтчихлаа шүү.” Анк санаа алдлаа.
“Ноёнтон Бэбэ хоёр Осэнног нүдэж өгч байгаад явууллаа шүү.” Гэйтсийн сэтгэл ихэд хөдөлжээ. Ах дүүс эдлэнгийн урд гудмыг анхааралта ажиглавал, тэд дуугаа хураацгаалаа. Зургаан Сахиусан тэнгэрийн биес хөлджээ.
Мөн Линлэйн ойр орчмын газар, хэдэн метр доошилсон байв.
Түүнлчэн, өөр хэсэг газар Осэнногийн халанд шатаагдсан байлаа. Линлэй одоо л нэг юм дарамтнаасаа салан газарт буулаа.
“Ноёнтоон.”
“Ноёнтоон.”
Баркер тэр хэд сэтгэл нь хөдөлсөн байртай гүйлдэн ирвэл, Линлэй эргээд хүн төрхөндөө орлоо. Тэрээр гараа сунган орон зайн бөгжнөөсөө дээл гаргаж ирлээ. Бэбэ мөрөн дээрээс нь буувал, Линлэй уртаа санаа алдлаа.
“Ноёнтоон, бид яллаа.” Баркер сэтгэл нь хөдлөн хэллээ. Нөгөө дөрөв нь ч гэсэн Линлэйг хөөрөлдөн харна.
Линлэй инээгээд, урд зүгрүү харснаа. “Бид баттай ялаагүй. Ямар өрөвдөлтэй юм бэ. Миний Сэржигнэх салхи техникийн дайралт бүр хангалттай хүчтэй байсангүй. Хэрэв хангалттай хүчирхэг байсан бол… Осэнно зугтаж чадахгүй байх байсан юм.”
Сэржигнэх салхи техник нь арван сая илд бүтээдэг.
Хурдны оргилд хүрсэн ч, хангалтта хүчтэй байгаагүй. Хэрэв Линлэй үүнийгээ дөрвөн Осэнногийн эсрэг ашигласан бол, тэр ямар ч гэмтэл авахгүй байх байсан.
Оронд нь, тэр л гэмтэх байсан биз.
“Салхины хэмнэл болон Сэржигнэх салхи бол хоёр тусдаа ойлголт. Тэднийг холбох арга байхгүй. Миний хийж чадах ганц зүйл бол Сэржигнэх салхи техник дээр Салхины хуулийн Хурданы талын ойлголтоо нэмэх. Тэгж л Сэржигнэх салхи техникийг хүчийг өөр түвшинд аваачина.”
Линлэй одоо ч Хижингсоны илдний техникийг санаж байлаа.
Хурдны дээр орон зайг гажуудуулсан аймшигтай хүчирхэг дайралт.
Хэрэв Линлэйн Сэржигнэх салхи техник тэр түвшинд хүрвэл, тоолж баршгүй олон Хуурмаг хоосон илд бүтээн дайсанруугаа дайрдаг болно.
Хэдийгээр дайралт бүр жижигхэн болов ч, хэмжээлшгүй хүчирхэг.
“Би ч бас.” гээд Бэбэ ийн бувтаналаа. “Хэрэв миний Сүүдрэн хэлбэрт ихэр техник дөрвөн сүүдэр гаргах түвшинд хүрвэл, би ганцаараа ч түүнийг ялчихна.” гэв.
Баркерын ах дүүс Линлэй Бэбэ хоёрыг цоо ширтэцгээнэ. Тэдэнд хэлэх ч үг олдохгүй байлаа.
“Ноёнтоон, та гуч ч хүрээгүй. Тийм атал асар хүчирхэг.” Баркер чангаар хэлбэл.
Линлэй Бэбэ хоёр нэг нэгэнрүүгээ харж байснаа инээлдэж эхэллээ.
Яг тийм. Хэтэрхий шуналтай байж болохгүй.
Линлэйн Газар болон Салхины хуулийн ойлголт хурдны замд орсон. Тэр ямар нэг саадтай тулгарсан хүмүүсээс ондоо. Тэр үүндээ баярлах хэрэгтэй.
“Баркер, даруй Шэрри вант улсыг эргүүлэн авахаар хүмүүсээ илгээ. Шэрригийн муж хотод цэргүүд эсэргүүцэлтэй тулгарахгүй биз.” Линлэй маш итгэлтэй байлаа. Сахиусан тэнгэрүүдтэй хийсэн тулаан болон энэ тулаан хоёрыг харсан болохоор, Шэрригийн муж хотын иргэд яаж эсэргүүцэл үзүүлэх вэ дээ?
“За, ноёнтоон.”
“Бидний төлөвлөгөөгөөр, Гэрэлт сүм бидэнрүү эргүүлэн дайрсан болохоор, бид өөрсдийгөө олон нийтэд зарлах болно. Одоогоос арван өдрийн дараа, бид Вант улсаа байгуулснаа зарлан, Баруч Вант улсынхаа нэрийг олонд тунхаглана!” Линлэй ийн мэдэгдлээ.
Баркер тэр хэд ч хүндэтгэлтэйгээр. “Мэдлээ, ноёнтоон.” хэмээцгээлээ.
…..
Шэрригийн муж хотод болсон тулаан Гэрэлт сүм Линлэйг дарж чадахгүй гэдгийг тодорхой болгосон. Линлэй зургаан Дөрвөн далавчит Сахиусан тэнгэрийг алж, Дээд зааварлагч Осэнног зугтаахад хүргэсэн. Энэ ялалт, Засслэр болон бусдад нь түргэн гэгч нь хүрлээ.
Линлэйн талынхны байдал солонго адил байлаа.
Шэрри вант улс цаашид эсэргүүцэл үзүүлэлгүй эргээд Линлэйн удирдлаганд орлоо.
Хар шороо хот. Цэцэрлэгт хүрээлэнд.
“Ноён Линлэй, баруун зүгийн Аннэ Вант улс хэдэн заналхийлсэн үгс хэлтэл бидэнд бууж өгцгөөсөн. Харин зүүн зүгийн Вант улсууд нэлээд зөрүүд юм.” гээд Засслэр хөхрөн инээлээ. Линлэйн нэр хүнд үнэхээр ашигтай байлаа.
Энгийн заналхийлэл гэхэд Вант улсыг бүхэлд нь бууж өгөхөд хүргэж байна шүү дээ.
Яаж ч бууж өгөхгүй байх билээ дээ? Тэд Гэгээнтэн зэрэглэлтнүүдийн эсрэг тулалдаж чадна гэж үү? Эцсийн эцэст, Вант улсуудад байх хамгийн хүчирхэг тулаанч нь л гэхэд 8-р зэрэглэл байдаг, цөөхөн хэдэн Вант улсуудад л 9-р зэрэглэлийн дайчидтай. Гэгээнтэн зэрэглэлтний хувьд… Гэгээнтэн зэрэглэлтэн юу гэж Вант улсад байрших вэ дээ?
“Засслэр.” гээд Линлэй ийн зааварлалаа. “Гурван өдрийн дараа гэхэд, би Баруч вант улсыг цогцлооно. Ингэвэл яаж байна… Давсон худалдааны бүүсийн салбаруудын нэгрүү нь хүн явуул. Тэдэнд Юлан эзэнт гүрэнд байгаа Делиад мэдээ хүргэ гэж хэл. Баруч вант улс байгуулагдлаа гэж.”
Засслэр даалгаврыг хүлээн авлаа.
Линлэй цэцэрлэгт хүрээлэндээ зогсоод урд зүгрүү харна. “Делиа. Би гэрээгээ биелүүллээ. Тиймээс… чи хэзээ ирэх вэ?”


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

11 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 16]”

  1. Баярлалаа.
    Оруулсан зохиолуудыг бүгдийг нь уншлаа хэхэ
    Англи хэл мэддэг байсан бол сайхнаа гээд харамсаа л хүлээгээ л сууж байнадөө ккк

    Таалагдсан

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.