Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 47]

5 comments

Өмнө

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 47, Хууль дүрэмгүй нутагт баазаа босгох нь
Луугийн цуст дайчны хувиралдаа ороод, Линлэй Бонаи голын сав хэсгээр хайж эхэллээ. Тэр байнга сүнслэг энергиэ сэргээхээр амарч байх хэрэгтэй.
Тэр бүтэн зургаан өдөр зургаан шөнө хайсаар ойролцоох бүх хотуудыг дуусгалаа.
Гэсэн хэдий ч…
Тэр Рэйнолдсыг олж чадсангүй.
“Мастер Линлэй, санаа бүү зов. Манай Давсон худалдааны пүүс залуу эзэн Рэйнолдсыг хайж олоод, аюулгүй гэрт нь хүргэх болно.”
Рохаулт эзэнт гүрний хилийн хотуудын нэг дээр байдаг Давсон худалдааны пүүсийн салбарын дарга Линлэйд хүндэтгэлтэйгээр ийн хэллээ.
Линлэй багахан толгой дохив.
Одоо бол, түүнд Давсон худалдааны пүүст энэ үүргийг шилжүүлэн өгөхөөс өөр арга үлдсэнгүй. Дотроо, Линлэй багахан төөрөгдөнө. “Дөрөвдүгээр дүү хаашаа зугтчихсан юм бол оо? Яагаад Давсон худалдааны пүүсийн салбар төврүү явсангүй вэ? Давсон худалдааны пүүсийн салбар муж бүр дээр байдаг даа.”
Үнэндээ, Линлэй ойлгохгүй байлаа.
Рэйнолдс хөлгийн тавцан дээр байх хугацаандаа их айж байсан.
Рэйнолдс Рохаулт эзэнт гүрний хил дээр удаан байхаар шийдсэн, юу ч болж байсан, тэр том хотуудруу орохгүй. Хэдийгээр Давсон худалдааны пүүсийн салбар том хотуудад бий, боолын худалдааны байгууллагынх ч гэсэн. Хэрэв тэр боолын худалдааны байгууллагад баригдвал, тэр баларна.
“Баригдах эрсдэл хэтэрхий эрсдэлтэй. Би явах чигээ нарийн шийдэх хэрэгтэй.” Рэйнолдс шийдвэрээ бат гаргажээ.
Түүний хүчээр, Хууль дүрэмгүй нутагруу явах тийм ч хэцүү биш. Хууль дүрэмгүй нутагт хүрчихвэл, тэр Давсон худалдааны пүүстэй холбоо барьж болно. Тэгээд, аюулгүй ирж болно.
Шөнө, Обриэн эзэнт гүрний Зүүн өмнөд мужийн энгийн хот. Засслэр, Баркерын ах дүүс, Ребека, Лина болон Женне нар бүгд энд байна.
Хаалга тогших дуу сонсдоно. Гэйтс нуруундаа том сүхээ үүрчихсэн, хаалга нээээ. Хаалганы урд гурван үйлчлэгч хоолтой тэрэгтэйгээ байж байлаа.
“Ямар удаан хүлээлгэдэг юм?” Гэйтс өнөөх гуравруу яг л үхэр шиг ширтвэл, тэдний зүрх салганан. Гэйтсийн өмнө, тэр гурав яг л жаахан хүүхэд шиг байв.
Гэнэтхэн, хашаанаас архирах дуу дуулдлаа. Өнөөх гуравч дуу гарсан зүгрүү харав…
Хар үүл ирвэс, Хэирү, залхуутайя сарвуугаа савчина. Хар үүл ирвэс шиг дээд зэрэглэлийн шидэт араатны аймшигтай аура тэднийг салгануулахад хангалттай байлаа. Хэирү өөрийн хар, хүйтэн нүдээрээ өнөөх гуравруу харвал, тэдний толгой эргэн газарт оочлоо.
Гурван үйлчлэгч нэг нэгэнрүүгээ харц солилцоно, тэд дуу гаргаж ч зүрхлэхгүй байлаа.
Тэд даруй хоол ундаа ширээн дээр гаргаж тавиад шалавлан гарлаа. Тэд хашаагаар эргэн гарч явахад, духнаас нь хүйтэн хөлс цувна.
“Эд нар хэн юм бол оо? Тэр тав нь аймар том биетэй юм!” гэхэд.
“Бас том сүхтэй. Тэд дор хаяж мянган паунт жинтэй байх.” гэвэл.
“Бас тэр хөгшин. Тэр яг л араг яс шиг харагдаж байсан. Түүнийг надруу ширтэхэд, би айдас хүйдэс мэдэрсэн. Гэхдээ тэр гурван хатагтай ихэд үзэсгэлэнтэй юм байна лээ шүү. Хэрэв тийм үзэсгэлэнтэй эмэгтэйтэй гэрэлбэл, би хэдхэн жил амьдарсан ч яахав.”
Зочид буудлын үйлчлэгчдийн нүдэнд, энд байгаа хүмүүс хүчирхэг хүмүүс. Засслэр болон бусад нь хоолоо идэж байх бол, Бэбэ Хэирү хоёр хашаандаа үлдлээ. Учир нь тэд… Линлэйг маш хурдтайгаар эргэж ирж байгааг мэдэрлээ.
Богино хугацааны дараа, Линлэй, гүн цэнхэр дээл өмсчихсөн, тэнгэрээс буун ирлээ.
“Ноён Линлэй.” Баркер болон түүний ах дүүс баярлан угтан авлаа. Женне тэр хэд ч гэсэн түүнийг угтан авцгаалаа.
“Линлэй, юу болсон? Рэйнолдсыг олсон уу?” Засслэр ийн асуухад.
Линлэй толгойгоо сэгсэрлээ. Одоо бол, Линлэй сайхан зантай байсан юм. Боолын худалдааны байгууллага Рэйнолдсыг олоогүй, Рэйнолдс дээрээс нь 7-р зэрэглэлийн шидтэн, хэн нэгэн хүчтэнийг л уурлуулчихгүй бол, түүнд аюул учрах нь юу л бол.
“Дөрөвдүгээр дүү олон жил цэрэгт байсан, бас түүнийг боолын худалдаачид дахин хөөхгүй… нөхцөл байдлаас үзвэл, тэр 100% эргэж ирнэ.” Линлэй найзтаа итгэж байлаа.
“Хэрэв Рэйнолдс ийм нөхцөлд аюулгүй эргэж ирж чадахгүй бол, тэр таны дүү байх үнэ цэнэгүй болох биз. Рохаулт эзэнт гүрэн бол тогтвортой аюулгүй газар.” Гэйтс чангаар гэснээ. “Өмнө нь, ах дүү бид 7-р зэрэглэлийн дайчид байхдаа л, Хойд зүгийн 18 вант улсуудад гайхалтай амьдарлаар амьдардаг байсан.” гэв.
Линлэй хөхрөн инээнэ.
Линлэй нөгөө хэдтэйгээ нийлэн хоолоо идэж эхэллээ.
“Линлэй.” Засслэр аягаа тавиад. “Бид Хууль дүрэмгүй нутгийг зорино. Юу төлөвлөж байна?”
Линлэй Засслэр энэ багийн хамгийн туршлагатай гишүүн гэдгийг мэднэ. 800 настай өвгөн дэргэд нь байх, олон зүйлсийг хялбар болгодог.
“Засслэр, чи биднийг яах ёстой гэж бодож байна?” Линлэй ийн асуухад.
“Баркер, “Ноён Линлэй, үнэндээ, би Хууль дүрэмгүй нутгийг Хойд зүгийн 18 вант улсуудтай ижил болов уу гэж бодож байна. Тэд нударгаараа л ярилцдаг. Бидний хүчнээс үзвэл, бид хурдан хугацаанд хүчээ босгочих байх.” гэхэд.
Засслэр толгой дохиод. “Баркерын тайлбарласан нь нэг арга нь. Линлэй… би бидэнд хоёр арга байгаа гэж бодож байна. Баркерынх эхнийх нь. Бид Гэгээнтэн зэрэглэлтнүүдээ ашиглаад, хурдан хугацаанд хүчээ босгочих байх. Хууль дүрэмгүй нутагт, Гэгээнтэн зэрэглэлтнүүд их нөлөөтэй.” гэхэд.
Линлэй багахан толгой дохиод.
Хууль дүрэмгүй нутаг бол үймээн самуунтай дайн тулаантай нутаг. Уг үймээн самуунд иргэд хүчирхэг удирдагчтай байгаасай хэмээн итгэдэг. Хэрэв олон нийт Гэгээнтэн зэрэглэлтэн гэвэл, олон хүмүүс Линлэйг дагана.
Эцсийн эцэст, Гэгээнтэн зэрэглэлтэн ар иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадна.
“Хоёр дахь арга нь, эхлээд бид чиний байр суурийг зарлахгүй, Линлэй. Бид жижиг бүс нутгаас эхлэх хэрэгтэй. Эхлээд, бид арай ядан амь зогоож байгаа энгийн жижигхэн хотыг олох хэрэгтэй. Би ч гэсэн хөдөлбөл, жижигхэн хотыг амархан гартаа оруулчихна. Тэгээд, бид хотоо аажуухнаар томруулан, өөрсдийн гэсэн Вант улсыг байгуулна. Үргэлжлүүлээд, алхам алхмаар хийнэ. Өмнө нь… Би Хууль дүрэмгүй нутагт том вант улстай байсан.” гээд Засслэр хөхрөн инээлээ.
Хоёр дахь арга нь олон нэр төртэй хүмүүсийг ашиглах арга.
Эцсийн эцэст, эхний арга нь мэргэжилтнүүдийн хүчийг л ашиглана.
“Ноёнтоон, аль аргыг нь ашиглах уу?” Засслэр Линлэйруу хараад. “Эхний арга нь үр дүнгээ хурдан өгнө. Жилийн дотор гэхэд, бид Хууль дүрэмгүй нутаг дахь олон Вант улсуудыг өөрсдийн болгочих байх. Харин хоёр дахь арга нь удаан, гэхдээ сууриа бат бөх тавина.”
Женне тэр хэд Линлэйгийн шийдвэрийг хүлээнэ.
“Засслэр, бид хоёр дахь аргыг ашиглана.” Линлэй хэдэн минутын турш эргэцүүлсний эцэст шийдвэрээ гаргалаа.
“Бидний бай бол Гэрэлт сүм, бас Гэрэлт сүм олон нийтийн анхаарлыг их татахдаа чадварлаг. Бид аажуухнаар хөдлөх хэрэгтэй, алхам алхмаар, бид өөрсдийнхөө дагалдагчдыг бүрдүүлэх хэрэгтэй. Бид тэдэнд хүчтэй мэдрэмжийг өгөх хэрэгтэй. Эс бөгөөс… бид том газар нутагтай байх тусмаа, Гэрэлт сүмтэй тулалдах үед, олон урвагч болон мэхлэгчтэй байх болно.” Линлэй ийн хэллээ.
Засслэр толгой дохиод хөхрөн инээлээ.
“Тийм шүү. Бид нууцхан өргөжих хэрэгтэй. Бид тэр тал дээр их анхаарахгүй байх нь зүйтэй. Эс бөгөөд, эхлэхдээ л Линлэйн нэрийг өндөрт өргөвөл, олон газраас дайсагналцал бий болгоно.”
Засслэр хэсэг чимээгүй байснаа, үргэлжлүүлэн. “Линлэй, Гэрэлт сүм Сүүдрийн сүм хоёр Хууль дүрэмгүй нутагт их нөлөөтэй. хэрэв чи газар нутгаа өргөжүүлэхийг хүсвэл, би… Харанхуйн ойролцоогоос эхний алхмаа хийснэн дээр гэж бодож байна. Товчхондоо, Хууль дүрэмгүй нутгийн хамгийн хойд хэсгээс.” гэхэд.
Линлэй нүдээ бүлтийлгээд. “Хууль дүрэмгүй нутгийн хойд хэсгээс ээ?”
“Тийм. Харанхуйн ойн ойролцоогоос. Харанхуйн ойгоос шидтэн араатнуудын дайралт байнга ирдэг болохоор, тухайн бүсийн хүмүүс хатуу чанга бас догшин. Иргэдийн хэдхэн нь л Гэрэлт сүмийн итгэгчид. Тэдний шүтлэг хүчтэй. Түүнчлэн, бидний хүчнээс үзвэл, бид дунд болон доод зэрэглэлийн шидэт араатнуудаас айх шаардлагагүй.” гээд Засслэн инээмсэглэлээ.
Засслэрын үгийг сонсоод, Линлэй үүнийг хүлээн зөвшөөрлөө.
“Хойд хэсгийн баруун захаас зүүн зах хүртэл 1000 миль байдаг. Энэ зайд олон жижиг хотууд байдаг бөгөөд хэдхэн арван мянган хүн амтай. Бидэнд олон сонголт бий.”
Засслэр итгэлтэйгээр хэллээ.
Засслэрийн харж байгаагаар, Хууль дүрэмгүй нутаг дахь хэдхэн мянган хүн амтай жижиг хотыг эзлэх нь хялбар зүйл. Засслэр эсвэл Баркерын ах дүүс ч Хууль дүрэмгүй нутагт өөрсдийн вант улсаа амархан босгочихно.
Линлэйгийн баг үнэхээр хүчирхэг.
Гэгээнтэн зэрэглэлтнүүдийн бүлэг, бас Линлэй, Бэбэ бас Хэирү Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшнийх. Магадгүй Хууль дүрэмгүй нутагт байдаг Гэрэлт сүмийн нууц хүчин ч Линлэйгийн хүчинтэй дүйхгүй.
Багаараа Хууль дүрэмгүй нутагт сууриа босгох хялбар. Хууль дүрэмгүй нутаг Обриэн эзэнт гүрний хагасаас илүү, бас Гэрэлт сүм, Рохаулт эзэнт гүрэн, Ринэ эзэнт гүрнүүдтэй тэнцэхээр газар нутагтай.
Удаан хугацааны өмнө, Хууль дүрэмгүй нутагруу явахаар төлөвлөж эхлэх үед, 48 вант улсуудыг нийтдээ 300 сая хүн амтай гэж тооцоолж байсан. Ийм их хүн ам бол Ринэ болон Рохаулт эзэнт гүрнүүдийн нийт хүн амаас дутаад байх зүйлгүй. Олон жил үймээн самуунтай байсан гэхэд тийм ч бага хүн амтай биш байлаа. Харин ч хүмүүс нь оронд нь хүчирхэг бас догшин болцгоосон.
Энэ төрлийн нутаг бол хүчирхэг мэргэжилтнүүдийн тоглоомын талбар!
Хилийг давсаны дараа, Линлэйн баг Хууль дүрэмгүй нутагт нэвтэрлээ. Хууль дүрэмгүй нутгийн эхний хотод ороод л, Линлэй эндэхийн хүмүүс эмх замбараагүй солиоруулам нөхцөл байдалд байдаг гэдгийг мэдэрлээ.
“Олон жилийн дайн тулаанаас болоод Хууль дүрэмгүй нутагт хоолны үнэ тэнгэрт хадсан. Хэдийгээр зарим вант ургац хураалтын үеэр тулааныг зогсоохыг хичээдэг ч, яалтачгүй..” гээд Засслэр санаа алдлаа.
Хууль дүрэмгүй нутаг нь Ариун нэгдэл болон Обриэн хаант улсаас ялгаатай.
Обриэн болон Ариун нэгдэл дэх хотууд нэг л амар амгалан мэдрэмж төрүүлдэг. Язгууртан залуучууд нь ч тансаг хувцас өмсөөд гудмаараа сэлгүүцэцгээдэг.
Гэхдээ Хууль дүрэмгүй нутагт, хаа сайгүй хүнд хуяг өмссөн дайчид холхилдож, хот ширүүн аурагаар дүүрсэн байлаа, яг л аллага болсон мэт. Энэ бол энд энгийн л зүйл.
Линлэйн баг үргэлжлүүлэн хойд зүгийг чиглэн аялана. Тэд аялах зуураа, газар нутгуудыг анхааралтай ажиглан, Хууль дүрэмгүй нутгийг ойлгох ойлголтоо нэмэгдүүлнэ.
“Хувраг?” Линлэйн холоос хуврагийн хувцастай хүн харлаа. “Гэрэлт сүмийн новш. Хууль дүрэмгүй нутгийн энд тэндгүй жижиг сүмүүд харагдаж байна, эд нар бүгд Гэрэлт сүмийн номлолд зориулагдаа биз…”
Аялал үргэлжлэх тусам, Линлэйн сэтгэл улам л хүндрэнэ.
Гэрэлт сүм энд үнэхээр их нөлөөтэй юм.
Линлэйн багийхан хурдтай хөдөлнө. Арван өдрийн аялалын дараа, тэд Хууль дүрэмгүй нутгийн хойд хэсэгт хүрлээ. Линлэй тэр хэд Хар шороо гэдэг жижиг хотод ирлээ.
Үд дунд.
Энгийн зочид буудлын хувийн өрөөнд, Засслэр Линлэйд хандан. “Миний өглөөний мөрдлөгөнд үндэслэвэл, энэ Хар шороо хотын дарга, тархигүй хүмүүсийн хамгийн том үлгэр жишээ. Тэр жижигхэн хот л захирдаг байж бүс нутгаа дарангуйлалд байлгаж хөгжилдөхийг хүсэж. Тэр ард иргэдээ дарамталж хэцүү байдалд байлгадаг… би энэ хотыг эхний эзлэх газраа болгоснон тохиромжтой болов уу гэж бодож байна.” гэхэд.
“Гэхдээ энэ ердөө бидний эхний л хот шүү дээ!” Линлэй гайхширлаа.
Засслэр инээгээд. “Энэ энгийн зүйл. Хууль дүрэмгүй нутагт, цөөхөн хэдэн вант улс байдгаас гадна, ихэнх нь иргэдээ дарамталдаг. Эцсийн эцэст, дайн гарахаа больбол тэд хүчээ алдана. Үнэндээ, тэд чадахынхаа хэрээр л хөгжилдөхийг хүсэж байгаа.” гэхэд.
Линлэй багахан толгойгоо дохилоо.
“Тэгвэл Хар шороо хотоос эхэлье.” Линлэй даруйхан шийдвэрээ гаргалаа.
Дэргэд нь байсан Баркерын ах дүүс нүдээ бүлтийлгэцгээнэ. Гэйтс сэтгэл нь хөдөлсөндөө эхлээд, “Ноёнтоон, санаа бүү зов. Та юу ч хийх хэрэггүй. Бид яваад удирдагчийг нь алаад, цэргүүдийг нь дуулгавартай болгоод ирье. Хэцүү байхгүй байх.” гэв.
Баркерын ах дүүс Хойд зүгийн 18 вант улсад арми удирддаг байсан. Тэд ийм төрлийн зүйлсэд дуртай.
“Ноёнтоон, санаа бүү зов. Өнөө шөнө гэхэд та Хар шороо хотын даргын эдлэнд хононо.” Баркер цээжээ тэнийлгээд ийн хэллээ.


Өмнө

Дараах

Сурталчилгаа

5 comments on “Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 47]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.