Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 13]

5 comments

Өмнөх

Дараах


Ном 10, Баруч – Хэсэг 13, Линлэй эргэж ирлээ
Осэнно хар цэг шиг болоод хурдтайгаар Хэирүгийн араас нэхлээ.
“Тэр хэтэрхий хурдан юм! Энэ ч муу шүү!” Хэирү хурдтайгаар зүүн урагш нисвэл, Осэнно өөрийг нь хөөнө. Хурдаараа, Хэирү Осэнногоос удаан байлаа.
Хэирү одоогийнхоо түвшинг сайн мэднэ.
Үнэндээ, Хэирү дөнгөж л Гэгээнтэн зэрэглэлийн анхан түвшний шидэт араатан. Шидэт араатан хүнээс хүчтэй байдаг болохоор тэр дөнгөж Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшинд хүрсэн хүнтэй тулалдаж чадна. Жишээлбэл, Дэлхийн баавгай Гэгээнтэн зэрэглэлтний хамгийн оргил түвшинд байгаа хүнийг ялж чадна. Энэ бол тэдний байгалиас заяагдсан бэлэг!
Бэбэ ч гэсэн.
Бэбэ Гэгээнтэн зэрэглэлд ороод удаагүй, гэсэн ч, тэр маш ховор төрөлд хамаарагддаг. Дөнгөж л анхан түвшний Гэгээнтэн зэрэглэл байж, тэр Цул илдний Гэгээнтнээс хүчирхэг. Төрөлхийн авъяас билэгийн хувьд ч, Дэлхийн баавгай түүнээс доогуур.
“Чи зугтахыг хүсээ юу?” Осэнно Хэирүг гүйцээд иржээ.
Осэнногийн бүхэл биеийг хар дөл бүрхсэн байх ба, тэр тамын гал мэт л харагдана. Осэнно Хэирүгээ давшлан, дайрахаар зэхлээ. Хэирү айн, хэмжээгээ даруй өөрчлөн, нударганы хэмжээтэй боллоо.
“Сапп!”
Хулганы хэмжээтэй болсон Хэирү газар доош чиглэлээ.
“Бам!” Аймшигтай галын дөл эргэн тойрныг бүрхэн хад чулуу гээх бүх зүйлийг шатаан, газар доорх нүхийг ил болголоо. Осэнно зэргэлдээхэн газардаад, уг гүнзгий нүхрүү дөхлөө.
“Ххмм. Чи үнэхээр зугтчихлаа шүү.” Осэнно хүйтнээр ширтэнэ.
Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан хэмжээгээ чөлөөтэй өөрчилдөг, бас жижигрэх тусмаа улам хурдан болдог. Хүнд ийм чадвар байхгүй. Хэдийгээр Осэнно хүчирхэг ч, тэр газар доогуур Шидэт араатан шиг явж чадахгүй.
Газар доош хэдэн зуун метрд.
Хэирү үргэлжлүүлэн шороо ухан доошлоно.
“Эзэнтээн, эзэнтээн!”
Хэирү ихэд сандарна. “Эзэнтэн өмнө зүгрүү явна гэж л хэлсэн. Тэр их хол байна. Түүнтэй сүнсний холбоо тогтоож чадахгүй нь.” Шидэт араатнууд эзэнтэйгээ сүнсээрээ харилцах зай нь хязгаартай. Тэр илүү хүчирхэг сүнслэг энергитэй байх тусмаа, зай нь ихэсдэг.
Одоогоор, Линлэй Хэирү хоёр мянган км-д л холбоо барьж чадна.
Гэсэн хэдий ч… Линлэй одоо Хууль дүрэмгүй нутгаас 3000 км зайд буй. Хэирүд Линлэйтэй холбоо барих арга байсангүй. Түүний хийж чадах ганц зүйл нь түүнийг байгаа чиглэлийг мэдрэх. Газар доогуур Хэирү Линлэйн чигт ниснэ.
Осэнно Моат хотод эргэж ирлээ. Агаар дээр, тэр Сахиусан тэнгэрүүдтэй ярилцана. “Энэ хоёр Үхэшгүй дайчдыг Шэрри хот дахь нөгөө гурван Үхэшгүй дайчидтай нь хамт хорь. Би Харь шороо хотруу явлаа.”
Гараа сунгавал, Осэнно өшөө хоёр адамантины хольцтой гав Сахиусан тэнгэрүүдэд өглөө.
“За, Ноёнтоон.” Сахиусан тэнгэрүүд хүндэтгэлтэйгээр хэллээ.
Осэнно хойд зүгрүү ширтэнэ. Түүний тооцооллоор, Линлэй Хар шороо хотын бүсэд буй. “Ирвэсийн төрлийн шидэт аратаан нь түүнд мэдээ хүргэсэн байх ёстой. Линлэй тулалдах болов уу зугтах болов уу мэдмээр л байна шүү!”
Осэнно хар цэг шиг болоод хойд зүгрүү нислээ. Зүүн өмнөд хэсэгт нууцлаг уулын тосгонд, чулуун өрөөн дэх чулуун ширээнд. Линлэй Рэйнолдс хоёр юм ууцгаана. Одоо шөнийн 3-4 цаг болж байлаа. Үүр цайхад, Линлэй эндээс явна.
“2-3 цагийн дараа, Бэбэ бид хоёр эндээс явна. Дөрөвдүгээр дүү, чи чөлөөтэй болох үедээ хааны нийслэлрүүгээ буцаарай. Эцэг эх чинь чамайг санаж байгаа биз.” Линлэй Рэйнолдстой ярилцаж байх үед, Моника дэргэд нь байлаа. Тэрээр инээгээд, “Дөрөвдүгээр дүү, чи явж амардаа. Чи шөнөжин сэрүүн байгаад байж болохгүй.”
Моника Рэйнолдс хоёр зэрэгцэн сууна.
“Гуравдугаар ах, бүх зүйлд баярлалаа.” Рэйнолдс талархан хэллээ.
Өөрийг нь Моникатай хамт байхыг зөвшөөрч, жил бүр онцгойлон тосгоноос гаргахаар болсон нь бүгд Линлэйн ач.
Рэйнолдс… өөрийнх нь чадвараар Дэсри тэр хэд өөрт нь яагаад ч анхаарал хандуулахгүй гэдгийг мэдэж байлаа.
Линлэй инээмсэглээд. “Дөрөвдүгээр дүү, яагаад надтай ингэж эелдэг харьцана вэ?” гэв.
“Аа?”
Линлэйн царай гэнэтхэн хувьс хийгээд явчихлаа. Хэирү мянган км хүрээнд орж ирмэгц түүний хоолой Линлэйд сонсогдлоо. “Эзэнтээ, муу зүйл боллоо. Гэрэлт сүмийн Гэгээнтэн зэрэглэлтнүүд дайрсан, Баркер тэр хэд баригдсан.” гэлээ.
Энэ мэдээ Линлэйг маш ихээр цочирдууллаа.
“Рэйнолдс.” Линлэйн царай хувьс хийн. “Уучлаарай, надад санаа тавих зүйл гарчихлаа. Би одоо явах хэрэгтэй болчихлоо.” гэхэд.
“Юу болоов?” Рэйнолдс Моника хоёр гайхширцгаавал.
Линлэй толгойгоо сэгсрээд. “Хувийн асуудал. Тиймээс Дөрөвдүгээр дүү чи санаа зовох хэрэггүй.” гээд Линлэй инээмсэглэлээд Рйэнолдсын цээжин дээр зөөлөн дэлслээ.
“За, би явлаа.” гэж хэлээд Линлэй даруй алга боллоо. Дэсригийн гэрт ирээд, тэрээр “Ноён Дэсри!”
Уулын байшин дотор, тоотой хэдэн чулуун өрөө байдаг. Тэдний нэгэнд нь Форман Хайвард хоёр байв.
“Линлэй, яасан бэ?” Хайвард бэлтгэлийнхээ дунд байсан ч зогсоогоод, гараад ирлээ. Линлэй нэг зүйл болсноос болж эндээс яаравчлан явсан.
Хэдэн хормын дараа…
Дэсри тэр хэд байшингаасаа гарч ирцгээлээ.
Линлэй Дэсри тэр хэдрүү хараад. “Нэг зүйл болсноос болж, би явах хэрэгтэй болчихлоо.” Линлэй хүлцэл өчин хэллээ.
“Нэг зүйл болсоон? Чамд миний тусламж хэрэгтэй юу?” Дэсриг ийн асуухад.
“Хэрэггүй дээ.” гээд Линлэй толгойгоо сэгсэрлээ.
Линлэй Дэсри энэ хэдийг энд удаан хугацаанд бэлтгэл хийж байгааг мэднэ. Эргэлзэх зүйлгүй, тэд эрх мэдэлд сонирхолгүй. Дэсри ердөө л эелдэг байхын тулд түүнээс тусламж хэрэгтэй эсэхийг асуусан. Хэрэв тэр үнэхээр Гэрэлт сүмийн эсрэг тулалдахад нь туслаач гэсэн бол, Дэсри түүнд дургүйцэх байсан.
Хамгийн чухал нь…
Сүүлийн үед, Линлэй Дэсриг өмнө нь Гэрэлт сүмийн хүн байсан гэдгийг ойлгосон. Үнэндээ, тэр Гэрэлт сүмээс гарсан. Дэсри байтугай Хижингсон ч гэсэн өмнө нь Гэрэлт сүмийн хүн байсан.
“Бүгдээрэй, баяртай.”
Бөхийснийхөө дараа, Линлэй Салхин сүүдэр шившлэгээ хийгээд тэнгэрт нислээ. Бэбэ, ч гэсэн өвсөн дээр унтаж байснаа, даруй хар сүүдэр болоод агаар дээр хөөрлөө. Хүн шидэт араатан хоёр агаарт хөөрцгөөлөө. Дэсри болон бусад нь тэднийг нууцлаг тосгохоос нисэн гарахыг ажина.
Хэтэрхий орой болжээ.
“Эзэнтээн, юу болоо вэ? Юунд ингэтлээ яараав?” Бэбэ Линлэйн дэргэд нисэнгээ асуухад. “Гэрэлт сүм хөдлөөд эхэлчихэж.” Линлэйн нүдээ онийлгоно.
Бэбэн сэтгэл хөдлөн. “Өө? Гэрэлт сүм бидэнрүү дайрч зүрхлээ юу? Гайхалтай! Би уйдаж үхэх гээд байсан юм. Одоо, илүү хөгжилтэй байх нь.” Бэбэгийн нүдэнд цусан судал илэрлээ. “Сайхан аллага хийснээс хойш их хугацаа өнгөрч шүү.”
Линлэйн нүднээс ч гэсэн алах хүсэл үзэгдэнэ. “Би энэ мөчийг их удаан хүлээлээ!”
Линлэй Гэрэлт сүмийг гэсэн маш гүн гүнзгий өшөө хорсолтой. Түүний аав, ээж бас Делин өвөө нь… бүгд Гэрэлт сүмээс болж үхсэн. Уг гайхалтай юм шиг хэрнээ нууц бузар булайтай байгууллагыг эртнээс л устгахыг хүссэн. Линлэй Бэбэ хоёр хурдтайгаар ниснэ.
Удалгүй, тэд өөдөөс нь хар зүйл нисэн ирж байгааг харлаа.
“Эзэнтээн.” Хэирү хүндэтгэлтэйгээр хэллээ.
Бэбэ даруй, “Хэирү, нөхцөл байдал ямар байна? түргэн хэл.” гэхэд
Хэирү нисэнгээ, “Баркер Бүүнэ хоёр Моат хотод үлдэцгээсэн ч, өнөөдөр, Гэрэлт сүмийн 7 дөрвөн далавчт Сахиусан тэнгэр, нэг Гэгээнтэн зэрэглэлтэнтэй ирсэн”
“7 Дөрвөн далавчит Сахиусан тэнгэр ээ?” Бэбэгийн нүд томрон. “Хөөх! Гайхалтай!”
“Дөрвөн далавчит Сахиусан тэнгэр яая гэхэв гэхэд, нөгөө нэг Гэгээнтэн зэрэглэлтэн нь маш аймшигтай. Нүд ирмэх зуурт, тэр хувирчихсан байсан Баркер Бүүнэ хоёрыг хөдөлж чадахгүй болгочихсон. Би түүнтэй тулалдаж зүрхлээгүй. Надад зугтах л сонголт байсан. Би газар доогуур зугтах үед, хар галан давалгаа хэдэн метр гүн нүх үүсгэсэн. Би золтой л үхчихээгүй. Тэр Гэгээнтэн зэрэглэлтэн хэтэрхий хүчирхэг. Би түүний Хэйдсоноос ч хүчирхэг гэж бодож байна.” Хэирү Осэнногийн талаар ярьвал, тэр одоо ч айдас мэдэрнэ.
Линлэйн энэ талаар дотроо тунгаана.
“Дайны бурхны хэлснээр, Ариун эзэн хаан Фаин, Дэсри хоёроос доогуур түвшнийх ч гэлээ, Хэйдсоноос хүчирхэг. Өнөөдөр ирсэн хүн… Ариун эзэн хаантай дүйнэ гэхээр.”
Хар дөл, бас Ариун эзэн хаантай дүйх хүч…
“Хүч болон байр сууриараа Ариун эзэн хаантай дүйх гэвэл… Сүмийн шүүхийн Дээд зааварлаг Осэнно юу?” Линлэй нууцхан гайхширлаа.
Линлэй Ариун эзэн хаанг дайрсан гэдэгт итгэхгүй байлаа, тиймээс хамгийн боломжтой нь Осэнно.
“Бэбэ, энэ өрсөлдөгч Хэйдсоноос хүчирхэг. Чи болгоомжтой байгаарай.” гэснээ Линлэй. “Энэ удаа… Бид өчүүхэн ч болгоомжгүй байж болохгүй. Бид Шэрри вант улсад хүрмэгцээ, би та хоёрт Салхин сүүдэр шившлэгээ хийе.” Салхин сүүдэр шившлэг нь 9р зэрэглэлийн дэмжлэгийн шид ч гэлээ их хэмжээний шидийн хүч шаарддаг. Аз болоход, Линлэйн Хуйларч буй луу бөгж түүний энгийн сүнслэг энерги болон шидийн хүчийн 6 дахин нэмдэг.
“Салхин сүүдэр?” Бэбэ нүдээ эргэлдүүлэн. “Тэр надаас хурдан гэж үү?” гэхэд.
“Бид хэт бие тоож болохгүй.” гээд Линлэй толгойгоо сэгсэрлээ.
Бэбэ толгойгоо дохилоо. Линлэй Хэирүд хандан. “Хэирү, Бэбэ бид хоёр тэр Гэгээнтэн зэрэглэлтнээ даатгачих. Чи… нөгөө Дөрвөн далавчит Сахиусан тэнгэрүүдийг аргал. Бид эхний хэдийг нь алахад чинь туслая.” гэхэд.
“За, эзэнтээн.” хэмээн Хэирү хариуллаа.
Тэр даруй, тэд хурдтайгаар хойд зүгийг чиглэнэ. Өглөөний таван цаг болж дөнгөж үүр хаяархад Линлэй тэр хэд Шэрри вант улсын хил дээр ирцгээлээ. Шэрри вант улс дээр ирмэгцээ Линлэй луугийн хувиралдаа ороод Салхин сүүдэр шившлэгээ Бэбэ Хэирү хоёрт хэрэглэлээ.
“Эзэнтээн, одоогийн хурд маань жаахан нэмэгдэх шиг боллоо.” Бэбэ Салхин сүүдэр шившлэг хурдын нэмэхийг мэдэрвэл, үүнтэй зэрэгцэн Линлэй өөрөө гайхширлаа.
“Би Салхины хуулиар хичээллэдэг. Үнэндээ, миний хурд тодорхой түвшинд хүрсэн.” гээд Линлэй инээлээ. Линлэй салхины Удаан Хурдны хязгаараа эвдсэн болохоор, илүү хурдан босон
Луугийн цуст дайчин дээрээс нь Салхин сүүдэр шившлэгийн тусламжтайгаар, Линлэйн хурд Хэйдсонтой тулалдас байснаас хавь илүү болсон.
“Ямар шуугиантай юм бэ.” Линлэй Шэрри хотын жижиг хотыг харлаа. Хотуудын гэр бүлүүд тун идэвх орсон байх бөгөөд, энд тэнд чийдэн асна. Тийм ч их хоцроогүй байх бөгөөд, энд хоёр сахиусан тэнгэр дөнгөж л бууж ирээд байлаа! Үнэндээ, нойрдоо автсан байсан хот гайхширалд орцгоосон байлаа. Тэд бүгд Гэрэлт сүмд итгэгчид.
Линлэй хотын туг өмнөх Шэрри вант улсын тугаар солигдсон байгааг харлаа.
“Сахиусан тэнгэрүүд эргэж ирээд, алдсан газар нутгаа эргүүлээд авжээ.”
Линлэй жижиг хотуудад санаа зовохгүй байлаа. Тэр Шэрри вант улсын муж хотыг чиглэлээ. Удалгүй, Линлэй тэр хэд муж хотод ирцгээлээ. Одоо бол, нар мандсан байх бөгөө хорвоо ертөнц цэнгэг агаараар дүүрсэн байлаа.
Луугийн хувиралд орсон Линлэй, Бэбэ, Хэирү нар агаар дээр зогсоно.
“Зургаахан Сахиусан тэнгэр болон Баркерын ах дүүс. Өөр Гэгээнтэн зэрэглэлтэн алга.” Лнлэй сүнслэг энергиэрээ шалгалаа.
“Зургаахан?” Бэбэ үнэхээр гонсойлоо.
Одоо л тэр зургаа Линлэйн сүнслэг энергийг мэдэрлээ. Тэгээд нэгэн зэрэг тэнгэрт хөөрөөд, ариун аураагаа тараалаа. Гэнэтхэн тэнгэрт зургаан нар мандах мэт боллоо.Үүнтэй зэрэгцэн, Линлэйн нүдэнд цахилгаан бүжих шиг болоод. “Тэр зургааг ал!” гэхэд.
“За, эзэнтээн.” Бэбэ Хэирү хоёр хариулангуутаа хоёр хар гэрэл болоод өнөөх зургаан Сахиусан тэнгэррүү ухас хийлээ.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

5 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 13]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.