Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 4]

6 comments

Өмнөх

Дараах


Ном 10, Баруч – Хэсэг 4, Дайны машин
Чичгэнэх…
Арван метрын өндөр хүрхрээнээс ус урсан, доор байх цөөрөм дээрээ асгарна. Энэ цөөрөм нарийхан цөөрөмрүү цутгана. Баркер болон Засслэр энэ нарийхан горхийг даган Хар хэрээ уулын гүнрүү орлоо. Энэ горхи нам гүм нууранд зутгана. Нуурын төвд, модон барилга байлаа.
Модон байшингийн урд урт дээл өмссөн урт үстэй эр ягаан урт илдээ удаанаар эргүүлнэ. Гэхдээ үнэндээ, энэ удаан гэдэг нь төсөөлөл бөгөөд Засслэр Баркер хоёрын буруу ойлголт ажээ. Хэдийгээр удаан байвч, энэ нь үнэндээ, аймшигтай хурдан байлаа.
Энэ Баркер Засслэр хоёрын буруу ойлголт нь тэдэнд цусаар бөөлжмөөр санагдуулна.
Илдний чичилт бүр, эргэн тойрныхоо орон зайг мушгиж хуйлруулах мэт санагдуулна.
Засслэр Баркер хоёр нэг нэгэнрүүгээ харвал, тэдний нүд цочирдлоор дүүрсэн байлаа. Хэдхэн сард л Линлэй дахиад хязгаараа давж! Тэд өмнө нь Линлэйг ийм илдний техник ашиглаж байхыг харж байгаагүй. Одоо бол, тэдний харж буйгаар энэ илдний техник маш хүчирхэг.
Баркер Засслэр хоёр нуурын эрэг дээр чимээгүйхэн хүлээн зогсоно.
Удаан хугацааны дараа, Линлэй илдээ хуйндаа хийлээ.
“Алив.” гэж хэлээд гараа даллахад, гэнэтхэн салхи босон, модон оромжоос эрэг хүртэл агааран гүүр үүсгэлээ. Тэгээд, “Та нар наадхаараа явж болно. Бүү ай, унахгүй.” гэлээ.
Баркер Засслэр хоёр нэг нэгэнрүүгээ харж байснаа, агааран гүүрээр нуурыг гатлан Линлэйн модон оромжинд хүрч очлоо.
Линлэй чулуун сандал дээр суулаа. Галаа сунгавал, тавцан дээр гурван хундага болон шилтэй дарс гарч ирлээ. Тэгээд тайвнаар инээгээд ийн хэллээ. “Засслэр, чи хэдхэн өдрийн өмнө ирсэн бол, би магадгүй хүрч ирүүлэхийн тулд салхи л ашиглаж чадах байсан байх. Саяных шиг зүйлийг бол чадахгүй байх байлаа.” гэв.
Засслэр бол 9-р зэрэглэлийн Амин шидтэн. Хэдийгээр, тэр бараг л Гэгээнтэн зэрэглэлийнх ч гэлээ, нисэж чадахгүй. Бас түүний бие суль дорой гэдгийг тооцож үзвэл, тэр усан дээр алхаж чадахгүй.
“Ноёнтоон, сая юу болчихсон бэ?” Баркер цочирлоосоо гарч чадаагүй байлаа.
Засслэр Линлэйруу харна. Линлэй хөхрөн инээгээд тайлбарлалаа, “Энэ бол салхины хуулийг ашиглах нэг арга. Саяхан л, би ‘Удаан’-г ойлголттой болж ашиглаж чадахаар болсон. Гэхдээ одоо ч ‘Орон зайн түгжээ’ түвшнөөс хол байна.” гэв.
“Орон зайн түгжээ гэж юм юм бэ?” Засслэр ийн асуув.
Линлэй цааш тайлбарласангүй. Засслэр Баркер хоёр сахины хуулиар хичээллэдэггүй. Тийм болохоор тайлбарласан ч юу гэж ойлгох билээ? Линлэй нууцлаг уулын тосгоны мэргэжилтэн, Миллэртэй хийсэн тулааны үеэрээ, салхины хуулийн ‘Удаан’-ы гүн гүнзгий ойлголтын талаар тодорхой хэмжээний ойлголтыг олж авсан. Энэ нь түүний бэлтгэлийн хурдыг хоёр дахин нэмэгдүүлсэн.
Хэрэв Миллэр Линлэйн бэтгэлийг харсан бол, цочирдолд орох байсан.
Хэдхэн сарын дотор, Линлэй ийм том ахилт гаргаж. Түүний хурд үнэхээр гайхалтай байсан юм.
Хүн бүр өөрсдийнхөө хундагатай дарсыг өргөцгөөхөд. Линлэй инээмсэглээд. “Тэгээд яагаад ирснээ хэлээч.” гэхэд.
Баркер, “Ноёнтоон, газар нутгийнхаа зохицуулалтыг хийн, армиа дахин зохион байгуулалт хийгээд гурван сар бэлтгэсэн. Бусад хотуудруу дайрах цаг болсон болов уу.” Эдгээр үгсийг хэлбэл, Линлэйн нүүрэнд инээмсэглэл тодорно.
Тэр энэ өдрийг л хүлээж байсан.
“Энэ удаа, бид муж хотруу дайрах байхаа?” Линлэйг хэлбэл.
Засслэр толгой дохиод. “Тийм. Миний төлөвлөгөөгөөр, энэ удаа, бид гурван жижиг хот болон Моат муж хотруу дайрах ёстой байгаа.” гэлээ. Одоо Линлэйн талд зургаан хот, зургаан легион болон 50 мянган цэрэг би. Энэ хэмжээний цэрэг армийн хүч муж хотынхтой ч тэнцэнэ.
Гэсэн хэдий ч…
Линлэйн талд мэргэжилтнүүд бий! Энэ хамгийн том давуу тал.
“Бид муж хотыг буулгаж авсаны дараа, бид олон нийтэд Вант улсаа байгуулсанаа зарлах болно.” гээд Баркер хөхрөн инээлээ.
Линлэй эртнээс л Вант улстай болохыг л хүлээж байсан. Тэр одоо ч захиан дээрх Делиагийн тохиролцоог санаж байгаа. Түүнийг Вант улстай болох цагт л Делиа эзэнт гүрнээ орхин өөр дээр нь ирнэ.
Засслэр, “Линлэй бид муж хотыг эзэлсэний дараа яах вэ? Гэрэлт сүм эсвэл Сүүдрийн сүмийн хотуудаас үргэлжлүүлэн эзлэх үү? Бүүр эсвэл шуудхан л Гэрэлт сүмийн удирдлага доор байдаг улсуудруу дайрах уу?”
Тэдний тулааны газрын зураг дээрхээр, тэд муж хотыг эзэлсэний дараа, Линлэйн удирдлаганд орох нутгийн өмнөд хэсэг нь Гэрэлт сүмийн удирдлага доор байдаг газар юм.
Мэдээж, Гэрэлт сүм нууцаар удирддаг. Гаднаа бол, тэд бүгд вант улсууд. Гэхдээ үнэндээ, Сүүдрийн сүм болон Гэрэлт сүмийн удирдлага доор байдаг нутгийг мэдэх амархан! Тухайн хотуудад нь дуган сүндэрлэсэн байдаг. Хэрэв Гэрэлт дуган байвал, тэр вант улсыг нууцаар Гэрэлт сүм удирддаг.
Хэрэв Сүүдрийн дуган байвал тэр Сүүдрийн сүмийнх гэсэн үг.
“Гэрэлт сүмийн удирдлага доор байдаг вант улсуудруу дайрч эхлье.” Линлэйн шийдвэрээ гаргасан шинжтэй нүдээ онийлголоо. “Бидний үйл ажиллагаа улам бүр өсөн нэмэгдэж байгаа болохоор, Гэрэлт сүм Баркерын ах дүүсийг анхааралтай авах байх. Хэрэв та нарыг энд байгааг мэдвэл, намайг ч гэсэн энд байгаа гэдгийг мэднэ биз.”
Линлэй тэр хэд хөхрөн инээлдээд. “Муж хот эзэлчихээд, бид өөрсдийн армиа дахин зохион байгуулах гэж цаг зарцуулах байх. Армиа дахин зохион байгуулж дуусчихаад Гэрэлт сүмийн удирдлага доор байдаг нутгуудруу довтолцгооё!”
“Гэхдээ мэдээж, эхлээд бяцхан дайралт, Гэрэлт сүмийг ямар хариу барихыг нь харъя.” гээд Линлэй тайвнаар инээлээ. “Тэд тэр дор нь хариу дайралт хийх нь үү, эсвэл харзнах нь уу, бүүр эсвэл тэд намайг хайж ирэх нь үү харъя л даа.” гэлээ.
Засслэр Линлэйн санааг ойлголоо. Тэгээд инээгээд, “Тийм шүү. Хэрэв Гэрэлт сүмтэй нээлттэй тулаанд оръя гэвэл… Вант улсаа Линлэйн гэр бүлийн нэрээр нэрлэчихье. Баруч Вант улс!”
“Гэхдээ хэрэв Гэрэлт сүм эргүүлж дайрахаас татгалзвал, бид чамайг энд байхгүй мэтээр үргэлжлүүлэн дүр эсгэж, Вант улсынхаа нэрийг өөрөөр өгье.” гэв.
Засслэрийн үгийг сонсоод, Линлэй ч зөвшөөрөн толгой дохилоо.
Одоо бол, тэд Гэрэлт сүмийг ямар хариу үйлдэл үзүүлэхийг л харах хэрэгтэй. Хэрэв Гэрэлт сүм мэргэжилтнүүдээ гаргахгүй бол, Линлэй ямар нэгэн үйлдэл хийхгүй. Тэр Баркерын ах дүүсд асуудлыг үлдээн тэд үргэлжлүүлэн хотуудруу дайрна. Хэрэв мэргэжилтнүүд гарч ирвэл… Тэд ч гэсэн хариуг нь барина.
“Бид хэзээ Моат хотруу дайрах вэ?” Баркер Линлэйруу харвал.
“Аль болох хурдан эхэл.” хэмээн Линлэй хариуллаа.
Линлэйн үгээр зургаан хот дайнд бэлдэж эхэллээ. Нэг легион бүрт 9000 цэрэг, Бүүнэ, Анк болон Хазэр нар гурван жижиг улсуудруу дайрах бол, Баркер Гэйтс хоёр үлдсэн легионоо аваад Моат муж улсруу дайрахаар боллоо.
Харин Зассэр Хар шороо хотоо харж үлдэхээр болжээ.
“Ал!” Моат муж хотын хананы доод хэсэг цусан улаан өнгөнд будагджээ. Эхлээд, Моат муж улс 20 мянган цэрэг гарган дайсантайгаа шууд тулаан орохоор зэхсэн. Гэтэл Гэйтс болон Баркер нар тулаанд оролцсоноор, үр дүнд нь тэд асар их хохирол амссан.
Гэйтс Баркер хоёр айшигтай тулааны бурхад шиг л байв.
Тэдгээр аварга сүхнүүд буусан газар бүрт олон тооны хүмүүс үхэж байсан. Арми бүрт элит салаа байх байдаг ба Баркер Гэйтс хоёр ч тэдэн дээр төвлөрцгөөсөн. Эсэргүүцэл үзүүлсэн ч, юман чинээ болсонгүй. Хурдан хугацаанд, 20 мянган цэрэг хүйс тэмтрэгджээ. Энэ хядлагаас болж, олон хүмүүс тэр дороо бууж өгцгөөв.
Талаас илүү нь үхжээ. Азтай хэд нь л амьд үлдэж… баригдсан байлаа.
Тэд хүссэн ч зугтаж чадахгүй. Моат муж хотын хаалганууд чанд гэгч нь түгжигдсэн. Товчхондоо, Моат хотын хаалгыг хотын дарга нь нээж зүрхлээгүй хэрэг. Тэгсэн ч, Баркер Гэйтс хоёрын давшин орж ирэхэд тэр үхсэн. Одоо бол, хотод нийтдээ 20 мянган цэрэг л үлджээ.
Хар шороо хотын цэргүүд дэг журамтай бас зохион байгуулалттай. Моат хотоос бараг 10 мянган хоригдол тулаанд оролцсон бөгөөд олонх нь шархаджээ. Тэднээс 2-3 мянган нь л тулааны горимтой байв. Моат хотын хана тэдний цэргүүдийн цусанд будагдлаа.
“Юу болчихов? Яагаад тэд ийм хол оччихов?” Цэргүүд бухимдацгаана. Дайснууд нь сумных нь хүрээнээс гарцгаажээ.
Гэнэтхэн, хоёр бурхан шиг удирдагчид нь гартаа аварга сүхээ бариад асар хурдтай хүрч ирцгээв. Тэдний хурд харсан хүмүүсээ гайхшируулна. Цэргүүд даруйхан, “Харваачид, тэр хоёрыг харвахдаа бэлдээд. Харва!” гэлээ.
Зуун элит харваачид өнөөх хоёрруу онилон хүчирхэг нумаа хөвчрүүлэн байж сумаа тавина. Гэсэн ч, Баркер Гэйтс хоёр хэтэрхий хурдан байсан юм. Хэдэн сум тэднийг оносон ч, оносон сум бүр хугарч байлаа.
“Хаха, энийг хараач!” Гэйтс сэтгэл нь хөдлөн хашхирлаа. Түүний зүрх зогсолтгүй оргилно, тэрээр хотын хаалгыг холоос аварга сүхээрээ цавчлаа.
Гэнэтхэн хаалганаас аймшигтай дуу гарлаа. Өндөр бат бөх хотын хана бүхэлдээ чичирхийлсэн ч, эвдэрсэнгүй.
“Муж хотын хаалга ч жижиг хотуудынхаас хатуу юм гээч.” Гэйтс тэнгэр доргитол чангаар хөхрөн инээлээ. Хотын ханан дээр байсан цэргүүд үүнийг тодхон сонслоо. “Ахаа, та оролцох хэрэггүй, би зохицуулчихая.”
Холоос ирсэн энэ хүчирхэг тэсрэлт ханан дээр байсан цэргүүдийн царайг цонхий цайлгахад хангалттай байсан.
Хэн ингэж тулалддаг байна аа?!
Хаалгыг урдаас нь шууд цохихын тулд хоёулахнаа хүрч ирж байна аа?
“Чулуу унагаа, түргэхэн шиг чулуу унагаа!” хотын дарга чангаар хашхирлаа. Энэ хана 10 метр зузаан. Хотын хаалга энгийн хаалганууд шиг л байх ч, цөөн тооны нүхнүүдтэй, түүгээрээ чулуунууд унагаадаг.
Эдгээр аварга, хатуу чулуунуудыг 9-р зэрэглэлийн мэргэжилтнүүд хүртэл үл тоож болохооргүй зүйл байлаа. Тэд үүгээр мэргэжилтнүүдийг зохицуулдаг ажээ.
“Чулуу унагаах аа?”
Гэйтсийн царай хувьс хийн ууртайгаар. “Чөтгөр гэж, замаас зайл!” Аварга сүхээ унаж буй навч шиг хотын хаалганд алгуурхнаар хүрлээ. Хаалга гэнэтхэн чичирхийлж, хагас нь салж уналаа. Тэгтэл чичирхийлэх дуунаар, чулуунууд унан хаалгыг таглалаа.
“Тас.” Баркер ижил техник болох хүнд зүйлийг хөнгөн мэт өргөхийг ашиглалаа.
“Бүүм!” Чулуунууд чичирхийлэн, ийш тийш үсэрлээ. Чулуун дээр гүн хагарал үүслээ.
Гэйтс Баркер хоёр нэг нэгэнрүүгээ харна.
“Бид Ноёнтоны даалгаврыг биелүүлэх ёстой.” Гэйтс хөхрөн инээлээ.
Линлэй тэднийг Үхэшгүй дайчин гэдгээ нуу гэж зааварласан. Тэд бол Линлэйн нууц зэвсгүүд. Эцсийн эцэст, Гэрэлт сүм тэдний талаар их зүйл мэдэхгүй. Тэд ердөө тэднийг байгаа гэдгийг л мэдсэн.
“Хэирү!” Баркер ийн хашхирлаа.
“Роооааар!” Архираанд газар чичирхийлж, аймшигтай хар ирвэс гэнэтхэн томорч арван метр өндөр хорин метр урттай боллоо. Энэ аварга гурван давхар өндөр шидэт араатанг хараад… Моат хотын хүмүүс бүгд цочирдлоо.
“Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан!”
Харуулууд хэлэх ч үггүй боллоо.
“Банг!” гурван давхар өндөр Хэирү хаалган дээр зурвас хийн хүрч ирлээ. Нүд ирмэх зуурт, тэр мянган метр газар туулаад хотын хаалган дээр хүрээд ирлээ. Хорин метр өндөр, арван метр зузаан бул чулуунууд ч Хэирүн аймшигт биенд тэссэнгүй.
Аймшигтай тэсрэлт сонсогдоно.
Бул чулуу дүфүгээр хийгдсэн мэт, тоолж баршгүй олон хэсэг болон хуваагдлаа. Хот дахь цэргүүд нисэж ирсэн чулуунд толгой болон цээжээ цохиуллаа.
Аймшигтай шидэт араатан, Хэирү, аллага хядлага хийж эхлэв.
Тэр жинхэнэ дайны машин байлаа. Түүний өмнө таарсан хэн бугай ч хядуулж холоо шидэгдлээ. Тоолж баршгүй олон үхэл!
“Бууж өглөө! Бид бууж өглөө!”
“Бууж өглөө!!!”
Тэсвэр хатуужилтэй дайчид ч, уг аймшигтай шидэт араатантай нүүр тулгараад, хүчгүй болж байлаа. Тэд бүгд зэвсгээ хаяцгаан, өвдөг дээрээ сөхрөн бууж өгснөө илтгэлээ. Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан… Яаж тэд энэ хүчний өөдөөс тэмцэх билээ дээ?
“Бууж өглөө. Би бууж өглөө.” Хотын дарга өвдөг сөгдвөл хамаг бие нь чичрэнэ.
Моат хотыг эзлэсний дараа, Линлэйн талд 9 жижиг хот болон нэг муж улс орсон бөгөөд, нийтдээ 9 сая хүн амтай боллоо. Тэд хэдийнээ том хэмжээний Вант улсыг цогцлоолоо.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

6 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 4]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.