Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 3]

5 comments

Өмнөх

Дараах


Ном 10, Баруч – Хэсэг 3, Хүчний тэлэлт
Юлан цаг тооллын 10010-р он. 1 сарын 5. Шөнө. Хорвоо ертөнц саарал самбайнд хучигдсан байх бөгөөд, зарим хэсгээр хүйтэн байгаа болохоор, хараахан цас татраагүй байлаа. Одоо бол, Аян хот маш том дарамтанд орсон байдалтай байна.
Аян хотын дарга хотын хана дээр зогсоод гадаах байдлыг ажина. Хотын гадна, харах орчин хязгаарлагдсан байхад тодорхойгүй тооны хүмүүс ирсэн байлаа.
“Хар шороо хот хэр олон хүн амтай юм бэ?” Хотын дарга Дэлай ийн чангаар хашхирлаа.
“Хотын дарга аа, дайсны хүчинг хармагцаа бидэнд мэдээлэл ирүүлсэн ч, тэднийг хэр олуулаа болохыг тогтоож чадаагүй байна. Гэсэн ч, удирдагчид нь Хар шороо хотын таван дайны бурхдын нэг.” дэргэд нь байх цэрэг ийн илтгэлээ.
“Таван дайны бурхдын нэг ээ?” Хотын дарга уурлан. “Тэднийг 9-р зэрэглэлийн дайчид гэсэн байхаа? Чөтгөр гэж, тэгвэл би Гэгээнтэн мэдэв үү! Бүгдээрэй болгоомжтой байгаарай. Өөр өөрсдийнхөө байранд.” гэвэл.
“Мэдлээ, Хотын даргаа.” хэмээн цэргүүд хэллээ.
Аян хот хаалгаа нээгээд дайралтыг хүлээж авч зүрхлэхгүй. Тэд зөвхөн хот дотрохоо л хамгаалж чадна. Эцсийн эцэст, тулж тулалдсанаас хамгаалсан нь илүү хялбар.
Хоёрдугаар ах, Анк хотыг хүйтнээр ширтэнэ. Хар шороо хот бүрэн байлдааны горимд шилжсэн. Таван үндсэн батталионоос нэг нь л хотоо хамгаалахаар үлдсэн бол, нөгөө дөрөв нь Анк, Хазэр, Бүүнэ болон Гэйтс нараар удирдуулан ойролцоох дөрвөн хотуудруу дайрахаар хөдөлцгөөсөн.
“Зогс!” Анк баруун гараа өргөөд чангаар хашхирлаа.
Тэр даруй, 1800 цэрэг байсан байрандаа зогсоцгоов. Хүн бүр урдаа уй сүрлэг удирдагчруугаа ширтэцгээнэ. Баркерын ах дүүсд цэргүүд нь их дуртай, тэд тэднийг шагнах болон шийтгэхийн тулд өөрсдийн цаг заваа зарцуулдаг.
Цэргүүдийг бэлтгэл хийж байхад, тэд ч бас бэлтгэл хийдэг.
Цэргүүдийг хүнд зэвсгүүдээ үүрээд тойрог болон гүйж байхад ч гэсэн, тэд хэдэн зуун мянган паунд жинтэй бул чулуунууд өргөн бэлтгэл хийдэг. Хар шороо хотын цэргүүд удирдагчдаа машид хайрладаг.
“Дэлай, сонс!” Анк ууртайгаар хашхирлаа.
Тэр хоолой, Үхэшгүй дайчны тулааны ки-гээр дамжин, Аян хотод дээр яг л аянга мэт буув. Аян хотын цэргүүдийн зүрх салгална. Уг хоолой тэдний тулалдах хүслийг унтраана. Тэдэнд домог үнэн мэт санагдлаа. Ийм мэргэжилтний эсрэг тэд яаж эсэргүүцэх билээ?
Хотын даргын айдас улам нэмэгдлээ. Гэхдээ тэр бууж өгөхийг хүсэхгүй байв.
“Хүссэнээ л хэл. Цаг битгий дэмий үрээд бай.” Дэлай зоригтойгоор эргүүлэн хашхирлаа, гэсэн ч чанга дуу ханыг нэвтлэн Анк-д хүрэх үедээ ямар ч аюул заналхийлэл мэдрэгдэхгүй болтлоо суларсан байлаа.
Анк үргэлжлүүлэн. “Дэлай, хэрэв чи бидэнд өөрийн хотоо өгвөл, бид чиний амийг хэлтрүүлье. Эс бөгөөс… миний аварга сүх чамд өршөөл үзүүлэхгүй шүү.” Анкийг ингэж хэлбэл, Аян хотын олон цэргүүд урвах талаар бодол хийллээ.
Түүнчлэн, Хар шороо хотын довтлогоон эхлэхээс өмнө, Аян хотын олон хүмүүс Хар шороо хотод буугаад өгчихсөн.
“Өө, чи тулалдахыг хүсээ юу?” Анк хотын бүх цэргүүдэд дуулдахаар чангаар хэллээ.
“Ал!” тэнгэр чичирхийлэм чанга хашхираан хадлаа. Аян хотын ханан дээр байсан олон цэргүүд энэ хашгираанаас маш их айлаа. Доороос, тэд олон тооны цэргүүдийн ууртайгаар “Ал!” “Ал!” гэж хашхиралдахыг сонсоно.

Бамбайгаа өргөцгөөгөөд, Аян хотын ханаруу гүйлдэцгээлээ. Хэрцгий хашгираанд хотын харуулаад айцгааж орхижээ.
“Харваачид! Тэднийг харав! Харваж ал!” Хотын дарга Дэлай ууртайгаар хашхирвал, царай нь улайсан байлаа.
Харваачид даруй нумаа татацгаан, дайсныг харваж эхэллээ. Эхний ээлжний сумнуудийн ихэнх нь бамбайнд туслаа. Хар шороо хотын цөөхөн хэдэн цэрэг л гэмтжээ. Аз муутайхан гурван цэрэг л үхжээ.
“Бүгдэнг нь харваж ал!” Дэлай ууртайгаар орилно.
Гэхдээ тэднийг дахин харавхаас өмнө, Анк давшин, хотын хаалганаас зуухан яардын зайнд иржээ. Тэрээр аймшигтай аварга сүхээ хотын хаалган дээр буулгав.
“Банг!”
Бүхэл хотын хана чичирхийлж, хотын хаалга нислээ. Хүн төрхөндөө байхдаа ч, Анк бол 9-р зэрэглэлийн дайчин. Түүнд цэргүүдийн хамгаалалыг эвдэх хэцүү биш.
“Хотын хаалга уналаа!”
“Дайны бурхан ирж байна!”
Аян хотынхон ийн хашхиралдана. Хотын дарга ч гэсэн, хаалга нурсаныг мэдээд, царай нь цонхий цайжээ.
“Хүүх!” аварга сүхний давалгаа бүрт, эргэн тойрны цэргүүд олон хэсэг болон тэсрэн, шинэхэн цус тал бүрт цацрана. Ойролцоох цэргүүд нь бүгд цочирдолд орлоо. Анк Үхэшгүй тулааны ки-гээрээ өөрийгөө бүрхвэл яг л чөтгөр мэт бол байлаа.
Аварга сүхээ аймшигтайгаар эргүүлээд, Анк ууртайгаар. “Миний эсрэг зогссон хэн бугай ч үхэх болно!” хэмээлээ.
Анк аварга сүхээ яг л хуй салхи мэт эргэлдүүлнэ, гэхдээ энэ нүдэнд үзэгдэхээр хуй салхи байсан юм. Энэ хуй салхинд хүрсэн хэн бугай ч тэсрэн үгүй болж байлаа. Эхэндээ, хэдэн цэргүүд дайрч ирсэн ч, дараагаар нь хэн ч энэ хэсэгт ойртож зүрхэлсэнгүй.
Гэтэл удалгүй, Хар шороо хотын хүчин хотын хаалгаа ороод ирлээ.
“Бид бууж өгч байна!”
Эхэндээ, ганц л хоолой сонсдсон ч, ар араасаа олон хүмүүс ийн хэлцгээлээ. Анкийг хотын ханан дээр ирэхэд, цэргүүд зэвсгээ хаячихсан, хотын дарга Дэлай хүлээтэй шалан дээр хэвтэж байлаа. Хэдэн цэргийн офицерүүд Анкийг ирэхийг хүлээцгээж байлаа.
“Ноёнтоон, миний нэр Форд.” офицерүүдийн нэг хүндэтгэлтэйгээр хэлбэл.
“Өө, чи Форд байх нь ээ.” гэв.
Анк тулаанаас өмнө бууж өгсөн цэргийн офицерүүдийн нэг болох Фордыг сайн мэднэ. Олон хүн ч тэгсэн. Баркерын таван ах дүүс байхад Хар шороо хотыг ялах боломж бий гэж үү?
Эрчүүдийн тулаанд нэг нь л ялна.
Хоёр хүчин ижил тэнцүү байгаа тохиолдолд, магадгүй төлөвлөгөө болон заль мэх нөлөөтэй байж болох юм. Гэхдээ Анк ганцаараа л хотых нь хүчинг хүйс тэмтрэхүйц хүчтэй, ийм харьцангуй байхад яалтай ч билээ дээ? Ийм тулаанд өөр арга чарга үгүй. Тэдэнд ялах боломж өчүүхэн ч байхгүй.
Юлан цаг тооллын 10010-р он. 1 сарын 5. Хар шороо хотын түрэмгийлэл эхэлсэн.
1 сарын 6 гэхэд Линлэйн талд таван хот болон тосгодын хүмүүс гээд ойролцоогоор 3 сая хүн түүний удирдлаган доор орсон. Гэсэн ч, ерөнхийдөө, Хууль дүрэмгүй нутагт хяналт тавьдаг хүчин нь Вант улсууд гэж тооцогддог.
Линлэйн талд хэдийн 5 хот орсон ч гэлээ, тэд бүгд жижиг хотууд, тэд хэдхэн арван мянган хүн амтай. Гэхдээ муж хот хэдэн зуун мянган хүн амтай байдаг.
Энэ хурдан тулаануудын дараагаар Линлэйн талынхан дайралтаа зогсоолоо. Оронд нь тэд армиа дахин зохион байгуулалтанд оруулж эхэллээ. Таван анхны батталион одоо Анхны легионы хэсэг болон, хамгийн гол легион боллоо. Харин бусад хотуудаас бүрдсэн бусад дөрвөн легион нь Анхны легион нарын авдаг цалингийн гуравны хоёртой тэнцэх хэмжээний цалин авч байлаа.
Татварыг анх байснаас нь хагасаас илүү хувиар бууруулсан.
Одоо легион тус бүр 9000 цэрэгтэй. Хууль дүрэмгүй нутагт, дайн дажин их учир, Линлэй легион дахь хүний тоог хамгийн багадаа тэгж тогтоосон бөгөөд, легион тус бүр 5 батталионтой байлгахаар тогтжээ.
Таван легион шалавлан дотоод зохион байгуулалт болон бэлтгэлдээ орлоо.
Ойр хавийнх нь хотууд аюул мэдрэх ч, тэд тэд Хар шороо хотын хүчин хэтэрхий хүчирхэг гэдгийг л мэднэ. Хар шороо хотын хүчин одоо ч шаргуу бэлтгэлээ хийж байх зуур, ойр тойрных нь хотууд өөрсдөө бууж өгцгөөж байлаа. Шалтгаан нь уу? Өмнөх хотын даргууд нь бүгд их хэмжээний хөрөнгө болоод хамгаалагчид аваад хотоосоо зугтаснаас болсон аж.
Баркер Засслэр хоёр Хар хэрээ уулан дээр ирлээ. Тэд уулруу ширтэнэ.
“Баркер.” Засслэр гэнэтхэн түүнийг дуудвал.
Баркер түүнрүү харав. Засслэр, “Хазэр Хууль дүрэмгүй нутагт ирэх замдаа 9-р зэрэглэл хүрсэн. Одоо та тав бүгдээрэй Гэгээнтэн зэрэглэл. Би дараа жил эсвэл хоёр жилийн дараа гэхэд хязгаараа давчихна. Тэгвэл… манай цэргийн хүчийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг та тавын дээр миний туслалцааг нэмбэл, мэдээж, хамгийн чухал нь, Линлэй болон түүний хоёр шидэт араатны хүчийг нэмэх юм бол… бид асар их хүчтэй болж, өөрсдийн гэсэн хаант улс, эсвэл эзэнт гүрэнтэй ч болсон болно гэж бодож байна!” гэхэд.
“Засслэр, чи юу төлөвлөж байна?” Баркер түүнрүү ширтвэл.
Засслэр нухацтайгаар. “Баркер, одоо бол, тивд зургаан хүчирхэг хүчнүүд бий. Обриэн эзэн гүрэн болон Юлан эзэнт гүрэн, өшөө дөрвөн хүчнүүд, өөрөөр хэлбэл, Рохаулт эзэнт гүрэн, Ринэ эзэнт гүрэн, Ариун нэгдэл, Харанхуйн нэгдэл тэдэнд Тэнгэрлэг оршихуй зэрэглэлтэн байхгүй.”
Баркер хүлээн зөвшөөрч толгой дохилоо.
“Рохаулт эзэнт гүрэн болоод Ринэ эзэнт гүрнүүдэд Хэйдсоны түвшний мэргэжилтэн ч байхгүй. Гэхдээ бидэнд дан ганц Линлэй биш, Бэбэ хүртэл бий.” Засслэр тун итгэлтэй байлаа. “Эзэнт гүрэн байгуулахад хамгийн чухал нь дээд түвшний мэргэжилтний хүч. Дээд албаны хүмүүс нь хүчтэй байх нь боломж илүү нэмнэ.”
Баркер бүүр хөөрч эхэллээ.
“Засслэр, чи хамтдаа эзэнт гүрэн босголцъё гэх гээ юу?” гээд Баркер түүнрүү харлаа.
Засслэр хөхрөн инээгээд. “Тэр бол миний бодсон зүйлүүдийн нэг. Бидний одоогийн зорилго бол Хууль дүрэмгүй нутаг дахь Гэрэлт сүмийн нөлөөг устгах. Гэсэн хэдий ч, Гэрэлт сүм одоогоор Хууль дүрэмгүй нутгийн гуравны нэгийг эзэлчихээд байгаа. Үүнийг үгүй хийхийн тулд, бид өргөн газар нутаг эзлэх хэрэгтэй. Тэдний газар нутгийг булаан устгаснаар л… тэр цагт л бид нэг юм Хууль дүрэмгүй нутгийн хагасыг захирч чадна. Тэгчихээд, бид Сүүдрийн сүмтэй учраа олох хэрэгтэй… тэгэхэд Хууль дүрэмгүй нутаг биднийх болно.”
Баркер зүрх нь хурдтай цохилохыг мэдэрнэ.
Хууль дүрэмгүй нутаг бол үймээн самуунтай газар. Хэдийгээр газар нутаг нь, Обриэн эзэнт гүрнийхээс жижиг ч, Ринэ болон Рохаулт эзэнт гүрнийх шиг.
“Эзэнт гүрэн босголцох..” Баркерын нүд гялтганана.
“Хаха, бүү яар. Алхам алхмаар. Бидний одоогийн хүчээр, бид хамтарч ажиллавал, Вант улс юм уу хаант улстай болох юухан байхав.” Засслэр итгэлтэйгээр хэлбэл.
Баркер ч хариу толгой дохилоо.
Рохаулт эзэнт гүрэн. Ринэ эзэнт гүрэн. Хэр олон Гэгээнтнүүдтэй билээ? Тэний үндэс Обриэн болон Юлан эзэнт гүрнийх шиг гүн биш, дээрээс нь Гэрэлт сүм болон Сүүдрийн сүм шиг Унасан сахиусан тэнгэрүүдийн туслалцааг авдаггүй.
Жишээлбэл, Рохаулт эзэнт гүрэнд арав гаран л гэгээнтнүүд их үр нөлөөтэй байгаа.
Линлэйн талд таван Үхэшгүй дайчид буй. Баркер тэр хэд хүн төрхөндөө байхдаа Гэгээнтэн зэрэглэлд хүрвэл, тэд жинхэнэ Гэгээнтэн зэрэглэлийн Үхэшгүй дайчдны хүчийг олж авна. Тэр тав Линлэй Бэбэ хоёртой хүчээ нийлүүлбэл… тэдэнд Гэрэлт сүмээс айгаад байх хэрэг ч байхгүй.
Тиймээс, яагаад эзэнт гүрэн байгуулж болохгүй гэж?
“Хууль дүрэмгүй нутгийг бүхэлд нь эзлэх жаахан хэцүү байх болов уу. Эцсийн эцэст, энэ газарт төвөгтэй тал олон бий.” Засслэр инээмсэглээд. “Гэхдээ би одоо тун итгэлтэй байна.” гэв.
Засслэр Хар хэрээ уулын зүгт харлаа. Линлэй энэ уулан дээр байгаа.
Засслар аажуухнаар. “Надад зорилго бий. Нэг л өдөр, бид хүчирхэг эзэнт гүрэн байгуулаад, Линлэйг… эзэнт гүрэндээ яг л Обриэн эзэнт гүрэнд Дайны бурхан ямар байдаг тэрэнтэй адил болгох.” гэлээ.
“Дайны бурхан?” Баркер цочирдолд орлоо.
Засслэр толгой дохин инээмсэглээд.
Агуу хүчирхэг эзэнт гүрнийг гагцхүү айдас төрүүлэм хүчирхэг мэргэжилтний доор л байгуулагдана. Жишээлбэл, бодит байдал дээр, Ринэ болон Рохаулт эзэнт гүрнүүд Юлан эзэнт гүрэнтэй холбоотой ч гэлээ, тэдэнд их хэмжээний эрх мэдэл байхгүй.
Гэхдээ Засслэрийн мөрөөдөж буй эзэнт гүрэнд, Линлэй бол хамгийн хүчирхэг хүч нь.
Яг л Обриэн эзэнт гүрэн Дайны бурханг Юлан эзэнт гүрэн Дэд санваартанг яаж хардаг шиг! Гэхдээ мэдээж, Линлэйн одоогийн хүч хангалттай биш.
“Тэр дөнгөж л 27 настай, цаашид илүү аймшигтай болно. Ирээдүйд түүнийг хэр аймшигтай болохоыг хэн төсөөлж чадна гэж?” Засслэр Баркерруу харан инээхэд Баркер ч толгой дохилоо.
Баркерын ах дүүс Линлэйн амжилтыг үнэхээр биширдэг.
“Явцгаая. Линлэйтэй уулзая.” Засслэр инээлээ.
Засслэр бол 800 настай хөгшин үнэг, одоо бол онцгой хүсэл нь түүнийг тун ч сэтгэл хангалуун байлгана. Тэр Юлан тивд өөр нэгэн эзэнт гүрэн гаргаж ирэхийг харахыг хүснэ. Энэ хэр сэтгэл хөдөлгөм гээч!


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

5 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 3]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.