Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 50]

4 comments

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 50, Линлэй болон Оливер
Модны орой дээрээс Линлэй өнөөх хүнрүү ширтэнэ.
Уг богинохон мөнгөлөг үстэй эр ихэд эрч хүчтэй, зоригтой харагдана. Түүний өмссөн цэнхэр дээл нь салхинд намирах нь түүнийг тунчиг дэгжин харагдуулна.
“Мэргэжилтэн!” Линлэй энэ мөнгөлөг үстэй эрийн хүч өөрийнхөөс нь дутахааргүй гэдгийг мэдэрлээ.
“Би бол Линлэй.” Линлэй өөрийгөө нуухыг оролдсонгүй.
“Линлэй? Обриэн эзэнт гүрний Линлэй үү?” Миллэр цочирдон хэлснээ, дараа нь хөхрөн инээгээд.
“Дөнгөж 27 настай Обриэн эзэнт гүрний гоц суут сийлбэрт, дайчин бас шидтэнг би дуулж байсаан. Би өнөөдөр чамтай таарах юм гэж төсөөлж ч байсангүй. Чи Хэйдсонтой хайнцсан гэсэн байхаа. Миллэр би, чамтай уулзахыг хүсэж байлаа.” гэв.
Линлэйд энэ хүн их таатай сэтгэгдэл төрүүлнэ.
Миллэр нээлттэй бас шулуухан хүн байлаа, Линлэй ийм хүмүүст дуртай.
“Сайн байна. Тэгвэл Линлэй би чамтай тулалдаж л даа.” Линлэй удаан хугацаанд бэлтгэл хийчихсэн болохоор, хүчирхэг мэргэжилтэнтэй тулалдахыг хүсэж байсан. Магадгүй тэр гэнэтийн дэвшил гаргах ч юм билүү.
Линлэй дээлээ тайлан хаяж цээжээ нүцгэллээ. Тэгтэл, Линлэйн биеийг хурдтайгаар хар хайрс бүрхэн, дух, тохой болон өвдөгнөөс нь гадас цухуйж араас нь луугийн сүүл ургав. Үүнийг харсан Миллэрийн нүд орой дээрээ гарах шахав. “Луугийн цуст дайчин. Хаха, би энэ талаар хэд хэд сонсож байсан шүү…”
Линлэйн биеийг тойрон хар тулааны ки хуйлран эргэлдэнэ.
Гартаа Цустягаанаа атгаад, Линлэй Миллэррүү харан. “Алив.” гэв.
Гараа сунгаад, Миллэр мөнгөлөг цагаан урт илд гаргаад ирлээ. Тэрээр чангаар инээгээд. “Линлэй, болгоомжтой байгаарай. Миний илдний техник Хэйдсоныхоос дутахааргүй шүү.” ийн хэлэхдээ Миллэр өөртөө тун итгэлтэй байлаа. Линлэй нууцхан гайхширав. Линлэй Хэйдсоны ‘Дэлхий сөнөөгч’ дайралт хэр хүчирхэг байсныг санаж байгаа.
“Болгоомжтой!” Миллэр чангаар хашхирвал, түүний бие агаарт сарнин, гэнэтхэн Линлэйн урд гараад ирлээ.
Тэрээр хөлөөрөө жийвэл, Линлэй хурдтайгаар хойш шидэгдвэл, Миллэр урт илдээрээ Линлэйн Лугшилтан бүрхүүлт хамгаалалтын эсрэг чичсээр байлаа. Нүд ирмэх зуурт, Линлэй хэдэн зуун метрын цаана байсан аварга модон дээр гараад ирлээ. “Хурдан юм. Би Салхин сүүдэр шившлэгээ ашиглах хэрэгтэй бололтой.”
Энэ дайралтаар, Линлэй даруйхан энэ хүний салхины хурдатгалын ойлголт өөрийнхөөс нь илүү болохыг ойлголоо.
Линлэй Салхин сүүдэр шившлэгээ уншиж эхэллээ. Миллэрийн хувьд, тэр хэсэг азнах бөгөөд, тэрээр урт илдээ бариад Линлэйг шившлэгээ дуусгахыг хүлээнэ. Линлэйг дахин өөррүү нь асар хурдтайгаар давшир үед л. “Линлэй, надад өөрийнхөө үхлийн дайралтыг үзүүлээч.” гэлээ.
“Вишш.” “Вишш.”
Линлэйн бие ижилхэн асар хурдтай боллоо. Одоо бол, тэдний хурд энэ тэнцүү байсан бөгөөд хурдтай дайрч бас бултаж байлаа. Миллэрийг чиглүүлэн Линлэйг Сэржигнэх салхи техникээ хийвэл, тоолж баршгүй олон ягаан илд Миллэрийг бүрхэн авлаа.
“Гайхалтай!” Миллэр чангаар инээснээ, гэнэтхэн мөнгөлөг цагаан урт илдээрээ урдаа тойрон удаанаар зурлаа.
Хэдийгээр худаан байсан ч, үнэндээ, Линлэйн Сэржигнэх салхи дайралт Миллэр дээр буухаас өмнө тойрон бүгдэнг нь устгаад хаячихлаа. Линлэй нууцхан гайхширан. “Миллэр салхины талын Удаан төрлийн хичээллэдэг юм байх даа?”
Удаан. Хурдан!
Удаан хурдан гэдэг нь хурдны талаар биш бөгөөд, энэ нь дээд түвшний ойлголтын талаар юм. Жишээлбэл, хэдийгээр Миллэрийн дайралт удаан байсан ч, үнэндээ, Линлэйн Сэржигнэх салхи техникээс удаан байгаагүй.
“Миллэр, миний өөр нэг дайралтыг амс.” Линлэй чангаар хашхирлаа.
Линлэй Миллэр хоёр ээлжлэн нэг нэгнийхээ дайралтаас бултана. Модны навчис тасран унахад, тэдний гайхалтай хурд тэдний чиглэлийг өөрчилнө. Гэнэтхэн, өнөөх хоёр дахин Хар хэрээ уулын дээр туллаа. Линлэйн Цустягаан маш хурдан харин нөгөөхийнх нь маш удаан хэмнэлтэй байх мэт боловч, тэдний цавчилт бүр хоёр эсрэг тэсрэг зүйлийг нэгтгэх мэт байлаа.
“Гайхалтай.” Миллер сэтгэл нь хөдлөн чангаар орилно.
Миллэрийн урт илдний хурд гэнэтхэн удааширлаа, яг л 10 их наяд паунд жинтэй зүйл өргөж буй мэт арай ядан хөдлөнө. Линлэй ч гэсэн өрсөлдөгчийнхөө хурдыг их саарсаныг мэдэрлээ.
“Бүүм!” Хоёр илд хоорондоо туллаа.
Линлэй гэнэтхэн л 10 их наяд паунд жинтэй зүйл цохичихсон мэт боллоо. Түүний бие салганан, ойролцоох уулын хадан цохиоруу шидэгдэн мөргөлөө. Цохион дээр, хүн хэлбэртэй нүх үүссэн нь харагдана.
“Вишш.” Хэсэг хугацааны дараа, Линлэй эргээд нисээд гараад ирлээ.
Миллэр сэтгэл нь хөдлөн. “Линлэй чиний идний урлаг… Удаан бас Хурдан? Хоёр эсрэг тэсрэг тал. Энэ… Энэ…” Миллэрийн гэнэтхэн ямар нэгэн зүйл ойлгосон мэт, оюун санаанд нь гэрэл гийлээ. Линлэй ч гэсэн баярлахын хажуугаар цочирдлоо.
Линлэй уруулных нь булангаас цус урсахыг ч үл тооно. Түүний бодож байсан ганц зүйл нь өрсөлдөгчийнх нь ашигласан илдний техник. “Миллэр миний Сэржигнэх салхи дайралтыг хаачихлаа. Гэхдээ түүний ашигласан техник маш хүчирхэг байсан, Хэйдсоны Дэлхий сөнөөгчөөс дутаад байх зүйлгүй техник байна. Хэрэв би Газрын лугшилтын ойлголтоо нэмэгдүүлээгүй байсансан бол хүнд бэртэх байсан биз.”
“Тэр илдний техник Салхины хуулийн Удаанаас ялгаатай зүйл байна. Илдээ ашиглах үед нь, би олон зай хөлдөхийг мэдэрсэн.” Линлэй түүнийг илдээ ашиглах үеийг нь эргүүлэн саналаа.
Түүний илд удаан хөдөлж байсан, дээрээс нь 10 их наяд паунд жинтэй, гэсэн ч тэр эргэн тойрныхоо орон зайг хөлдөөж байсан. Линлэй өрсөлдөгчийнх нь илд удаан байгааг мэдэрсэн, гэтэл түүний хурдан илд тэр мөчид, өрсөлдөгчийнхөөс нь хурдан байхаа больчихсон.
Миллэр болон Линлэй нэг нэгнийхээ царайруу гайхширан ширтэнэ. Тэд агаар дээр зогсондоо инээмсэглэцгээж байсан юм.
Тэр хоёр одоо л ухаан орцгоон, нэг нэгэнрүүгээ харж инээцгээлээ. Тэд тодорхой хэмжээний ойлголттой болж авцгаажээ.
“Линлэй, би хоёр эсрэг тэсрэг зүйлсийг нэг нэгнийг нь дэмжихийн тулд ашиглаж болдог гэж төсөөлж ч байсангүй… Чи надад үнэхээр тус хүргэлээ.” Миллэрийн сэтгэл нэлээд хөдөлжээ. Үнэндээ, тэр нууцлаг уулын тосгонд, Салхины хуулиар хичээллэдэг найз байдаггүй болохоор, түүнд тус болох хүн байдаггүй.
Линлэй ч гэсэн талархсанаа илэрхийлж. “Миллэр, би Хурдан болон Удаан-аар хэрхэн бэлтгэх зэргийг үргэлжлүүлэн шинжлэх болно оо. Та надад яах ёстойг минь ойлгоход тусаллаа.” гэснээ.
“Салхины хуулийн хувьд надад танд үзүүлэх илүү гүн гүнзгий зүйл алга даа. Ингээд больцгоовол ямар уу?” гэтэл.
Миллэр уруулаа жимбийлгэж байснаа. “Линлэй, бүү даруу загна. Би… чиний хүнд илдний дайралт бүүр хүчирхэг гэдгийг мэдэж байна. Тэгж л чи Хэйдсоны хүчирхэг хамгаалалтыг эвдэн хүнд гэмтэл учруулсан биз дээ. Алив. Над дээр туршаад үз.” Миллэр ийн хэллээ.
Линлэй багахан эргэлзэнэ.
Газрын гүн гүнзгий үнэн ашиглахад тун аюултай техник. Түүнийг алчихаж ч мэднэ.
“Зүгээр дээ. Линлэй, хий. Надад өөрийнхөө хамгийн хүчирхэг дайралтаа амтлуулаач. Миний хамгаалалт тун хүчирхэг шүү.” гээд Миллэр итгэлтэйя инээлээ.
Түүний өөртөө итгэлтэй байгааг хараад Линлэй ч хариу толгой дохилоо. Үүнтэй зэрэгцэн, Линлэйн бодолд зуун үет давалгааг ашиглахад л болно гэдэг бодол төрлөө. Тэр 138 үет давалгааг хийхийг хүссэнгүй. Тэр дайсандаа бүх хүчээ үзүүлэхээс өмнө, тухайн хүн нь Зуун үет давалгааг тэсвэрлэдэг байх хэрэгтэй.
Хар хэрээ уулын дээр, Линлэй Миллэр хоёр өөд өөдөөсөө харан зогсоно. Линлэй одоо гартаа адамантин хүнд илдээ барьжээ.
“Алив.” Миллэр сэтгэл нь хөдөлсөн байртай хэлбэл.
“Миллэр болгоомжтой байгаарай.” гээд Линлэй Миллэррүү давшаад, аймшигтай тэсрэлт үүсгэлээ. Миллэр зүгээр зогсоод, мөнгөлөг урт илдээ урдаа аажуухнаар эргэлдүүлнэ.
Орон зай дахиад хөлдлөө.
Линлэйн адамантин илд аажим аажмаар удааширна. Мөнгөлөг урт ил хөнгөн ч гэсэн 10 их наяд паунд жинтэй. Адамантин илд хүндийн дээр асар удааширчээ. Адаматин мөнгөлөг урт илдтэй ойртон ирж мөргөлдлөө!
“Бүүм!”
Газрын гүн гүнзгий үнэн – Зуун үет давалгаа!
Линлэйг гайхшируулсан зүйл бол тэрхүү хөлдсөн орон зайгаар дамжихдаа чичиргээнт давалгаа хүчээ алдаж байлаа. Миллэрийн биед орох үедээ, хүчнийхээ хагасаас илүүг нь алдсан байлаа.
Тэгтэл…
Миллэрийн нүд бүлтрэх шахам томорлоо. Түүний бүхэл бие энергийн давалгаанд бүхэгдсэн ч, түүний уруулны булангаас цус урсаж эхэллээ. Тэр Линлэйруу гайхширсан харцаар хараад. “Линлэй, чиний дайралт үнэхээр гайхалтай юм. Миний хамгаалалт үнэхээр онцгой гэж тооцогддог, гэтэл чиний дайралт…”
Мэргэжилтнүүдийн тулааны үед, тэд хурд, хамгаалалт болон дайралтны хувьд туршлагатай байх хэрэгтэй байдаг. Хэрэв тэд сул талтай л байвал, тэд өөрсдийгөө аюулд л оруулна.
Миллэрийн хамгаалал үнэхээр онцгой байсан.
Бие дэх Луугийн Цуст тулааны ки-н өөрийг нь эдгээж байсан болохоор, Линлэйн шарх бараг л эдгэсэн байсан ч, тэрээр Миллэрийг гайхширан хараад. “Миллэр, чиний илд… орон зайг өөрчлөх шиг л болсон.” гэлээ. Линлэйн чичиргээнт дайралт түүний өөрчилсөн орон зайг туулах тусмаа хүчээ алдаж байсан.
Миллэр инээд алдаад. “Орон зайг өөрчилсөн юм. Тайлбарлаж чадах ч. Энэ талын ойлголтыг олж авахаа, мэдэх биз.” гэхэд.
Линлэй эргээд хүн төрхөндөө ороод багахан толгойгоо дохилоо.
“За тэгвэл. Линлэй, би өнөөдөр чамтай уулзаж найзууд болсон туйлын баяртай байна. Хэрэв надтай уулзъя гэвэл, чи Хууль дүрэмгүй нутгийн өмнөд хэсгийг чиглэн яваарай. Өмнөд уул хот гэх хотод хүрнэ. Өмнөд уул хотын өмнөд хэсэгт 100 км хэрээтэй газарт аварга уул бий, уул хэсгээр нэг жижиг тосгон бий. Тэнд би амьдардаг.” гээд Миллэр хөхрөн инээлээ.
Линлэй толгой дохиод. “Би завтай үедээ, заавал очих болно оо.” гэв.
“Миний сайн найзууд, бас манай эзэн тэнд амьдардаг. Хэрэв чи тийшээ очвол, илүү хурдан сайжирна шүү.” гээд Миллэр дулаанаар хэлснээ. “Би Харанхуйн ойд ажилтай яваа юм л даа. Ингээд би явъя даа.” гээд Миллэр салах ёс гүйцэтгэснээ, хойд зүгрүү эцэс төгсгөлгүй Харанхуй ойг чиглэн нислээ. Дараагаар нь Линлэй инээснээ, ойролцоох чулууруу нислээ. Тэрээр бясалгалын байрлал аван суугаад, чимээгүйхэн тулааны үеэр олж мэдсэн гүн гүнзгий нууцуудаа эргүүлэн сэргээж эхэллээ.
….
Юлан тивийн хойд хэсэг эцэс төгсгөлгүй Хойд далай. Хойд далайн Хойд хэсэгт Тэсгэм хүйтэн мөсөн уул буй. Тэсгэн хүйтэн мөсөн уул асар өргөн ба Юлан тивээс хэд дахин том. Гэсэн ч, тэнд хүчирхэг шидэт араатнуудаар дүүрэн учир бараг л оршин суугчгүй байдаг. Эндэх хатуу мөснөөс өөр юу ч үгүй газар.
“Вишшш.”
Мөсөн хутга шиг зүйл хүйтэн салхитай туугдан ирж, мөсийг зүслээ. Тэсгэм хүйтэн мөсөн уул бол маш хүйтэн газар, бас маш аюултай. Хүчирхэг дайчид хүртэл энд амьдархад хүндрэлтэй. Гэсэн хэдий ч, энэ хүндрэлтэй нөхцөлд чимээгүйхэн амьдардаг цөөн тооны мэргэжилтнүүд бий.
10 мянган метр өндөр мөсөн уулан дээр хоёр мэргэжилтэн асар хурдтай тулалдана. Тэдний нэг нь Оливер ба өрсөлдөгч нь булчинлаг, туранхай, бас богинохон хаш хүстэй ширүүн төрхтэй эр байлаа. Ширүүн төрхтэй эр хос хар алтан боксын бээлийнээс өөр зүйл ашиглахгүй байлаа.
“Вишш!” Гэрэл сүүдрийн гялбаа, Оливер ширүүн төрхтэй эрийн дээр гарч ирээд илдээрээ цавчлаа.
Өнөөх нь ч дайралтнаас нь бултаад, хариу өшиглөлөө. Хөлний дайралтнаас үүсэх агааран ир, яг л дайны илд мэт Оливерыг чиглэлээ. Агааран ир Линлэйн Салхины хэмнэл техникгээс өөр байлаа.
“Бүүм!”
Оливер арагш шидэгдэн хөлдүү газар мөргөлөө. “Бүүм!” мөс мөргөвөл, аварга хагарал үүслээ. Оливер шинэхэн цусаар бөөлжиж эхэллээ.
“Ххмм. Оливер, чи яаж Ноён Рутерфорд надтай тулалдаж зүрхэлэв. Чи намайг ялж чадахгүй. Тэсгэм хүйтэн мөсөн ууланд, чи хог шаараас өөр юу ч биш. Шаргуу бэлтгэлээ хий.” Ширүүн төрхтэй эр хүйтнээр хэлээд хурдтайгаар дээш хөөрөөд, 10 мянган метрын өндөр аварга мөсөн уулан дээрээс алга болчихлоо.
Оливер дахин ганц ханиаснаа эргээд бослоо. Тэгээр мөсөн уулыг ширтлээд. “Дараагийн удаа, заавал ялна.” Тэгээд, Оливерын бие жирвэс хийгээд, цасан талбайгаас алга боллоо.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

4 comments on “Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 50]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.