Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 10]

4 comments

Өмнөх

Дараах


Ном 10, Баруч – Хэсэг 10, Мартаж үз
Эзэн хаан Рандэ инээмсэглээд. “Делиа, бид чамтай уулзаагүй удаж. Чи Обриэн эзэнт гүрнээс ирснээсээ хойш, хааны ордноор орсонгүй.” Эзэн хаан Рандэ Делиатай нас жяцуу болохоор тэд тун сайн харилцаатай.
“Багш маань их хатуу юм л даа. Би шидээ бэлтгэн шаргуу бэлтгэл хийж байсан юм.” Делиа ийн биеэ өмөөрлөө.
Эзэн хаан хөхрөн инээв.
Энэ мөчид, Дэлхийн баавгай, Хаттон Эзэн хаанд. “Хөөе, цэнхэр үстээ. Эзэн маань ороод ир гэж байна.” Дэлхийн баавгай үгээ багахан ч цэгнэхгүй байлаа, гэсэн ч Эзэн хаан Рандэ ч юм бодсонгүй. “Том шараа, чи эрхэм дээдэс гэхгүй юм бол ядаж л Рандэ гэлдээ. Бид ядаж л нэр нүүрээ ав үлдэх хэрэгтэй.” гэхэд.
“Чамд Том шар гэж дуудах таалагдаа юу?” ийн хэлээд Дэлхийн баавгай данхар толгойгоо цэвүүцсэн байртай буруу тийш харууллаа.
Ранэ хөхрөн инээж байгаад, тэр Жорж Делиа хоёрт хэдэн үг хэлээд, өрөөрүү орлоо. Одоо бол, Жорж болон Делиа хоёр хашаанд үлдэцгээжээ. Делиа Жоржтой тун сайн харилцаатай… Учир нь Жорж Линлэйн сайн найз.
Хоёрдугаар ах, Жорж. Тэр дөрвөн ах дүүсийн хамгийн энгийн хэрнээ хамгийн найдвартай нь. Тэр үргэлж сайхан зантай байдаг бөгөөд ховорхон ууралдаг. Тэр хүмүүстэй маш эелдэг харьцдаг.
Гэхдээ Делиа Жоржийг хэцүүхэн хүн гэдгийг мэднэ. Тэрээр бага наснаасаа, Юлан эзэнт гүрний Их сайд болсон. Төрийн алба гэдэг бол хүнд суртал ноёлсон харанхуй бараан газар. Тийм хүчирхэг албан тушаалд томилогдсон учраас зарим хүмүүс Жоржд арга заль ашигладаг.
Дөрвөн ах дүүс дундах хамгийн замаа алдсан нь, хамгийн найрсаг байсан тэр хүн одоо хамгийн замаа алдсан нэгэн нь болсон нь.
“Жорж, суулдаа.” Делиа инээвэл.
Жорж инээмсэглээд суулаа. “Делиа, өнгөрсөн жил, чи гуравдугаар дүүтэй Обриэн эзэнт гүрэнд уулзсан байхаа. Линлэйтэй.” Дотроо тэрээр ах дүү нараа ихэд санагалздаг, гэхдээ тэр Юлан эзэнт гүрний дээд албан тушаалны хүн болохоор, тийм ч амархан Обриэн эзэнт гүрэнрүү явж чадахгүй.
“Тийм ээ.” Делиа инээмсэглээд. “Линлэй чиний талаар байнга бодож явдаг шүү.” гэвэл Жоржийн сэтгэл дулаацах шиг болно.
Линлэйтэй сүүлд уулзсанаас хойш арав гаран жил болж. Жорж одоо 29 настай, бараг л 30 хүрч байгаа. Тэр хоёр хүүхэдтэй. Бага залуу дэврүүн үеийн өдрүүд бол маш гайхалтай дурсамж.
Арав гаран жил хүнд суртал дунд байсан Жорж илүү нас биед хүрсэн хүн шиг болж улам овжин болсон. Гэхдээ томрох тусам, Юлан эзэнт гүрэн дэх түүний итгэдэг хүмүүс улам л цөөрнө.
“Гуравдугаар дүүгийн гайхалтай амжилтаар би үнэхээр их бахархаж байна.” гэснээ Жорж санаа алдаад. “Обриэн эзэнт гүрэнд, түүнийг гомдоож зүрхлэх хүн байхгүй. Бүхэл дэлхийд ч, оргилд нь хүрэхүйц хүчтэй нэгэн гэдэгт нь итгэлтэй байна.” гэлээ.
“Линлэй Хууль дүрэмгүй нутагруу явсан.” Делиаг хэлтэл.
“Хууль дүрэмгүй нутаг аа?”
Жорж хөмсгөө зангидлаа. Тэр Хэсс хот дахь Линлэй Гэрэлт сүм хоёрын хоорон дахь хэргийг саналаа. Ялангуяа, Гэрэлт сүмийн дээд албан тушаалтнууд. Жорж Хууль дүрэмгүй нутаг дахь Гэрэлт сүм болон Сүүдрийн сүм нарын хүчин хэр хүчирхэг болохыг мэднэ. “Гуравдугаар дүүгийн ааш зангаас авч үзвэл, тэр газар нутаг эзлэх сонирхолгүй. Тэгэхээр…”
Жорж Делиаруу харснаа ийн шивнэлээ. “Гуравдугаар дүү Гэрэлт сүмийн эсрэг тулалдаад эхэлчихсэн юм уу?” гэхэд.
Делиа дотроо цочирдлоо. Жорж үнэхээр айхтар юм.
“Тийм ээ.” гээд Делиа толгойгоо дохилоо. Линлэй энэ талаар өөрт нь аль эрт хэлж байсан.
Жоржийн санаа зовж эхэллээ. Тэр Линлэйг ямар хүн гэдгийг мэднэ. Өмнө нь, тэр өшөөгөө авахын төлөө, бүхнээ золионд гаргаж байсан. Хэрэв Жорж оронд нь байсан бол, баталгаатай ялалтанд хүртлээ нууцаар хөдлөх байсан. Тэгж байж л хөдөлж эхлэнэ.
“Гуравдугаар дүү баталгаатай ялах уу?” гээд Жорж Делиаруу хараад. “Гэрэлт сүм тийм ч амар гарч ирэхгүй шүү.” гэлээ.
Делиа Жоржруу харан хөхрөн инээснээ. “Жорж, Линлэй тийм ч энгийн зүйл бодоогүй ээ.” гэв.
Жорж ч гэсэн хөхрөн инээв. Үнэн. Хэдий гоц суут ч гэлээ, Жорж түүнээс холдохдоо, түүнийг арай ч Хэйдсоныг ялахаар болно гэж бодоогүй. Товчхондоо, Сүүдрийн хулгана Бэбэг ч гэсэн. “Тэр бяцхан харх, Бэбэ. Тэр маш хүчирхэг. Үнэхээр аймшигтай.”
Хэсэг хугацааны дараа Эзэн хаан Рандэ ирлээ.
“Жорж, явцгаая.” Эзэн хаан Жоржд ийн хэлбэл, Жорж даруй бослоо. Эзэн хаан Делиаруу инээмсэглээд, түүнд. “Делиа, хэрэв чи завтай болбол, хааны ордонгоор зочлоорой. Гуравдугаар гүнж чамайг их санаж байгаа.” гэхэд.
Делиа инээгээд. “Заавал очих болно оо.” гэхэд.
“Намайг гаргаж өгөөд хэрэггүй ээ.” гээд Эзэн хаан Рандэ Жоржийг дагуулаад явлаа.

Хааны ордон. Эзэн хаан Рандэ хичээлд шамдан суралцана. Энд ердөө гуравхан хүн байх ба, нэг нь Эзэн хаан Рандэ, түүний үйлчлэгч бс Леон овгийн ахлагч.
“Дилла.” Эзэн хаан Рандэ гараа буулгаад толгойгоо өргөн инээмсэглээд. “Өнөөдөр, бид чиний охины төлөө чамайг дуудсан.” гэв.
Дилла Леон Эзэн хаанруу хараад. “Эрхэм дээдсээ, юу гэсэн үг вэ?” гэхэд.
Эзэн хаан Рандэ инээмсэглээд. “Охин тань гэрлээгүй байгаа байхаа.” гэхэд.
“Тийм ээ.” гээд Дилла толгой дохив.
Эзэн хаан охинд нь дуралчихсан юм байх даа?
Эзэн хаан Рандэ толгой дохиод. “Үнэндээ… Надад Делиа таалагддаг. Ингэвэл яаж байна. Делиад өмнөөс минь хэдэн юм хэлж тус болооч, Делиаг гэрлэхийг хүсэх эсэхийг мэдмээр байна. Гэхдээ мэдээж… Түүний өөрийнх нь шийдвэрээс шалтгаана.” гэхэд.
Дилла Леон хүндэтгэлтэйгээр. “Эрхэм дээдсээ, санаа бүү зов. Таны зарц болох би Делиагаас заавал ч үгүй асуух болно.” гэлээ.
Эзэн хаан толгой дохин инээгээд. “Дилла, чи биднийг хаан ширээг авахаасаа өмнө ханхүү байхдаа хүнтэй гэрлэж хүүхэдтэй болсон байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид тэр эмэгтэйд анхаарал хандуулдаггүй. Гэхдээ хэрэв гэрлэвэл… бид Делиаг хатан хаан болгоно гэж амлаж байна.” гэв.
Диллагийн сэтгэл догдлоно.
Хатан хаан?
Түүний охин нь энгийн татвар эм болно гэсэн бол, Леон овогт зөвшөөрөх шаардлага байхгүй. Гэхдээ Хатан хаан… бол өөр асуудал. Дилла Леон Эзэн хаан Рандэг хатуу чанд зоригтой хүн гэдгийг мэднэ. Хэрэв тэр Делиаг хатан хаан болгоно л гэсэн бол, тэр түүнийг хатан хаан болгоно.
“За, чи одоо явдаа.” Эзэн хаан Рандэ инээгээд ийн хэлбэл.
“За, эрхэм дээдсээ.” Диллагийн сэтгэл гайхалтай ихээр хөдлөнө.
Дилла Леон даруй Делиаг гэрт нь дуудууллаа. Делиа үнэндээ харихыг хүсэхгүй байв. Түүнийг харих бүрт, эцэг эх нь түүнийг хүнтэй гэрлүүлэх гэж оролддог. Хэдийгээр Делиа Линлэйг Обриэн эзэнт гүрнээс гадуур хүн байсан бол гэрлэхэд ямар ч асуудалгүй, гэсэн ч түүний эцэг эх Линлэйд маш дургүй.
Диллагийн нүдэнд, Линлэйн дүү Обриэн эзэнт гүрний 7-р гүнжийн нөхөр. Линлэй Обриэн эзэнт гүрэнтэй салшгүй холбоотой.

“Юу?” Делиа даруй үсрэн босоод, эцэг эхрүүгээ гайхширан харна.
Ээж нь яаравчлан. “Делиа, эрхэм дээдэс чиний ойролцоо насных, бас Эзэн хаан Юлан эзэнт гүрний түүхэн дэх хамгийн зоригтой хүмүүсийн нэг. Чи түүнтэй сайн харилцаатай байдаг шүү дээ. Хэрэв чи эрхэм дээдэстэй гэрлэвэл… чамд болон овогт чинь сайн.” гэхэд.
“Овогт сайн байлаа ч, надад юугаараа сайн байдаг юм?” Делиа дэлбэртлээ ууралжээ.
Тэр эцэг эхийнх нь ярилцахаар дуудсан зүйл нь арай ч ийм зүйл гэж мэдээгүй.
“Делиа, Эрхэм дээдсийн авъяас чадвар хангалтгүй хэрэг үү? Чамд тэр таалагдаггүй хэрэг үү?” Диллаг ингэж хэлтэл.
Делиа уурлан, “Ааваа, Эзэн хааны авъяас чадвар надад ямар хамаатай юм? Би түүнд дургүй биш. Гэхдээ би олон хүнд дургүй биш. Тэглээ гээд би тэдэнтэй гэрлэх ёстой гэсэн үг үү? Дургүй биш байлаа гээд хэнтэй ч хамаагүй гэрлэчихэж болох юм уу?” гэхэд.
“Делиа, Эрхэм дээдсийн чамайг гэх мэдрэмж жинхэнэ. Тэр чамайг өөртэй нь гэрлэвэл, ирээдүйд, чамайг хатан хаан болгоно гэсэн.” гэж хэлтэл.
“Тэгвэл одоогийн Хатан хаан яаж болж байна?” Делиа хөмсгөө зангидлаа.
Дилла Леон тайвнаар инээгээд. “Одоогийн хатан хаан түүний ердөө ханхүү байхад нь гэрлэсэн. Тэр үнэндээ түүнд тохирохгүй, тэр энгийн язгууртны овгийнх. Олон хүн түүнийг Хатан хаан байдагт дурамжхан байдаг. Эрхэм дээдэст түүнийг алга болгох амархан.”
“Ххмм!”
Делиа босож зогсоод аавруугаа ширтсэнээ. “Ааваа, магадгүй танд, Хатан хааны суудалд л хамгаас чухал биз, гэхдээ надад наадах чинь чухал биш.” Делиа ууртайгаар хэллээ.
Дилла Леон уурлан ширээ цохин босож ирээд. “Делиа, яаж ийм зүйл хэлж зүрхэлж байна аа?”
“Ааваа.” Делиа аавруугаа хараад. “Охиныхоо өмнө эрэлхэг хүн шиг дүр үзүүлэх гээд хэрэггүй. Өнөөдөр та надад маш доторхой харууллаа… Эрхэм дээдсийнхээ талаар мартаж үз! Үхэх байсан ч, би түүнтэй гэрлэхгүй. Би Линлэйгээс өөр хэнтэй ч гэрлэхгүй.”
Дилла Леон охинруугаа үл итгэсэн байртай харна. Түүний охин нь үнэхээр ийм зүйл хэллээ гэж үү?
“Уучлаарай ааваа.” Делиа гүнзгий амьсгаа авлаа.
“Ханиалгах…” Ууралсан Дилла Леон ханиалгаж эхэллээ. Делиагийн ээж түүнд туслахаар ухас хийсэн ч, Дилла Делиаруу ууртайгаар хараад. “Делиа, чи одоо хүүхэд биш. Болгоомжгүй томоогүй байгаа оль. Хангалттай. Яв тэгээд эргэцүүлээрэй.”
Делиа царайн улайн, ханиалгах аавруугаа харж байснаа, юу ч хэлэлгүй эргэж хараад яваад өглөө.
“Эцэг эхэд минь юу тохиолдчихсон юм бол доо?” Делиа одоо ч эцэг эх нь өөрийг нь бага байхад нь яг л эрдэнэ мэт харьцдаг байсныг нь санана. Түүний хүссэн бүрийг аав нь хийж өгдөг байсан. Тэр аавынхаа нуруун дээр морь унаж байгаа мэт суудаг байсансан.
Түүний бага насны дурсамжинд нь, эцэг эх нь төгс төгөлдөр байсан.
Гэтэл одоо…
Делиа гэр бүлдээ анхаарал тавьдаг. Түүний эцэг эх, түүний ах, эмээ, болон бусад хамаатан санад… Делиа үргэлж Линлэйтэй хамт байж овогтой нь холбоо тогтооно гэж найддаг.
“Би жаахан удаан хүлээе. Би Линлэйг Вант улсаа босготол нь жаахан хүлээе. Тэр үед, аавын зан ч өөрчлөгдөнө байх.” Делиа үргэлжлүүлэн тэвчихээр шийдлээ.
….
Нууцлаг тосгонд. Агуйн урдах өндөр өвстэй талбайд. Дэсри тэр хэд чулуун ширээнд сууцгаан дарс уунгаа, Линлэй Хижингсон хоёрын тулааныг ажина. Рэйнолдс Моника хоёр өвстэй талбайн хажууханд сууцгаажээ.
“Моника, өмнө нь ээжийнхээ талаар хэлэхдээ үнэнгээс нь хэлсэн биз дээ?” Пэнслинийг холоос ширтэхийг хараад, Рэйнолдс Моникаруу гайхширан харна.
Моника юу гэхээ мэдсэнгүй.
Өмнө нь, ээж нь үргэлж л хүмүүсрүү хүйтнээр ширтдэг байсан. Ээж нь Ойн бурханлиг шүтээнээс ирсэн. Энэ бардамнал нь түүний ясанд л буй. Гэхдээ сүүлийн хэд хоног, Пэнслин Линлэй Рэйнолдс хоёрт итгэмээргүй сайхан хандаж байлаа.
Рэйнолдс бүүр Моникаг худлаа хэлсэн юм болов уу гэх хар төрнө.
“Би ойлгохгүй байна.” Моника дуугаа хураалаа.
Энэ мөчид, Линлэй адамантин хүнд илдээ барих бол Хижингсон мөнгөлөг сэвтэй урт илдээ барина. Тэр хоёр тулалдаж эхлэхдээ л, Линлэй Газрын гүн гүнзгий үнэнээ ашигласан. Хэдийгээр бүрэн хүчээ биш ч, Хижингсонг гайхшируулахад хангалттай байв.
“Хачирхалтай.” Хижингсон сайшаагаад. “Би ийм хачирхалтай дайралт харж байсангүй.” гэв.
Линлэй Хижингсонруу ширтэнэ. Гэрлийн хуулиар хичээллэдэг хүн тодорхой түвшинд хүрэхэд өөрийгөө эмчлэх чадвар нь маш аймшигтай болдог. Хугарсан гараа хүртэл хурдан хугацаанд эдгээчихнэ.
“Линлй, энэ удаа, чи миний хамгийн хүчирхэг дайралтыг ав.” гээд Хижингсон инээмсэглэлээ.
Линлэй гайхширалд орлоо. Одоо бол, Хижингсон Оливероос хурдан байлаа. Гэхдээ тэр тоглож байсан гэж үү?
“Энэ техникийн нэрийг Хуурмаг хоосон илд гэдэг юм.” Мөнгөлөг илдээ бариад, Хижингсон гэнэтхэн цагаан гэрлэн шугам болоод, нүд ирмэхээс нь ч өмнө Линлэйн өмнө хүрээд ирлээ. Хар энерги Линлэйг тойрон, адамантин хүнд илд бэлдлээ.
Линлэй уг илдэнд тун анхааралтай хандана.
“Яагаад Хуурмаг хоосон илд гэсэн юм бол?
“Чичигнэх..” Эргэн тойрных нь орон зай чичирхийлж эхэллээ. Мөнгөлөг урт илд Линлэйн нүдний өмнө гарч ирсэн авч, хачирхалтай нь, Линлэйд урт илдийг олон давхаргат болчих шиг санагдаж, дэргэдэх орон зай нь бас олон болчихсон мэт боллоо. Түүний орон зай эмх замбараагүй боллоо.
“Чи ялагдсан.”
Линлэйг хариу үйлдэл хийхээс өмнө, Линлэйн нүдний өмнө илд ирсэн байлаа. Линлэйд хаах ч завдал гарсангүй.
“Энэ..” Линлэйн тэрхүү илдний талаар л бодолхийлнэ. Тэр нэг зүйл анзаарлаа. Тэр даруй газарт суугаад нүдээ анин бясалгаж эхэллээ. Эргэн тойрныхоо хүмүүсийг ч анхааралгүй дахин тэрхэн зуурын мэдрэмжээ олохоор оролдоно.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

4 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 10]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.