Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 12]

One comment

Өмнөх

Дараах


Ном 10, Баруч – Хэсэг 12, Үйл явдлын гэнэтийн өөрчлөлт
Тас харанхуй шөнө. Үүлс сарыг таглан хорвоо ертөнц бүхэлдээ сүүдэрт автагджээ. Гэнэтхэн… Хойд зүгээр, есөн цагаан гэрлийн гялбаа Шэрри хотыг чиглэн нисэх нь харагдлаа. Замынхаа хагасаас, тэдгээрийн тав нь энгэн тойрных нь жижиг таван хотуудруу явах бол, үлдсэн нь Шэрригийн муж хотруу нь нисэцгээлээ.
Тэдний нэгэнд нь ойртвол…
Тэд бол гэрэлт ариун гэрэл цацруулах сахиусан тэнгэрүүд байлаа.Бүх сахиусан тэнгэрүүд дөрвөн далавчтай байлаа. Тэд Сахиусан тэнгэрийнхээ биед хувилбал тэд бүх хүчээ ашигладаг болно.
Сахиусан тэнгэрүүдийг хүчээр нь шаталбал…
Хоёр далавчит Сахиусан тэнгэр болох доод түвшний сахиусан тэнгэр, Дөрвөн далавчит Сахиусан тэнгэр болох дунд түвшний Сахиусан тэнгэр, Зургаан далавчит Сахиусан тэнгэр болох оргил түвшний Сахиусан тэнгэр. Найман далавчит Сахиусан тэнгэрүүд… Тэд бол Хагас бурхан түвшнийх. Домогт арван хоёр далавчит Сахиусан тэнгэрүүд Дээд бурхан зэрэглэл байдаг.
Харамсалтай нь, Юлан тивд, 12 далавчит Сахиусан тэнгэрийг тэсвэрлэж чадах бие байхгүй.
“Хөөрхийлөлтэйя…” Осэнно дөрвөн Сахиусан тэнгэрүүдийн араас нисэнгээ, тэднийг ширтэнэ. “Гэрэлт дээд эрхт ноёлогч энэ хүн дүрст төрөлтнүүдийг бүтээсэн ч, тэдэнд илүү хүчирхэг болох боломж байхгүй юм аа. Тэд хэр удаан амьдарсан ч, тэдний хүчинд өөрчлөлт орохгүй.”
Осэнно шиг хүн Сахиусан тэнгэрүүдийн талаар ихийг мэднэ.
Сахиусан тэнгэрүүд үнэндээ амьд биетүүд биш. Тэд бол Гэрэлт тэнгэрлэг ертөнцөд Гэрэлт дэд эрхт ноёлогчийн бүтээсэн хүн дүрс төрөлтнүүд. Мэдээж, Осэнно тэднийг яаж бүтсэнийг мэдэхгүй ч, Сахиусан тэнгэрүүдийг илүү хүчирхэг болж чадахгүй гэдгийг мэднэ. Гэсэн ч олон далавчтай байх тусмаа илүү удаан амьдардаг. Жишээлбэл, Гэрэлт сүмд Сахиусан тэнгэрүүд хэдэн мянган жил амьдарч байгаа ч, тэдний хүч хэдэн мянган жилийн өмнөх шигээ л байгаа.
Хэдийгээр Сахиусан тэнгэрүүд хүчирхэг ч, тэдэнд ахиц гарахгүй.
Үүнээс болж Осэнно Сахиусан тэнгэрүүдийг дорд үздэг. Тэд тэдэнтэй яг л хэрэгсэл мэт харьцдаг. Энэ өдөр, түүний хүчин өөрөөс нь гадна дан Сахиусан тэнгэрүүдээс бүрдсэн. Ганц ч Гэгээнтэн зэрэглэлийн хүн байхгүй. Осэннод, өсөн дэвжих боломжтой Гэгээнтэн зэрэглэлийн хүн эдгээр Сахиусан тэнгэрүүдээс илүү чухал.
Шэрри Вант улс дахь жижиг хотуудын нэгэнд, Дөрвөн далавчит Сахиусан тэнгэр газардлаа. Дөрвөн далавчит Сахиусан тэнгэрийн ариухан, зөөлөн гэрэл нь эргэн тойрныг нь яг л өдөр мэт гэрлтүүлнэ.
Энэ гэрлийг хараад хотын иргэд гүйлдэн ирцгээлээ.
“Аа! Сахиусан тэнгэр!”
Хүн бүр гайхан биширцгээнэ. Гэрэлт сүм удаан хугацаанд оршин буйгаас үүдэн, эдгээр хүмүүсийн олонх нь Гэрэлт дэд эрхт ноёлогчид итгэдэг болсон. Одоо, тэд бүгд үүнийг Эзний аврал хэмээн мэдэрцгээнэ.
Олон иргэд өвдөг дээрээ сөгдөцгөөжээ.
“Эзэнд итгэж буй хэн бугай ч Эзний хамгаалалтыг хүртэх болно. Эзнээс урвасан хэн бугайг ч устгагдах болно.” Дөрвөн далавчит Сахиусан тэнгэрийн хоолой хотоор нэг тархвал, хотод байсан 4000 цэргийн хагасаас илүү нь өвдөг дээрээ сөгдөцгөөлөө.
Сахиусан тэнгэр?
Домогт Сахиусан тэнгэр үү?
“Эдгээр хүмүүсийг ал!” Гэнэтхэн нэг хүн хашхираад илдээ сугалан ойролцоох цэргийн офицерийг хороолоо. Энд буй цэргийн офицерүүдийн олонх нь Моат хотынх. Тэд Гэрэлт дэд эрхт ноёлогчид итгэдэггүй, бас сүүлийн өдрүүдэд хэдэн сүм устгасан.
Гэхдээ өнөөдөр…
Энгийн иргэд ойролцоох олон тооны цэргүүдийгээ алахаар дайрцгаалаа.
Ганц ч зүйл хийлгүйгээр, Дөрвөн далавчит сахиусан тэнгэр хотыг эргүүлэн авлаа.
“Эзнийг дагагчдыг, Эзэн эргэлзээгүй хамгаална.” Дөрвөн далавчит сахиусан тэнгэр чангаар хэллээ.
Хотын иргэд тэр чигтэй өвдөг дээрээ сөгдөн, итгэл үнэмшилээр дүүрцгээлээ. Дөрвөн далавчит Сахиусан тэнгэрийн царайнд инээмсэглэл тодорно. Тэр энд байгаа хүмүүсийн арав гаран нь Гэрлийн хандлагат шидээр бэлтгэдэг болохыг амархан мэдчихэв. Тэрээр урагш алхаад. “Нэр чинь?” гэв.
Мөнгөлөг үстэй хөгшиний сэтгэл нь хөдлөнө. Тэрээр хүндэтгэлтэйгээр, “Ноён Сахиусан тэнгэр минь, миний нэр Фелтон. Өмнө нь, би энэ хот дахь Гэрэлт сүмийн хувраг байсан юм. Азаар амьд үлдсэн минь энэ.” гэлээ.
Дөрвөн далавчит Сахиусан тэнгэр толгой дохиод. “Өнөөдрөөс, Фелтон энэ хотын захирагч.” Дөрвөн далавчит Сахиусан тэнгэр тэнгэрийг цочроом чангаар хэллээ.
“Фелтон!” “Фелтон!” “Фелтон!”
Хотын иргэд шуугилдаж эхэллээ. Тэднийг шуугиж байх зуур, Дөрвөн далавчит сахиусан тэнгэр нисэн хотоос яваад өглөө.
Өөр дөрвөн хотуудад ижил зүйл болсон. Сахиусан тэнгэрүүдийг гарч ирэхэд Гэрэлт сүмийн итгэгчид галзуурцгаалаа, тэд үхлээс хүртэл айхаа больжээ, мөн Гэрлийн хандлагат шид эсвэл гэрлийн хандлагат тулааны ки ашигладаг хүмүүс хотын шинэ захирагчаар томилогдсон.
Шэрри муж хот…
Таван дөрвөн далавчит Сахиусан тэнгэр ирэхэд, хаа сайгүй гал дүрэлзэн, энд буй олон цэргүүд Моат эсвэл Хар шороо хотоос ирсэн болохоор ширүүн тулаан болно.
“Ноён дээд зааварлагчаа.” Таван сахиусан тэнгэр Осэнногийн дэргэд ниснэ.
Осэнно агаар дээр зогсоод гурван хэсэгт болох тулааныг харна. Одоогоор гурван дөрвөн далавчит сахиусан тэнгэрүүд гурван Үхэшгүй дайчидтай тулалдаж байлаа.
“Үхэшгүй дайчид?” Сахиусан тэнгэрүүдийн нэг нь цочирдов. Осэнно тайвнаар толгойгоо дохилоо. Осэнно эдгээр дөрвөн Сахиусан тэнгэрүүдийг хотод авч ирэхэд эдгээр гайхалтай оршихуйнуудаас болоод иргэд Линлэйн хүчинрүү дайрч эхэлжээ.
Тэр ч бүү хэл зарим цэргүүд уравчээ.
Энэ тулаан Линлэйн талыханд маш хэцүү тулаан болж байлаа.
“Чөтгөр гэж!” Аймшигтай, дайны машин шиг харагдах гурван метр өндөр биетэй ба гар нь л гэхэд хүний булчин шиг байлаа. Тэрбээр гантиг мэт хуягтай болж, гагцхүү царай нь л ил гарсан байх ба, бие нь ногоон өнгөнд хучигджээ.
Гэгээнтэн зэрэглэлийн Үхэшгүй дайчин!
Гурван Дөрвөн далавчит Сахиусан тэнгэрүүд гурван Гэгээнтэн зэрэглэлийн Үхэшгүй дайчидтай тулалдана.
“Хоёрдугаар ах, тэд хэтэрхий хурдан юм.” Гэйтс ууртайгаар хашхирлаа. Гурван хүн энд байх бөгөөд тэд Гэйтс, Хазэр, Анк нар ажээ. Тэд ердөө л 9-р зэрэглэлийн дайчид. Үхэшгүй дайчны хувиралдаа орлоо ч…. тэд ердөө Гэгээнтэн зэрэглэлийн анхан шатанд л орж чадна. Магадүй аймшигтай хамгаалалт бас хүчээрээ тэд дунд түвшний Сахиусан тэнгэрүүдтэй тулалдаж чадах ч… Сахиусан тэнгэрүүд хэтэрхий урамшжээ.
Дөрвөн далавчит Сахиусан тэнгэр дэргэдээс нь аймшигтайгаар өшиглөлөө.Тэр өшиглөлт, бул чулууг амархан бутлахаар байсан ч, Гэйтс дээр буух үед, ердөө л түүний биеийг чичрүүллээ.
Гэйтс гэнэтхэн тэнгэр өөд харвал, өөдөөс өшөө Сахиусан тэнгэрүүд ирж байлаа. Тэр даруй чангаар, “Хоёрдугаар ахаа, гуравдугаар ахаа, явцгаая! Сахиусан тэнгэрүүд нэмэгдээд ирж байна!”
Тэд гурван Сахиусан тэнгэрүүдийг ч аргалж чадахгүй байхад, дээр нь өшөө зургаан Сахиусан тэнгэр өөр нэг Гэгээнтэн зэрэглэлтэнтэй хамт ирж яваад харлаа. Тэд энэ тулаанд яаж ялах билээ?
“Явцгаая. Гэрэлт сүм бол энэ удаад үнэхээр хүчирхэг байна.” Анк ууртайгаар ориллоо.
Газар донсолгосон хүчирхэг үсрэлтээр гурван хүн солир шиг зүйлс хойд зүгрүү нисэцгээлээ. Гэсэн ч, Агуу дайчдын нэг, Үхэшгүй дайчид удаан нисдэг.
Харин Сахиусан тэнгэрүүд их хурдан.
Тэд далавчаа дэвээд, Сахиусан тэнгэрийн дөрөв нь Гэйтс тэр хэдийн өмнө гарч ирвэл, үлдсэн нь тэдний ард гараад ирлээ.
“Тавдугаар дүү, яах вэ?” Хазэр Гэйтсрүү харлаа.
Ах дүүсээсээ хамгийн сэргэлэн нь Гэйтс, гэсэн ч есөн Сахиусан тэнгэрээр бүслүүлээд тэр ч гэсэн яахаа мэдэхээ байжээ. Бурхан минь гэж. Хүчний ялгаа хэт их байна.
Тэд нэгийн эсрэг нэг тулалдаж чадна.
Гэхдээ 9 эсрэг 3? Тэд яаж тулалдах билээ дээ?
“Яах вэ?” Гэйтсийн нүднээс галзуурсан мэт гэрэл гарна. “Чөтгөр гэж. Хийцгээе. Хэрэв бид ядаж нэгийг нь аваад явбал, шударга наймаа болох биз. Хэрэв бид хоёрыг нь аваад явбал ашигтай зүйл болно.” Гэйтс чангаар хэлээд Сахиусан тэнгэрүүдрүү давшлаа. Хэдийгээр Дөрвөн далавчит Сахиусан тэнгэрүүдийн хамгаалалт сайн ч, тэд хүн дүрст мангасуудын эсрэг шууд тулж чадахгүй байлаа.
Холоос Осэнно тайвнаар, “Сахиусан тэнгэрийн тулааны тойрог.”
Хоромхон зуурт…
Дөрвөн далавчит Сахиусан тэнгэрүүдийн гурав нь хурдтайгаар нисэн ирвэл, үлдсэн зургаан Дөрвөн далавчит Сахиусан тэнгэрүүд нь даруй Сахиусан тэнгэрийн тулааны тойргоо хийн, Гэйтс тэр хэдийг бүсэллээ. Тэдний дээр нь нэг доор нь нэг, тойроод дөрөв нь байлаа. Энэ гэнэтийн тойрогт Гэйтс тэр хэд хамрагджээ. “Дэлбэрэлт!” Гэйтс гэрлэн ханаруу ухас хийлээ.
“Банг!”
АЙмшигтай, хүчээр Гэйтс цагаан хуягийг мөргөлөө.
“Тавдугаар дүү, зүгээр үү?” Анк даруй түүнд туслахаар очлоо.
“Би зүгээр.” Гэйтсийн уруулны булангаас цус урсах нь харагдана. “Ямар аймшигтай хүч вэ. Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний хүний хүчтэй харьцуулж болохоор юм. Аз болоход, Үхэшгүй дайчдын хамгаалалт их хүчирхэг. Эс бөгөөс, би үхэх байлаа.” Осэнно тэнгэрт нисэн тайвнаар ширтэнэ. “Гэгээнтэн зэрэглэлийн Үхэшгүй дайчид. Арманд овог?”
Гэйтс болон бусад нь Осэнног анзаарах ч үгүй байлаа.
“Би та гурав боломж өгье. Сүмд хүчин зүтгэвэл, би та нарыг алахаа болъё.” Осэнно тайвнаар хэлэхэд.
“Хуцна биз, чамд биднийг алах чадвар байвал, ал л даа.” Гэйтс ууртайгаар Осэнноруу харвал. “Аав чамайг айлгахгүй!” гэлээ.
Осэнногийн царай хүйт даалаа.
“Танай хөгшин чинь чамайг тэнэгтүүлээ юу дээ?” ГЭйтс дээшээ хараад хэлснээ. “Больж үз. Ноён Цезарь Гэрэлт сүмд сануулж хэлсэн зүйлийг мартаа юу?” Өмнө нь, Алуурчдын хаан, Цезарь, Гэрэлт сүмийг таван ах дүүсэд гар хүртэл Ариун арлыг нь хүйс тэмтэрнэ хэмээсэн.
Осэнно хүйтнээр ширтэнэ.
Үнэндээ, сая тэр Гэйтсийг мэхлэх гэж оролдсон. Тэр Гэйтс тэр хэдийг алж зүрхлэхгүй. Эцсийн эцэст… Тэр Цезарийн үгийг сөрж зүрхлэхгүй. Алуурчдын хаан болох тэрээр аль 5000 жилийн өмнө л аймшигтай хүчирхэг болчихсон байсан.
Саяхан тэрээр Тэнгэрлэг оршихуй зэрэглэлд орсон.
Тэр одоо Тэнгэрлэг оршихуй!
Хэдийгээр Осэнно арав дахин зоригтой байсан ч, түүнийг уурлуулж зүрхлэхгүй. Тэгэх аваас… Гэрэлт сүм сүйрэлтэйгээ тулгарна.
“Сахиусан тэнгэрийн тулааны тойргийг цуцал.” Осэнно тайвнаар хэллээ.
“Ххмм?” Гэйтс тэр хэд нэг нэгэнрүүгээ харна. Осэнно тэднийг чөлөөлөхөөр сайхан сэтгэлтэй гэж үү? Гэхдээ өнөөх зургаан Сахиусан тэнгэрүүдийг тулааны тойргоо цуцалтал, Осэнно сүймэлзэн алга боллоо. Гэйтс тэр хэдэд бултах ч боломж олдсонгүй.
“Банг!” “Банг!” “Банг!”
Гурван аймшигтай цохилтонд гурван хүн дүрст мангасууд газарруу шидэгдлээ.
“Бүүм!” Газар хагаран хүчтэй чичирхийлнэ. Хагаралын төвд гурван хүн дүрст зүйлс харагдана. Тэдний яст мэлхийн хуяг шиг цагаан хуяг эвдрэн, амнаас нь цус урсана.
Тэд хөдөлж чадахгүй болжээ. Осэнногийн хүчний удирдлага төгс. Хэдийгээр тэд хүнд бэртэл авсан ч, үхлийн аюултай биш.
Тэрээр гараа сунгавал, адамантины хольцтой гурван гав гаргаж ирээд Сахиусан тэнгэрүүдрүү шидлээ. “Тэднийг гавла. Та хоёр тэднийг харж байгаарай. Үлдсэн нь надтай хамт Моат хотруу яв.” Үгээ дуусгаад, Осэнно хойд зүгийг чиглэвэл 7 Сахиусан тэнгэрүүд ч түүнийг дагалаа. Шэрри хотоос Моат хот хүртэл хэдэн зуун км зайтай.
Гэйтс тэр хэд отолтонд орцгоосон, тэдэнд ах дүүсдээ анхааруулах ямар ч боломж гараагүй. Хамгаалалтаа бууруулсан байхад нь, Моат хотруу Осэнно 7 Сахиусан тэнгэрүүдийн хамтаар довтлон ирлээ. Энэ үед, Осэнно яаравчлан хөдөллөө!
Баркер Бүүнэ хоёр даруй Үхэшгүй дайчид болон хувираад, Осэнногийн өшиглөлт тэдэн дээр буулаа.
“Банг!” “Банг!”
Үхэшгүй дайчид газарт шидэгдэн, хүн хэлбэртэй хоёр нүх үүсгэлээ.
“Бас нэг Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан.” Осэнно Хар үүл ирвэс, Хэирүг хурдтайгаар дутааж байгааг мэдлээ. Хэирү Баркер Бүүнэ хоёрыг ингэж ялагдаж байгааг хараад нөхцөл байдлыг ойлгосон. Хэрэв Баркер Бүүнэ хоёр зэрэг ялагдаж байна гэвэл, тэр өөр дээр нь жаахан илүү цаг зарцуулах төдий.
Энэ нууцлаг Гэгээнтэн их хүчирхэг юм.
Тулалдалгүй, Хэирү даруй зугтаалаа.
“Эзэнтээн, эзэнтээн. Түргэн эргээд ирээч!” Хэирү оюун санаагаараа эзнээ дуудлаа.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

1 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 12]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s