Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 7]

2 comments

Өмнөх

Дараах


Ном 10, Баруч – Хэсэг 7, Дэсри
Миллэр, Ливингстон болон Линлэй нарыг нисэж ирж байгааг хараад тосгоны иргэд бүгд цугларлаа. Хэдэн мянган хүмүүс хоёр Гэгээнтэн зэрэглэлтнүүдийн нэрийг тасралтгүй дуудна.
“Миллэр!” “Миллэр!” “Миллэр!”
“Ливингстон!” “Ливингстон!” “Ливингстон!”
Хөндийгээс уухайлаг шагших цуурайтна. Эндэх үнэхээр эрч хүчтэй газар юм. Миллэр, Ливингстон болон Линлэй нар төвд нь нисэн ирлээ. Миллэр гараа даллахад, хүн бүр чимээгүй боллоо.
Бүгд төвд нь зогсох гурван хүнийг ажиглах бөгөөд, Линлэйн мөрөн дээр байх өхөөрдөм бяцхан сүүдрийн хулганыг ч анзаарчээ.
Миллэр инээмсэглээд. “Энэ жилийнх өмнөхтэйгөө адилаар явагдана. Бид тэмцээнийг эхлүүлж байна. Гэсэн хэдий ч, энэ жил өөр нэг зүйл байна. Эхлээд, энэ жил нийтдээ 1022 хүн оролцож байгаа ба энэ нь өмнөхөөсөө ч их юм. Хоёрт… Энэ жил, Мастер Лнлэй, Юлан тивийн гоц суутан, ирсэн байгаа!”
Мастер Линлэй?
Энэ нэрийг сонсоод, чимээгүй байсан хэдэн мянган хүмүүс Линлэйн зүгт харснаа… шагшин орилолдлоо. Бүгд домогт гоц суут Гэгээнтэн зэрэглэлтэн ирсэнд сэтгэл нь хөөрцгөөжээ.
“Өршөөгөөрэй.” Рэйнолдс урагш зүтгэнэ.
Гэхдээ хэтэрхий олон хүмүүс байлаа. Рэйнолдс нэг их сонирхоогүй болохоор, цугларсан хүмүүсийн дунд байсан ч, гэнэтхэн урагш зүтгэж эхэллээ.
“Яагаад урагшаа зүтгээд байгаа юм бэ?” дурамжхан дуу сонсдоно.
Рэйнолдс эргэж харвал дургүйлхсэн байдалтай байх Видэл байлаа. Одоо бол, нүжигнэсэн чимээгээр дүүрэн байвч, Видэл Рэйнолдсруу хүйтнээр ширтээд. “Яасан, Мастер Линлэйтэй уулзахыг хүсээ юу? Хаха… тоглоомтой юм!” хэмээн шивнэлээ.
Гэхдээ Рэйнолдс Видэлийг тоолгүй, үргэлжлүүлэн урагшиллээ.
“Бүгдээрэй, чимээгүй.” Миллэр гараа даллавал, хүмүүс дахин чимээгүй боллоо. Гэхдээ Миллэрийг ярьж байтал, хүмүүс дундаас дуу гарлаа. “Гуравдугаар ахаа!”
Линлэй Ливингстонтой ярилцан инээлдэж байснаа гэнэтхэн царай нь хувьс хийгээд явчихлаа. Линлэйг гэнэтхэн өөрчлөгдөхийг хараад, Ливингстон ч гэсэн гайхширлаа. Тэр, “Линлэй?” хэмээн шивнэлээ. Гэсэн ч Линлэй түүний хэлэхийг сонсолгүй, өнөөх дуу гарсан зүгрүү алгуурхнаар харлаа.
Хүмүүс дунд дотно дүр төрх байлаа…
“Гуравдугаар ахаа…” Рэйнолдсын сэтгэл хөдөлсөнөөс болоод хамаг бие нь салганана.
“Дөрөвдүгээр дүү!” Линлэй чи гэсэн асар их баяр баясал мэдэрнэ. Миллэр Ливингстон хоёрын ч юу хэлэхийг анзааралгүй, Линлэй Рэйнолдсын зүгт гүйлээ. Ах дүү хоёр даруй тэврэлдэн авав.
Тэд маш чанга тэврэлдэж байлаа!
Рэйнолдсын үхлийн цаадахыг мэдээд, Линлэй уур хилэндээ автан Ханхүү Жүлинийг алсан. Тэндээсээ Рэйнолдсыг Хью алсан гэдгийг мэдээд, түүнийг отгийнхонтой нь алах гэж байсан.
Тэгтэл, Хью Рэйнолдсыг үхээгүй гэсэн. Энэ л түүнийг Линлэйд алуулахаас нь сэргийлэх зүйл байсан юм.
Линлэй цэрэг биш. Түүнд цэргийн хэрэг болон язгууртны хэргэм зэрэг хамаагүй. Эрхэм дээдэс, “Хэрэв тушаал биелүүлэн үхэж байвал, чамд үхэхээс өөр сонголт байхгүй.” гэдэг. Ханхүү Жүлин үхлээс айсандаа Рэйнолдсыг утга учиргүй үхэлрүү түлхсэн. Тэр өөрийнхөө язгууртны давуу талыг ашиглаж тийм зүйл хийсэн.
Гэхдээ Линлэйн хувьд?
Түүнд тэр хамаагүй!
Эзэн хаан байсан ч түүнд дүү шиг нь чухал биш. Эзэн хаан байлаа гээд юу гэж? Тэр ердөө л хааны гэр бүлд төрж, суудал залгамжилж авсан төдий. Яаж ах дүү нараас нь илүү язгууртан байх билээ дээ? Энэ бол энгийн хүмүүсийн итгэдэг мунхаглалаас өөрцгүй зүйл. Линлэйд тэд хамаагүй.
“Рэйнолдс Мастер Линлэй… гэхдээ…” Хүн бүр цочирджээ.
Ялангуяа, Видэл. Царайлаг хүү Линлэйтэй чанга гэгч нь тэврэлдэж байна гэж үү? Тэд ямар холбоотой юм бол?
Линлэй Рэйнолдс хоёр одоо л нэгнийгээ тавьлаа.
Линлэй баяр хөөрөөр дүүрэн царай гаргах нь ховор. Линлэй Миллэр Ливингстон хоёрруу хараад. “Миллэр уучлаарай. Тэмцээний чинь тайлбарыг тасалдуулчихлаа.” гэхэд.
“Зүгээр дээ.” Миллэр шалавлан хэлснээ, дараа нь Линлэйруу хараад. “Линлэй дүү, чи Рэйнолдстой…?”
Линлэй Рэйнолдсын мөрөн дээр алгадаад. “Рэйнолдс бол миний найз, маш дотны минь, бид яг л ах дүү шиг байдаг юм.” гэхэд Рэйнолдс ч гэсэн Линлэйн мөрөн дээр алгадлаа. “Гуравдугаар ах, ийм юм битгий хэл л дээ.” гэвэл.
“Хаха…” Линлэй жаргалтай нь аргагүй хөхрөн инээлээ.
Тосгоны тэмцээн мэдээж энгийн дүрмээр явагддаг ч, Линлэй Рэйнолдс хоёрын уулзалт олон хүмүүсийг гайхшруулсан юм. Өмнө нь, тэд Рэйнолдсыг дээрэлхэж цохиж зоддог байсан. Хэрэв Рэйнолдс Линлэйд хэлбэл, Линлэй Миллэрт хэлнэ…
Харин Миллэр домогт хэрцгий зангаа гарган тэднийг шийтгэнэ.
“Энэ Рэйнолдс… яаж Мастер Линлэйг мэддэг юм бол оо?” Видэл болон бусад нь харамслаар дүүрнэ.
Тэмцээнийг албан ёсоор эхлүүлчихээд Миллэр тэр хэд Рэйнолдсын хамт хязгаарлалтат бүс дэх Моникагийн гэррүү явлаа.
“Авга Миллэр, би болохгүй шүү дээ.” Рэйнолдс цаах нь байх үхсэн моддыг хараад даруй хэллээ.
Энэ газар бол хязгаарлалтат бүс.
Миллэр хөхрөн инээгээд. “Хэрэггүй дээ. Чи Линлэйн дүүгээс хойш, бидэнтэй хамт явж болно. Сүртэй зүйл биш.” Миллэр гэнэтхэн хөмсгөө зангидсанаа, инээгээд. “Рэйнолдс, чи намайг авга ахаа гэсэн үү… гэхдээ би Линлэйг дүү гэдэг. Энэ… үнэхээр… хөгжилтэй байна. хаха.” гэв.
Линлэй Рэйнолдс хоёр гайхширцгаав. Тэд одоо л учрын мэдэцгээлээ. Ливингстон хөхрөн инээгээд. “Миллэр, хангалттай ярьлаа. Бид нэг нэгнийхээ нэрэнд юм залгаж болно. Чи бид хоёр 1000 настай, бид 4-5 мянган настай Гэгээнтэнг ч мэднэ. Бид нэг нэгнийхээ нэрэнд юм залгаж хэлдэг л биз дээ?” гэхэд.
“Би зүгээр л хэлсэн юм даа.” гээд Миллэр дурамжхан хэллээ.
Рэйнолдс инээж эхэллээ. Ихэвчлэн Миллэр хүйтэн царай гаргадаг. Тосгон дахь цөөн хүн л Миллэрийг инээж байхыг харсан. Рэйнолдс ойлголоо… хүмүүс өөрсдийнхөө түвшний мэргэжилтнүүдийн өмнө л чөлөөтэй байдаг юм байна.
“Миллэр, түргэлцгээе. Би чиний хэлсэн мэргэжилтнийг үнэхээр их сонирхож байна.” Линлэй ийн хэллээ.
Линлэй энэ уулын тосгоны мэргэжилтнүүдийг машид сонирхож байлаа. Тэр… энэ тосгонд буй мэргэжилтнүүд магадгүй Дайны бурхны хэлсэн чимээгүйхэн бэлтгэл хийдэг мэргэжилтнүүд нь мөн гэдгийг мэдэж байлаа. Тэдгээр мэргэжилтнүүдийг өнөө цагт мэдэх хүн байхгүй. Магадгүй, эрт цагт, тэд маш алдартай байсан болов уу. Тэдгээр мэргэжилтнүүд, хүчний хувьд, одоогийн алдартай мэргэжилтнүүдээс хавь илүү.
Тэд үхсэн моддыг өнгөрөөд, өндөр өвстэй талбайд ирцгээлээ, талбай цэцэгсээр дүүрэн ба чулуун сандал ширээ ч байв.
Талбайн голд нуур ч гэсэн байлаа.
Өвсөрхөг талбайг өнгөрөөд, тэд уулын хажуу хэсэг ирлээ. Эндхэдэн чулуун байшингууд байлаа. Уулын хажуу хэсэг хэд хэдэн түннелтэй болон нүхлэгджээ.
“Рэйнолдс ахаа!” жаргалтай хоолой дуулдвал, ойролцоох түннелээс хүн дүрст зүйл гарч ирлээ. Хаш үстэй үзэсгэлэнтэй охин, Линлэй түүнийг хараад Рэйнолдсруу харвал түүний царайнд баяр баясал тодорч байлаа.
Линлэй зөөлхөн инээгээд. “Дөрөвдүгээр дүү, яагаад явахыг хүсээгүйг чинь гайхах зүйл алга.”
Рэйнолдс эвгүйхэн инээмсэглэлээ.
Линлэй Рэйнолдсын царайг харвал түүний мэдэрч буйг мэдэрнэ. Шалиг Рэйнолдс ичингүйрч байна гэж үү? Энэ удаа Рэйнолдс жинхнээсээ дуралжээ дээ?
“Рэйнолдс ахаа, та яагаад энд байж байдаг билээ?” Моника Рэйнолдсын гарнаас атгалаа. Тэр баяртай байлаа. Рэйнолдс Моникаг дагуулан хажуу тийш болоод, аяархан тайлбарлаж өгвөл, тэр даруй гайхширан Линлэйруу ширтлээ. “Тэр Линлэй гэж үү?”
“Хаха, би Линлэйг ирсэн гэж дууллаа?” Чанга инээх сонсдлоо.
Өвсөрхөг талбайн нөгөө талаас гурван хүн дүрст зүйл гараад ирлээ. Саяны юм хэлсэн хүн цасан цагаан үстэй хөгшин байх ч яг л хүүхэд шиг төрхтэй ажээ.
Нөгөө хоёр нь? Нөхөрсөг байрын дунд эргэм насны эр ба голд нь явах ганган дунд эргэм насны хүн нь урт хар үстэй саран цагаан урт дээлтэй байлаа.
“Ааваа.” Моника даруй өнөөх ганган дунд эргэм насны хүнрүү гүйн очоод, Рэйнолдсруу заан. “Ааваа, энэ хүн бол Рэйнолдс, би хэлж байсандаа.” гэлээ.
Моника даруй Рэйнолдсыг танилцууллаа, тэр маш сандарч байсан юм.
Энэ бол түүний хадам аавыгаа харж буй анхны удаа. Хамгийн чухал нь… түүний ирээдүйн хадам аав маш гайхалтай хүн.
“Муугүй шүү.” ганган эр Рэйнолдсруу нөхөрсөгөөр инээлээ.
Миллэр даруйхан, “Ноёнтоон, энэ Рэйнолдс Линлэйтэй нэг сургуульд явж байсан юм байна лээ. Тэд дотны найзууд. Энд ингэж уулзсан нь хувь тавилан биз.”
Миллэр ийн хэлэнгээ өнөөх дунд эргэм насны хүнрүү дөхтөл, тэр амаа нээн ямар нэг зүйл хэллээ.
Ганган дунд эргэм насны эрийн царай хэсэг хүйтэн болсноо, эргээд хэвийн боллоо. Гэсэн хэдий ч, хэн ч анхаарал хандуулаагүй байхад, Линлэйн мөрөн дээр байсан Бэбэрүү шагайсннаа, инээмсэглэл тодруулан нөхөрсөг байдал нь 30%-аар нэмэгдлээ.
“Линлэй, тавтай морил. Чамтай уулзсандаа баяртай байна. Хаха… би чамд танилцуулъя.” тэрээр машид нөхөрсөгөөр хэллээ. Тэгээд цасан цагаан үстэй хөгшинрүү хараад, “Энэ миний сайн найз, Хайвард. Тэр галын хандлагат шидтэн.”
Хайвард Линлэйруу харан инээгээд. “27 насандаа 9-р зэрэглэлийн шидтэн. Үнэхээр биширмээр юм.”
“Энэ эелдэг эр бол Форман. Тэр Гэгээнтэн зэрэглэлийн дайчин бас чам шиг газрын хуулиар хичээллэдэг.” Ганган эр инээгээд. “Би одоогоор өөр найзтайгаар бэлтгэл хийж байгаа. Тэр хоцорч ирнэ. Өө, тийм. Би өөрийгөө танилцуулаагүй байгаа юм байна.”
Ганган эр Линлэйруу инээмсэглээд. “Миний нэр Дэсри. Би Гэрлийн хуулиар хичээллэдэг.”
Линлэй цочирдолд орлоо.
Тэр байна!!
Дайны бурхны хэлсэн, Юлан тивийн таван Тэргүүний Гэгээнтнүүд Тэнгэрлэг оршихуй зэрэглэлд ороход ганцхан алхам л дутуу байгаа. Тэдний нэг нь Дайны бурхны сургуулийн Фаин, нөгөө нэг нь Хууль дүрэмгүй нутгийн Дэсри гэх мэргэжилтэн.
Линлэй эдгээр мэргэжилтнүүд өөрийг нь ганц хөдлөөд л Фаин шиг ялж чадна гэдгийг мэдэж байлаа.
Фаин Дэсри хоёр хоёул яг Тэнгэрлэг оршихуй зэрэглэлд хүрэхэд ганц л алхам дутуу байгаа. Жишээлбэл, Цезарь, тэр өмнө нь Фаинтай энэ тэнцүү байсан, хэдэн мянган жил зарцуулсны эцэст, тэр сүүлийн даваагаа даван Хагас бурхан болсон.
“Дэсри ноёнд хүндэтгэл үзүүлж байна.” Линлэй ийн хэллээ.
Дэсри тайвнаар инээгээд. “Алив, дотор орцгоо. Эхнэр маань удахгүй ирэх ёстой.”
Хүн бүр ойролцоох түннелийг чиглэлээ.
“Хөөх.” Линлэй уулын доторх архитектурыг гайхширан харна. Хонгил доторх аварга талбайд, хашаан дотор төрөл бүрийн өрөөн хоосон зай байлаа. Хамгийн чухал нь, төрөл бүрийн эрднээр дүүргэсэн болохоор олон өнгө язгаруулж, яг л зүүдэнд буй мэт гялтганана.
Уулын дотор, уулын хүрхрээний ус л дусах дуулдана. Энд маш амар амгалан байлаа.
Өнөөдөр темпратур их бага байсан ч, уулан дотор их дулаахан байлаа. Хоосон талбайд,бүхэл төрлийн жимс жимсгэнэ болон амттангаар бүрхэгдсэн ширээнүүд байлаа.
“Линлэй, эхлээд суу. Би эхнэрээ дуудаадхъя. Хайвард, та хэд Линлэйтэй байж бай.” гээд Дэсри инээмсэглээд дарй гүнрүү нь орлоо. Олон удаа сүлжин явсаар Дэсри цоожтой чулуун өрөөнд ирлээ.
Чулуу хоорондоо хавсралцах чимээ дуулдан чулуун хаалга онгойлоо. Хаш үстэй үзэсгэлэнтэй бүсгүй язгууртны дээлтэй гарч ирэв. Тэр яг Моника шиг харагдаж байлаа. Гагцхүү ойроос харвал л тэр Моникагаас арай илүү боловсорч нас биед хүрсэн байгаа нь харагдана. “Эхнээр.” Дэсри энэ хатагтайруу хараад инээлээ. “Алив. Өнөөдөр, Линлэйгээр ч зогсохгүй Рэйнолдс ч гэсэн ирсэн.” гэхэд.
Өнөөх үзэсгэлэнтэй эмэгтэй хөмсгөө зангидаад. “Яагаад Рэйнолдс энд ирдэг билээ?” Тэр хаанаас ч юм гэнэтхэн гарч ирээд охиныг нь эргүүлээд байгаа тэр царайлаг хүүд үнэндээ дургүй.
“Рэйнолдс Линлэй хоёр багын найзууд.” Дэсри тайлбарлалаа.
“Тэд тийм байлаа гээд юу гэж? Линлэй гоц суутнаас хэтрэхгүйхүн.” үзэсгэлэнтэй эмэгтэй Линлэй ч авч хэлэлцсэнгүй. “Хэрэв түүний бэлтгэлийн хурдыг дүгнэлгүй, одоогийн хүчийг нь л харгалзан үзвэл, тэр миний бэтгэлд саад болохуйц үнэ цэнэтэй байх уу?” гэхэд.
Дэсри толгойгоо сэгсрэн инээгээд. “Эхнээр, бид охиноо Рэйнолдстой байлгахаас сэргийлж чадна гэж бодохгүй байна, бас чи Линлэйд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй.” гэвэл.
“Яагаад?” өнөөх эмэгтэй хөмсгөө зангидахад.
Дэсри итгэлтэйгээр, “Линлэйн мөрөн дээр байгаа шидэт араатанг харвал, чи яагаад гэдгийг нь мэднэ. Би… чамайг түүнийг хармагцаа, хандлагаа өөрчлөнө гэж бодож байна.”


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

2 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 7]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s