Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 46]

4 comments

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 46, Тушаал
Боолын хөлөг онгоцыг улаан үстэй ганц нүдэт эр удирддаг, Пээл болон өөр нэгэн халзан эр хоёр Рэйнолдсыг ажиглангаа ярилцана.
“Пээл, маргааш, бид нийслэлд хүрнэ. Тэр үед, бид энгийн боолуудаас салж амарцгаана. Өдөр бүр хөлөг дээр амьдрах хогийн юм.” Халзан эр ийн хараалаа.
Пээл инээж эхэллээ.
Гэхдээ энэ үед, Пээл гэнэтхэн шидэт араатан архирхыг сонслоо…
“Роооааар!” Гэнэтхэн, аймшигтай, аварга дөлөн могой хөлөг онгоцны бүхээгийг дэлбэлэн гарч ирлээ.
Уг аварга галан могой зуун метр урттай байлаа. Могой хөлөг онгоцыг ороож галанд автууллаа. Үүнтэй зэрэгцэн, галан могой чиглэлээ өөрчлөн хөлөг онгоцны дотор талруу орон бүхэл хөлөг онгоцыг нүхэллээ. Арав гаран боол галанд шатан үхэж, зуу гаруй боолууд галан могойноос догширсон боолууд гарч ирлээ.
“Чөтгөр гэж. Муу царайлаг банди!” Пээлийн царай хувьс хийлээ.
“Түргэл! Түүнийг барь!”
Өнөөх хоёр халзан Рэйнолдсын өрөөрүү гүйлдлээ. Энэ үед, тэд энгийн боолуудыг орхивол, аварга галан могой тэр хоёрруу давшлаа.
“Чөтгөр гэж, галан могой. Болгоомжтой.” Пээл тэр хоёр сандралдлаа.
Галын хандлагат 7-р зэрэглэлийн шид: Галан могой!
Энэ хүчирхэг шидийг Рэйнолдс шившсэн. Энэ шившлэг түвшин ахивал, 8-р зэрэглэлийн ‘Галан могойн бүжиг’ шид болдог. Галан могойн бүжиг долоон аварга галан могойг бүтээгээд дайрдаг. Галан могой их хүчтэй.
7-р зэрэглэлийн хамгийн хүчирхэг дайчин ч тэдэнтэй тулалдаж зүрхлэхгүй.
Халзан эр, Пээл, галан могойн дайралтнаас бултаад, Рэйнолдсын байсан газарт ирлээ. Өрөөнд үнснээс өөр зүйл байсангүй. Хоёр алуурчны үнс болсон цогцос бас хоёр том нүх байлаа.
Рэйнолдс хоёр нүхээр зугтааж.
“Аа! Аа!” дэргэд нь байсан алуурчин ийн хашхирлаа. Нөгөө халзан эр Галан могойноос бултаж чадаагүй байлаа. Галан могой түүнийг ороогоод авчээ. Халзан эр тулааны ки-гээрээ хуяг шалавлан бүтээсэн ч, шатсан махны үнэр ханхалж эхэллээ.
Үүнийг хараад, Пээлийн царай хувьс хийв.
“Даил!!!” “Тэр муу новш!”
Одоо бол, олон боолууд завьны ёроолоос зугтаж эхэллээ. Боолууд баригдаад итгэл найдвараа алдсан байсан ч, одоо бол тэд итгэл найдвараар дүүрэн зугтаж байна.
Пээл хоёр нүхрүү ухас хийвэл, эрэг дээр гараад ирлээ.
“Новшийн царайлаг банди.” Пээл Бонай гол дээр буй боолын хөлөг онгоцоо харлаа. Завь шатсаар удаанаар живнэ. Хөлөг онгоц ус болон галаар дүүрлээ.
“Пээл, Даил!” ууртай хашхираан хадлаа.
Улаан үстэй ганц нүдтэй эр хурдлан гүйн ирэхэд, түүний нүд уур хилэнгээр дүүрэн байлаа. Пээлийг хараад ууртайгаар, “Пээл, тэр хаана байна? Шидтэн хаана байна?” гэхэд.
“Ноёнтоон, тэр шидтэн Галан могой шившлэгийг хийчихэж. Түүний хаашаа зугтаасныг мэдэх юм алга. Даил үхсэн.” хэмээн Пээл ууртайгаар хэллээ.
Нэг нүдтэй эр ихэд ууртай байлаа.
7-р зэрэглэлийн дайчин Галан могойтой тулалдаж чадах ч, хэрэв 8-р зэрэглэлийн дайчин болох нэг нүдэт эр Галан могойн эсрэг тулалдсан бол тэрийг амархан устгачих байсан.
Энэ шалтгааны улмаас боолын худалдааны байгууллага 8-р зэрэглэлийн дайчныг энэ даалгаварт явуулсан.
Гэхдээ нэг нүдтэй эр шидтэнг хичээл заагаад байхад ийм зүйл хийнэ гэж таамаглаагүй.
“Түргэл, түүнийг барь. Шидтэнг эргүүлээд авч ир.” Нэг нүдтэй эр даруй өөрийг нь тойрсон хүмүүстээ хэллээ. “Та арав хуваагдаад голын урсгал дагуу бас урсгал сөрөөд хай. Хэд нь энд үлдээд, ойр хавиар хай. Над дээр тэр шидтэнг аваад ир. Түргэл!” гэвэл.
“Мэдлээ ноёнтоон!”
Ууралсан алуурчид таран гүйлдлээ. Ихэнх нь ойр хавиар хайх бол, тав таван хүн л урсгал дагаж бас урсгал сөрөн хайн гүйлдлээ.
Рэйнолдс бусад боолуудтай ижил хувцас өмссөн байх бөгөөд, хувцас нь урагдсан, бас бие нь бүхэлдээ сорив болсон байлаа. Бусад боолууд зугтаж байсан болохоор, ихэнх тохиолдолд, алуурчид боолуудыг хараад тэднийг Рэйнолдс гэж бодон барихаар хөөцгөөж байлаа. Харамсалтай нь, тэд цагаа л үрсэн юм.
Нэг цагийн дараа.
Нэг нүдтэй эр эрэг дээр зогсоно, түүний сэтгэл зүрх уур хилэнгээр дүүрэн байлаа.
“Ноёнтоон, бид голын урсгал дагуу зугтаж байсан арав гаран боол барьсан, гэхдээ бид шидтэнг олсонгүй.” ийн мэдээлэллээ. Тэд голын урсгалын хурднаас хурдан явсан.
“Ноёнтоон, бид голын урсгал сөрж хайгаад олсонгүй.”
“Ноёнтоон, бид эргэн тойрноос шидтэн олсонгүй. Бид энгийн л боолуудыг барьлаа.”
Хүмүүс нь ар араасаа мэдээллэх мэдээллийг сонсоод ганц нүдтэй эр үхэх шахам уураллаа. Энэ бол боомт жижигхэн боомт хот. Энд тэдний байгууллагын ямар ч хүчин байхгүй.
Тиймээс Рэйнолдсыг олохын тулд ганц нүдтэй эр хэдхэн хүмүүсээрээ хайлгахаас өөр сонголтгүй. Тэгсэн ч… тэд түүнийг олсонгүй. Нэг цагийн хугацаа бол ганц хүн хангалттай хол явчих хугацаа. Бас хэдхэн хүмүүсээр хэдэн км квадрат газарт эрэл хийгүүлэх билээ?
“Новш гэж!” Ганц нүдтэй эр хараан. “Явцгаая. Бид энэ мэдээг даруйхан байгууллагад мэдэгдэх болно. Царайлаг эрийг надад битгий баригдаасай гээд л найдаж байхаас. Эс бөгөөс… Би түүнийг үхсэнээс ч долоон доор болгоно.”
Тэнгэр харанхуй болжээ. Нэг нүдтэй эр болон хүмүүс нь найдлагаа алджээ. Хэдэн зуун метр газарт налуу эрэг хэсгээс хүн дүрст зүйл үзэгдэнэ.
“Хүүүүү.” Рэйнолдс аман дахь өмсөөрөө амьсгална.
Эргэн тойрноо хараад, тэр одоо л нэг юм уртаа санаа алдлаа. Рэйнолдс зугтаж байх үедээ багахан ч болов болгоомжгүй хандаж зүрхлээгүй.
Энэ шившлэгний дараа, тэр даруй усанд шумбаж, голдоо хөндийтэй зэгс аваад амьсгалахдаа ашигласан. Шумбах бүртээ зуун метр гаран газар туулж байсан юм.
“Би одоо их холдсон байх. Тэд намайг одоо олохгүй байх.” Рэйнолдс эрэг дээр гарч ирлээ.
Рэйнолдсын биенээс цагаан уур савсаж эхэллээ. Хэдхэн мөчийн дараа, Рэйнолдсын хувцас хатлаа. Эргэн тойрноо ажаад, Рэйнолдс голын урсгалыг хараад бодлогоширлоо.
“Том хотуудад боолын худалдааны байгууллагын олон хүн байдаг. Жижиг хот байсан нь сайн хэрэг. Би хоёр эзэнт гүрнүүдийн хилрүү буцаж чадахгүй. Хилийн хотод боолын худалдааны байгууллагын олон хүн бий.” Хэдийгээр Рэйнолдс өөрийг нь хайх гэж их цаг зарцуулахгүй гэдэгт итгэж байсан ч, болгоомжтой байх нь зүйтэй. Рэйнолдс Рохаулт эзэнт гүрнээр дамжин Хууль дүрэмгүй нутагт хүрээд тэндээсээ эргээд Обриэн эзэнт гүрэнрүүгээ орохоор шийдсэн байлаа.
……
Хорвоо ертөнцийг харанхуй нөмөрчээ. Энд ганц түүдэгний гал л харагдана. Тэнгэрээр хар сүүдэр хурдтайгаар ниснэ.
“Вишшш!” Хэтэрхий хурдтай нисэж байсан болохоор Ваитын нүд бүүр онийжээ. Тэнгэрээр явахад тодорхой зам байхгүй тул, явахад хялбар байлаа.
“Мастер Линлэй, бидний доор.” Ваит зайдуухан байх хотоос зайдуу тосгонг заалаа.
“Өө? Тэр тосгон танай төв хэрэг үү?” гээд Линлэй Ваитруу харлаа. Энэ тосгон бусад энгийн тосгодоос ялгараад байх зүйл байсангүй. Харанхуйд, хэдхэн түүдэгний гэрэл л харагдана.
Ваит яаравчлан толгой дохиод. “Тийм. Энэ бидний өнгөлөн далдлалт.”
“Вишш!”
Линлэй даруй доош буулаа. Тэр боолын худалдааны байгууллагын төвд байх тосгонд газардлаа.
Линлэй гүн цэнхэр дээл өмсжээ. Бууж ирээд гараа сунган, Ваитыг газарт буулгалаа. “Байгууллагын удирдагч гараад ир.”
Ваит дуулгаваргүй байж зүрхэлсэнгүй.
Энэ мөчид, олон хүмүүс хурдтай гүйн ирээд тэднийг бүсэллээ. Гэхдээ Линлэйг агаар дээр зогсож байгааг хараад, тэд бүгд цочирдлоо. Товчхондоо, ганц Гэгээнтэн зэрэглэлтэн л нисэж чадна. Түүнчлэн, хүчирхэг салхины хандлагат шидтэн л ингэж сайн нисэж чадна. Үнэндээ, одоо бол, Линлэй одоо хувиралгүй Салхин сүүдэр шившлэгээрээ л нисэж байса юм.
“Ваит, чи яагаад энд байдаг билээ?” Дунд эргэм насны хатагтай Линлэйг харснаа, Ваитад ийн хэллээ.
Ваит чангаар, “Түргэл, түргэн удирдагчийг гаргаад ир! Энэ хүн бол Мастер Линлэй, хүчирхэг Луугийн цуст дайчин, Мастер Линлэй!” гэв.
Мастер Линлэй?
Энэ үгс маш нөлөөтэй байсан юм. Боолын худалдааны байгууллага, гурван том худалдааны нэгдэл эсвэл дөрвөн том алуурчдын бүлгэмээс хүчээрээ бага.
Тэд Гэгээнтэн зэрэглэлтнийг гомдоож зүрхлэхгүй. Олон хүмүүс удирдагчруугаа гүйлдэн, дээд албан тушаалтнууд нь цугларч эхэллээ.
Линлэй агаар дээр зогсоод тайван гэгч нь хүлээнэ. Бэбэ Линлэйн мөрөн дээр зогсоно.
“Эзэнтэн, энэ жижиг тосгон их энгийн харагдаж байгаа ч, барилгуудын дотор тал нь их өвөрмөц юм! Олонх нь газар доогуураа хонгилтой юм байна.” Бэбэ Линлэйд оюун санаагаараа хэлбэл.
Линлэй багахан толгой дохилоо.
Багахан хугацаанд, олон хүмүүс энэ зүгт гүйлээ, тэдний удирдагч нь өндөр бас туранхай агаад тод урт дээл өмсжээ. Энэ эр шогшин ирж байх бөгөөд дух нь хөлсөнд хучигджээ.
“Мастер Линлэй, миний нэр Деннис, би энэ байгууллагын удирдагч. Бидний хийж чадах зүйл байна уу? Бий бол, бидэнд зааварлаач, мастераа.” Өндөр туранхай эр яаравчлан хэлэхэд, тэрээр айдсаар дүүрэн байлаа.
Хэдийгээр тэр өмнөн Линлэйтэй уулзаж байгаагүй ч, Гэгээнтэн зэрэглэлтэн л агаар дээр зогсож чадна, хэн ч байсан түүнийг гомдоож зүрхлэхгүй.
Линлэй түүнрүү хараад. “Деннис! Сарын өмнө, хилийн хот дахь Ваитаас шидтэн авсан. Тэр өдийд энд ирчихсэн байх ёстой.” гэв.
Деннис цочирдолд орлоо.
Тарган хөгшин Деннисын дэргэд гүйн ирээд. “Мастер Линлэй, би энэ ажлыг хариуцаж авсан. Энд ирэх замд, Бонаи голд тэр шидтэн бидний хөлөг онгоцыг шатаагаад зугтсан.”
“Зугтсан?” Линлэй гайхширсан ч тайвширах шиг боллоо.
Дөрөвдүгээр дүү сэрэглэн, боолын худалдааны байгууллагаас зугтаж дөнгөнө.
Деннис одоо л саналаа. “Би ч гэсэн тэр явдлын талаар дуулсан. Шидтэн зугтсаны дараа, бид хэдэн хотруу хүчээ илгээн түүнийг барихыг оролдсон ч, бид түүнийг олж чадаагүй. Энэ одоогоос 10 өдрийн өмнө болсон явдал.”
“Удирдагчаа, тэр шидтэн Мастер Линлэйн дотны найз!” Ваит яаравчлан хэллээ.
Деннисийн царай барайн, айдаст автлаа.
Линлэй тэдэнрүү ширтвэл. “Өнөөдрөөс, та нар миний найзыг барих гэж оролдохыг чинь хориглолоо.” Деннис яаравчлан хэлснээ. “Мэдээж, бид түүнийг олбол, хүндэт зочиноо болгох болно.” гэв.
Линлэй тайвнаар толгой дохиод цаг үрэлгүй нисээд явчихав.
Одоогийн нөхцөл байдалд, боолын худалдааны байгууллага тийм ч чухал биш. Дөрөвдүгээр дүү арваад өдрийн өмнө зугтсан байна. Одоо бол тэр их хол зугтсан байх учиртай.
Агаар дээр.
“Бэбэ, чи эхлээд буц. Даруй Засслэр болон бусдад нь Хууль дүрэмгүй нутагруу хөдөл гэж хэл. Би Обриэн эзэнт гүрэн болон Рохаулт эзэнт гүрний хилийн хооронд бас Бонаи голын хавиар хайя гэж бодож байна. Миний хайгуул дууссаны дараа, би та нартай нэгдэх болно.” Линлэй шийдвэрээ гаргажээ.
Сүнслэг энерги ашиглан хайх нь ихэнх Гэгээнтэн зэрэглэлтний чаддаг зүйл.
Ихэнх Гэгээнтэн зэрэглэлтэн хааяа л сүнслэг энергиэ ашиглан хайдаг, үнэндээ, тэдний сүнслэг энерги хүчтэй биш. Шидтэний сүнслэг энерги л их хүчирхэг байдаг. Сүнслэг энергийн хувьд, Хэйдсон Линлэйгээс хэдэн зуун илүү бэлтгэл хийсэн.
Том хүрээг бүрхвэл богино хугацаанд ашиглагдана, гэхдээ анхааралтай хайна гэвэл, дор хаяж хэдэн өдөр зарцуулагдана.
“Ойлголоо.” Бэбэ бяцхан толгойгоо дуулгавартайгаар дохиод, эргээд Обриэн эзэнт гүрнийг зорин нислээ.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

4 comments on “Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 46]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.