Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 9]

4 comments

Өмнөх

Дараах


Ном 10, Баруч – Хэсэг 9, Тулаан
Дэсри, Хижинсон, Миллэр болон бусад нь холоос тулааныг ажиглана.
“Би хурдаа сааруулъ.” гээд Хайвард Линлэйруу жуумалзсанаа. “Надруу дайр. Надтай яаж тэмцэхийг чинь үзье л дээ.” гэлээ.
Линлэйд тааламжтай санагдана.
Хэрэв түүнээс удаан байвал, Их шидтэнг зохицуулах юухан байхав?
Линлэй гэнэтхэн хөдлөөд, хар цэг мэт боллоо. Линлэйг хөдлөхөд, Хайвард бас галын дөл шиг болон хурдтай ухарсан ч, түүний хурд Линлэйгийнхээс удаан байлаа.
“Яаж хаахыг чинь харъя л даа.” Линлэй Хайвардруу ширтлээ.
“Бүүм!” “Бүүм!” “Бүүм!” “Бүүм!” Гэнэтхэн, агаар байшин шиг хэмжээтэй галт солируудаар дүүрлээ. Олон тооны аварга солирууд Линлэйн зүгт буун, нүд ирмэх зуурт өмнө нь гарч ирээд түүнийг бүрхэн авлаа.
Линлэйн царай хувьс хийгээд л явчихав.
9-р зэрэглэлийн Галын хандлагат шид: Халуун солирон бороо. Энэ техник, хэдийгээр хориотой техник ‘Тэнгэрлэг солирын удам’ гэх нэг байт дайралтны шившлэгээс муу ч, хэрэв тэр Хайвардруу үргэлжлүүлэн дайрвал, эдгээр тоо томшгүй олон солир түүнийг гэмтээнэ.
Солирууд маш нарийн чигчсэн байрлалтай байсан болохоор бултах ч зай байсангүй.
“Банг!” Линлэй урагш давшин, галт солиртой туллаа.
Аварга солирууд Линлэйг онон ар араасаа дэлбэрнэ. Гэхдээ Линлэй өөр дээр нь солир буух ч огт айхгүй байсан ч, солирын улмаас түүний хурд сааржээ.
“Банг!” цохивол, Линлэйн өмнө сүүлчийн галан солир сүйрлээ. Линлэй эцэст нь нэг юм Хайвардыг олж харлаа.
Хайвард агаар дээр зогсоод, инээмсэглэнэ. “Линлэй, чи дахиад л ялагдлаа.”
Линлэй ч хариу толгой дохилоо.
“9-р зэрэглэлийн шиднүүд чинь намайг гэмтээж чадахгүй ч, хурдыг минь маш их сааруулж байна. Намайг очих гэсээр байтал, чи хориотой техникээ хэрэглэчих юм байна.” Линлэй ойлгож буйвч, түүнд өөр сонголт байсангүй. Солир энгийн хад шиг биш, тэд Линлэйн хүчийг сааруулж байсан.
Дэсри дэргэдээс нь харж байснаа, “Линлэй, Гэгээнтэн зэрэглэлийн дайчид Их шидтэнгүүдтэй тулалдах үндсэн арга нь хурдтайгаар дайрч очоо шид хийхээс нь сэргийлэх тийм биз.” гэв
Линлэй хариу толгой дохилоо.
“Гэсэн хэдий ч, ноён Хайвард, чамд 9-р зэрэглэлйн шид л ашигласан. Энэ бол үнэн…” Линлэй одоо энэ хүнийг хэр хүчирхэг гэдгийг мэдэж авсан. Хуйларч буй бөгжийхөө тусламжтай, Линлэй дөнгөж 7-р зэрэглэлийн шидийг л шууд хэрэглэж чаддаг.
Хайвард хөхрөн инээгээд, “Гэхдээ мэдээж. Их шидтэн хүчирхэг сүнслэг энергитэй ч, 8-р зэрэглэлийн шиднээс л шууд хэрэглэж чаддаг. Би удаан хугацаанд бэлтгэл хийж сүнслэг энергиэ хүчирхэгжүүлсэн болохоор л 9-р зэрэглэлийн шууд хэрэглэж чаддаг болсон юм.” гэлээ.
Линлэй нууцхан санаа алдаад. “Түүний галт шувуун хувиралын 10 метр өндөртэй галт шувуу зуун метр өндөртэй болсон. Би ийм зүйл урьд өмнө нь огт сонсож байгаагүй.”
Товчхондоо, Галт шувуун хувирал шившлэг нь зуун метр өндөртэй галт шувууг бүтээх агаад, тэр нь их хүчирхэг. Гэхдээ Хайвард… хамгийн хүчирхэг Гэгээнтэн зэрэглэлийн Их шидтэнгүүдийн нэг гэдэг нь лавтай.
“Гэхдээ аюултай нөхцөл байдалд, хэрэв Их шидтэн чамд 8-р зэрэглэлийн шууд ашигладаг шидээр удаашруулж чадна.” Хайвард тодорхой хэллээ.
Линлэй толгой дохин инээгээд. “Гэсэн хэдий ч, Хайвард 9-р зэрэглэлийн шууд ашигладаг шид намайг жаахан удаан саатуулсан. Хэрэв 8-р зэрэглэлийн шидээр намайг саатуулах гэсэн бол, би магадгцүй илүү хурдан байх байсан байх.” гэхэд.
“Линлэй, чи Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшин гэж тооцогддог. Энгийн Гэгээнтэн зэрэглэлтэн байсан бол 8-р зэрэглэлийн шууд ашилах шидийг ч тэсвэрлэхгүй.” Хайвард ийн хэллээ.
Линлэй хариу толгой дохино.
Линлэй маш сайн ойлгож байлаа… энгийн хүн 100 метр зайд 10 секунд гүйж хүрч ирдэг бол, шавартай замаар гүйвэл 15 секунд илүү зарцуулна. Шавар жирийн хүнд ямар ч аюул занал хийлэл үзүүлэхгүй.
Гэхдээ энэ шавар тэднийг удаашруулж чадна.
“Линлэй, чи ойлгох ёстой, Их шидтэн Гэгээнтэн зэрэглэлийн дайчидтай тулалдахдаа хамгийн анхаарах зүйлс нь тэдний хурдыг сааруулах! Нэг арга нь шууд шид, жишээлбэл харанхуйн хандлагат шившлэг удаашруулах шившлэгийг агуулдаг… Их шидтэн чиний цагийн баримжааг алдагдуулж, тэр хооронд чинь хориотой шидээ ашиглаж болно.”
Дэсри болон бусад нь тэнгэрт дүүлнэ.
“Чи Гэгээнтэн зэрэглэлийн Их шидтэний хориотой шидийг мэдэрсэн болохоор, хэр хүчирхэг болохыг мэдсэн биз дээ.” Дэсри Линлэйруу хараад хөхрөн инээлээ.
Линлэй хариу толгой дохилоо.
Хориотой шид үнэхээр хүчирхэг. Жишээлбэл, Галт шувуун хувирал. Линлэй гавлыг нь цоо сүлбэсэн ч, тэд үргэлжлүүлэн дайрсаар л байна, учир нь тэр мөн чанараас бүтсэн зүйл болохоор амьд зүйл биш. Хориотой шиднүүд Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнаас ч аймшигтай.
Ядаж л Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнууд гэмтлээс айдаг.
Хориотой зэрэглэлийн шидийн эсрэг хийж чадах зүйл нь, энергиэ барагдтал устгах гэж үзэхээс өөр аргагүй.
“Линлэй.” үзэсгэлэнтэй хатагтай, Пэнслин инээмсэглээд. “Шууд шид болон өрсөлдөгчийнхөө хурдыг удаашруулах нь Их шидтэний тулалдах аргууд. Үнэндээ, Их шидтэнд өөр хүчирхэг арга байдаг.”
“Өө?”
Линлэй Хайвардруу гайхширан ширтээд. “Хайвард, танд өөр арга зам бий юу?”
Их шидтэн маш аймшигтай!
Хайвар толгой дохиод. “Мэдээж. Энэ арга бол Их шидтэний найдаж болох арга. Линлэй, надруу дахиад дайрдаа. Хэрэв чи өөрөө мэдрэх юм бол, ойлгох байх.” гээд Хайвард хойш нисээд Линлэйгээс зуун метрын зай авлаа.
“Ухрах арга хэрэг үү?” Линлэй ихэд сониучирхана.
“Бүүм!” Линлэй урагш давшлаа, гэсэн ч Хайвард огт хөдлөлгүй итгэлтэйя Линлэйг ширтэнэ.
Линлэй ойртож ирэхэд, түүний царай хувьс хийлээ. Тэр гэнэтхэн өөрийг нь тойроод аймшигтай хүчирхэг оюун санааны энергийн шуурга өөрийнх нь сүнсрүү дайрахыг мэдэрлээ. Нүд ирмэх зуурт, Линлэй толгойн эргэхийг мэдэрч, бие нь салганав. Хэдэн хормын дараа тэрээр өөрийн ухаантай боллоо.
Хэдхэн хормын дотор, Гэгээнтэн зэрэглэлтнүүдийн тулаан хангалттай шийдвэрлэгдэнэ.
Линлэй Хайвардруу гайхширан ширтээд. “Оюун санааны дайралт ий?”
“Хаха…” Миллэр нисэнгээ инээгээд. “Линлэй, оюун санааны дайралт биш ээ. Хэрэв оюун санааны дайралт байсан бол, чиний толгой өвдөлтөөс болж дэлбэрэх байсан юм.”
Дэсри болон бусад нь ч гэсэн ниснэ.
Дэсри түүнд өөрөө тайлбарлалаа. “Линлэй, шидтэнгүүдийн дайчдынхаас ялгарах хамгийн том давуу тал юу вэ?” гэвэл.
“Оюун санаа болоод сүнслэг энерги.” Линлэй эргэлзэлгүйгээр хэллээ.
Дэсри толгой дохиод. “Тийм. Шидтэн маш хүчирхэг сүнслэг энергитэй. Их шидтэний сүнслэг энерги далай мэт гүн гүнзгий. Тэд дайчдаас хүчирхэг. Гэгээнтэн зэрэглэлд орсон Их шидтэнгүүдээс дийлэнх нь ‘Оюуны шуурга’-г ашиглаж чаддаг.”
“Энэ Оюуны шуурга дайралт Хуулийн ойлголт шаарддаггүй. Өрсөлдөгчийнхөө сүнсрүү сүнслэг энергийрээ дайралт хийж байгаагаас өөрцгүй. Маш энгийн зүйл. Гэгээнтэн зэрэглэлд хүрэхэд, Их шидтэний ойлголт маш түргэн болдог.”
Хайвард тодорхой хэллээ.
Линлэй ойлгож байлаа.
Оюуны шуурга нь сүнсэнд хүнд хорирол учруулахгүй ч, цагийн баримжаанд нь саатал учруулж чадах юм шиг санагдлаа.
“Хайвард, үнэндээ, өөрийн гэсэн өвөрмөц сүнслэг дайралтаа маш эртнээс хөгжүүлж эхэлсэн. Тэр түүнийгээ чиний эсрэг ашигласан бол, чи хүндхэн байдалд орох байлаа.” гээд Дэсри хөхрөн инээлээ.
Линлэй уг оюун санааны дайралтыг үндэс суурийг олголоо. Энгийн зөөлөн, сулавтар сүнслэг энергин ирээрээ өрсөлдөгчийнхөө сүнсийг бүлж гэмтээдэг аж. Энэ төрлийн дайралт их аймшигтай! Хэрэв хүний сүнс хангалттай хүчирхэг биш бол, тэр дороо тасар татагдана.
“Оюуны шуурга! Хаха…” Хайвард толгойгоо сэгсэн инээгээд. “Энэ нэрийг Их шидтэн эрт цагт бүтээсэн юм. Гэхдээ үнэндээ, оюун санааны суурь дайралтнаас хэтрэхгүй зүйл. Гагцхүү сул оюун санааны энергитэй Гэгээнтэн зэрэглэлийн дайчны эсрэг л үр дүнтэй.”
Линлэй айдас мэдэрнэ.
Их шидтэн үнэхээр хүчирхэг юм.
Шууд шившлэгээр хөдөлгөөн сааруулах эсвэл Оюуны шуурга сүнсрүү дайралт хийх… эд нар нь их үр дүнтэй аргууд.
“Их шидтэнгүүд Гэгээнтэн зэрэглэлийн дайчдаас цөөн тоотой байдаг. Товчхондоо, Их шидтэн маш давуу талтай.” гээд Хижинсон чангаар инээлээ.
“Линлэй, Гэгээнтэн зэрэглэлийн дайчид мэргэжилтнүүд ч гэлээ, Их шидтэнгүүд өөрсдийн гэсэн давуу талтай. Хэн нь илүү хүчирхэг вэ? Энэ хүнээсээ л хамаарна.” гэвэл.
Линлэй толгойгоо дохилоо.
Хэрэв тэр Хайвардын эсрэг жинхнээсээ тулалдсан бол, тэр Хайвардын солируудтай тулах үедээ, Газрын гүн гүнзгий үнэний Зуун үет давалгааг ашиглан түннел үүсгэх байсан.
Өмнө нь, Линлэйн илдний дайралт бүхэл биед түннел үүсгэж байсан.
Тэр үед, Линлэй энгийн мэргэжилтний дүрд тоглож байсан. Гэхдээ энэ үхэх сэххээ үзсэн тулаан байсан бол, Бэбэ ч оролцох байсан. Хэрэв Бэбэ Линлэй хоёр хамтран дайрвал… Бэбэгийн хурдыг хэр олон Их шидтэн гүйцэж чадах бол?
“Их шидтэн Гэгээнтэн зэрэглэлийн дайчдаас хүчирхэг. Гэхдээ энэ үнэмлэхүй зүйл биш.” Линлэй үүнийг сайн ойлгож байлаа.
Гэхдээ мэдээж, Хайвард түүнийг алахыг хүссэн бол маш амархан байх байсан. Тэр оюун санааны дайралт хийхэд л болно. Хайвардын чадвараар, Линлэйн толгойг өвтгөж цаг хожиж байгаад, Галт шувуун хувиралаар дайрч болох байсан. Түүнд зугтаах боломж байгаагүй.
Үргэлж хүчтэнээс илүү хүчтэн байдаг.
Хайрвард хүчтэй ч, Файны эсрэг тулалдсан бол, тэр юу ч хийж чадахгүй байх байсан. Эцсийн эцэст, Линлэй Файны оюун санааны дайралт хэр хүчирхэг гэдгийг биечлэн мэдэрсэн.
Дэсри тэр хэд нисэх бол Бэбэ Линлэйн мөрөн дээр зогсоод оюун санаагаараа. “Эзэнтээн, ирээдүйд та Гэгээнтэн зэрэглэлийн шидтэн болно, Луугийн цуст дайчин бас Их шидтэн. Ххмм… тэр цагт, тэднийг амархан ялчихна аа.” гэхэд.
Линлэй хөхрөн инээлээ.
Хэрэв тэр хүн төрхөндөө Гэгээнтэн зэрэглэлийн дайчин бас шидтэн болчихвол, түүний хүч хэд дахин эсвэл бүүр ч их хэмжээгээр нэмэгдэнэ. Тэр үед, Линлэй Дэсри болон Фаин шиг хүмүүстэй тэнцдэг болно.
….
Юлан эзэнт гүрний хааны нийслэл. Мастер Лонгхаус-н гэр.
Делиа хашаанд ганцаараа суугаад цай уунгаа шидэт ботийг эргүүлж тойруулж үзнэ. Пари, Хаттон хоёр түүний дэргэд байх бөгөөд тэд хоорондоо шидэт араатны хэлээрээ ярилцана.
“Ххмм?” Делиа шидэт ботийг ихэд сонирхож байх шиг байлаа. Түүний нүд гялтганан царайндаа инээмсэглэл тодруулна.
Их шидтэний шидийн ойлголт гүн гүнзгий. Делиа үүнээс маш их сэтгэл ханамж мэдэрнэ.
“Хэн нэгэн ирж байна.” Хаттон гэнэтхэн хэллээ. Делиа гайхширан хараад, “Хэн? Яагаад харуулууд надад мэдэгдсэнгүй вэ? Том шараа, дахиад л надаар тоглож байна уу?” гээд Делиа Хаттонруу хараад инээхэд.
Хаттон нүдээ томруулан Делиаруу ширтээд. “Делиа, чи надад итгэхгүй байгаа хэрэг үү? Би тийм төрлийн баавгай гэж үү?” гэхэд.
“Хэн нэгэн үнэхээр ирж байна.” Делиа одоо мэдэрч эхэллээ. Түүний мэдрэхүй Гэгээнтэн зэрэглэлийн шидтэ араатныхаас доогуур.
Удалгүй, хөлийн чимээ сонсогдлоо.
“Мастер Лонгхаус энд байгаа талаар асуух уу?” Тайван итгэлтэй хоолой дуулдлаа.
“Алив.” Делиа ийн хэллээ. Хүмүүст мэдэгдэхгүй байна гэдэг энэ хүн энгийн нэгэн биш гэдэг нь лавтай. Хаалга онгойж, хоёр царайлаг эрс орж ирлээ. Делиа даруй босож зогсов.
“Эрхэм дээдэст хүндэтгэл үзүүлж байна.”
Хоёр залуухан эрсийн нэг нь Юлан эзэнт гүрний эзэн хаан Рандэ.
Рандэ Делиаруу харан инээгээд. “Делиа, чи үзэсгэлэнтэй болж өсжээ. Багш чинь хаана байгаа юм?” гэвэл.
“Эрхэм дээдэс, Жоржийн хамт түр хүлээж байгаарай.” Делиа даруй Хаттонруу хараад. “Том шараа, багшийг хаана байгааг асуугаад аль. Эрхэм дээдэс багштай уулзахыг хүсэж байна.” Эзэн хааны дэргэд буй хүн бол Юлан эзэнт гүрний хамгийн залуу Их сайд, Жорж ажээ.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

4 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 9]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.