Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 5]

One comment

Өмнөх

Дараах


Ном 10, Баруч – Хэсэг 5, Явах
Шөнө. Нам гүмд, ширээний чийдэнгийн гэрэл л гялайна.
Ширээний дэргэд, харцагынх шиг хамартай, урт ягаан үстэй туранхай эр зогсоно. Тэр зузаан ном атгажээ. Ширээний гэрэлтд, түүний царай бүдэг бадаг л харагдана. Гэтэл энэ мөчид… “Тог, тог, тог.” хаалга тогших сонсогдлоо.
“Ор.” Өнөөх эр харсан ч үгүй, үргэлжлүүлэн номынхоо хуудсыг эргүүлнэ.
“Шшрррк.” хаална нээгдэж, царайлаг алтлаг үстэй дунд эргэм насны эр алхан орж ирлээ. Түүнийг орж ирээд удаагүй байтал хаалга хаагдлаа. Тэрээр хүндэтгэлтэйгээр бөхийгөөд, “Ноён дээд зааварлагч. Линлэйн хүчин хэдийнээ Моат муж улсыг эзэлчихл.”
Уг харцагынх шиг хамартай эр бол Гэрэлт сүмийн Сүмийн шүүхийн дээд зааварлагч, Осэнно.
Олон нийтэд, Ариун эзэн хаан Гэрэлт сүмийн удирдагч. Сүмд тэр аль болох гар цэвэр байдаг. Харин мэргэжилтнүүдэй зохицуулах асуудал энэ тэр тохиоход, Сүмийн шүүх уг асуудлыг хариуцдаг. Харин Сүмийн шүүхийн дээд зааварлагч болох Осэнно бол, Ариун эзэн хаанаас ч дутахааргүй хүчирхэг нэгэн.
“Өө.” Осэнно номоо үргэлжлүүлэн уншина.
Алтлаг үстэй эр хүндэтгэлтэйгээр, “Моат муж улсыг эзлэхэд нь багахан асуудал тулгарсан. Хамгийн чухал нь… Линлэйн нууцлаг Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан нь хотын ханыг эвдчихсэн!”
“Тэд Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан ашигласан гэнээ?” Осэнно гэнэтхэн толгойгоо эргүүллээ.
Түүний нүд яг л гүн хэрнээ тас хар далай мэт байв. Алтлаг үстэй эр зүрх нь салганасан ч, айдсаа хүчээр дараад, “Ноён дээд зааварлагчаа, Линлэйн тал үнэхээр Гэгээнтэн зэрэглэлтэн ашигласан. Энэ баттай.” гэлээ.
Товчхондоо, Гэгээнтэн зэрэглэлтэн тулаанд оролцож.
Гэгээнтэн зэрэглэлтэн тулаанд ороход, эсрэг тал нь ялах ямар ч боломжгүй болдог. Тулаан үхэлд л хүргэнэ.
Моат хот Гэрэлт сүмийн нутаг дэвсгэрт багтдаггүй, Линлэй Гэрэлт сүмрүү эсрэг шууд үйлдэл хийчихээгүй. Гэхдээ тэр тулаанд Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан ашигласан… Энэ бол дохио. Гэрэлт сүмд ирж буй дохио. Линлэй эргэлзээгүй…
Миний шидэт араатан өөрийгөө харуулчихсан. Тэр хүч надад хамаарагддаг. Гэрэлт сүм юу хийх бол?
Үүнтэй зэрэгцэн, Линлэйн тал өөрсдийн хүчээ үзүүлсэн. Би Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан тулаанд гаргасан болохоор, Гэрэлт сүмийнхэн надтай тулалдъя гэвэл, шилдэг Гэгээнтэн зэрэглэлтнүүдээ л явуулна. Цэргүүд юм болохгүй.
“Дээд зааварлагч аа?” алтлаг үстэй эр Осэнног ширтэнэ.
Осэнногийн нүд тайлж уншигдахааргүй гүн хэрнээ хар ажээ. Гэнэтхэн тэрээр. “Санаж яв. Өнөөдрөөс, бид Линлэйтэй тулалдахгүй. Бид тэвчих болно!” алтлаг үстэй эр цочирдолд орлоо, тэрээр үл итгэсэн байдалтайгаар Осэнног ширтэнэ.
Осэнно бол мэргэжилтэн, бүүр аймшигтай хүчирхэг.
Хэйдсон, магадгүй түүнээс ч дээд зэрэглэлийнх. Гэрэлт сүм Хууль дүрэмгүй нутагт хэд Гэгээнтэн зэрэглэлтнээ байлгаж байгаа. Тэдэнд Линлэйгээс айх хэрэг байхгүй.
“Дээд зааварлагчаа, Линлэй талд тэр өөрөө тэгээд хоёрхон шидэт араатан байдаг.” алтлаг үстэй эр ийн хэллээ.
Осэнно тайвнаар, “Үгүй. Түүнд хэдхэн Гэгээнтэн зэрэглэлтэн байхгүй. Баркерын ах дүүс, хэрэв бидний таамаг зөв бол, тэд Армандын үр хойч байх учиртай. Тэд одоо 9-р зэрэглэлийн дайчид. Хувирвал, тэд бүгд Гэгээнтэн зэрэглэл болно. Дунд түвшний Гэгээнтэн зэрэглэлтнүүд л тэднийг ялж чадна.” гэлээ.
“Үхэшгүй дайчид?” алтлаг үстэй эр цочирдолд орлоо.
Осэнно түүнрүү ширтлээ.
Баркерын ах дүүсийг Шитэлэй Цезарийн сүрдүүлэгнээс болж зугтаалгахад, Ариун эзэн хаан тэднийг Арманд овгийнх болов уу гэж таамагласан. Эцсийн эцэст, Цезарь их ширүүн байсан… өөр тайлбарлаж болох зүйл ч байгаагүй.
“Тэд биднээс сул дорой биш.” Осэнно номныхоо нүүрийг дахин буулгаад. Тайвнаар хэдхэн л үг хэллээ. “Санаж ав. Тэс.”
“Тэгвэл Линлэй Вант улсаа цогцлоон бидэнрүү дайрвал яах вэ?” алтлаг үстэй эр ийн асуулаа. Хэдийгээр гэрэлт сүмийн их хүчин Хууль дүрэмгүй нутагт байдаг ч, одоогоор Осэнно энд байгаа болохоор, тэр цэргийн хүчинг захирна.
Осэнно тайвнаар, “Хэрэв тэд бидний газар нутагт халдвал, би бид ухарна.”
“Аа…” алтлаг үстэй эр цочирдонгуй түүнрүү ширтэнэ.
Осэнно тайвнаар. “Хэрэв тэд бидэнрүү халдвал, бид тэвчих болно. Хэрэв тэд бидний газар нутагруу дайрвал, бид ухарна! Линлэйд өөрсдийгөө тэднийхээс сул дорой бас айж байгаа гэж бодуулах хэрэгтэй… гэсэн хэдий ч, үүнийг ойлго. Тэр манай нутаг дэвсгэрийг эзэлсэн тохиолдолд, эзэлсэн газрынхаа хотуудын цэргүүдийг авч дахин зохион байгуулалт хийх шаардлагатай болдог.”
“Аа!” алтлаг үстэй эр нүдээ бүлтийлгэлээ. Тэр Осэнногийн нуугаад байсан учир шалтгааныг ойлгов.
“Дээд зааварлагчийн хүслээр.” алтлаг үстэй эр сэтгэл нь хөдөлсөн байдалтай хэллээ.
Осэнно тайвнаар инээгээд. “Дайн байсаар л ирсэн. Хүний нөөц бол хамгийн чухал зүйл! Үнэнч байдлыг бий болгоход, итгэлээс илүү хүчтэй зүйл юу байхав? Линлэй… би чамайг хэр хүчирхэг итгэл гэх зүйл цогцлоосонг мэднэ.”
Алтлаг үстэй эрийн нууцхан салганана.
Осэнно үнэхээр хорон байлаа.
Тэд хүчтэй бас олон мэргэжилтнүүдтэй, гэсэн ч тэд одоо ч хорон арга ашигладаг. Алтлаг үстэй эр төсөөлнө… Линлэйн хүчин яаж эхлэл цэг хүртлээ эргүүлэн түлхэгдэхийг.
“Чи одоо яв.” Осэнно номынхоо нүүрийг буулгаад ийн хэлбэл.
“За,” гээд хүндэтгэлтэйгээр хэлээд яваад өглөө. Осэнно үргэлжлүүлэн номоо уншина. Хажууд нь, хэдэн хуйлууд байлаа, тэнд бичээстэй үг нь “Линлэй баруч”
…..
Хууль дүрэмгүй нутгийн хойд хэсэг. Нэг амьсгаагаар, тэд нэг муж улс болон есөн жижиг хотууд эзэлж, есөн сая ард иргэдтэй боллоо. Гэхдээ Моат муж улсыг эзэлсэнийхээ дараа, Линлэйн талынхан Хар шороо хотыг төвөө болгосон хэвээрэй л байлаа.
Одоогийн Хар шороо хотод асар их хөгжил дэвшил гарсан.
Хар шороо хотын иргэдийг татваргүй байлгахаар болсон нь, олон хүмүүсийг ийш нь татахад хүргэсэн, үүнээс бол Хар шороо хот давхаргаас ангид болгосон. Үүний үр дүнд, Хар шороо хотын иргэдийн бодлогын яам цагаачлалын талаарх шаардлагагыг нэмэгдүүлэхэд хүрсэн. Гэсэн хэдий ч энэ төв учраас, Хар шороо хот үргэлжлүүлэн цагаачид татсаар байлаа.
“Эзэнтээн, Хар шороо хот их өөрчлөгдлөө.” Линлэйн мөрөн дээр зогсох, Бэбэ Линлэйн хамт төв замаар явн а.
Линлэйн эргэн тойронд зочид буудлууд, хувцасны дэлгүүр, болон зэвсгийн дэлгүүрүүд эгнэцгээжээ. Линлэйг анх Хар шороо хотод ирэх үед, нутгийн иргэд ихэвчлэн даавуу нөмөрч хатингартсан хүмүүс байсан. Гэхдээ сүүлийн хэдэн сард, Хар шороо хотод их өөрчлөлт гарсан.
Тэдгээр хуучны дэлгүүрүүд тэр чигтэй засварлагджээ.
Гудмуудыг засаж шинэчилсэн байх ба, замын хажуу талуу талуудаар мод суулгажээ. Зарим зочид буудлуудад, олон үйлчлүүлэгчид дарс уунгаа ярилцаж байгаа нь Линлэйд харагдана. Тэд бүгд таван дайны бурхдын талаар ярьцгааж байлаа.
Тэдгээр таван аймшигтай дайны бурхдын удирдлага доор, тэдний амьдрал тогтворжин, татваргүй болсон нь тэдний амьдралыг хэд дахин сайжруулсан.
“Хэрэв энэ таван дайны бурхад ялагдвал…” зочид буудал дахь нэг хүн ийн хэлтэл…
“Чөтгөр гэж, чи чинь юу балайраад байгаа юм?”
“Тэдгээр таван дайны бурхад аймшигтай хүмүүс. Тэднийг яаж ялах юм? Амаа мэдэж байсан чинь дээр шүү.”
Олон хүмүүс уурлан хараацгаалаа. Тэд нарт бүгдэнд нь одоогийн амар амгалан, тогтвортой амьдрал нь тун таатай байсан юм. Үнэндээ, тэд амьдралаа сүйтгүүлэхийг хүсэхгүй.
“Обриэн эзэнт гүрэн болон Ариун нэгдэлд, амар тайван амьдрал хялбар олдох ч, Хууль дүрэмгүй нутагт, энэ маш үнэ цэнэтэй зүйл.” Линлэй гэнэтхэн ухас хийлээ.
“Эмх замбараагүй байдлаас болж.”
“Хэрэв нэг өдөр, Хууль дүрэмгүй нутаг бүхэлдээ нэгтгэгдэж, эмх замбараагүй байдал дуусгавар болбол ч…”
Жирийн хүмүүсийн царайн дахь инээмсэглэлийг хараад, Линлэй дотроо баяр баясал болон сэтгэл ханамж мэдэрлээ.
“Нэгдэх?” Линлэй толгойгоо сэгсрээд инээлээ.
Тэр үүнийг хүсээгүй. Тэр хайртай нэгнээ жаргалтай байлгаж өөртөө үргэлжлүүлэн бэлтгэл хийх боломж гаргах гэж л хийсэн. Энэ л түүнийг сэтгэл хангалуун болгож байлаа.
“Засслэр, Баркер хоёрт үргэлжлүүлэн дайны хэрэг явдлуудыг хариуцуулсан дээр юм байна.” Линлэйн бие гэнэтхэн жирвэсхийгээд, намуухан салхинд алга боллоо.
Хар шороо хотын хотын даргын эдлэнд, Женне, Ребекка, Лина болон бусад нь зочны өрөөндөө юм идэцгээнэ. Гэнэтхэн, Линлэйн хаалганы өмнө гараад ирлээ…
“Ноёнтоон.” Баркер даруй босож зогсвол, нөгөө хэд нь ч дагацгаалаа. Линлэй шалавлан, “Бүгээрэй сууцгаа. Би эндэхээр зочилж хэдэн зүйлийн талаар ярих гэсэн юм.” гээд Линлэй инээмсэглээд ойролцоох сандал дээр суув.
Засслэр даруй, “Линлэй, бид чамтай уулзаж сүүлийн үеийн хөгжлийн талаар ярилцах гэж байлаа. Чи энд байгаагийнх, Женне… Линлэйд тайлагначих.” гэлээ.
Одоогоор, Женне бүс нутгийн хамгийн дээд түвшний захирагчдын нэг.
Гэхдээ Женнег амаа нээтэл, Линлэй түүнийг зогсоолоо. “Женне, суу. Битгий яар.” гэхэд.
Женне ч толгойгоо дохиод эргээд суулаа.
“Дайн тулааны асуудлыг, чи мэдээд зохицуул. Одоо бол, би… Гэрэлт сүмтэй хийх тулаанаас өмнө цаг байгаа болохоор, өмнөд хэсэгрүү аялаж хэдэн Гэгээнтэн зэрэглэлтнүүдтэй тулалдмаар байна.” гэлээ.
Линлэй одоо ч Миллэрийн урилгыг санаж буй.
Мэргэжилтнүүдтэй тулалдвал, ялангуяа ижил хуулиар бэлтгэдэг бол тэд нэг нэгэндээ олон ойлголтуудыг олгоно. Түүнчлэн, түүний хүчин удахгүй Гэрэлт сүмийн эсрэг тулалдана. Тулаан эхэлчихвэл, тэр тэндээс холдож чадахгүй. Тэр цаганд баригдаж байгаа.
“Ноёнтоон, санаа бүү зов.” Баркер хөхрөн инээгээд. “Гэсэн хэдий ч, бид 7-8 өдрийн дараа, бид Гэрэлт сүмийн удирдлага доор байдаг Вант улсруу дайрна. Хэрэв өмнөх удаагийнх дээр ярьсан шиг, Гэрэлт сүм бидэнрүү эргээд дайрвал, бид тэднээс айгаад байхгүй, бас одоогоос сарын дараа, бид Баруч вант улсыг багуулах болно. Хэрэв тэд биднээс айвал, бид тэдэнрүү үргэлжлүүлэн дайран, Вант улсдаа өөр нэр бодож олно.” гэв.
Линлэй ч хариу толгой дохилоо.
“Сайн байна. Хэирү чи үлд, ямар нэг онцгой байдал гарч мэднэ. Харин Бэбэ надтай хамт явна.” Линлэй даруйхан эргээд бослоо.
“Линлэй ахаа, та бидэнтэй хооллохгүй юм уу?” Женне гэнэтхэн хэлбэл.
Линлэй түүнрүү харан инээгээд, толгойгоо сэгсрэн. “Үгүй ээ.” гэвэл бие нь жирвэс хийгээд өрөөн дотроос алга боллоо. Женне сэтгэл дундуурхан, санаа алдана.
…….
Хууль дүрэмгүй нутгийн өмнөд хэсэг. Нам гүм, нууцлаг уулын тосгон.
Рэйнолдсыг үлдэнэ гэх мэдээ тархсанаас хойш, Рэйнолдс тосгоныхонд гадуурхагдах болсон! Шалтгаан нь уу? Моника! Моника маш үзэсгэлэнтэй, тосгоны сор болсон нэгэн. Түүнд олон дагагчид бий.
Эхэндээ, олон залуучууд Рэйнолдсыг удахгүй явах болохоор сүрдүүлж бариад яахав гэж боддог байсан.
Гэхдээ эцэст нь тэр энд үлдсэн.
Уулын тосгоны зочид буудалд. Рэйнолдс дарс уун сууна.
“Хөөе, чи хүрээд ир.” Гурван эр түүн дээр очоод, ширээг нь хүчтэйхэн нударлаа.
Рэйнолдс толгойгоо өндийлгөн тэднийг ажина.
“Яасан, асуудал байна уу?” Өнөөх гурваас тулаан ки ялгарч эхэллээ. 7-р зэрэглэлийн шидтэн энэ нууцлаг уулын тосгонд сүйдтэй зүйл биш. Эндэхийн олонх нь 7-р зэрэглэл, зарим нь бүүр 8-р зэрэглэл ажээ. Түүний урд буй гурван эрийн тухайд уу? Тэдний нэг нь 7-р зэрэглэл. Хамгийн хүчирхэг нь 8-р зэрэглэл ажээ.
Хэрэв тэд түүнийг зодохыг хүсвэл, тэд чадна.
Гүнзгий амьсгаа аваад, Рэйнолдс уур хилэнгээ дарлаа. Тэр юу ч хийсэнгүй… энэ тосгонд түүнд найдах хүн байхгүй. Гэхдээ эдгээр эрчүүдэд хамаатан сандан гээд өчнөөн мэргэжилтнүүд бий. Яаж тэдэнтэй тэмцэлдэж чадна гэж? Бас энд хамтдаа өссөн хэр олон хүн байгаа билээ. Хэрэв тэд хамтарвал, тэр яаж тэдэнтэй тулалдаж чадах билээ?
“Юу хийж байна аа?”
Моника хэдэн үйлчлэгчтэйгээ ирээд тэдэнрүү ууртайгаар харлаа.
“Моника гүнж.” өнөөх гурав даруйхан бөхийлөө. Энэ нууцлаг уулын тосгонд Моникагийн аавынх нь байр суурь хамгийн өндөрт байдаг. Домогт өгүүлснээр… Энэ нууцлаг уулын тосгон хэдийнээ 1000 жил оршин тогтносон, бас тэр үед, Моникагийн аав яг л одоогийнх шигээ харагддаг байсан.
Моника ууртайгаар тэдэнрүү харснаа, Рэйнолдсын гарнаас атгаад. “Рэйнолдс ахаа, явцгаая.” гэлээ.
Рэйнолдс бослоо. Тэрээр гүнзгий амьсгаа аваад, Моникагийн хамтаар гараад явлаа.
“Түүний чадах зүйл нь эмэгтэй хүний араар нуугдах. Хэрэгцээгүй амьтан.” өнөөх гурав Рэйнолдсыг хараана. Рэйнолдс, Моникатай хамт гарсан ч, тэдний яриаг тодсон сонссон. Түүний бие багахан чичирсний дараа, тэр Моникаг дагаад явлаа.
Нууцлаг уулын тосгонд, түүнд найдаж болох ганц ч хүн байхгүй. Тэр бүхнийг тэвчих хэрэгтэй!!


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

1 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 5]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.