Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 11]

10 comments

Өмнөх

Дараах


Ном 10, Баруч – Хэсэг 11, Тушаал 
Хижингсон Линлэйг ширтэн зогсоно. Линлэй бусад хүмүүсийг үл тоон бэлтгэлдээ орсон.
“Гайхалтай, гайхалтай.” Хижингсон шагшин гайхширснээ, Дэсри дээр нисэж очлоо.
Дэсри тэр хэд Линлэйг ширтэцгээнэ. Тэд бүгд доош буувал, Хайвард тачигнатал инээгээд. “Ахаа, энэ Линлэй үнэхээр гоц суут нэгэн юм. Гэрлийн хуулиар хичээллэдэг Хижингсонтой тулалдсан байж, ойлголт авчихдаг.”
Дэсриэ тэр хэд бол дээд түвшний Гэгээнтэн зэрэглэлтнүүд.
Линлэйг хараад тэд, Линлэйг ойлголтоо улам өсгөх зүйл олж мэдсэн болохоор даруй бэлтгэлдээ орсон гэдгийг мэдэж байлаа.
“Авга.” Рэйнолдс даруй Линлэйн үйлдлийг хараад гүйн ирлээ. “Линлэйд юу болчихов оо? Тэр шархдаа юу?” гэхэд.
“Хаха..” гээд Дэсри болон бусад нь чангаар тачигнатал хөхөрцгөөлөө. Миллэр инээж байгаад, “Рэйнолдс, Линлэй зүгээр ээ. Гэсэн хэдий ч, түүний бэлтгэл хэр удахыг хэлэхэд хэцүү юм. Бидний түвшнөөс үзэхэд, ойлголтоо нэмэгдүүлнэ гэдэг маш хэцүү бас ховор үзэгдэл.” гэлээ.
Одоо л нэг юм Рэйнолдс тайвширлаа.
Одоогоор, Линлэйн оюун санаа бүрэн хөдөлгөөнд оржээ. Түүний оюун санаанд урт илд гялс хийх дүр зураг, Хижингсоны ашигласан техник ахин дахин харагдана. Хижингсоны илд яг л хуурмаг мэт байсан…
Илдний дайралт. Гэрэлт гялбах. Гажуудсан орон зай…
Орон зайн давхаргад… аймшигтай… зогсошгүй хүч нэвтэрсэн мэт л.
“Юу вэ? Энэ яг юу вэ?” Линлэй энэ талаар бодолхийлнэ, бас түүний бодолд, тэр дайралт ахин дахин тоглуулагдана. Тэрхэн агшинд, тэрхүү илдийг хараад, Линлэй нэг зүйлийг ойлгосон.
Гэхдээ үнэхээр бүрсгэр байв!
Ахин дахин, оюун санаандаа тоглуулна, тэр сэтгэл зүрхээ бүрэн үүндээ дайчилжээ.
Гэнэтхэн-
Линлэйн оюун санаанд гэнэтхэн аянга гялс хийв. Линлэй цочирдолд орвол, төөрөлдүүлэгч манан замхарлаа. Тэр эцэст нь нэг юм тэрхүү мэдрэмжээ ойлголоо. “Тийм байна. Салхи байж! Салхины Хурдан тал нь!” Линлэйн сэтгэл баяр хөөрөөр дүүрлээ.
Өмнө нь, Линлэй Миллэгийг Салхины хуулийн Удаан талыг ашиглаж байхад, тэр хэрхэн бэлтгэл хийх талаарх ойлголтыг авсан. Линлэй өөрийнхөө Салхины хэмнэ техникийн хүчийг сайжруулж чадсан.
Учир нь Салхины хэмнэлнь Газрын гүн гүнзгий үнэнтэй төстэй. Газрын гүн гүнзгий үнэн чичиргээнт давалгааныхаа тоог нэмэхэд улам хүчирхэгждэг.
Үүнтэй адилаар, Салхины хэмнэл техник нь салхины Хурдан Удааныг хослуулан үрэлтийн хүчээр ирэн ирмэгэн дайралт бүтээдэг. Хурдан болон Удааны талаар гүн гүнзгий ойлголттой болбол, Салхины хэмнэл техникийг улам хүчирхэгжүүлнэ.
Миллэртэй тулалдсаныхаа дараа, Линлэй салхины Удааны талын ойлголтоо нэмэгдүүлсэн.
Гэхдээ Хурдны талаарх ойлголт нь зогсонги байдалд орчихоод байсан юм.
Салхины хууль – Хурдны талаар бэлтгэл хийх арга?
Гэсэн ч өнөөдөр, Хижингсонтой хийсэн тулааны ачаар тэрээр тодорхой ойлголт авлаа. “Хуулиуд дунд, хурдаараа, Салхи болон Гэрлийн хууль давуу талтай. Хижингсон хурдан, түүний гажсан орон зай дахь дайралт нь бүүр ч хурдан. Гэхдээ салхины Удааны тал нь орон зайг гэнэтхэн хөлдөөдөг. Тийм… Салхины хуулийн Хурданы тал нь орон зайн олон давхаргыг гажуулдаг.”
Линлэй хэдийнээ Хурдны талын талаар үндсэн ойлголтыг авчээ.
Гэхдээ одоо, тэр зорилгоо мэднэ… Линлэй дотроо хэрхэн бэлтгэл хийх талаар тунгаана. Тэр одоо эхлэл цэгээс төгсгөл цэг хүртэл нь мэдэж байгаа. Түүний одоо хийх ёстой зүйл нь уг замаар явах хамгийн зөв зам.
Линлэйн оюун санаанд маш олон зураглал үүсэж, Хурдны талын ойлголт нь гүнзгийрч байлаа. Тэр асуултанда хариу өгөхөө болиод, босон Цустягаан уян хатан илдээ гаргаж ирэд нэг онолд ашиглав.
Энэ бэлтгэлийн мөн чанар, хатуужил, болгоомж болон ойлголтын тэсрэлтэд зарим зүйлс хэрэг болдог.
Гэнэтхэн гэрэл гялс хийн, түүнд урд нь зам харагдлаа. Тэр одоо л хаагуур явах үндсэн санаагаа оллоо. Дараагийн хийх ёстой зүйл бол үргэлжлүүлэн суралцаж, турших. Хангалттай хугацаа өнгөрөхөд, доторхой нэг зорилгод хүрч л таарна.
….
Гэрлийн хуулийн илдний техникийг хараад Салхины хуулийн Хурдны талын ойлголтыг авна гэдэг хэн бүрийн чадах зүйл биш. Одоо бол, Дэсри тэр хэдэд Линлэйн гэнэтийн ойлголтонд хэлэх ч үг олдохгүй байлаа.
“Хагас сар боллоо, гэтэл Гуравдагаар ах…” Рэйнолдс бясалгал хийх Линлэйруу харлаа.
Тэгтэл Моника инээгээд. “Рэйнолдс ахаа, өнгөрсөн шөнө, би Линлэйг гэнэтхэн босоод илднийхээ техникийг туршихыг харсан. Гэсэн ч илд нь тунгалаг бас бүрсэлзсэн байсан. Ягаан гэрэл гялтганах үед, түүнийг тойрон салхи хуйларч, түүний илдний хурд улам нэмэгдсэн. Би сайн ч харж чадаагүй.” гэвэл.
“Хэрэв гуравдугаар ах энэ байдлаараа үргэлжлүүлбэл, түүнийг хэр удахыг нь хэн мэдэхэв.” Рэйнолдс түгшин хэллээ.
“Рэйнолдс ахаа, хардаа.” Моника гэнэтхэн Линлэйн зүгт заалаа.
Рэйнолдс эргэн харвал… Линлэй хэдийнээ босчихоод инээмсэглэн өөдөөс нь ирж байлаа. “Дөрөвдүгээр дүү, яасан? Нүүрэн дээр минь цэрэг ургачихаж уу?”
Энэ мөчид, хар бүрсэлзсэн зүйл Линлэйн мөрөн дээр харайн гарлаа.
“Бэбэ.” Линлэй Бэбэгийн толгойг үрнэ.
Бэбэ дурамжхан. “Эзэнтээн, хагас сар боллоо. Та унтаад байсан юм уу.” гэхэд.
“Унтах аа?” Линлэйн амаа нээн тачигнатал хөхөрлөө.
Тэр өөрийг нь бэлтгэл хийж байх зуур, Бэбэг маш уйдсан гэдгийг мэдэж байлаа. Гэсэн хэдий ч, Линлэй өнөөдөр тун сайхан зантай байлаа… Учир нь Салхины хуулийн Хурданы талд дэвшил гаргасан. Линлэй Хижингсоны илдний дайралтын хүчинд хүрэхийн тулд дор хаяж л арван жил зарцуулна гэдгээ мэдсэн.
Миллэрийн ашигласан Удааны талын техникд л гэхэд сайндаа 3-4 жил зарцуулагдана.
Товчхондоо… Миллэр Хижингсоноос доогуур түвшнийх. Линлэй нууцхан баярлана. Үнэндээ, мэргэжилтнүүдтэй тулалдах нь үнэхээр хурдан сайжралтанд хүргэх юм.
Хэрэв тэр ганцаараа уулан дээрээ бэлтгэл хийсэн бол, азтай байлаа гэхэд, 10-100 жил болж байж л зөв замаа олох байсан. Азгүй байвал, хэдэн зуун жил эсвэл хэдэн мянган жил ч болж болох байсан.
Энэ бол бэлтгэлийн мөн чанар. Хэрэв тэр ойлголтын өсөлтөө түргэсгэвэл, бэлтгэл нь ч түргэснэ. Хэрэв ойлголтын өсөлт нь удааширвал, бэлтгэл нь ч дагаад удааширна. Эцсийн эцэст, Гэгээнтэн зэрэглэлд орсон л бол Гэгээнтэн зэрэглэлийн хязгаарт хүрсэн тулааны ки-тэй болоход цаг их зарцуулахгүй. Хүн бүр л хуулийн ойлголтоо нэмэгдүүлэхдээ цагаа зарцуулдаг… Жишээлбэл, Олвер Гэгээнтэн зэрэглэлд ороод удаагүй байхдаа Диллоныг ялсан нь, Диллон Хуулийн талаар ямар ч ойлголтгүйгээс болсон. Тэгээд л болоо.
….
Хууль дүрэмгүй нутгийн хойд хэсэг, нүсэр аян эхэллээ.
Линлэй болон Засслэрийн төлөвлөгөөгөөр, Линлэйг явснаас 7-8 хоногийн дараа, Баркер тэр хэд өмнөд зүгрүү дайран, Гэрэлт сүмийн нэг Вант улсруу халдсан. Энэхүү Вант улсын нэр нь Шэрри.
Шэрри Вант улсын цэргүүд Линлэйн хүчинтэй харьцуулахад чадвар муутай. Линлэйн хүмүүс Харанхуйн ойн ойролцоо амьдараг, бас их хүчирхийлэлд өртдөг байсан. Тэд тулааны асар их хүчтэй. Мөн мэдээж, тэднийг Баркерын ах дүүс удирддаг.
Сүйрэл!
Шэрри Вант улсын хамгийн хүчирхэг мэргэжилтнүүд болон гурван мэргэжилтэн нь л гэхэд 8-р зэрэглэлийнх. Тэдэнд ганц ч 9-р зэрэглэлийн мэргэжилтэн байхгүй. Шэри Вант улс яаж Линлэйн хүчинг эсэргүүцэж чадах билээ дээ?
Баркер тэр хэд яг л тулааны бурхад шиг байх бөгөөд дайснуудаа цусанд будан бүх хамгаалалтуудыг нь сэтэлж байсан юм. Дөрвөн өдөр, Шэрри вант улсын нэг муж хот болон таван жижиг хотууд эзлэгдлээ.
Линлэй газар нутаг алам тэлсээр.
Гэйтс, Хазэр Болон Анк нар Шэрри Вант улсын муж хот дээр үлдэцгээжээ.
“Тэдэнд бүүр эсрэг тулалдах ч боломж алга.” гэснээ Гэйтс чангаар. “Хэтэрхий сул дорой юм. Хэтэрхий сул дорой. Тэдэнд биднийг удаашруулах ганц ч хүн алга.” Энэ үнэн. Тэд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч, хэн Гэйтс тэр хэдтэй тулалдаж чадах юм?
Түүнчлэн, Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан, Хар үүл ирвэс Хэирү ч гэсэн энд бий.
“Андрев.” Анк гэнэтхэн тэдний ард байх мөнгөлөг үстэй дунд эргэм насны хүнрүү эргэн харлаа. Тэр хүн даруй бөхийн Анкын тушаалыг хүлээнэ. Анк, “Одоо, яаж Шэрри Вант усын цэргийн хүчинг хэрхэн дахин зохион байгуулах вэ? Бас олон дундах нөхцөл байдал?” хэмээн асуулаа.
Улсыг удирдахын тулд, зохих хүмүүсийг ашиглах нь зүйн хэрэг. Баркер болон бусдын зөвхөн байлдааны ажиллагаанд л ашигладаг.
“Ноёдоо.” Андрев хүндэтгэлтэйгээр. “Одоогоор, цэргийн дахин зохион байгуулах ажил дууссан. Бид Хар шороо хотын олон цэргүүдийг байршуулсан.” гэв.
Баркер тэр хэд бууж өгсөн цэргүүдэд бүрэн итгээгүй байгаа. Тиймээс, тэд тэднийг аль болох хуран зохицуулж, өөр хооронд нь тохируулах хэрэгтэй. Үүний зэрэгцээ, тэд өөрт үнэнч хүмүүс оруулахын сацуу алах ёстой.
“Шэрри Вант улс урт хугацааны өмнөөс Гэрэлт сүмийн доор байсан, бас энд Гэрэлт сүмийн олон итгэгчид байдаг.” Андрев цааш үргэлжлүүлэн. “Би хэрэв Гэрэлт сүм бидэнрүү дайрвал, бидний эсрэг их хүмүүс босох болов уу гэж бодож байна. Гэхдээ энд ч гэсэн олон хүн бий. Бид тэднээр юу ч хийлгүүлэхгүй.” гэхэд.
“Бидний эсрэг босох ий?”
Хазэр итгэлтэйгээр “Бид юугаас айх юм? Үхлийн аюулт давалгааг энгийн иргэд хэр ихийг гаргаж чадах юм?” гэхэд.
“Андрев, бид Шэрри Вант улсыг эзлэнэ. Одоохондоо, хүмүүс амарч амжаагүй байгаа. Бид чамд энэ үүргийг даалгах нь.” хэмээн Анк зааварлалаа. Андрев хүндэтгэлтэйгээр тушаалыг хүлээн авлаа.
“Хангалттай. Одоо яв.” Анк хөхрөн инээлээ. Удалгүй Анк тэр хэд л үлдэцгээлээ.
Анк хоёр дүүрүүгээ хараад. “Засслэрийн уулзалтуудын үр дүнгүүд ирсэн. Бид одоо дайралтаа зогсоогоод, хагас сарын дараах Вант улсаа цогцлоох ажилд бэлтгэсэн гэсэн байна. Одоо бол, бидний доор 10 сая хүн орсон.”
Хазэр Гэйтс хоёр инээмсэглэцгээнэ.
“Би Гэрэлт сүм эргүүлж дайрна гэж бодсон чинь. Тэд бидэнтэй тулалдахыг хүсээгүй бололтой.” гээд Гэйтс хөхрөн инээгээд. “Тэгэхээр төлөвлөгөөнийхөө дагуу, үргэлжлүүлэн хөдлөе. Гагцхүү Вант улсаа цогцлоосон гэдгээ олонд зарласныхаа дараа л үргэлжлүүлэн дайрцгаая.”
Гэрэлт сүм үнэхээр ноён нуруугүй юм. Сүм үнэхээр л тэр хэдтэй нүүр тулахыг хүсэхгүй байсан юм.
….
Алтлаг үстэй дунд эргэм насны эр хонгилын өрөөний хаалган дээр ирлээ.
“Ноён дээд зааварлагчээ.” Алталг үстэй дунд эргэм насны эр хүндэтгэлтэйгээр хэллээ.
Ширээний ард суух Осэнногийн нүднээс дөл авалзана. Тэрээр тайвнаар, “Одоо, Линлэйн талд Шэрри вант улс орлоо. Тэд их хугацаа авна гэдэг эргэлзээгүй. Тэд биднийг өөрсөдтэй нь тулалдахыг хүсэхгүй байгаа гэж итгэсэн байгаа байх одоо.”
Алтлаг үстэй дунд эргэм насны эр Осэнноруу хараад. “Бид одоо дайрах уу?” гэвэл.
“Бидний дайралт Линлэйн талынхныг бүр мөсөн устгах ёстой.” Осэнногийн хоолой мөс мэт хүйтэн байлаа.
“Энэ Линлэй Гэрэлт сүмд асар том аюул занал учруулж байна. Хэрэв энэ хэвээр нь орхивол, бид харамсах болно. Тэр ч бүү хэл, тэр биднийг өдөөн хатгаж Шэрри вант улсыг хүртэл эзэллээ. Товчхондоо… тэр бидний эсрэг тулалдахаар санаархаж байна.”
“Тэд тулалдахыг хүсээд байгаагаас хойш, бид тэдний бүх мэргэжилтнүүдийг нь нядлах хэрэгтэй.”
Түүний хоолой улам бүр хүйтэн болж, нүд нь чөтгөрийн гэмээр ягаан гэрэл гаргана.
Алтлаг үстэй эрийн сэтгэл улам бүр хөдлөнө. Гэхдээ тэрээр, “Ноён Дээд зааварлагчаа, бид Гэгээнтэн зэрэглэлтнүүдийг ашиглаж болох юм уу? Сүүдрийн сүм, Обриэн эзэнт гүрэн зэрэг бусад хүчнүүдээс гомдол ирвэл?”
“Санаа зовох хэрэггүй.” гээд Осэнно хүйтнээр. “Хэрэв Линлэй үргэлжлүүлэн газар нутгаа тэлбэл, Хууль дүрэмгүй нутаг дахь Сүмийн хэдэн мянган жилийн ажил талаар болно. Түүнчлэн, Линлэйг өөрийг нь цаашид өсөж хөгжихийг нь зөвшөөрч болохгүй. Тэр хэтэрхий аймшигай. Одоохондоо… Би түүнийг алах чадвартай байгаа. Гэхдээ цааш үргэлжилбэл…”
Осэнно алтлаг үстэй эррүү хараад. “Хангалттай. Үндсэн төлөвлөгөөндөө орж, бичиг цаасны ажилыг цэгцэл.” гэхэд.
“За, ноён Дээд зааварлагчаа.” алтлаг үстэй эр ийн хариуллаа.
“Маргааш орой, есөн Гэгээнтэн зэрэглэлийн Сахиусан тэнгэрийг явуул… би өөрөө тэр Линлэйн хархны төрлийн шидэт араатантай учраа олно.” Осэнно тун итгэлтэй байлаа. Тэр Ариун эзэн хааны түвшний хүн, бас тэр Хэйдсоноос дээгүүр зэрэглэлийнх.
Тэр өөрийгөө Линлэйг алах чадвартай гэдэгтэй бүрэн итгэлтэй байлаа.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

10 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 11]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.