Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 1]

3 comments

Өмнөх

Дараах


Ном 10, Баруч – Хэсэг 1, Линлэй болон Делиа
“Вишш.” Хорвоо ертөнц даяар хүйтэн салхи үлээн, тоолж баршгүй олон цасан ширхэг бударлаа.
Делиа, цагаан үстэй дээл өмссөн байх бөгөөд, цонхны өмнө зогсоод гадаах ертөнцийг чимээгүйхэн ширтэнэ. Түүний ард хоёр шидэт араатан байлаа. Нэг нь Дэлхийн баавгай, Хаттон. Нөгөөх нь Догшин аянга шуургат харцага, Парри. Энэ хоёр шидэт араатнуудын аль аль нь авиа ч гаргалгүй зогсоно.
Делиа санаа алдаад.
“Ааваа, ээжээ…” Делиагийн царайнд багахан инээмсэглэл тодорлоо. Тэр эцэг эх нь өөрийг нь хуурна гэж санаагүй. Эцэг эх нь эмээг нь хүнд өвчтэй байгаа гэсэн болохоор нь, тэр Догшин аянга шуургат харцагаа унаад хамаг хурдаараа ирсэн, гэтэл ирэхэд нь эмээ нь эв эрүүл байсан юм.
Эргэж ирснээс хойших эхний шөнө…
Делиа эцэг эхээсээ ууртайгаар. “Ааваа, ээжээ, яагаад надад худал хэлж гэрт авч ирэв?”
Тэрээр Линлэйтэй хамт үлдэхийг машид хүсэж байсан.
Делиагийн аав Даялла Леон, Делиаруу харж байгаад, “Деиа, чи Луугийн цуст дайчин Линлэйд сэтгэл алдарсан байхаа? Чи олон жилийн өмнө гэртээ эргэж ирснээсээ хойш, бусад эрчүүдэд татгалзсан. Түүнээс болсон хэрэг үү?” гэв.
Делиа цочирдолд орлоо. Тэр эцэг эхдээ энэ талаар хэлж байгаагүй.
“Та яаж мэдсэн юм бэ?” Делиа даруй асуухад.
Ээж нь санаа алдаад. “Делиа, яагаад өөрийнхөө юу мэдэрдэгийг хэлээгүй юм бэ? Чиний багш, Лонгхаус, Эзэн гүрнээс эргэж ирээд бидэнд мэдээллэсэн. Тэр бидэнд Линлэй та хоёрыг сүй тавихаар зэхэж байгаа гэсэн.”
Ууралсан байсан Делиа тулгамдлаа.
Тэр эцэг эхрүүгээ хараад, толгойгоо сэгсрэн инээмсэглэхэд. Аав нь нухацтайгаар, “Хайрт охин минь, Линлэй та хоёр хамт байх боломжгүй.” гэлээ.
“Юу?” Делиа аавруугаа цоо ширтлээ.
Аав нь нухацтайгаар. “Делиа, Линлэйн дүү бол Обриэн эзэнт гүрний Долоо дугаар гүнжийн нөхөр. Товчхондоо, Линлэй одоо Обриэн эзэнт гүрний Гэгээнтэн зэрэглэлтэн гэсэн үг. Гэхдээ чи Обриэн эзэнт гүрэн болон Юлан эзэнт гүрний хоорондын харилцааг сайн бодох хэрэгтэй.” гэвэл.
“Тийм ээ, Юлан эзэнт гүрэн болон Обриэн эзэнт гүрэн гэх хоёр хүчирхэг эзэнт гүрнүүд хоорондоо дайсагналцдаг, гэхдээ тэглээ гээд Линлэй яана гэж?” Делиагийн уур хилэн бадран. “Ааваа та арай намайг Линлэйтэй хамт байснаар овогт нөлөөлнө гэж бодоо юу?” гэтэл.
“Тийм.” гээд Даялла толгой дохиод.
“Хэрэв овогт Гэгээнтэн зэрэглэлтэн байвал, тэр овог мандан бадардаг. Хэрэв чи Линлэйтэй гэрэлтэл…Обриэн эзэнт гүрэн Юлан эзэнт гүрэн хоёр том хэмжээний дайн хийвэл яах болж байна? Леон овог цаашид Эзэн гүрэндээ итгэл төрүүлж чадахаа байх болно шүү дээ.” гэлээ.
Делиагийн уур хилэн бадарна.
Эцгийнхээ тайлбарыг бодвоос хөх инээд нь хүрнэ.
“Делиа, энэ талаар бодоод үзээрэй. Хэрэв чи эзэн хаан байгаад танай эзэнт гүрний чинь том овгуудын нэгнийх нь охин дайсны чинь Гэгээнтэн зэрэглэлтэнтэй гэрэлчихбэл, чи тэднийг өөрөөс чинь уравсан гэж үзэхгүй хэрэг үү?” хэмээн нухацтайгаар хэлбэл, Делиа ч цочирдлоо.
Түүхэнд ийм зүйл болсон гэж өгүүлдэг тул, түүнд хэлэх үг олдсонгүй.
Өмнө нь, Рохаулт эзэнт гүрэн дэх язгууртан овгийн охин алс холын зүүн зүгийн их нутгийн хаант улсуудын нэгнийх нь хаантай гэрлэж байсан. Удалгүй, тэдний бүхэл бүтэн овог нь тэр хаант улсдаа нэгдсэн.
Рохаулт эзэнт гүрэн алс холын зүүн зүгийн их нутгийн хаант улсуудаас илүү хүчирхэг энэ тэр биш.
Алс холын зүүн зүгийн их нутгийн хаант улс нийтдээ гурав л байдаг.
Тэндэхийн хүмүүс ихэд догшин, бас бүгд төрөлхийн дайчид. Хэдийгээр хүн амын хувьд, Рохаулт эзэнт гүрэн болоод Ринэ эзэнт гүрэн нараас бага ч гэлээ, гурван том хаант улсууд хоёр Эзэнт гүрэнтэй олон жил тасралтгүй тэмцэлдэж байгаа.
“Ааваа, Линлэй бид хоёр…” Делиаг ярьж эхэлтэл.
Аав нь Делиагийн яриаг талаас нь зогсоогоод. “Делиа. Чи ухаалаг хүүхэд. Чи бүхнийг ойлгож байх учиртай. Манай Леон овог мянган жил оршин буй. Тэгж л бид одоогийн баяр сууриндаа ирсэн. Хэрэв чи Линлэйтэй гэрэлбэл, Эрхэм дээдэс манай овогт юу ч хийхгүй байлаа ч гэсэн… түүний бидэнд үзүүлсэн итгэл буурна!” гэснээ.
“Нэг л итгэл алдагдахад, цэрэг арми болоод засагт буй манай үр саддаа дэмжлэг үзүүлэхэд хэцүү болно.” Даялла санаа алдаад. “Делиа, чамайг овгийнхныгоо бодолцож үзнэ гэж найдаж байна.” гэлээ.
“Гэхдээ ааваа, Линлэй Обриэн эзэнт гүрэнд харъяалагддаггүй шүү дээ. Тэр одоо Хууль дүрэмгүй нутагт байгаа.” Делиа яаравчлан хэллээ.
“Хууль дүрэмгүй нутаг ий?” Делиагийн эцэг эх ихэд гайхширлаа.
Делиа яаравчлан тайлбарлалаа. “Тийм ээ, ааваа. Линлэй Обриэн эзэнт гүрэнд зүтгэдэггүй. Тэр одоо Хууль дүрэмгүй нутгийг эзлэхээр төлөвлөж байгаа. Ирээдүйд, тэр Хууль дүрэмгүй нутгийн нэгэн хэсэг болно. Ааваа… манай Эзэнт гүрэн Хууль дүрэмгүй нутагтай дайсагналцдаггүй биз дээ?” гэв.
Даялла хэсэг чимээгүй байснаа аажуухнаар толгой дохилоо.
Үнэхээр л тийм байлаа. Бүхэл тивд, Юлан эзэнт гүрэн ганц Обриэн эзэнт гүрнийг л дайснаа хэмээн үздэг.
Хууль дүрэмгүй нутагт бол, хэдхэн Вант улсуудтай эмх замбараагүй нутаг яаж тэднийг тэд дайснаа гэж үзэх билээ дээ?
“Хэрэв үнэхээр л Линлэй Хууль дүрэмгүй нутагт өөрийн эзэмшлийг байгуулж байгаа бол, дараагаар нь чамтай гэрэлхэд асуудалгүй.” Даялла аяархан хэллээ. Эдгээр үгс Делиад яг л тэнгэрийн аяз шиг сонсогдох бөгөөд, үүнийг сонссоод түүний сэтгэл амрах шиг л боллоо.
Даялла охинруугаа хараад. “Хайрт охин минь, би чамд сануулах ёстой… гагцхүү Линлэй Обриэн эзэнт гүрнийх гэж тооцогдохоо больсон цагт шүү. Эс бөгөөс, яасан ч болохгүй.” гэхэд.
“Ааваа, ойлголоо.” гэлээ. Делиа гэр бүлдээ машид хайртай. Тэр тэдэнтэйгээ холбоогоо тасалхыг хүсэхгүй.
Даялла толгой дохиод. “Одооноос, хааны нийслэлдээ үлд. Линлэйтэй уулзахаар явахгүй шүү.” гэв.

Эцэг эхтэйгээ хийсэн яриагаа эргүүлэн бодоод, Делиа уртаа санаа алдлаа. Тэрээр ойлгож байлаа… Линлэй хэдийн Гэгээнтэн зэрэглэлд хүрсэн учир амьдрах хугацаа нь хязгааргүй болсон. 7-р зэрэглэлийн шидтэн болох түүний амьдрах хугацаа ч гэсэн урт, тиймээс тэр үргэлжлүүлэн бэлтгэл хийх хэрэгтэй.
Тэр ганц хоёр жилд санаа нь зовохгүй байлаа.
Тэрээр цонхоороо хойд зүгрүү ширтвэл, өргөн уудам тэнгэрээс цасан будрах үзэгдэнэ. Бүхэл дэлхий бүрсийн, юу ч тодорхой харагдахгүй байлаа. Гэхдээ Делиагийн нүд бодит байдлын ханыг нэвтлэн алс холын Хууль дүрэмгүй нутаг дах, Хар шороо хотыг харна…

Хар шороо хотын гадна, цэргүүдийн салаа ар араасаа гүйлдэнэ, салаадуудаас гадна, офицерүүд нь чангаар хашхирцгааж байлаа. “Түргэл, түргэл! Битгий ард хоцроод бай! Хэрэв хоцрох юм бол хоолгүй шүү!”
Газраас өргөгдчихсөн, Баркерын ах дүүсийн Бүүнэ болон Гэйтс нар дан өмддөг цээж нүцгэн цэргүүдийн бэлтгэлийг ажиглана.
Энэ хугацаанд, Хар шороо хот бусад хотуудруу дайраагүй. Тэд зөвхөн бэлтгэл л хийсэн. Хар шороо хотын эргэн тойрны хотууд Шар шороо хотоос их хэмжээний аюул занал хийлэл мэдэрч байсан тул, тэдний хотын даргууд нь бүгд сандарцгааж байлаа. Гэхдээ үүнтэй зэрэгцэн, хотын даргууд түрүүлж дайрч зүрхлэхгүй байлаа.
Гэнэтхэн, Линлэйн алхан хүрч ирлээ. Тэрээр Гэйтс Бүүнэ хоёрын зүгт очингоо цэргүүдийн бэлтгэлийг ажиглана.
“Ноёнтоон, юу гэж бодож байна?” Гэйтс бахархалтайгаар хэлбэл.
Линлэй сэтгэл ханамжтайгаар. “Сайн. Өө, нээрээ. Чи хэзээ ойролцоох хотуудруу дайрах төлөвлөгөө эхлэхийг мэдсэн үү?” Линлэй цэргийн тактикийн талаар ганц ч зүйл мэдэхгүй. Түүний ганц мэдэж байсан зүйл нь онц ноцтой зүйл тохиолдоогүй л бол тэр хөндлөнгөөс оролцох шаардлагагүй.
Бүүнэ хөхрөн инээгээд. “Ноёнтоон, бид хараахан хаашаа ч дайраагүй байгаа ч, зарим хотуудаас хүмүүс ирж бууж өгөн дотроосо дайрах болно гэж амлалт өгцгөөсөн.”
“Тийм үү?” гээд Линлэй хөхрөн инээлээ.
Гэйтс шалавлан. “Мэдээж, өөр яах билээ дээ? Ноёнтоон, бодоод үз л дээ. Ах дүү бид тавын хүч Хууль дүрэмгүй нутаг даяар тархсан, олон хотууд биднээс айж байгаа. Эдгээр хотуудтай учраа олохын тулд бид бүүр армиа ч хөдөлгөх шаардлагагүй, бид тав өөрсдөө л очиход, тэдний хүйс тэмтрээд амархан гэгч нь ялалт байгуулж чадна шүү дээ.” гэхэд Линлэй дахин чангаар хөхрөн инээлээ.
Иймэрхүү жижиг хотын хувьд, ганц мэргэжилтэн байхад нь бүхнийг шийднэ. Жишээлбэл, Хар шороо хотын арми хэдхэн мянган хүнтэй. 9-р зэрэглэлийн дайчид олон хүмүүсийг ядах юмгүй алж чадна. Тэд удирдагчийн алаад бууж өгөхийг хүчилж чадна!
Гэхдээ Вант улсуудруу дайрах, өөр.
Вант улс бүр хэдэн зуун мянган цэрэгтэй. Үүнтэй зэрэгцэн, тэд ирээдүйд Гэрэлт сүмэй тулалдахад, магадгүй дайсан нь олон тооны цэрэгтэй байна байх. Энэ төрлийн хүнэн давалгаа тактикийн эсрэг, нэг мэргэжилтэн хэр олон хүнийг алж чадна гэж? Гэсэн ч, энэ төрлийн нөхцөл байдалд шидтэнгүүд их ашигтай.
Гэхдээ Гэгээнтэн зэрэглэлийн шидтэн л байхгүй бол, хоёр арми хоорондоо тулан өргөн хэмжээний тулаан хийж байгаа тохиолдолд, цэргүүдийн чадвар л юу юунаас илүү чухал.
“Тэднийг юугаар бэлтгэж байгаа юм?” Линлэй хөмсгөө зангидаад салаадын зүгт харлаа.
Бүүнэ, “Ноёнтоон, энэ бол дунд хэмжээний бригадын бэлтгэл. Батталион бүр 300-гаараа нэг бригад болоод цуг бэлтгэл хийж байгаа. Бригад тус бүр бэлтгэл энэ тэрийг нь хянах ахмад бас зургаан дэслэгчтэй. Энэ бэлтгэлд үнэхээр нөлөөтэй шүү.” гэлээ.
Бүүнэ Гэйтс хоёр өмнө нь Хойд зүгийн 18 вант улсад байхдаа цэргийн бэлтгэл хийж байсан. Тэд энэ хамгийн сайн арга гэдгийг мэднэ.
Хар шороо хотод ирж нөхцөл байдлыг мэдчихээд, Линлэй эргээд Хар хэрээ уулруугаа буцлаа.
Утаан цэнхэр зам шиг зүйл үлдээн, Линлэй эргээд Хар хэрээ уулан дээрээ ирлээ. Линлэй одоогоор Хар хэрээ уулан дахь үзэсгэлэнтэй нуурын төвд байх хэдэн арван метр квадрат бул чулуунууд дээр амьдарч байгаа. Линлэй тэдгээр бул чулуунуудыг Хар хэрээ уулын энд тэндээс олсон, тэгээд илдээрээ цавчаад, нуурын төв хэсэгт суурь болгон хийсэн нь энэ.
Нуурын төвд, бул чулуунууд ердөө л нуурын гадарганаас хагас метр хэрээтэй л цухуйн гарч ирсэн. Линлэй тэдгээр бул чулуун дээр өөрийнхөө модон байшинг барьсан.
“Бэбэ, яасан бэ?” Линлэй нуурын төв хэсэг хүрч ирлээ. Гэхдээ тэгэх үед, Линлэй гэнэтхэн Бэбэг бул чулуунуудын нэг дээр байгааг анзаарсан юм.
“Эзэнтээн!” Бэбэ толгойгоо Линлэйн зүгт эргүүлээд хөхрөн инээлээ. Үүний зэрэгцээ бяцхан хурц савраараа чулуунуудын ирмэгийг маажина.
“Би дээгүүр нь явах шат хийж байна. Ингэвэл, би ирээдүйд, усанд орох үедээ, шатан дээр зогсоод амарч болно, эсвэл усанд хэвтсэн ч болно. Энэ нь илүү тухтай байх болно. Эзэнтээн, Бэбэ би ухаантай байгаа биз?” гэхэд Линлэй хөхрөн инээж эхэллээ.
“Сап.” Сарвуугаа савчсаар, Бэбэ 10 см өндөртэй зургаан гишгүүр хийчихлээ. Бэбэ одоо хамгийн доод талын шатан дээр сууж байх бөгөөд, дөрвөн сарвуугаа жаргалтайн аргагүй усанд дүрнэ.
Линлэй хөхрөн инээнэ. Нуурын дэргэд чулуу байхыг хараад, Линлэй нэг гараа далайлаа…
“Вишш!” Гэнэтхэн салхи босож, аймшигтай хуй салхи гаран, хүний хэмжээтэй бул чулуунуудыг Линлэйн өмнө цуглууллаа. Хар хэрээ уулын гоо сайханг хараад Линлэй машид амар амгаланг мэдэрнэ, тэгээд түүнд нэг хүн туйлын ихээр бодогдлоо.
Линлэй уруулаа муруйлгавал нүүрэнд нь инээмсэглэл тодорно.
Тэрээр гараа хөдөлгөн, шулуун цүүцээ эргүүлсээр сийлбэр урлаж эхэллээ. Чулууны хэсгүүд ийш тийшээ ниснэ. Алгуурханаар… хүний хэмжээтэй загвар чулуун дээр гарч эхэллээ. Бэбэ, бяцхан сарвуугаар шатан дээр тавин амрааж байснаа, толгойгоо өргөн өнөөх сийлбэррүү ширтлээ.
“Өө, эзэнтээн, та эмэгтэй хүн сийлж байна тийм үү? Хаха, би үүнийг Делиа гэдгийг мэдэж байна шүү!” гээд Бэбэ инээлээ.
Гэхдээ Линлэй сийлбэртээ бүрэн оржээ. Түүний шулуун цүүц цахилгаан шиг хурдан гялалзан, зөөлхөөн чулууг ховхлон авна. Тэр одоо Мастерын түвшинд хүрсэн тул хүссэн бүхнэ дүрсэлж чадна.
Линлэй сийлбэртээ бүрэн төвлөрсөн байх бөгөөд, ерөнхий төрх нь гарч эхэллээ…
Өглөөнөөс дараа өдрийн үдээш хойшийн гурав хүртэл. Бүтэн нэг өдөр нэг шөнийг зарцуулсаны дараа, Линлэй эцэст нь сийлбэрээ дуусгалаа.
“Вүү.” Линлэй сийлбэрийнхээ нарийн тоос шороо бүрийг үлээээ. Энэ эмэгтэй хүний сийлбэрээс өвөрмөц, баатарлаг аура ялгарна. Товчхондоо, түүний нүд… яг л амьд хүнийг шиг болжээ.
Линлэй сийлбэрээ тун сэтгэл ханамжтайгаар ширтэнэ, тэгээд баруун өмнөд зүгрүү харлаа. Дотроо тэрээр, “Делиа, одоо миний захиаг авсан л байх ёстойдоо.” хэмээн бодлоо.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

3 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 1]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s