Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 8]

7 comments

Өмнөх

Дараах


Ном 10, Баруч – Хэсэг 8, Их шидтэний аймшигтай хүч
“Өө?” Үзэсгэлэнтэй эмэгтэй цочирдлоо.
Дэсри царайндаа инээмсэглэл тодруулна. Линлэйн мөрөн дээр байсан Бэбэг харах үед, тэр цочирдолд орсон. Бэбэ хараад, Дэсри ингэж шийдсэн… юу ч болж байсан Линлэйтэй сайн харилцаа тогтоох хэрэгтэй.
Дэсри дотроо, Бэбэг хүнийг эзнээ болгосон байгаад итгэж чадаагүй.
Гэхдээ Дэсри Линлэйг Бэбэгийн эзэн гэдгийг мэдээд, Линлэйтэй сайн харилцаа тогтоохоор сэтгэл шулуудсан.
“Би тэр шидэт араатанг хармаар байна.” Дэсриг нэг л этгээд байгааг хараад, тэрээр хөхрөн инээгээд түүнийг даган явлаа. Хэсэг алхсаны дараа, Дэсри эхнэрийн хамт Хайвард тэр хэдийн байгаа газарт ирлээ.
Үзэсгэлэнтэй эмэгтэй даруй Линлэйн мөррүү харлаа.
Гэхдээ… тэнд юу ч байсангүй.
“Ширээн дээр.” Дэсрин хоолой үзэсгэлэнтэй эмэгтэйн толгой дотор дуулдлаа. Одоо л тэрээр бяцхан сүүдрийн хулгана Бэбэг ширээн дээр хундагатай дарс ууж байгааг анзаарлаа. “Үс нь хар юм байна!” эмэгтэй цочирдолд орлоо.
Энэ хар үстэй амьтан сүүдрийн хулганы доод төрөлтөн биш.
Магадгүй Гэрэлт сүм болон Дайны бурхны сургууль Бэбэг сайн мэдэхгүй байж болно, гэхдээ Хууль дүрэмгүй нутаг болон Ойн бурханлиг шүтээнд өөр.
“Ааваа, ээжээ.” Моника баярласан ч, ээжрүүгээ харвал, Рэйнолдс санаа нь зовж эхэллээ. Тэр ээжийгээ хатуу хүн гэдгийг мэднэ.
Дэсри болон үзэсгэлэнтэй эмэгтэй хоёр хамт алхан ирээд ширээнд сууцгаалаа.
“Дэсригийн эхнэр?” Линлэй энэ үзэсгэлэнтэй эмэгтэйг гайхширан ширтэнэ. Моника ээжтэйгээ их адилхан ажээ. Гадны хүн бол тэднийг ихрүүд л гэж бодохоор ажээ. Гэсэн хэдий ч, энэ үзэсгэлэнтэй эмэгтэйгээс мөс мэт аура ялгарах нь Линлэйг цочирдууллаа.
“Өөр нэг мэргэжилтэн, Миллэрээс дутахааргүй.”
Линлэй Дайны бурхны үг үнэн болохыг ойлголоо. Дайны бурхан… Тэнгэрлэг оршихуй зэрэглэлтнүүдээс гадна, хэдэн мянган жил чимээгүй бэлтгэл хийсэн Фаин, Дэсри хоёр шиг таван Тэргүүний Гэгээнтнүүдыг хамгийн дээр нь байдаг гэсэн. Араас нь Ариун эзэн хаан, дараагаар нь Хэйдсон. Хэйдсоны түвшин бол нуугдаж буй мэргэжилтнүүд дунд энгийн зүйл.
Энэ бол Оливер Тэсгэм хүйтэн мөсөн уулан дээр очоод аймшигтай ялагдал хүртсэний шалтгаан. Эцсийн эцэст, тэр Хэйдсонг ялж чадаагүй. Тийм байж хэнийг ялж чадах билээ дээ?
Дэсри дулаанаар, “Линлэй, би танилцуулъя. Энэ миний эхнэр, Пэнслин.”
“Уулзахад таатай байна, хатагтай.” Линлэйг ийн хэлбэл.
Пэнслин нөхөрсөг инээмсэглэл тодруулаад. “Өршөөгөөрэй. Би энэ бүх хугацаанд бэлтгэл хийж байсан юм. Чамд нэг муу бодол төрүүлээгүй гэж найдаж байна.” гэхэд дэргэд нь байсан Моника цочирдолд орлоо. Ээж нь ааваас нь ч хахир хүн, тэр бусдыг анхаардаггүй.
Гэхдээ… тийм хүн өршөөл гуйла гэж үү? Болоогүй Эелдэг загнаж байна гэж үү?
Энэ түүний мөс мэт хүйтэн ээж нь мөн гэж үү?
Энэ Линлэйн Пэнслинтэй уулзаж буй анхны удаа. Үнэндээ, тэр түүнийг энгийнээрээ байхдаа ямар байдгыг мэдэхгүй. Тэр түүнийг ийм л эелдэг хүн хэмээн бодоод, инээснээ. “Хатагтай, та хэтэрхий эелдэг байна.” гэлээ.
“Моника, энэ чиний яриад байсан Рэйнолдс уу?” Пэнслин охинруугаа харан инээснээ, дараа нь Рэйнолдсруу харлаа. Рэйнолдсд Моника өмнө нь анхааруулж байсан, тиймээс тэр ирээдүйн хадам ээжээсээ айдас мэдэрнэ.
Моника яравчлан, “Тийм ээ, ээжээ.” гэлээ.
“Уулзсандаа таатай байна, хатагтай.” Рэйнолдс сандарна.
Пэнслиний нүдэнд хүлээн зөвшөөрч буй дүр зураг үзэгдэн. “Ммхх, муугүй шүү. Моника… сайн нүд байна. Яагаад Рэйнолдсыг арай эрт авч ирээгүй юм?” гэх үгс Рэйнолдсыг баяр хөөрөөр дүүргэлээ. Ирээдүйн хадам ээж нь түүнийг таалж байна шүү дээ.
Гэхдээ Моника дахин төөрөлдөлд орлоо.
Энэ ээж мөн гэж үү?
Линлэйд Пэнслин гүн сэтгэгдэл төрүүллээ. Энэ үед, чанга хоолой гарлаа. “Ахаа, бидэн дээр зочин ирсэн гэж дууллаа?” гэсээр дунд эргэм насны урт гялалзсан алтлаг үстэй эр алхан хүрч ирлээ. Түүний харц даруй Линлэй дээр бууснаа, үүнтэй зэрэгцэн, дэргэд нь буй Бэбэг ч гэсэн анзаараад, хөмсгөө өргөлөө.
“Хижинсон, түргэл. Чи хоцорлоо.” Дэсри ийн хэлээл инээлээ.
Тэгээд Дэсри Линлэйруу хараад. “Линлэй, Хижинсон, Хайвард шиг надтай хамт байж байгаад ирж байгаа юм. Тэр Гэрлийн хуулиар хичээллэдэг.”
“Уулзахад таатай байна, ноён Хижинсон.” Линлэй даруй мэндэллээ.
Хоол болон уух зүйлсээр гэдсээ дүүргэчихээд, тэд нэг зүйл хийхийг хүсэцгээв.
Линлэй болон бусад нь хоорондоо тулалдахыг хүсэж байлаа.
“Линлэй, Форман чамтай адилхан Газрын хуулиар хичээллэдэг. Та хоёр тулалдвал ямар вэ?” Миллэр хөхрөн инээвэл, Форманы царайнд инээмсэглэл тодорлоо. “Миллэр, надад Линлэйтэй тулалдах шаардлага байхгүй ээ. Миний Газрын хуулийн бэлтгэлийн арга Хэйдсоныхтой ижилхэн. Тэр Хэйдсоныг ялсан гэхээр, надтай тулалдах хэрэг байхгүй гэсэн үг.” гэв.
Ливингстон түүнрүү хараад. “Форман чи айгаа юу?” гэлээ.
Дэсри хөхрөн инээгээд. “Форман үнэн хэллээ. Түүний хүч Хэйдсоныхтой бараг л ижил. Линлэйтэй тулалдах хэрэг байхгүй. Ингэвэл яаж байна… Хайвард, яагаад чи оронд нь Линлэйтэй тулалдаж болохгүй гэж?” гэснээ Дэсри Линлэйруу хараад, “Линлэй, чи болгоомжтой байх хэрэгтэй шүү. Хайвард их хүчирхэг.” гэхэд.
“Гэхдээ тэр Гэгээнтэн зэрэглэлийн Их шидтэн биз дээ.” Линлэй Дэсригийн танилцуулгыг санаж байлаа.
“Тийм бол юу гэж?” Хайвард хөхрөн инээлээ.
Линлэй түүнрүү харан инээнэ. Түүний харж буйгаар, Их шидтэн шидэт араатны хамгаалалтгүйгээр Гэгээнтэн зэрэглэлийн дайчинтай тулалдахад том сул талтай байдаг. Тэгээд Линлэй “Ноён Хайвард, та шидэт араатангүй тулалдаж чадах юм уу?”
“Чадна аа, бас надад Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан байсан. Гэхдээ харамсалтай нь үхчихсэн.” гээ Хайвард санаа алдлаа.
Дэсри толгой дохиод. “2 мянган жилийн өмнө, Хайвардыг хамгаалах гэж байгаад, Шидэт араатан нь үхчихсэн юм. Тэр үед, миний өөр нэгэн дотны найз маань үхсэн юм даа. Би түүнийг аврахыг хүссэн ч, надад туслах цаг байгаагүй…” Дэсри Хайвард тэр хэд хуучны явлыг дурслаа.
Линлэй нууцхан цочирдолд орлоо.
Дэсри байсан ч, Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан Хайвардыг аврах гэж байгаад үхсэн. Хэр аймшигтай тулаан болсон юм бэ?
“Яагаад шидэт араатантай болоогүй юм? Өөр шиг чинь Их шидтэн шидэт араатангүй байна гэдэг итгэхэд бэрх л юм гэж бодож байна уу?” гээд Хайвард инээгээд Линлэйруу харахад, Линлэй гагцхүү инээж байлаа.
Линлэйн харж буйгаар… Их шидтэнтэй тулалдаж байгаа тохиолдолд, тэр өрсөлдөгчөө ямар нэгэн шид ашиглахаас нь өмнө хурдтайгаар дайран ялах хэрэгтэй. Энэ хялбар ялалт биш гэж үү? Хэрэв өрсөлдөгч нь шид ашиглачихвал, түүнд магадгүй зугтах ч боломж гарахгүй байх.
Хамгийн чухал нь хурд.
“Линлэй, Гэгээнтэн зэрэглэлд хүрснийхээ дараа, Обриэн эзэнт гүрэнд амьдарч байсан байхаа?” Дэсри гэнэтхэн хэлбэл.
Линлэй толгой дохиод. “Тийм. Яасан?” гэв. Тэр Дэсриг яагаад гэнэтхэн ийм зүйл асуусныг гайхаж байлаа.
Дэсри хөхрөн инээгээд, “Тэгж санагдсан юм. Обриэн эзэнт гүрэнд дайчид, Юлан эзэнт гүрэнд шидтэнгүүд алдартай байдаг. Хамгийн гол нь, чи Обриэн эзэнт гүрэнд олон Гэгээнтэн зэрэглэлтнүүдтэй тулалдаж байсан ч, ганц ч Их шидтэнтэй тулалдаж байгаагүй биз дээ.” гэлээ.
Линлэй цочирдолд орлоо.
Энэ үнэн. Түүний тулалдсан бүх хүмүүс дайчид байсан. Тэр ганц ч шидтэнтэй тулалдаагүй.
Лонгхаус Их шидтэн байсан ч, тэд тулалдаагүй.
“Их шидтэн Гэгээнтэн зэрэглэлийн дайчдаас цөөхөн байдаг. Гэсэн хэдий ч, Обриэн эзэнт гүрэн дэх харьцаа хэтэрхий харьцангуй.” гээд Дэсри санаа алдсанаа. “Бүхэл тивд, дөрвөн Гэгээнтэн зэрэглэлтнүүдийн нэг нь л шидтэн бусад нь дайчид байдаг. Гэхдээ Обриэн эзэнт гүрэнд гарч ирсэн хэдэн арван Гэгээнтнүүдээс ганц л шидтэн байдаг биз. Энэ харьцаа арай л хэтэрхий.”
“Юлан эзэнт гүрэн бол өөр. Тэнд хоёр Гэгээнтэн зэрэглэлтэн бүрийн нэг нь шидтэн байдаг.” Дэсригийн үгс Линлэйн зүрхийг чичирхийлүүлнэ.
Нэг нэгийн харьцаатай байдаг хэрэг үү?
Юлан эзэнт гүрэн шидтэний хязгааргүй булаг ажээ. Дэсри үргэлжлүүлэн, “Ариун нэгдэлд шидтэнүүд алдартай. Гэсэн хэдий ч, Ариун нэгдэлд суурь түвшний бэлтгэлүүдээрээ их алдартай. Харин Юлан эзэнт гүрэнд Дэд санваартан байдаг, тиймдээ ч олон Их шидтэнтэй.Товчхондоо, Дэд санваартны шавь нар Их шидтэн болох хамгийн бололцоотой байдаг.”
Линлэйн зүрх чичирхийлнэ.
Хоёр оргилууд!
Нэг нь Дайны бурхан, нөгөөх нь Дэд санваартан.
Нэг нь Гэгээнтэн зэрэглэлийн Дайчныд татан бэлтгэл хийлгэдэг бол, нөгөөх нь Их шидтэнгүүдийг цуглуулан зааварладаг.
“Их шидтэн чиний бодож байгаа шиг хялбар биш. Чамд л гэхэд, Гэгээнтэн зэрэглэлийн шидтэн дайчин хоёр тулалдахад, шидтэн нь ялах илүү их боломжтой байдаг юм.” хэмээн хэлээд Дэсри хөхрөн инээснээ. “Их шидтэнгүүд дайчдынхаас хэцүү бэлтгэлтэй байдаг. Юлан эзэнт гүрэнд ч, шидтэнгүүдийн шагнал их байдаг, тиймээс одоог хүртэл тэдний харьцаа 1-1 байгаа юм.” гэвэл.
Линлэй толгой дохилоо.
Шидтэний бэлтгэл дайчныхаас илүү хэцүү гэдэг үнэн. Линлэй үргэлж хачин юм гэж боддог байсан… шидтэний бэлтгэл тийм хэцүү атлаа, Гэгээнтэн зэрэглэлийн дайчидтай тэнцдэг бол, шударга биш шүү дээ? Гэхдээ Обриэн эзэнт гүрэнд, Линлэй Гэгээнтэн зэрэглэлийн дайчид хэр хүчирхэг болохыг харсан.
Харин Гэгээнтэн зэрэглэлийн Их шидтэний тухайд? Тэр огт мэдэхгүй.
“Алив, Линлэй. Чамд… өнөөдөр Их шидтэний хүчийг үзүүлье. Тэгж байж, чи ирээдүйд Их шидтэнтэй таарахаараа, хамгаалалтаа сулруулахгүй.” Дэсри босож зогслоо.
Линлэй ч гэсэн даруй бослоо.
Гагцхүү тулалдсаны дараа л тэр Их шидтэнг хэр хүчирхэг болохыг мэдэж чадна.
Энэ үед, Бэбэ Линлэйн мөрөн дээр гарвал, тэр хэд агуйнаас гарлаа. Рэйнолдс Моника хоёр нисэж чадахгүй болохоор, дотор үлдэцгээлээ. Хүн бүр агуйнаас нисэн гарлаа.
Линлэй тэр хэд уулын өөр хэсэгрүү ниснэ.
“Энэ бол бидний хоорондоо тулалддаг газар. Чи энд тулалдана.” Дэсри ийн хэллээ.
Дэсри, Хайвард, Хижинсон, Миллэр, Ливингстон, Форман, Пэнслин болон Линлэй. Нийтдээ, энд агаар дээр найман хүн байлаа. Линлэй боло Хайвард хоёр эсрэг эсрэг зүгрүүгээ зуун мтр хэрээтэй явлаа.
“Алив.” Хайвард хөхрөн инээлээ. Линлэй багахан ч эргэлзэлгүй гадуурхаа тайлаад Луугийн хувиралдаа орлоо. Түүний дух, өвдөг болон тохойноос гадас цухуйж араас нь луугийн сүүл ургалаа… түүнчлэн нүд нь хар алтан болжээ.
Линлэй бие гэнэтхэн жирвэс хийгээд. “Бүүм!” Тэр асар хурдтайгаар Хайвардруу давшлаа.
“Линлэйн өмнөхөөсөө хурдан болчихож.” Миллэр Линлэйн ахицыг анзаарлаа. “Гэхдээ тэр одоо ч Хайвардтай тэнцэхээргүй байна.”
Хайвард огт хөдлөлгүй инээмсэглэнэ. Тэр Линлэйг ирэхийг хүлээж байлаа. Линлэйг 10 метрын зайд ирэх үед, Хайвард хөдөллөө. Тэр нүд ирмэх зуурт гэрлэн тэсрэлт болон хувираад, Линлэйгээс холдлоо. Тэдний хоорондын зай улам бүр нэмэгдэнэ.
Нисэх хурдны хувьд, Линлэй Хайвардаас удаан байлаа.
“Гэхдээ…” Линлэйн царай хувьс хийлээ. Хэрэв түүний нисэх хурд удаан нь удаан байвал, өрсөлдөгч нь амархан гэгч нь шившлэг хийгээд ялчихгүй гэж үү? Үнэндээ, оройтсон байх ба, Хайвардын биенээс халууны аймшигтай тэсрэлтүүд гаран, олон тооны гэрэл түүнийг хүрээлсэн байлаа.
Гялалзах, шувуу агаариыг зүснэ!
Хоёр алтан далавч, өднүүдийнх нь үзүүр яг л титэм шиг ба, хүйтэн хэрнээ бардам нүдтэй байлаа… Энэ аймшигтай амьтан аварга луугаас ч том байсан юм.
Аравга галт шувууны өмнө, Линлэй яг л шавж шиг байлаа.
“Тас.” аймшигтай халуун агаарыг хагаралдуулан, Линлэйг хүчээр хамгаалалтаа нэмэгдүүлэхэд хүргэлээ.
“Хориотой шившлэг, Галт шувуун хувирал?” Линлэй үймж эхэллээ.
Галын шид дайралтын хүчээрээ алдартай, мөн нэг байт дайралт Галт шувуун хувирал шившлэг нь, Хэмжээст илд шившлэгээс л сул.
Линлэй одоохондоо үүнийг зохицуулах чадваргүй.
Галт шувуу гэнэтхэн хэмжээгээ томсгосон ч, илүү биет боллоо. Тэр арван метр урт агаад сайн харвал яг л жинхэнэ шидэт араатан шиг ажээ. Түүний бүхэл бие нь алтлаг болжээ.
Гэхдээ хэмжээ нь томорсон ч, Линлэйд үзүүлэх дарамт нь их хэвээр байлаа.
“Вишш!” Галт шувуу Линлэйруу давшбал, түүний биеийг хар манан хүрээллээ. Энэ бол Линлэйн бахархдаг Лугшилтан бүрхүүлт хамгаалалт.
“Чичирхийлэх.” Линлэй хар тулааны ки харагдахуйц шатаагдаж байлаа. “Хэрэв энэ хэвээрэй үргэлжилбэл, би хэдхэн хором л тогтвортой барьж чадах юм байна.” Линлэй даруй арагш нисвэл, Галт шувуу ч Хайвардруу буцлаа. Одоо л нэг юм Линлэй санаа алдаж чадахаар боллоо.
Энэ алтан Галт шувуу хэтэрхий аймшигтай юм.
Хөхрөн инээгээд Хайвард Линлэйруу харснаа. “Гэгээнтэн зэрэглэлт хүрсэн болохоор шидтэн дайчин хоёр хоёул нисэж чадна. Хурдтай нисэхийн тухайд, дайчид ганцаараа тэгдэггүй. Жишээлбэ, Салхи болон гэрлийн хандлагат шидтэнгүүд… маш хурдан. Би л гэхэд галын хандлагат шидтэн маш хурдан, одоогийнхээ бэлтгэлийн хүчний тусламжтайгаар. Дан ганц хурдаараа, чи намайг барьж чадахгүй, тиймээс чамайг няцлах надад амархан.”
“Гэхдээ мэдээж, ихэнх гал эсвэл усны хандлагат Их шидтэнгүүд чамаас муу. Хурдны хувьд, Их шидтэнгүүд, Гэгээнтэн зэрэглэлийн дайчдаас жаахан удаан байдаг. Гэхдээ тэглээ гээд, Их шидтэн Гэгээнтэн зэрэглэлийн дайчдас удаан байх албатай гэсэн үг биш.”
Линлэй сайн ойлголоо.
Хурдны хувьд, Гэгээнтэн зэрэглэлийн дайчид давуу талтай ч, тэр нь Их шидтэнгүүд удаан гэсэн үг биш. Тэдний зарим нь гайхалтай хурдан. Хэрэв ямар нэгэн аймшигтай хурдтай Их шидтэнтэй тулгарвал, тэр маш аюултай байх болно… Тийм хүнтэй таарвал, зугтах л ганц сонголт.
“Гэхдээ мэдээж, энэ төрлийн техник цөөхөн л Их шидтэнгүүдэд тохирдог.” Хайвард үргэлжлүүлэн. “Одоо, надруу ахиад дайр. Би чамд Их шидтэнгүүд Гэгээнтэн зэрэглэлийн дайчидтай тулалдахдаа ихэвчлэн ашигладаг шидийг үзүүлье.” гэв.
Линлэйд гэнэтхэн ийм мэдрэмж төрлөө…
Магадгүй, Их шидтэн Гэгээнтэн зэрэглэлийн дайчдаас аймар байх. “Чи бэлэн үү?” Хайвардын царайнд инээмсэглэл тодорно.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

7 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 8]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.