Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 15]

6 comments

Өмнөх

Дараах


Ном 10, Баруч – Хэсэг 15, Осэннотой хийсэн ширүүн тулаан
Хар луугийн хайрс. Хурц гадас. Линлэйн бүхэл бие, Луугийн хувиралд оржээ. Түүний өмссөн цэнхэр дээл нь аймшигтай тулааны ки-д нь урагдана.
“Алив!” Линлэй хар алтан нүдээрээ Осэнноруу ширтлээ. Даруй, сум шиг олон цэнхэр даавууны хэсэг Осэнноруу харвагдлаа. Тэгтэл, Линлэйн ард байсан Бэбэ гэнэтхэн алга болоод, зуун метр хэрээтэй газарт гараад ирлээ…
Нүд ирмэх зуурт.
Хагас метр урт Бэбэ Осэнногийн урод гараад ирлээ. “Шшррккк!” Тэнгэрт хэнгэрэг хагалам чимээ гарахтай зэрэгцэн, Бэбэгийн хурц хумс Осэнног чиглэн ирлээ.
“Тас.”
Даруй Осэнногийн биенээс гар дөл тэсэрлээ. Хар гал түүний нударгыг бүрхэн, Бэбэгийн саврын эсрэг туллаа. “Банг!” “Банг!” Хэнгэрэг хагалам чимээ дуулдана.
“Вишш!” Осэнно 100 метр хэрээтээ газар ухрав.
Бэбэ Осэнноруу ууртайгаар хараад. “Осэнно тийм л сүрхий юм бол битгий зугтаад бай.” Осэнног амаа нээн ярьж эхлэх гэтэл, өмнө нь гэнэтхэн хуй салхи гарч ирэхтэй зэрэгцэн, луугийн хайрсаар бүрхэгдсэн хумс яг л хурц илд шиг өөрийг нь чиглэн ирлээ.
Осэнно дахин зугтаав.
Линлэй одоо л өөрийгөө бүрэн харууллаа. Агаар дээр, хар энерги түйнийг тойрон эргэнэ. “Осэнно, яагаад зугтаад байгаа юм? Чи чинь намайг ална гээгүй билүү?” Линлэйн сулхан хоолойгоор хэллээ. Түүний харц яг чинжаал мэт байв.
“Эзэнтээн, Осэнногийн ашиглаад байгаа хар дөл их хүчирхэг юм. Гэсэн ч таны Лугшилтан бүрхүүлт хамгаалалтыг эвдэж чадахгүй.” Бэбэгийн хоолой Линлэйн оюун санаанд дуулдлаа.
“Мэдэж байна аа. Осэнно тэр техникээ сайн ашиглаж чаддаггүй бололтой.” Линлэй ихэд болгоомжтой хандана.
Осэнно гараа сунгавал, нарийхан урт хар илд гар дээр нь гараад ирлээ. “Одоо, чамайг хэр хүчирхэг болохыг үзье л дээ. Үнэхээр л… чи миний илдийг сугалуулах хэмжээний хүн юм.”
Линлэй Бэбэ хоёр нэг талд нь. Осэнно нөгөө талд нь зогсоно. Тэд нэг нэгнээ цоо ширтэнэ.
Шэрри муж хотын иргэд амьсгаа даран энэ тулааныг үзнэ, Шэрри хотод бий болсноос нь хойш ийм тулаан болж байгаагүй.
“Хөдөлцгөөе.” Линлэйн хоолой Бэбэгийн оюун санаанд дуулдвал, тэд нэгэн зэрэг дайрцгаалаа. Линлэйн гүн хөх өнгийн гэрэл цацруулар адамантин хүнд илдээрээ Осэнноруу дайрлаа.
Линлэй Бэбэ хоёрыг өөррүү нь дайран ирэхийг хараад, Осэнно даруйхан тунгаана. “Энэ Бэбэ гэх шидэт араатан надаас ч хурдан юм. Линлэйн үс надаас хурдан байна уу даа. Оюун санаанд минь юу болчихов?”
Линлэйн бие удаанаар хөдлөх мэт боловч, энэ нь маш хурдан байлаа. Энэ үнэхээр хачирхалттай байсан юм.
Түүний Салхины хуулийн ойлголт гүн гүнзгий болсон болохоор, Линлэй илүү хурдан болсон.
Бэбэ түрүүлээд Осэнногийн өмнө хүрээд ирлээ. Осэнно хөдлөлгүй байж байтал, Бэбэ түүнрүү дайрлаа. Гэтэл гэнэтхэн Осэнногийн гар дахь хар катана гялалзан, Бэбэгийн савартай туллаа.
“Тас!”
Металын дуу хангинана. Осэнногийн бие зуун метр хэрээтэй газар шидэгдсэн ч, Бэбэ огт хөдлөлгүй зогсоно.
“Бэбэ.” Линлэйд таагүй мэдрэмж мэдрэгдэнэ.
“Эзэнтээн, болгоомжтой. Түүний катана сүнслэг дайралт хийдэг юм байна.” Бэбэ түүнд сануулснаа. “Тэгээд л хэсэг толгой минь эргэх шиг боллоо.”
Линлэй сандарч эхэллээ. Сүнслэг дайралт ий?
Гэсэн хэдий ч, Линлэйн харж буйгаар, Осэнно бол Гэгээнтэн зэрэглэлийн дайчин. Тиймээс, түүний сүнслэг энерги хүчтэй биш. Яг л Оливерынхтой адилхан түүнд 8-р зэрэглэлийн шидтэний сүнслэг энерги л бий. Тиймээс түүний сүнслэг дайралт хүчирхэг сүнстээй хүнд аюул учруулахгүй. “Миний сүнслэг энерги 9-р зэрэглэлд хүрсэн. Би тэсэж чадна аа.” эргэлзэлгүйгээр, Линлэй адамантин илдээ эргүүлбэл, Бэбэ толгойгоо хэдэнтэй сэгсэрч байснаа, дахин дайрлаа.
Осэнно Линлэйн өөдөөс дайрлаа.
“Виш.” Адамантин хүнд илд агаар зүсэн, Осэнног чиглэнэ. Осэнногийн хар катана ч гэсэн орон зайг зүсэн, хурдтайгаар адамантин илдний өөдөөс дөхнө.
Хоёр илд хоорондоо туллаа…
Линлэй арагш шидэгдэн, өвдөлтнөөс болон толгойгоо сэгсчинэ.
“Салганах…” Хачирхалтай атлаа аймшигтай чичиргээн хар катанагаар дамжин Осэннод хүрч очлоо. Осэнногийн хар дөлөн хамгаалалтын давхаргыг нэвтлэн шууд дотор эрхтэнд нь гэмтэл учрууллаа. Уг аймшигтай хүчирхэг чичиргээн нь Осэнногийн бүхэл эрхтэнг сэгсчиж орхижээ.
“Үү..” Осэнногийн амнаас цус олгойдно.
Осэнно Линлэйруу үл итгэсэн байртай ширтлээ. Тэр Линлэйн ганц дайралт өөрийг нь ингэтлэн хүнд байдалд оруулна гэж санаагүй.
“Хэрэв дахиад энэ дайралтыг хүлээж авбал, би тэсвэрлэхгүй нь. Энэ Линлэйн дайралт хачирхалтай хэрнээ хэтэрхий аймшигтай юм. Миний хамгаалалт огт нөлөөлсөнгүй.” Осэнно одоо л Линлэйг хэр аймшигтай болохыг анзаарлаа. “Арай ч Линлэйг миний хамгийн хүчирхэг дайралтыг ашиглуулах юм гэж санасангүй.”
Линлэйн толгой одоо л нэг юм дээрдлээ.
“Ямар аймшигтай сүнслэг дайралт вэ.” Линлэйн зүрх салгална. “Энгийн нэг дайралт бус, хуурмаг хий зүйл харуулдаг хүчтэй юм байна.”
“Үх!” Бэбэ Осэнноруу дахин хурдтайгаар дайртал, Бэбэ Осэнног нэвтлээд гараад явчихлаа. Осэнно анх байсан байрандаа л зогсоно.
“Хоёр байна.”
Линлэй гайхширан харна. Энэ мөчид, Осэнно хоёр болчихсон байж байлаа. Бас аль нь ч хуурмаг биш. Хоёулаа жинхэнэ!
“Ихрүүд?” Линлэй итгэж өгсөнгүй.
Өнөөх хоёр Осэнно гэнэтхэн хөдөлбөл, тэд дөрөв боллоо. Энэ Оливерийн техникээс тэс өөр байх бөгөөд, тэр хурдтай хөдлөн хувилбар бүтээж байсан. Харин энэ дөрвөн Осэнно бүгд бодит. Линлэйн сүнслэг энергиэрээ энэ дөрвөөс дөрвүүлэнгээс нь аура мэдэрнэ.
“Энэ… Яг юу вэ?” Линлэй итгэж зүрхэлсэнгүй.
Дөрвөн Осэнно агаар дээр зогсоод Линлэйрүү хүйтнээр ширтэнэ. Дөрвөн Осэнно ээлжлэн нэг нэг өгүүлбэр хэлнэ. “Линлэй, чи үнэхээр чадварлаг юм. Чи энэ техникийг ашиглуулахад хүргэлээ. Чи надруу дайрах үедээ, миний биеийг хуурмаг гэдгийг мэдэх болно… гэсэн ч намайг чамруу дайрах үед бодит гэдгийг нь мэдэрнэ. Товчхондоо, би чамруу дайрч чадах ч, чи чадахгүй. Чиний үхэл… эргэлзээгүй болсон.”
Дөрвөн Осэнно бүгд Линлэйруу нислээ.
“Үх!” Линлэй тэдний нэгрүү нь ниссэнээ, гэнэтхэн өөр нэгэнрүү нь дайрлаа.
Газрын гүн гүнзгий үнэн – 150 үет давалгаа.
Гэсэн хэдий ч, тэр агаараас өөр зүйл оносонгүй. Линлэйн адамантин хүнд илд Осэнног нэвтлэн, ямар ч хохирол учруулсангүй. Гэхдээ дараа нь, Осэнно гэнэтхэн, Линлэйруу дайрвал, Линлэй адамантин илдээрээ хаалаа.
“Банг!”
Линлэй арагш шидэгдвэл, дахин толгой нь эргэхийг мэдэрнэ.
“Боломжтой гэж үү? Яаж ийм чадвартай хүн байж болох юм бэ?” Линлэй итгэж өгсөнгүй. Фаин эсвэл Дэсритэй тулалдах үед хүртэл, Линлэйд ийм найдваргүй мэт зүйл мэдрэгдээгүй. Тэр өрсөлдөгчрүүгээ дайрч чадахгүй ч, өрсөлдөгч нь өөррүү нь амархан дайрч байна аа? Энэ гээч нь вэ?
“Осэнно, чиний худал зүйлсэд би итгэхгүй байна.”
Бэбэгийн хоолой хадлаа. Линлэй Бэбэрүү эргэн харав. Бэбэгийн жижигхэн нүд Осэнног ширтэнэ. “Чамруу дайрч болохгүй ээ? Чиний дөрвөн биерүү зэрэг дайрвал, чамд хохирол үзүүлж чадах юм биш үү?” Бэбэд энэ техник их танил санагдана.
Дөрвөн Осэнно бүгд хар катана барьжээ.
“Чи энэ техникийг ойлгочихоо юу?” Осэнно хүйтнээр инээхэд.
“Мэдээж. Бүү март, би бол харанхуйн элементийн шидэт араатан.” гэснээ Бэбэгийн бие гэнэтхэн сүймэлзэн хоёр хуваагдлаа. Хоёр Бэбэ агаар дээр зогсоно. Осэнно битгий хэл Линлэй хүртэл уг явдалд цочирдлоо.
Баркерын ах дүүс доороос нь бүгдийг харж байлаа.
“Юу гээч нь вэ?” Хазэр Гэйтсрүү харлаа.
Гэйтс толгойгоо сэгсрээд. “Энэ тулаан бидний оролцох зүйл биш. Зүгээр л харцгаая.” гэлээ.
Линлэй хоёр Бэбэрүү дөхөн очиход, Бэбэ. “Эзэнтээн, сэм явах техник гэх харанхуйн хандлагат энгийн дайралтын техник байдаг юм. Тэр техникийг дээд түвшинд хүргэвэл, Сүүдрэн хэлбэр гэх техник болдог. Сүүдрэн хэлбэр техник нь сүүдрээ өөртэйгөө холбох боломжтой болгодог. Гэсэн хэдий ч… Сүүдрэн хэлбэр техникийн дээр байх… Сүүдрэн хэлбэрт ихэр гэх техникээр Гэгээнтнүүд бэлтгэж чаддаг.” гэснээ.
“Гэсэн ч, Осэнногийн энэ техник минийхээс хүчирхэг!” Бэбэ ийн хэллээ.
“Тэгэхээр энэ Сүүдрэн хэлбэрт ихэр техникийг мэддэг байх нь ээ?” Осэнно хөмсгөө зангидна.
“Чи мэддэггүй хэрэг үү?” гээд Бэбэ Осэнноруу харлаа.
Осэнно чимээгүй боллоо. Үнэндээ, Осэнно харанхуйн хуулиар хичээллэдэг, тэр энэ Ихэр техникээ удаанаар хөгжүүлсэн. Нэрний хувьд, тэр амраар нь Ихэр техник гэж нэрлэхээр болсон.
Сүүдрэн хэлбэрт ихэр техник.
Энэ техникийг үндсэн суурь зүйл нь, сүүдрээсээ өөр сүүдэр бүтээх явдал бөгөөд, ингэж бодит бие сүүдэр хоёрынхоо байрыг солих боломжтой болгодог.
Тэгээд л, Линлэйг дайрах үед өөр ихэртэйгээ байраа солиод, эргүүлж дайрах болохоороо эргээд л байраа сольчихсон хэрэг.
Энэ техник их хүчирхэг ч, Тэнгэрлэг оршихуй зэрэглэлтэнтэй таарвал ямар ч нэмэргүй.
“Бэбэ, чи хэзээ энэ техникийг сурсан юм бэ?” Линлэйн оюун санаагаараа асуухад.
“Харанхуйн хандлагат шидэт араатнууд төрхөөсөө л харанхуйн хандлагат шидүүд болох онцгой дайралтуудын талаарх мэдлэгтэй байдаг. Гэгээнтэн зэрэглэлд ороод л би энэ техникийг ашиглаж чаддаг болсон. Харамсалтай нь, минийх Осэнногийхоос муу.” Бэбэ илэн далангүй ийн хэллээ. Шидэт араатнууд төрхөөсөө л ямар нэг онцгой, шидэт чадвартай төрдөг. Хүчирхэг шидэт араатан байх тусмаа, шид нь хүчирхэг байдаг.
Линлэй нууцхан санаа алдана.
“Мэдсэнээс хойш үхэх болж дээ!” Дөрвөн Осэнно зэрэг дайрлаа. Тэдний бай бол… Линлэй! Дөрвөн Осэнно хамтран дайрвал, Линлэй арагш ухарлаа… дөрвийн эсрэг нэг, яаж тэр тэдэнтэй тулалдаж чадах билээ дээ? Тэр нэгийг нь хааж болох ч, жинхэнэ нь нөгөө гурвынхаа нэгт орж болно.
Хэрэв тэр түрүүлж дайрвал, эргэлзээгүй ялагдана!
“Шррк!” Линлэй зугтвал, хоёр Бэбэ тэдэнрүү дайрлаа.
Хоёр Бэбэ маш хурдан байлаа. Хоёр Бэбэ дөрвөн Осэнногийн эсрэг ширүүн тулаан өрнүүлнэ, гэсэн ч Осэннод дөрвөн сүүдрэн ихэр байгаа болохоор Бэбэгээс амархан гэгч нь бултана.
“Банг!” хоёр Бэбэ хойш шидэгдлээ.
“Бэбэ, түргэн хүрээд ир. Миний тушаалыг сонс.” Линлэй Шэрри хотын гудмуудын нэгэнд нь зогсоно. Газар дээр зогсох тэрээр толгойгоо өргөн Осэнноруу хараад, түүнийг ирэхийг чимээгүйхэн хүлээнэ.
Бэбэ төөрөгдөлд орон байснаа, гэнэтхэн Линлэйруу нисэн очлоо.
“Эзэнтээн, яасан бэ?” Бэбэг ийн асуулаа.
Гэтэл Линлэйн хариуг сонсоод, түүний нүд гялалзсанаа, Линлэйн мөрөн дээр үсрэн гарлаа. Линлэй Бэбэ хоёр газар дээр зогсоод, дөрвөн Осэнноруу огтхон ч айлгүй харна.
“Ххмм? Чи ямар урхи нуугаад байна?”
Линлэйн өөртөө итгэлтэй байдлыг хараад Осэннод сэжигтэй санагдлаа. Гэхдээ сүнслэг энергиэрээ орчин тойрныг шалгаад, Линлэй Бэбэ хоёр юу ч нуугаагүй болохыг мэдлээ. Түүнчлэн, өөр шиг нь Сүүдрэн хэлбэрт ихэр техникээр хичээллэдэг хүн юу гэж л урхинаас эмээх билээ дээ?
“Ххмм.” Осэнно хүйтнээр амьсгална. Эргэлзэх ч үгүй, дөрвөн Осэнно Линлэйрүү дайрцгаалаа.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

6 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 15]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.