Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 49]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 49, Нууцлаг уулын тосгон
Нар тэнгэрт өндөрт хөөрчээ. Рэйнолдс одоо бол нэгэн том уулаар хэрэн хэснэ.
“Би одоо Хууль дүрэмгүй нутагт орсон байх ёстой.” Рэйнолдс арван өдөр яаран явсан болохоор хэр хол явснаа мэдэхгүй байлаа. Рэйнолдс голдуу эзгүй хээр хэсгээр явсан. Тэр хот харсан ч дөхөж очдоггүй байсан.
Рэйнолдс энэ ууланд асар том нутгаар хэрэн хэссэн.
Урт хугацаанд хэрэн хэссэний дараа, Рэйнолдс уулын оройнуудын нэгэн дээр ирлээ. Гэнэтхэн, төв хэсэгт аварга уулсаар хүрээлэгдсэн бяцхан уулын тосгон байгааг харлаа. Рэйнолдс хатсан уруулаа жимийлээ. Тэрээр дарс ууна гэхээсээ тэсгэл алдан, бяцхан уулын тосгонруу уруудлаа.
Энэхүү бяцхан уулын тосгонд байх хүмүүс Рэйнолдсруу гайхсан харцаар ширтэнэ.
Товчхондоо… тэд зочин ирэхийг харах нь ховор үзэгдэл.
Энэ бяцхан уулын тосгон цөөн хүн амтай ажээ. Нүдэн баримжаагаар Рэйнолдс эндэх хэдэн мянган хүнтэй гэж тооцоолов. Тэр ч бүү хэл хоосон талбайд дэн буудал үзэгдлээ. Рэйнолдс шалавлан явж очоод, дотогш орон тухлан суугаад. “Хоёр аяга ус, хоол, бас нэг лонх дарс.” гэлээ.
Гэхдээ удалгүй Рэйнолдс нэг зүйл анзаарав…
“Энэ газар…” Рэйнолдсын зүрх салгална.
Тэр гэнэтхэн өөрийг нь бүрхсэн хүмүүсээс мэргэжилтнүүдийн аура ялгархыг мэдэрлээ. Рэйнолдсын мэдэрч буйгаар, энд буй ихэнх нь 6. 7 бүүр 8-р зэрэглэлийн дайчид байв… Хүчирхэг шидтэнгүүд ч гэсэн энд байлаа. Дан ганц дайчид ч биш шидтэн хүртэл. Бүүр болоогүй маш хүчирхэг.
“Найз минь, яаж энд ирээв?” халзан эр лонхтой дарс хоёр хундагатай авч ирээд. “Алив, ууцгая.” гэлээ.
Рэйнолдс одоо л энэ уулын тосгон энгийн биш гэдгийг мэдэрлээ. Тэр даруйхан, “Би Рохаулт эзэнт гүрний хилээс энэ хүртэл ирсэн билээ. би Хууль дүрэмгүй нутгийг зорьж байгаа юм л даа. Би үндсэн замаасаа төөрөөд, уулын замаар хэрэн хэсэж байлаа. Гол гаталж, уул даваад хэрэн хэсэж байхдаа ийм уулын тосгонд ирчихнэ гэж санасангүй.” гэхэд.
Халзан эр толгой дохин инээгээд. “Тийм байжээ.” гэвэл.
“Гайхах зүйл алга. Тосгоны ойролцоо зам байхгүй, бас энэ уул их зэлүүд. Юу гэх гэсэн бэ гэхээр, би 8-9 жил гадны нэг ч хүн хараагүй л дээ.” гээд өөр нэгэн эр алхан хүрч ирэх зуураа хэллээ.
Рэйнолдсын сэтгэл түгшиж эхлэв.
Түүний өмнө буй энэ хоёр хүн их хүчирхэг, 7 эсвэл 8-р зэрэглэлийн дайчин.
“Ийм газар байх аа? Яагаад энд ийм олон мэргэжилтнүүд байгаа юм бол?” Рэйнолдс нууцхан гайхширна.
Өнөөх хоёртой жаахан ууж ярилцаад, Рэйнолдс олж мэдлээ… энэ нууцлаг уулын тосгоныхон гадаах ертөнцөөс бүрэн тусгаарлагдаагүй болохыг. Үнэндээ, тэд гадаах ертөнцийн талаар ихийг мэддэг байлаа.
“Моника гүнж ирж байна.” Халзан эр гэнэтхэн хэллээ. Олон хүн өнөөх зүгрүү харвал, Рэйнолдс ч мөн адил өнөөх зүгт харлаа…
Тэрээр араасаа үйлчлэгч дагуулсан урт хаш үстэй үзэсгэлэнтэй эмэгтэй ирж явахыг харсан бөгөөд, тосгоныхон ч түүнтэй дулаанаар мэндчилнэ. Энэ үзэсгэлэнтэй эмэгтэйг хараа, Рэйнолдс хэсэг зуур цочирдолд орлоо. Үзэсгэлэнтэй царай… нөхөрсөг инээмсэглэл…
Хэдийгээр цэцэгс дунд байсан ч гэсэн, Рэйнолдс бүрэн цочирдолд оржээ.
“Би… энэ газрыг олсон нь утга учиртай байж.”
Хүүхэмсэг Рэйнолдс олон залуухан язгууртан хатагтай нартай болзож байсан. Гэхдээ тэдний нэг нь ч түүний сэтгэлийг ингэтлэн хөдөлгөж байгаагүй… Тиймээс тэр одоо болтол цочирлоосоо гарч чадахгүй байсаар байлаа. Гэхдээ энэ нууцлаг уулын тосгоны охины өвөрсөц аура, Рэйнолдсын зүрхийг чичирхийлүүлнэ.
Рэйнолдс уг Моника гэх охиныг цоо ширтэнэ. Рэйнолдс түүнрүү ширтвэл түүний нүднээс хаш гэрэл цацрана. Тэр яг л домогт сүнснүүдийн нэг мэт л харагдана. Моника инээмсэгээд. “Сайн байна уу, гадны хүн минь.” гэлээ.
Рэйнолдс ч даруйхан босож зогсоод, “Үзэсгэлэнт гүн Моника, миний нэрийг Рэйнолдс гэдэг.” гэхэд.
Монико гэнэтхэн Рэйнолдсын зүүн гарруу хараад гайхширан амаа ангайлгаснаа, Рэйнолдсруу хараад. “Гаранд чинь юу тохиолдоо вэ?” гэв.
“Хүн гэмтээчихсэн юм аа.” Рэйнолдсыг ингэж хэлтэл.
Моника түүнд дөхөж очоод. “Гараа сунгаж бай даа.” гэвэл. Рэйнолдс юу ч асуулгүй даруйхан зүүн гараа сунгалаа. Ган хавчаараар үлдсэн уг шарх хүний зүрхийг салгануулам аймшигтай байлаа. Моника уруулаа багахан хөдөлгөсний дараа…
Тоолж баршгүй олон мананцар шиг хий гэрэлнүүд Рэйнолдсын гар дотор орчихлоо.
Рэйнолдс шарх нь эдгэрхийг мэдэрвэл, гаранд нь шинээр хоёр хуруу ургалаа. Нүд ирмэх зуурт, Рэйнолдсын гар эргээд хуучин хэвэндээ орчихлоо.
“Энэ… Энэ…” Рэйнолдс цочирдон, уг Моника гэх эмэгтэйг гайхширан ширтэнэ.
Тэрээр түүнийг гэрлийн хандлагат ийм хүчирхэг шидтэн гэж таамаглаагүй. Тэр Рэйнолдсоос дутахааргүй байлаа.
Рэйнолдс Моникагийн царайг харах үед, түүний зүрх хүчтэй лугшина.

Орой. Нар баруун зүгрүү хэлбийн, тэнгэрийн хаяа улаа бутарна.
Уулын тосгон дахь зүлэг дээр Рэйнолдс Моника хоёр зэрэгцэн алхана. Моникагийн үзэсгэлэнтэй царайг хараад, дотроо тэрээр тун сэтгэл хангалуун байлаа. Тэр энэ нууцлаг уулын тосгонд сараас илүү хугацааг үдсэн.
Уулын тосгоны нэг ч хүн түүнийг яв гээгүй.
Уулын тосгонд байсан сарын хугацаанд, Рэйнолдс тосгоны хүмүүс эндээс огт явдаггүйг мэдсэн. Багахан хувь нь л гадаах ертөнцрүү явдаг байлаа. Тэд эргэж ирэх үедээ, гадаах ертөнц дэх үйл явдлын талаар тосгоныхондоо мэдээллэдэг.
Моника одоо дөнгөж л 20 настай ч, гэрлийн хандлагат 7-р зэрэглэлийн шидтэн. Авъяасын хувьд, тэр Рэйнолдсоос ч илүү ажээ.
“Би энэ байдлаараа байгаад байж болохгүй. Би эцэг эх болон ах дүү нартаа амьд гэдгээ мэдэгдэх хэрэгтэй.” Рэйнолдс найзууд болон гэр бүлийхэнтэйгээ уулзахыг хүсэх ч, Моникаг гэх хайр нь тэрэхий хүчтэй байлаа. Бас Моникагийн хувьд ч, энэ Рэйнолдс гэгч гадны хүн олон зүйл мэддэг. Тэрээр түүнтэй ярилцаж байх зуураа гадаад ертөнцийн талаар их зүйлийг олж мэдсэн.
Рэйнолдс хүнтэй ярилцахдаа сайн. Энэ нь ч Моникаг цуг байхад таатай санагдуулдаг байлаа.
“Хэрэв би үргэлж Моникагийн дэргэд байх бол, хэр гайхалтай вэ?” Рэйнолдсын сэтгэл зүрх итгэл найдвараар дүүрэн байлаа.
“Хатагтай Моника.” араас нь хүний хоолой дуулдвал, мөнгөлөг үстэй дунд эргэм насны эр тэднийг чиглэн ирж байлаа. Рэйнолдс гайхширлаа. Тэр өөрсөдрүү нь энэ эрийг дөхөж ирж байгааг анзаараагүй. Товчхондоо, энэ хүн их хүчирхэг ажээ.
“Авга Миллэр.” Моника өнөөх эрийг хараад даруй нэрээр нь дуудан инээлээ.
Миллэр их энгийн царайтай байлаа. Рэйнолдсын харж буйгаар, Моника түүнрүү ихэд нөхөрсөгөөр инээнэ. “Хатагтай Моника, орой болж. Ээж тань таныг гэртээ ирж хоолоо идэхийг тань хүлээж байгаа.” гэхэд Моника толгой дохиод Рэйнолдсруу харснаа. “Том ах Рэйнолдс, би ингээд харъя даа. Дараа уулзъя.” гэв.
Рэйнолдс ч инээмсэглээд хариу толгой дохилоо.
Моникаг явсны дараа, Миллэр РЭйнолдсруу хараад. “Гадны жаалаа, чи манай тосгонд багагүй хугацааг өнгөрөөлөө. Одоо чи сонголтоо хийх хэрэгтэй…” гэв.
“Сонголт оо?” Рэйнолдс гайхширч орхив.
Миллэр тайвнаар толгой дохиод. “Чи биднийг олоод ирснээс хойш, чи энд ирэх хувьтай л байсан гэсэн үг. Чамд одоо хоёр сонголт байна. Эхнийх нь манай тосгонд үүрд үлдэж, бидний нэг болон, хэзээ ч явахгүй байх. Хоёр дахь нь яг одоо яваад, дахиж хэзээ ч ирэхгүй байх. Чамд хоёрхон л сонголт байгаа. Хэрэв чи дуулгаваргүй байвал, гарцаагүй үхнэ шүү.” гэлээ.
Хүйтэн хэрнээ тайвнаар хэлэгдсэн саяны үгс Рэйнолдсын зүрхийг чичрүүллээ.
Үүрд үлдэх? Эсвэл дахин тосгонд ирэхгүй байх аа?
Рэйнолдс аль ч сонголтыг нь хиймээргүй байлаа.
“Ноён Миллэр.” Рэйнолдс даруйхан, “Миний мэдсэнээр, зарим тосгоны хүмүүс гадагш гардаггүй гэж үү?” гвэл.
Миллэр түүнрүү харж байснаа хөхрөн инээгээд. “Үнэн. Манай тосгон жил бүр тэгдэг. Тэмцээнд оролцоод шилдэг аравт багтсан хэн бугайг ч бид гадаах ертөнцрүү аялуулдаг. Чиний одоогийн хүчээр бол… шилдэг арав битгий хэл, зууд нь ч багтаж чадахгүй.” гэв.
Рэйнолдс сандарч эхэллээ.
“Хэдийгээр би одоо тэгж чадахгүй ч, ирээдүйд чадаж л таарна.” Рэйнолдс шийдвэрээ гаргажээ. “Ноён Миллэр, би тосгонд үлдэхээр шийдлээ.” Хэдийгээр тэр эцэг эхдээ хайртай ч, армид байх үедээ, тэр жил эсвэл хоёр жил ч гэрийхнийгээ харахгүй байх тохиолдол байдаг байсан. Эцэг эх нь түүнийг амьд гэдгийг мэдэж л байвал болоо. Ирээдүйд, тэр тэдэнтэйгээ уулзаж л таарна. Тэр тийм ч том асуудал биш.
Рэйнолдс эцэг эхээ дахиад нэг юм уу хоёр зуун амьдарч чадна гэдгийг баттай мэдэж байлаа.
Гэхдээ Моника… хэрэв Рэйнолдс явбал, үлдсэн амьдралынхаа туршид харамсах вий хэмээн харамсана.
Миллэр толгой дохиод. “Тосгонд тавтай морил. Санаж ав. Тосгоноос явахыг хориглодог юм шүү. Хэрэв чи тэгвэл… эргэлзээгүй үхнэ. Ямар ч байсан, чамайг тосны хүчтэнүүдийн хүчинд эргэлзэхгүй байгаа болов уу гэж бодож байна.” Миллэр ийн хэлснээ даруйхан эргэж хараад яваад өглөө.
“Ноён Миллэр.” Рэйнолдс түүнийг дуудвал.
Миллэр эргэж хараад. “Яасан?” гэвэл.
“Тосгоноос хүмүүс явах үед, би хүмүүст мэдээ хүргүүлж болох болов уу?” Рэйнолдс ийн асуулаа.
Миллэр толгой дохиод. “Болно оо. Гэсэн ч, чи тосгоны талаарх мэдээллийг хэлж болохгүй. Хоёр өдрийн дараа, би тосгоноос гарна. Хэрэв хүнд хэлүүлэх зурвас байвал, би дамжуулаад өгь.” гэв.
Рэйнолдс баярлан, “Ноён Миллэр, таныг явахдаа, Давсон худалдааны пүүсийн салбар дээр очоод, Рэйнолдс Данстан, үхээгүй гээд хэлээд өгөөрэй. Би одоо амьд байгаа болохоор, гэр бүл найз нөхөд минь санаагаа зовоогоод байгаасай гэж хүсэхгүй байна.” гэлээ.
“Давсон худалдааны пүүс ээ?” Миллэр түүнрүү харснаа, толгой дохилоо.
“Ноён Миллэр.” Рэйнолдс гэнэтхэн нэг зүйл анзаараад. “Та жилд нэг болдог тэмцээний шилдэг арав л тосгоноос явдаг гэчихээд яагаад та хүссэн үедээ тосгоноос гарч байдаг билээ?” гэхэд.
Миллэр түүнрүү хараад. “Чи минийх шиг хүчний түвшинтэй бол, хүссэн үедээ гарч болно.” гэснээ ганц л хөдлөөд Миллэр Рэйнолдсын урдаас алга боллоо. Рэйнолдс машид цочирдлоо, энэ хурдтай зүгээр л хэтэрхий аймшигтай байлаа!
“Ноёнтоон, тэр Рэйнолдс тийм ч хүчирхэг биш ч, Хатагтай Моника…” Миллэр чулуун сандал дээр суусан урт хар үстэй дунд эргэм насны царайлаг хүний дэргэд ирээд хүндэтгэлтэйгээр хэллээ.
Тэрхүү дунд эргэм насны хүн тайвнаар инээгээд. “Моника хүссэн хүнээ таалах эрхтэй. Түүний бүү хүчил. Рэйнолдсын хувьд тэр тосгонд үлдэхийг хүссэн болохоор ядаж л зоригтой байна гэсэн үг биз.” гэхэд.
“Гэхдээ эрхмээ…” Миллэр ийн хэлбэл.
Өнөөх хүн. “Хаха… Тэр тухайд, миний хийж чадах зүйл байхгүй шүү дээ. Хэрэв Рэйнолдсд охин минь үнэхээр таалагдсан бол, тэр шаргуу л ажиллах хэрэгтэй дээ. Эс бөгөөс, тэр эхнэрийн минь зөвшөөрлийг авч чадахгүй л болов уу.” гэснээ.
“Маргааш, би Харанхуйн ойруу явна, болгоомжтой байгаарай. Харанхуйн ойн хаанг бүү гомдоо.” Дунд эргэм насны эр Миллэррүү харвал.
“За, ноёнтоон.” хэмээн Миллэр хүндэтгэлтэйгээр хэллээ.
Дараа өглөө нь, уулын тосгоноос асар хурдтай гэрэл сүүмэлзээд алга боллоо. Нүд ирмэх зуурт, хурдтай гэрэл хойд зүгийг чиглэн ниссэн юм. Түүний хурд Линлэйгийн Луугийн хувиралд орсноос ч хурдан байлаа. Цаг гарны дараа, тэрхүү зүйл Харанхуйн ойд ирлээ.
“Ххмм?” Тэрхүү гайхалтай хурд багасан, доош буувал, Миллэр байв.
Хар шороо хот Харанхуйн ойн ойролцоо байдаг бөгөөд 50 гаран кмын л зайтай. Миллэр Хар хэрээ уулыг чиглэнэ. Хэдийгээр тэр хурдтай нисэж байсан ч, тэр доороос нь амар хүчтэй салхины хандлагат энерги мэдэрлээ.
“Хэн нэгэн Салхины хуулиар бэлтгэл хийгээд байна уу даа?” Миллер нүдээ онийлгон харлаа. Миллэр ч гэсэн Салхины хуулиар бэлтгэл хийдэг. Тэр Хар хэрээ уулыг анхааралтай ажиглавал, гүн цэнхэр дээл өмсөж ягаан урт илд барьсан хүн дүрст зүйл үзэгдлээ. Тэрхүү хүн дүрст зүйл Хар хэрээ уулын энд тэнд гарч ирэх бөгөөд түүний хурд маш гайхалтай байсан юм.
“Түүний ойлголтын түвшин гайхалтай юм. Өөр салхины хандлагат мэргэжилтэнтэйгээ тааралгүй хэдэн зуун болсон байна шүү.” Миллэр бүүр догдолжээ. Тэр хурдтайгаар доош буулаа.
Одоо бол, Линлэй хүн дүрст зүйл хурдтайгаар доош бууж ирж байгааг хэдийн анзаарсан байлаа.
Миллэр модны орой дээр суух Линлэйн дэргэд хүрч ирээд түүнрүү харснаа чангаар инээгээд. “Би бол Миллэр, адилхан салхины хуулиар хичээллэгч. Найз минь, надтай тулалдахгүй биз?”


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.