Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 48]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах

 


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 48, Дарга
Үд. Баруун зүгээс нарны гэрэл цацран, Хар шороо хотыг ээнэ. Хар шороо хотын эргүүлийн цэргүүд залхуутайя хотын гудмуудаар алхах бол, хэдэн ядарсан харуулууд хотын ханаа халуун наран доор болох шахан манана.
“Энэ цаг агаарыг дээ. Өдөр нь шатааж алчих гээд, шөнө нь хөлдөөж алчих гээд!” навсгар хуяг өмссөн өндөр эр аяархан хараалаа. Тэр болон түүний есөн нөхөд бол энэ хотын харуулын салаануудын нэг.
Хотын энгийн иргэд эдгээр цэргүүдийг харсан даруйдаа зугтааж, эсвэл царай нь айдсаар дүүрэв.
Үүнийг хараад, өөр нэгэн дайчин аяархан хараалаа. “Тэр муу тарган шуналтай гахайн доор ажилласнаасаа болж, хөгшчүүлийн царайг ч харах эцэсгүй боллоо. Тэр тарган гахай арай л шуналтай юм!”
“Чөтгөр гэж. Хэрэв гэр бүлээ тэжээх гээгүй байсан бол, би энэ ажлыг хийх ч үгүй байсан юм.” өөр нэгэн дайчин ч ийн хэллээ.
Хар шороо хотод, тарган хотын дарга нь маш муу нэртэй. Эдгээр дайчид хотын даргаа харааж буйвч тэд бүгд гэр бүлээ тэжээхийн тулд армид элссэн, бас тэд хотын даргатайгаа тэрсэлдэж зүрхлэхгүй. Учир нь хотын даргын хүү хүчирхэг дээрээс нь машид харгис хэрцгий, 7-р зэрэглэлийн оргил түвшний дайчин. Энэ хэмжээний хүч ийм бөглүү жижиг тосгонг захирхад хангалттайгаас ч илүү билээ.
“Түргэл, түргэл!” ойролцоогоос нь, морьт хүлэгт баатрууд хурдтайгаар ирж айсуй. Цэргүүдийг хараад, хүлэгт баатрууд даруйхан чангаар. “Ах дүү нар мнь, түргэл, түргэхэн шиг очиж шинэ хотын даргад хүндэтгэл үзүүл! Тэр тарган гахай үхсэн! Түргэн очиж шинэ хотын даргад хүндэтгэл үзүүл!” гэлээ.
Салааны арван эрчүүд бүгд гайхширцгаав. Тэд нэг нэгэнрүүгээ ширтэж байснаа, даруй сэтгэл нь хөдөлцгөөн хөхрөн инээлдэж эхэллээ.
“Хаха… түргэхэн шиг, хотын даргийн эдлэнрүү явцгаая.” гэцгээлээ.
Хууль дүрэмгүй нутагт, энгийн ард ямар нэгэн газар харъялагддаг гэж мэдэрдэггүй. Энэ сард, тэд нэг хотын захирагчаар удирдуулж байгаад, дараа сар нь өөр болсон ч тэдэнд хамаагүй. Энгийн ард их зүйл асуудаггүй, тэд гагцхүү гэр бүлээ тэжээх хангалттай хоол хүнс л хүсдэг.
Хар шороо хотын даргын эдлэн.
Хар шороо хотын арми хоёр том батталионд хуваагдсан байх бөгөөд, батталион тус бүр 1800 хүнтэй. Батталионы нэг нь хотыг хамгаалдаг, нөгөө хэсэг нь хотын даргын хувийн хамгаалагч хийдэг. Үүнээс л хотын захирагч үхлээс хэр их айдаг болох нь харагдах биз, тэр цэргийнхээ хүчний хагасыг өөрийнхөө аюулгүй байдлын төлөө ашигладаг байсан.
Энп даруйхан 3600 цугларлаа.
Хотын даргын эдлэн 1800 хүнийг элбэгхэн багтаадаг ажээ. Баркер тэр хэд бэлтгэлийн талбайн голд зогсоно. Тэдний булчин бие хаа гээд тэд яг тулааны бурхад шиг харагдана. Түүнчлэн нуруундаа аварга сүм үүрсэн нь тэдний улам сүртэй харагдуулна.
Цэргүүд айсандаа дуугаа хураацгаажээ.
“Ах дүү нараа.” богино шаргал үстэй хүчирхэг эр чангаар. “Тэр тарган гахайг хүүтэйн хамт энэ таван ноёд устган дарсан. Энэ таван ноёд бол 9-р зэрэглэлийн дайчид. 9-р зэрэглэлийн дийлдэшгүй дайчид!!!”
Энэ үгийг сонсоод, цэргүүд цочирдлоо.
“9-р зэрэглэл ий? Манайх шиг жижиг хотод 9-р зэрэглэлийн дайчид ирсээн?” цэргүүд хоородоо шивнэлдлээ.
“Бам!” Гэйтс урагш алхвал, түүний хүчирхэг аура цэргүүдийг хойш алхуулахад хүргэлээ. Гэйтс чангаар инээн. “Та нар бүгд сонсоцгоо. Өнөөдрөөс, Хар шороо хот ах дүү бид тавд харъяалагдана. Миний ах Баркер, хотын дарга хийх болно!” гэлээ.
Гэйтс нуруун дахь аварга сүхээ сугалаад. Эргэн тойрныхныгоо ширтээд, “Хэрэв ахыг минь эсэргүүцэж байгаа хүн байвал, надтай үзэж болно шүү!”
Хэн энэ аймшигтай тулааны бурхантай тэрсэлдэж зүрхлэх билээ дээ?
Хотын даргын хүү, Хар шороо хотыг удаан хугацааны туршид хотыг айдас дунд байлгасан, гэтэл тэр хүртэл Гэйтсын аварга сүхний ганц дайралтанд үхсэн. Гэсэн ч, цэргүүдийн ихэнх нь тэр үйл явцыг нүдээр үзээгүй. Цэргүүдийн ихэнх нь Гэйтсруу гайхширан ширтэцгээнэ. Хүчирхэг байхын тулд заавал ч үгүй том биетэй байх шаардлага байдаггүй!
“Энэ аварга сүхийг минь олон тооны үнэт материалуудаар хийсэн. 3500 паундын жинтэй!” Гэйтс аварга сүхээ шидвэл, агаарт эргэлдэж байгаад, цэргүүдийн хүнд бэлтгэл хийхдээ ашигладаг бул чулуун дээр буулаа.
10000 паунд жинтэй бул чулуу хөдөлсөн ч үгүй. Үүнийг харсан цэргүүд цочирдоцгоов. “Энэ сүхийг модоор хийгдээд метал будгаар будчихсан юм байх даа?”
“Бүүм!” гэнэтхэн бул чулуу дэлбэрч тоос боллоо.
Хүнд зүйлийг хөнгөн мэт өргөх!
Харж байсан бүх хүмүүс амаа ангайлгацгаана. Цэргүүд 10000 паундын бул чулуу бутархыг сонссон ч, бүүр тоос болчихлоо… Энэ бол зүгээр л хүчээр хийчих зүйл биш. Гэйтсыг харсан цэргүүд бүгд түүгээр бахархацгаана.
Гэйтс аянга мэт инээнэ. Тэр өмнө нь Хойд зүгийн 18 вант улсад энэ техникээ ашиглаж байсан. Хууль дүрэмгүй нутаг болон Хойд зүгийн 18 вант улсууд их төстэй, тэд хүчирхэг хүмүүсийг гүн гүнзгий хүндэлдэг.
“Эсэргүүцэх хүн байхгүй юм шиг байна.” Гэйтс чангаар хэлээд. “Гайхалтай. Өнөөдрөөс, та нар ахын маань цэргүүд. Ахын минь төлөө ашигтай шүү. Ирээдүйд, армийн цалин одоогийнхоос гурав дахин нэмэгдэнэ!”
Гурав дахин нэмэгдэнэ ээ?
“Ноён Баркер урт наслаг!”
Өшөө юу асуух юм? Эдгээр таван мэргэжилтнүүд итгэмээргүй хүчирхэг, бас тэд армийн цалинг нэмнэ гэж байна. Үнэндээ тэд ийм удирдагчдад хайртай!
….
Хар шороо хот шинэ даргатай болсон. Баркер болон түүний дөрвөн дүү нар нь бүгд 9-р зэрэглэлийн дайчид. Тэдний ашигладаг зэвсэг л гэхэд 5300 паунд жинтэй! Ийм хүчирхэг удирдагч болсон Хар шороо хотын иргэд бүгд баяр тэмдэглэцгээнэ.
Энэ туйлын гайхалтай зүйл байсан юм…
Хотын дарга иргэдээ дуулгавартай өөрт нь итгэдэг байлгахын тулд, тэрээр Хар шороо хотын иргэдийг татвараас үүрд чөлөөлсөн!
Татвараас үүрд чөлөөлнө! Хууль дүрэмгүй нутагт, энэ бол гайхамшиг. Эцсийн эцэст, хэрэв татваргүй болчихвол, цэргүүд хаанаас мөнгө олох билээ дээ? Гэхдээ энэ асуудал, Линлэйд, асуудал биш. Линлэйн Фэнлай хаант улсын хааны овгийнхны хэдэн мянган жил цуглуулсан аймшигтай их хөрөнгийг эзэмшдэг.
Түүний авсан 100 сая алтан зоос нь тэдэнд хангалттайгаас ч илүү.
Хүчирхэг удирдагч болон их цалин, дээрээс нь татваргүй… Ийм байхад, тэд энэ хүний удирдлага доор үүрд амьдархыг хүснэ. Бас армийн цалин ихэссэн тул, армид орох хүмүүсийн тоо ч нэмэгдлээ.
Үүнтэй зэрэгцэн, Хар шороо хотын ойролцоох иргэд ч, Хар шороо хотруу хотруу хурдалцгаана.

Хар шороо хотын дарга солигдсоноос хойш хагас жил өнгөрлөө.
Хотын даргын эдлэнд. Шинээр авсан гэрийн үйлчлэгч, Нэми, одоо энэ нууцлаг ‘Ноён Лэй’ гэгчид мэдэгдэл өгнө. Хар шороо хотыг Баркер захирдаг гэдэгч, үнэндээ, энэ нууцлаг Ноён Лэй гэгч захирдаг.
“Ноёнтоон, Хар шороо хотын иргэдийн тоо ойролцоогоор 8000-д хүрлээ. Хэрэв эргэн тойрны тосгодуудыг нэмбэл, нийтдээ… Хар шороо хотын удирдлага доор 700000 хүн амтай байна. Одоогоор, манай цэргийн хүч тэлсэн. Бид нийтдээ таван батталионтой болсон. Таван батталион нийтдээ 9000 цэрэгтэй байна.” Нэми хүндэтгэлтэйгээр ийн хэллээ.
Линлэй, сандал дээр суусан байх бөгөөд үүнийг сонсоод багахан толгойгоо дохилоо.
“Хангалттай, Нэми. Чи одоо явдаа.” Баркер түүнрүү харвал.
“За, ноён хотын даргаа.” Нэми хүндэтгэлтэйгээр хэллээ.
Одоо бол, Линлэй болон түүний багийн хүмүүс л энэ өрөөнд үлдлээ. Засслэр Линлэй хоёрын шийдвэрээр Баркер хотын дарга болсон. Өөрийнхөө нэрээр.
“Ноёнтоон, 100 сая алтан зоостой шидэт кристал карт гаргаж ирэхэд чинь үнэхээр айсан шүү.” Баркер хөхрөн инээхэд.
Линлэй хариу инээгээд. “Санхүүгийн тал дээр санаа бүү зов!” Өмнө нь, Линлэй Фэнлай хаант улсын хэдэн мянган жил хураасан хөрөнгийг авсан.
Засслэр, “Линлэй, Хар шороо хотыг хамгийн хүчтэй, уян хатан бааз болгож, хүмүүсийн үнэнчээр зүтгүүлэхийн төлөө Хар шороо хотын иргэдэд ингэж өгөөмөр хандаж байгаа! Татвараас чөлөөлсөн нь л хангалттай юм биш үү. Ирээдүйд, бид хотуудын татварыг багасгаж болно. Түүнчлэн, сайн үйл ажиллагаа явуулж байж л улс орон биеэ даана. Гэхдээ үргэлж мөнгөнд найдаад байж болохгүй. Бид биеэ даах чадвартай байх ёстой!” гэвэл.
Линлэй толгой дохилоо.
“Би хот удирдах талаар сайн мэдэхгүй. Би энэ хэргийг Засслэр Женне хоёрт даатгалаа.” Линлэй Женнерүү харж инээлээ. Засслэр өмнө нь Хууль дүрэмгүй нутагт вант улс захирч байсан, харин Женне дүүдээ муж удирдахад нь олон жил тусалсан. Тэдний аль аль нь Линлэйгээс илүү улс удирдах талаар мэднэ.
Женне толгой дохин инээгээд. “Линлэй ахаа, удирдагчийн хамгийн чухал хэсэг нь хэнд удирдагдаж байгаа вэ гэдгийн мэдүүлэх. Надад даатгачих.” гэхэд.
Засслэр, “Женнегийн зөв. Линлэй… чи бидний удирдагч. Хууль дүрэмгүй нутагт, хүчирхэг мэргэжилтэн их нөлөөтэй. Дайны бурханг хар. Дайны бурхан юу ч хийлгүй үргэлж Дайны бурхны уулан дээрээ бэлтгэл хийдэг, гэсэн ч Дайны бурханг урт настай гэдгийг мэдэх болохоор хэн ч Обриэн эзэнт гүрнийг гомдоож зүрхэлдэггүй.”
“Ноёнтоон, ирээдүйд, та улстайгаа Дайны бурхан Обриэн эзэнт гүрэнтэйгээ тогтоосон шиг холбоотой болох хэрэгтэй.” Баркер ч гэсэн хүлээн зөвшөөрлөө.
Линлэй багахан толгой дохиод. “Би шалтгааныг чинь ойлгож байна. Өө, тийм. Өчигдөр, би Хар шороо хотын ойр орчмоор явж байгаад, Хар шороо хотын хойд хэсэгт хэдэн км цаанаа Хар хэрээ гэх жижиг уул байдаг юм байна лээ. Би тэнд бэлтгэлээ хийе гэж бодож байна.”
Линлэй газар болон салхины хуулийн аль аль нь маш өргөн гэдгийг мэдэрч байсан юм. Линлэй тэдний өөртөө шингээхийн тулд их цаг зарцуулахыг мэдэж байсан тул, тэрээр байсан цагаа ойлголтоо нэмэгдүүлэхийг хичээнэ.
….
Хууль дүрэмгүй нутгийн өмнөд төв хэсэгт, 100 мянган хүн амтай муж байдаг. Тэндэх таван давхар зочид буудлын таван давхарын өрөөнд, цагаан үстэй хөгшин захиаг нээн анхааралтай уншина.
“Хамгийн их айж байсан зүйл маань биелж!” Хөгшин хөмсгөө зангидаад. “Эзэн хаан биднийг Линлэйн эсрэг хөдлөлгүй зүгээр ажигла гэсэн. Өмнө нь, бид Линлэйг Хууль дүрэмгүй нутагт орж ирснийг мэдсэн. Тэр үед, би тэднийг аялж яваа л гэж бодсон. Хэн тэднийг хот эзлэнэ гэж санах билээ? Тэд яг юу төлөвлөөд байна?”
Хөгшин таагүй зүйл мэдэрнэ.
Линлэй бол Гэрэлт сүмийн том дайсан. Тэдний тулалдахыг хүсэхгүй байгаа дайсан.
Гэхдээ одоо…
“Би Линлэйг Хууль дүрэмгүй нутагт зугаацах гэж ирсэн гэж найдъё.” Хөгшин хөмсгөө зангиджээ. Тэрний хамгийн айж байсан зүйл нь… Линлэй Гэрэлт сүмтэй тулалдах гэж Хууль дүрэмгүй нутагт ирсэн байх вий гэдэг. “Бид түүнд асуудал удахыг хүсэхгүй байна, гэхдээ хэрэв тэр бидэнд асуудал удвал, бидэнд хөдлөхөөс өөр арга байхгүй.”
Тэр Линлэйг хэр хүчирхэг болохыг мэднэ.
“Одоо бол… зүгээр ажиглацгаая. Тэгээд Линлэйн төлөвлөгөөг харцгаая.”

Хар шороо хотын гадна, Харанхуйн ойн зүгт байх мянган метрын өндөр жижиг ууланд, Линлэйн аварга модны дээр бясалгал хийн сууна. Модны толгой салхинд найгана, Линлэй ч гэсэн яг л навч мэт байлаа.
Тэр 3600 паунд жинтэй адамантин хүнд илдээ үүрээд, модон дээр яг л титэм мэт сууна. Линлэйн салхи удирдах чадвар дээд түвшинд хүрчээ.
“Удаан. Хурдан. Энгийн биш…” Линлэй Салхины хэмнэл техникээ эргэцүүлнэ. Салхины хэмнэл бол зохицолдолтой салхины хоёр эсрэг тэсрэг аймшигтай агааран ир бүтээдэг техник.
Гэхдээ Линлэй ‘Хурдан,’ ‘Удаан’ гэж бие даасан талуудыг нь судалж байгаа бөгөөд, түүнд одоо ч илчлэгдээгүй нууц байж магадгүй гэж бодно.
“Удааны гүн гүнзгий үнэний хязгаарлалт… Хэтэрсэн хурдны Анализны хязгаарлалт…” Линлэй бясалгалаараа Хуулиа бүрэн мэдэрнэ. Магадгүй тэр бясалгаж байтал Газрын хуулийн ойлголт гэнэтхэн орж ирвэл, Линлэй Газрын хуулинд анализ хийнэ. Хэрэв Газрын хууль гэнэтхэн орж ирвэл, тэр оронд нь суралцана.
Хар хэрээ ууланд бэлтгэл хийвэл цаг хугацаа хурдан өнгөрөн нэг мэдэхэд нэлээд хэдэн өдөр өнгөрчээ…


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.