Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 2]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 10, Баруч – Хэсэг 2, Хоёр захидал
Хэдийгээр Линлэйн анхны хайр бүтэлгүйтэж Линлэй хайраас татгалзахад хүрсэн ч, багаас нь л хамт байсан Делиагийн үйлдлүүд Линлэйд түүнтэй хамт байхад таатай мэдрэмж төрүүлэх болсон. Тэр түүнээс халуун дулаан мэдрэмж мэдэрэг.
Сургуульд байхдаа л, Линлэй Делиа өөрт нь сайн гэдгийг мэддэг байсан.
Делиа өөрийг нь эхний үйлдлийг хийгээсэй гэж хүлээж байгааг нь мэддэг байсан ч, Линлэй анхны хайр нь бүтэлгүйтсэний дараа зүгээр л сэтгэлээ цоожилчихсон.
Алс холд, Юлан тивийн нэг хааны нийслэлд, тэнгэрт нар гийвч, машид хүйтэн байна. Чамин зузаан дээл өмссөн Делиа хашаан дотроосоо, нарны тусгалыг ажина. Түүний гарт Линлэйгээс ирсэн захиа байлаа. Энэ захиа Давсон худалдааны пүүсээр дамжин асар хурдтайгаар ирсэн.
Гартаа захиагаа атгаад, Делиа өөрийн эрхгүй хөхрөн инээнэ.
“Делиа, юу харж байгаа юм?” Тослог хоолой дуулдлаа. Дэлхийн баавгай Хаттон. Хаттон Делиагийн гар дахь захиаг харлаа. “Ойлголоо. Чи баяртай байгаа байх нь ээ.” гэлээ.
Дэлхийн бавгай Делиатай тулаад иржээ.
Удалгүй Делиа Хаттонруу хараад, даруй захиагаа нуугаад, хамраа үрээд. “Чи дахиад л асуудал удаа юу? Багш хаана байна? Яагаад цуг байдаггүй билээ?” гэвэл.
Хаттон толгой сэгсрээд. “Эзэнтэн тусгаарлагдсан бэлтгэлд орсон. Тэр 10 өдөр эсвэл хагас сар гарч ирэхгүй. Одоо түүний дэргэд би байгаад хэрэггүй. Тиймээс л Делиа чамайг хайж ирлээ.” гэв.
Делиа өнөөдөр тун сайхан зантай байх бөгөөд, Дэлхийн баавгайтай үргэлжлүүлэн ярилцлаа.
“Делиа, Линлэйгээс захиа ирээ юу?” Дэлхийн баавгай сулхан дуугаар асуув.
Делиа гутранги харцаар хараад толгой дохив. Түүний нүд мохошгүй сэтгэл хөдлөлөөр дүүрэн байлаа. Линлэй захиандаа яажшуухан байгаа бас одоо Хууль дүрэмгүй нутаг дахь Хар шороо хотод байгаагаа бичсэн байх бөгөөд, түүнчлэн Хар шороо хотод хэрхэн хүрэх талаарч дэлгэрэнгүй бичжээ.
Хэдийгээ Линлэй Делиаг ирүүлэхийг хүсэж байгаа талаараа бичээгүй ч, хүрэх замыг нь тодорхой зааварласан байгаагаас нь үндэслэвэл агуулга нь тодорхой байлаа.
“Энэ эрийг дээ. Үргэлж л зорилгоо нуух гэж байх юм. Үнэхээр л намайг очуулахыг хүсэж байгаа юм бол, шууд л хэлчихгүй.” Делиа дотроо ийн хэлээл инээлээ.
Делиа сандал дээр сууж байх бөгөөд тун ч сайхан зантай байлаа. Тэрээр дэргэдээ байх Дэлхийн баавгайтайгаа ярилцана.
“Делиа, маргааш Юлан наадам болно. Өнөө шөнө чи буцах уу?” Дэлхийн баавгай Хаттон аяархан асуулаа.
Делиа эдгээр үгсийг сонсоод хөмсгөө зангидлаа. Тэрээр санаа алдаад, “Тэгнэ ээ. Өнөө шөнө, бүхэл овгийнхон эргэж ирж байгаа. Ммхх… Би уг нь буцмааргүй л байна.” Энэ бүх хугацаанд, Делиа хоёр л удаа овогтоо буцаж очиход нь, овгийнх нь түүнийг Линлэйг март хэмээн ятгацгаасан.
Гэсэн хэдий ч…
Яаж тэгэх билээ дээ?
Делиа Линлэйг үхчихсэн гэж итгэчихсэн байх үедээ, хэзээ ч гэрлэхгүй гэж бодож байсан. Тэгээд бүтэн арван жил өнгөрсөн. Одоо тэр Линлэйг амьд гэдгийг мэдэхийн сацуу, удахгүй өөрийнхөө улсыг босгох гэж байгаа, тийм байхад яаж одоо бууж өгөх билээ?
Шөнө нь.
Овгийн бүх чухал гишүүд баярт оролцоно. Овгийн ахлагч Даялла Леоныг оролцуулаад зуу гаруй чухал гишүүд хоорондоо уулзалдаад нэг нэгэнтэйгээ тэврэлдэг хөгжилтэйн аргагүй ярилцана. Даялла Леон чадварлаг нэгнээс гадна, түүний хоёр хүүхдүүд ч тун гайхалтай хүмүүс.
Дикси бол 8-р зэрэглэлийн шидтэн бөгөөд Дэд санваартаны хувийн шавь. Харин Делиа жилийн өмнө 7-р зэрэглэлд хүрсэн, бас Гэгээнтэн зэрэглэлийн Их шидтэн, Мастер Лонгхаусын шавь.
Түүний хоёр хүүхдүүд үнэхээр гайхалтай байсан юм.
Өнөөдөр, хэдийгээр Делиа нүүрээ будаагүй байвч, төрөлхийн гоо үзэсгэлэн болон сурвалжит ихэмсэг байдал нь түүний бусад язгууртан хатагтай нараас илүүтэйгээр гялалзуулна. Гагцхүү Делиа л ганцаараа гол танхимын булан гартаа хундага дарс барьчихсан сууна.
Дунд эргэм насны эр гартаа дарс барьчихаад Даялла Леонтой хамт алхангаа, Делиаруу харлаа. Тэрээр инээд алдаад. “Ах минь, Делиа үнэхээр үзэсгэлэнтэй болж өсөж. Түүнийг хааны нийслэлийн хэд хэдэн язгууртнууд цоо ширтэж байна.” гэхэд.
Даялла Леон тайвнаар инээлээ.
“Ах минь, Ханхүү Рийдийн хүү Делиад эртнээс хайртай байсан. Та тэдэнд боломж байгаа гэж бодохгүй…” гэхэд.
Даялла Леон толгойгоо сэгсгээд. “Гуравдугаар дүү, энэ талаар ярихаа больцгооё. Хэрэв Делиа хааны нийслэл дэх язгууртнуудын нэгтэй гэрлэхийг зөвшөөрсөн бол, хэдийнээ гэрэлчихсэн байх байсан. Одоо бол… чи юу ч хэлээгүй нь дээр. Дараа нь, эхнэр бид хоёр учрын хэлье.” гэлээ.
Даялла Леон найрын үеэр хэд хэдэн хүмүүстэй энэ талаар ярилцсан.
Учир нь, Делиа залуухан, үзэсгэлэнтэй, авъяаслаг бас Гэгээнтэн зэрэглэлтний шавь. Дээрээс нь түүний ард хүчирхэг Леон овог байдаг… тийм дээ ч түүнд олон дагагчид байдаг.
Делиа чимээгүйхэн буланд сууна.
“Дүү минь.” 1.8 метр өндөр царайлаг мөрөө хүрсэн алтан шаргал үстэй эр түүн дээр дөхөн ирлээ.
Делиа толгойгоо өргөвөл, царайнд нь инээмсэглэл тодорно. “Ахаа.” Түүнд дээр ирсэн хүн бол түүний ах Дикси. Эрнст сургуульд байхдаа, Дикси бусад хүмүүст хүйтэн хөндий ханддаг байсан. Гэхдээ тэрээр охин дүүдээ машид хайртай.
Дикси Делиагийн эсрэг талд суулаа.
“Яасан? Чи нэг л тиймхэн байх чинь?” гээд Дикси инээмсэглэхэд.
Делиа толгойгоо сэгсрээд. “Ахаа, та үргэлж Дэд санваартаны хажууд бэлтгэл хийж байсан болохоор миний асуудлын талаар ихийг мэдэхгүй л байх дөө.” гэхэд.
“Линлэйн талаар уу?” хэмээн Дикси асуув.
Делиа түүнрүү харж инээгээд. “Ахаа, та ч үнэхээр ухаантай шүү. Гэхдээ аав ээж хоёр намайг түүнтэй хамт байхыг эсэргүүцээд байгаа. Би энэ тал дээр санаа зовж байна… Эцсийн эцэст, би гэр бүлтэйгээ харилцах харилцаагаа тийм ч ширүүн байлгамааргүй байна.” гэхэд.
Дикси толгой дохилоо. Тэр охин дүүгийнхээ мэдрэмжийг ойлгож байв. Тэр Делиаг хэрхэн өсөж торнихыг харсан бас, түүнийг сайн мэднэ… Хэдийгээр тэр шийдэмгий, шулуун хүн ч гэлээ, дотроо тэр гэр бүлээ тунч их бодолцдог.
“Өнөө орой ч гэсэн, ээж ирж дахиад л энэ язгууртан эр тэгж амласан энэ тэр гээд ярих биз.” гээд Делиа багахан инээлээ.
Түүнийг эргэж ирэх бүрт, эцэг эх нь энэ асуудлыг сөхдөг.
Дикси хөмсгөө зангидаад. “Эдгээр баян язгууртнуудын дутуу дулимаг хүүхдүүд чамтай гэрлэхийг хүсэж байна ий? Линлэй ч гэсэн зохисгүй үйлдэл гаргасан. Тэр юун түрүүнд хааны нийслэлд ирж чанд зохих ёсоор нь санал тавьсан байх ёстой! Тэгэх юм бол, би түүнийг дэмжинэ.” Дотроо Дикси Линлэйг ихэд хүндэлдэг.
Эцсийн эцэст, Линлэй бол өөрөөс нь ч гоц суут нэгэн.
“Надад санал тавивал аа?” Делиа цочирдолд орсон ч, инээж гарлаа.
Делиа Вушан тосгонд байхдаа Линлэйг яаж үнсэж байснаа эргүүлэн дурсана. Линлэй цочирдон царай нь улаа бутарсан. Тэр их хүчин чармайлт гаргасан ч, тэр түүнд хайртай гэж хэлэх зориг хүрээгүй. Тийм байтал яаж түүгээр хааны нийслэлд өөртөө санал тавиулах билээ дээ?
“Ахаа, Линлэй таны төсөөлдөгөө өөр өө.” гээд Делиа хөхрөн инээлээ.
Делиа ахтайгаа уулзаад эргээд дээрдлээ. Харамсалтай нь, найрын дараа, эцэг эхтэйгээ ярилцаад, эргээд л түүний муухай зан төрлөө. Тэр эцэг эхээ ятгахыг оролдоно.
Тэр иймэрхүү дарамт шахалтанд дургүй.
Юлан наадам болдог өдөр, Делиа Юлан эзэнт гүрэнд байдаг Давсон худалдааны пүүсийн төв дээр ирлээ.
“Хатагтай Делиа.” салбарын дарга Делиаг таньлаа.
“Би энэ захиаг Линлэйд хүргүүлэх гэсэн юм.” гээд Делиа гаран дахь захиагаа сарвайлаа.
Салбарын дарга ч толгой дохионд. “Санаа бүү зов. Бид заавал ч үгүй Мастер Линлэйн гарт энэ захиаг хүргэнэ.” гэлээ. Давсон худалдааны пүүс Линлэйтэй холбоотой асуудал шийдүүлэхэд маш найдвартай. Тэр өдрөө, хааны нийслэлээс захиаг аваад шидэт араатан хөөрлөө.
Цасан шуурганы дараах өглөө нь Линлэйг өрөөнөөсөө гарч ирвэл, Хар хэрээ уул бүхэлдээ мөнгөн давхаргаар хучигдсан байлаа. Нарны гэрэл зүүнээс тусвал, мод болон чулууд дээр тогсон цас гялтганана.
“Хөөх.” Шинэхэн агаараар гүнзгий гэгч нь амьсгалбал, Линлэйн нүүрэнд инээмсэглэл тодорно.
Бэбэ модон байшингаасаа гарч ирвэл, нойрмог бяцхан нүдээ нухсаар, Бэбэ цасан дээр мөрөө үлдээн өөдөөс нь ирнэ.
“Эзэнтээн!” Чанган хоолой холоос дуулдвал, модод чичирхийлж цас нь уналаа. Линлэй ч дуу гарсан зүгрүү харвал, том зүйл өөрийг нь чиглээд хурдтайгаар ирж байв. Алхам бүрээрээ тэр хүн арван метр газар хороож байлаа. Нуурын эрэг дээрээс үсэрвэл, нуурын төв хэсэг байх бул чулуун тавцан дээр газардахын тулд тэрээр агаар дээр 70-80 метр хэрээтэй газар нисэв.
“Гэйтс, яагаад ингэтлээ яараав?” Линлэй хөхрөн инээвэл.
Гэйтс ч гэсэн хариу инээгээд. “Мэдээж таны асуудлаар. Эс бөгөөс, юу гэж л ингэж яаран ирэх билээ дээ.” гэв.
“Миний хэрэг ээ?” гээд Линлэй гайхширан Гэйтсрүү ширтлээ.
“Хардаа!” гээд Гэйтс өврөөсөө захиа гаргаж ирээд. “Энэ хатагтай Делиагийн захиа. Тэр Давсон худалдааны пүүсээр Хар шороо хотод хүргүүлсэн байсан. Хаха, Давсон худалдааны пүүсийн зарим хүмүүс бүүр Хар шороо хотод салбараа байгуулахаар шийдчихээд байгаа гэнэ шүү.” гэв.
“Делиа?”
Линлэй даруй захиаг авлаа. Тэгээд нээгээд уншиж эхлэв. Энэ үед, Бэбэ Гэйтсрүү ийн архирав. “Гэйтс, том эр минь, холд. Эзэнтэн Делиа хоёрын захиаг сэм шагайх гээд үзээрэй л дээ.” гэхэд.
“Ойлголоо, ойлголоо.” гэв. Гэйтс уйлах уу инээх үү гэдгээ ч мэдсэнгүй.
Гэйтс юу ч болж байсан Бэбэг уурлуулж болохгүй гэдгээ сайн мэднэ. Хэирү хэдийгээр Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан ч гэлээ Бэбэтэй дүйцэхгүй. Тийм байхад Гэйтс юу гэж түүнийг гомдоож зүрхлэх билээ?
Линлэй захиаг анхааралтай уншина.
“Хамгаас эрхэм Мастер Линлэйд, энэ захиаг унших өдрийн мэндийг хүргэе! Чи сүүлийн үед маш сайн байгаа. Чи хэдийгээ Хар шороо хотыг эзэлчихэж… гэхдээ Хар шороо хот бол жижигхэн хот. Байр суурьнаас чинь авч үзвэл, ганц жижиг хот өөрийн болгосон гээд намайг аваачих нь боломжгүй гэж бодоо юу? Ичмээр биш байна уу? Би ядаж л чамайг Хууль дүрэмгүй нутагт Вант улстай болох хүртэл чинь чамайг хүлээх ёстой гэж шийдвэрт хүрлээ. Эс бөгөөс… ххмм, би чамтай уузахгүй. Хэр байна даа гэсэн асуултын хувьд, миний амьдрал муугүй л байна. Би багшийнхаа хамтаар нам жим бэлтгэлээ хийж байгаа. Эмээгийн маань бие ч дээрдсэн. Миний хэрэгт санаагаа чилээх хэрэггүй. Тэгэх цаг байгаа бол тэрүүндээ Хууль дүрэмгүй нутаг болон бэлтгэлдээ л анхаар. Санаж ав, би чамайг Вант улстай болтол чинь хүлээх болно. Чамайг Хууль дүрэмгүй нутагт Вант улстай болох цагт л би Юлан эзэнт гүрнээс явна. Энэ бидний болзоо шүү. Гэхдээ. болгоомжтой байгаарай. Өөрийгөө хөсөр хаяж болохгүй шүү. Би амьд байгаа цагтаа чамайг Вант улстай болохыг чинь хүлээсээр байх болно! Чамтай уулзахыг тэсэн ядан хүлээж байя! Чиний… Делиа.”
Захиаг уншвал, Линлэйн зүрхэнд тулаан мэдрэгдэнэ. Тэрээр инээмсэглээд захиаг орон зайн бөгжиндөө хийлээ. Дэргэдээс нь Гэйтс, “Ноёнтоон, та их жаргалтай байх чинь. Царайнаас чинь л илт байна. Хатагтай Делиа юу гэсэн байна?” гэвэл.
Бэбэ ч гэсэн “Тийм шүү, эзэнтээн, тэр юу гэсэн байна?” гэлээ.
Линлэй хөхрөн инээгээд, Гэйтсрүү харснаа. “Хангалттай. Надад чамаас асуух зүйл байна. Хэзээнээс бусад хотуудруу дайрах бэлтгэл эхлэхээр болсон?” гэхэд.
“Бид хэзээ ч эхлэсэн чадахаар бэлэн байдалд байгаа. Гэхдээ, одоохондоо, Юлан наадам болж байгаа…” Гэйтс ийн хэллээ. Юлан наадам бол бүхэл бүтэн тив хамарсан баяр. Олон цэргүүд гэррүүгээ буцаж гэр бүлтэйгээ баяраа тэмдгэлцгээдэг.
Мэдээж, цэргүүдийн нэг хэсэг нь үлдээд үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаа.
Линлэй толгойгоо сэгсрээд. “Тэднийг гэнэдүүлж дайрах нь бидний хохирлыг багасгана.” гэхэд.
“Тэгвэл ноёнтоонд тушаалаа өгөөч.” гэж хэлэх үед Гэйтсийн нүд гялалзаж байлаа.
Линлэй багахан толгойгоо дохиод. “Эргэж очоод даруй бэлтгэл байдалдаа ор. Маргааш өглөө, бид ойролцоох хотуудруу дайрч эхлэнэ. Бид эргэн тойрныхоо хотуудруу аль болох шалавлан хөдлөх хэрэгтэй… Бидний одоогийн зорилго бол Вант улсын хэмжээний газар нутагтай болох.” гэв.
“Мэдлээ, ноёнтоон!” Гэйтс чанга дуугаар хэлбэл.
“Одоо буцдаа.” гээд Линлэй тайвнаар инээлээ.
Гэйтс даруй толгой дохиод, Хар хэрээ уулаас буув. Хар шороо хот, энэ бүх хугацаанд тэд бэлтгэлээ байсан бөгөөд, Гэйтс Линлэйн тушаалыг авчирхад тэд даруй бэлэн байдалд орцгоолоо. Ингэж нэг юм, Хар шороо хот бусад хотуудруугаа хийх довтлогооноо эхэллээ.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s