Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 14]

4 comments

Өмнөх

Дараах


Ном 10, Баруч – Хэсэг 14, Уналт
Шэрри хотын иргэд Сахиусан тэнгэрүүдийг хотын даргын эдлэнд байгааг мэдэж байсан болохоор, олон хүн эдлэнг ажиглаж байсан.
Зургаан Сахиусан тэнгэрийг нисэхийг хараад, тэд хөөрөлдөн хашхиралдаж эхэллээ… энэ нь ч олон хүний анхаарлыг татсан юм.
Зургаан Дөрвөн далавчит Сахиусан тэнгэр. Тэднийг олон тооны хүмүүс шүтнэ.
“Юун гурван хар сүүдэр вэ? Хэнд Сахиусан тэнгэрүүдтэй тулалдаж зүрхлэнэ вэ?” Олон хүмүүс зургаан Дөрвөн далавчит Сахиусан тэнгэрүүдийг гурван хар сүүдрүүдтэй ширүүн тулаанд орохыг харлаа. Нүд ирмэх зуурт, олон иргэд хөөрөлдөн хашхиралдана…
Учир нь өнөөх гурван сүүдэр зургаан сахиусан тэнгэрт бүслүүлжээ.
“Тэдний хөдөлгөөн маш дэг журамтай төгс синхрончлогдож.” Линлэй тайвнаар инээгээд эргэн тойрноо харна. Тэгээд Линлэйн тэр хэд тулалдахаар ухас хийтэл, Сахиусан тэнгэрүүд Сахиусан тэнгэрийн тулааны тойргоо хийлээ.
Зургаан сахиусан тэнгэр зургаан цэгт тэнгэрлэг тор хэлхлээ.
“Рооаар…” Бэбэ сахиусан тэнгэрүүдийн нэгэнрүү нь дайртал, цагаан гэрэл л чичигнэн, гэмтээж чадсангүй.
Линлэй нууцхан гайхширлаа. Энэ Сахиусан тэнгэрийн тулааны тойрог их хүчирхэг юм. Дөрвөн далавчит Сахиусан тэнгэр дунд түвшнийх ч гэлээ, Сахиусан тэнгэрийн тулааны тойргийг Бэбэ ч эвдэж чадсангүй.
“Энэ шидэт араатан их хүчирхэг юм. Болгоомжтой байгаарай.” Сахиусан тэнгэрүүдийн нэг нь чангаар хашхирлаа.
Үүнтэй зэрэгцэн, гялалзсан гэрэл Сахиусан тэнгэрүүдээс ялгарч эхлэн, тэнгэр өөд тэсэрлээ. Тодорхой хэмжээний оргилд хүрмэгцээ.. нүд сохлом гэрэлт ялгаруулаад, хотын иргэд дээр буулаа.
Тэр даруй хотын иргэдийн нүд бүртэлзвэл, иргэд тулааныг сайн харахыг оролдоно.
“Осэннод мэдээллэж байна уу?” Линлэй зургаан сахиусан тэнгэрт хэлтэл.
“Ххмм. Линлэй. Энэ удаа, чи гарцаагүй үхнэ.” Сахиусан тэнгэрүүдийн нэг нь хэлтэл. “Удахгүй Ноён Дээд зааварлагч ирнэ, чамд зугтах ч боломж олдохгүй.” гэхэд.
“Үнэхээр Осэнно байж.” Линлэйн харц хүйтэн болоод. “Чи түүнийг намайг яж чадна гэж бодоо юу?” Сахиусан тэнгэрүүд ихэд бардам байлаа.Тэд Осэнног хэр хүчирхэг гэдгийг мэднэ.
Сахиусан тэнгэрүүдийн царай хүйт даав, үүнтэй зэрэгцэн, сахиусан тэнгэрүүдийн нэгг ариун гэрлийн хүчтэй тэсрэлт болон хувирлаа. Линлэй энэ тойргийн хүчтэй дайралтнуудын нэг гэдгийг мэдэж байлаа. Тэрээр толгойгоо сэгсрээ, хүйтнээр инээснээ. “Хөөх!”
Линлэй гэнэтхэн Сахиусан тэнгэрүүдийн нэгнийх нь өмнө гараад ирвэл, сахиусан тэнгэрийн биеийн тэнгэрлэг гэрэлт нэмэгдлээ. “Ямар инээдтэй юм бэ.” Сахиусан тэнгэрүүд ихэд итгэлтэй байлаа. Тэдний мэдэж буйгаар, Линлэйн хүч Хэйдсоныхтой дүйхүйц. Бэбэ гэх шидэт араатнаасаа ч илүү биш.
Хэрэв Бэбэ Сахиусан тэнгэрийн тулааны тойргийг эвдэж чадахгүй бол, Линлэй яаж чадна гэж?
Линлэйн нүднээс гэрэлт гялалзана. Хэрэв тэр итгэлтэй биш байсан бол, юу гэж л өөрийгөө Сахиусан тэнгэрийн тулааны тойрогт орохов?
“Банг!” Адамантин хүнд ид хамгаалалтын гэрэл дээр буулаа.
Аймшигтай хүчтэй чичиргээнт хүч Сахиусан тэнгэрүүдийн биерүү шилжлээ. Тэрхүү чичиргээн Сахиусан тэнгэрүүдийн дотор эрхтнүүдийг тасчин шавар шиг болголоо. Хэйдсон хүртэл энэ дайралтнаас хүнд бэртэл авсан байхад, Сахиусан тэнгэрүүд яаж чадна гэж.
Өөрсөддөө тун итгэлтэй байсан Сахиусан тэнгэрүүдийн хамар, ам болон чихнээс нь шинэхэн цус олгойдно. Тэд нүдээ эргэлдүүлэн, тэнгэрээс яг л элсэн шуудай шиг уналаа.
Газрын гүн гүнзгй үнэн – 150 үет давалгаа!
Энэ Линлэйн хязгаар!
“Өнгөрсөн удаа, зургаан Сахиусан тэнгэр байсан. Энэ удаа дахиад л…” Линлэй хүйтнээр инээлээ.
“Сахиусан тэнгэрийн тулааны тойрог миний эсрэг үйлчлэхгүй. Гэхдээ харамсалтай нь, саяны үхсэн Сахиусан тэнгэрт үүнийг хэлэх боломж гарсанүй.”
150 үет давалгаа дайралтны хүч Хэйдсонтой тулалдаж байсан үеийнхээс илүү. Хэйдсон шиг хүчирхэг хамгаалалттай байсан ч, энэ дайралтнаас хоёрыг хүлээж авч чадахгүй.
“Боломжтой гэж үү?” үлдсэн таван сахиусан тэнгэр цочирдоцгоолоо. Тэд ариун хүчийг нь эсэргүүцсэн нөлөө мэдрээгүй ч, тэдний анд нөхөр нь үхчихлээ. Энэ үед, Бэбэ Хэирү хоёр ч гэсэн гар цахилгаан болоод дайрцгаалаа….
“Шшшрркк!” хэнгэрэг хагалам чимээ дуулдана.
“Сапп.” Сахиусан тэнгэрүүд бултахыг хүссэн ч, Салхин сүүдэр шившлэгтэй Бэбэ хэтэрхий хурдан байлаа. Сахиусан тэнгэрүүд түүнтэй тулалдаж чадахгүй байлаа. Түүний савар Сахиусан тэнгэрүүдийн цээжийг цоо сүлбэнэ.
Бэбэ гурав самардахад, гурван сахиусан тэнгэр цусанд хутгалдан газарт оочлоо.
“Банг!” Хэирү нэг Сахиусан тэнгэрийг нь аллаа.
“Вишш…” Линлэйн бие агаар мэт болоод хаа сайгүй гарч ирнэ. Заримдаа, адамантин илдээ хурдан хөдөлгөж, заримдаа удаан хөдөлгөнө… адамантин илдний ир гялс хийвэл Сахиусан тэнгэрүүдийн нэгнийх нь толгойг цавчаад хаячихлаа. Сахиусан тэнгэр айн зугтахыг оролдсон ч, хоёр хэсэг боллоо.
Салхины гүн гүнзгий үнэн -Салхины хэмнэл.
“Адамантин хүнд илдээрээ Салхины гүн гүнзгий үнэнг ашиглахаар хүч нь багасчих юм.” Линлэй тайвнаар инээгээд цогцсыг дээрээс нь харна.
Газрын гүн гүнзгий үнэн болон Салхины гүн гүнзгий үнэн зэвсэг бүүр нударгаараа ч ашиглаж болдог. Гагцхүү, нөлөө нь өөрчлөгдөнө. Хэрэв адамантин хүнд илдээрээ Салхины хэмнэл техникийг ашиглавал, Цустягаан илдээр гаргаж чадах хүчнийх нь хагасыг л гаргаж чадна. Яг л тонгорогоор зүсэж байгаа мэт.
Хэдийгээр тодорхой хэмжээний хугацаа зарцуулж байгаа ч…
Үнэндээ, Линлэйг газрын гүн гүнзгий үнэнгээ ашиглан нэг Сахиусан тэнгэрийг алах үед, нүд ирмэхтэй адил хугацаа л зарцуулагдсан. Дараа нь үлдсэн тавыг нь Линлэй тэр хэд хормын дотор алцгаасан.
“Яаж… яаж…”
“Энэ… боломжгүй гэж…”
Олон иргэд уг явдлыг харсан. Олон хүмүүст Сахиусан тэнгэрүүд бол дээгүүр оршихуй гэж үзэгдэг. Тэр эзний захиаг зөөгчид! Гэхдээ зургаан Сахиусан тэнгэр гурван хар сүүдэрт хоромхон зуурт алуучихлаа.
Линлэйн биеийг хар тулааны ки тойрон эргэлдэнэ.
Шэрри муж хотын иргэд энэ хэсгийг цоо ширтэнэ.
“Та нар үнэхээр Гэрэлт дэд эрхт ноёлогчид итгэдэг хэрэг үү? Ямар инээдтэй юм бэ!” Линлэйн тоолгой аянга мэт тэнгэрийг чичирхийлүүллээ. “Гэрэлт сүмийн номлогчид хууран мэхлэгчдээс өөр хэн ч биш. Энэ ертөнцөд, бурханд бүү итгэ. Өөрсөддөө л итгэ. Хэрэв чи хүчирхэг бол, өөрийнхөө гараар ч Сахиусан тэнгэрүүдийг амархан ална.”
Шэрри хотын иргэд мухардалд оржээ.
Эзний захиаг дамжуулагчид. Эзний яруу алдар үйл хэрэгт саад болох гэсэн хэн бугайг ч тонилгодог Сахиусан тэнгэрүүд. Гэтэл өнөөдөр… Сахиусан тэнгэрүүд өөрсдөө үхэцгээлээ!
“Энэ хүн хэн бэ?” олон хүн аяархан ийн шивнэлдэнэ.
“Санаж ав. Миний нэр… Линлэй!”
Линлэйн хоолой Шэрри хотыг чичирхийлүүллээ. Тэгээд тэрээр хотын даргын эдлэнд нисэн газардлаа. Шэрри муж хотын иргэд цочирдолд орсон хэвээрээ байлаа.
“Линлэй… үнэхээр Линлэй байна…” Юлан тивд, Линлэй маш алдартай. Мастер сийлбэрч, гоц суут шидтэн бас Луугийн цуст дайчин… Линлэй Баруч!
Тэр хэдийнээ Гэрэлт сүмтэй дайсагналцалтай байдаг гэдгээ мэдүүлчихсэн болохоор, өөрийгөө нуугаад хэрэггүй. Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний мэргэжилтний яруу алдар их тул, Линлэй даруй нэрээ зарлалаа. Ингэвэл, бусад вант улсууд ч түүний эсрэг босож зүрхлэхгүй биз.
“Бүүм!”
Осэнно Шэрри муж хотруу хурдтайгаар ниснэ. “Арай ч Линлэй Шэрри хотруу явна гэж бодсонгүй. Би түүнийг зугтана гэж бодсон.” Осэнно Баркер Бүүнэ хоёрыг хүнд шархдуулаад, Гэйтс болон бусдын Шэрри муж хотод хорьчихоод, өөрөө Хар шороо хотыг чиглэн явж байсан.
Гэтэл Хар шороо хотын хэсгээг, ганц ч Гэгээнтэн зэрэглэлтэн олоогүй.
“Линлэй зугтчихаж!” Энэ Осэнногийн эхний хариу үйлдэл байсан.
Тэр Хар ирвэсийг Линлэйтэй холбоо барихад Линлэйг айсандаа зугтсан гэж бодсон. Осэнногийн урам нь хугарсан. Түүнд Моат хотруу буцахаас өөр сонголт үлдээгүй. Гэтэл, Шэрри муж хотын зүгээс тэнгэрт гэрэл гялтганасан.
Энэ дохиод байсан юм!
Энэ Линлэйг гарч ирсний дохио!
“Хэдийгээр Линлэй хүчирхэг ч, зургаан Дөрвөн далавчит Сахиусан тэнгэрийн хүчээр Сахиусан тэнгэрийн тулааны тойргийг хийхэд, Линлэйг алж чаддаггүй юмаа гэхэд түүнийг амьдаар нь барьж чана.” Осэнно өөртөө ийн хэллээ. Тэр Сахиусан тэнгэрийн тулааны тойргийг хийлгэхийн тулд зургаан Сахиусан тэнгэр үлдээсэн.
Эцсийн эцэст, тэд бол зургаан Дөрвөн далавчит Сахиусан тэнгэрүүд! Тэд одоо ч Гэрэлт сүмд чухал.
Линдин болон бусад тав нь үхэхэд, Гэрэлт сүм юм бодогүй, учир нь Линдин 9-р зэрэглэл байсан. Тэд нийлээд л Гэгээнтэн зэрэглэлийн хүч гаргана. Гэхдээ зургаан Дөрвөн далавчит Сахиусан тэнгэр хамтдаа бол өөр хэрэг.
Дөрвөн далавчит Сахиусан тэнгэрийн хүчийг тэсвэрлэх бие олно гэдэг их хүнд. Дан ганц биеийн хүч нь л гэхэд 7-р зэрэглэл хүрсэн байх ёстой. Тэгж байж л Дөрвөн далавчит Сахиусан тэнгэр биед нь ороод бүх хүчээ гаргаж чадна. Гэрэлт сүм хэдэн мянган жил хайж байгаа ч цөөхөн хэдийг л олж байсан.
“Би ирчихлээ.” Осэнно холоос хотыг хараад шууд хотын даргын эдлэнрүү нислээ.
Осэнногийн сүнслэг энерги бүхэл хотоор тархвал, түүний царай хувьс хийлээ. Нүд ирмэх зуурт, тэр эдлэнгийн дээр ирлээ. Тэд эдлэнгийн өмнөх гол замыг тодхон харна…
Зургаан цогцос!
“Бүх Дөрвөн далавчит Сахиусан тэнгэрүүд үхчихсэн гэж үү?” Осэнно ихэд бухимдлаа. Шидэт араатны уулын хаан Дилин шидэт араатнуудаар Фэнлай хотруу дайруулахад хүртэл, тэд олон Гэгээнтэн зэрэглэлтнээ алдаагүй. Гэтэл өнөөдөр, нүд ирмэх зуурт, тэд зургаан Дөрвөн далавчит Сахиусан тэнгэрээ алдлаа.
Осэнногийн хар нүднээс хүйтэн гэрэл асахад, эргэн тойрны темпратур буурлаа. Зургаан цогцос хөлдөж эхэллээ.
“Линлэй, гараад ир!”
Осэнногийн хоолой тэнгэрийг цочирдуулам хүйтэн байв. Шэрри хотын иргэд Линлэйд санаа зовних тэрхүү мөчид, тэд хотын даргын эдлэнгийн дээр өөр нэг хар алтан нүдтэй хүн дүрст зүйлийг олж хараад цочирдолд орлоо.
“Линлэйг тулаанд дуудаж байгаа хэрэг үү?” Олон хүмүүсийн зүрх чичирхийлнэ.
Өнөөдөр хэтэрхий идэвхтэй өдөр байлаа. Эхлээд, Сахиусан тэнгэрүүд бууж ирсэн, тэгээд Линлэйн хүчин тэднийг алсан. Гэтэл одоо, өөр нэгэн Гэгээнтэн зэрэглэлтэн ирээд Линлэйг тулаанд дуудлаа… Тэд амьд явах насандаа, ийм олон хэлхэлдсэн тулаан харж байгаагүй.
“Линлэй, чи хотын даргын эдлэнд нуугдаж байна уу? Чи өөрийгөө олдохгүй гэж бодоо юу?” Осэнногийн хоолойноос тэр ууртай байгаа нь илт байлаа.
Өмнө нь, тэр Линлэйг ирээдүйд занал учруулах болохоор нь алах гэсэн. Гэтэл одоо… тэр зургаан Дөрвөн далавчит Сахиусан тэнгэр алчихлаа. Гэрэлт сүм хэзээ ийм их хохирол хүртлээ дээ? Хэрэв Линлэй Тэнгэрлэг оршихуй зэрэглэлтэн байсансан бол, тэд чимээгүй өнгөрөөж болно. Гэсэн ч, Линлэйн хүч Осэнногийнхоос доогуур!
“Нуугдсаан?” Хотын даргын эдлэнгээс хүйтэн хоолой гарлаа.
“Осэнно, чи өөрийгөө хэт өндрөөр үнэлэж.” Энгийн шатан дээр хишгэлэх чимээ дуулдана.
Линлэй урт гүн хөх өнгийн дээл өмссөн байх бөгөөд Бэбэ Хэирү хоёр ч гэсэн дэргэд нь алхана. Баркерын ах дүүс ч гэсэн Линлэйн ард байцгаалаа. Тэд бүгд шулуун шугам үүсгэцгээжээ.
Линлэй агаар дээрх Осэнноруу харвал. Осэнно доош Линлэйруу ширтэнэ. Тэд харц тулгарахад, тэдний хоорон дахь орон зай чичирхийлнэ.
Осэнногийн ойр хавийн хэдэн зуун метр газрын темпратур маш ихээр буурлаа.
Үнэхээр хүйтэн. Анир чимээгүй.
Энэ хэсэгт, Осэнно бүхэнлд нь хяналт тогтоожээ.
“Вишш!” Гэнэтхэн энэ хэсэгт салхи болслоо. Салхи босох үндэс нь Линлэй ажээ. Линлэй гүн хөх дээл болон урт үсээ намируулан Осэнноруу дайрлаа. Гэсэн ч Осэнно яг л бул чулуу мэт хөдлөлгүй зогсоно.
“Чи Сүмийн зургаан Сахиусан тэнгэрийг аллаа. Өнөөдөр, би чамайг заавал ална, бас сүнсийг чинь тамын галд үүрд шанаана.” Оэнноийн хоолой хүн бүрийн хэнгэрэгийг хагалам байлаа.
Линлэй Осэнноруу харан инээмсэглээд. “Тийм л сүрхий юм бол, хүрээд ир.”


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

4 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 14]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.