Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 6]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 10, Баруч – Хэсэг 6, Гуравдугаар дүү?
Уулын тосгоны өвсөрхөг талбай.

Моникатай хамт явсан Рэйнолдс одоо түүнтэй хөтлөлцөөд алхана.
“Рэйнолдс ахаа, тэд нар арай хэтрүүлж байна. Энэ анхны удаа биш. Би авга Миллэрт хэлье бас авга Миллэр тэдэнд хичээл зааг.” Моникагийн царай ууралснаас нь болоод жаахан улайжээ. Моникаг хараад Рэйнолдс инээмсэглэнэ. “Моника, зүгээр дээ. Авга Миллэрт битгий хэл.” гэхэд.
“Гэхдээ Рэйнолдс ахаа, тэд…” Моника юм хэлэх гэтэл.
Рэйнолдс толгойгоо сэгсрээд. “Тэд ердөө л намайг уурлуулах гэдэг юм. Тэд надад атаархаж байхгүй юу?” гэвэл.
Моникагийн царай улайгаад явчихлаа.
Моникаг ичингүйрсэн байгааг хараад, Рэйнолдс ч гэсэн аз жаргал мэдэрнэ. “Моника, чиний төлөө, би энэ уулын тосгонд үлдэх сонголтыг хийсэн. Би юу болж болохыг мэдэж байсан. Моника… санаа битгий зов доо. Би одоо ч сул дорой байгаа. Би хүчирхэг болох цагт, тэд дахиж намайг оролдож зүрхлэхгүй.” гэхэд.
“Гэхдээ их цаг орно шүү дээ.” гэвэл.
Рэйнолдс итгэлтэйгээр, “Надад итгэ. Би зүгээр ээ.” гэлээ.
Хариуд нь Моника ч толгой дохилоо.
Рэйнолдс эмэгтэй хүн татах чадвартай юм. Тэд нэгнээ мэддэг болоод ердөө хэдхэн сар л болсон, тэгтэл Моника энэхүү туршлагатай, хөгжилтэй, сэтгэл татам эрд унаж тусжээ.
Тэд гар гарнаасаа хөтлөлцөөд, өвсөн дээгүүл алхална.
“Хэрэв бид үүрд ингээд алхаж болдог бол ямар гайхалтай вэ?” Моника Рэйнолдсд хандан хэлбэл. Рэйнолдс эелдэгээр, “Моника, гэрлэцгээе.” гэлээ.
“Аа!”
Моника яг л аянганд цохиулсан мэт боллоо. Цочирдон, нүүр нь улайна. Рэйнолдс инээгээд толгойгоо доошлуулан түүнрүү хараад. “Яасан, Моника? Чи хүсэхгүй байгаа хэрэг үү?” Моника хэсэг азнаж байснаа, барайгаад, “Ээж маань зөвшөөрөхгүй.” гэлээ.
“Яагаад ээж чинь зөвшөөрөхгүй гэж?” Рэйнолдс асуухад.
Моника толгойгоо сэгсрээд. “Ээж маань хатуу шаардлагатай хүн. Тэр гагцхүү Гэгээнтэн зэрэглэлийн хүнтэй л намайг гэрлүүлнэ гэсэн. Аав маань аргадсан ч, ээж… ядаж л 9-р зэрэглэлийнх байх ёстой гэсээр л байсан. Ээж маань сул дорой хүнийг үздэггүй.”
Рэйнолдс цочирдолд орлоо.
“Ээж чинь…” Рэйнолдс юу хэлэхээ мэдсэнгүй.
Моника сулхан хоолойгоор ийн шивнэлээ. “Рэйнолдс ахаа, миний ээж хүйтэн хүн. Тэр ганц миний өмнө л инээмсэглэдэг. Ихэвчлэн… авга Миллэр хүртэл түүнээс эмээдэг.” гэвэл.
Рэйнолдс бүүр мэл гайхлаа. Рэйнолдс Миллэрийг хэр хүчирхэг гэдгийг мэднэ. Тэр аймшигтай хурдан 9-р зэрэглэлийн дайчин арай гэж олж авахаар эсвэл чадахааргүй тийм хурдан. Товчхондоо… авга Миллэр дор хаяж 9-р зэрэглэл эсвэл Гэгээнтэн зэрэглэлийнх.
Тэр хоёр удаан хугацааны туршид ярилцлаа.
“Орой болчихож.” Моника тэнгэр өөд харлаа. “Би гэртээ харьж хоолоо идэх хэрэгтэй. Хэрэв оройтвол, ээж дахиад л намайг зэмлэнэ.” гэхэд Рэйнолдс толгойгоо дохиод, Моникаг явууллаа.
Моникагийн гэр нууцлаг тосгоны хязгаарлагдмал хэсэгт байдаг. Миллэр зэрэг цөөн хэдэн хүмүүсийг л тийшээ орохыг зөвшөөрдөг. Товчхондоо, Рэйнолдс тийшээ орж болохгүй болохоор, Моникагийн эцэг эхтэй уулзаж чадахгүй.
Моникаг явснаас хэсэг хугацааны дараа.
“Рэйнолдс, чамд хөгжилтэй байгаа бололтой.” таван эр хүрч ирлээ. Тэднийг яг л арслан шиг урт алтлаг үстэй царайлаг эр тэргүүлж байлаа. Тэднийг хараад, Рэйнолдс өнөөдөр сайхан өдөр болж өнгөрөхгүй гэдгийг ойлголоо.
Энэ эрийн нэрийг Видэл гэдэг. Тэр бол залуу үеийнхнийхээ удирдагч нь. Тэр дөнгөж л 40 настай хэрнээ 8-р зэрэглэлийн дайчин. Хүчирхэг шидтэн болон дайчдын амьдрах хугацаа уртасдаг, тэр ядаж л 3-4 зуун амьдарч чадна. 40 нас залууд тооцогдоно.
“Рэйнолдс, би чамд анхааруулсан.” Видэл Рэйнолдсруу хүйтнээр ширтээд. “Эр хүн хязгаараа мэдэх учиртай. Яаж чам шиг хүн Моникад тохирох юм? Моникагийн эцэг эх хоёул Гэгээнтэн зэрэглэлийнх. Тэгтэл чи?”
Рэйнолдс цочирдолд орлоо. Тэр Моникагийн аавыг Гэгээнтэн зэрэглэлийнх гэдгийг мэдэх ч, ээжийг нь Гэгээнтэн зэрэглэл гэдгийг анх удаагаа л дуулж байгаа нь энэ.
“Видэл ахын аав Гэгээнтэн зэрэглэл. Тэр л Моникатай тохирно. Чи муу гадны хүн.” өөр нэг эр Рэйнолдсыг хараана. Эд нар ердөө л гадны хүн өөрсдийнх нь гүнжийг авч явахыг харж тэсэхгүй байгаа нь энэ ажээ.
“Түүнд хичээл заая.” Видэл хүйтнээр хэллээ.
Тэд хамтдаа урагшлах бол, Рэйнолдс үргэлжлүүлэн ухарна… тэгээд даруй эргэн тосгонруу гүйлээ. Гэхдээ тэр бол шидтэн, яаж дайчдаас хурдан байх билээ дээ? Хэдхэн хормын дотор, тэр баригдлаа.
Тэр даруйдаа, тэд түүнийг зодож эхэллээ. Гэсэн ч түүний царай ямар ч гэмтэл аваагүй байлаа. Тэд маш ухаалаг бөгөөд, зөвхөн түүний биерүү л дайрч байлаа. Гэхдээ тосгоны дүрэм маш хатуу, тэд нэгнээ алж болохгүй. Тулалдаж болно, гэхдээ нэгнээ албал, тэд хариугаа хүртэнэ.
Иймээс л Рэйнолдс тэвчиж байгаа.
Тэр эд нарыг өөрийг нь алж зүрхлэхгүй гэдгийг мэднэ.
….
“Шшрр.” Рэйнолдс хаалгаа нээлээ. Энэ удаа, түүний хөрш инээгээд, “Рэйнолдс, чи ирээ юу? Ххмм? Юу болоов? Чи нэг л алхаж ядаад байгаа юм шиг харагдаад байх юм. Тэд чамайг дахиад л зодоо юу?” гэвэл.
Рэйнолдс инээмсэглээд. “Фийлд ахаа, би зүгээр дээ.” гэлээ.
Тосгонд, Рэйнолдсд сайхан ханддаг хүмүүс одоо ч бий. Тэдний ихэнх нь хөгшчүүл. Учир нь Рэйнолдс сайхан зантай болохоор, олон хүнд тэр таалагддаг. Фийлд бол Рэйнолдсд анхаарал тавьдаг хүмүүсийн нэг.
“Рэйнолдс, цаашид, их битгий гар. Магадгүй миний зэвсгийн дэлгүүр чамд тус болох байх. Чи надтай хамт бай, би чамайг хэн дээрэлхээд байгааг хармаар байна.” гэвэл.
“Баярлалаа.” гээд Рэйнолдс хүчээр инээмсэглээд өрөөндөө орлоо.
Нам гүм өрөөндөө, завилан суугаад тэрээр дотроо ийн бодно. “Муу сайн новшнууд! Гэхдээ энэ тосгонд, би бол гадны хүн. Надад тэвчихээс өөр арга байхгүй. Нэг л өдөр… миний хүч өсөж, дахиж тэднээс айхааргүй болох болно.”
Энэ тосгон дахь түүний амьдрал их хүнд байлаа.
Гэхдээ Рэйнолдс эндээс явах талаар огт боддоггүй. Тэр доромжлол хүртэх бүртээ, Моникагийн талаар боддог. Энэ бол түүний энэ бүхнийг тэвчиж буй ганц шалтгаан.
“Дарга… Хоёрдугаар ах… Гуравдугаар ах… хэзээ та нартайгаа дахин уулзахыг хэн мэдэх билээ?”
Рэйнолдс хайрт найз нараа өөрийн эрхгү бодолхийлнэ. Тэгээд, тэрээр нүдээ аниад, бясалгаж эхэллээ. Өмнө нь, тэр хэцүү болохоор нь бэлтгэл хийдэггүй байсан, гэхдээ тэр одоо тосгоноос гарахын тулд тэмцээнд оролцоод шилдэг аравт үлдэх ёстой гэдгийг мэдсэн.

Тэнгэр цэлмэг байлаа. Линлэй тэнгэр дээгүүр дүүлэн нисэх бол, Бэбэ ч гэсэн дэргэдүүр нь ниснэ. Доор нь хэмжээ хязгааргүй газар болоод хотууд яг л атганы хэмжээтэй болон харагдана. Тэд үдэд Хар шороо хотоос гарсан. Салхин сүүдэр шившлэгээ ашиглаад, үдээс хойш гэхэд, Линлэй Хууль дүрэмгүй нутгийн өмнөд хэсэгт ирлээ.
Линлэй Өмнөд уул хотын өмнөд хэсэгт байрлах зуун км аварга уулыг амархан оллоо.
“Энэ бяцхан уулын тосгон их нууцлаг юм.” Дээгүүр нь нисэж байхдаа, Линлэй доорх тосгоноо ажина. Линлэй Бэбэд хандан, “Бэбэ, чи сүнслэг энергиэрээ тэднийг шалгаад хэрэггүй. Бууцгаая.” гэв.
Бэбэ, “Эзэнтээн, ойлголоо. Өөр Гэгээнтэн зэрэглэлтэн сүнслэг энергиэрээ хайлт хийх нь бүдүүлэг хэрэг болно биз дээ?” гэхэд.
Линлэй багахан толгойгоо дохилоо.
Хүчирхэг Гэгээнтэн сүнслэг энергиэ ашиглан сул дорой Гэгээнтнээ шалгасан бол сүртэй зүйл биш, гэхдээ Линлэй өмнө нь Миллэртэй уулзаж байсан. Миллэрийн хэлсэнчлэн… энэ нууцлаг тосгонд олон Гэгээнтэн зэрэглэлтэн байгаа бөгөөд, ялангуяа тэдний тэнд “Ноёнтон” гэх хүн нь байсан юм.
Миллэр шиг хүн Ноёнтон гэж байгаа болохоор тэр хүн нь Линлэйгээс хүчирхэг гэсэн үг.
Иймэрхүү газарт, тэр жаахан даруухан байснан дээр.
Линлэйг буухаас өмнө, гэнэтхэн, хүн дүрст зүйл хүрээд ирлээ. Энэ Миллэр байв. Миллэрийн царайнд инээмсэглэл тодорно. “Хаха, Линлэй ах. Чи ирээ юу. Гайхалтай. Дөнгөж эргэж ирээд байтал, чи ирэх гэж ямар гайхалтай хэрэг вэ?” гэвэл.
“Миллэр, чи үнэхээр хүчирхэг юм. Дөнгөж л ирээд байхад, намайг анзаарчихдаг.” Линлэй цочирдонгуй хэллээ.
Тэр Бэбэ эсвэл өөрийнх нь Сүнслэг энергийг анзаарсан ч, ийм хурдан олно гэдэг. Энэ аймшигтай зүйл байсан юм. Миллэр хөхрөн инээгээд. “Линлэй, би тийм сүрхий биш шүү дээ. Чамайг ирсэнийг ноёнтон мэдээд, надад оюун санаагаар мэдээллэсэн юм.” гэхэд.
“Оюун санаагаар ярьсаан?” Линлэй Миллэррүү цочирдонгуй харлаа.
Тэд эзэн шидэт араатан хоёрын харилцаагүй. Тийм атал яаж оюун санаагаараа харилцаг билээ? Гэгээнтэн зэрэглэлтнүүд сүнслэг энергиэ ашиглан хүмүүсийн байршлыг тогтоож чаддаг болдог. Гэхдээ сүнслэг энергиэ ашиглан бусадтай харилцаж чадахгүй.
“Чи бид хоёр чадахгүй ч, Ноёнтон чадахгүй гэсэн үг биш шүү дээ.” гээд Миллэр хөхрөн инээлээ.
Линлэй уг нууцлаг мэргэжилтний талаар улам илүүг мэдмээр санагдана.
Гэнэтхэн, өөр нэгэн хүн дүрст зүйл хурдтайгаар хүрч ирлээ. Түүний гал улаан үс болон чөтгөрийнх шиг аура нь түүнийг цочирдууллаа. Энэ хүн маш хүчирхэг байх ёстой.
“Миллэр, энэ гоц суут Линлэй гэгч чинь үү?” Улаан үстэй эр Линлэйруу ширтвэл, түүний харц яг л ховор эрдэнэ харж буй мэт байлаа.
Миллэр даруйхан танилцууллаа. “Линлэй, энэ хүн бол миний сайн найз, Ливингстон. Тэр Галын хуулиар хичээллэдэг, бас надтай дүйхүйц шүү.” гэхэд өнөөх эр нь, “Юу гэнээ, чамтай тэнцэнэ ээ? Миллэр… чамтай тулалдах үед, чи үргэлж бултаж зугтдаг биз дээ. Тийм л сүрхий юм бол, хүлээгээд ав!”
Линлэй хөхрөн инээнэ.
“Чи нээрээ Ливингстон.” Миллэр ч гэсэн хөхрөн инээлээ.
Ливингстон түүнрүү харж байснаа, Линлэйруу хараад хөхрөн инээгээд. “Линлэй, хэдийгээр би ховорхон тосгоноос гардаг ч, би чиний талаар сонсож байсан. Чи дөнгөж л 27 настай… өө, чи чинь одоо 28 хүрчихсэн билүү?” гэхэд.
Линлэй толгой дохилоо.
“Би үхнэ гэхээс ичдэг. Би одоо мянган настай.” Ливингстон хөхрөн инээгээд хэллээ.
“Хэрэгцээгүй. Үнэхээр хэрэгцээгүй.” Бэбэ ийн хэллээ.
Ливингстон Миллэр хоёр Линлэйн мөрөн дээр байгаа бяцхан Бэбэрүү ширтэцгээв. Тэгэх үедээ, Миллэрийн царай хувьс хийн цочирдонгуй, “Линлэй, энэ Хэйдсонг ялсан Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан уу?” гэлээ.
“Тийм, би бол Бэбэ!” Бэбэ бяцхан толгойгоо бахархалтайгаар өргөлөө.
Миллэр толгой дохин инээснээ. “Линлэй, чи зөв цагтаа ирлээ. Өнөөдөр, бид тосгондоо тэмцээн явуулах гэж байгаа. Ливингстон бид хоёр зохион байгуулах ажлыг даасан юм. Удахгүй эхлэнэ. Линлэй бидэтнэй хамт явж үз.” гэв.
“Тосгоны тэмцээн?” Линлэйн сонирхол хөдлөнө.
Линлэй тэр хэд доош буухад, Миллэр түүнд тосгоны тэмцээний талаар дэлгэрэнгүй зүйлсийг хэлж өглөө. Дэлгэрэнгүй зүйлсийг сонсоод Линлэй гайхширлаа. Энэ уулын тосгон хатуу чанд бөгөөд, тосгоноос гарах үнэхээр хэцүү юм байна.
Уулын зүүн хэсэгт байх хоосон хэсэгт, тосгоны иргэд цугларчээ. Хэдэн мянган хүн, тэмцээн болох газрыг дүүргэжээ.
Тосгонд, энэ тэмцээн жил бүр зохиогддог. Олон хүн ордог болохоор, тэмцээн бүр их цаг шаарддаг. Товчхондоо… Гэгээнтэн зэрэглэлтнүүд эхний өдөр тулалддаг.
“Ноён Миллэр, Ноён Ливингстон нар хүрэлцэн ирлээ.”
Хэдэн мянган хүмүүс тэнгэрээс хүн дүрст зүйл нисэн ирэхийг харлаа. Тэр даруй тэр хоёрыг анзаарлаа. Хэдийгээр уулын тосгонд олон мэргэжилтнүүд байдаг ч, цөөн тооны л 9-р зэрэглэлийнхэн байдаг ба Гэгээнтэн зэрэглэл болох тун хэцүү. Хэдэн зуунд ганц л Гэгээнтэн зэрэглэлтэн гарч ирдэг. Тиймээс, хүн бүр тэднийг биширдэг.
“Хөөе, Ноён Миллэр ноён Ливингстон хоёроос гадна өөр нэг хүн нисээд ирж байна уу даа?” Олон хүмүүс гайхширлаа.
Рэйнолдс, тэдний дунд зогсоод танил дүр зургийг хараад цочирдлоо. Миллэр Ливингстон хоёр тэр хүнтэй ярилцан инээлдэнэ… ” Гуравдугаар, Гуравдугаар дүү?” Рэйнолдс үл итгэсэн байдалтай байв.
Гэхдээ Линлэй Миллэр Ливингстон хоёртой ярилцаад завгүй байлаа. Яаж тэр энэ хэдэн мянган хүмүүсээс одоогийн Рэйнолдсыг анзаарах билээ дээ?


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s